LA GRANDE INTER!!! 2012-2013

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Thu Nov 01, 2012 12:23 pm

За иймэрхүү тойм байна.


http://www.youtube.com/watch?v=yEQ9-6PtLTg

Палашио, Гуарин хоёр үнэхээр сайн тоглолоо. Страма Хуаныг амрааж тактикаа өөрчилсөн. Дунд Гаргано, Мудингай гэсэн хоёр хамгаалах чиглэлийн хагастай эхний үе тааруухан байсан. Хоёрдугаар үед л сайн тоглолоо. Бас л олон боломж гаргасан. Одоо сайн плэймэйкэр байхад тоглолт тас байна. 3 4 1 2 гэж гараад тоглоод байх биз. Алварезийг бас л гаргасангүй.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Fri Nov 02, 2012 3:13 pm

Juan JESUS. Juan Ends Streak of juventUS.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Fri Nov 02, 2012 5:50 pm

Сери А лигийн 11 дүгээр тойрог. 2012-11-03.

Хөгшин авгай юу? Юу вэ? гийн эсрэг шинэ Интер.

Image


Юу вэ Лигийн 10 тоглолтонд 22 гоол оруулж 5 гоол алдсан. 9 хожиж 1 тэнцсэн. Боломжит 30 онооноос 28 оноотой. Хүснэгтийг тэргүүлж байна.
Манайх 10 тоглолтонд 19 гоол оруулж 9 гоол алдсан. 8 хожиж 2 тэнцсэн. Боломжит 30 онооноос 24 оноотой. Хүснэгтийн хоёрдугаарт.
Юу вэ 5 сард Италийн цомын финалд Наполид 2-0р ялагдсанаас хойш ялагдаагүй байгаа. Лигт 49 тоглолт ялагдаагүй байгаа.
Манайх Сери А-д энэ улирал Сиена болон Ромад хожигдсон. Сиенад хожигдсон 4 дэх тоглолтоос хойш тактикийн өөрчлөлт хийж 3 хамгаалагчтай тоглох болсноор нэг ч ялагдаагүй байна.
Манайх Манчиогийн үеийн 2006 оноос хойш сүүлийн 8 зочлон тоглолтонд дарааллан ялсан, ЕЛ, Сери А-д сүүлийн 8 тоглолт дарааллан ялсан. Өөрөөр хэлбэл Италийн хамгийн шилдэг формтой 2 баг тулах гэж байна. Лигийн бусад багуудын форм болон тоглолтын хуваарийг харвал Юу вэ зогсоох ганц найдлага бол манайх болоод байна.
Юу вэ гийн одоогийн лигтээ 49 дарааллан ялагдаагүй энэ цуврал Арсеналын 2002/2003 - 2004/2005 оны хооронд үргэлжилсэн түүхэн цувралтай тэнцээд байгаа. Түүхээс харвал Арсеналын энэ цувралыг лигийн дерби Манчестер Юнайтед таслаж байж. Тэр тоглолтонд МанЮ 2-0р хожсон бөгөөд бид ч бас шинэ цэнгэлдэхийнх нь эхний хожигдлыг тэдэнд амсуулна гэж итгэж байна.

Ювэгийн энэ улирлын тоглолтуудыг харвал
1. Парма. Юу вэ гийн эсрэг 3-5-2 гэж тоголсон. Эхний хагаст маш сайн прессинг хийсэн боловч 2 дугаар үед бензин нь дуусаж 2-0р хожигдсон.
2. Удинезе. Юу вэ гийн эсрэг 3-5-2 гэж тоголсон. Шүүгчийн хатуу шийдвэрээр хаалгач нь эхний үед хөөгдсөнөөр хүч мөхөсдсөн.
3. Фиорентина. Юу вэ гийн эсрэг 3-5-2 гэж тоголсон. Энэ улиралд тэдний эсрэг хамгийн сайн тоголсон баг. Зун манайхаас явсан Вивиано хаалгаа маш сайн манасан. Фиорентинагийн талд шүүгч пенальт заагаагүйд олон фанатууд нь бухимдаж байгаа.
4. Наполи. Юу вэ гийн эсрэг 3-4-3 гэж тоголсон. Хожигдлын шокноосоо гарч амжилгүй хожигдсон.
5. Катаниа. Юу вэ гийн эсрэг 3-5-2 гэж тоголсон. Юу болсны бүгд л мэдэж байгаа. Цэвэр гоолыг нь тооцоогүй. Эсэргээрээ Юу вэгийн отон гоолыг тооцсон гэжугаа. Шүүгч бас л сонин шд тэ
6. Болонъя. Юу вэ гийн эсрэг 3-5-2 гэж тоголсон. Маш сайн тоголсон. Гэхдээ мөн л 90+ цагт сэтпийсээс алдсан. Дээрх хоёр баг манайтай тоголчихоод Юу вэ-тэй залгуулж тоглоод байгаа. Болонъягийн хэд бол ядарсан л дөө :ногоон:
7. Рома 4-3-3 гэж тоголсон. Дундаа хүч хүрээгүй.
8. Сиена. 3-4-3 гэж тоголсон. Мөн л дундаа эзэмдүүлээд таарсан. Үр дүн нь шар картны цуглуулга. Тэнцэж яваад 2 дугаар үеийн сүүлд гоол алдсан.
9. Киево болон Женоа. Хоёулаа 4-4-2 гэж тоголсон. Хоёулаа хожигдсон.

Ерөөсөө Юу вэгийн энэ амжилт бол тэдний хүчирхэг дунд шугам. Пирло, Маркизио, Видал, Погба, Асамоа, Лихштайнер, Жиачерини. Дээрээс нь Исла, Пэпэ хоёр нь тогтмол гараанд гарвал аймшигтай дунд шугам. Оруулсан гоолынх нь ихэнхийг дунд шугамын хэд нь оруулж байгаа. Пирло, Видал хоёр нь довтлогч Куагблабла, Жиовинко хоёрынхоо хамт 3 гоолтой багаа тэргүүлж байгаа. Дээр нь Бонуччи тэргүүтэй хамгаалагчид нь ганц нэгийг нэмээстэй. Довтлогчид нь бол гавихгүй. Нөгөө балиар Матри дурак нь флопдож флопдочихоод манайхтай тоглохдоо хийдэг гоолоо хийчихгүй бол Вучинич, Жиовинко хоёр бол гайгүй байх.

Эндээс харвал 4 хамгаалагчтай хүч муутай дунд шугам эднийхийг барьж дийлэхгүй. Харин 3 хамгаалагчтай, 5 хагастай дунд бөмбөг эзэмших, айлын дамжуулалтыг таслах дээр анхаарвал тийм ч хэцүү юм биш гэдэг нь Нордблабла, Шахтёр хоёртой хийсэн ЧЛ-ийн тоглолтуудаас нь харж болно.

Лихштайнер--Видал--Пирло--Маркизио-- Асамоа

гэсэн гараа манай эсрэг гарах болов уу. Урд нь Аватар Жиовинко, Вучинич/Бентнер гэсэн хослол. Ер нь эднийхэн манай эсрэг халгаатай. Ялангуяа Маркизио, Жиовинко хоёр байнга гай болно. Дээр нь Вучинич, Пирло, Пэпэ,Матри гэсэн хэзээний хэцүү тоглогчид бий. Ядахад Лихштайнер, Видал, Маркизио, Кьеллини, Вучинич, Жиовинко, Вучинич, Лусио гэсэн гол хүмүүсээ мидвийк дээр амраачихсан.

За одоо манайх. Манайх бол бас л аймар байгаа шдээ.
Юуны өмнө Хандаа маань хаалган дээр байгаа. Хамгаалалтын алдаа л гэхээс манай хүн барагтай алдаа гаргахгүй мундаг формтой байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл Пирлогийн чөлөөт цохилтууд, айлын ганц нэг холын буудалт барагтай бол хаалганд орохгүй ээ гэсэн үг.

Хамгаалалтанд Хана, Рано, Хуан гэсэн 3 хамгаалагчидтай гарах болов уу. Нуль туршлага, долоо буудуулаад доголоогүй чоно Валтер Самуэл, Баригийн хос цамхагийн нэг Рано, Бразилийн ирээдүй Хуан гурав. Энэ хамгаалалтын шугамыг Жиовинко зүгээр нэг хуураад ороод ирэхгүй байх, Пирло уралдуулж дамжуулалт өгөөд сэтэлчихгүй байх.

Хагас дээр ХЗ--Мудингай--Кучу--Гаргано--Пэрэйра гэж гарах байх. Ерөөсөө зодолд гэдэг дунд шугам. Айлын Асамоа, Лихштайнер гэсэн цэвэр жигүүрийн хагасуудыг ахлагч, Пэрэйра гэсэн жигүүрийн хамгаалагчид гаргаахгүй биз. Цэвэр жигүүрийн хагасуудыг жигүүрийн хагасуудаар хамгаалуулж бусад багууд алдаа гаргаад байгаа. Манайд угаасаа жигүүрийн хагас байхгүй болохоор хоёр хамгаалагч тоглоод байгаа. Асамоа бол ахлагчаас хэзээний суларч чаддаггүй нөхөр. Лихштайнерийг Пэрэйрагаар л хамгаалуулах болов уу. Юто хурдтай ч хамгаалалт муутай, дээрээс нь биедүүлээд байж мэднэ.
Кучу хамгаалах байхад Видал-Жиовинко гэсэн богино дамжуулалтууд бас л хоосон болно. Дээр нь манай хүн аймаар формтой байгаа. Урд хэдээ ч алсын дамжуулалтаар хангачихна. Ерөнхийдөө манай Пирло болчихоод байгаа. За Гаргано, Мудингай хоёр бол зүгээр л хадуур. Өндөр темптэй тоглодог, бөмбөгний төлөө Урууд, Мангууд шиг л алалцана. Хэрэгтэй бол алдаа гаргана, хөл хугална etc. Мудингайд дургүй ч ийм л ажил хийлгэх гэж авчирсан болохоор одоо яаая гэхэв. Улаан аваад гай болчихгүй бол Пирло, Видал, Марчизио гэсэн нөхдүүдэд хачиг шиг л наалдана, их л гай болно доо. Бичихээс бүр инээд хүрээд байхын :ногоон:
Дунд Гуаринийг сэлгээгээр оруулах болов уу. Сая дебутээ хийсэн, форм сайтай байгаа ч ядралттай байгаа. Гуаро гараанд гарсан ч Гаргано, Габи хоёроос дутайхгүй тэмцэгч. Харин ч такл, физикал сайтай.
Урд Милито-Палашио гэсэн хослол гарах биз. Сүүлийн тоглолтуудад хамаагүй үр дүнтэй тоглоод байгаа. Кассано сэлгээнээс тоглох биз. Кассано, Милито хоёр гоол+ассист адилхан 8, 8 байгаа нь лигийн бусад довтлогчдоос хамаагүй өндөр үзүүлэлт. Палашио-Милито-Кассано гэсэн гурвал одоогоор Сери А-гийн шилдэг довтолгооны шугам. За тэгээд сайхан сөрөгдөөд сөрөгдөөд явчих хэрэгтэй. Арсеналын цувралыг МанЮ тасалсан шиг энэ амжилтыг нь тас татах хэрэгтэй. Шинэ цэнгэлдэхийнх нь анхны ялагдлыг амсуулах хэрэгтэй.

FORZA INTERRR!!!
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Fri Nov 02, 2012 6:13 pm

Image
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Tmshinoda » Fri Nov 02, 2012 7:27 pm

Хожих хэрэгтэй..
Баярлалаа :)
User avatar
Tmshinoda
Янаг цэцэг
 
Posts: 4654
Joined: Mon Aug 31, 2009 2:57 pm
Location: Амьдралаа бүтээгээд л

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby LeMoN » Fri Nov 02, 2012 7:36 pm

bi bol tsever tactic n tulaan bolno bh gj bodoj baina 2 bag 2ula form mash undur tuvshind bga.

tgd ih zuil shiidsen toglolt bolno doo
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Predator » Fri Nov 02, 2012 8:05 pm

Интэр гусна аа
Serie A, Italy
Predator
 
Posts: 321
Joined: Tue Jul 17, 2012 4:14 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Fri Nov 02, 2012 9:16 pm

За Эй Си-гийн хэд маань дэмжиж байхад Юу вэг ёстой Юу ч биш л дээ болгоно доо
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Nobun@g@ » Fri Nov 02, 2012 9:28 pm

Хэхэ танайхыг цөөхөн удаа хардагийн нэг болж байна даа...
Сэри А - д бараг анх удаа байж магадгүй... Ноднин нэг бас дэмжиж ч байлуу яалаа...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Yago » Fri Nov 02, 2012 9:40 pm

Inter ligiig terguulj bsan bol AC-nhan Juve-n sedevt HOJNO SHU geel suuj bga da. Uursduu terguulj bsan bol SAIHAN TENTSCHIH geel suuj bga. Ene udaagiin gol asuudal ni Chievo shd te. :ногоон:
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Skull » Fri Nov 02, 2012 11:59 pm

Palacio on fire!!! getsen bgaa bizdee... Za ali ali bagt ni amjilt saihan toglolt bolnodoo. Unendee aliig ni demjihee medehgui yum. Juve-giin ter tsuwral l bgaad bgaa bolohoos bish ene udaad Inter nuhtsandaa ch yahawdee :ногоон:
FORZA ROSSONERI
User avatar
Skull
 
Posts: 576
Joined: Sun Mar 16, 2008 12:11 am

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Жонон » Sat Nov 03, 2012 11:22 am

Ювегийн цуврал хайран, хожигдохгүй гэхээр тасраад алга боллоо. Бас манай анбийтэн гүйцэх гээд байдаг. Интер урагшаа л юм даа.хаха
Image
Елена Исинбаева фен
User avatar
Жонон
Миланиста
Миланиста
 
Posts: 2315
Joined: Sat Mar 22, 2008 11:37 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Чуугий » Sat Nov 03, 2012 11:23 am

Juvegiin tsuvral ch yamai Intertei l onoogoo oirtuulj deer ni garah heregtei.
Juvegiin tsuvral 58 ugaasaa hurehgui yum chin ene udaadaa hojson deer bailgui dee.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby fanaticalantifanatic » Sat Nov 03, 2012 3:24 pm

манайх цувралыг зогсооноо :ногоон: та нар хожигдсондоо ч яахав
User avatar
fanaticalantifanatic
Миланиста
Миланиста
 
Posts: 2125
Joined: Sat Oct 22, 2011 7:20 pm
Location: Grazie!

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Sun Nov 04, 2012 6:18 am

OOLE OLE OLE OLE IIINTEER IINTEEER. FORZA RAGAZZI. So proud Stramala :gold
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Predator » Sun Nov 04, 2012 9:53 am

Интер сайн байлаа ювег фн цуврал зогслоо
Serie A, Italy
Predator
 
Posts: 321
Joined: Tue Jul 17, 2012 4:14 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby bandi » Sun Nov 04, 2012 10:29 am

Үнэхээр лайтай интер юве-гийн unbeaten-г талбай дээр нь зогсоолоо. заазаа арсеналыг давцан юм баынадаа гэсэн чинь. Милито үнэхээр лайтай довтлогч юм аа.
Ashley Young
User avatar
bandi
 
Posts: 333
Joined: Tue May 15, 2012 11:00 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Эрхэмcfc » Sun Nov 04, 2012 2:09 pm

гайтай рекордын нь тасалсан байх шив... сайн байсөөн сайн байсан...
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby crusader » Sun Nov 04, 2012 2:23 pm

манайх л зогсоохгүй бол өөр хэн зогсоохв дээ. за тэгж байгаад манайхан бөөнөөрөө постууд оруулах байх. их баяртай байна жаахан амьсгаа авахгүй бол....
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby El Payaso » Sun Nov 04, 2012 5:00 pm

Энэ Страма ч бас дажгүй дасгалжуулагч бололтой шүү... довтолгоонд манай хоёр гоёо тоглож байна лээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Nobun@g@ » Sun Nov 04, 2012 9:42 pm

Страма мундаг байна өө... Угаасаа энэ жил нээрээ л танайх зогсоохгүй бол өөр баг зогсоохгүй байж магадгүй шүү...
Манайх нэг учраа олчихвол бас нэг үзэх байх өөр ч тэгээд...
Рома учраа олчоод байгаа нь энэ юм уу эсвэл улам цаашаа лаг болох юм уу мэдэхгүй хэхэ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Rosso Neri » Sun Nov 04, 2012 10:34 pm

Овоо ш д. Энэ дасгалжуулагч түйвээж мэдэхээр байна шүү. Хэд дарааллаад хожжихвоо?
A New Hope!
User avatar
Rosso Neri
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2069
Joined: Wed Dec 09, 2009 8:01 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby deegii_man » Mon Nov 05, 2012 11:06 am

Image
User avatar
deegii_man
 
Posts: 235
Joined: Tue Sep 08, 2009 11:54 am

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby deegii_man » Mon Nov 05, 2012 11:08 am

Image
User avatar
deegii_man
 
Posts: 235
Joined: Tue Sep 08, 2009 11:54 am

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Mon Nov 05, 2012 11:49 am

За литгээ 7, айлын талбайд 9 дарааллаж хожлоо. Үнэхээр сайхан байна. 49 анбийтэн раныг талбай дээр нь тасаллаа. Юу вэ СериА-д цэнгэлдэхийнхээ анхны ялагдлаа амслаа. Энэ тоглолтыг үзсэн хүмүүс хэзээ ч мартахгүй биз дээ.
Тоглолтын өмнө 3-5-2 гэж гарах уу 3-4-3 гэж гарах уу гэдэг таавар байсан. 5 хагастай гараад айлын дунд хэдэд дарамт өгч тоглох уу эсвэл 3 довтлогчтой гараад нэг довтлогчоор айлын гүнээс хийдэг найруулгыг, Пирлог прессинг хийж тоглох уу гэдэг их сонирхолтой байсан.
Ювегийн Маротта тоглолтын өмнө **н** хүн л Юу вэгийн стадионд гурван довтлогчтой ирнэ гэж хэлж байлаа. Нөгөө талаас Скайспортс, Интер Италиа, Рай тв гээд ихэнх газар 3-5-2 гэж гарна гэцгээж байсан. Манай аналистууд ч ихэнх нь ингэж бичиж байсан. Би бас Мудингайг гаргаад урдаа Милито-Палашио гэж гарах байх гэж тааварлаж байсан. Интерньюс дээр гуарин-кучу-гаргано гэж гарах магадлал 70хувьтай 3 довтлогчтой гарах магадлал 30 хувьтай гэж тоглолтын өмнө бичсэн байсан. Гэсэн ч мань Страма 3 довтлогчтой хувилбарыг сонгосон. Энэ хувилбар ч үр дүнгээ манайх өндөр темптэй илүү бөмбөг эзэмшиж, довтолж тоглож байсан.
Гэхдээ л тоглолт дөнгөж эхлээд 19 дэх секундэд гоол алдсан. Давталтаас харахад маргаан байхгүй отон гоол. Дээр нь Палашиогийн гоолыг отонд тооцсон. Давталтаас харахад шууд отон гэхэд бас эргэлзээтэй л байсан. Кучугийн хөлнөөс бөмбөг салж байхад Палашио отонгийн байрлалд байгаагүй. Доорх зурагнаас Палашио ч отонгийн байранд Кучугаас ч бөмбөг салчихсан байгаа байдал харагдана.
Image

Гэхдээ шүүгч нэгэнт шийдвэрээ гаргачихсан одоо яахав дээ.

Страма бол бас л аймшигтай тактикчин нөхөр юмаа. Катаниатай хийсэн тоглолтонд зүүн жигүүрийн хагас Обиг баруунд тоглуулаад ахлагчийг зүүнд тоглуулж байсан. Би бүр гайхаад тв-ийн цацалт толинд ойж байгаа дүрс шиг гаргаад байгаам байхдаа гэж бодож байсан. Тэгсэн манай хүн тоглолтын дараа өгсөн ярилцлагадаа Алехандро Гомезийг зүүн хөлтэй тоглогч сайн хамгаална гэж бодсон. Кучу жигүүрийн хагас биш учраас би Обиг баруунд гаргасан гэсэн байсан. Сая бас л зоригтой шийдвэр гаргаж байна. Юу вэ-гийн хагас бол аймшигтай байгаа. Италидаа лав номер нэг. Маркизио, Видал, Пирло, Асамоа, Лихтштайнер. Страма бол Гаргано, Кучу хоёрыг дунд нохой болтол нь гүйлгэлээ. Милито, Палашио хоёр ч хамгаалалтанд сайн тусалсан. Милито Моуг байхад ч хамгаалалтанд оролцдоггүй байсан. Это л заримдаа зүүн жигүүрийн довтлогчоор тоглоод хамгаалалтанд гүйдэг байсан. Сая бол Милито өөрийнхөө 16 дотор орж ирж бөмбөг таслаж нтр. Багийнхан ч хэлсэн байсан. Кассано үнэхээр тайван байсан, алдаа гарах болгонд шүүгчтэй ярилцаад инээж байсан. Энэ нь биднийг балансаа барьж тогтвортой тоглоход нөлөөлсөн. Мөн Милито, Палашио хоёр айлын хагасуудаас бөмбөг таслаж байсан нь бидэнд итгэл өгсөн гэж. Угаасаа гарч болох 3 довтлогч нь гараад тоглохоор багийнхаа хэнийгээ хүлээхэв дээ энэ гурав хийнээ л гэж боддог биз хэхэ.

Нөгөө талаар Ил Принципэ Милито! Ханхүү маань угаасаа л мундаг довтлогч. Миний мэдэх хамгийн андеррайтэд довтлогч. 2009 оны зун ирснээсээ хойш ямар хэрэгтэй гоолууд оруулж байгаа билээ. Барсад ЧЛ-т 2, Челсид ЧЛ-т Терриг хуурж хийдэг, Сиенад Италийн цомын финалд 2, Байернд ЧЛ-ийн финалд 2, АЦ-д гээд дандаа хэрэгтэй үед гоолдоно. 2012 оны календарын жилд СериА-д 31 тоглолтонд 27 гоол. Өнгөрсөн жил бэртэл, Паззини, Заратэ, Форлан гээд эхний хагаст тоглож чадахгүй формгүй байж байгаад улирлын сүүлийн хагаст 20 гоол хийж байсан. Лигт хийсэн гоолоороо Европд Месси, Роналдо хоёрын дараа 3-т байна. Дээр нь Испанид биш Италид тоглож байгааг нь мартаж болохгүй л дээ. Одоо 33-тай гэхэд бас л аймшигтай байна.

За тэгээд саяны тоглолт энэ жилийн өнгийг бүрэн харууллаа гэж бодож байна. Одоо 4 дэхэд ЕЛ-т залуучуудаа сайхан гаргаад тоглуулчих хэрэгтэй. Тэртэй тэргүй хэсгээ тэргүүлэх нь тодорхой юм чинь.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: No registered users and 9 guests
cron