by Мэргэн » Thu Nov 08, 2012 5:03 pm
Юта Жазз хожлын төлөө улайран тоглосон бол манай “алдарт, авьяаслаг, супер одууд” маань хэтэрхий назгай тоглолтоо үргэлжүүлсээр л байна.
А.Жефферсоны 18 оноо, 10 самбар дээр Р.Фой сэлгээнийхнээ тэргүүлж 17 оноо авсан нь Лэйкерсийг хожиход хангалттай байлаа. Мөн өмнөх 3 тоглолтондоо дараалан хожигдоод байсан Жаззаас Мо Уиллиамс 16 оноо, 7 оновчтой дамжуулалт өгсөн юм.
Улирлыг 1-4 эхлүүлээд байгаа Лэйкерсээс Коби 29 оно, Ховард 19 оноо, 9 самбар авсан.
“Би багийн андуудаа үнэхээр их магтмаар байна. Тэд намайг яг зөв газраа байхад минь олон бөмбөг дамжуулж би харин тэднийг нь унагаж байлаа.” Р.Фой
Манайх 33,8хан хувьтай довтолсон. 1 дүгээр үед бүр 26,3%, 3 дугаар үед 27,8%. Уг нь Юта олон удаа сул орхиж байсан ч ердөө 25хан шидэлтээ оноо болгосон. Ховард л ганцаараа 50+ хувьтай довтолсон. Тиймдээ ч улирлын хамгийн бага 86 оноог авсан.
Жаззын сэлгээ хожилд их нөлөөлсөн. Фой 3-аас 5-9 шидсэн бол Кантер 9 оноо, Фаворс 8 оноо, Бюркс 2 оноо нийт 36 оноо авсан бол манай сэлгээ ердөө 12хон оноо авсан.
Нэшийг орлож буй Блэйк маш муу тоглосон. Коби түүнийг үнэхээр сайн суллаж өгч байсан ч тэдгээр сул шидэлтүүдийг Блэйк хийж чадахгүй байв. Эхний үед л гэхэд 3 дараалсан холын зайн шидэлтээ сул шидээд алдсан.
“Бид бүгд сэтгэл гонсгор байна. Бид тоглохын өмнө ярьж байсан тоглолтоо гаргаж чадаагүй сэтгэл дундуур байна. Бид эхлээд тэдэнд цохилт өгөхийг хүссэн. Бид биеийн хүчээр илүүрхэж тоглохыг хүссэн. Гэвч бид тэгж чадсангүй” М.Браун.
Тоглолтоос авах ганц зүйл нь хэдийгээр холын, дундын, ойрын зайн шидэлтүүд орохгүй байсан ч үргэлжлүүлэн идэвхитэй довтлохыг хичээж байсан. Үүнийхээ ч ачаар 46 чөлөөт шидэлтийг авч 32-ыг нь оноо болгосон. Тэгээгүй бол Юта бүр амархан хожих байлаа.
Кобигийн баруун шагай болон хөлийн гэмтэл 100 хувь эдгээгүй байгаа. Тиймээс ч 4 дүгээр үед бүх онооныхоо 16-г нь автлаа өөрөө довтлохоос илүүтэй дамжуулалт өгч байсан юм. Хэрвээ тэр тоглолтын сүүлийн 6 минутанд байсан шигээ тоглосон бол үр дүн арай өөр байх байлаа.
Манайх 93-94 оноос хойш анх удаа 1-4 гэж гэж улирлыг эхлүүлж байна. Энэ нь одоогоор Өрнөд бүсийн хамгийн муу амжилт болоод байна. Өнөөдөр Ютаг нэг ч удаа оноогоор тэргүүлээгүй. Жордан Хилл улирлын хамгийн их 12 самбараа авсан.