Conference: Western Conference
Division: Northwest Division
Founded: 1974
History: New Orleans Jazz /1974–1979/, Utah Jazz /1979–present/
General manager: Dennis Lindsey
Энэ зун боломжийн хэдэн наймаанд оролцсон...
Head coach: Tyrone Corbin /Utah Jazz 44 хожил - 50 хожигдол/
Тэрээр 16 жилийн тоглогчийн карьертаа 11 баг /бүгд НБА/ дамжин 10 орчим оноо дундчилж байсан. Харин 2004 оноос багт Слоаны туслахаар ажиллаж байгаад ’11 оноос ерөнхий дас болсон. Түүнд итгэх хүн цөөн байсан. Жерри өвгөний ажлыг авсны дараа бол шалиагүй /8-20/. Харин өнгөрсөн улиралд залуусаас гол цөмөө бүрдүүлсэн багийг 36 хожил, 30 хожигдолтойгоор ПО-т хүргэсэн. Харамсалтай нь эхний шатанд САС-т шүүрдүүлсэн. За тэр ч яахав.
Arena: EnergySolutions Arena /19.9 мянган үзэгч/
WORLD’S LOUDEST ARENA гэж фенүүд баннердах дуртай.
Талбай дээрээ сайн тоглодог нь тэдэнтэй маш их холбоотой.
City: Salt Lake City, Utah USA
Багийн түүхэн дэх амжилт
Conference titles: 2 (1997, 1998)
Division titles: 8 (1984, 1989, 1992, 1997, 1998, 2000, 2007, 2008)
Явсан тоглогчид:
C.J. Miles. 2005 онд багийг бараг шинээр бүрдүүлж байхад багийн түүхэнд хамгийн залуу драфт-пик болж орж ирсэн залуу маань 6 жил тоглосны эцэст багаа орхилоо. Драфтын эхний 2 жил арай балчирдаж, ДЛигт 2 ч улирал орон гаран тоглосон тэрээр ’08 оноос үндсэн багийн 6 дахь тоглогч болж чадсан.
Солгой, хулгай сайн хийдэг, боломжийн шидэлттэй, үзүүштэй оролт хийдэг...тоглолтыг нь үзэхэд урамтай, хэлбэртэй. Карьер-хай 40 оноо авч байсан. 2008 онд багтай хийсэн 4 жилийн /14,8 сая доллар/ гэрээ нь дуусаж, энэ зун Кавальерстай гэрээ үзэглэсэн. Амжилт хүсье.
Ража Белл-г түр орхиё. Би зарим юмыг нь ойлгохгүй байгаая. Дургүй хүрээд хайсан ч үгүй. Тоглохгүй нь тодорхой болохоор энд оруулчи.
Жош Ховард. Цагтаа цалгиж, цалингаа буухаар наргиж гэдэг шиг Далласт бүтэн улирал /2007 он/ гараанд тоглож, бараг 20 оноо дундчилж байсан Бүх Од ветеран өнгөрсөн жил 1 жилийн 3 саяын гэрээ хийсэн. Гараанд гарсан. Гэвч бэртэл гэмтлээс болж орон гаран тоглосоор улирлыг барсан. Сунгахгүй байлгүй дээ.
Девин Харрис. Өнгөрсөн улирлын гарааны холбогч. Уржнан 2 драфт эрх, Фэйворсын хамт Дероны наймаанд солигдож ирсэн тэрээр нийт 80 орчим тоглолтонд /бараг бүгдэд гараа/ орж, 12 орчим оноо, 5 о.д дундчилсан нь чамлалттай. Харин энэ зун АК, СЖ Майлс явснаас шалтгаалж СФ шаардлагатай болсон, мөн угаасаа эхэлсэн байсан ротэйшнд орж Атланта Хаукстай хийгдсэн наймаагаар Марвинаар солигдсон.
Андрей Кириленко.
АК-47. 2 удаагийн НБА финалын бүтэлгүйтлийн дараа жил драфтаар /24-өөр/ орж ирсэн ч Оростоо 2 жил тоглоод буцаж ирсэн. Бүх Од /2004/, Хамгаалалтын 1-р баг /2006/, 3.3 блок дундчилж лигийг тэргүүлж /2005/, Руки-1р багт нэрлэгдэж байсан... Юу ч ярихав дээ. Гайхалтай тоглогч. Чононуудтай хүрч чадаагүй амжилтандаа хүрэхийг хүсье.
Кирило Фесенко. 216 см өндөр, 127 кг жинтэй Украйн аварга эр. Ер нь бол өнгөрсөн улиралд Индиана-д очиж байсан. Гэхдээ хийснийг нь үнэлээд
энд оруулчи.
Энэ жил Бухнуудтай бэлтгэлд гарсан боловч хасагджээ. ’10-’11 улиралд Окурыг бэртэйлтэй байхад ПО-д гараанд гарч, ЛАЛ-ын томуудтай сайн үзэж, Фил Жексон, Жорж Карл-д чамгүй үнэлэгдээд амжсан.
Ирсэн тоглогчид:
Марвин Уиллиамс.
206 см өндөр, 111 кг. Жижиг довтлогч. 2005 онд North Caroline-тай NCAA-н аварга болж /багийн 6 дахь тоглогч байж/, тэр жилээ НБА драфтын 2-оор /үнэхээр тийм байсым байх даа/ Хаукст очсон. Би саяхан цонхын ФЛОП тоглогчид сэдэв дээр оруулж бичиж байсымдаг. Гэхдээ бэртэл гэмтэл тойроогүй ээ. Улирлын өмнөх тоглолтонд 11 оноо, 3.5 самбар 23 минутанд дундчилсан. АК, Майлс явахад байрлалын хувьд гарцаагүй байдлаар радарт орсон гэж болно. Үнэнийг хэлэхэд энэ тонтгор нөхрийн тоглолтыг дэмжээд байж байна гэж төсөөлөөгүй явж дээ. Атланта-с том гэрээний дундуур ирж байгаа, дүйцэхүйц тоглолт үзүүлэх байх гэж найдъя. Сүүлийн хэдэн жил багийн асуудал болоод байгаа холын шидэлтэнд нэмэр үзүүлэх байх. Гэхдээ олон талтай тоглоно оо.
Мо Уиллиамс.
185 см, 88 кг. Холбогч. Анх 2003 оны драфтаар Жаззын гишүүн болж энэ лигт орж ирсэн ч нэг жил тоглоод багаас хасагдсан. Бакс-тай гэрээлсэн. Улмаар ’08 оноос Кавальерт, ’11 оноос Клипперст тоглоод, Даллас, Хьюстон нар оролцсон 4 багийн наймаагаар Солт Лэйк рүү зүглэлээ. ’09 онд Кинг Жеймстэй Зүүн бүсийн аваргын төлөө тоглож Шидтэнүүдэд хожигдсон, тухайн жилийн Бүх Од. Мөн миний харж байгаагаар дундын болон холын шидэлтэнд чухал үүрэгтэй. Залууст харамгүй өгөх туршлага бий. Улирлын өмнөх 5 тоглолтонд 24 минут дунджаар тоглож, 11.6 оноо, 6 дамжуулалт хийжээ. Дэвин Харрисаас илүү байх, гэхдээ мэдэхгүй. Ард нь Тинсли, Уатсон нар байгаа гэхээр гараа бол бат биз.
Рэнди Фое.
193 см, 97 кг. Холбогч, Хамгаалагч. Мо-той чацуу 29-тэй. Яг ирэхэд нь сэдэв дээр хальт танилцуулга бичиж байсан болохоор залхуурчихъя. Сэлгээнээс Хэйвард, заримдаа Мо-г амраах үйлчилгээ үзүүлнэ. Нээх холбоод байсныг нь мэдэхгүй юм. Ер нь шидэлт нь байхгүй бол миний дэмжих хүн биш дэг ээ. Зүрх нь баруун талдаа байдаг юм шиг байна лээ гэж хэлсэн. Өөр ч юу байхав дээ. Сайн тоглоод байвал залхуурсан юмнуудаа бичнэ ээ.
Кевин Мөрфи.
Руки. 198 см, 84 кг. Хамгаалагч. Энэ жил яг юу хийхийг нь мээээдкү. Улирлын өмнөх 6 тоглолтонд сэлгээнээс 4 оноо дундчилсан. Гэхдээ 50-аас дээш хувьтай шидсэн. Ер нь дажгүй шиддийм байна лээ, зуны Орландо-н цугларалтанд тоглохыг нь хэд хэд харсан.
За тэгээд эцсийн бүрэлдэхүүн дээрх хэдээс гадна доорх хэд гэж ойлголоо. Тэн хагас нь 3-аас доош жил тоглож байгаа.
10 Alec Burks
Сэлгээний жижгүүдийн нэг. 2 дахь жилдээ тоглоно.
3 DeMarre Carroll
СЖ, СФ гэж тоглоод байдаг. СФ дээр их цагийг өнгөрөөх байх. Шидэгч. Цэмбэгэр тоглогч.
40 Jeremy Evans
Слэм данкын аваргад энэ жил ч мөн л минут бага олдох байх.
15 Derrick Favors
Хамгийн их хүлээлт үүсгэж байгаа сэлгээний Хүчний довтлогч. Энэ жил хүлээлтээс давах байхаа.
20 Gordon Hayward
Цасанцагаан. Юу гэж хэлэх вэээ. Мундаг тоглогч болж яваа.
25 Al Jefferson
Яах аргагүй гарааны гол тоглогч. Төв. Анх ирэхдээ түр зуур гаргана гсн чинь одоо ч бүр тэнд нь зоочих шиг боллоо. Өөр төв байхгүй.
0 Enes Kanter
Саналаа доор бичье.
24 Paul Millsap
Миллсап багтаа хамгийн удаан буюу драфтлагдсанаасаа хойш тоглож байна. Харькээд, айлгаад байгаа. Гарааны хүчний довтлогч.
6 Jamaal Tinsley
Дамжуулалт тал дээр ярих зүйлгүй. Шидэхийг нь харахаар эвгүй байды.
11 Earl Watson
Энэ мексик царайтны туршлага хэрэгтэй.
Лигийн аналистууд бол манай багийг яаж ч магадгүй, цочир амжилт үзүүлж мэдэх, за за ер нь мэдкү гсн прогноз хийж байна лээ.
Би бол энэ улиралд дахин ПО-т тоглоно гэж найдаж байгаа. Гарааны хэд боломжийн тоглоод байвал сэлгээнийхэн бол санаа зовоохгүй байх аа. Дивизионоороо ПО-д мөргөлдөх байх.
...
Ялангуяа энэ залууг цахиур хагална гэж найдаж байна. Өнгөрсөн жил арай удаан, алдаа ихтэй тоглож байсан тэрээр 12 орчим кг жин хаясан нь тоглолтонд нь үнэхээр сайнаар нөлөөлснийг зуны лиг, урьдчилсан тоглолтууд дээр харсан.
Энэс Кантер.
Цасанцагаан улам сайн тоглолт үзүүлнэ. Бөркс-г энэ жил сайн тоглох байх гэж гадуур шуугиж байна /Зуны лигийг бараг 30 оноо дундчилж тэргүүлчвүү яав/. Фаворс тодорхой. Карролын шидэлт ч сайн байгаа. Бараг аварга авчих юм биш үү.
За тэгээд эцэст нь На на раа На на наааааа.
Манай багийг дэмжих нээх олон хүн байхгүйм шиг байгаая. Дэмжихгүй ч гсн санал бодлоо хуваалцаж байхыг гишүүдээсээ хүсье.
Буруу зөрүү юм байвал уучлаарай. Засаж залруулна уу.
Дутуу дулимаг юм байвал нэмж тусалж дэмжээрэй.