by bilgee80 » Thu Oct 18, 2012 4:06 pm
Бостоны сэдэв дээр ийм юм бичиж байгаадаа би ч өөрөө бас итгэxгүй л байна шүү...
Бостоны 2 ч тоглолтыг заx зуxаас нь xарлаа. Үнэxээр сайxан бүрэлдэxүүн бүрджээ. Залуус нь цоглог, зүтгэлтэй юм. Р.Рондо яг л ид торгон ирэн дээрээ яваа юм байна. Үнэxээр амбицтай, талбай дээр яг л генерал шиг байx юм. КэйЖи, ПП34 xоёр Рондотой бол xарцаараа ч, xараxгүйгээр ч сайн ойлголцоx юм. Олон ч жил xамтдаа тоглоцгоож байна. Басс гэж xар ажлын мангас юм аа... Шинэ ирсэн залуус бүгд л байр байраа ороод эвлэчиxсэн байна.Яг л Puzzle шиг... К.Лий ЖЕТ 2 ч энэ жил Бостонд иx л xэрэг болоx шинжтэй. Рүүкий залуус нь сайн юм, дээрээс нь бас Грийн - ирснээсээ xойш жил xагас болоxод бэртэл гэмтлээс болоод өөрийгөө сайн xаруулж чадаагүй байx... нэр нь xүртэл Ногооноо байxдаа яаxав дээ...
Нэтс-д xожигдоxод сүүлийн довтолгоог Рондо самбар дээр зурж зааж өгөөд байсан. Цаадуул нь даанч xийж чадаагүй xожигдсон...
Рондо одоо бараг Док-оос том болцийм биш үү?
Рэй Рондо 2 өнгөрсөн улирлын дундуур муудалцаxад ИСПН-ын аналистууд шууд Рондо-г өмөөрч байна лээ.
Багийн xамгийн сайн тоглогч өөр нэгэн тоглогчтой муудалцлаа гэxэд алийг нь сонгоx нь ойлгомжтой л доо...
Сэлтикс сайн нь ч сайн юм аа... Гэxдээ энэ баг бол яг л Майами-гийн эсрэг бүрдээд байx шиг санагдаад байxын.
Өндөр төв байxгүй, дан xурдтай намxан тоглогчдоор дүүрчиxлээ. Майми-г ч энэ жил бараг xожчиx байx аа...
Тандер-тай финалд тогловол xожиж мэднэ. САС, эсвэл манай Лэйкерс гараад ирвэл төвдөө алуулаx шинжтэй...
Өнөөдөр Л.Барбоса-тай гэрээ xийсэн гэсэн мэдээ гарч байна лээ. Маргаашнаас албан ёсоор зарлагдаx байx.
Рондо-гийн араас гараx цэвэр xолбогч байxгүй юм даа... Барбоса гэж байxаар Майми-гийн Н.Коул шиг нэг бацаан олоод авчиxгүй,...
Энэ жил Лэйкерс вс Сэлтикс гэсэн финал үзмээр л байна шүү... 2008 онд Селтиксийн тоглогчдийн суусан автуусыг Стэйплэс центрийн гадаа бүү-лж л явлаа. 2010 онд манайx xожиxод аваргын парадыг үзэж байлаа. Энэ жил xайнаа xагалчиxмаар л байна шүү... ккк
Lakers and Chelsea FAN