Сери А лигийн 11 дүгээр тойрог. 2012-11-03.
Хөгшин авгай юу? Юу вэ? гийн эсрэг шинэ Интер.Юу вэ Лигийн 10 тоглолтонд 22 гоол оруулж 5 гоол алдсан. 9 хожиж 1 тэнцсэн. Боломжит 30 онооноос 28 оноотой. Хүснэгтийг тэргүүлж байна.
Манайх 10 тоглолтонд 19 гоол оруулж 9 гоол алдсан. 8 хожиж 2 тэнцсэн. Боломжит 30 онооноос 24 оноотой. Хүснэгтийн хоёрдугаарт.
Юу вэ 5 сард Италийн цомын финалд Наполид 2-0р ялагдсанаас хойш ялагдаагүй байгаа. Лигт 49 тоглолт ялагдаагүй байгаа.
Манайх Сери А-д энэ улирал Сиена болон Ромад хожигдсон. Сиенад хожигдсон 4 дэх тоглолтоос хойш тактикийн өөрчлөлт хийж 3 хамгаалагчтай тоглох болсноор нэг ч ялагдаагүй байна.
Манайх Манчиогийн үеийн 2006 оноос хойш сүүлийн 8 зочлон тоглолтонд дарааллан ялсан, ЕЛ, Сери А-д сүүлийн 8 тоглолт дарааллан ялсан. Өөрөөр хэлбэл Италийн хамгийн шилдэг формтой 2 баг тулах гэж байна. Лигийн бусад багуудын форм болон тоглолтын хуваарийг харвал Юу вэ зогсоох ганц найдлага бол манайх болоод байна.
Юу вэ гийн одоогийн лигтээ 49 дарааллан ялагдаагүй энэ цуврал Арсеналын 2002/2003 - 2004/2005 оны хооронд үргэлжилсэн түүхэн цувралтай тэнцээд байгаа. Түүхээс харвал Арсеналын энэ цувралыг лигийн дерби Манчестер Юнайтед таслаж байж. Тэр тоглолтонд МанЮ 2-0р хожсон бөгөөд бид ч бас шинэ цэнгэлдэхийнх нь эхний хожигдлыг тэдэнд амсуулна гэж итгэж байна.
Ювэгийн энэ улирлын тоглолтуудыг харвал
1. Парма. Юу вэ гийн эсрэг 3-5-2 гэж тоголсон. Эхний хагаст маш сайн прессинг хийсэн боловч 2 дугаар үед бензин нь дуусаж 2-0р хожигдсон.
2. Удинезе. Юу вэ гийн эсрэг 3-5-2 гэж тоголсон. Шүүгчийн хатуу шийдвэрээр хаалгач нь эхний үед хөөгдсөнөөр хүч мөхөсдсөн.
3. Фиорентина. Юу вэ гийн эсрэг 3-5-2 гэж тоголсон. Энэ улиралд тэдний эсрэг хамгийн сайн тоголсон баг. Зун манайхаас явсан Вивиано хаалгаа маш сайн манасан. Фиорентинагийн талд шүүгч пенальт заагаагүйд олон фанатууд нь бухимдаж байгаа.
4. Наполи. Юу вэ гийн эсрэг 3-4-3 гэж тоголсон. Хожигдлын шокноосоо гарч амжилгүй хожигдсон.
5. Катаниа. Юу вэ гийн эсрэг 3-5-2 гэж тоголсон. Юу болсны бүгд л мэдэж байгаа. Цэвэр гоолыг нь тооцоогүй. Эсэргээрээ Юу вэгийн отон гоолыг тооцсон гэжугаа. Шүүгч бас л сонин шд тэ
6. Болонъя. Юу вэ гийн эсрэг 3-5-2 гэж тоголсон. Маш сайн тоголсон. Гэхдээ мөн л 90+ цагт сэтпийсээс алдсан. Дээрх хоёр баг манайтай тоголчихоод Юу вэ-тэй залгуулж тоглоод байгаа. Болонъягийн хэд бол ядарсан л дөө
7. Рома 4-3-3 гэж тоголсон. Дундаа хүч хүрээгүй.
8. Сиена. 3-4-3 гэж тоголсон. Мөн л дундаа эзэмдүүлээд таарсан. Үр дүн нь шар картны цуглуулга. Тэнцэж яваад 2 дугаар үеийн сүүлд гоол алдсан.
9. Киево болон Женоа. Хоёулаа 4-4-2 гэж тоголсон. Хоёулаа хожигдсон.
Ерөөсөө Юу вэгийн энэ амжилт бол тэдний хүчирхэг дунд шугам. Пирло, Маркизио, Видал, Погба, Асамоа, Лихштайнер, Жиачерини. Дээрээс нь Исла, Пэпэ хоёр нь тогтмол гараанд гарвал аймшигтай дунд шугам. Оруулсан гоолынх нь ихэнхийг дунд шугамын хэд нь оруулж байгаа. Пирло, Видал хоёр нь довтлогч Куагблабла, Жиовинко хоёрынхоо хамт 3 гоолтой багаа тэргүүлж байгаа. Дээр нь Бонуччи тэргүүтэй хамгаалагчид нь ганц нэгийг нэмээстэй. Довтлогчид нь бол гавихгүй. Нөгөө балиар Матри дурак нь флопдож флопдочихоод манайхтай тоглохдоо хийдэг гоолоо хийчихгүй бол Вучинич, Жиовинко хоёр бол гайгүй байх.
Эндээс харвал 4 хамгаалагчтай хүч муутай дунд шугам эднийхийг барьж дийлэхгүй. Харин 3 хамгаалагчтай, 5 хагастай дунд бөмбөг эзэмших, айлын дамжуулалтыг таслах дээр анхаарвал тийм ч хэцүү юм биш гэдэг нь Нордблабла, Шахтёр хоёртой хийсэн ЧЛ-ийн тоглолтуудаас нь харж болно.
Лихштайнер--Видал--Пирло--Маркизио-- Асамоа
гэсэн гараа манай эсрэг гарах болов уу. Урд нь Аватар Жиовинко, Вучинич/Бентнер гэсэн хослол. Ер нь эднийхэн манай эсрэг халгаатай. Ялангуяа Маркизио, Жиовинко хоёр байнга гай болно. Дээр нь Вучинич, Пирло, Пэпэ,Матри гэсэн хэзээний хэцүү тоглогчид бий. Ядахад Лихштайнер, Видал, Маркизио, Кьеллини, Вучинич, Жиовинко, Вучинич, Лусио гэсэн гол хүмүүсээ мидвийк дээр амраачихсан.
За одоо манайх. Манайх бол бас л аймар байгаа шдээ.
Юуны өмнө Хандаа маань хаалган дээр байгаа. Хамгаалалтын алдаа л гэхээс манай хүн барагтай алдаа гаргахгүй мундаг формтой байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Пирлогийн чөлөөт цохилтууд, айлын ганц нэг холын буудалт барагтай бол хаалганд орохгүй ээ гэсэн үг.
Хамгаалалтанд Хана, Рано, Хуан гэсэн 3 хамгаалагчидтай гарах болов уу. Нуль туршлага, долоо буудуулаад доголоогүй чоно Валтер Самуэл, Баригийн хос цамхагийн нэг Рано, Бразилийн ирээдүй Хуан гурав. Энэ хамгаалалтын шугамыг Жиовинко зүгээр нэг хуураад ороод ирэхгүй байх, Пирло уралдуулж дамжуулалт өгөөд сэтэлчихгүй байх.
Хагас дээр ХЗ--Мудингай--Кучу--Гаргано--Пэрэйра гэж гарах байх. Ерөөсөө зодолд гэдэг дунд шугам. Айлын Асамоа, Лихштайнер гэсэн цэвэр жигүүрийн хагасуудыг ахлагч, Пэрэйра гэсэн жигүүрийн хамгаалагчид гаргаахгүй биз. Цэвэр жигүүрийн хагасуудыг жигүүрийн хагасуудаар хамгаалуулж бусад багууд алдаа гаргаад байгаа. Манайд угаасаа жигүүрийн хагас байхгүй болохоор хоёр хамгаалагч тоглоод байгаа. Асамоа бол ахлагчаас хэзээний суларч чаддаггүй нөхөр. Лихштайнерийг Пэрэйрагаар л хамгаалуулах болов уу. Юто хурдтай ч хамгаалалт муутай, дээрээс нь биедүүлээд байж мэднэ.
Кучу хамгаалах байхад Видал-Жиовинко гэсэн богино дамжуулалтууд бас л хоосон болно. Дээр нь манай хүн аймаар формтой байгаа. Урд хэдээ ч алсын дамжуулалтаар хангачихна. Ерөнхийдөө манай Пирло болчихоод байгаа. За Гаргано, Мудингай хоёр бол зүгээр л хадуур. Өндөр темптэй тоглодог, бөмбөгний төлөө Урууд, Мангууд шиг л алалцана. Хэрэгтэй бол алдаа гаргана, хөл хугална etc. Мудингайд дургүй ч ийм л ажил хийлгэх гэж авчирсан болохоор одоо яаая гэхэв. Улаан аваад гай болчихгүй бол Пирло, Видал, Марчизио гэсэн нөхдүүдэд хачиг шиг л наалдана, их л гай болно доо. Бичихээс бүр инээд хүрээд байхын
Дунд Гуаринийг сэлгээгээр оруулах болов уу. Сая дебутээ хийсэн, форм сайтай байгаа ч ядралттай байгаа. Гуаро гараанд гарсан ч Гаргано, Габи хоёроос дутайхгүй тэмцэгч. Харин ч такл, физикал сайтай.
Урд Милито-Палашио гэсэн хослол гарах биз. Сүүлийн тоглолтуудад хамаагүй үр дүнтэй тоглоод байгаа. Кассано сэлгээнээс тоглох биз. Кассано, Милито хоёр гоол+ассист адилхан 8, 8 байгаа нь лигийн бусад довтлогчдоос хамаагүй өндөр үзүүлэлт. Палашио-Милито-Кассано гэсэн гурвал одоогоор Сери А-гийн шилдэг довтолгооны шугам. За тэгээд сайхан сөрөгдөөд сөрөгдөөд явчих хэрэгтэй. Арсеналын цувралыг МанЮ тасалсан шиг энэ амжилтыг нь тас татах хэрэгтэй. Шинэ цэнгэлдэхийнх нь анхны ялагдлыг амсуулах хэрэгтэй.
FORZA INTERRR!!!