AC Milan_____5____________1_____Chievo Verona
_20(8)_______Shots (on Goal)_______8(3)
__9_____________Fouls_____________13
__3___________Corner Kicks___________3
__2 ____________Offsides____________ 0
_ 63%______Time of Possession_______ 37%
__0 __________Yellow Cards___________2
__0 ____________Red Cards___________0
__2 ______________Saves____________ 3
Тоглолтын тойм:
http://www.101greatgoals.com/gvideos/ac ... hievo-1-2/Ойрд хожоогүй том тоогоор илжигнүүдийг хожлоо. 5-1 шүү дээ. Шинодагийн хэлсэнчлэн хамгийн сүүлд 2010 оны 1 сард Жэноаг 5-2дож байсан.
Тухайн үед Бэкхэм, Ронние, Пирло, Нэста, Силва, Дида нараар ахлуулсан манай баг Жэноаг 5-2 дож байж... Сонирхолтой нь Жэноагийн хаалгыг одоогийн манай Амелиа манаж байлаа.
Гарааны тухайд 4-4-2 гэж гарчээ. Хамгаалалтад Мексэс, Запата, Абате, Констант байгаад, Абатег урагшилсан үед Констант хойноо үлдэж 3 хамгаалагчтай тоглож байлаа.
Дунд Урби, Шаарави 2 жигүүрт, төвд ахлагч Монто нар байсан ба довтолгоонд Паззо, Боян нар тоглолоо.
Үнэхээр ойрд харагдаагүй финиш, крийтив довтолгоонууд явлаа. Манайхан бүгд л ер нь сайн байлаа.
Ялангуяа Бояан маш сайн байсныг дурдах хэрэгтэй байх. Тиймдээ ч итгэлийг олж жинхлэх шиг боллоо. 15 сая гэгдэж байгаа нь арай л үнэтэй байна. Арай бага байх гэж бодож байна.
Монто, Абате, Шаарави нар өөрсдийн гаргадаг сайн тоглолтоо л гаргалаа. Монто төвд бөмбөгийг эзэмшиж, холоос буудаж байсан бол, Абате хэд хэд баруун жигүүрээр орж ирж кросс хаялаа.
Шаарави, Боян 2 айлын хамгаалагчдыг зовоож байлаа, бас жигүүрээр хэд хэд цөмөрч орж ирж чадаж байлаа.
Гоолуудын тухайд 5н өөр тоглогч гоолдсон.
Эхний гоолыг Урби айлын дутуу зайлуулсан бөмбөгийг эргүүлж цохиод гоолдсон. Түүний дараахан булангаас гоол алдсан ба Шаарави хамгаалсан ч нуруу нь дутсан харагдана.
2 дахь гоолыг Монто өөрийн нэрийн цохилтоо 16 гаднаас доогуур цохиж орууллаа. Үүн дээр манайхан гоё довтолгоо хийж бас бөмбөгөө сайн эзэмшиж байна.
Айлын хамгаалагчдыг 16д нь цуглуулаад буцааж Монтод өгөөд Монто зайгаар нь цохиод гоол...
Түүнээс тун удалгүй Боян бас яг Монто шиг төвөөс буудаад л оруулчлаа. Гэхдээ эсрэг буланд нь... Энэ цохилт дээр айлын хаалгач алдаа гаргаж буруу хөдөлгөөнөө эхлүүлснээс хааж чадаагүй байна.
4 дэх гоолыг Абате жигүүрээр орж ирээд кросс хаясныг Шаарави чихлээ. Энэ дээр Паззо бас л болоогүй харагдаж байна лээ. Алдаж л байдаг.
Ер нь хамгийн бүтэлгүй байсан нь Паззо л байсан байх...
Сүүлийн гоолыг Боян мундаг эхлүүлсэн л дээ. Шааравид гоё гаргаж өгсөн. Шаарави ч хурдаар ааглаж тогтоогоод өөрөө шуналталгүй Паззод өглөө. Мундаг залуу шүү Эл Шаарави...
Нэг шон онож байсан... бөмбөг тогтоолт, хүрэлт, хууралт мундаг байна лээ...