НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУД

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby champion » Thu May 24, 2012 11:58 am

энэ арай болсон явдал биш биз... хэн байж болох уу...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Thu May 24, 2012 12:55 pm

Монгол улсын начин Баатарын Амарзаяа: Харцагыг давчихаад нэг л мэдсэн тугны дэргэд оччихсон байсан

Архангай аймгийн Чулуут сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Делта констракшн” ХХК-ны бөх, монгол улсын шинэ залуу начин Баатарын Амарзаяаг энэ дугаарынхаа зочноор урьж ярилцлаа.
-Начны төрсөн нутаг ус, аав ээж, бага насны тань тухай сониныхоо уламжлалт асуултаар ярилцлагаа эхэлье?
- Аав минь Архангай аймгийн Өлзийт сумынх, ээж Чулуутынх. Би Чулуут сумандаа төрж өссөн. Сумынхаа 8 жилийн дунд сургуулийг төгсөөд, зэргэлдээ Тариат суманд очиж 10 жилээ дүүргэсэн. Багадаа бөх бараг сонирхдоггүй хүүхэд байлаа. Тариатын 10 жилд очоод а.з Нарангэрэл багшдаа шавь орж анх бөхөөр хичээллэж эхэлсэн гэж болно.
-Багын л өсгөлүүн хүүхэд байв уу?
-Тийм ээ. Бараг 10 жил ангийнхаа хүүхдүүдийн хамгийн дээр жагссаар ирсэн дээ.
-Таныг бөхийн удамтай гэж сонссон юм байна. Гэрийнхэнээс тань хэн нь барилддаг байсан бэ?
-Би аавынхаа талаас бөхийн удамтай. Манай аавын аав сумын заан цолтой Гэндэн гэж хүн бий. Өвөө маань Өлзийтийн Ж.Чойжилсүрэн арслантай төрсөн эгч дүүсийн хүүхэд л дээ. Бас аавын минь дүү нараас нутаг орондоо барилддаг, сумын цолтой залуус байдаг. Харин манай аав нэг их барилдаж байгаагүй. Овооны наадамд ганц нэг түрүүлж байсан гэдэг юм. Сонирхолгүй л байсан юм болов уу даа.
-Нэлээд биерхүү хүн байдаг гэж дуулдсан шүү?
-Том шүү. Биерхүү, булиа. Уг нь барилдсан бол надаас ч илүү бяртай хүн байгаа юм.
-Таны бөх болох хүсэл, сонирхол хэзээнээс, юунаас үүдэлтэй бол…?
-Миний ээжийн аав Раднаа гэж хүн бий. Тэр өвөө минь л намайг “Миний хүү бөх болно, бөх болох ёстой” дэмжсээр бөх болгосон хүн дээ. 9, 10-р ангидаа Нарангэрэл багшаараа бөхийн “А” үсэг заалгаад, хотод оюутан болж ирээд хоёр хичээл сургууль гээд бөхөө орхичихсон байсан. Тэгээд 2006 оны зун анх удаа у.з Д.Рагчаа ахыгаа дагаад наадмын бэлтгэлд гарч байлаа. Тэр намраас бөхийн бэлтгэл алдаг оног хийж байгаад 2007 онд “Бөхбилэгт” дэвжээ маань байгуулагдахад Өсөхбаяр аварга, Хишигдорж заан нарынхаа удирдлага дор тогтмол бэлтгэл хийж эхэлсэн. Хавар нь бүх цэргийн наадамд шөвгөрч цэргийн начин цол хүртээд их ч урам орсон. Ингэж л бөхийн замд орсон хүн дээ.
-Бараг 20 хүрч байж бэлтгэл хийж эхэлжээ?
-Тэгсэн. Би чинь 10 жилээ дүүргээд Эко-Ази дээд сургуульд орж суралцсан. Тийм болохоор эхний хоёр жил бөхөөсөө хол байсан. Уг нь 10 төгсөхөд бөхийн сургуулийн урилга ирсэн л дээ. Тухайн үедээ бөхийн сургуульд сурах сонирхолгүй, харин өөр мэргэжил эзэмшингээ бэлтгэл сургууль хийгээд явбал зүгээр ч юм уу гэж бодоод. Тэгээд л хичээл, бэлтгэл хоёроо аль алийг нь амжуулж байгаад л дээд сургуулиа төгссөн. Экологич мэргэжилтэй.
-Бөхийн сургуулийн урилга ирсэн гэхээр сайн барилддаг байж дээ?
-Аа, амжилт бий, бий. Аймгийн аварга шалгаруулах барилдаанд очиж барилдана. Эхний 3-ыг шалгаруулахад би дөрөв дээр суугаад үлдчих жишээтэй. Дүүгүүрддэг, хавсардаг, гар талладаг, тийм л хүүхэд байлаа. Бас сагсан бөмбөгт их сонирхолтой. Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд их ордог байсан. Сагс их тоглосноороо ч өндөр болсон байх гэж боддог юм.
-Бэлтгэл хийж эхлэх үед өндөр чинь хэд байсан бол…?
-180 орчим байсан байх шүү. 9-р ангид очиход Нарангэрэл багш маань анх харчихаад “Чи бөх болох юм байна. секцэнд яв” гээд барилдаан, мэх зааж эхэлсэн. Нэг их өндөр хэрнээ туранхай хүү л байлаа.
-Цэргийн начин анхны чинь цол уу, өмнө суманд барилдаж байв уу?
-Би сумын наадамд ер барилдаж байгаагүй. Оюутан байхдаа зуны амралтаараа хөдөө явалгүй хотод янз бүрийн ажил хийдэг байлаа. Сургалтын төлбөрөө хийчих санаатай тэр шүү дээ. Харин 2007 оны намраас аймаг цэргийнхний барилдаанд барилдаж эхэлсэн. Заримдаа хоёр, заримдаа гурав давчихна. Хамгийн анх Оргил начинг аймгийн арслан байхад нь гурвын даваанд нэг хаячихаад их урамшиж билээ. Дараа нь Батзаяа ахыг а.а байхад нь бас давчихаад их баярласан. Өндөр болохоороо хөлдөө их алддаг. Хөлдөө алдчихвал хагалж цохидог мэхтэй. Тэгж барилдсаар хавар нь цэргийн наадмаар тавын даваанд ноднин начин болсон Т.Санчир ахыг даваад цэргийн начин болж байлаа. Цэргийн начин болсныхоо дараа жил Сүхбаатар аймгийн наадамд очиж барилдаад тав дээр унасан.
-Аймгийн заан, арслан цолуудаа хаана авлаа?
-2009 онд Төв аймагт үзүүрлэсэн. Гурав дээр М.Жамъянпүрэв начинг, дөрөвт Г.Элбэг харцагыг даваад, тавд энэ жилийн начин Төв аймгийн Батмөнхтэй тунаж даваад, зургаад Л.Пүрэвжав харцагыг давж, Төв аймгийн П.Батхуяг арслантай түрүү булаалдаад үзүүрлэж байлаа. Их хариуцлагагүй барилдаан хийгээд уначихсан. Дараа жил нь дахиж даагаа нэхнэ гэж Төв аймагт очтол бүртгэлээс нь хоцорчихоод орж чадаагүй. Тэгэхээр нь Эрдэнэт рүү очиж барилдсан. Тэнд гурав дээр Хөвсгөлийн Батчулууныг авч хаяад, дөрөвт Орхоны аймгийн арслан Эрдэнэсайхантай таарч даваад, тавд Хөвсгөлийн а.з Баттүвшинтэй тунаж барилдсан. Зургаад жүдогоор барилддаг а.н Ням-Очирыг, үзүүр түрүүнд Хөвсгөлийн Нямбаяр арсланг давж аймгийн арслан болсон доо. Өмнө жил нь түрүү булаалдаад алдчихсан болохоор жаахан жийрхээтэй, Нямбаяр арсланг давчихаад мөн ч их баярлаж билээ. Тэгээд 2011 онд улсын наадамд тав давж улсын начин боллоо. Ерөнхийдөө ийм л амжилттай хүн дээ.
-Жил дараалаад л амжилтаа ахиулж яваа юм байна. Анх удаагаа улсад барилдаад цол авсан цөөхөн хүмүүсийн нэг нь та байх шүү?
-Миний хувьд өмнөх жил нь аймгийн арслан болсон болохоор тэрэндээ урамшаад бэлтгэлээ их сайн хийсэн. Мэдээж улсын наадамд анх барилдаж байгаа болохоор заавал цол авна гэхээсээ илүү улсын наадам гэж ямар байдаг бол гэж их бодсон. Тэгээд ч тэрүү нэгийн даваанд биеэ бариад барилдаан гарч өгөхгүй нэг л тиймэрхүү байсан. Өрсөлдөгч бөхийнхөө ард гарч дөрвөн хөллүүлчихээд хаях аргаа олохгүй сандарсан шүү. Хоёр дээр арай гайгүй болоод гурвын даваанаас сэтгэл санаа тайвшираад нээх сайхан болчихсон.
-Гурвын даваанд тун ширүүн барилдаан болсон шүү?
-Аа, тийм. Аймгийн заан Б.Ганзориг бид хоёр нугараад таарсан. Сайхан үзээд л би давсан. Дөрөв дээр Өвөрхангайн Да.Батбаяр начинтай тарч даваад, тавд у.х Ц.Магалжав начинд амлуулаад давсан даа.
-Анх удаа улсад барилдаад, цаашлаад тавын даваанд гараад ирсэн, сэтгэл бол нэлээд хөдөлсөн биз?
-Тэгэлгүй яахав. Магалжав харцагыг давчихаад нэг л мэдсэн тугны дэргэд оччихсон явсан. Ёстой үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан.
-Архангайгаас бас хэдэн жил тасарчихсан байсан начин цол…?
-Тийм шүү. 2006 онд у.х Батжаргал ах шууд харцага болоод тэрнээс хойш начин тасраад байсан л даа, манай аймгаас. Тэгсэн энэ жил би начин болж, Санжаадамба маань улсын заан боллоо. Манай “Бөхбилэгт” дэвжээнийхэн сүүлийн хоёр жил Налайхын ард Найман шарга гэдэг газар бэлтгэлээ базаасан. Их өгөөжтэй сайхан газар.
-Бэлтгэлээ хэр базаасан, сэтгэл зүй хэр байв?
-Ер нь дажгүй байсан шүү. Ноднингийн барилдаануудад ер нь боломжийн сайхан барилдчихсан. Бэлтгэлээ ч сайн хийж байсан. Наадам болохоос 2-3 хоногийн өмнө манай “Алдар” спорт хорооны бөхчүүд наадмын сорилго барилдаан хийсэн. Тэгэхэд у.н Ч.Баянмөнхтэй үзүүр түрүүнд үлдэж даваад түрүүлсэн. Наадмаар 3 дээр таарсан а.з Б.Ганзоригтойгоо тэр барилдааны хоёр дээр таарч даваад, өнгөтэй байсан шүү. Сэтгэл санаа ч их тайван.
-Цол хэр их бодогдож байв?
-Анх удаагаа наадамд барилдах гэж байгаа болохоор цол бодох гэхээс илүү сэтгэл зүй их өндөр байсан. Хэнтэй ч таарсан сайхан барилдана даа гээд л… Ер нь олон юм бодож нервтэлгүй барилдах нь зүгээр юм билээ. Харин тав давчихаад сэтгэл хэт хөөрөөд зургаагийн даваанд тэр сэтгэл хөдлөлөө барьж чадаагүй. Гэхдээ начин болсондоо сэтгэл өндөр байгаа. Энэ чинь хүссэн болгон хүрээд байдаггүй, бөх болсон хүн болгоны мөрөөдлийн нэг хэсэг шүү дээ.
-Начин болсноосоо хойш цөөхөн л барилдаад байх шиг байна аа даа?
-Аа, харин тийм. Жаахан бэртэл гэмтлийн зүйл байгаад болж өгөхгүй л байна. 6000 бөхийн барилдаан, цагаан сар гээд цөөхөн барилдсаан.
-Одоо өндөр хэд байна?
-194 см байгаа.
-Жин?
-Жин 130-тай л байна даа.
-Бүтэн жил хэртэй улсын начин цолоороо дуудуулж явна. Хэдийгээр цөөхөн барилдсан ч гэлээ цолоо тодорхой хэмжээгээр мэдэрч л яваа байлгүй?
-Аа, мэдрэлгүй яахав. Цол дагаж бяр гэдэг шүү дээ. Сэтгэл зүй гэхэд шал өөр болж байгаа юм чинь.
-Нас хэдтэй билээ?
-Би 1987 оных шүү дээ. Энэ жилийн начингууд дотроос А.Батмөнх бид хоёр хамгийн залуу нь байсан.
-Цолныхоо найрыг намар нэлээд эрт хийсэн байх аа?
-Тэгсэн. 8 сарын сүүлээр хотод хийсэн. Наадмын дараа нутагтаа очиж нутгийнхаа уул ус, ахан дүүстээ хүндэтгэл үзүүлсэн.
-Чулуут сум улсын цолтой бөх хэр олон бэ?
-Олоон олон. Ялангуяа дээхнэ үедээ мундаг, мундаг бөхчүүд их байсан юм билээ. Манай сумаас 1998 онд П.Моломжамц ах маань улсын начин болж, 13 жилийн дараа би улсын начин болсон юм. Одоо нутаг усныхан, аав ээж, ах дүү, гэр бүлийнхнийхээ итгэлийг алдалгүй улам сайн барилдаж, олон дахин баярлуулахыг л хүсч байна даа.
-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Манай эхнэр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумынх. Оюутан байхдаа танилцаад суусан. Бид хоёр хөөрхөн охинтой. Том нь 3 настай, бага нь 7 сартай, ийм л ам бүл бий дээ.
-Танай аав ээж, ах дүүс нутагтаа байдаг уу, эцэг эхээс хэдүүлээ вэ?
-Ээжийн минь аав ээж хоёр нутагтаа бий. Аав ээж хоёр минь хотод байгаа. Би дээрээ нэг эгч, дороо нэг эмэгтэй дүүтэй айлын ганц хүү.
-Ид барилдаж байгаа залуу хүний хувьд Монгол бөхийнхөө тухай ямар бодолтой явдаг вэ?
-Монгол бөх маань эр хүнийг тэсвэр тэвчээр, хатуужилтай болгохын зэрэгцээ зөв хүн байх төлөвшлийг суулгаж өгдөг гэж боддог. Одоо миний амьдрал гэхэд монгол бөхтэй салшгүй холбогдсон болохоор бөхөө улам дээдэлж, ард олныхоо хайр хүндэлийг зөв дааж явахыг л хүсдэг дээ.
-Сүүлийн үед гадаадын орнуудаар аялаад байгаа сураг дуулдсан. Хаагуур яваад ирэв ээ?
-Намар Солонгосын ширим бөхийн нэг фестивальд у.з Ч.Санжаадамба, а.а Н.Адъяабат гээд нутгийнхаа бөхчүүдтэй явсан. Саяхан бас монгол бөхөө сурталчлах ажлаар Франц улс руу яваад ирлээ.
-Ширим бөх барилдахад ямархуу байх юм бэ?
-Элсэн дээр барилддаг болохоор жаахан эвгүй юм билээ. Испани, Орос, Америк, Монгол гээд дөрвөн орны бөхчүүд оролцсон юм.
-Барилдааны арга барилынхаа тухай яривал. Ер нь бяралхаж барилдах уу?
-Хүүхэд байхдаа үеийнхэн дотроо бяртайд нь ордог байсан. Жаахан байхдаа л дөчийн бедонтой усыг хөнгөхөөн өргөчихдөг байсан. Одоо бол нэг их бяралхаж, илүүрхэж барилддаггүй юм шүү дээ. Өөрийнхөө хүчийг гүйцэд гаргаж чадахгүй байна уу гэж хааяа бодогддог л юм. Гэхдээ өндөр нурууны даваа тал байлгүй яахав. Тэрийгээ аль болох ашиглаад л барилдаж байгаа гэж боддог.
-Барилдааныхаа арга барил дээр хэр анхаарч “ажиллаж” байна?
-Ер нь л ажиллана шүү. Хүнд уначихаараа орой нь очоод бараг унтаж чаддаггүй юм ш дээ. Бодогдоод… Дахиж тэр хүнд, тэр мэхэнд дахиж унахгүйн тулд ажиллахгүй бол болохгүй л дээ.
-Хор шар багатай болов уу гэж харагддаг юм?
-Тайван шүү. Унаснаа мэдэж л байвал хоёрын хооронд маргаад зогсох дургүй. Давсан бол давсан, унасан бол унасан. Сайхан шударга, гүндүүгүй байх нь монгол бөхөд байх бас нэг гол чанар биз дээ.
-Одоо ямар мэхийг голлон хийж байна?
-Анх Нарангэрэл багш маань “бирваа татах” мэхийг зааж өгч байсан.
-Бирваа татах аа…? Ямар мэхийг тэгж нэрлэдэг юм бэ?
-Гар таллах л даа. Анх сурсан мэх минь. Тэр мэхээ начин болохдоо хийж давсан. Бас хавирна, мордоно. Мордохдоо нэлээд даамгай гэж болно. Би олон мэх суръя гэхээсээ сурсан мэхээ бүрэн эзэмшиж өөрийн болгохыг боддог. Суръя гэж бодсон мэхэндээ их шамдангуй. Барилдаан болон бэлтгэлийн үеэр байнга бодно, амарч байхдаа ч боловсруулна шүү.
-Бирваа татах мэхээ тавын даваанд гарахдаа хийхээр төлөвлөчихсөн гарсан уу?
-Ер нь гараад хийнэ л гэж бодсон. Гарахаасаа өмнө хоёр удаа бирваа татаж үзчихээд л гарсан. Тэгээд гараад өрөнгүүтээ шил рүү нь цочоох маягийн юм хийсэн. Харцага ч цочоод гар нь ороод ирсэн. Тэгэнгүүт нь таллаад ард нь гараад мэхээ гүйцээсэн. Их ч хурдан болсон л доо, тэр барилдаан.
-Улсын цол авчихлаа. Одоо цолоо батлах, ахиулах үүрэг даалгавар ирж байгаа?
-Тэгэлгүй яахав. Нас залуу байна. Цаашдаа бэлтгэл сургуулиа сайн хийж, амжилтаа бататгах, ахиулахын тулд хичээх болно оо.
-Бөхөөс өөр спортод дурлах уу, чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Сагсанд нугасгүй. Боломж л таарвал тоглоод байх сонирхолтой. Чөлөөт цагаараа гэр бүлтэйгээ л байх дуртай.
-Цаг зав гарган уншигчидтай минь уулзсанд баярлалаа. Тун удахгүй цолоо ахиулаарай?
-Баярлалаа. “Бөх” сониныхоо хамт олон болон уншигчдад ажлын амжилт, аз жаргал хүсье.
С.Бадамгарав.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Takanohana_Nowitzki » Wed Jun 13, 2012 9:34 am

Өчигдөр Б.Чинзориг начны 1 ярилцлага уншлаа. Ноднин наадмаар нэг сумын а/а А.Алтанхуягийг яагаад авсангүйв гэсэн:
- 5 давааны өмнө 1 нөхөр утасдсанаа Чи тэр Алтанхуягийг ав гэж зандраад тасалцан, эргээд залгасан аваагүй. Би хэн нэгнээр заалгах дургүй хүн, тэрнээс Алтанхуяг надтай юм яриагүй, би ч Алтанхуягтай юм яриагүй, гэж бна лээ.
Аа бас А.Батмөнхийг бол дэмжсэн л гэж бна лээ. Нутгийхантайгаа галд гарах уу гэсэн үгүй, өөр газар гарна нтр гээд, ер нь нилээд зөрүүд гар юм шиг бна лээ.
-Бөхөө дэмждэг газраас л бөх төрнө шдээ, манай аймаг бол муу муу, гэсэн бна лээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby hosko » Wed Jun 13, 2012 1:38 pm

Ярилцлагыг нь тэгээд оруулаач л дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby UULAA » Wed Jun 13, 2012 1:39 pm

Takanohana_Nowitzki wrote:Өчигдөр Б.Чинзориг начны 1 ярилцлага уншлаа. Ноднин наадмаар нэг сумын а/а А.Алтанхуягийг яагаад авсангүйв гэсэн:
- 5 давааны өмнө 1 нөхөр утасдсанаа Чи тэр Алтанхуягийг ав гэж зандраад тасалцан, эргээд залгасан аваагүй. Би хэн нэгнээр заалгах дургүй хүн, тэрнээс Алтанхуяг надтай юм яриагүй, би ч Алтанхуягтай юм яриагүй, гэж бна лээ.
Аа бас А.Батмөнхийг бол дэмжсэн л гэж бна лээ. Нутгийхантайгаа галд гарах уу гэсэн үгүй, өөр газар гарна нтр гээд, ер нь нилээд зөрүүд гар юм шиг бна лээ.
-Бөхөө дэмждэг газраас л бөх төрнө шдээ, манай аймаг бол муу муу, гэсэн бна лээ.

тэгээд оруулчикээч :grin:
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Takanohana_Nowitzki » Wed Jun 13, 2012 2:05 pm

Сонингоос умшсымаа, Зууны мэдээний Бөхийн мэдээнээс.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Оргил » Wed Jun 13, 2012 2:05 pm

шивээд оруулаач хэхэ..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17010
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

“Аавын минь барьсан аяга миний замыг засч дээ”

Postby champion » Thu Jun 14, 2012 12:12 pm

Ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадамд үзүүрлэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Ноёд” групп, “Таван хан” дэвжээ, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны бөх, улсын арслан Г.Эрхэмбаяртай ярилцлаа. Түүнийг шинэ зууны тав дахь арслан болсонд ард түмэн магнайгаа хагартал баярласан билээ.


-Арслангаар сонин их биз дээ. Наадам ойртчихлоо бэлтгэлдээ гарах гэж байна уу?

-Тайван сайхан байна аа. Энэ сарын хорьдоор бэлтгэлдээ гарах бодолтой байна.

-ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороотой гарах гэж байна уу, аймгийнхаа “Таван хан” дэвжээтэй юу?

-Одоогоор тодорхойгүй байна. Аймгийнхан маань “Гүүний саам”-д гарах гэж байгаа гэсэн. Саяхан улсын харцага Т.Өсөх-Ирээдүйтэй уулзахад энэ сарын 15-нд гарах бодолтой байна гэсэн.

Тэр өдөр нь ирэх баасан гариг биз дээ.

-Тийм.

Тэгэхээр та хаана бэлтгэлээ хийхээ дотроо төлөвлөсөн байлгүй дээ?

-Тэгж байгаад аль нэгэнтэй нь гарна даа. Бараг л “Сүлд” спорт хорооныхонтойгоо гарах байх. Би чинь энэ байгууллагад харъяалагдаад хоёр жил гаруйн хугацаа өнгөрүүллээ. Өнгөрсөн жилийн наадмаар улсын арслан Х.Мөнхбаатар, заан Б.Сайнбаяр, харцага Л.Пүрэвжаваас эхлээд олон сайхан бөхтэй хамт бэлтгэлээ хийж, хэн хэндээ зөвлөсний үндсэнд цолоо ахиулж чадсан.

-Энэ жил ч тэдэнтэйгээ зөвлөлдөж, бэлтгэлээ хийгээд аварга болохоор хичээх үү?

-Ямартай ч сайхан барилдаж, дэмждэг хүмүүсийнхээ итгэлийг алдахгүйн төлөө барилдана. Хүссэн болгон нь бөх болдоггүйтэй адил, цол ч тэр бүр хүнд очдоггүй.


-Өнгөрсөн жилийн улсын их баяр наадамд үзүүрлэсэн болохоор тань энэ жилийн наадмын түрүүг авах байх гэж найдах хүн олон байна?

-Унахад минь хамт унаж, давахад минь хамт давдаг ард түмэндээ маш их баярлаж явдаг. Тэднийхээ сайхан сэтгэлийн энергээр өнгөрсөн жилийн наадамд үзүүрлэсэн байх. Энэ жилийн хувьд өмнөхөөсөө ч илүү барилдахыг хичээнэ. Гэхдээ хэдийгээр дэмжигчид маань сайхан амны билэгтэй үг хэлж байгаа ч тэр ёсоор нь гүйцэтгэхэд хэцүү.


-Ингээд асар их хариуцлага хүлээлгэхээр сэтгэлзүйд нөлөөлөх юм уу?

-Гайгүй ээ. Би нэг их зүйлд нервтдэггүй. Байгаагаараа л барилдана. Начин цолтой байхдаа “Тавын даваанд унасан ч цол минь хэвээрээ үлдэнэ шүү дээ” гэж бодоод босдог байлаа. Энэ жил ч ялгаагүй тэгнэ дээ.

-Та өнгөрсөн жил яагаад нутгийнхаа галд гараагүй юм бэ?

-Улсын заан Ц.Баярсайхан манай ээжийн талын хүн шүү дээ. “Сүлд” спорт хорооны даргаар очихдоо надад “Ахыгаа бараадахгүй юм уу” гэсэн юм. Ингээд түүний хүсэлтээр очоод байгаа минь энэ.

-Нутгийн тань бөхчүүд энэ саналыг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Намайг зөвөөр ойлгосонд баярладаг. Би нагац ахыгаа дагаж байгаа болохоос биш нутгийнхаа бөхчүүдийг голоогүй.

-Нутгийн тань бөхийн галыг улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахалдаг. Тэглээ ч тэд том цол хүртсэн танаас зөвлөгөө авна биз?

-Авалгүй яах вэ. Би ч чадах бүхнээ дуртай заадаг.

-Сарын дараа Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадам болно. Наадам ойртохоор танд юу бодогддог вэ?

-Юм юм л бодогдоно шүү дээ. Хамгийн гол нь бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй. Тэгвэл бөхийн босоо цагаан хийморь түшдэг жамтай.

-Ер нь таны хувьд нэг жил хэр хурдан өнгөрсөн бэ?

-Маш хурдан. Саяхан л шинэ цолоо авч байлаа шүү дээ. “Дараа жилийн наадам хол байна даа” гэдэг шиг тэр үед ирэх жилийн наадам хүртэл сайхан амаръя, зорилгоо ч давуулан биелүүлчихлээ гэж бодож байлаа. Гэтэл мөдгүй мэт санагдаж байсан дараа жилийн наадам хаяанд ирчихлээ.

-Шинэ цолдоо хэр дасч байна вэ. Өнгөрсөн жил уулзахад нэг л дасахгүй байна гэж байсан...

-Бүтэн жил дуудуулахаар өөрийн эрхгүй дасдаг юм байна. Эхэндээ ч хүмүүс “Арслан” гэхээр нь харахгүй хэрнээ “Начин аа” гэхээр “Айн” гэдэг байлаа.

-“Начин аа” гэж дуудуулахаар илүү дотно санагддаг юм аа?

-Нэг хэсэг цолондоо дасаагүй явсан. Яг л над шиг төсөөлж байгаа байхгүй юу. Найзууд, нутгийнхан маань ч анх тэгж байсан. Харин одоо дассан бололтой байна лээ.

-Та шинэ цол хүртсэнээсээ хойш заалны барилдаанд өмнөхөөсөө илүү барилдах шиг болсон. Арслан, начин хоёрын ялгаа хэр мэдрэгдэж байна вэ?

-Мэдрэгдэлгүй яах вэ. Наад зах нь ам авахад. Тэгээд ч том цолд хүрсэн хүн цолоо хамгаалахын тулд бие, сэтгэлээ улам дайчилдаг юм байна. Мөн гэр бүл, найз нөхөд, нутаг орны ах дүүсийн хайр халамж их нөлөөлнө. Начин байхдаа шөвгийн дөрөв эсвэл наймд үлдвэл их баярладаг байлаа. Харин одоо арслан цолтой хүн ямар байх ёстой вэ гэдгийг харуулахын тулд мэрийж байна.


-Аав тань сумын заан цолтой хүн байсан гэсэн. Аавынхаа талаар дурсаач?

-Миний аав жирийн малчин хүн байсан. Самбо бөхийн спортын мастер цолтой. Бие галбирын хувьд жижгэвтэр хэрнээ булчинлаг хүн байж билээ. Өөрөө барилддаг байсан болохоор намайг “Бөх болгоё” гэж бодсон юм болов уу. Би дунд сургуулиа төгсөөд гэрийнхнээсээ ганцаараа мал дагасан. Ах нар маань эрдэм номын мөр хөөгөөд явчихсан болохоор надаас өөр бөх болох хүн байгаагүй. Аавыгаа байхад нь сум, аймгийн наадамд чадахаараа барилдаж баярлуулж байсан. Гэхдээ амьд мэнд байхад нь улсын цол авч чадаагүйдээ жаахан харамсдаг.

-Таныг 2002 онд улсын наадамд барилдаж байхад аав тань “Энэ жил миний хүү улсын начин цол хүртэнэ” гээд мөнгөн аягатай сүү бэлдээд хүлээж байсан гэдэг?

-Тэр жил аавын минь өвчин нэлээд хүндэрсэн болохоор хотод ирж бөх үзэж чадаагүй юм. Би аймгийн начин цолтой байсан. Бэлтгэл ч сайн байсан болохоор өөрийгөө улсын цолд хүрнэ гэдэгт итгэлтэй байлаа. Аав маань барилддаг болохоор надад найдаж байсан юм. Өөрийн буруугаас болж улсын харцага Ч.Даваадорж агсанд унасан.

-Их уйлсан уу?

-Улсын цол авна гэдэгтээ итгэлтэй байсан гэж дээр хэлсэн шүү дээ. Тиймээс өөрийн буруугаас болсон учир уйлсан. Аавыгаа бие муу байхад нь улсын цол авч, бага ч гэсэн баярлуулсан бол сайхан байхгүй юу. Хүн гэдэг сэтгэлийн амьтан болохоор “Тэгж баярлавал өвчин нь жаахан ч гэсэн намжих болов уу” гэж бодож байлаа. Гэлээ ч наадмын дэвжээ хатуу болохоор яая гэх вэ дээ. Уйлж л сэтгэлээ амраасан.

-Тэр жилийн уяачдын наадмаар та өөрийн багш улсын харцага Г.Элбэгтэй үлдэж үзүүрлэсэн. Тэр үед таны сэтгэл жаахан онгойсон байх?

-Нэг их онгойсон зүйл байхгүй. Гол барилдаан нь улсын наадам байсан юм чинь. Багштайгаа сайхан барилдаад үзүүрлэсэн.

-Үзүүрлээд гэртээ очиход аав тань их баярласан байх даа?

-Ерөөсөө тоогоогүй. Би ч том гавьяа байгуулсан юм шиг очоогүй.

-Аав тань тэгээд хэзээ мөнгөн аягатай сүүгээ өгсөн юм бэ?

-Долдугаар сарын 18-нд манай сумын 80 жилийн ой болсон юм. Тэр наадамд би түрүүлж, манай сумынхан бөөн баяр болсон. Тэгээд орой нь гэртээ иртэл аав минь наадмын сонин хачинг наадамчдын түрүүчээс аль хэдийнэ сонсчихсон дээл, малгайгаа өмсөөд гэрийнхээ гадаа мөнгөн аягатай сүү, хадаг бариад зогсч байсан. Тэр үед аавыгаа ингээд зогсч байна гэж бодоогүй болохоор шууд уйлаад тэвэрсэн. Аавыгаа хамгийн сүүлд тэгж л баярлуулсан хүн дээ. Хорвоо надаас аавыг минь аваад одсон ч одоо болтол тэр дүр төрх нүдэнд харагддаг юм.

-Дараа жил нь начин цол хүртсэн байх аа?

-Тийм. Би боддог юм. “Аавын минь барьсан мөнгөн аягатай сүү миний замыг засч дээ” гэж. Магадгүй арслан цол хүртэхэд тэр мөнгөн аягатай сүү замыг минь засч өгсөн байх. Би наадам болгонд аавынхаа өгсөн мөнгөн аяганд эхнэрийнхээ чанасан цайны дээжийг хийж уучихаад зодог, шуудгаа бүслээд гардаг. Тэр аяганаас цай уухаар маш их урам, хүч чадал хайрлах шиг болдог.

-Таны анхны дасгалжуулагч хэн байв?

-Одоо Сэлэнгэ аймгийн Гүнт сумын ойн хамгаалагч хийж байгаа улсын начин М.Мижиддорж багш.

-Танай аав ээж хоёр Завхан нутгийнх. Харин та яагаад Сэлэнгэ аймгаар овоглодог юм бэ?

-Аав, ээж хоёр оюутан байхаасаа хотод суурьшсан. Харин ажил албаа Зүүнхараагаас эхлэх үед би төрсөн юм билээ. Бөхийн спортод ороод аав, ээжийнхээ нутгаар овоглох гэтэл аав “Миний хүү унаж өссөн нутгаараа овогло. Төрсөн нутаг чинь чамайг хазайхад чинь тулж, хальтирахад чинь түшиг болж явдаг юм” гэсэн. Миний нутаг сайхан шүү.

-Бөхийн спортод орсон түүхээсээ яриач?

-Би дунд сургуулиа төгсөөд мал дагасан гэж дээр хэлсэн шүү дээ. Тэр үед аав миний өмнөөс санаа зовж, Д.Цэнд-Аюуш заантай уулзаад “Манай бага хүү ирээдүйд ямар ч мэргэжилгүй, над шиг малчин болох нь. Чи надаас илүү хот хүрээнд хүн таньдагаараа сургууль, номтой болгож өг. Болж өгвөл бөхийн сургууль зүгээр байна” гэж хэлсэн юм билээ. Тэгээд л би Д.Цэнд-Аюуш зааныг дагаж, 1997 онд Ж.Мөнхбат аваргын Их шавийн дээд сургуульд элсэн орсон.

-Аав хүн алсын хараатай байдаг болохоор таныг бөх болохыг эртнээс мэдэж байжээ?

-Манай нутаг нэг хайрханаа жил бүр тахидаг. Би нэг жил хайрханы тахилгад даага сойж очсон юм. Тэгээд адуучин залуусын дунд барилдаан болоход гурав давж, даагаа түрүүлүүлээд гэртээ ирэхэд аав минь намайг ерөөсөө бөх болох хүн байна гэж бодсон гэсэн.

-Улсын наадамд анх хэдэн онд зодоглосон бэ?

-Ардын хувьсгалын 80 жилийн 1024 бөх барилдсан наадам. Наадмын дэвжээнд гарахад сайхан санагдаж билээ. Дөрвийн даваанд улсын заан Д.Бумбаярт тахимаа өгч байсан. Тэр жил Д.Бумбаяр заан цол хүртсэн.

-Таны цээжин дор орсон хэр баргийн бөх өндийхөөргүй болчих шиг харагддаг?

-Яах вэ дээ. Чац бага ч жинтэй болохоор тэгж харагддаг байх. Хэрэв цээжин дороо хийчихвэл дарахыг хичээнэ дээ.

-Таны үндсэн мэх хонгодож цацах. Харин сүүлийн үед хийхээ больчих шиг?

-Жин бага байхад хийдэг байсан. Одоо энэ жиндээ тааруулаад тохирох мэхийг нь хийгээд явж байна.

-Та яагаад чөлөөт бөхөө орхичихов?

-Чөлөөт бөхөөр барилдахад асар их хөдөлгөөн хэрэгтэй. Би жингээ даахаа байгаад больсон. Нэг их амжилт ч үзүүлээгүй.


-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу?

-Би Өвөрхангай аймгийн хүргэн. Ханийг минь Ц.Дэлгэрмаа гэдэг. Банк санхүүгийн мэргэжилтэй. Э.Ариунзаяа гэдэг эрх охинтой. Одоо гуравдугаар ангид орно.

-Эхнэртэйгээ хэрхэн танилцаж байв?

-Би уг нь улсын цол автлаа гэр бүлтэй болохгүй гэж боддог байлаа. Гэвч аймгийн начин цолтой байхдаа гэр хороололд байдаг найзындаа очтол хажуу айлд нь хөөрхөн охин байна. Тэгээд л тэр үеэс эхэлж боддог болсон. Дараа нь уулздаг ч болов. Хүн чинь хайр дурлалтай учрахаараа сонин болчихдог юм билээ. Тэр охиныг харахын тулд ямар ч шалтгаангүйгээр найзындаа очно. Ингээд улсын цол авсныхаа дараа хүнтэй суух энэ тэр мартагдсан. Эхнэр авах болоход багш хүртэл загнасан. Одоо бодоход буруудсан юм алга.

У.БАЯРСАЙХАН

"ӨДРИЙН ШУУДАН" сонин
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby zak » Thu Jun 14, 2012 11:40 pm

Улсын начин Д.Цогзолдорж: Хүн байгаль хоёр хүйн холбоотой гэдэгт би итгэдэг

Нийтэлсэн: 2012-06-12 13:43:49



Дорнод аймгийн “Дорнод нутаг” дэвжээний бөхчүүд сүүлийн жил гаруй хугацаанд нэгдсэн зохион байгуулалтад орж, тусдаа гал болж гардаг болсон. Тус аймгаас төрөн гарсан улсын цолтнууд нутгийнхаа залуусыг удирдан, бэлтгэл сургуулилтыг нь тааруулж байгаа юм. Улсын начин Д.Цогзолдорж ч гэсэн нутгийн залуусаа дасгалжуулаад хэдэн жил болсон. Дорнодын бөхчүүд наадмын галдаа гарах гэж байхад нь Цогзолдорж начинтай уулзаж ярилцлаа.

-Начны бэлтгэл ямархуу байна вэ? Наадам дөхсөн болохоор бэлтгэлээ улам эрчимжүүлээд байна уу?

-Бэлтгэл ерөнхийдөө гайгүй. Бехчүүд жилийн дөрвөн улиралд бэлтгэл хийдэг болчихсон.

-“Дорнод нутаг” дэвжээний бөхчүүд удахгүй наадмын галд гарах гэж байгаа гэсэн. Хаана, хэдэн бөх гарах вэ?

-“Дорнод нутаг” клубийн захирал С.Отгонбаатарын ивээн тэтгэлгээр манай аймгийн бөхчүуд ноднингоос тусдаа галд гарч байгаа. Нэг үеэ бодвол залуучууд олон болсоон.

Өмнө нь арав дотор л багтдаг байсан бол энэ жил 30 гаруй бөх гарах байх. Дэвжээ авч өгөөд, бэлтгэл хийх заалных нь түрээсийг төлөөд нөхцөл боломж бүрдээд ирэхээр залуучууд их цуглаж байна.

Бас манай дэвжээнийхэн нэг сараас улсын начингуудын нэрэмжит барилдааныг хийж байгаа. Маргааш (ярилцлагыг баасан гаригт авав. сур) Монгол шилтгээнд наадмын бэлтгэлийн нээлтийн барилдаантай.

-Дэвжээнд хамрагдах бөхчүүдийн тоо эрс нэмэгджээ. Нэгдсэн зохион байгуулалтад ороод, дэмжиж туслаад ирсний хүчинд ийм болсон байх?

-Өмнө нь барилдах хүсэл, зорилготой хүүхдүүд байсан ч дэмжлэг туслалцаагүй болохоор хэцүү байлаа. “Цатгалан муур хулгана барьдаггүй” гэдэг шиг баян айлын хүүхдүүд бөхөөр хичээллэж өөрийгөө зовоохыг хүсэхгүй, харин жаахан боломж муутай хуүхдүүд л ихэвчлэн барилдахыг хүсдэг...


Гэхдээ хүсэл байсан ч нэгдэж чадахгүйгээс болж бөх төрөх нь ховор байсан болов уу. Говь-Алтай л гэхэд саяхныг хүртэл цөөхөн улсын цолтонтой байлаа. Харин дэмжээд ирсний хүчинд том цолтнууд төрөн гарч байна. Одоо бол Говь-Алтай аймгийн барилдаанд бараг 256 бөх гарна шүү. Дээрээс дэмжээд өгвөл ямар ч спорт гараад ирнэ гэдэг нь эндээс харагдаж байгаа юм.

-Дорнод нутгаас ойрын хэдэн жилд улсын цол авах магадлалтай залуус хэр олон байна?

-Одоо бэлтгэлээ сайн хийгээд, өөрсдөө л хичээвэл том, жижиг гэлтгүй ямар ч хүн цол авах боломжтой болсон. Аймгийн заан Т.Баасанхүү гэхэд жижиг биетэй хэрнээ ямар ч том цолтонтой сайн барилдаж байна. Бас Хөвсгөлийн А.Батмөнх, Булганы Э.Энхбат байна. Тэгэхээр хүн өөрөө л хичээж, дээрээс нь жаахан хэлээд өгвөл болохгүй юм гэж алга. Өмнө нь манай нутгийнхан буриад хүний хэнэггүй зангаар гаргасан амжилтдаа ташуурч, эрт сулардаг байсан байх. Одоо бол залуучууд өөр болсон.

-Наадам ойртож байна. Та хэд дэх наадамдаа зодоглох гэж байна вэ?

-2000 онд анх барилдсан гэхээр 13 дахь жилдээ улсын наадамд зодоглох гэж байна. 2000 онд цэргийн наадамд түрүүлж, арслан болсноосоо хойш тасралтгүй улсад барилдаж байна даа.

-Наадам дөхөөд ирэхээр сэтгэл гэгэлзээд нэг л өөр болно биз?

-Бүтэн жил хийсэн бэлтгэлийнхээ үр шимийг үзэж, цолоо ахиулах гэж зодоглодог болохоор сайхан байлгүй яахав. Одоо миний хувьд нас ахичихлаа. Тиймээс өөрийнхөө хэмжээнд сайхан барилдах, хажуугаар нь залуу бөхчүүдээ дэмжиж туслах л зорилготой барилдана.


-Нас хэд хүрч байгаа билээ?

-38.

-Өмнө нь зөвхөн өөрийнхөө төлөө бэлтгэл хийдэг байсан бол одоо хажуугаар нь залууст зааж зөвлөнө гэдэг амаргүй байх...

-Өөрсдийнхөө төлөө бэлтгэл хийдэг байхдаа ачаалалтай байна гэж боддог байв. Гэтэл тэр үеийг одоогийнхтой харьцуулахад хамаагүй амар байж. Хүн дасгалжуулна гэдэг хэцүү юм байна. Хүн хүний онцлогт тааруулж харьцахгүй бол болохгүй. Гэхдээ хоёр, гурван жил хийгээд эхлэхээр бага зэрэг сурч л байна. Ямар ч байсан бөхийн төлөө гээд явж байгаа хүүхдүүдийг нэг юманд хүргэхийг хичээж л байна. Одоо үндэсний бөхөөр сайн барилдаад явбал амьдрал нь сайхан болох боломжтой болсон. Нөгөө талаар бөхийн спорт хүнийг хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд чухал нөлөөтэй байдаг. Ер нь гурван жил бөхөөр хичээллэсэн хүн олны дунд биеэ зөв авч явахаас эхлээд огт өөр болно шүү.

-Залуу бөхчүүд дээд үеийнхнийгээ хараад “Энэ хүн шиг болчих юмсан” гэж хүсдэг. Таны хувьд бөхөөр хичээллэж эхлэхдээ хэнийг дууриан хүндэлдэг байв?

-Намайг хөдөөнөөс ирээд удаагүй байхад О.Одгэрэл заан “Хүч” спорт хороонд аваачиж байлаа. Тэр үед Б.Бат-Эрдэнэ аварга “Хүч”-ийн дарга байсан. Аваргыг хараад энэ хүн шиг болох юмсан гэж хүсдэг байв. Ер нь Бат-Эрдэнэ аварга бүх талаар тэгш хүн шүү. Би лав хараалын үг хэлж байхыг нь сонсоогүй. Бас Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр, А.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг гээд сайхан бөхчүүд зөндөө.

-Начин болж байсан үеийн дурсамжаа хуваалцвал?

-Анх 1998 онд хотод ирэхдээ аймгийн цол авчих юмсан гэж бэлтгэл сургуулилтаа хийдэг байсан. Харин цэргийн арслан болсныхоо дараа улсын цол бодож эхэлсэн дээ. Тэгээд 2006 онд улсын начин болчихоод их л баярлаж билээ.

-Тэр хүртэл та улсын начны тааварт нэлээн олон жил орсон. Цол авч чадахгүй болохоор шантарч байв уу?

-Шантарч байгаагүй ээ. Харин бэлтгэлээ л сайн хийе гэж бодцог байсан. Наадамд уначихаараа миний бэлтгэл дутуугаас боллоо гээд 13-наас нь л бэлтгэл хийдэг байсан.

-Таны хувьд бэлтгэл сургуулилт жигдэрсэн хамгийн оргил үе хэзээ байсан бол?

-2000-2003 он хүртэл бэлтгэл сургуулилт гайгүй байсан. Дараа нь өвдөгтөө бэртэл авснаас болж жаахан суларсан. Гэхдээ бэртлийг бэлтгэл хийж л эдгээдэг юм билээ. Харин бэртэл авчихлаа гээд амраад байвал эдгэж өгөхгүй. Үүнийг би өөрийн биеэр мэдэрсэн.

-2006 онд хэн, хэнтэй барилдаж цол авлаа?

-Гурвын даваанд Т.Нармандах харцагыг даваад дөрөв дээр Ду.Батбаяр начинтай оноолтоор таарсан. Тэгээд барьц сонгож давсан. Тавын даваанд О.Одгэрэл заан авсан Тэгж багшаараа начин болсон доо.

-Тухайн үед таныг начин болоход олон хүн баярласан байх?

-Ер нь улсын цолыг хэн хүссэн нь авдаггүй байх. Нутаг ус, уул ус, анд нөхөд, бүх хүн хүсч байж тэр бүгдийн эерэг энергийн хүчээр авдаг байх. Хэн их хөдөлмөрлөж хөлс гаргана, түүнийг бурхан хардаг болов уу. Би 2006 онд өвөг дээдсийнхээ тахидаг байсан оноог тахиж наадам хийсний дараа улсын цол авсан. Тэр үеэс л хойш хүн, байгаль хоёр хүйн холбоотой гэдэгт итгэдэг болсон. Ду.Батбаяр чинь тэр жил наадмын өмнөх гурван барилдаанд түрүүлчихсэн, их сайн байсан үе. Харин уул, ус маань түшсэнии хүчинд тэр сайн бөхийг хаясан даа.

-Нутаг ус, хүүхэд насныхаа талаар ярьж өгөөч?

-Би Дорнодын Цагаан-Овоо суманд төрж, өссөн. Манай нутаг тал, хээр хосолсон байгальтай. Би сумын төвд өссөн хүүхэд. Харин амралт болохоор ээжийн дүүгийнх рүүгээ хөдөө яваад өгнө.

-Хот руу бөх болох зорилготой ирсэн үү?

-Манай аав аймгийн начин цолтой. Миний удаах дүүг л бөх болно гэдэг байсан. Би болохоор сайн барилдаж чадахгүй. Харин 1994 онд цэрэгт яваад халагдаж ирсэн жилээ сумандаа барилдаад түрүүлчихсэн. Түүндээ урамшиж энд тэндхийн овооны наадам хэсч хоёр жил явсан. Тэр үед аймгийн заан Д.Энхболд гэж ахын зөвлөснөөр 24-тэйдөө хотод ирж байлаа. Ер нь оройтож хичээллэсэн гэж болно. Тэгэхэд миний үеийнхэн эхнээсээ улсын цол авчихсан байсан. Хотод ирж нэг жил бэлтгэл хийгээд 1999 онд нутгийнхаа наадамд барилдаад нөгөө Энхболд ахтайгаа үлдэж, аймгийн заан болсон. Дараа жил нь дахиж явна даа гэж бодож байтал хавар нь бүх цэргийн наадамд түрүүлсэн юм.

-Хотод нэг жил бэлтгэл хийгээд нутагтаа очиход арай өөр болно биз?

-Тэгэлгүй яахав..

Аймагт бэлтгэл хийж, байгаад суманд л очиж барилдахад ямар байдаг л билээ. Тэрэнтэй адилхан улсад бэлтгэл хийсэн хүн аймагт шал өөр барилдана. Одоо ч гэсэн би залуучуудыг аймагт очоод барилдахад “Та нар улсад бэлтгэл хийсэн хүмүүс. Илүү байх ёстой” гэдэг юм. Дэлхийд үзэж байгаа Э.Энхбат зэрэг бөхчүүд бас л өөр байдаг биз дээ.

-Бөх болгоно гэж байсан дүү чинь яасан бэ?

-Аймгийн начин болсон. Одоо морь мал гээд явж байгаа. Уг нь ясаараа надаас илүү л байсан. Өөрөө сонирхол муутай болохоор нэг их хичээгээгүй байх.

-Танайхан ер нь биерхүү хүмүүс байх?

-Ер нь биерхүү шүү. Аав л гэхэд надаас өндөр. Удахгүй аавыг гүйцнэ гэж ярьдаг байсан, чадаагүй. Эгч нар ч гэсэн том шүү. Манайх эхээс долуулаа. Би дээрээ гурван эгч, гурван эрэгтэй дүүтэй.

-Та одоо “Хүч” спорт хороонд харьяалагдаж байна уу?

-“Хүч” спорт хороо, нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар харьяалагддаг. Цагдаагийн ахлах дэслэгч цолтой. Мөн Дорнод бүсийн эрчим хүчний компанийн нэр дээрээс барилддаг. 1998 онд хотод анх орж ирж байхад цалинжуулж, ивээн тэтгэж эхэлсэн юм.

-Таныг харахад төмөртэй нэлээн ноцолддог болов уу гэж бодогддог. Олон жил төмөр өргөж байна уу?

-Хөдөөнөөс ирээд л төмөр өргөсөн дөө. Одоо ч гэсэн хүчний бэлтгэл хийнэ. Хүчний бэлтгэл хийчихээр нэг л сайхан шүү. Ер нь ажил төрөл бүтэмж муутай үед штанг өргөж, хөлсөө гаргачихаар бүтдэг юм шиг санагддаг. Арав гаруй жил бөхөөр хичээллэхэд дунд нь нэг жил биеийн байдлаас болж алаг цоог хийсэн байх. Бусад үед бол өнжсөн өдөр цөөхөн дөө. Олон жил хийчихээр тасалж чаддаггүй юм билээ.

-Бөхчүүд төдөн кг-ыг өргөсөн гээд ярьдаг. Та харин хэр хүндийг өргөдөг байв?

-2001-2002 оны үед 240 кг-д гурван удаа суучихдаг л байсан. Харин шахалт бол тийм их байгаагүй ээ. Гэхдээ одоо бол тэр юу ч биш болсон байна лээ. Нэг үе Д.Сумъяабазарыг 200 шахдаг гээд гайхдаг байсан бол одоо захын хүн өдий зэргийг өргөдөг болж. Одоо нас ахисан болохоор айхтар хүндийг өргөхгүй байгаа. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд хийгээд л байгаа.

-Бөхөөс гадна өөр ямар спорт сонирхдог вэ?

-Хөлбөмбөг, сагс, волейбол харна шүү.

-Европын аваргаар хаанахыг дэмжих бодолтой байна?

-Германыг л дэмжинэ дээ.

-Өөрөө хэр тоглодог билээ?

-Нэг их сайн биш ээ. Харин бөхчүүдийн сагсны тэмцээнд “Хүч”-ээс орж, нөөцөнд сууж байгаад гурван мөнгөн медаль авчихсан шүү (инээв).

-Сайхан ярилцсанд баярлалаа.


Г.Баярсайхан
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby MANDAKHT » Wed Jun 20, 2012 10:38 am

Улсын арслан Г.Эрхэмбаяр: Цолныхоо хэмжээнд барилдахыг хичээх юм


Монголчууд бид энэ жилийн наадмын сониноо ирэх жилийн наадам болтол сэтгэл харамгүй хуучилдаг ард түмэн. Жил жилийн наадмаар заан цолны тааварт нэр нь бичигддэг Г.Эрхэмбаяр начинг гурван цол алгасан арслан болоход нь их олон хүн баярласан, болж дээ… гэж хөөрсөн. Тэр сайхан баяраас хожуухан ч гэлээ уншигчидтайгаа хуваалцаж байгаадаа баяртай байна. Үнэнийг хэлэхэд арслантай ярилцах гэж нэлээд удаан хөөцөлдсөн шүү.

-Хоёулаа ярилцлагаа саяхан болж өндөрлөсөн “Нутгаа дуурсгана” барилдааны талаар эхэлье. Танай дэвжээ амжилттай оролцож түрүүллээ. Сэтгэгдэлээсээ хуваалцах уу?
-Миний хувьд МҮБХ-ноос зохион байгуулдаг энэ барилдааныг их дэмжиж, талархаж явдаг. Бөхчүүд маань төрж өссөн нутаг усаараа овоглож барилддаг болохоор ингэж нутгийнхаа нэрийг гаргах боломжийг нээж өгч байгаа холбооныхоо удирдлагуудад энэ дашрамд баярлаж, талархаж байгаагаа уламжилъя. Энэ барилдаан маань цаашдаа улам өргөн дэлгэр болж үргэлжлэвэл бөхчүүдэд ч, нутаг усны ард олонд ч ойр, хэрэгтэй сайхан барилдаан гэж боддог. Манай аймгийн бөхчүүд түүхэндээ багаараа ийм сайхан амжилт гаргаж байсан тохиолдол байхгүй юм билээ. Тиймээс энэ цаг үеийн бөхчүүд маань нутгаа дуурсгах барилдаанд тэргүүлж нутгийнхаа нэрийг өндөрт өргөсөнд дотроо их л баяртай байна даа.

-Танд бас дэвжээгээ манлайлж барилдах том үүрэг хариуцлага ирсэн байх, тийм үү?
-Хариуцлага байлгүй яахав. Манай үндэсний бөхөд хамгийн том цолтой толгой бөх нь хариуцлага өндөр байдаг. Юутай ч нутгийн дүү нараа магнайлан барилдаандаа амжилттай оролцлоо. Бар жилийн тэргүүн дэвжээ шалгаруулах барилдаанд манай дэвжээ бага цолтнуудын бүрэлдэхүүнтэй оролцсон хэдий ч гуравдугаар байранд шалгарсан шүү дээ. Тэр амжилтаа бататгаж, цаашлаад Сэлэнгэ аймгийн бөхчүүдийн бэлтгэл үнэхээр сайн байгаа шүү гэдгийг харуулж, түрүүллээ. Эндээс бас манай дэвжээний бөхчүүдийн эв нэгдэл, зохион байгуулалт сайтай байгаа нь харагдаж байгаа байх аа.

-Нутаг орныхон тань их баярлаж, талархсан нь гарцаагүй. Шагнал урамшил хэр ирэв?
-Манай бөхийн холбооны тэргүүнээр аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбат ажилладаг. Эрдэнэбат дарга өөрөө бөхийн орчинд өссөн хүн. Аав нь аймгийн арслан Жаргалтулга гэж хүн байсан. Бөхийн зовлон жаргалыг ойлгодог, мэдэрдэг учраас бөхдөө их ойр байдаг юм. Бөхөө их дэмждэг, ойлгодог даргадаа бид бүгд их баярлаж, талархаж явдаг. Бөх бол их хүнд спорт. Ар гэр, ах дүү гээд олон талын дэмжлэгтэйгээр амжилт үзүүлдэгтэй адил нутаг орны зүгээс дэмжлэг үзүүлэхгүй бол бөх төрөхөд хэцүү шүү дээ. Ер нь Сэлэнгэ аймгийн удирдлагууд, нутгийн бизнесмэн ах нар маань бөхчүүдээ их дэмжиж тусалдаг шүү.

-Та хэдэн барилдаанд нь оролцож барилдсан бэ?
-Наадмаас хойш уу, оноос хойш уу?

-Үгүй ээ, нутгаа дуурсгах барилдаанд….?
-Аан. Манай багийн дасгалжуулагч Ш.Зоригт начин л даа. Багшийнхаа хийсэн хуваарийн дагуу би гол гол барилдаанд л оролцсон. Таван аймгийн дэвжээтэй барилдахад нь гарч барилдсан юм байна.

Эрхэмбаяр арслангийн аав ээж хоёр нь Завхан аймгийн Баянхайрхан сумын уугуул хүмүүс. Харин арслан өөрийн төрж өссөн Сэлэнгэ аймгийн Мандал сумаараа овоглож явдаг. Ээж нь хүний их эмч, аав нь мөханик мэргэжилтэй. Тэрээр эцэг эхээс зургуулаа. 2 охин, 4 хүүтэй айлын тав дахь хүүхэд. Эрхэмээ арслан багадаа юм юманд өртөмтгий, сахилгагүй талдаа хүү байж. Аав нь нутаг орондоо барилддаг, сумын заан цолтой. Хүүгээ бөх болгохыг хүсч мөрөөдөж явсан аав нь улсын цол авахыг нь харж чадаагүйд битүүхэн харамсаж явдгаа арслан нуугаагүй. Тэрээр одоо эхнэр, охины хамт амьдардаг.

ЦОЛНЫХОО “РАМ”-НД БАРИЛДАХ ГЭЖ ИХ ХИЧЭЭХ ЮМ

-Та наадмаас хойш оролцсон барилдаан бүртээ амжилттай барилдаж, хүмүүсийн хэлдгээр ёстой л цолоо дүүргэж сайхан барилдаж байна шүү?
-Ер нь том цолоо хамгаалахын төлөө арай л илүү бие, сэтгэлээ зориулж, дайчилж байна. Тэрний маань ч үр дүн гарч 6-7 барилдаанд түрүүллээ. Энэ бол нэгдүгээрт том сайхан цолны буян, хоёрдугаарт өөрийн хичээл зүтгэл, нутаг орны ах дүү нарын тус дэм, гэр бүлийн маань хайр халамжаас гарч байгаа амжилт гэж боддог юм.

-Начин цолтой барилдах, арслан цолтой барилдах хоёрын хооронд ялгаа хэр их мэдрэгдэж байна вэ?
-Мэдээж энэ хоёр цолны хооронд их зай байгаа л даа. Начин байхад дөрөвт юм уу, наймд үлдвэл их баярладаг байлаа. Одоо ийм том цол авчихаар хүнд унах эргүй л болчихож байгаа юм даа. Тийм болохоор цолныхоо “рам”-нд барилдах гэж их хичээх юм. Бат-Эрдэнэ аварга “Хүн амжилт гаргаж болно. Тэр амжилтаа бататгах их хэцүү” гэж хэлсэн байдаг. Тэр их үнэн үг байна. Ямар ч байсан алдарт бөхчүүдийнхээ сургаал, зөвлөмжийг дагаад хичээж л явна даа.

-2010 онд та манай сонины уншигчидтай уулзахдаа “Хичээл зүтгэл гаргаад хөдөлмөрлөж байхад бөхийн дэвжээ хэзээ нэг цагт ивээх байх аа” гэж хэлж байсан. Тэр сайхан хүсэл биелж, та улсын арслан хэмээх эрхэм цолонд хүрлээ. Цол авсан наадмынхаа талаар сайхан ярих уу?
-Хүн хэдий чинээ их хөлс гаргана, тэр хэрээр амжилт ирдэг гэж ахмад бөхчүүд их хэлдэг, би дотроо тэр үгийг байнга санаж явдаг байсан. Ямар ч байсан шантралгүй, хамаг зүйлээ зориулаад явсаны үр дүнд энэ сайхан цолонд хүрлээ. Энэ хугацаанд хааяа няцах асуудал байсаан, байсан. Гэхдээ өөрийн чин хүсэл сонирхлоор өдий хүртэл барилдлаа. Мөрөөдөл минь талаар болсонгүйд зүлэг ногоон дэвжээндээ сүслэж, залбирч сууна даа.

-Та наадмын дараа хэлэхдээ зорилгоо давуулаад биелүүлчихлээ гэж байсан. Та ямар цолыг хүсч, зорьж барилдсан бэ?
-Би 2003 онд начин болсон шүү дээ. Тэгээд начин цолтойгоо барилдаж байгаад 2006 оноос юм уу даа, заан цол авчих юмсан гэж их боддог байлаа. Заан цол бодож барилдаад гурав дээр, дөрөв дээр, тав дээр гээд олон жил унасан. Тэгээд ерөнхийдөө шантрах маягтай болж байсан гэх үү дээ. Гэхдээ хаячихаж чадалгүй бэлтгэлээ хийгээд л байсан. Энэ хугацаанд найз нөхөд, хань ижил минь “Хэзээ нэгэн цагт зүлэг дэмждэг, тайвшруулдаг байсан л даа. Намайг заан болчихоосой гэж олон хүн хүсч байсан юм билээ. Тэр олон хүмүүсийн бэлгэ дэмбэрэл юм болов уу, ийм сайхан цолонд хүрлээ, бас тэр олны хүслийг биелүүлсэндээ их баяртай байгаа шүү.



МӨРӨӨДӨЛ БИЕЛНЭ ГЭДЭГ САЙХАН ЮМ БИЛЭЭ


-Та наадмын бэлтгэлээ шинэ галд базаасан байх аа, Төрхурахын аманд?
-Тэгсэн. Баярсайхан заан маань Сүлд спорт хорооны даргаар очоод намайг “Ахыгаа бараадах уу” гэж санал тавьсан. Заан ах бид хоёр эгс дүүсийн хүүхдүүд шүү дээ. Тэгээд ахыгаа бараадан Сүлдийн тамирчин болоод жил гаруй болж байна. Ноднин манайх Төрхурахын аманд гал болж бэлтгэлээ базаасан. Газар нутаг, орчин нөхцөл нь сайхан таарч тохирч арслан цолонд хүряээ. Бүх юмны тохироо бүрдэнэ гэж үнэхээр байдаг юм шиг ээ. Төрхурахын ам байгаль, уур амьсгал их сайхантай газар. Орчин сайхан байна гэдэг хүнд бас нөлөөлдөг юм болов уу гэж бодоод байгаа. Нэг их тайван, амгалан газар байсан.

-Биднийг танай галаар очиход Буяндорж захирал оччихсон, танд их л аминчлан юм захиж байгаа бололтой байсан?
-Миний өнөөдрийг хүртэл туулсан спортын замнал, амжилт Буяа захиралтай салшгүй холбоотой. Намайг залуу бөх байхаас минь эхлэн өөрийн компаний бөх болгож, тусалж дэмжин 12-13 жил хамтдаа явж байна. Бараг л төрсөн ах дүү шиг болсон улс даа, бид хоёр. Аавын минь оронд аав болж, намайг сайн сайхан явуулахын төлөө цаг үргэлж хэлж, зөвлөж, сургаж байдаг юм. Би Буяа захиралдаа сэтгэлийн их өртэй гэж боддог. Тэр өрнөөсөө жаахан ч гэсэн хугаслалаа, энэ наадмаар. Ингэж баярлуулахсан гэж бодоод л явдаг, байсан. Бодож явахад бүтдэг юм байна.

-Наадмын өглөө бөхчүүдийн сэтгэл хөдөлдөг нь дамжиггүй. Танд ямар нэг дарамт эсвэл догдлол мэдрэгддэг үү?

-Би төрийн наадамд 10 дахь жилдээ барилдаж байгаа юм байна. Цол бодсон аймгийн арслан биш болохоор тийм айхтар дарамт, нерв гэхээр зүйл байгаагүй л дээ. Олон жил барилдах тусам гайгүй болчихдог юм билээ. Унасан ч начинтайгаа… гээд л гарсан. Энэ бол бөхчүүдийн хэлдэг үг л дээ, бас өөрийгөө хурцалж байгаа нэг хэлбэр юм уу даа.

-Та харцага, заан, гарьд гээд гурван цол алгасч арслан болсон. Аль цол нь сэтгэлийг чинь бусдаас илүү хөдөлгөсөн бол…?
-Миний олон жил мөрөөдсөн мөрөөдөл минь долоогийн даваа байсан. Долоод Сайнбаяр зааныг хаячихаад л их баярласан даа. Ер нь амьдралдаа баярлаж үзээгүйгээрээ баярласан гэж хэлж болно. Тэр бол хэзээ ч мартагдахааргүй баярт мөч байсан шүү. Бусад цолон дээр баярлаагүй гэх нь хаашаа юм. Гэхдээ долоогийн даваанд л хамгийн их баярласан даа.

-Нулимс унагасан уу?
-Унагахаар барах уу. Жигтэйхэн их уйлж баярласан л даа. Хүний мөрөөдөл биелнэ гэдэг сайхан юм билээ.

-Аль ч даваанд тэр ам авах хамгийн хариуцлагатай байсан байх, тийм ээ?
-Бөхчүүдийн анхаарах зүйлийн нэг бол ам авах байдаг л даа. Амаа буруу авбал бүтэн жилийн хөдөлмөр нурна. Ер нь хэцүү шүү дээ. Их л судалгаа орно доо. Нэг талдаа мэргэжил гэж ч хэлж болох юм.

-Гарахдаа барилдаан бүрээ төлөвлөөд л, боловсруулаад л гарсан уу?
- Сайнбаяр бид хоёр өмнө нь олон барилдсаан. Өгөө аваатай л байсан. Бас Ганбаатартай ч тэр, Баяржавхпантай ч тэр өмнө барилдаж байсан болохоор өөрийнхөө гарын барилаар барилдаж болж байгаа юм л даа. Огт барилдаж үзээгүй хүнтэй бол хэцүү шүү дээ.
АРСЛАН БОЛОХООСОО БҮР ӨМНӨ ДОЛОО ДАВААД Л ТАЙВШИРЧИХСАН БАЙСАН
-Төрийн наадмын түрүү булаалдсан тэр агшинг одоо нэг дурсвал. Баргийн хүнд тохиохгүй сайхан хувь гэдэг шүү дээ?
-Апь ч спорт адилхан, хүн болгон түрүүлнэ л гэж оролцдог шүү дээ. Мэдээж бөх болсоных, энэ мэргэжлийг сонгоод, зориод хичээллэж байгаа хүний хувьд 1024 бехөөс магнайд гарч түрүү булаалдах гээд 16 засуулаа ханаруулаад гарахад юм бодогддог юм билээ. Өөрийн эрхгүй сэтгэл огшоод… Ер нь их сайхан байсан шүү. Энэ спортыг сонгон хөлс хүчээ гарган хөдөлмөрлөснийхөө үр шимийг хүртээд төрж өссөн нутаг ус, эрүүл чийрэг өсгөсөн ээж аав, хайрлаж халамжилдаг хань ижилдээ л хамгийн их баярладаг юм билээ. Болдогсон бол бөх хүн болгон тэр агшинг мэдрээсэй, үзээсэй гэмээр…

-Та ес давж арслан цолоо зүүчихээд арвын даваанд барилдахаар гарсан. Сэтгэл ханах, тайвширах тал байсан уу?
-Би чинь арслан цол зүүхээс бүр өмнө долоо даваад л тайвширчихсан хүн шүү дээ /инээв/. Хүн хүсч мөрөөдөж явсан зүйлдээ хүрчихээр өөрийн эрхгүй тайвширчихдаг юм шиг байгаа юм.

-Гэхдээ л дараагийн даваануудад тодорхой хэмжээний “бодол”-той л барилдсан байх, тийм ээ?
-Аа, байлгүй яахав. Тавь тавин хувьтай. Сүүлд нь бодож байх нь ээ, долоо давчихаад “би болчихлоо” л гэж бодсон. Сэтгэл их хөөрчихсөн, тэрнээс хойших барилдаануудад үнэнийг хэлэхэд юу болж өнгөрснийг сайн мэдэхгүй байгаа /инээв/. Сэтгэлээ барьж чадахгүй байсных л байх даа.

-Хүмүүс юу гэж байх юм бэ, таны барилдаануудын талаар?
Янз бүрээр л дүгнэцгээж байгаа. Харин надад “Ингэх байсан, тэгэх байсан. Би аварга цол авах байсан” гэж харамсах зүйл байхгүй. Би олон жилийн мөрөөдлөө давуулж биелүүлсэн болохоор юунд нь харамсахав? Мэдээж унаснаа зөвтгөж байгаа юм биш. Гэхдээ л би мөрөөдлөө биелүүлсэн.

-Одоо дараагийн наадам хаяанд ирчихлээ. Аварга цолны төлөө зүтгэнэ дээ, тийм ээ?
-Тийм ээ, тийм. Тэр сайхан цолыг авахын төлөө зүтгэнэ. Болохгүй байлаа гэхэд харамсах зүйлгүй ээ.

-Шинээр цол хүртсэн бусад бехчүүдийнхээ тухай ямар бодолтой байна вэ?
-Олон ой давхцсан энэ наадмаар цол авсан хүмүүс их хувь тавилантай хүмүүс юм болов уу гэж боддог юм. Тэр болгон давтагдаад байхгүй ховор наадам болсон шүү дээ. Монгол бөхийн бүх цолтон төрлөө. Арай л өөр наадам болсон шүү, тийм ээ?
АЙМГИЙНХАА ОЙД АРСЛАН ЦОЛООР БЭЛЭГ БАРЬСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
-Наадмын дараа аймгийнхаа ойд арслан цолтой очоод… Том бэлэг шүү?
-Тэгэлгүй яахав. Аймгийнхаа түүхт 80 жилийн ойгоор Монгол улсын арслан хэмээх эрхэм цолоор бэлэг барьсандаа их баярлаж суугаа. Өдгөөгөөс 78 жилийн өмнө манай нутгаас “Боохой” Данзан гэдэг бөх арслан цол хүртсэн байдаг. Харин Мандал сумынхаа арслан нь би болж байгаа юм.

-Ойрхон болохоор нутаг руугаа байнга явдаг уу?
-Миний ээж Мандал сумандаа аж төрж байгаа. Ээждээ, нутагтаа сардаа заавал нэг очдог. Гараад давхихад 2 цаг яваад л хүрчихнэ шүү дээ.

-Ээж тань наадмыг хотод үзсэн үү, нутагтаа үзсэн үү, хүүгийнхээ барилдааныг хараад хэр догдолсон бол…?
-Нутагтаа үзсэн. Зурагтаар хүүгээ хараад л… Ээж минь сэтгэлийн хөөрөл багатай хүн. Гэхдээ төрүүлж өсгөсөн хүү нь төрийн наадмын түрүү булаалдах гэж байхад баярлалгүй яахав.
ӨНДӨРХӨН УУЛЫН ОРОЙ ДЭЭР ГАРААД ЗОГСОЖ БАЙХ Ч БАС САЙХАН ШҮҮ


-Намар 6016 бөхийн барилдаанд та бас амжилттай барилдан шөвгөрсөн. Тэр барилдааны талаар ямар бодолтой яваа бэ?

-Тэгэхэд би цол аваад удаагүй байсан. Гэхдээ газар газрын шилмэл 6000 гаруй бөхийн өмнө магнай хэсэгт гарна гэдэг үнэхээр сайхан байдаг юм билээ. Нэг ёсондоо хийморь сэргэнэ гэх юм уу даа. Ямар ч байсан монгол бөхөөрөө бас өөрөөрөө бахархах сэтгэл төрж байсан шүү.

-Хийморь сэргэх гэснээс хүмүүс бөхчүүдийг гэрт нь орвол гэрийн жавар үргэлээ, хийморь сэргэлээ гэх зэргээр их хүндэтгэлтэй ханддаг. Харин бехчүүд маань өөрсдөө хийморь лундаагаа яаж тэгшитгэж, бас яаж сэргээдэг юм бол оо?
-Хийморь лундаа гэдэг нь өөрийн сэтгэл санаа, бодол, үйл хэрэг гээд бүх зүйл цэвэр ариун байхын нэр юм шүү дээ. Тиймээс ямар ч үед өөрийгөө зөв зохистой авч явж, сахилга бат, ёс жудагтай байвал хийморь лундаа нь тэгшхэн, өөдөө байдаг болов уу гэж бодож байна. Би хувьдаа нутаг орондоо очоод, ээжийнхээ гарын цай хоолыг идээд, төрж өссөн газрынхаа уул усанд сүслэж залбираад ирэхээр хийморь сэргэх шиг санагддаг юм. Өндөрхөн шиг уулын орой дээр гараад зогсож байх ч бас сайхан шүү. Ер нь сайхан газраар явахад хийморь сэргэдэг шүү дээ.

-Та хэр шүтлэгтэй вэ?
-Өөрийнхөө боломжийн хэрээр шүтэлгүй яахав.

Та хэзээний л бяралхаж барилддаг бөхчүүдийн нэг. Гэхдээ цол дагаж бяр гэж нэг үг бий. Таны барилдаанд хэр өөрчлөлт орж байна вэ?
-Барилдаанд өөрчлөлт орсон гэх нь хаашаа юм. Хувь хүний хувьд хариуцлага нэмэгдчихэж байгаа юм. Тэр хариуцлагаа ухамсарлаад, тэрэн дээрээ тулгуурлаад өөрийгөө дайчлах чадвар нэмэгдсэн юм болов уу даа.

-Цолны үүрэг хариуцлагаас үүдэлтэй биеэ барих асуудал гарах юм уу?
-Наадмын дараахан бол тиймэрхүү зүйл байсан. Одоо цолондоо дасаад ч тэрүү, арай л өөр болчихож. Цаг хугацаа ч нэлээд өнгөрчихөж, гайгүй байна аа.

-Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-Ерөнхийдөө бэлтгэлийнхээ цагийг нэгдүгээрт тавьдаг л даа. Тэгээд яахав зав чөлөөгөөрөө амьдрал ахуйгаа зохицуулна. Бага сага ажил төрөл хөөцөлдөөд гадуур гүйх юм аа. Гэхдээ ихэвчлэн бэлтгэл гэр, бэлтгэл гэр гэсэн л “маршрут”-тай.

-Гадуур ямар нэг ажил хөөцөлдөх боллоо гэхэд бөхийн нэр, буян хэрэг болно биз?
-За даа, одоохондоо би бизнес, янз бүрийн зүйл эрхлээгүй болохоор янз бүрийн улсуудтай уулзаад ажил яриад байх нь ховор юм даа. Бөхийнхөө галд чанагдаж, бөхийнхөө буян хишгээр л голлон амьдарч яваа.

-Та энэ жил бэлтгэлээ хаагуур базааж байгаа вэ?
-Сүлд спорт хорооныхоо бөхчүүдтэй голлон хийж байна даа. Заримдаа Эби багш /Элбэг харцага/ дээрээ оч иж бэлтгэл хийнэ.

-Наадам дөхчихөж. Хаана наадмын бэлтгэлд гарахаар төлөвлөж байгаа вэ?
-Сүлд спорт хороотойгоо Төрхурахын амандаа л гарах болов уу. Спорт хорооны тамирчид цэрэгжилтийн байдалтай хүмүүс шүү дээ. Баярсайхан заан маань хаана, хэзээ гэж тушаал гаргана, тийшээ шүү дээ.

Наадам хаяанд ирсэн энэ өдрүүдэд уншигчидтай минь уулзаж, сэтгэлээ хуваалцсан танд баярлалаа. Таныг дэмжиж байгаа олон, олон хүний итгэлийг биелүүлж, амжилттай барилдан аварга цол хүртээд бидэнтэй дахин сайхан яриа өрнүүлээрэй гэж ереөе?
-За, тэр ерөөл бат орших болтугай. Аварга цол авчихаад, дүүтэй дахин сайхан ярилцах байх аа.

Ярилцсан: С.Бадамгарав

Short URL: http://sharmedee.mn/?p=11553
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby zak » Sun Jul 01, 2012 7:02 pm

Бороо хур бэлтгэл саатуулж буй ч бөхчүүд өөдрөг байна
2012 оны 6 сарын 29
Уулзсан хүн бүр сонгууль яриад байгаа болохоос биш өдийд бид улсын их баяр наадмын тухай ярьж хэний хүү түрүүлж, хэний хүлэг өнгөтэй байна вэ гээд хууч хөөрч суух цаг. Ардын хувьсгалын 91 жилийн ой үндэсний их баяр наадам болоход 10 гаруйхан хоног үлдээд байгаа энэ үед манай сонины сурвалжлах хэсэг Төв аймгийн нутаг дэвсгэрт орших “Сүүж уул” амралтыг зорьсон юм.

Хотын төвөөс 70 гаруй км зайд байх энэхүү амралт хуучин цагт НАХЯ-ны харьяа байжээ. Дараа нь ТЕГ-ын харьяа болсон ч өдгөө ЦЕГ-ынх. Жил бүр энд бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарч цолоо ахиулахын төлөө мэрийдэг. Энд ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, Завхан аймгийн “Завхан”, Дорноговь аймгийн “Хутагтын их хүчтэн” дэвжээ “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн гал гарсан байв.

Биднийг очиход бөхчүүд өглөө­ний гүйлтээ хийж байв. Өдөр бороотой байсан болохоор бөхчүүд бэлтгэл хийхгүй өнжинө гэв. Тиймээс тэдэнтэй энгийн яриа өрнүүлэх боломж олдсон юм. Тэд өглөөний гүйлтийнхээ дараа цайгаа ууж хэсэг амардаг аж. Зарим нэгнийхээ биеийг тосолж байгаа ч харагдана. Бие тослох нь арьсыг хөрслөг бор болгохоос гадна биеийн эсэргүүцлийг сайжруулах тустай аж.
“Сүүж уул”-д амрагч цөөн байв. Орчин нь цэвэрхэн, зүлэг нь яг л ногоон цэмбэ шиг харагдана. Дөрвөн зүг, найман зохистоороо ойгоор хүрээлэгдсэн тус амралтад анх очиж байгаа хэнд ч сайхан санагдмаар.

Энэ мэт олон зүйл сонирх­соор 13:00 цаг хүргэлээ. Бөхчүүд өдрийн хоолондоо оров. Бид ч тэдэнтэй тохой нийлүүлэн хооллож, ирэх наадмын шинэ цолтон энэ дунд байгаа гэж бодохоор бэлгэшээж байв. Хоолны амт ч гэж ванлий. Орц амрагчдын хувьд хүрэлцээтэй байдаг юм билээ. Харин бөхчүүдийн хувьд арай багаддаг тул тэд өөрсдөө нэмэлт хоолтой байдаг гэсэн. Энэ үеэр улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин А.Хатансайхан болон зарим улсын цолтон харагдсангүй. Тодруулбал тэд сонгууль өгөхөөр хот руу явжээ. Зарим нь хүчний бэлтгэлээс гадна хувийн ажил амжуулахаар явсан сурагтай.

Бидний зорилго тэднийг хэрхэн бэлтгэл хийхийг харах. Гэтэл улсын начин Б.Адъяахүү л “Аварга” биеийн тамир дээд сургуулийнхаа залуучуудын бэлтгэлийг хийлгэхээр явсан. Бусад нь бороотойд бэлтгэл хийхгүй гэж шийджээ. Харин оройхон нь “Завхан” дэвжээ­нийхэн хөлбөмбөг тоглов. 40 гаруй бөх байгаа болохоор гурван багт хуваагдаж байгаад тоглосон. Тэдний тоглолтыг үзэн суухад хөгжилтэй юм билээ.

Бид хотын зүг хүлгийн жолоо залахаасаа өмнө Завхан айм­гийн Нөмрөг сумын харьяат, “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн дасгалжуулагч, улсын начин Б.Адъяахүү, Завхан аймгийн “Завхан” нутгийн дэвжээний дасгалжуулагч, улсын начин У.Балжинням, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын харцага Ц.Содномдорж нарын сэтгэгдлийг сонссон юм.


Б.АДЪЯАХҮҮ: СҮҮЖ ХАЙРХАН БИДЭНД ХИШГЭЭ ИХ ХАЙРЛАДАГ

-“Аварга” биеийн тамирын дээд сургуулийн бөхчүүд галдаа хэзээ гарав?

-Энэ сарын 20-нд гарсан.

-Танайхаас гадна хаанахын гал гараад байна вэ?

-Би сургуулийнхаа оюутнуудыг удирдаж байгаа минь энэ. 25 залуу байгаа. Мөн “Аварга” лицей сургуулиас хүүхдийн барилдаанд зодоглох дөрвөн банди бий. Манайхаас гадна ЦЕГ-ын “Хүч” спорт хороо, Завхан аймгийн “Завхан” дэвжээ, Дорноговь аймгийн “Хутагтын их хүчтэн” дэвжээнийхэн гараад байна.

-Та энд хэд дэх жилдээ гарч байна вэ?

-Миний хувьд 1998 оноос хойш ирсэн. Газрын гарц, тэнгэрийн хур ивээсэн сайхан байгальтай нутаг.

-Таныг энд бэлтгэл хийдэг болсноос хойш хэчнээн улсын цолтон төрсөн бэ?

-Нарийн мэдэхгүй байна. Ма­най аймгаас л гэхэд улсын гарьд Ч.Цэрэнцунцаг, М.Баяр­жавхлан, улсын начин, У.Балжинням, Ж.Ор­­гил, Ш.Жар­гал­сайхан, Б.Гон­чиг­­дамба нараас эхлээд улсын цол хүртсэн бүх бөх энэ амралтад бэлтгэлээ базаасан. Энэ хайрхан бидэнд ч гэлтгүй зорьж ирсэн бүхэнд ээл, хишиг буянаа хайрладаг.

-Дархан аварга Б.Бат-Эр­дэнэ, даян аварга Г.Өсөх­­баяр, улсын аварга Д.Сумъяабазар, улсын гарьд Ц.Цэрэнпунцаг нар зүй ёсоор багтаж байгаа биз дээ?

-Тийм шүү. Үндсэндээ энд бэлтгэлээ хийсэн бөхчүүд улсын наадмаас 15 түрүү хүртэж, олон арслан, гарьд, заан, начин төрсөн.

-Танай аймгаас хэн хэн гараад байна вэ?

-Улсын гарьд М.Баяржавхлан, улсын начин Л.Нямсүрэн, Ш.Жаргалсайхан нараас эхлээд олон залуу байна аа.

-Та “Аварга” сургуульд багшлаад хэдэн жил болж байна?

-2000 оноос хойш.

-Ихэвчлэн залуучууд харагдана. Улсын цолтнууд хараа­хан жигдрээгүй байгаа юм уу?

-Ойрд бороо их ороод байгаа болохоор бэлтгэл хийх боломж муухан байна. Гэхдээ хааяа бороотой өдөр ч бэлтгэл хийж байгаа. Учир нь наадмын өдөр бороо орж магадгүй. Тиймээс энэ нь тэдэнд давхар бэлтгэл болог. Харин улсын цолтнууд хүчний бэлтгэл хийхээр хот руу явсан. Ганц, хоёр хоноод ирнэ.

-Та нарын нэг өдрийн бэлтгэл хэрхэн өнгөрдөг вэ?

-07:00 цагт босч гүйж, мэх давтах дасгал хийдэг. Өглөөд хүний ухаан илүү саруулхан байдаг болохоор мэх давтвал үлдэцтэй. Харин үдээс хойш зодог өмсч бэлтгэлээ хийнэ дээ. Бороо их орж бэлтгэл хийх боломжгүй бол уул руу кросст гүйлгэж, хөлбөмбөг тоглуулдаг.

-Та залуучууддаа юуг илүү захиж байна вэ?

-Наадам болоход 10 гаруйхан хоног үлдэж байна. Тиймээс зөвхөн тактикийн бэлтгэл хийж байна. Хамгийн гол нь тэдний ирийг тохируулах юм. Тэд ч үүнийгээ мэддэг болсон. Дасгалжуулж байгаа бид чиглэлийг нь л хэлж өгөх л үүрэгтэй болоод байна.

-Дархан аварга Б.Бат-Эрдэнэ­тэй ойрд холбогдсон уу?

-Байнга холбоотой байгаа. Аварга биднийг бэлтгэлээ сайн хийгээд наадамдаа амжилттай барилдахыг захисан. Тэр захиасыг биелүүлэхийн төлөө хичээж байгаа.
-Таны дүү улсын харцага Ц.Магалжав бэлтгэлд гараагүй юм уу?

-Гадагшаа ажлаар явсан. Хэзээ ирэхийг нь мэдэхгүй байна.

-Та аймгаасаа хэн хэнийг улсын цол хүртэх байх гэж бодож байна вэ?

-Аймгийн арслан Л.Лха-Очир, “Аварга” лицей сургуулийг төгс­сөн миний шавь аймгийн заан Б.Бадамсүрэнг нэрлэнэ дээ.

-Залуучуудынхаа бэлтгэлээс шалтгаалж улс, аймгийн наадамд зодоглуулахыг нь шийдэх үү?

-Тэгнэ. Энэ жил аймгийн наадмуудыг нэг болохоор хаалттай, хаалтгүй зохион байгуулна гээд байгаа. Би энэ тал дээр эмзэглэж байна. Юу гэхээр цөөн бөхтэй аймагт гадны улсын цолтой олон бөх зодоглож түрүүг нь авчихдаг. Тиймээс говийн болон зүүн аймгийн наадамчид сэтгэл дундуур үлддэг тал бий. Хэн нэгэн бөх хаана ч очиж барилдах эрхтэй л дээ. Гэхдээ тэд үүнд жаахан бодолтой хандахгүй бол боломгүй санагдаад байгаа юм. Зарим аймгийн иргэд улсын цолтноо барилдуулах хүсэлтэй байдаг. Яалт ч үгүй тийм байдалд байгаа бөх бага цолтнууддаа даваа өгөөд улсын их баяр наадамдаа жинхэнэ ёсоор нь хүч үзэх хэрэгтэй.


У.БАЛЖИННЯМ: М.БАЯРЖАВХЛАН ГАРЬД ЦОЛ НЭМЭХ ГЭЭД ЗҮҮДЭЛЖ БАЙГАА БАЙЛГҮЙ

-Бэлтгэлдээ хэзээ гарав?

-Энэ сарын 10-нд гарсан. Манай гал 40-өөд хүний бүрэлдэхүүнтэй бэлтгэлээ хийж байна.

-Энд нийт хэдэн бөх байна вэ?

-100 гаруй. Ихэвчлэн залуучууд.

-Үүнээс хэд нь улсын наадамд барилдах бол?

-Аймаг, сумын цолтнууд нь орон нутагт барилдаж цолоо батлах байх. Харин улсын цолтнууд нь улсдаа барилдах болов уу.

-Танай гал энд бэлтгэлээ олон жил хийж байгаа байх аа?

-Тийм. 1998 оноос хойш энд гарч байна. Харин 2009, 2010 онд Ёлын аманд гарсан ч сайн наадаагүй. Өнгөрсөн жил энд бэлтгэл хийгээд нэг гарьд, хоёр начинтай болж сайхан наадсан. Ер нь одоо цагт хэн нь бэлтгэлээ сайн хийнэ, тэр л дээгүүр барилддаг болсон байна. Том цолтон түрүүлэх байх гэсэн ойлголт ард хоцорч.

-Танайхан сорилго барилдаа­нуудад зодоглох уу?

-Бараг барилдуулахгүй байя гэж бодож байгаа. Бэлтгэлээ сайн хийж байгаад наадамдаа хүч үзнэ.

-Танайхаас хэн хэн дээгүүр барилдах бол?

-Олон сайхан залуу байна даа. Улсын гарьд М.Баяржавхлан маань цол нэмэх гээд зүүдэлж байгаа байлгүй.

-“Завхан” дэвжээ хэдэн онд байгуулагдсан юм бэ?

-Гурван жил болж байна.

-Ц.Цэрэнпунцаг гарьд жил бүр галаа эргэдэг. Энэ жил ирэх үү?

-Наймдугаар сард ирнэ гэсэн. Жил бүр ирж галаа эргэж, бөхчүүдийнхээ бэлтгэлд шаардагдах зардлыг 100 хувь хариуцдаг. Бид ч аав, ээжийгээ хүлээж байгаа хүүхдүүд шиг хүлээгээд сууж байдаг юм. Энэ амралт ЦЕГ-ын харьяа болохоор Д.Сандаг-Очир генерал бидний хоол унданд их хөнгөлөлт үзүүлдэг. Мөн Завхан аймгийн засаг дарга Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ч дэмжиж тусалдаг. Тиймээс бид нутгийнхаа сайхан сэтгэлт хүмүүсийн буянаар бэлтгэл сургуулилалтаа сайн хийж байгаа. Наадмын өдөр нутгийн минь уулс, ард түмэн түшиж, аз хийморь ивээвэл цолоо ахиулна даа.

-Энэ жил хэнийг түрүүлнэ гэж бодож байна вэ?

-Тэр өдрийн тэнгэр ивээсэн нэг нь түрүүлэх байлгүй дээ. Наадам угаасаа тийм байдаг. Хамгийн гол нь будлиан, маргаангүй наадам болоосой.


УЛСЫН ХАРЦАГА Ц.СОДНОМДОРЖ: БҮГД Л “МАНАЙ СОДНОМ ИРЛЭЭ” ГЭДЭГ

-Бяр их үү, харцага аа?

-Их ээ. Та бүхний ажил тавлаг уу. Энд бас улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага А.Цацабшир байгаа.

-Та энд хэд дэх жилдээ гарч байна вэ?

-2004 оноос хойш. Бидэнд ээлтэй санагддаг юм. Тиймээс бэлгэшээгээд байгаа.

-Бороо ороод бэлтгэл хийл­гэхгүй байна уу?

-Бараг л тийм. Хааяа л зодог өмсгөх юм байна шүү дээ.

-Энэ жил хур элбэгтэй байна шүү?

-Тийм. Агаар сайхан, газрын гарц я бусад газраас илүү байдаг юм.

-Танай аймгийн гал хаана гарч байгаа вэ?

-Улсын харцага Г.Ганхуягаар ахлуулж Төв аймгийн Баянчанд­маньд гарч байгаа. Улсын заан С.Хүрэлбаатарын амралтад. Би ирэн очин байгаа. Тэнд 20 гаруй залуу бий.

-Хоёр талд бэлтгэл хийх хэцүү биш үү?

-Аль алинд нь бэлтгэл хийдэг болохоор нэг их хэцүү санагддаггүй ээ. Бүгд л манай Содном ирлээ гэдэг.

-Өнгөрсөн жилийн наадамд улсын заан Ч.Санжаадамбатай барилдахдаа юун дээр алдсан гэж бодож байна вэ?

-Өнгөрсөн жилийн барилдаан тухайн үедээ л өнгөрсөн шүү дээ. Одоо яриад яах вэ. Энэ жил сайн барилдахын төлөө хичээе.

-Сорилго барилдаанд та зодоглох уу?

-Зав гарвал очно оо.

-Та нар бусад галынхантайгаа бэлтгэл хийдэг үү. Зөвхөн тусдаа юу?

-Хааяа хамт хийдэг. Тэгвэл хэн хэнд маань сайн шүү дээ.

У.БАЯРСАЙХАН
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby MANDAKHT » Wed Jul 04, 2012 7:45 am

Д.Хишигдорж: Арслан цол аваагүй биш, авч үзсэн шүү

Монгол бөхийн өргөөнд өнгөрсөн бямба гаригт наадмын сорилго барилдаан болсон. Тус барилдааныг сонжиж, нэг үгээр наадмын тактикаа боловсруулдаг юм. Энэ үеэр Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат улсын заан Д.Хишигдоржтой таарч ярилцсан юм. Тэрбээр 1964 оны луу жилтэнүүдийн нэг бөгөөд хамгийн том биетэй нь.

-Энэ жилийн сорилго барилдаанаас ямаршуу төлөв ажиглагдаж байна вэ. Наадамд дээгүүр барилдах бөхийн өнгө харагдана биз?

-Барилдаан бүр сайхан. Ер нь улсын наадамд хэн сайн бэлтгэл хийсэн, од нь гийсэн бөх түрүүлдэг учиртай. Тиймээс өнөөдөр эдгээр залуугийн тэр нь түрүүлнэ гэж хэлэх арга алга. Бүгд л сайн байна.

-Тантай уулзсаных асуух гэснээ асууя. Танай 1964 оны луу жилтнүүдээс улсын цолтон олон төрсөн гэдэг байх аа?

-Миний үеэс улсын цолтон олон төрсөн нь үнэн. Цол авч чадаагүй нь ч бий. 1982 оны барилддаг дөрвөн цэрэг байлаа. Тодруулбал дархан аварга Б.Бат-Эрдэнэ, улсын начин Д.Сүхбат бид гурваас гадна хэдхэн насаар ах улсын начин Р.Цоггэрэл гэж бий. Харин “Алдар”-т улсын гарьд П.Сүхбат, заан Ц.Баярсайхан, харцага Б.Жавхлантөгс гээд олон сайхан луутнууд байсан.

-Танай үеийнхэн тухайн үед монгол бөхийн дэвжээг эзэгнэж байсан гэж хэлж болох уу?

-Болно. 1980-1995 оны хооронд тийм л байсан юм чинь. Тэр ч байтугай 1992 оны улсын их баяр наадамд дөрвөн луу жилтэн шалгарч байсан шүү дээ.

-Ер нь та хэзээнээс эхэлж барилдсан бэ?

-18 настайдаа цэрэгт ирж тусгай хороонд алба хаасан. Хоёр жил улсын тусгай обьект хамгаалсан. Тэр үед надтай нуруу ойролцоо цэргүүдийг ямар нэгэн тэмцээн уралдаанд явуулдаггүй байлаа. Энэ мэтчилэн хугацаа алдсан зүйл бий.

-Харуулд гаргах гээд явуулдаггүй байсан хэрэг үү?

-Тийм.

-Тэгээд “Хүч” спорт хороонд хэзээ оров?

-Халагдах жилээ орж нэг жил бэлтгэл хийсэн. Тухайн үед бөх болох гэсэн олон залуу байсан ч барилдаан нь мэдэгдэхгүй. Харин надад болмоор санагдаад үлдсэн хэрэг. Анги, нийгэмлэгийн аварга шалгаруулах барилдаанд хэд хэд оролцсон. Гэхдээ боксоор илүү.

-Бокс тоглодог байсан юм уу?

-Тийм. Бөхөөсөө илүү байсан байх шүү. Ихэвчлэн хоёр, гуравдугаар байр эзэлнэ. Миний ганц өрсөлдөгч болж байсан хүн бол хүнд жингийн спортын мастер Очирбат гэж улсын олон удаагийн аварга байв. Түүнд л ялагддаг байлаа.

-Тэр үед ирээдүйгээ боксоор төсөөлж байв уу?

-Анхныхаа шагналуудыг боксоор авсан. “Хүч” спорт хороо тамирчнаар авах гэхэд татгалзсан. Надад бөх илүү дотно санагдаж байсан юм.

-Бөхийн бэлтгэлээ хаана хийдэг байв?

-УИД-ийн ард нэг байрны подвальд хийдэг байсан.

-Цэргийн анги чинь хаана байсан юм бэ?

-Зурагтад. Өглөөд нь гүйлтээ хийж хоолондоо орчихоод бэлтгэлдээ ирнэ. Ер нь өдөрт дөрвөн цагийн байнгын бэлтгэл хийнэ. Гэхдээ чөлөөт бөхөөр шүү дээ. Наадмын өмнө л 14 хоног үндэсний бөхөөр бэлтгэл хийдэг байсан.

-Тухайн үед таны гол өрсөлдөгч хэн байв?

-Мэдээж луу жилтнүүдээ нэрлэнэ. Тэр тусмаа улсын заан Ч.Бямбадорж. Бид тамирчин болох гэж эхнээсээ л хамт явсан. Цэрэг, улсын цол авахдаа ч цуг байсан. Түүнийг бөхчүүд болон бөх сонирхогчид уран барилдаантай гэж үнэлдэг.

-Тэр үед таны жин, өндөр хэд байсан юм бэ?

-184 см өндөр, 84 кг жинтэй байсан.

-Танай удам ерөнхийдөө биерхүү юу?

-Аав минь биерхүү байсан. Гэхдээ барилдаж байгаагүй. Ээжийн аав “Ваар” Содномдорж гэдэг том биетэй байсан гэнэ билээ. Түүнийг Г.Вандан аваргатай хүртэл ноцолдож байсан гэж нутгийн хөгшчүүд ярьдаг. Тэгээд ч манай сумын залуусыг “Өндөр биетэй” гэж ярьдаг. Зарим нь нутагтаа л барилдана. Намайг бага байхад залуудаа сайхан барилддаг байсан Чимэд-Очир гэж бөх байлаа. Одоо ч байгаа л даа. Миний үеийнхэн түүн шиг бөх болохсон гэж их хүснэ.

-Өвөөгийнхөө талаар мэдэх үү?

-Нутгийн хөгшчүүдийн ярианаас их сонссон. Их бяртай байсан гэсэн. Г.Вандан аваргыг хаядаг байсан гэдэг. Гэхдээ нутгаасаа гарч барилдаж байгаагүй. Өгийнуурын гүүрийг барихад Г.Вандан аваргатай уулнаас мод буулгадаг байж. Гэхдээ модны бүдүүн талыг нь өвөө, нарийн талыг нь Г.Вандан аварга өргөдөг байсан гэсэн. Баригдахгүй байгаа адуу дэргэдүүр нь давхихад сүүлнээс нь нэг л дугтарч хойш нь суулгаад тогтоодог байсан гэсэн. Үгүй мөн бяртай байсан байгаа биз.

-Таны хувьд том, жижиг биетэй бөхийн алинтай нь барилдахад амар вэ?

-Жижигтэй нь. Барьц авах, барилдахад арай амар. Адилхан том биетэй хүн авч шидчих гээд хэцүү шүү дээ.

-Таны дархан мэх юу байв?

-Янз бүрээр хөл авдаг байлаа. Тэр чөлөөт бөхөөр барилддаг байсны тус л даа. Бас хонгодно, давхар хамна. Ихэвчлэн сэрвүүгээс барилдана. Золговол ихэвчлэн давуулж гуядна.

-Чөлөөт бөхийг хэзээ орхисон юм бэ?

-1991 оны ДАШТ-д оролцож ирээд л орхисон. Тэр үед зах зээл эхэлж спорт хөөх хүн ховор болсон.

-Гар, хөлийнхөө алинд илүү бяртай вэ?

-Хоёр гартаа гайгүй байсан болов уу. Надтай барилддаг байсан бөхчүүдээс асуувал сайн мэднэ.

-Таны үеийнхнээс дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн түрүүлж цол авсан уу?

-Тийм. Дараа нь улсын гарьд П.Сүхбат, харцага Б.Жавхлантөгс авсан. Би цол авах хүртлээ мөн ч олон удаа тунаж, унасан даа. Миний хувьд хоёр, тавын даваанд олон унасан. Тэгж явсаар 1989 онд улсын начин цол хүртсэн.

-Б.Бат-Эрдэнэ аваргыг давж байв уу?

-Улсын цол авснаасаа хойш аваргатай таарах бүртээ унана. Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор О.Балжинням аваргад ч унасан. Улсын наадамд тэднийг ерөөсөө хаяж болдоггүй юм. Б.Бат-Эрдэнэ аваргыг заалны барилдаанд цөөн хэд өвдөг шороодуулсан.

-Та заан цолоо хэдэн онд хүртсэн юм бэ?

-1992 онд. Начин болсныхоо дараа энэ цолыг авах гэж нэлээд мэрийсэн. Тамирчин хүн бэртэхээс болгоомжлох хэрэгтэй юм билээ. Начин цол хүртсэнийхээ дараа хөлөө гэмтээгээд олигтой барилдаагүй. Хэрвээ гэмтээгүй байсан бол аль эрт цолоо ахиулах боломж байсан. Ядаж л цолоо батална. 1991 онд чөлөөт бөхийн ДАШТ-д оролцож байгаад шөрмөсөө сунгаад. Эрч хүч нэлээд буурсан. Би дээр Ардын хувьсгалын 70 жилийн ойн наадмын долоогийн даваанд О.Балжинням аваргад унасан гэж хэлсэн шүү дээ. Тэр жил надад заан цол өгөх ёстой байсан. Даанч өгөөгүй.

-Зургаа давсан бөхөд үү?

-Тийм. Их ойн жил зургаа давсан бөхөд заан цол олгодог байсан юм. 1990 оны шилжилтийн үе таарч юм бүхэн замбараагүй болчихсон болохоор больсон гэдэг. Тэр үед үндэсний бөхийн гэж болдог байлаа. 1990 оны тус тэмцээнд би түрүүлж, улсын гарьд Д.Баяраа агсан хоёр, заан С.Сүхбаатар гурав дугаарт орсон. Тийм амжилт үзүүлсэн гурван бөхийн цолыг ахиулдаг байсан юм. Гэтэл бидэнд өгөөгүй. Урьд жил нь дархан аварга Б.Бат-Эрдэнэ түрүүлж, аварга О.Балжинням үзүүрлэж заан, Ц.Баярсайхан гуравт орж начин цол хүртсэн. 1989 онд гэсэн үг. Харин би 1990 онд начин цолтой түрүүлсэн хэрэг. Гэхдээ надад заан цол өгөх ёстой байсан. Өгөх байх гэж их ч бодсон. Тэгж явсаар 1992 онд хүссэн цолоо хүртсэн дээ. Түүнээс хойш хэд хэд шөвгөрсөн.

-Таныг арслан цолын үнэмлэх өвөртлөөд буцаачихсан гэдэг. Яагаад тэр вэ?

-2001 онд МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн хурал болж бөхчүүдэд дүйцүүлж цол олгох болсон юм. 1990 оноос хойш улсын аварга шалгаруулах барилдаан зохиогдохоо больж, “Их сорилго” болдог болов. Анхны “Их сорилго”-д би түрүүлсэн юм. Тэр үед УАШТ-нд түрүүлсэн бөхөд цол олгоно гэсэн тогтоол хэвээрээ байсан юм билээ. Тэгээд надад улсын арслан цол олгох болсон юм. Д.Баяраа, П.Сүхбат, Ц.Цэрэнпунцаг нараас гадна олон бөх цол нэмсэн шүү дээ. Арслан цолтойгоо сар хэртэй явсан. Гэтэл эрэмбэн дээрээс маргаан үүссэн юм шиг байна билээ. 1990 онд арслан цол хүртсэнээрээ би хамгийн дээр гарахаар байлаа. Тэр үед “Ирэх долоо хоногийн барилдааны үед М.Энхболд даргаар гарын үсэг зуруулаад цолыг тань албан ёсоор өгнө” гэж хүртэл ярьж байв. Гэтэл өнөө дарга маань гадаад руу яваад долоо хоногийн дараа болох барилдаан хойшилсон. Тэр үед хэсэг хүн МҮБХ-г шүүхэд өгснөөр асуудал замхарсан. Тэгэхээр ах нь арслан цолыг аваагүй биш, авч үзсэн байгаа биз дээ (инээв).

-Таныг Хашаат сумаар явж байхдаа улсын заан Ч.Санжаадамыг бөх болгоно гэж хотод авчирсан гэдэг юм билээ?

-Тэр суманд нэг барилдаан болоход түүний ах Ч.Чимэддорж барилдсан юм. Түүнийг бөх болгох санаатай хотод дуудахад ирээгүй. Сүүлд надтай таарахдаа “Миний бөх болох өнгөрсөн. Харин хоёр дүүг маань бөх болгоод өг. Одоо хөдөө байгаа” гэсэн. Тэгэхээр нь би “Биерхүү юу” гэхэд “Миний дараагийн дүү нэлээд өндөр. Бага нь махлаг” гэнэ. Би лавшруулаад “Тамхи татдаг уу” гэхэд “Бага нь татдаггүй” гэхээр нь тэр дүүг нь гээд “Говь” клубт З.Дүвчин багшийн удирдлага дор хичээллүүлсэн.

-З.Дүвчин багш хэрхэн хүлээж авав?

-“Булдруунууд нэг мэдэхэд алга болчихно доо” гэж байсан. Нэлээд хэд хоногийн дараа З.Дүвчингээс асуухад “Нөгөө булдруу чинь яг хэлсэн ёсоор алга болчихсон шүү” гэдэг байгаа. Дараа нь Өгийнуурын ой болоход би очсон юм. Тэгэхэд Ч.Санжаадамба явж байна. Тэр үед тохой нь гэмтэлтэй байсан юм билээ. Би ч “Намар очно шүү” гэж хэлээд явсан. Түүнээс хойш З.Дүвчин багшийн гараас гараагүй ээ.

-Таныг мөсөн шагайд нугасгүй гэж ярьдаг юм билээ?

-Тийм. Энэ спорт үнэхээр сайхан л даа. Намайг хүүхэд байхад нутгийнхан маань Тамирын голын мөсөн дээр их тоглоно. Тэгэхэд би үеийнхэнтэйгээ хөлдөө тэшүүр углачихаад сумыг нь зөөнө. Харин хотод ирснээсээ хойш хэсэг хүнтэй Яармагийн гүүр хавьд тоглодог болсон. 2000 онд үүнийг жинхэнэ спорт болгож нийтэд сурталчилах гэж тэмцээн зохион байгуулж, зэрэг, цол тэмдэг олгодог болсон.

-Моринд ч нэлээд хорхойтой гэж сонссон...

-Нутгийн ардуудын өгсөн хэдэн буян бий. Цөөн хэдийг өөрөө худалдаж авсан. Сонирхлынхоо дагуу хааяа сойдог юм.

-Энэ жилийн наадамд хүлгийнхээ тоосыг өргөх үү?

-Санаа бий.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач?

-Хоёр охин, нэг хүүтэй. Гэр бүлийн маань хүн хувийн байгууллагад ажилладаг.


У.БАЯРСАЙХАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Брон » Fri Jul 06, 2012 3:38 pm

Хадбаатар аваргын тэмдэглэлээс… “Ухаарал аа гэж”
Манай анги байгуулагдсаныхаа 50 жилийн ойг тэмдэглэхээр бөхийн барилдааны урилга тарааж явахад минь тэр нэг өөдгүй санаатай хүүхэн тааралдаж хэрэгт ороогуйсэн бол би энд ингэж суухгуй байсан юм даа. Чамдаа л зориулсан юм гээд түүний өгсөн архийг уучихаад насаараа гэмших 8 жилийн ял авна гэж даанч санаагуй дээ.

1986 оны долдугаар сарын 23-ны өдөр шүү дээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг ёстой худлаа юм байна. Би уйлах уйлахдаа бур зурх сэтгэлээрээ уйлсан юм. Тэр нэг өдөр бузартай архи уусан. Тэгээд ч БНМАУ-ынхаа аварга боллоо гэж хөөрөөд хот, хөдөөгүй 13 хоног архи ууж согтуурч хөөрч явлаа. Энэ нь нэг угээр хэлбэл хөөрөөд буух газраа ололгуй засан хумуужуулэх газрын 0415 дугаар ангийн хашаанд буусан хэрэг. Буух буухдаа чанга дэглэмтэй колонид 8 жилийн ял авчихаад хэдхэн хоногийн өмнө ард тумнийхээ өгсөн БНМАУ-ын аварга гэсэн хундтэй цолоо ялтан хэмээх нэрээр сольчихоод сууж байгаагаа бодохоор амиа хорломоор, үхмээр санагдаж байлаа. Гэвч төрүүлсэн эжий, энэ сайхан нийгмээ бодохлоор яаж ч бололгуй өдий хүртэл хий гэснийг нь үнэн сэтгэлээсээ хийж өөрийн нүглээ наманчилж ирлээ. Тэгээд ч энд байх хугацаандаа өөрийнхөө өнгөрсөн амьдралыг эргэцүүлэн бодсоор өдий хүрлээ. Өөрийн бодож, ухаарч буй зүйлээ илэн далангуй, эрээ цээргуй бичиж сууна. Хэрэв би хүн шиг амьдраад явсансан бол энд суухгуй байж. Гэтэл яасан гэж бодно оо!

Урд өмнө шоронд ороход хөөрхий залуу юм, хүүхэд юм гэж хайрлаж өрөвдөөд шоронгоос гаргачихаар нь өөрөө өөртөө дүгнэлт хийж ухаарах юмгүй, биеэ тоож архи уух болсон. Үүн дээр миний найз нөхөд гэж хэн бэ гэдгийг…! Тэд маань архи уухаараа л найзууд! Ер нь үүрдийн найз нөхөд шиг л бодож тэднийхээ хэлсэн магтсанд нь урамшин танхайрч явсан байх юм.

Би анх 1972 онд Ардын дуу бужгийн чуулгын хөгжимчин нэг охинтой танилцаж улмаар хайр сэтгэлтэй болж, үр хүүхэд төрүүллээ. Хадбаатарынх гэдэг айл гэр бий болоод би өөрөө улсын начин цол хуртэж бөх гэгдэх болсон юм. Тэгэхэд миний найз нөхөд юу хэлсэн гэж бодно.

-Халхад хүүхэн мундсан биш очиж очиж Увсаас хүүхэн авахдаа яадаг юм бэ? гэхээр нь би гэж нэг мал нээрээ л тийм юм шиг бодож гэр орон, үр хүүхдээсээ зугатаж архины мөр хөөсөн. Ингээд л олон түмнийхээ дотор амьдралын ямар ч чиг зорилгогуй, армийн ногоон погон зүүчихээд архины нөгөө олон найзынхаа үнэнч цэрэг нь болж өөрөө өөрийгөө хуураад явж байсан байх юм. Энэ үед анхны хүү Ууганбаяраа өнчрүүлж, дараа нь Мямжав, Даваажав, охиноо нийт таван хуухдээ өнчрүүлж хаясан хүн яаж ч өөдтэй явахав дээ!!! Энэ бүхнийг эргэцүүлэн бодохоор буруутай нь хэн бэ? Архи уу? Аль эсвэл архины найзууд уу! үгүй ээ, хамаг буруу нь надад байсан байгаа юм. Би л буруутай. . . !!!??? Намайг өөдтөй өнгөтэй бөх явбал алс хэт нь хэнд ч дийлдэхгуй хучтэй бөх болох хөн гэдгийг мэдээд зарим нэг хүнээр архи өгүүлээд -Ээ дээ, цаадхаа өнөөдөр битгий барилдуул, энэ архийг аваачаад өгчих гээд над руу нэг эм сүвтэй юм явуулчихдаг, тэрэнд нь би бал узсэн баавгай шиг хандаж байснаа бодохоор ёстой гол харлаж байна!!! өөрт заяасан энэ сайхан бяр хүчээ зөв зарцуулан бэлтгэл сургуулиа хийгээд явж байсан бол өдийд дархан аварга цол авчихсан, тив, дэлхийн аварга болчихсон байх байснаа алдсан юм аа!!!

Өнөөдрийн байдлаар би шоронд 3 жил гаруй болж байна. Энэ хугацаанд архи огт амсахгуй өдий хүрлээ. Болдог л юм байна. Намайг үргэлж хүн дагаад байх биш дээ. Таньдаг, таньдаггүй хүнтэй гадуур зөндөө л тааралдах юм, уулзах юм. Гэвч тэр архи гэдэг идээ чинь зөндөө л тааралдах. Тэр битгий хэл зоон дотор хуртэл май уучих гээд өгөхөд нь би уудаггуй билээ. Энэ маань зөвхөн тур зуурынх уу, аль зсвэл архинаас бур гарчихаад байгаа хэрэг уу? Би уухгуй гарсан шуу, гарсан. Намайг эндээс суллагдаад очиход нөгөө хуучин найзууд маань архи бариад угтана. Тэр үед нь уухгүй хэмээн яваад өгөхөд ёстой гайхна буй за! Энэ бол мөрөөдөл биш, би яг ингэж чадна. Би уухгүй, уух нь битгий хэл амсах ч үгүй!. . .

…Алдсан алдаагаа бодохгуй байя гэхээр болдоггүй юм байна. Бодоод байхад эруул саруул ухаантай, архи дарстай нөхөрлөж өөрийгөө хордуулаагуй явахдаа зорилготой байдаг. Өнөөдөр, маргааш, нөгөөдөр ийм юм, тийм юм хийнэ гэсэн өөрийн төлөвлөсөн юмтай байдаг билээ. Гэтэл архи уухлаараа ухаан мэдрэлээ алдталаа согтох, маргааш нь яаж ч хамаагуй худлаа хэлэх, авсан бай шагнал, өмсөж эдэлж явсан цаг зэрэг юмсаа зарах гээд ёстой бузартай юм л гэвэл тэр байж дээ. Харин би азаар хулгай хийж сурсангүй ээ. Хэрэв заяа дахиад архи ууж хогийн замд орох юм бол хулгай битгий хэл, хун алахаас буцахгуй, чононы амьдралаас ч долоон дор зам руу явж байсан байж мэдэх юм. Үүнийгээ өнөөдөр ойлгож мэдсэндээ л би маш их баярлаж байна. Шоронгийн хашаан дотроос хүн чанар, ухаарал, амьдралын утга учрыг ойлгож олж мэдсэндээ л баярлаж сууна. Арай эрт ухаарсансан бол мөн ч их зүйл бутээх байсан юм даа, хөөрхий! Энэ бичиж буй зүйлээ өөрийнхөө амьдрал дээр нотлож өгөх нь миний гол зорилт, үүрэг юм даа!

1989 оны гуравдугаар сар Шууд.мн ээс туув :RD
LeBron James - 4 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1686
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby MANDAKHT » Mon Jul 09, 2012 4:55 pm

А.Хатансайхан: А.Сүхбат аваргын дайтай барилдах хүнийг хайгаад ч олохгүй байна


Хурдан морьдын төвөргөөн чихнээ ойр сонсогдож, хурц мэргэн харваачдын нумны хэмжээ таарч, хүчит бөхчүүдийн чадал тэнхээ жигдэрсэн нь монголчууд бидний үндэсний их баяр наадам айсуйг илтгэх. Энэ л үед Монгол орны дөрвөн зүг найман зовхист гийнгоон дуу хадаж бөхчүүдийн бяр амтагдаж, мэргэн харваачдын цэц нь улам бүр мэргэшиж буй. Сүүж уулын бэлд бэлтгэлээ базааж наадмынхаа өнгийг тодорхойлохоор галд гарсан Дорноговь аймгийн бөхчүүдийн галыг ахалсан Дорноговь аймгийн “Хутагтын хүчтэн” дэвжээний бөх улсын начин А.Хатансайхантай ярилцлаа.

-Нар хур тэгширсэн сайхан жил болж байна. Бөхчүүдийг харахад ч гэсэн энэ жилийн наадам сайхан болох юм шиг санагдлаа. Дорноговь аймгийн бөхчүүдийн бэлтгэл хэр хангагдав?
-Энэ жил манай аймгийн бөхчүүд уламжлал ёсоороо Сүүж уулынхаа амралтанд зургаадугаар сарын 14-нд ирж бэлтгэлээ базааж байна. Улсын болоод аймгийн наадамд оролцох найман бөх бэлдлээ. Уг нь 22 бөх галд гарсан. Манай аймаг сумдын наадам болох гээд бусдыг нь явуулчихаад л байж байна. Бид бэлтгэлдээ эрт гарсан. Цаг агаар ч сайхан байлаа. Бэлтгэлийн өнгө ч энэ хэрээр сайхан байна. Сүүжийн амралтанд гарсан галынхан олон жил энд цуглаж хамтарсан бэлтгэл хийж байгаа. Бусад аймгийнхан тусдаа нэг нэгээрээ гал болж гардаг бол бид Сүүж уулын бэлд “Хүч”, “Аварга”, “Женко” клубууд, Хөвсгөл, Ховд, аймгийн галуудтай жил бүр хамт гардаг. Бидний хувьд бие биеэсээ нууж хаагаад байх зүйлгүй олон жил хамт гарчихсан болохоор сайхан байдаг юм. Биднийг “Хүч” спорт хорооныхон ахалсан. Улсын гарьд Мөнхбаатар, Баяржавхлан нараас эхлээд хоорондоо ярилцаад бэлтгэлээ сайн базаасан гэж бодож байна.

-Танай галд улсын цолонд хүрэхээр бас цолоо ахиулчихмаар бөхчүүд хэр олон байгаа вэ?
-Байгаа. Өнгөрсөн жилийн наадмаар дөрөв давсан Эрдэнэжаргал,Буянжаргал хоёрыгоо сайн барилдуулахыг бодож байна. Харцага Цас-Очирын бэлтгэл бас давгүй байгаа.

-Бусад галуудыг ажиглаж байхад ямар байх юм?
-Сайн байна аа. Пүрэвсайхан арслан, Хөвсгөлийн Нямбаяр арслан сайн байна шүү. Бас аманд явах хэд хэдэн сайхан залуучууд байна аа. Бүгд л дор бүрнээ сайн барилдахыг бодож бэлтгэлээ базаагаад байж байна даа.

-Энэ жилийн наадмын түрүүг хэн авах бол?
-Өнгөрсөн жилийн наадмаар 1012 бөх барилдаж олон өндөр цолтой бөх төрсөн. Энэ жилийн наадамд 512 бөх барилдана. Барилдааны хувьд их сонирхолтой өвөрмөц болно. Яагаад гэвэл нэг үед төрсөн өндөр цолтой бөхчүүд их барилдана. Ингээд харж байхад өндөр цолтой бөхчүүд маань ч их залуужсан. Нэг нэгнээсээ дээгүүр гарч цол ахих эрмэлзэл өндөр байгаа байх. Тавын даваанд л гэхэд улсын шинэ залуу заан Санжаадамба ам авч чадах уу үгүй юу л гээд байна ш дээ. Тэгэхээр энэ жилийн наадмын барилдаан тавын даваанаас л их сонирхолтой болох болов уу. Өнгөрсөн жилийн наадмын үзүүр түрүү их өнгөтэй харагдаж байна. Өвлийн барилдаанаас хойш. Эрхэмбаяр арслангийн хувьд сайн барилдах байх. Мөнхбат аварга ч гэсэн сайхан харагдаж байна лээ. Ер нь өнгөрсөн жилийн наадмын үзүүр түрүү давтагдахыг үгүй гэх газаргүй. Мөн хуучин арслангуудаас Ганбат арслан бэлтгэл сайтай байгаа. Хавар бэлтгэлээ сайн хийсэн учраас дээгүүр барилдах болов уу гэж таамаглаж байна.

-Өвөрмөц барилдаан болно гэснээс Засгийн газраас таван минутанд ам авна гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ талаар?
- Учиргүй их өөрчлөлт ороод асуудал үүсгээд байх зүйл биш. Ер нь хууль журмандаа нэмэлт тодотгол өгч, ард түмнээ хүндэтгэж наадмыг түргэн шуурхай болгох үүднээс гаргасан шийдвэр гэж бодож байна. Өмнө нь бөхчүүд ам аваарай гээд чанга яригчаар зарлаад байдаг байдлыг арилгах гэсэн шийдвэр. Гэхдээ бөхчүүд амаа хурдан л авдаг ш дээ. Яахав өшөө илүү хурдан авахуулах гэж л байгаа юм байлгүй дээ. Зааланд болж байгаа 256 бөх ямар хурдан барилддаг билээ дээ. Тэгэхээр шинэ шийдвэр гарсан учраас 512 бөхийн барилдаан хоёр хоногийн дотор яах ийхийн зуургүй л барилдаад дуусчихна даа.

-Сүүлийн жилүүдэд яригдаж байгаа нэг зүйл нь даваа болгоноос цол авах асуудал. Олон жил барилдаж арай гэж аварга авч байхад аймгийн цолтой ирсэн нөхөр улсын арслан заан болоод явж байгаа нь шударга бус байна гэж ярих хүмүүс их?
-Би Мөнхбат аваргыг аварга шиг аварга л гэж боддог. Сүүлийн хэдэн наадмуудад дандаа л ахиж барилдсан. Начин авсан, харцага авсан, аварга болсон. Аварга болох, болохдоо 1024 бөх барилдсан жилийн наадмаар аварга болсон. 1024 бөхөөс аварга болно гэдэг мундаг амжилт шүү дээ. Үүнийг бол аз гэж хэлж хэзээ ч болохгүй. Аварга болох хүн аваргаараа л төрдөг. Ардын хувьсгалаас хойших 91 жилийн хугацаанд түүхэндээ 16,17 аварга төрсөн байдаг юм ш дээ. Аварга олон төрдөг байсан бол начин шиг яагаад олон төрчихөж болоогүй юм. Тэгэхээр аварга болно гэдэг бол бурхнаас заяасан хувь хишиг юм.

-Сүүж уулыг аваргын даллагатай газар гэж ярьдаг шүү дээ?
-Энэ уулын бэлд бэлтгэл хийж байгаа бөхчүүдийн өнгө их сайхан байдаг юм. Манай Б.Бат-Эрдэнэ аваргын хувьд наадмын түрүүг 12 удаа авлаа. Мөнхбаатар арслан түрүүлсэн, Өсөхбаяр аварга түрүүлсэн Сумъяабазар аварга энэ ууланд бэлтгэл хийж байхдаа үзүүрлэж байсан. Ер нь улсын алдар цолтой бөхчүүд тоо томшгүй олон бий. Тэгэхээр энэ газар үнэхээр бөхчүүдийг ивээлдээ авсан сайхан нутаг гэдэг нь харагддаг юм. Байгаль цаг уур нь хийморь лундааг түшиж ивээж байдаг. Зун болохыг тэсэн ядаж биднийг хүлээж байдаг юм шиг тийм л сайхан хангай даа. Зун бүтэн сарын турш энд байхад энэ хавийн айл амьтан уул ус бүгд л хүлээж байсан юм шиг санагддаг юм.

-Таны хувьд олон жил бөхчүүдийг ахалж галд гарлаа. Ард түмний хайртай аварга болсон Даян аварга А.Сүхбатын орыг залгах бөхчүүд харагдаж байна уу?
-А.Сүхбат бид хоёрын хувьд хүүхэд байхаасаа хамт бэлтгэл сургуулилт хийж найзалж ирсэн хүмүүс. Анх бид хоёр 1987 онд Үндэсний их баяр наадмын өсвөрийн барилдаанд оролцож байсан. Нэг оны бөхчүүд. Бие биеэ сайн мэддэг, олон ч жил барилдлаа. Манай А.Сүхбат шиг мэдрэмжтэй барилдаж байгаа бөхийг би үнэндээ олж харахгүй байна. Манай гал битгий хэл барилдаж байгаа бөхчүүд дунд ч алга. А.Сүхбат шиг мэдрэмжтэй, хурдан шаламгай, барилдааны гайхамшгийг үзүүлдэг хүн үнэхээр байхгүй байх. Би дээд үеийнхээ бөхчүүдийг бүгдийг нь мэднэ. Тэдэнд ч А.Сүхбат шиг барилддаг хүн байхгүй. Сайхан барилддаг хүмүүс бий л дээ. Гэхдээ л А.Сүхбат шиг уран барилддаг хүн ховор шүү. Түүхэн хүн шүү дээ, манай А.Сүхбат.

-Багаасаа найзалж, нөхөрлөж ирсэн хүний хувьд зодог тайлахад харамсч байв уу?
-Өөрийн эрхгүй самсай шархираад сууж байсан даа. Арай ч үгүй байлгүй дээ гэж бодож байсан. Яагаад ингэж байгаа юунаас болсон яачихсан юм бол доо гэж бодож байсан. Сүүлд нь өөртөө нь ярьж байж л үнэмшиж ойлгосон доо. Уг нь наадмын манлай бөх арай ч болоогүй байлгүй гэж бодож байсан. Их баяр наадмаа манлайлаад ахиад хэдэн жил барилдчих байсан болов уу гэж боддог юм.

-А.Сүхбат аварга начны найрааны асуудал хэрээс хэтэрч байгааг тэвчиж чадаагүйдээ ийм шийдвэр гаргалаа хэмээн тухайн үед ярьж байсан. Одоо ажиглаж байхад начны найраа гэх асуудал ямархуу байна вэ?
-Цагийн голдиролоор түүхэн явцдаа начин болох болохгүйг шахдаг үе хүрээд ирлээ. Хөдөө барилдаж байсан нөхөр ирээд начны найраа хийгээд цол авдаг үе үндсэндээ байхгүй боллоо ш дээ. Өнөөдөр зааланд барилдаж байгаа яая даа гэсэн 100 аймгийн арслан байна. Тэгтэл өвөлжин зааланд барилдаж бэлтгэлээ хийсэн тэд барилдаад начин болж байгааг хараад найраа гэж үзэх үү гэдэг бас сонин л болчихож байгаа юм. Авах л ёстой гэж бодож байна. Гэхдээ нэг үе начны найраа хавтгайрсан л даа. Хэдий тийм ч цаг үеэрээ найраа авсан бөхчүүдийн чансаа нь гарч ирээд, цаг хугацаа шахаад, шүүгээд явчихаж байна. Дөрвийн даваанд оноолтоор олон сайхан залуучууд хоорондоо барилдаад шувтардаг. Тэгэхээр энэ жилийн наадамд начны найраа гайгүй болов уу гэж бодож байна. Бас ор тас байхгүй гэж хэлэхгүй. Ганц нэг байх л байлгүй. Гэхдээ нэг үе хавтгайрч байсныг бодвол харьцангуй гайгүй байна биз дээ. Ер нь Дундговь аймгийн бөх Алтанхуяг олон жил сайхан барилдаж яваад наадамд оролцоод начин болоход тэрийг найраа гэж үзэх үү бас бодох л хэрэгтэй. Буянгийн Жаргалсайхан ирээд даваа болгон дээр тэрбум, тэрбумаар нь өгөөд аварга болчихгүй биз дээ. Гэхдээ Монгол бөх хэзээ ч тэгдэггүй л байхгүй юу. Зарим хүмүүс энийг буруугаар ойлгоод л байгаа юм.

-Бөхчүүдтэй холбоотой асуудал үүсгээд байдаг нэг зүйл нь сэргээш хэрэглэх явдал. Энэ талаар?
-Бөхчүүдийн дотор нь байгаа хүний хувьд хэлэхэд допингийн асуудал үнэндээ утгаа, хязгаараа алдсан. Монгол бөхийн дүрэм өөрөө буруу байна. Өнөөдөр зөвхөн наадмын тухай хуулиараа бөхчүүдээс допингийн шинжилгээ авч байна. Гэтэл баяр наадмын тухай хуулинд 512 бөхийн хүрээнд биш сүүлийн 32, 16-д шалгарсан бөхчүүдийг л допингийн шинжилгээнд хамруулж энэ хууль нь үйлчилж байна. Гэтэл өнөөдөр улсын хэмжээнд 6000 бөх барилдаж байна ш дээ. 6000 бөхийг хамруулж допингийн шинжилгээнд хэрхэн хамруулах вэ гэдэг механизм алга. Зааланд барилдаж байгаа 256 бөхийн хүрээнд, үзэгчид дасгалжуулагчдад нэргүй хуудас явуулж яагаад болдоггүй юм. Тэгээд тэндээс нь хэнийг илүү шалгахыг хүсч байна гэдгийг ч хараад шалгачих л даа. Энэ байдлыг бөхийн холбооны дүрмэнд суулгаж өгөх ёстой байхгүй юу. Тийм өөрчлөлтийг хийхгүй л бол тав давсан 32 бөхөд хийгдээд байгаа юм. Энэ асуудлыг сайн ярих хэрэгтэй.

-Геннисийн номонд бүртгүүлэх гэж 6000 бөх нэг дор цугларч барилдахад их сайхан байсан шүү, Тэр үеийн сэтгэгдэл?
-Тэр үед би бөх болсноороо үнэхээр их бахархсан. Бид нэг нэгэндээ баяр хүргэж байсан. Уг нь тэр өдөр ямар нэгэн тэмдэглэлт үйл явдал баярын өдөр биш шүү дээ. Тэгсэн хэрнээ л энэ өдрийг бөхийн баяр болж байгаа мэт хүлээн авч нэгэндээ баяр хүргэж байсан. Хурга цуглахаар хурганы найр гэдэг шиг бөхчүүд цугласан учир бөхчүүдийн найр л болж байсан даа.

Г.Түмэн


http://www.olloo.mn/modules.php?name=Ne ... id=1207277
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby MANDAKHT » Mon Jul 09, 2012 5:12 pm

УЛСЫН ЗААН Д.МЯГМАР: БИДНИЙ ҮЕИЙНХЭН ХОЁР МӨНХӨД ДАРАГДААД ӨНГӨРСӨН


Баяр наадмын босгон дээр бид Монгол Улсын хүчит заан Дасрангийн Мягмартай уулзаж ярилцлаа. Ховд аймгийн Буянт сумын харьяат тэрбээр улсын баяр наадамд 11 удаа шөвгөрсөн манай улсын шилдэг бөхчүүдийн нэг билээ.

-Наадам эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Та улсын наадамд олон жил барилдсан хүн. Тиймээс өөрийгөө бэлдээд, догдлоод хүлээнэ биз?


-Наадам гэдэг бол монголчуудын, тэр дотроо бөхчүүдийн хувьд хамгийн сайхан баяр шүү дээ. Би хэдийгээр барилдахаа больсон ч гэсэн сэтгэл гэгэлзээд ирдэг. Бас нутгийнхаа, хорооныхоо бөхч үүдийг сайхан барилдаасай, хүссэн цолдоо хүрээсэй гэж бодож суудаг даа.

-Танай Ховд нутгийн бөхчүүд хаана бэлтгэлээ базааж байна вэ? Энэ жил нутгийнхнаасаа хэнийг дээгүүр барилдана гэж харж байна?


-Манай аймгийн 37-38 бөх улсын заан Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн нарын удирдлага дор бэлтгэлээ хийж байна. Миний хувьд ирэн очин байгаа. Ер нь Б.Пүрэвсайхан, Батсайхан гээд залуусаа сайхан барилдах болов уу гэж харж байгаа.

-Энэ жилийн наадмын барилдаан өрсөлдөөнтэй, сайхан болох байх. Та хэн, хэнийг дээгүүр хүч үзнэ гэж бодож байна вэ?


-Улсын наадамд хэн түрүүлэх вэ гэдэг тодорхой биш. Саяхан Баянзүрх хайрханы хишиг барилдаанд улсын наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн маш олон бөх барилдлаа. Гэтэл энэ дундаас аймгийн цолтой бөх түрүүлсэн. Тэгэхээр улсын наадамд хэн сайн бэлтгэлтэй, хэн од хийморьтой байсан нь л түрүүлэх байх. Дээхнэ үед бол Мөөеө, Баянаа хоёртой хамт дөрөвт хэн үлдэх бол гэж ярьдаг байсан. Дараа нь Б.Бат-Эрдэнэ түрүүлж, Д.МөнхЭрдэнэ үзүүрлэнэ, нөгөө хоёр нь хэн байх вэ гэдэг байлаа. Харин одоо бол таах аргагүй болсон.

-Хэн түрүүлэхийг таахад бэрх гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ тэр бөхийн магадлал арай илүү гэдэг талаас нь яривал ямар вэ?


-Наадмын өмнө тиймэрхүү зүйл ярих нь зохисгүй байдаг. Наадмын өнгө гэдэг их учиртай. Долоон, найманд сайхан байсан бөх наадам дээр байхгүй болчих тохиолдол бий. Шинжлэх ухааны талаас давтамж нь таарах, монгол зурхайн талаас өдөр судар нь таарах гээд нарийн юм их бий.

-Ноднин том цолтнууд олноор төрөн гарлаа. Тэд бүгдээрээ цолоо баталж, ахиулахын төлөө барилдах нь тодорхой. Харин залуучууд тэдний байрыг эзлэхийг бодно. Тэгэхээр нэлээн ширүүн өрсөлдөөнтэй болох байх даа?


-Өнгөрсөн жил 1024 бөх барилдахад бүх цолтон төрлөө. Тиймээс тэд бүгдээрээ сайн барилдахыг бодно. Бас энэ жил аймгуудын наадам улсын наадамтай давхцаж байгаа болохоор залуучуудын ихэнх нь улсад барилдах байх. Тиймээс энэ жилийн 512 бөх нэлээн чамбай, чанга болно.

-Нэг их олон начин төрөхгүй болов уу гэж тааварласан хүмүүс байна лээ?


-Тийм байж болно. Дээр үед бол начингүй ч наадам байсан. Энэ жил аймгийн цолтнууд бүгд улсад барилдах болохоор наадмын хоёр, гурвын даваа их чанга таарна. Энэ нь залуучуудын дээш гарч ирэх боломжийг хаах байх. Бас дээрээс дэмжлэг авдаг явдал багасах тал бий.

-Сая шинэ журам гараад бөхчүүд таван минутын дотор ам авдаг болсон. Энэ зөв үү?


-Зөв байлгүй яахав. Манайхан чинь ирдэггүй, хүмүүс амаа аваарай гэж дуудаад байдаг. Хүрч ирчихээд дахин дахин уншуулаад, бас хүнтэй яриад зогсчихно. Тийм учраас зохицуулалт хийх нь зөв.

-Та наадамдаа зодоглох уу?


-Би наадамд зодоглолгүй арав гаруй жил боллоо. Нэг удаа гурвын даваанд амлаж авсан бөхөө арайхийж давсан юм. Тэгээд амны бөхөө дийлж чадахгүй байснаас нэр цэвэр салъя гэж бодоод барилдахаа больсон.

-Та улсын наадамд 11 удаа шөвгөрсөн. Тань шиг ийм олон шөвгөрсөн заан цолтой бөх бий юү?


-Байлгүй яахав. Д.Долгорсүрэн, З.Дүвчин бид гурав 11 удаа шөвгөрсөн байдаг.

-Та анх цол авч байсан дурсамжаа эргээд нэг хуваал цахгүй юу? Өмнөх жил нь дөрөв даваад дараа жил нь начин болсон байдаг.

-Би 41 жилийн өмнө улсын цол авсан юм байна. Мэдээж цол анх авахад сайхан байлгүй яахав. 1970 онд Улаанбаатар хотын районуудын спартакиад гэж болсон юм. Район болгоноос шалгарсан бөхчүүд ба рил дахгүй юу. Тэр үед хоёр Мөнх тэмцээнд яваад эзгүй байсан. Тэр барилдаанд би түрүүлж, Ч.Бээжин арслан цолтойдоо үзүүрлэж, Д.Дамдин аварга гуравт орсон юм. Тэр үед “Ховдоос ирсэн энэ хүү цаашид начин байтугай цол авах юм байна” гэсэн нийтлэл сонин дээр гарч байлаа. Тэгээд Сонгинод наадмын бэлтгэлд гарахад гайгүй бөхчүүдийг хаяад байв. Түүндээ урамшаад нээрээ ч улсын цол авчих юм байна гэж бодож явлаа. Гэтэл наадмаар дөрөв даваад тавын даваанд Д.Долгорсүрэнг начин цолтой байхад нь унаж би лээ. Ер нь наадам гэдэг цаанаа л өөр. Би спартакиадаар Д.Дамдин, Ч.Бээжин хоёрыг хаясан. Гэтэл наадмаар би дөрөв даваад, нөгөө хоёр маань үзүүр, түрүүнд үлдэх жишээтэй. Харин дараа жил нь хөлөө бэртээгээд, бэлтгэл муутай байсан. Ноднин тийм сайн байсан мөртлөө цол авч чадаагүй юм чинь энэ жил нэмэргүй байх гэж бодсон ч начин болсон.

-Дээрээс дэмжиж туслах том цолтон байгаагүй болохоор та мөнчгөрөөрөө л үздэг байв уу?


-Дээрээс дэмжих юм байхг үй ээ. 1970 онд нэг сонин юм болсон юм. Гурав давчихаад байтал Ш.Батсуурь аварга над дээр ирлээ. “Ховдоос ойрын үед бөх гарсангүй. Ховд бол миний анх цол авсан нутаг. Чи дөрөв давахыг хичээгээрэй, тэгвэл ах нь тавын даваанд авна” гэсэн. Бид хоёр бие биенээ танихгүй. Тэгсэн хэрнээ тийм сайхан сэтгэл гаргаж байгаа юм. Тэгээд дөрөв даваад туг тойрч явахдаа начин болчихлоо гэж бодож байв. Хүрээд ирсэн чинь Батсуурь гуай “За миний хүү, чи цаашид олон жил барилдана. Харин манай нутгаас нэг хүү дөрөв давчихлаа. Би тэрийг авахгүй бол болохгүй” гэв. Тэр нь Ж.Амартүвшин заан.

-Аваргад их гомдсон уу?


-Юунд нь гомдох билээ дээ. Нутгаас нь нэг бөх дөрөв давсан болохоор аргагүй шүү дээ. Тэр үед Говь-Алтай ч бас бөх цөөтэй байлаа.

-Дараа жил нь хэрхэн начин болов?

-Би тэр үед чөлөөтөөр барилддаг байсан юм. Гэтэл нэг удаа бэлтгэлд дээр хөлөө гэмтээчихсэн. Бараг долоон сар гарсны дараа наадмын бэлтгэл гарч байлаа. Тэгээд наадмаар Архангайн гурван бөхийг хаяад начин болсон юм. Гурвын даваанд Буян гэж аймгийн арслантай, дөрөвт Рэнцэндорж гэж одоогийн улсын начинтай барилдсан. Тэд тухайн үедээ сайн л байсан бөхчүүд. Рэнцэндорж бид хоёр тунасан юм. Тэгээд тавд Чойжилсүрэн арсланг хаяж билээ. Арслан тэр үед 34, 35-тай гэхээр нэг их хариагүй, сайн л байсан. “Энэ хүү манай нутгийн хоёр бөхийг хаячихлаа. Энэ хүү тэй барилдаж үзье” гэж хэлээд авсан юм билээ. Наргиан болгож хэлж байгаа юм л даа. -Тэр үед тэгш ойн жил гээд зургаа давсан бөхөд заан цол өгдөг байсан. Та начин болчихоод дараа нь дотроо энэ цолыг бодож л байсан байх. -Би тав давчихаад байтал Л.Сосорбарам арслан намайг авахгүй юу. Миний багш хүн. Би тухайн үед “Одоо зургаа давбал заан болно. Багш маань яагаад намайг авсан юм бол” гэж бодож байв.

-Уг нь өгч магадгүй гэж бодсон уу?


-Учраа ололгүй тээнэгэлзээд байсан хэрэг. Барилдаж чадахгүй, бас барилдахгүй байж болохгүй. Тэгж байгаад уна сан юм. Гэхдээ барилдсан ч дийлэхгүй байсан л даа.

-Та 1978 онд заан болтлоо энэ цолны босгон дээр олон удаа тулж ирсэн. Ер нь заан гэдэг цол танд хэр ойрхон санагддаг байв?


-Би долоогийн даваанд таван удаа унасан хүн. Х.Баянм өнхөд хоёр, Ж.Мөнхбат, Д.Цэ рэнтогтох, П.Дагвасүрэнд нэг нэг удаа. Тэр үед “Наймд үлдэж болох юм байна. Харин дөрөв рүү орох бололцоо алга” гэж боддог байлаа. Заан больё гэж бодохоор хаяхад дандаа хэцүү хүмүүстэй барилдах болно. Хоёр Мөнх бол угаасаа тасархай. Бусад нь ч гэсэн ид сайн байсан үе. Харин 1978 онд П.Дагвасүрэнтэй тунаж даваад заан болсон доо. Заяагаараа заан болсон гэж боддог юм.

-Арслантай яаж барилдана гэж бодож гарсан бэ?


-Би өмнө нь нэг зургаа даваад долоод Дагвасүрэнд унасан юм. Би тухайн үед хүний зүүн хөлийг аваад дамжиж гүйдэг мэхтэй байсан. Хүмүүс тэр бүр мэддэггүй. Харин наадам дээр тулсан үед хийнэ гэж боддог байв. Тэгээд Дагваатай барилдахдаа дамжаад гүйлээ. Манай хүн чинь угаасаа намхан болохоор доогуураа хүн оруулдаггүй. Тэгээд намайг уургалаад авсан юм. Арайхийж нэг өндийгөөд иртэл өсгийн дээр цохиод унагаачихсан. Харин заан болдог жилээ Дагвасүрэнтэй дахиад туналаа. Тэгэхэд “Гүйгээд ч яахав. Зүгээр барилдаан дунд юм олж хийе” гэж бодсон. Тэр үед барилдаан удааширвал цол багатай хүний талаар золгодог байлаа. Энэ дүрмийн дагуу би өөрийн баруун талаар золгосон. Гэтэл Дагваа талаа зүүн болгох гээд толгойгоо гаргаад ирэхээр нь урдаас нь мордоод хаясан. Тэгж нэг заан болж билээ.

-Та заан болчихоод наймын даваанд Мөнхбат аваргад унасан. Аварга тэр үед тасархай байв уу?


-Хоёр Мөнх бол тэр үеийн бөхчүүд дундаа тасархай байлаа шүү дээ. Энэ хоёр нийлээд 16 наадмын түрүүг авсан. Тэр үеийн бөхчүүд эдэнд дарагдаад өнгөрсөн. Хоёр Мөнх хоорондоо яаж барилдахаа бодно уу гэхээс дундуур таарах мань мэтийн талаар бодохгүй шүү дээ. Одооны бөхчүүд шиг доогуур унана гэж үгүй.

-Та хоёр аваргыг жирийн барилдаануудад хэр олон хаяж байв?


-Би Баянмөнх аваргыг “Хоршоолол”-д нэг удаа хаясан. Мөнхбат аваргыг бол хаяж үзээгүй. Нэг удаа дөрвөн хөл лүүлж ард нь гараад алдсан. Үнэндээ тасархай байсан даа.

-Ийм хэцүү үед дараагийн арслан цолны талаар бодолтгүй байжээ?


-Арслан цол авна гэдэг хэцүү л дээ. Хоёр Мөнх хариа гүй байлаа. Араас нь Д.Цэрэнтогтох аварга ид гарч ирж байлаа. Манай М.Мөнгөн арслан байна. Гэх мэтээр сайн хүмүүс их байсан.

-Та хамгийн сүүлд хэзээ шөвгөрсөн билээ?


-1991 онд хамгийн сүүлд наймд үлдээд Баянаа аваргад унасан. Тэгэхэд Баянаа “За миний өвгөөн. Бид хоёроос өөр хөгшин хүн алга. Хоёулаа хоёр залууд унасны оронд хоорондоо барилдаад нэг нь давъя” гэсэн. Нээрээ ч дөч гарсан бидэн шиг бөх байгаагүй л дээ. Дараа жил нь дөрөв даваад иртэл Баянаа дахиж авсан. Тэр үеэс хойш бараг барилдаагүй дээ.

-Таны гар ачих мэх алдартай. Энэ мэхийг хэр хэн сурч байв?


-Гар ачааг би нэлээн сүүлд өөрийн болгож авсан л даа. Түүнээс миний үндсэн мэх бол өөр. Ид залуудаа би харцагадаж дайраад тэр чигээр нь морддог, өсгийлдөнө, хагалж цохих зэрэг мэх хийдэг байсан. Харин сүүлд гар ачааг сурсан юм. Энэ мэхний ерөнхий арга барилыг Ш.Ванчинхүү арслан зааж өгсөн.

-Тантай ойролцоо барилдаантай, таныг санагдуулам бөх гэвэл хэн байна вэ?


-Би нэг их мундаг байгаагүй болохоор тэр надтай адилхан гэж хэлэх нь утгагүй л дээ. Ер нь сайхан барилдаж байгаа залуус олон байна. Харин хурд удаан болчихож. Энэ нь бөхчүүдийн жин, мөн далбаатай холбоотой л доо. Одоо бөхчүүдийн зодог, шуудаг барьц авахын арга гүй болсон. Жишээ нь Дам диндорж гуайн өмсөх мэх гэхэд одоо хийгдэхийн аргагүй болсон. Уг нь бөхчүүд цуглаж байгаад далбаа, шуудгаа өөрчлөх санал гаргасан ч нэг их дэмжигдээгүй юм.

-Одоо бөхийн хөгжил зөв замаараа явж чадаж байна уу? Илүү сайн хөгжүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?


-Сүүлийн үед бөх сайхан хөгжиж байна. Ганц жишээ хэлэхэд би 1968 оноос хойш заал, танхимын барил даануудад зодог лож эхэлсэн. Тэр үед заал ны барилдаанд 40 гаруй бөх зодоглоно. Хааяа гадаадын зочин төлөөлөгч ирэхэд цэргийн ангиудаас нэмж байгаад 64 бөх болгоно. Сүүлдээ наяад оны сүүлч, ерээд оны эхээр бүр барилдаангүй болсон. Гэтэл одоо 256 бөх барилдуулахад 100 гаруй бөх багтахгүй хасагдаж байна. Эндээс монгол бөх яаж хөгжиж байгаа нь харагдах байх. Бөхөөр хичээллэж байгаа хүний тоо нэмэгдэж байгаа нь бөх хөгжиж буйн илрэл юм. Бас сүүлийн үед бөхчүүдийн зодог шуудаг, өмсгөл сайхан, соёлтой болжээ. Дээхнэ үед савхин гутал, бакалтай хүмүүс барилддаг байсан. Улсын наадмаар засуул болгон нэг зодог шуудагтай байлаа. Тэгээд нэгийн даваанд гарч ирсэн нэг өмсгөлгүй залуу бөх тэрийг нь өмсөөд барилдана. Харин одоо бол бөхчүүд өөрсдийн зодог шуудаг, малгай, гуталтай болчихсон. Энэ мэтээр монгол бөх маань сайхан л хөгжиж байна.

-Одоо бөхчүүд наадмын бэлтгэлээ ид базааж байна. Ер нь бөх хүн наадмын бэлтгэл дээр юуг анхаарах ёстой вэ?


-Наадам хэдхэн хоногийн дараа боллоо. Энэ бол торгон мөч. Одоо хамгийн гол нь бэртэл авч болохгүй. Хэрвээ гэмтчихвэл наадам болтол эдгэхгүй шүү дээ.


Г.БАЯРСАЙХАН
http://www.mongolnews.mn/w/33289
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Makaveli » Tue Jul 10, 2012 9:32 am

”Дархан аваргын төлөө зүтгэх л байсан”

А.СҮХБАТ: МИНИЙ АМЖИЛТЫГ ЦАГ ТУХАЙД НЬ ҮНЭЛСЭН БОЛ ДАРХАН АВАРГА БОЛНО ГЭЖ ЗҮТГЭХ Л БАЙСАН


ImageИх Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын өмнө “Хөх Монголын алтан одод” буландаа Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол Улсын гавьяат тамирчин, даян аварга Агваансамдангийн Сүхбатыг урилаа. Монгол түмний хайртай аварга маань дуулиан шуугиантайхан зодог тайлаад зургаан жил болсон ч олны анхаарлын төвд байсаар. А.Сүхбат 1992 оны Хэнтий аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан, 1993 онд улсын баяр наадамд улсын начин Ш.Батхуягаар зургаа давж өсөх идэр чимэгтэй улсын начин, 1997 онд улсын аварга О.Балжиннямаар долоо давж улсын заан, 2000 онд улсын заан Б.Гантогтохоор ес давж түрүүлэн улсын арслан цол хүртсэн. 2001 онд Б.Бат-Эрдэнэ аваргаар 10 давж түрүүлэхэд нь далай аварга бус улсын аварга цол олгосон юм. 2004 онд улсын гарьд Б.Гантогтохоор ес давж түрүүлэн далай аварга цол хүртсэн. Түүнийг зодог тайлсных нь дараа жил буюу 2007 онд 2001 онд 10 давж түрүүлсэн амжилтыг нь үнэлж, даян аварга цолыг нь нөхөж олгосон билээ.

Унаган авьяас, хичээнгүй хөдөлмөр, хор шартай зангийн нийлбэр болсон уран барилдаант аварга маань үндэсний бөхөөс гадна их спортод ч өндөр амжилт үзүүлсэн. Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт, “Монгол говь” олон улсын тэмцээний гурав, Монгол Улсын таван удаагийн аварга, ОУХМ, сонгомол барилдааны Зүүн Азийн наадмын мөнгөн медальт, сонирхогчдын сүмо бөхийн 1995, 1997 оны дэлхийн аварга тамирчин. МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Гацуурт-Олимп” сургуулийн захирал А.Сүхбат тун завгүй нэгэн. Аваргаас хариулт аваагүй асуулт олон үлдсэн ч “Эр хүний замын хүзүү урт” гэдэг болохоор эргэж уулзах тохиол бүрдэх байлгүй дээ. Бид ийн ярилцлаа.


БӨХӨӨС ОЛОН САЙХАН ЗҮЙЛИЙГ АВСАН

-Та анх Монгол Улсын гавьяат дас­гал­жуулагч О.Цэрэн­дагва багшийн шавь болж, “Хоршоолол” нийгэм­лэгт хичээллэж эхэлсэн юм билээ. Хэдэн он билээ?

-1986 он. Би талийгаач эгчээсээ бөхийн секцэнд оруулж өгөхийг гуйдаг байлаа. Тэгж л О.Цэрэндагва багшийн чөлөөт бөхийн секцэнд орсноор миний амьдралд их өөрчлөлт гарсан. Би зорилготой, хичээл зүтгэлтэй, амьдралыг өөр өнцгөөс хардаг болж, боловсролтой, ёс зүйтэй байхыг ойлгосон. Би бөхөөс олон сайхан зүйлийг авсан.

-Таныг Хонхороос “Хоршоолол” руу гүйж ирж бэлтгэл­дээ ордог байсан гэдэг?

-20 гаруй км гүйж ирээд бэлтгэлд орно гэдэг хэцүү л дээ. Харин багшаасаа зөвшөөрөл авч байгаад кросс гүйлтээр гэр рүүгээ харьчихдаг байсан. Ер нь Б.Гантогтох бид хоёр бусдаасаа илүү их тэсвэр суусан. Бэлтгэлийн дараа бид хоёрыг салгаж, хоолонд авч явдаг байлаа. Байрлаж байхад хоолны цаг болчихоод байдаг, хоолны газар хаах гээд байдаг, бид хоёр ноцолдоод салдаггүй. Тийм л байсан. Хоорондоо тасралтгүй гурав, дөрвөн цаг барилдчихна.

-Х.Баянмөнх аваргад тоогд­сон нь хэдэн он билээ?

-1987 оны өсвөр үеийн УАШТ юм. Миний ах А.Батсүх (Монгол Улсын манлай уяач) Политехникийн дээд сургуулийн нэр дээр 18, би Найрамдлын районы нэр дээр 16 хүртэлх насны ангилалд барилдсан юм. Тэгэхэд аварга багш ирээдүйтэй хүүхдүүдийг “Шонхор” клубтээ бүртгэж авсан. Ингэж л ах бид хоёр аваргад тоогдсон доо.

-Хэн нэгэн таныг аварга цол хүртэж, өнөөдрийн өндөрлөгт хүрэхийг таамаглаж байсан уу?

-Би багадаа шальдаггүй байсан юм аа. 1987 оны үндэсний бөхийн өсвөр үеийн УАШТ-д 31 бөх тойргоор барилдсан юм. Тэгэхэд би 15 давж, 15 унаж, 15 дугаар байрт орсон (инээв). Тухайн үед намайг аварга цол хүртэнэ гэж олон хүн бодоогүй байх. Харин У.Мижиддорж арс­лан л “Ээ дээ чи том бөх болно шоо. Бөхөө хаяж болохгүй шүү, хичээгээрэй” гэж надад урам өгдөг байсан. Би 1989 онд залуучуудын шигшээ багт орохдоо өсвөр үе, залуучуудын УАШТ-ээс долоон алтан медаль хүртээд байлаа.

-Х.Баянмөнх аваргын тухай яриач?

-Аварга багш минь бидний төлөө олон жилийн хөдөлмөр, цаг зав, сэтгэл санаагаа зориулсан. Бидний аав, ээжийг орлосон үнэхээр шүтээн минь. Нутаг нутгийн энэ олон хүүхдийг чиглүүлж өгч, гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүр­гэж өгсөн баг­шаараа үнэхээр их бахархаж явдаг. Монголын ард түмэн миний багшийг “Бөхийн одонд төрсөн хүн” гэж ярьдаг. Бид багшийнхаа энэ сайхан буян хиш­гийг хүртсэнээрээ сайн сайхан явна.


БАРИЛДААН БОЛ ЭРЧҮҮДИЙН ТОГЛООМ

Image-Та улсын наадамд анх хэдэн онд зодоглосон юм бэ?

-1991 онд Ардын хувьсгалын 70 жилийн түүхт ойгоор зодоглож, хоёрын даваанд О.Балжинням аваргад өвдөг шороодсон. Намайг хаясан бөх тэр наадмаар түрүүлсэнд бэлгэшээж байлаа. Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн түүхт наадамд дандаа амны хишигтэй бөх түрүүлсэн байдаг. Би 1991 онд хүүхэд байсан ч бэлтгэл дээр О.Балжинням аваргыг хаядаг л байсан.

-Та 1993 оны улсын наадмаар зургаа давж, өсөх идэр начин цол хүртсэн. Долоогийн даваанд Д.Мөнх-Эрдэнэ арслантай сайн барилдсан ч давж чадаагүй. Улсын цол хүртлээ гэж баяр­лах, заан цолд хүрч чадаагүйдээ харамсах хоёрын аль нь дийлж байв?

-Тийм ээ. Заан цолны бос­гыг давж чадаагүй. Надад ирээдүй бий, үүний тулд бэлтгэл сургуулилалтаа сайн хийж, олон дархан мэхтэй болох хэрэгтэйг ойлгосон.

-Б.Гантогтох гарьд 1994 онд П.Сүхбат гарьдыг гайхалтай мэхээр өвдөг шороо­дуулсан. Энэ мэхээ тантай бэлтгэдэг байсан уу?

-Ер нь манай Ганаа хөлд ороод даллах мэхийг хүүхэд байхаасаа хийдэг байсан. Тэр мэхээ тэр наадмаар маш онцгой сайхнаар хийж чадсан. Энэ бол ховор мэх, ховор барилдаан.

-Таныг 1997 онд өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдаанд Б.Бат-Эрдэнэ аваргыг давж байсныг мэдэх юм. Үүнээс өмнө аваргыг хазайлгаж байв уу?

-Анх 1992 оны аравдугаар сард болсон Х.Баянмөнх аварга багшийнхаа хөдөлмөрийн баатар цолны мялаалгын барилдаанд хөлийг нь авч давж байсан.

-Та 1995 онд цагаан сарын барилдааны гур­вын даваанд Ц.Бэгзсүрэн харцагад өвдөг шороодсон ч дараахан нь хоёр ч удаа амалж хаясан. Энэ нь таны шартай, спортын их тэмцэлтэйн шинж үү?

-Барилдаан бол эрчүүдийн тоглоом. Тийм зүйл байна. Энд өөрийгөө сорих, тодорхойлох гэсэн олон юм байдаг. Мэдээж шартай, тэмцэл­тэй байлгүй яах вэ.

-Таны хувьд 1997 оны наадмын даваа бүхэн онц­лог байлаа. Гурав, дөр­вийн даваанд өм­нө нь өвдөг шороодоод байсан улсын начин Д.Пүрэв­сүрэн, М.Жамьян­пүрэв нарыг амлаад хаясан байдаг?

-Давах бөхөө л амалсан хэрэг.

-Наймын даваанд Д.Мөнх-Эрдэнэ арс­лантай хийсэн барилдаан жаахан мар­гаантай бол­сон ч эр хүн, бөх хүний жуд­гаар тахимаа өгсөн. Заан цолондоо ханаснаас ийм шийдвэр гар­гасан юм уу?

-Тэгэхэд миний засуул намайг унасан гэж тооцсон. Энэ бол бүдүүлэг алдаа. Хэрвээ бичлэг үзсэн бол дахиж барилдах байсан байх. Би өөрийгөө унаагүй л гэж боддог. Энэ бол миний хувьд хал үзэж, халуун чулуу долоосон цаг үе.


ТӨРИЙН НААДАМД ТҮРҮҮЛЭХЭЭС ИЛҮҮ САЙХАН ЗҮЙЛ ҮГҮЙ

-Та улсын заан цол хүртэхдээ 26 настай байлаа. Танаас дүү бөхчүүд түрүүлээд энэ цолыг авахад шар хөдөлж байв уу?

-Миний үед “Зургаан залуу заан” гэж байлаа. Би Ц.Цэрэн­пунцаг, Б.Гантогтох, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар нарын дараа, Б.Ганбатын өмнө эрэмбэлэгддэг байсан. Энэ хэдтэйгээ ана мана, ач тач үзэлцэж даян аварга хэмээх сайхан цол хүртсэндээ баяртай явдаг.

-Б.Бат-Эрдэнэ аваргын олон түрүүнд завсар гаргаж, 1999 онд цагаан сарын барилдаанд түрүүлэхэд ямар мэдрэмж төрж байв?

-Хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөр, зориг зүрх байвал аваргыг давж аварга болж болохыг мэдэрсэн.

-Тухайн үед Б.Бат-Эрдэнэ аварга та хоёрын барилдаан олны анхаарлыг татдаг байлаа. Гэсэн ч аварга заалны барил­дааны их шөвөгт учраа бөхдөө эсэргүүцэлгүй унаж, тантай түрүү булаалдахаас зайлсхийдэг байсан. Үүнийг та хэрхэн хүлээн авдаг байв?

-Тийм, ийм гэж хэлмээргүй байна. Би нэлээн сайжирч, Б.Бат-Эрдэнэ аварга харих талдаа орсон үе.

-Миний хувьд жил жилийн наадмаас 2000 оных хамгийн гоё нь. Тэр жил танд арай өөр мэдрэмж төрсөн үү?

-Тэр жил аварга багш маань УИХ-ын сонгуульд өрсөлдөөд гал ахалж гарах зав гараагүй. Би Баян-Уулын амралтад гал ахалж гарсан юм. Намайг гурван удаа бэлтгэл хийхэд гурван удаа бороо орж, солонго татсан. Би яагаад ч юм наадмын бэлтгэлд гарахдаа шинэ гэр барьсан. Тэр жил байгаль дэлхий, бурхан тэнгэр ивээсэн сайхан наадам болж, би төрийн наадамд анх удаа түрүүлсэн. Бүх л юм цаанаасаа бүтсэн, сайхан бэлгэдэл ихтэй байсан. Д.Сумъяабазар, Г.Өсөхбаяр, Б.Гантогтох гэсэн гурван гол өрсөлдөгчөө давж, үеийнхнээсээ түрүүлж улсын арслан цол хүртсэн сайхан цаг мөч байсан.

-Д.Сумъяабазар аваргыг долоогийн даваанд хаясан гар ачих мэхээ олон давтсан уу?

-Тийм шүү. Наадмын бэлтгэл дээр улсын харцага Ж.Намжил­дорж, улсын начин Х.Түвшинсанаа нарын найзуу-дынхаа гуя, ташааг цоортол давтдаг байлаа.

-Б.Гантогтох гарьдтай түрүү булаалдахаар гарахдаа ямар хувилбар боловсруулсан байв. Их шөвөгт Г.Өсөхбаяр аваргыг давахдаа их цуцсан болохоор ингэж асуулаа?

-Тийм ээ, Г.Өсөхбаяр аваргатай барилдаж үнэхээр их ядарсан. Бараг ухаан орж, гарсан байх. Энэ барилдааны дараа 25 минут амраад Б.Гантогтохтой түрүү булаалдахаар гарсан. Дахиж барилдмааргүй санагдталаа ядарсан. Төв цэнгэлдэх хүрээлэнд хурсан олон намайг дэмжиж байсанд урамшаад эцсийнхээ хүчийг шавхсан даа. Хэрвээ Б.Гантогтох барилдаан эхлэнгүүт дайраад хэд дугтарсан бол би нисчих байсан биз. Би сэтгэлзүйн дайралт хийсэн л дээ.

-Үүнийгээ тодруулахгүй юу?

-Ядраагүй, хүчтэй байгаа гэдгээ харуулах оролдлого хийж байж арай гэж тогтоосон юм. Барьц булаалдахад хүчтэй байгаагаа харуулах гэж эц­сийнхээ тамирыг зарцуулж бай­лаа (инээв).

-Та хоёр энэ барилдааныхаа тухай сүүлд юу гэж ярилцдаг байв?

-Нэг их ярьдаггүй юм аа.

-Төрийн наадамд түрүүлэхээс илүү сайхан зүйл гэж бий юу?

-Би яруу найрагч, үгийн мастер биш. Тиймээс тийм мэдрэмж төрж байсан гэж илэрхийлэх гэхээр миний үг багадаж байна. Далайн давалгаа нүргэлж байгаа юм шиг үзэгчийн уухай одоо ч чихэнд сонсогдох шиг. Үнэхээр сайхан гэхээс өөр юу гэх вэ.


АМ МЭХЭНД УНАЖ БАЙВАЛ ЁСТОЙ ХОХЬ

-Та 1998, 1999, 2000 оны наадмын тавын даваанд Ч.Батзориг зааныг давсан. Зааныг 2001 оны наадмын наймын даваанд амлаагүй нь тамирчин хүний өрсөл­дөгчөө хайрлах ухааны илрэл болов уу?

-Манай Ч.Батзориг их сайхан хүн. Хэдий миний найз, хүн нь сайхан байлаа ч гэсэн хариуцлагатай даваанд амалж барилдаад давахаас өөр аргагүй. Тамирчин хүнд дэвжээн дээр найз байх ёсгүй. Ч.Батзориг “Чи энгийн амьдрал дээр найз гээд маяглаад байдаг. Яг барилдахаар нүд амаа гялалзуулаад, нүүр амаа алгадаад дайрч ирээд хаячих юм” гэдэг (инээв). Барилдаан бол барилдаан, найз бол найз гэсэн журмаар явна. Ч.Батзориг маань маш хөдөлмөрч. Би найзаараа их бахархдаг. Бөхийн спортоор хожуу хичээллэсэн ч улсын заан хэмээх эрхэм цол хүртэж чадсан. Бас манай Д.Бумбаяр заан байна.

-Есийн даваанд Г.Өсөх­баяр аварга та хоёрын дунд болсон барилдаан их дуулиантай. Энэ тухай ярихаас татгалзахгүй биз дээ?

-Г.Өсөхбаяр аварга намайг босч ирэхгүй болтол өшиглөсөн нь болсон юм. Миний их омголон байсан үе. Хэрвээ намайг дутуу өшиглөсөн бол би босч ирээд чихийг нь тас хазаад, бид хоёул наадмаас хөөгдөх байсан биз. Намайг нам өшиглөснөөрөө би наадамдаа үлдэж, түрүүлсэн. Тэгж л хэлмээр байна.

Image

-Тэгэхэд таныг ам мэх хийсэн гэдэг үнэн үү?

-Давж л байвал ам мэх хийх, үгүй нь хамаагүй шүү дээ. Тэр бол барилдааны л нэг хэлбэр. Ам мэхэнд унаж байгаа бол ёстой хохь нь байхгүй юу. Боловсроогүй, бэлэн биш байна гэсэн үг. Хэрвээ ам мэхээр л давчихдаг бол бэлтгэл сургуулилалт хийж, биеэ зовоох ямар шаардлага байна вэ. Амаа л бэлтгээд хэвтэж байя. “Ам мэхэнд унасан” гэж ярьж байвал арчаагүй хүний шинж. Би ер нь олон хүнийг гомдоож, дургүйг нь хүргэсэн л дээ. Олон хаяад байвал хэн ч гэсэн дуртай байхгүй нь мэдээж. “Эр хүний 13 мэх” гэж ярьдаг. Би бараг 14 мэхтэй байсан байх.

-Тэр жил Ардын хувьс­галын 80 жилийн түүхт ой тохиож, 1024 бөх барилдсан. Таныг ес давж үзүүрлэсэн бол улсын аварга цол олгох байсан болов уу?

-Намайг Б.Бат-Эрдэнэ аваргад унаж үзүүрлэсэн бол аварга цол олгох байсан байх. Тэгж зар­ласан гэдэг. Гэхдээ аваргыг давж түрүүлэхэд аварга цолоо л өгсөн.

-Уг нь далай аварга цол олгох ёс­той биз дээ?

-Тийм. МҮБХ-ны эрх мэд­лээрээ бөхчүүдийг хохироодог аргачлал нь энэ. Ерөнхийдөө манай үндэсний бөхийн бодлого хувийн компани шиг болчихсон шүү дээ. 1990 оноос хойш МҮБХ-ны тэргүүнээр нэг л хүн байгаад байна. 22 жил гээд бод доо, та нар.

-Таныг 10 давж түрүүлснийхээ дараа улсын аварга биш далай аварга цолны үнэмлэх асуусан гэдэг. Энэ үнэн үү?

-Үнэн. Баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга М.Энхболд надад цол олгосон. Тэгэхэд нь би “Би ес даваад аварга болчихсон юм бол 10-ын давааны үнэлгээ гэж байхгүй юм уу” гэж асуусан ч МҮБХ-ны дэд тэргүүн Д.Данзан “Намар хуралдаад болъё” гэж хуураад өнгөрсөн. Миний тэр жилийн амжилтыг зургаан жилийн дараа 2007 онд зодог тайлсан байхад үнэлж, даян аварга цол олгосон. Спортын залуу нас гэж хэдэн жил байдаг билээ. Амжилтыг нь цаг тухайд нь үнэлнэ гэдэг ямар хэрэгтэй зүйл байдаг билээ. Хэрвээ би цаг тухайд нь үнэлүүлсэн бол дархан аварга цол хүртэнэ гээд зүтгэх л байсан.

-Та хоёр мянганы зааг дээр, ХХ зууны отгон, ХХI зууны ууган наадамд түрүүл­сэн. Энэ бол үнэхээр том хувь тохиол. Энэ тухай бодож байв уу?

-Төрүүлж өсгөсөн ижий аав, сайн багш, сайхан нутаг ус, ард түмэндээ залбирч явдаг юм. Энэ бол тэр болгон тохиолдоод байхгүй буян заяа юм даа.


НУТАГТАА ХҮРТСЭН ХҮРЭЛ МЕДАЛЬ АМЖИЛТЫН МИНЬ ЭХЛЭЛ БАЙСАН

-1993 он таны хувьд дурсгалтай жил. Үндэсний бөхөөр өсөх идэр чимэгтэй улсын начин цол хүртсэнээс гадна Улаанбаатарт болсон чөлөөт бөхийн Азийн аварга шал­гаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Таны оролц­сон анхны том тэмцээн байв уу?

-Бидний үе дөнгөж гарч ирж байлаа. Манай “Шонхор” клубийнхэн шигшээ багийн ах нарыг залгаж гарч ирсэн. Миний оролцсон анхны том тэмцээн. Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль миний амжилтын эхлэл байсан гэж боддог юм. Тэр жил Иран болон Казахстан, Узбекистан тэргүүтэй таван Стан орж ирснээр Азийн аварга шалгаруулах тэмцээн улам хүчтэй, сонирхолтой болж ирсэн.

-Олимп, дэлхийн аварга Пак Ян Сун гэж БНСУ-ын мундаг бөхтэй гар зөрүүлж үзэхэд ямар мэдрэмж төрж байв?

-Би 80 кг-аас жин хасч 74-т орсон юм. Гар бадайрчихсан байсан. Эхний тойрогт аваргатай таарч, олигтой эсэргүүцэл үзүүлж чадалгүй ялагдсан. Гэхдээ энэ сайхан бөхтэй барилдаж үзсэн нь сайхан санагдаж байсан. 1992 оны Барселоны олимпийн аварга Пак Ян Сун дараа жил нь Улаанбаатарт аваргалах зорилготой ирсэн ч Ираны Яри Бехрузад ялагдаж мөнгөн медаль хүртсэн. Жаахан бардсан байж магадгүй. Гэхдээ Бехруз муу бөх биш. 1994 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.

-Тэр тэмцээнийг зохион байгуулахад монголчуудад хэр хүнд байсан бэ?

-Олон хүний зүтгэлийн хүчинд сайхан тэмцээн болж, улсынхаа нэрийг авч гарсан. Тамирчдаа байрлуулж, Нүх­тийн амралтад хүлээн авалт хийгээд сайхан байсан. Харин түүнээс хойш тамирчдын нөхцөл байдал, ахуй хангамж хүнд болсон доо.

-Тэр жилийн ДАШТ-д оролцоход хангамж хэр бай­сан бэ?

-48 кг-ын жинд Л.Сэргэлэн­баатар, 57 кг-д Ц.Цогтбаяр, 74 кг-д би, 82 кг-д Б.Гантогтох явахаар бэлтгэж байсан. Хуучны “Хөдөлмөр” нийгэмлэг дээр байрлаж байсан ч бэлтгэл хангагч байсангүй. Хангамж, нөхцөл маш муу байсан. Нэг тамирчны Торонто руу явах зардал, байр хоолны мөнгө 1600 ам.доллар болж байсан санагдана. Тэр бол бидний хувьд асар хүнд. Энэ бүхэн амжилтад сөргөөр нөлөөлж байсан. Бидний үеийнхэн 1990-ээд онд маш хэцүү жилүүдийг давж гарсан. Харин одоо барилдаж буй залууст боломж байна. Тэдэнд замын зардалдаа санаа зовох зүйл, нөхцөл бололцоо муудсан зүйл алга. Энэ хоёр байдлыг харьцуулж үзэх ёстой.

-Торонто явах замд зар­дал хүрэхээ болиод хоёр тамирчнаа буцаахдаа тулсан гэдэг юм билээ?

-Ямар ч байсан бие биеэ чирээд л явсан. Болгоод л явж байлаа. Х.Намшир, А.Басхүү багш хоёр биднийг авч явсан. Тэр ДАШТ-ээс Ц.Цогтбаяр маань хүрэл медаль хүртэж, би зургаан тойрог барилдаж шагналт тавдугаар байр эзэлсэн.

-Танд медаль хүртэх боломж байсан уу?

-Би өөрийгөө хэсгийн барил­даанд Туркийн бөх Туран Сейланыг ялсан гэж боддог юм. Манай багийнхан ч гэсэн тэгж хэлдэг. Би сууж тавхайгаар нь хутгаад тохойгоор нь унагасан ч шүүгч гурав биш нэг оноо өгсөн. Ингээд би нэг оноогоор ялагдсан юм. Хэрвээ тэгэхэд ялсан бол мөнгөн медалийн төлөө АНУ-ын алдарт бөх Дейв Шульцтай барилдах байсан. Нэг тиймэрхүү л юм болсон (Туран Сейлан дараа жил нь дэлхийн аварга болсон).


ӨӨРИЙГӨӨ ЧӨЛӨӨТ БӨХӨД БҮРЭН ЗОРИУЛЖ ЧАДААГҮЙ

-Та дараа жилээс нь жин өгсч, 82 кг-т барилдах болсон уу?

-Тийм ээ. Жин 80 гарсан болохоор ингэхээс өөр арга байгаагүй. Би 68, 74 кг-ын жинд орохын тулд жин их хасдаг байсан. Энэ их буруу зүйл байсныг сүүлд ойлгосон. Эрүүл жин таван кг-аас дээш гарах юм бол дээд жиндээ орох ёстой юм билээ.

-Таны жингийн гол өрсөлдөгчид хэн хэн байв?

-Лу.Энхбаяр, Х.Амараа, хоёр ихэр (Ло.Энхбаяр, Ло.Эрхбаяр), Н.Түмэннаст нарын хүчтэй өрсөлдөгч байлаа. Тэдэнтэй хүч үзэж, ялж, ялагдаж гарч ирсэн дээ.

-1994 онд Туркийн Стам­булд болсон ДАШТ-д дээд жиндээ барилдахад ямар санагдаж байв?

-Миний хувьд алдаа гарсан юм. Би ихэнх тэмцээнд оролцохдоо бэлтгэлээ цөмөлсөн байдаг. Одоо бодоход юманд хатуу бодлоготой хандаж чадаагүй. Бидний байгуулсан “Гацуурт-Олимп” шиг сургууль, одоогийнх шиг нөхцөл байдал байсан бол. Хоёр туулай хөөлгүй, нэг юмаараа дагнасан бол амжилт үзүүлэх л байсан байх. Би үндэсний бөх, чөлөөт бөх, сүмо гэж явсан. Өндөр амжилт үзүүлье гэвэл нэг л зүйлээрээ дагнасан нь дээр юм билээ.

-Та 1995 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. “Барселона-92” олимпийн наадмын мөнгөн медальт Казахстаны Эльмади Жабрай­ловыг ялах боломж байсан уу?

-Нэг оноогоор ялагдсан байх. Эльмади Жабрайлов тэр жилийнхээ ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн, манай жингийн мундаг төлөөлөл. Би хэсгийн барилдаанд БНСУ-ын Ян Хюн-Мог (Дараа жил нь Атлантын олимпоос мөнгөн медаль хүртсэн) ялж байсан. Ер нь түүнийг нэлээн хэд ялсан байх шүү.

-Жабрайловыг ДАШТ, Ян Хюн-Мог олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-Би чөлөөт бөхөд тууштай, бодлоготой хандаж, өөрийгөө бүрэн зориулж чадаагүй юм. Нөхцөл бололцоо байгаад, багштайгаа хамт сайн бөхтэй газар хэсээд явсан бол өөр байсан. Чөлөөт бөх үнэхээр болмоор санагддаг байсан. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжээд, залуучууд бэлтгэлээ хаячихсан үе.


ЧӨЛӨӨТ БӨХӨӨ ОРХИСОН ГОЛ ШАЛТГААН НЬ ҮНДЭСНИЙ БӨХ

-1997 онд БНСУ-ын Пусанд Зүүн Азийн наадам болоход та сонгомол барилдааны төрөлд мөнгөн медаль хүртсэн. Монгол­чуудын төдийлөн хичээл­лэдэггүй бөхийн төрлөөр амжилт үзүүлсэн тань сонин санагдлаа?

-Сонирхоод л барилдаж байсан. Тэр наадамд сонгомол бөхийн 82 кг-д улсын начин цолтой байсан би, 125 кг-д улсын заан цолтой байсан Г.Өсөхбаяр барилдсан юм. Монголын багийн ахлагч нь одоогийн УИХ-ын гишүүн Д.Одхүү. Тэгээд л чөлөөтийнхөнтэй нийлээд тууж өгсөн дөө. Пусандд очоод сонгомлоор нэг, хоёр удаа бэлтгэл хийгээд л тэмцээнд оролцсон. Тэгээд Азийн наадмын мөнгөн медальт нэг японыг (Хидэюүки Сасаки) цэвэр ялаад БНСУ-ын нэг сайн бөхөд (Пак Мюн-Сук) ялагдаж мөнгөн медаль хүртсэн. Сонгомлоор барилдаж сураагүй болохоор хэцүү юм билээ.

-Пусан руу сонгомлоор биш чөлөөтөөр явах боломж байгаагүй юм уу?

-Байгаагүй ээ. Миний жинд Г.Ганхуяг барилдаж хүрэл медаль хүртсэн. Би нэг УАШТ-д Г.Ганхуягийг 7:1-ээр ялж яваад 7:8-аар ялагдаж байсан удаатай. Ямар ч сайн тамирчин бэлтгэл сургуулилалтаа муу хийвэл хэнд ч ялагдана. Сүүлчийн хэдэн секундэд хариуцлага алдаад, ядарч байсан тохиолдолд надад бий.

-Зүүн Азийн наадмаас мөнгөн медаль хүртсэн нь тэр жилээ чөлөөт бөхийн ДАШТ-д оролцоход нөлөөлсөн үү?

-Манай Г.Ганхуяг ид хүчтэй гарч ирж байсан үе. Хөл нь бэртсэн болохоор би Красноярск руу ДАШТ-д явсан юм. 1997 оны наадмаар улсын заан цол хүртээд байсан болохоор тэр ДАШТ-д оролцох гэж нэг их шимтээгүй, шальтай ч барилдсан юм байхгүй. Бас л бэлтгэлээ цөмлөөд орчихсон. Ер нь үндэсний бөхөөр дагнаж барилдах бодолтой болчихсон байсан.

-Та 2000 оны хоёрдугаар сард Токиод болсон Сиднейн олимпийн эрх олгох цуврал тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Тэгэхэд монголчууд таныг “Чөлөөт бөхдөө эргэн ирлээ” гэж баярлаж байлаа. Дараагийн тэмцээнүүдэд нь барилдаж, улмаар олимпод оролцож болоогүй юм уу?

-Дараагийн тэмцээнүүд нь яг наадмын бэлтгэлтэй давхацсан юм. Жин их хасах үндэсний бөхөд муугаар нөлөөлнө. Тэгээд наадмаа бодох уу, олимпийг бодох уу гэсэн сонголт гарч ирсэн. Ингээд л наадмаа сонгосон.

-Чөлөөтөөр үргэлжлүүлж барилдсан бол?

-Олимпийн эрх авчих л байсан байх. Би Токиод болсон тэр тэмцээнд хэд хэдэн гайгүй бөхийг ялсан юм.

-Та түүнээс хойш чөлөөт бөхөөр барилдсан уу?

-Үгүй.

-Дотоодын тэмцээнд ч гэсэн үү?

-Барилдаагүй.

-Таны чөлөөт бөхөө орхих болсон гол шалтгаан үндэс­ний бөх мөн үү?

-Ерөнхийдөө чөлөөт бөх нь үндэсний бөхөөсөө нэр хүнд, шагналаараа илүү болж ирсэн. Үндэсний бөхдөө их дуртай байсан болохоороо чөлөөт бөхийг орхисон доо.

-Та насанд хүрэгчдийн УАШТ-д хэдэн удаа түрүүлсэн бэ?

-Тэрийг МЧБХ-ноос асуу.

-Монголын чөлөөт бөх унасны гол шалтгаан нь юу вэ?

-Аливаа спортын хөгжил улс орны чадавхитай салшгүй холбоотой. Өнөөдөр БНХАУ спортын бүх салбартаа хөрөнгө хаяж байна. Баг тамирчдынх нь олимпийн наадамд үзүүлж буй амжилт тухайн орны нүүр царай гэж хэлж болно.


БИ НАЙРААНД ОРОЛЦОЖ БАЙСАН

-Эргээд үндэсний бөхийн тухай ярилцъя. Та 2004 онд гурав дахиа түрүүлсний дараа “Би энэ түрүүг хүртэх гэж 365 хоног хөдөлмөрлөлөө” гэж байсан?

-Тийм ээ. Би 2002, 2003 оны улсын наадамд түрүүлж чадаагүй. 2003 оны наадмын шөвгийн дөрөвт Г.Өсөхбаярт уначихаад тэр өдрөө буюу долдугаар сарын 12-ны орой бэлтгэл хийсэн. Улсын наадамд дахиж түрүүлэхийн тулд бүтэн жил биеэ зориулж, элдэв найр, амралт зугаалгаас биеэ чөлөөлсөн. Үүний хүчинд 2004 оны наадмаар хөлс гаргалгүй түрүүлсэн дээ. Тэр жил бие үнэхээр сайн байсан, бүх юм сайхан бүтсэн.

-Тэр жил үнэхээр өрсөл­дөгч байгаагүй юу?

-Хэнбугай ч байсан өргөөд л тавих бодолтой байсан, биеэ ч тэгж бэлтгэсэн.

-Та их шөвөгт Ц.Цэрэн­пунцаг гарьдыг амалж, Д.Сумъяа­базар аварга Б.Гантог­тох гарьдтай тунасан. Ам ава­хад эргэлзээ төрөөгүй юу?

-Шууд л Ц.Цэрэнпунцаг гарьдыг амалсан.

-Та хоёрын барилдаан их ширүүн болж, бие биеэ цохиж авах шахсан шүү?

-Яах вэ. Хоёр шартай хүний дунд тийм юм болно шүү дээ. Ц.Цэрэнпунцаг гарьдад өмнө нь наадмаар хоёр ч удаа унаад байсан (1994, 1998 онд). Эр хүн чинь даагаа нэхэе гэж бодож явдаг байж болно тийм ээ. Тэгээд Б.Гантогтохтойгоо үлдэж түрүүлсэн.

-Таныг үндэсний бөхийн найрааны тухай ихээхэн шүүмжлэлтэй ханддагийг мэдэх юм?

-Бид “Хүчит 512 бөх” гэж ярьдаг. Гэтэл хүмүүс “512 жүжигчин” гэдэг болчихсон. Бөхийн найраа улаандаа гарсан. Одоо ч гэсэн наадам дээр цүнхтэй мөнгө бариад гүйгээд байна шүү дээ. Арай ч ийм байдалд хүрнэ гэж бодож явсангүй. Би хэнээс ч дутахгүй бэлтгэл хийж, боломжийн сайхан барилдаан үзүүлсэн. Тиймээс монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг цэвэр ариун байгаасай гэж боддог байсан. Гэтэл үүнд их гутарсан. МҮБХ энэ тал дээр нэг ч алхам хийхгүй байгаа. Өөрсдөө бөхөөр амьдрах гэсэн байр сууриа нэгдүгээрт тавьсан болохоос биш энэ завхарлыг таслан зогсоох бодит ажил хийгээгүй. МҮБХ-ны удирдлага солигдож, ажлаа хийж чаддаг хүнд нь өгөөсэй гэж бодож, тэмцэж явж байна. Их спортын талбар шиг цэвэр ариун болох цаг хугацаа удахгүй ирнэ. Аливаа юм настай байдаг. Тэр сувдаг сэтгэлтэй хүмүүсийн өөрсдийгөө хамгаалуулсан хана хэрэм удахгүй нуран унана.

-“Тэрийг битгий амлаарай” гэсэн гуйлттай олон таарсан биз?

-Би нэг талаараа найраанд оролцож л байгаа юм. Тавын даваа эхлэхийн өмнө “Энэ маань олон жил барилдаж байгаа”, “Тэрийг битгий аваарай” гэж гуйгаад амгүй болгодог байсан. Нөгөөхийг нь хараад өрөвдөх хэцүү, байх хэцүү. Хүссэн амаа авч чадахгүй байгаа нь найраанд оролцож байгаа нэг хэлбэр. Үүнийг зохицуулах талаар МҮБХ-той ярилцах гэхээр бөөн хэрүүл маргаан болдог. Ийм л хөгийн байдалд орчихоод байгаа юм. Төр засгаас баяр наадмыг зохион байгуулах гэж хэчнээн сая төгрөг төсөвлөдөг билээ. Ард түмэн наадмаар сэтгэл зүйгээ бэлтгээд, гоёлын хувцсаа өмсөөд гардаг. Гэтэл тэднийг бид хуураад байдаг. Хэрвээ үүнийг хуульчилж өгөх юм бол олон хүн хэрэгт холбогдоно шүү. Би наадмын найрааны талаар АТГ-ын даргатай уулзаад “Энэ авлига, хээл хахууль биш үү” гэхээр “Энэ чинь олон нийтийн байгууллага. Бид төрийн байгууллагын хүнтэй л хариуцлага тооцдог” гэдэг. Харин цагдаагийн байгууллагынхан “Хуульд тийм заалт байхгүй” гэнэ. Тэгэхээр хууль батлуулж байж бид шударга сайхан, эрүүл наадам үзэх болж байна.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа?

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Монголын ард түмэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөгөөд үндэсний их баяр цэнгэл, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та бүхэн минь сайхан наадаарай.

Ярилцсан Д.НАНЖИД

(“ӨДРИЙН ШУУДАН” сонин, №780)
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Mon Jul 23, 2012 6:51 pm

Ж.Амартүвшин: Начин болсны дараа олон жил нуруун дээрээс дарсан ачааг аваад хаячихсан мэт хөнгөрсөн

-Тав даваад начин цолны болзол хангачихаад туг тойрч явахад сэтгэгдэл ямар байсан бэ?
-Олон жил хөдөлмөрлөж, тэр мөчийг хүлээж байсан юм чинь баяртай байлгүй яах вэ. Самсаа шархираад нулимс гарчих гээд л. Би өөрийгөө их барьсан. Туг тойроод дэвж явахад өөрийн эрхгүй нулимс гарсан. Тугнаас адис авах торгон мөч үнэхээр сайхан байлаа. Олон жил тавын даваад бүдэрч байж энэ цолонд хүрлээ.

-Улсын наадамд хэдэн жил барилдаж улсын цолтны гэр бүлд багтав?
-Найман жил.

-Зургаагийн даваанд Х.Мөнхбаатар арслантай барилдахад сэтгэл зүй ямар байв. Цолондоо ханасан байв уу?
-Үгүй ээ. Би тав давчихаад биеэ барьж, тайван байхыг хичээсэн. Зургаагийн даваанд сайхан барилдаад давна гэсэн бодолтой байсан. Барилдааны явцад жаахан алдаа гаргаад, тэр алдаагаа ашиглуулаад уналаа.

-Энэ жил Монголын үндэсний бөхийн холбооноос бөхчүүдийг хуруугаа гозолзуулах, гараа зангидах гэх мэт сэтгэл зүйн аяг гаргахгүй байхыг анхааруулсан. Тэгээд их биеэ барив уу?
-Түүнээс болоогүй ээ. Өөрөө л биеэ барья гэж бодсон.

-Анх хэзээнээс бөхийн спортоор хичээллэв. Бөхийн замд хөтөлсөн багш тань хэн бэ?
-Миний анхны багш самбо бөхийн олон улсын хэмжээний мастер О.Нарангэрэл гэж хүн бий. 52 кг жинд барилдаж байсан хүн. Намайг анх Говь-Алтай аймгийн Бигэр сумаас аймгийн аваргад бэлтгэн, авч явж байсан. Би тэр тэмцээнэс чөлөөт бөхөөр мөнгөн медаль хүртэж байлаа. Дараа нь хотод ирээд О.Нарангэрэл багшаасаа “Би чөлөөтөөр барилдах уу, самбо, жүдогоор барилдах уу” гэж асуусан. Чи уян хүн, чөлөөтөөр барилдсан нь дээр гэж зөвлөж билээ.
Тухайн үед чөлөөт бөхийн “Хангай” клуб нээгдэж байсан. Д.Оюунболд, Ч.Дамдиншарав багшийнхаа гар дээр очсон доо. “Хангай” клубт Д.Оюунболд багшийнхаа удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллээд амжилт үзүүлсэн. Улсын аварга болж байлаа. 2004 он хүртэл чөлөөт бөхөөр барилдсан. Д.Оюунболд багш маань өөд болоод “Хангай” клуб маань үндсэндээ тарсан. Тэгээд үндэсний бөх рүү орж байлаа. Даян аварга А.Сүхбатын шавь болсон. Аймгийн арслан С.Мөнхсүх ах бид чөлөөтөөр барилддаг. Бид нэг байранд амьдардаг байлаа. Нэг удаа хамт явж байгаад С.Мөнхсүх ах А.Сүхбат аваргатай танилцуулж, шавь нь болсон доо.

-“Хангай” клубт орж ирж байх үе чинь хэдэн он байсан бэ?
-1997 он байсан. Хөдөөнөөс наймдугаар анги төгсөөд хотод орж ирж, ахлах ангид 97 дугаар сургуульд суралцаж байсан үе. Манай клуб өглөө найм хагасаас бэлтгэл хийдэг байсан. Цүнхэндээ бэлтгэлийнхээ хувцсыг нууж хийчихээд хичээл рүүгээ биш, бэлтгэл рүүгээ явдаг байлаа. Тэгээд гэртээ ирээд хувцсаа сэмээрхэн хатаачихна. Ээжээс нууж байгаа нь тэр. Ангийнхаа багшаас тэмцээнд орохоор эрчимтэй бэлтгэл хийж байгаа гээд чөлөө авчихсан. Тэгж бөх болохын төлөө тэмцэж байлаа. Орой таван цагаас бэлтгэлтэй. Өдөрт хоёр бэлтгэл хийдэг байж.

-Чөлөөтөд хэдэн кг-ын жинд барилдаж байв?
-Би ер нь бүх жинд барилдаж үзсэн. Бөхийн секцэнд анх орохдоо 52 кг жинтэй байсан. Дараа нь 57, 63-д барилдаад, сүүлдээ жингийн өөрчлөлт гараад 66, 69, 74, 85 гээд бараг бүх жинд барилдсан. Сүүлд нэг удаа чөлөөт бөхийн улсын аваргын 120 жинд барилдсан. Багадаа барилдаж байсан техник санаанд байгаад байдаг. Тэгээд ерөөсөө барилдаж болдоггүй. Тийм л болчихдог юм билээ.

-Их спортоор хичээллэж байгаад үндэсний бөхөөр барилдах, шууд үндэсний бөхөөр барилдах хоёр ялгаатай юу?
-Асар ялгаатай. Их спорт чинь наад зах нь хүнд мэдрэмж, мэх, уян хатан чанар гээд олон юм өгч байгаа. Өсөхөө аварга “Залуучууд их спортоор хичээллэхгүй шууд үндэсний бөхөөр барилдаад байна. Баахан штанг өргөөд бяртай, мэх байхгүй, таг хатуу болж байна” гэж ярилцлага өгсөн байсан. Их спортоор сууриа тавьсан хүмүүс амжилт гаргаж байгаа биз дээ. Надад байгаа жаахан мэдрэмж, уян хатан чанар их спортын ач гэж боддог. Долоо хоногт нэг удаа чөлөөтийн бэлтгэл хийгээд байя гэсэн бодолтой байгаа.

-Үндэсний бөхийн анхны цол юу байв?
-Чөлөөтөөр барилддаг байхдаа сум орон нутагтаа барилддаг байлаа. Сумын цол авч чадаагүй байж байгаад 2001 онд аймгийн начин болсон. 2003 онд аймгийн начнаа баталж байлаа. 2004 онд аймгийн начин цолтой анх удаа улсын наадамд барилдаад гурвын даваанд Д.Бумбаяр заанд өвдөг шороодож байлаа. Тэр цагаас хойш улсын наадамд тасралтгүй барилдсан.

-Улсын наадамд өмнө нь гурван удаа дөрөв давж начны даваанд бүдэрч байсан. Тэр барилдаануудаа дурсвал?
-Тийм. Анх удаа 2006 онд дөрөв даваад Х.Мөнхбаатар арсланг заан байх үед тавын даваанд барилдаад унаж байсан юм. Тухайн үед ингэж барилдана, тэгж барилдана гэсэн тактик ч байсангүй. Дараа жил нь дөрвийн даваанд Ц.Мягмарсүрэн заанд, 2008 онд тавын даваанд М.Баяржавхлан гарьдтай барилдаж барьц сонгоод унаж байлаа. 2009 онд дөрвийн даваанд Л.Пүрэвжав харцагад унасан. 2010 оны наадмаар тавын даваанд Д.Ганхуяг арсланд унаж байлаа. Өнгөрсөн жил Ч.Санжаадамба заанд өвдөг шороодсон. Санаж байгаа бол хоёр аймгийн арслан оноолтоор таарсан юм. Энэ жил Д.Ганхуяг арсланг тавын даваанд хаялаа. Ард түмэн уухайлаад намайг их хурцалж өгсөн. Дөрөв даваад туг тойрч байхад тайлбарлагч дөрөв дэх удаагаа дөрөв давж байна гэж зарласан чинь үзэгчид намайг дэмжиж уухайлаад зориг оруулсан.

-Наадмын тавын даваанд М.Баяржавхлан гарьдтай хийсэн барилдаан нэлээд харамсалтай санагддаг уу?
-Харамсалтай байлгүй яах вэ. Би барьц сонгосон. Гар алдчих гээд байсан. Алдахаасаа өмнө шийдсэн мэх хийе гэж бодсон. Барьцаа алдвал надаас барьц сонгоно шүү дээ. Харамсалтай байлгүй яах вэ.

-Тэр барилдаанд таны нуруу намдсан байх?
-Намдалгүй яах вэ. Барилдааны дараа хүмүүс тийм том хүнтэй ингэж барилдаад чамд нөөц байна шүү гэж хэлж байсан.

-Тавын даваанд гурван удаа унаад уйлсан уу?
-Ямар олиг байх вэ. Уйлж байсан. Начны даваанд уначихаар чинь харанхуй татаад ёстой олиггүй шүү дээ. Гэхдээ бухимдлаа дотроо хадгалаад биеэ их барьдаг байлаа. Уйллаа гээд намайг тав давуулчих биш.

-Начин цол гэдэг өндөр босго байна уу?
-Монгол Улсын начин цол авна гэдэг сайхан юм. Үнэхээр сайхан. Нуруун дээрээс нэг хүнд ачаа аваад хаячихаж байгаа юм шиг санагдаж байна. Олон жил дээрээс хүнд юм дарж байсан нь гэнэт хөнгөрөөд явчихаж байгаа юм чинь. Бурхан тэнгэр хардаг юм байна. Гурван удаа дөрөв даваад тавын даваанд бүдэрчихсэн. Өөртөө жаахан эргэлзчихсэн байлаа. Гурван жил барилдаад болохгүй бол больё гэж бодож байсан. Энэ жил шинэ дээл ч хийлгэж өмсөөгүй, хуучин дээлтэй наадам руу явсан.

-Одоо цолоо батална, ахиулна гээд үзээд байх уу?
-Энэ сайхан цолоо хамгаалж барилдана. Цолныхоо эзэн байна. Дараа жилийн наадмаар цолоо батлах, ахиулах гээд зорилго бий.

-Бигэрээс төрсөн хэд дэх начин болж байна вэ?
-Гурав дахь нь болж байна. Н.Баярмагнай 2006 онд начин болж байсан. Өнгөрсөн жил С.Багахүү, энэ жил би болж байна.

-Удамтай хүн барилддаг гэж ярьдаг. Бөхийн удамтай юу?
-Би хоёр талын удамтай хүн. Аав, ах минь аймгийн начин цолтой. Аавын нагац ах аймгийн заан Лхагвасүрэн гэж хүн бий. Ээжийн талаас аймагтаа тав түрүүлсэн Их ах Сочин гэж хүн байгаа. Манай аймгийн бөхчүүд Их ах гэж хүндэлдэг байсан юм.

-Бөхчүүдтэй хэнтэй нь илүү нөхөрлөж байна вэ?
-Улсын начин Л.Нямсүрэнтэй дотно нөхөрлөдөг. Бас гарьд Н.Ганбаатар байна. Илүү дотно нөхөрлөдөг гэвэл тэр хоёрыг хэлэх байна.

-Энэ хүн шиг ёс дэгээ сахиж, өөрийгөө авч явъя гэж үлгэрлэж хардаг бөх?
-Д.Рагчаа гарьдыг хэлнэ. Энэ жил түрүүлчихээсэй гэж их бодож байлаа. Даанч болсонгүй.

-Бөхчүүдийн боловсрол тааруу гэсэн нийтлэг ойлголт байдаг. Боловсролдоо хэр анхаардаг вэ?
-Би “Их засаг” их сургуулийг 2004 онд эрхзүйч мэргэжлээр төгссөн. Энэ жил сургуулийнхаа магистрт элсэх санаа бий. “Их засаг” их сургууль спортыг их дэмждэг. Бэлтгэл сургуулилалт хийхэд дэмжлэг үзүүлдэг байсан.

-Мэргэжлээрээ ажиллаж байсан уу?
-Байгаагүй. Би “Хилчин” спорт хороонд орохоосоо өмнө цагдаагийн байгууллагад харьяалагдаж байсан. Цагдаагийн байгууллага ажиллах нөхцөл, бэлтгэл сургуулилалт хийхэд хэцүү юм билээ. “Хилчин” спорт хороонд ороод сайхан цол хүртлээ. “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0157 дугаар ангийн хамт олондоо дэмжиж тусалж явдагт их баярладаг.

-Ивээн тэтгэдэг компани бий юү. Сумын заан хүртэл компанийн нэр дээр барилддаг болж?

-Тууштай ивээн тэтгэсэн компани байхгүй. Бор зүрхээрээ явж байна. Сайхан аав, ахын буянд болж явна.

-Дан үндэсний бөхөөр барилдаад амьдралаа авч явж чадах болов уу?
-Сайн барилдвал чадна. Муу барилдаад байвал хэцүү.

Ярилцсанд баярлалаа. Т.Энхбат
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Mon Jul 23, 2012 6:55 pm

Улсын гарьд Д.Рагчаа: Хүч бололцоогоо дайчлан барилдсан ч залуу хүнийг дийлсэнгүй


-Таныг Монгол Ул­сын заан байтугай цо­лонд хүрэх бөх хэмээн ахмад бөхчүүд, бөх со­нирхогчид үнэлдэг бай­сан. Үүнийг баталж цо­лоо ахиулсанд баяр хүргэе?

-Баярлалаа, наадам­чин олныхоо итгэлийг эвд­чихгүйг л хичээж, аль болох сайхан барилда­хыг эрмэлздэг. Олны хайр хүндэтгэлийг хүлээж, итгэлийг нь дааж явна гэдэг маш том үүрэг ха­риуцлага юм байна гэд­гийг миний бие өнөөдөр урьд урьдынхаасаа ч илүү­тэй мэдэрч байна.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд амжилт гаргасан бөхчүүдээ хү­лээн авч цол хэргэм гардууллаа. Өөрийн тань хувьд өнгөрсөн жил дэд хурандаа бол­сон. Өнөө жил цол нэм­сэн үү?

-Тийм ээ, өнгөрсөн жил дэд хурандаа бол­сон. Би чинь хоёр жилийн өмнө Цагдаагийн акаде­мийг эрхзүйч мэргэжлээр төгссөн шүү дээ. Одоо нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар бэлтгэл офицероор ажиллаж байна даа.

-Багадаа хэр ноцолддог байв. “Их шавь” дээд сургуульд суралцсан бил үү?

-Эрэгтэй хүүхэд болгон л багаасаа ноцолдож өсдөг. Би энэ жишгийг тойроогүй. Ми­ний хувьд Архангай нут­гийн­хаа Буян багшаар удир­дуул­сан бөхийн дугуйланд хүүхэд байхаасаа хичээллэсэн. Тэ­гээд хүүхдийн барилдаанд үзүүр­лэж, мөнгөн медаль хүртсэн. Энэ үеэс л бөхөд хорхойсч эхэлсэн дээ. Оюу­тан болоод дархан аварга Ж.Мөнхбат аваргын үүсгэн байгуулсан “Их шавь” дээд сургуульд суралцсан. Сур­гууль маань надад их зүйл өгсөн буянтай сайхан газар. Энд миний бие олон сайхан хүнтэй учирсан даа. Ханьтайгаа ч бас учирсан шүү. Намайг чинь Монгол Улсын дархан аварга, хөдөл­мөрийн баатар Дашдоржийн Цэрэн­тогтохын хүргэн гэдгийг хүмүүс мэдэх байх аа. Гэргийг маань Урансүрэн гэдэг. Бид “Их шавь” сургуулийн нэг ангийн хүүхдүүд.

-Анх хэдэн оноос тө­рийн­хөө их баяр наа­дамд барилдаж эхэлсэн бэ?

-Төрийнхөө их баяр наа­дамд 1998 оноос хойш 14 дэх жилдээ барилдаж байна. 2001 онд улсын цолонд хүрч байлаа. Хориод жил хөлс хүчээ гарган хөдөл­мөр­лөс­ний үр шим гар­сан. Их Мон­гол Улс байгуулагдсаны 806 жил, ардын хувьсгалын 91 жилийн ойн үндэсний их баяр наадмаар Монгол Улсын гарьд хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэндээ их баяртай байна. Бэлтгэлээ сайхан базаасны хүчинд цол ахисан. Олон жил ноцолдсоны үр шим гарсан.

-Та Их Монгол Улс байгуулагдсаны 800 жи­лийн ойгоор буюу 2006 онд заан цол хүртсэн. Үүнээс хойш зургаан жилийн дараа Монгол Улсын гарьд цо­лонд хүр­лээ шүү дээ?

-Тийм ээ, багагүй хугацаа өнгөрчихөж. Ер нь үндэсний бөх бол спортын хүнд төрөлд орно. Тэсвэр тэвчээр шал­гасан, маш их хөдөл­мөр­лөхийг шаарддаг спорт. Тэ­гээд ч жингийн асар их ял­гаа­тай байдаг болохоор хүчтэнүү­дийн чанар чансааг жинхэнэ ёсоор нь сорьдог.

-Түрүү үзүүр булаа­цалд­сан мөчөө эргэн санавал?

-Монгол Улсын дархан аварга Д.Цэрэнтогтох, дархан аварга Ж.Мөнхбат, даян авар­га Г.Өсөхбаяр зэрэг бөх­чүүд зөвлөгөө, зөвлөмж өг­сөн. Байгаа бүхий л нөөц бололцоогоо гаргаж барилд­сан. Би ер нь хэнтэй ч сайхан барилдчихъя л гэж боддог. Үнэхээр хүчтэй, сайхан за­луу­тай үзүүр түрүү булаа­цалд­сан. Гэвч дийлсэнүй. Үзүүр түрүүнд үлдэж, наа­дам­чин олноо баяр­луулсандаа сэтгэл таатай бай­на.

-Та өнөө жил наадмын бэлтгэлээ хаана хийсэн вэ?

-Цагаан хөтөлд “Монгол номадик” гээд жуулчны баа­зад базаасан. Хадам аав, дархан аварга Цэрэн­тог­то­хоор удирдуулж, улсын заан Б.Сайнбаяр, улсын начин До.Ганбат зэрэг хэдэн залуус­тай хамт бэлтгэлд гар­сан. Энэ жилийн хувьд бэлт­гэл хийхэд цаг агаар сэрүүхэн, бороо хуртай, ер нь л таатай сайхан байлаа. Наадмын бэлтгэлээ 25 хоногийн дотор хийсэн. Бэлтгэл ерөнхийдөө хангагдсан байсан.

-Барилдахын өмнө сэт­гэлзүйгээ хэрхэн бэлт­гэ­дэг вэ?

-Олон жил барилдаад ирэ­хээр сандрал догдлол гайгүй болчихдог юм байна. Одоо бол барилдахын өмнө санд­рахаа бараг больсон. Сэтгэлээ төвлөрүүлж, мэддэг чаддаг бүхнээ гаргаж, наа­дам­чин олноо баярлуулсан сай­хан барилдаан үзүү­лэ­хийг л эрмэлздэг. Энэ жил үзүүр түрүүнд барилдахдаа ч гэсэн ийм л бодолтой гарсан.

-Сүүлийн жилүүдэд са­наанд оромгүй барил­даа­нууд гардаг болсон. Сая л гэхэд монгол үн­дэс­ний бөхийн түүхэнд анх удаа аймгийн цол­той бөх түрүүл­лээ. Мон­гол бөхийн нэгэн үе га­раад ирлээ гээд байгаа. Үүнд та ямар бодолтой бай­гаа вэ?

-Хаа сайгүй л соёл бо­ловс­­рол, хөгжлийн асуудал яригдах боллоо. Монголчууд дэлхий нийтийн хөгжлөөс хоцроод байх онцын бэрх­шээлгүй болсон гэж хэлж болно. Үүнийг дагаад монгол үндэсний бөх маань ч өдрөөс өдөрт хөгжиж байна. Бөхчүүд ч боловсрол, мэдлэгийг чу­хал­чилдаг болсон. Их хуралд ч тэр, ер нь Монголын оюун санааны амьдралд бөхчүүд түрэн орж ирж байна. Нэг мэхэнд дахин дахин унадаг бөх гэж одоо байхгүй. Тий­мээс “дархан мэх”, “босоо аварга” гэх мэт ойлголтууд үндсэндээ нуран унаж байх шиг.

-Таныг монгол бөхийн энэ цагийн хүчтэ­нүү­дийн өнгийг тодорхойлж яваа бөхчүүдийн нэг гэ­хэд мар­гах хүн гарахгүй л байх?

-Яахав бөхийн буянаар түмэн олныхоо хайр хүндэт­гэлийг хүлээгээд сайхан л байна. Хамгийн гол нь тэд­нийхээ итгэлийг хөсөр­дүү­лэхгүй л байх хэрэгтэй. Мон­гол үндэсний бөхийнхөө дэг жаяг, хэв намба, ёс уламжлал гээд олон сайхан зүйлийг шороотой хутгачихгүй л юм­сан гэж хүсэж явна. Өмсгөл соёлоосоо эхлээд монгол үндэсний бөхөд маань авах юм маш их. Он цагийн шал­гуурыг гэтлээд өнөөг хүрсэн юм чинь арга ч үгүй байх.

-Одоо хоёр гурван ч дан­шиг наадам байгаа. Тэд­гээрт очиж барилдах уу, эс­вэл амрах уу?

-Өө яахав, тэгээд амралт ачаал­лаа зохицуулаад, барил­­даад явна даа. Энд тэндхийн даншиг наад­муу­дад очиж ноцолдохыг бодно.

-Хүчтэний өлгий хангай нутаг­таа очно биз дээ?

-Нутаг орноороо очилгүй яахав. Нутгийн ард түмэн маань харж байгаа байх. Түүнээс дутахгүй төрж өссөн нутаг ус, энгэр бэлд нь тоглож торнисон уул хайрхад маань нутгийн хүүгээ хүлээж байгаа биз. Хүрээд очиход нутаг ус, хүн зон маань өндөлзөөд л тосдог юм.

-Та удам залгах хүүтэй хүн. Ер нь ингэхэд хүүгээ бөх болоосой гэж хүс­дэг үү?

-Бөх хүн бүр л тэгж хүсдэг байлгүй дээ. Хүү маань одоо арван хэд л хүрч байна. Мэ­дээж бөхчүүдийн дунд өсөж хүмүүжсэн юм чинь монгол үндэсний бөхдөө элэгтэй байх нь мэдээж.

-Архангай аймгийн нут­гийн зөвлөлөөс танд шаг­­нал урамшуулал өг­сөн гэсэн. Шагналын хур бууж байна уу?

-Архангай аймгийн нут­гийн зөвлөлийнхөн маань автомашин бэлэглэсэн. Хууль зүйн сайд хоёр өрөө байр өгсөн. Харин баяр наадмын комисс мөнгөн урам­шуулал гардуулж баяр хүргэсэн. Ер нь намайг дэмж­дэг, монгол үндэсний бөхдөө хайртай хүн бүр надад талар­хал илэрхийлсэн. Тэдний маань чин сэтгэлийн мэнд­чилгээ ч том шагнал болдог.

-Цаашид олон жил сайхан барилдаарай. Хүс­сэн зорьсондоо хүрээрэй.

-Баярлалаа, ерөөл бат орших болтугай. Бөхөд хайр­тай монгол түмнийхээ итгэ­лийг дааж, цаашид улам сайн барилдахыг хичээнэ. Намайг дэмжиж сэтгэл зүрхээрээ хамт байсан монгол түмэндээ, нутгийн зон олондоо, салбар бай­гуул­лагынхаа хамт олонд та­ларх­санаа илэрхийлье. Тэр дундаа Цагдаагийн байгуул­­лагынхандаа танай сониноор дамжуулан мэнд хүргэж, ажлын амжилт хүсье.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby Чуугий » Tue Jul 24, 2012 10:12 am

Улсын арслан П.Бүрэнтөгс:Даваа ахисан ч цол бодогдоогүй


Нутгийн ах нар даваа бодолгүй, учраа бөхөө мэдрэхийг зөвлөсөн

Их Монгол Улсаа байгуулсны 806, Ардын Хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын бөхийн барилдаан олон түмний тааврыг эвдсэн ч сэтгэлд хоногшиж, түүхэнд бичигдлээ.

Улсын баярт аймгийн цолтой бөх барилдаж, улсын цол хүртсэн тэртээх 1955 онд Төв аймгийн Өнжүүл сумаас аймгийн арслан С.Оргодол хөтөлгөө морьтой ирж барилдсан гэдэг.

Тэрбээр Ардын Хувьсгалын 34 жилийн ойн барилдаанд түрүүлж, аймгийн арслан цолоо Монгол Улсын арслан болгож байжээ. Тэгвэл энэ түүхийг давтаж, наадамчин олны сэтгэлийг хөдөлгөсөн Монгол Улсын арслан П.Бүрэнтөгстэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна. Тэрбээр 2001 оноос эхлэн үндэсний бөхөөр хичээллэж, 2008 онд Увс аймгийн наадамд шөвгөрч, аймгийн начин, 2010 онд Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн аж.

П.Бүрэнтөгс Улсын баяр наадамд дөрөв дэх жилдээ барилдаж, өнөөдрийн амжилтад хүрч, улсын арслан боллоо. Шинэхэн арслан 2009 онд Д.Лхагвадорж начинд, 2010 онд Б.Сангисүрэн начинд өвдөг шороодож байсан.

Харин өнгөрсөн жил улсын начин болсон Ховд аймгийн харьяат Ч.Цогбаяртай гурвын даваанд тунаж барилдан мөн л өвдөг шороодож байсан түүхтэй. П.Бүрэнтөгсийн энэхүү амжилтыг хамгийн түрүүнд нутгийн зөвлөлийнхөн нь мялааж Монгол Улсын арслан цол хүртсэнийх нь маргааш буюу уяачдын наадмын үеэр “Лексус-570” машин бэлэглэсэн.



-Ардын Хувьсгалын баяр наадмын бөхийн ба­рилдаанд урамтай сайхан барилдсанд баяр хүргэе. Үзэгч түмэн болоод манай уншигчидтай сэтгэгдлээ хуваалцаач?

-Бөхөө дээдэлдэг Мон­голын ард түмэндээ баяр наадмын мэнд хүргэе. Тө­рийн их баяр наадамд анх удаа түрүүлсэндээ маш их баяртай байна. Дэмжиж байсан бүх хүнд баярлалаа гэж хэлье.

-Улсын наадамдаа айм­­­гийн арслан цолтой ба­рилдсан. Нэгэнт начны даваа өнгөрсний дараа юу бодогдож байв. Дараа дараагийн цол санаанд тань бууж байсан уу?

-Тухайн үед цол ер нь бодогдоогүй шүү. Сайхан барилдаж, хүчээ үзье л гэж бодсон.

-Таны барилдаанууд маш богино хугацаанд болж, даваагаа ихэвчлэн мордох мэхээр ахиулсан. Мэхээ эртнээс өөрийн болгочихсон байв уу?

-Шуурхай, сайхан барилдъя гэж бодож байсан. Түүнээс ганц мэхээр барилдаад байна гэсэн төлөвлөгөө, бодол байгаагүй ээ.

-Шийдвэрлэх үед буюу үзүүр, түрүүний бөх барилдаж байхад Увс нутгаас төрсөн хүчтэнүүд зүлэг ногоон дэвжээнээ түрэн орж ирсэн харагдсан. Чухам ямар зөвлөгөө өгч байсан бэ?

-Нутгийн ах нар “Аль болох тайван бай. Биеэ барьж болохгүй” гэж зөвлөж байсан. “Даваа бодох биш, учраа бөхөө л мэдэрч барилд” гэсэн. Түүнийх нь ачаар давсан даа.

-Сүүлийн хоёр жил Увсын бөхчүүд наадмын түрүүг авлаа. Таны хувьд ч даваа ахих тусам энэ амжилтыг залгамжилъя гэсэн бодол байсан биз?

-Тэгэлгүй яах вэ. Нутгийн ах нартайгаа хамт бэлтгэл хийсэн нь миний амжилтад маш их нөлөөлсөн. Хоёр жил дараалан нутгийн ах нар наадмын түрүү авсанд баяртай байна. Тэднийгээ залгамжилсандаа улам урамшиж, баярлаж байгаа шүү.

-Увс аймгийн Давст сумаас Монгол Улсын арслан М.Мөнгөн төрсөн. Та халааг нь үргэлжүүлж байгаагийн хувьд нутгийн түмэндээ хандаж хэлэх үг байгаа байх?

-М.Мөнгөн арслангаас хойш манай сумаас 31 жилийн дараа улсын арслан цолтой бөх төрж байгаа. Нутгийн зон олон маань дэмжиж явдагт баярладаг. Та бүхнийхээ итгэлийг алдахгүй, дараа дараагийн барилдаануудад улам бүр хичээж барилдах болно гэдгээ хэлмээр байна.

-Бөхийн спортод хөл тавихад А үсэг заасан хүн суурийг нь сайн тавьж өгчээ хэмээн бөх сонирхогчид ярьж байна. Анхны багш тань хэн бэ?

-Анхны багш маань Увс аймгийн Улаангом сумын “Эрдэм-Оргил” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Ш.Бат-Очир гэж хүн бий. Улсын харцага Ө.Бат-Орших, аймгийн арслан Д.Энхбаяр, аймгийн начин Т.Хайдав гээд бид нэг багшийн шавь. Багшдаа танай сониноор дамжуулан баярлаж байгаагаа илэрхийлье.

-Бөхийн эрдэм ихэнхдээ удам дамжсан байдаг. Харин таны хувьд, танай удамд уламжилсан бөх бий юу?

-Яг сүрхий барилдаж байсан хүн байдаггүй. Аавын маань аав цэрэгт байхдаа барилдаж байснаас сум, аймагтаа зодоглож байгаагүй.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Ш.Бат-Очир: “Төрийн наадмын олон түрүү чамайг хүлээж байгаа

Postby champion » Wed Jul 25, 2012 9:36 am

Их Монгол Улс бай­гуу­лагдсаны 806 жил, Ар­дын хувьсгалын 91 жи­лийн ойн үндэсний их баяр наадамд Увс айм­гийн Давст сумын харьяат аймгийн арслан Пүрэ­вийн Бүрэнтөгс ес даван түрүүлж улсын арслан цол хүртсэн билээ. "Олимп" дэвжээ, БХЯ-ны "Алдар" спорт хороо, ТЭЦ-4 компанийн бөх Пү­рэвийн Бүрэнтөгсийн анх­ны багш, Увс аймгийн Улаангом сумын "Эрд­эм оргил" цогцолбор сургуулийн биеийн тами­рын багш Шуураагийн Бат-Очиртой утсаар холбогдож ярилцсанаа хүргэж байна.

-Юуны өмнө танд баяр хүргэе. Таны гарын шавь Бүрэн­төгс төрийн наадмын түрүү бөхөөр тодорч Монгол Улсын арс­лан хэмээх өндөр цолонд хүрлээ?

-Баярлаад ч ханамгүй сайхан өдрүүд үргэл­жилж байна даа. Өнөө жилийн наадамд шавь маань ес давж түрүүллээ.
Шавийгаа би төрийн наадмын түрүү бөх болно гэдэгт итгэдэг байсан. Харин энэ жил ингээд шууд түрүүлчихнэ чинээ бодоогүй дээ. Ямар ч байсан начин болно, цааш­­­лаад харцага, заанд хүрэх байх гэж таа­варлаж байлаа. Гэтэл хийгүй сайхан барил­даад түрүүлчихлээ. Үүн шиг сайхан зүйл юу бай­хав. Бага балчраас нь бэлдсэн гарын шавиа тө­рийн наадмын түрүү ава­хыг харах үнэхээр бахтай юм. Хоёр нүдний нулимс сул асгаад амьдралдаа уйлж байгаагүйгээрээ л уйллаа, баярлаж бай­гаа­гүйгээрээ л баярлалаа.


-Бүрэнтөгс арслан хэддүгээр ангидаа та­ны шавь болж, бөхийн секцэнд тань явж эхэл­сэн бэ?

-Зургадугаар ангийн хүүхэд Увс аймгийн Давст сумаас ирж байлаа. Ма­най П.Бүрэнтөгс чинь та­ван хүү­хэдтэй айлын от­гон хүүхэд шүү дээ. 1988 онд төрсөн луу жилтэй. Аав, ээж нь малчин. Бараг улсын аварга малчин байх шүү.

Хүмүүс тэгж ярьж байсан. Хоёр ах нь хоёулаа хөдөө байдаг юм билээ. Бүгд л мянгат малчид гэсэн. Давст сумын нутаг Хатуугийн уул гэдэг газраар нутаг­ладаг гэж мэдэх хүмүүс нь ярьдаг. Бөхийн зам мөр хөөж аймгийн төв рүү ирэхийг эхэндээ аав, ээж нь зөвшөөрдөггүй байсан тал бий. Араас нь дуудаад нутагтаа ир, сумынхаа сургуульд сурч ижий аавынхаа дэргэд бай гэж ятгаж байсан ч П.Бүрэнтөгс бөхийн дугуй­ландаа үлдсэн. Гомбожав гэж садангийнхаа хүүхэдтэй хамт ир­сэн юм. Гомбожав биеэр жижиг хэрнээ сайн барилддаг Идэрчүү­дийн улсын аваргаас медаль авч байсан залуу л даа. Тэр л Бүрэн­төгст нөлөөлж бөхийн секцэнд дагуулж авчирсан байдаг. П.Бүрэн­төгс тун даруу, барагтайд үг унагахгүй. Заасан мэх сурч байгаа үгүй нь мэдэгдэхгүй, туранхай горзгор хүү байлаа.


-Бөхийн секцэнд яваад мэ­дээж өссөн нь тодорхой. Ямар­хан хугацаанд хувирч өөрчлөгд­сөн бол оо?

-Эхэн үедээ ч хэцүү байлаа. Олигтой барилдаж өгөхгүй. Намайг мөн ч их зовоосон доо. Их ч заг­нуулсан. Сүүл рүүгээ бие хаа нь задраад шал өөр болоод эхэлж байгаа юм. Манай гэр бүлийн хүн бас биеийн тамирын багш мэргэ­жилтэй. Бүрэнтөгс маань манай хүний гарын хоолыг идэж, манай хүүхдүүдтэй бужигнаж манайхаар л байдаг байлаа. Бөхийн анхны амжилт баяр хөөрөө мэдээж бид бүхэнтэй л хуваалцана. Айм­гийн аварга болж байсан. Залуу­чуудын улсын аварга шалгаруулах тэм­цээнээс мөнгөн медаль хүртсэн зэрэг амжилтуудаа манай гэрт тэмдэглэж байлаа. Аравдугаар ангийн сурагч аймгийн их сорилгын барилдаанд шөвгийн дөрөвт шал­гарч аймгийн начин цол хүртэж байсан. Дараа нь уг цолоо айм­гийнхаа наадмаар баталж байсан.

-Аймгийн арслан цолыг Баян-Өлгий аймгийн наян жилийн ойгоор хүртэж байсан санаг­дана?

-Шавийнхаа барилдааныг тэр бүр дэргэдээс нь харж, зааж зөв­лөх боломж тун бага байдаг. Би чинь алс хөдөө болохоор хэцүү. Аймгийнхаа наадамд зодоглож байхад мэдээж зааж зөвлөж бай­сан. Харин шавьтайгаа хамт очиж, хамтдаа барилдсан наадам бол Баян-Өлгий аймгийн наян жилийн ой л доо. Одоогоос хоёр жилийн өмнө. Бүрэнтөгсийгөө аймгийн арслан болгочих санаатай, хоёу­лаа замын машинд дайгдаад Баян-Өлгий орлоо. Наян жилийн өндөр ой учир 256 бөх зодоглож байна. Ц.Мягмарсүрэн, Д.Бумбаяр, Б.Соронзонболд, М.Өсөхбаяр на­рын заанууд гээд энэ цаг үеийн бүх л хүчтэнүүд хүрэлцэн очсон бай­лаа. Бүрэнтөгс гурвын даваанаас л тунаж эхэлсэн.

-Та болохоор дээлийнх нь захыг л мушгиад суугаад бай­гаа?

-Өө тэгэлгүй яахав. Шавийгаа даваасай гээд л дээлийнх нь захыг мушгиад нутгийнхаа уулсдаа зал­бираад сууж байсан даа. Увс аймгийн Ховд сумын харьяат айм­гийн арслан, тухайн үед аймгийн начин байсан Намсрайжавын Бат­суурь, одоогийн цэргийн арслан Бадрахын Ганзориг нартай туна­лаа, давлаа. Батсуурь, Ганзориг нар аймгийн арслан цол л бодож очсон нь тодорхой. Их шөвөгт улсын харцага Ө.Бат-Оршихтой тунаад давлаа. Түрүү үзүүрт айм­гийн заан Цэдэнбалтай үлдээд давж түрүүлдэг юм байна. Зорьсон хэрэг бүтээд, багш шавь хоёр баярласан гэдэг жигтэйхэн. Баян-Өлгийнхөн бүр илүү баярласан шүү. Учир нь Бүрэнтөгсийг ямар ч найраа, энэ тэр бололгүй өөрийн хүчээр найм давж, наян жилийнх нь ойд түрүүлсэнд маш их баярлаж, бөхийн хийморь лундаа тэтгэж явах болтугай хэмээн чин сэтгэлээсээ ерөөж байсан. Өмнө нь Баян-Өлгийн наадамд аймгийн цол авах гэсэн залуус нутгийн ах, цолтой бөхчүүдээ дагуулж очин найраа хийсээр байгаад түрүүлдэг, наадам нь тийм нэг онцгүй болдог байсан юм билээ.

-Бүрэнтөгс таны гараас "Олимп" сургуулийн оюутан болж ирсэн үү?

-Эхлээд Батлан хамгаалахын их сургуульд орсон юм. Өөрөө тухайн сургуулийг ихэд сонирхож орсон. Дараа нь Монгол Улсын даян аварга Агваансамдангийн Сүхбатын байгуулсан "Олимп" сургуульд үндэсний бөхийн бэлт­гэл сургуулилтаа базааж эхэлсэн. Сүхбат аварга бид хоёр Баянаа аваргын үүсгэн байгуулсан "Шон­хор" биеийн тамирын сургуулийн нэг ангийн хоёр л доо. Тэгээд би Сүхбатдаа хэлэхгүй юу. "Миний нэг шавь наад хот хүрээгээр чинь байгаа. Одоо Батлан хамгаалахын сургуульд сурч байгаа. Хичээл ном, шалгалт шүүлэг гээд бөхөө орхичих вий гэж айх юм. Чи нэг анхаарч үзээч, сургуульдаа аваач" хэмээн аминчлан захисан юм. Тэгээд л Сүхбат маань "Олимп" сургуульдаа авч, бэлтгэл сургуулилт хийлгэж эхэлсэн. Шавийг маань ийм хэм­жээнд хүргэж өгсөн ангийн нөхөр, даян аварга А.Сүхбатдаа баярлаж буйгаа танай сониноор дамжуулж хүргэе.

-Бөхийн бэлтгэлд Сүхбат авар­гын галд гардаг байснаа өнгөрсөн жилээс О.Балжинням аваргаар ахлуулсан Увс аймгийн хүчтэнүүдийн "Увс нуур" дэв­жээнд гарах болсон. Тэр тухай сонирхвол ямархан хариулт өгөх вэ?

-Балжаа аварга нутгийнхаа бөхчүүдтэй хамт наадмын бэлтгэлд гар гэж хэлсэн байлгүй дээ. Тэр талаар сайн мэдэхгүй байна. Ма­най хүн чинь сүүлийн хоёр, гурван жил л хотод наадмын бэлтгэлд гарч байгаа шүү дээ. Түүнээс өмнө нутагтаа, над дээр Увс нутгийнхаа залуустай наадмын бэлтгэлд гар­даг байсан.

-Наадмын өмнө тантай ярьсан уу, ямар нэгэн зөвлөгөө авч санаа бодлоо хуваалцсан болов уу?

-Долдугаар сарын есөнд бэлтгэлээс яг буугаад байхдаа утсаар ярьсан. "Багшаа бэлтгэл ерөнхийдөө болчихлоо. Наадмаар яг яаж барилдах вэ. Нэг л бодол санаа төвлөрч өгөхгүй юм. Цол авч чадахгүй бол яана аа" гэх зэргээр нэлээд түгшсэн байдалтай ярьсан. Тэгэхээр нь би хэллээ. "Наадам битгий бод. Монгол төрийн наадам болдгоороо л болоод өнгөрнө. Яах бол ийх бол, ямар цолонд хүрэх бол, хэдийн даваанд хэнтэй таарах бол гээд бодоод байх юм бол наад санаа бодол чинь төв­лөрч өгөхгүй. Маш тайван бай. Тэртэй тэргүй чи цолонд хүрнэ" гэж хэллээ. Хоёулаа утсаар их удаан ярилаа. Сүүл рүүгээ би ярианыхаа сэдвийг өөр­чилж инээдтэй хөг­жөөнтэй зүйл ч ярилаа. Бага нас­ных нь дурсам­жийг хуваалцлаа. "Наадам бодоод яахав. 11-ний өглөө очоод л барил­дана биз. Тэр хамаагүй. Найз нөхөдтэйгээ гарч шоуд" гэж ч хэл­лээ. Тэгээд л манай хүн тайвшир­чихсан. Гол нь тэр маань баг­шийнхаа үгийг үнэхээр тусгаж авч чаддаг л даа.

-Наадмаар өндөр өндөр цолонд хүрч байхдаа ямар ч сэтгэлийн догдлолгүй байсан. Тийм учиртай байжээ?

-Өөрийнх нь байж байгаа ча­нар ч ерөнхийдөө их тайван даруу. Түүн дээр багш нь сэтгэлийг нь тайвшруулчихсан болохоор сэт­гэлийн хөдөлгөөнгүй, тун тайван барилдсан даа. Тэр нь ийм өндөр амжилтад хүргэхэд нөлөөлсөн. Залуу бөхчүүд начин цолонд хү­рээд, үндсэндээ тав даваад л ханачихдаг. Цаашаа даваа байхгүй юм шиг, цол нь начнаар дуусч байгаа юм шиг ханачихдаг. Сэтгэл нь асар их догдолж хөөрдөг. Тэр их буруу. Мэдээж баярлаж хөө­рөлгүй яахав. Гэхдээ тэр бүхнээ дотроо хадгалах учиртай. Бүрэн­төгс тэгж чадсандаа бүхнийг дийлсэн байхгүй юу.

-Бүрэнтөгсийн хувьд өнөө жил дөрөв дэхээ зодоглож бай­гаа. Өмнөх наадмуудын барил­даануудыг дурсвал?

-Ихэвчлэн гурвын даваанд унасан. Говь-Алтайн Д.Лхагвадорж начин, Өвөрхангайн Б.Сангисүрэн начин нартай гурвын давааны төгсгөлд тунаад л унаж байлаа. Өнгөрсөн жил цолонд баараггүй хүрнэ дээ гэж хүлээж суутал Хов­дын Ч.Цогбаяр начинтай гурвын даваанд тунаад унадаг юм. Миний харууссан гэдэг жигтэйхэн.

Ямар сайндаа наадам болоо­гүй л юм шиг санагдаж байхав дээ. Тэгээд надад нэг бодол төрсөн л дөө. Гурвын даваанд гар хөнгөн давуулаад өгөх цолтон манай Увсаас байдаггүй юм уу гэж. Энэ тухайгаа ч Бүрэнтөгст хэлсэн. Мань хүнд болохоор хэн нэгэн цолтой бөхөөр амлуулаад давчихъя гэсэн бодол байдаггүй. Тэгээд л үе тэн­гийн шижигнэсэн залуустайгаа тунадаг байсан байхгүй юу. Харин өнөө жил Балжаа аварга гурвын даваанд амлаж тунаанаас гарга­санд нь их баярлаж байгаа.


-Шавь тань гэр бүлтэй болж, нэг охинтой болсноо ярьсан бай­сан. Хань ижил нь аль нутгийн хүн бэ?

-Батлан хамгаалахын их сур­гуулийн оюутан байхдаа ангийн­хаа хүүхэдтэй гэр бүл болсноо дуулгаж байсан. Б.Бат-Эрдэнэ аваргын нутаг буюу Хэнтийн аймгийн охин гэсэн юм билээ.

-Хоёрын даваанаас л хатуу учраануудтай таарсан даа?

-Тэгсээн. Наадам бол наадам л байдаг хойно. Хэнтэй ч таарч мэднэ. Өрсөлдөгч бөхөө давах л чухал байдаг. Хоёрын даваанд аймгийн хурц арслан О.Гантул­гатай таарсан. Гантулгын хувьд өнөө жил улсын цолонд яригдаж байсан бөхчүүдийн нэг. Өнгөрсөн жил Ховд аймгийн ойд ес давж түрүүлсэн бөх шүү дээ. Дөрвийн давааны оноолт бүр хэцүү байсан. Өнгөрсөн жилийн түрүү С.Мөнхбат аваргатай таарсан. Уг барилдаа­ныг би гэртээ үзсэн юм. Яагаад ч юм аваргыг хаячих юм шиг санаг­даад харж суутал давчихсан. Хоёр нүдний нулимс асгаад ирдэг юм. Тэгж байтал найзууд манайхаар ирлээ. Бөхөд дуртай бидний хэсэг нөхөд нэгэн клубт очиж наадмын бөхийг хамт үздэг юм. Сүүлийн хэдэн жил тэгж үзээд заншчихсан. Тэгээд өнөө хэдтэйгээ дөрвийн давааны дараа бөхийн клуб рүүгээ явлаа. Тэнд бол бөөн л юм болсон. Даваа бүрт л орилж хашгираад. Улсын арслан цол хүртээд Ерөн­хийлөгчөөс тэмдгээ авч байхад нь харж чадаагүй. Өөрийгөө их л сэтгэлийн хаттай гэж боддог бай­сан. Тийм юман дээр хүн гээч чинь ямар өчүүхэн байдаг юм бэ. Харъя гэхээр л нүдний нулимс асгачихаад болоогүй шүү. Зөвхөн миний бие гэлтгүй манай Увсын цэнхэр хяз­гаарынхан үнэндээ сэтгэл тэнүүн баярлаж байгаа. Сүүлийн гурван жил наадмын түрүү бөх Увс нутгаас тодорч, бид бүхний магнайн үрчлээ тэнийж байна шүү дээ. Бүрэн­төгсийг цолоо аваад нүдэндээ нулимстай Төв цэнгэлдэхийн төв индрээс бууж байхад Монгол Ул­сын аварга О.Балжинням, С.Мөнх­бат, улсын арслан Б.Ганбат, улсын заан Д.Бумбаяр, улсын харцага Ө.Бат-Орших, А.Бямбажав тэргүү­тэй хүчтэнүүд бүгд л магнай тэнийсэн баяртай "Увс нуур" дуугаа цэнгэлдэхэд хадааж байв. Тухайн агшинд бөхийн клубт цугласан олон маань бүгд босчихсон "Увс нуур"-аа дуулж хоорондоо тэв­рэлдэн байсан даа. Би бөхийн клубээс гэрээдээ яаж ирснээ санах­гүй байна. Тэгж л их баярласан шүү.


-Наадмын дараа шавьтайгаа холбогдсон байх. Бас л уйлаад ярьж чадаагүй юу?

-Наадмын орой ярьж баяр хүргэсэн. Хичээж байгаад харин ч хүн шиг ярьчихсан шүү (инээв). "Миний шавь болоогүй байгаа. Цаанаа нь төрийн наадмын олон түрүү чамайг хүлээж байгаа. Ард түмнийхээ итгэлийг алдалгүй сайн барилдах л үлдлээ. Аваргын босго ойрхон бий шүү" гэж хэлсэн дээ.

Таны шавь Монгол Улсын авар­га хэмээх хүндтэй цолны эзэн болж, олон түмнээ баярлуулж явахын ерөөлийг өргөн энэхүү ярилцлагаа өндөрлөе. Өөр олон шавь нар тань алдар суугаа мандуулж явах болтугай.

Ярилцсан Н.ГАНТУЛГА
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

“Мангар” Санжаа гэхээр нэг л дотно санагддаг шүү

Postby champion » Wed Jul 25, 2012 2:53 pm

Өвөрхангай аймгийн Шанх одоогийн Хархорин сумын уугуул, олон түм­нээ "Том" хэмээн ал­дарш­сан Монгол Улсын хүчит заан Цэрэндонойн Санжаа гуайнд өнжлөө. Тэднийх Бугын сангийн аж ахуйн доохно, Түргэ­ний голд зусч байна. Нар ханын толгойтой уулзах мөчид буюу морин цаг дүүрээд ирэхүйд өвгө­нийд хүрч очсон юм. Тэ­рээр хаалга нь онгорхой гэрийнхээ үүдэнд томоо гэгч модон сандал дээр тухалж сууна. Хоёр хоно­гийн өмнө хүүгээр нь хэл хүргүүлсэн болохоор Сан­жаа заан хөгш­ний­хөө хамт хотоос зочин ирнэ гээд хүлээсэн бай­далтай байгаа нь ажиг­лагдсан.

Унаа тэрэгнээс буу­хуйд өвгөн хэдийнэ дэргэд ирчихсэн, парвайсан том гараа сарвайн ихэд дот­ночилж байна аа. Хөг­шин нь тугалын зэлнээ­сээ яа­равчлан алхаж, явуут дун­даа мэнд мэ­дээд гэрт оро­хыг урив. Таван ханатай эрээн гэрт хоёр буурай тохилогхон аж төрдөг нь босго давуут л мэдрэгдэж байгаа юм.

Хоймортоо модон эрээн ортой, хоёр талдаа мөн эрээн ортой, залгуулууд дээд талд нь хоёр эрээн авдар ханайж байна. Эрэгнэгийн шүү­гээ, явган сандал зэрэг нь бүгд эрээн. Ерөнхийдөө л нүд эрээлж­лүүлсэн, тийм нэг хээ хуар болсон айл ажээ.

Буурал заан орныхоо дээд талын шүүгээг ууд­лан, үзүүрээсээ сэмэрч гандсан даалингаас цав цагаан хөрөг гарган там­хиллаа. Хөөргийг нь хоёр гардан авч там­хил­чи­хаад, буцаад хоёр гараа­раа өглөө. Учир нь нэг гарт минь багтах­гүй бай­сан хэрэг л дээ.

Зааных уг бууцан дээр зурга­дугаар сарын аравдаар буужээ. "Ма­най өвөлжөө энүүхэн дор бий. Түргэний гол, Бугын сангийн аж ахуй энэ ха­виа­саа ийш тийшээ хө­дөлдөггүй юм аа. Ээлтэй сайхан газар байгаа юм. Энд чинь хорь шахам жил нутаглачихлаа шүү дээ" хэмээн хуучиллаа.

Тэгснээ залгуулаад "Санжаа зааныд өнжье гэсэн чинь хүмүүс "Ма"-гийнд очиж яахнав гэж асууж байна уу" гээд наг наг хөхрөв. "Ма" гэдэг нь юу билээ хэмээн, ерөн­хийдөө гадарлаж байгаа ч өөрөөс нь тодруулаад авлаа. Яагаав, манга­рынд л гэж байхгүй юу. Цаа­дуул чинь намайг ман­гар л гэдэг юм гэв. Цаадуул чинь гэж яг хэнийг хэлж байгааг сайн ойлгоогүй ч бөхөд хайр­тай олон түмнээ л хэлж байгаа юм байна, ардын­хаа хүндэтгэлийг хүлээ­сэн хүчит заанаас ийм хэм­жээний үг ч гаралгүй яахав гээд өөрөө өөртэй­гээ зөвшилцлөө. "Цэдэнбал дарга намайг харчи­хаад ойр тойрныхоо хүмүүсийг загнасан гэдэг. Залуу сайхан хү­нийг мангар гэж дуудлаа. Энэ хүн чинь харин та хэдийг бодоход хамаагүй цэцэн цэлмэг юм гээч" гэсэн дуулддаг. Тэгэхээр ах нь нам төрийн удирдагчаасаа цэцэн гэх үнэлэлт авсан хүн байгаа биз гээд мөн л хүд хүд инээж суулаа. Энэ зуур гэргий нь цай аягалж, тавагтай ааруул, дарайсан шинэ өрөмний хамт өмнө минь өрлөө. Зааныд очихоор галигуулж явахад ихэнх айлууд гүүгээ уячихсан, уяан дээр нь морьд багшраастай харагдсан. Үрээ морьдоо тарлаж буй уяачид хаа нэгтээ үзэгдэж, тэртээд хүүх­дийн гийнгоо цангинах нь наадам дөхсөнийг илтгэж байлаа.

Бугын сангийн аж ахуйд Өвөр­хангайн бөхчүүд наадмын бэлт­гэлд гарсан. Та ойрхон юм чинь очдог уу, нутгийн залуустаа сур­гаал айлддаг уу гэж асуухад, "Очил­гүй яахав. Бэлтгэлд гарсан өдрөө урина. Явцын дунд урина. За тэгээд Ганбаатар арслан хаа нэг өөрөө ирээд аваад явна шүү дээ" гэв. Ахмад заан хэд хоногийн өмнө нутгийн бөхчүүдийнхээ галыг эргэ­сэн байна. Хэн ямар өнгөтэй байна, заасан мэхийг нь хэн сайн сурсан байна гээд юм юм л бодож очсон нь мэдээж. Тэрээр нэг довынх юм гээд Т.Санчир начинд ихэд амин­чирх­даг аж. Ерөнхийдөө багш шавь хоёр юм байна. Санчиртаа өөрийн­хөө ганц дархан мэх болох сал­таадахаа зааж өгчээ. Шавь нь багшийнхаа мэхийг төдийлөн сайн сурахгүй байгаа бололтой. Сэтгэл жаахан дундуур байсан. Өврийн хангайн бөхчүүд хүчит зааныгаа ихэд хүндэтгэж, дээдэлдэг нь нэгэн ярианаас мэдрэгдсэн юм. Наадамд явахдаа бүгд зааныхаараа орж нэг нэг алгадуулаад гардаг гэнэ. Ухаан­­даа 2006 онд заанд алга­дуулсан Д.Сумьяабазар аварга, 2008 онд До.Ганхуяг арслан, өнгө­рөгч жил шавь нь начин болжээ. Тэгэхээр зааны алгадалтад ихээ­хэн учир байгаа хэрэг.

Бөхчүүдийнхээ гал, наадмын өнгийн талаар өгүүлж байгаад сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн тухай дурсаад авлаа. Ширээн дээрх тавагтай өрөмнөөс долоовор хуруугаараа авч идэнгээ Дагваа аваргын тухай яриа үүсгэлээ дээ. "Өнөө сумогийн аварга Дагвадорж маань энэ жил зодоглох юм байна аа. Дагваагийнх гээд томоо цагаан гэр тусдаа байна. Харин өөрөө ирээгүй л байсан. Хужиртдаа амраад байгаа юм уу даа. Дагваагийн зодог, шуудаг, дээл хувцсыг манай Ганбаа (улсын арслан Б.Ганбаатарыг хэлж бай­на)-гийн авгай хийсэн гэсэн. Залуу­чууд л тэр тухай ярьж байна лээ" гэв.

Баруун хоймрын авдар дээрх жаазыг нь үзэж сонирхлоо. Идэр залуу үеийнх нь жагссан сайхан зургууд байна аа. Хоёр жаазных нь зургууд ундуй сундуй л хараг­дана. Нүүдлээр хөдөлсөн байлгүй. Өвгөн зэрэгцэж босч ирээд "Энэ чинь Казахстаны өнөө алдарт Айхановтой барилдаж байгаа зураг. Айханов ч дэлхийн шилдэг бөхчүүдийн нэг байсан даа. Манай Цэрэн (Сэрээтэрийн Цэрэн аваргыг хэлж байна)-д сармайдах мэхээ хийж, ээжээ гэж орилуулсан хүн шүү дээ" гэлээ. Монголын анхны шигшээ багийнхны зургууд байна. Хоёр Мөнх тэргүүтэй хүчтэнүүд цэл залуухан байж. Ингэхэд Санжаа заан анх удаа хилийн дээс алхаж, анхны медалийг эх орондоо авчир­сан бахархалт нэгэн билээ. Үүнийг мэдэх нэгэн нь л мэдэхээс тэр бүр хүмүүс мэддэггүй юм шиг ээ. Нэгэн мянга есөн зуун жаран хоёр онд Унгарын Будапештэд болсон ах дүү найрамдалт орнуудын тэм­цээнээс нэмэх зуун килограммын жинд хүрэл медаль хүртсэн түүхтэй. Түүний уг амжилтыг, ер нь их спортод үзүүлсэн амжилтыг нь Монголын төр засаг төдийлөн үнэлээгүй санагдана. Ухаандаа, гавьяат тамирчин гэх цолыг хүр­тээгүй үлдсэн ганц хүн нь Санжаа гуай гэдэг шүү. Энэ тухай өвгөний санал сэтгэгдлийг нь хуваалцсанаа бичил туурвилынхаа сүүл хэсэгт оруулсан бөлгөө.

Бид хоёрыг зураг үзэж, жаазны өмнө яриа хөөрөө болж байх зуур хөгшин нь аргалын галан дээр шинэ цай буцалгаж, залгуулаад хоол хийхээр тогоонд хавирга сэлтийг алаглуулжээ. "Ойрд бороо ороод аргал норчихсон. Гэхдээ ганц нэг шуудайг жоорлож байсан маань аминд орж байна. Энэ ха­луунд аргал ч дороо сэвэрчихнэ дээ" гэж Отгонсүрэн гуай өгүүлэнгээ тогооныхоо тагийг авч захаасаа язайж буцалсан мах шөлөө хутгаад авлаа. Аргалын утаа дотно сайхан үнэртэж, ойролцоо хонь хурга майлалдах нь сонсдоно. Тэсэлгүй гэрээс гарлаа. Түргэний голынхоо хойно урд зэргэлдээ буусан айлуу­дын гадаа янз бүрийн л дүр зураг өрнөж байна. Зарим нэг нь хонь ямаагаа сааж, зарим нэг нь гүү малаа уяж, зарим нь хүлэг морьдоо үсэргэж зуны ажил барагдахгүй л өрнөж байх шиг. Хоёр хөгшин дэргэдээ илүү гэртэй юм байна. Сааль сүүгээ тэнд боловсруулдаг аж.

Хоол болохын үест өмнөөс нэгэн машин гараад ирэв. Заан хоймрынхоо орон дээрээс гэрийн үүдээр саравчилснаа таньж эс чадан хэн ирж байна аа гэж хөгш­нөөсөө асуув. Отгонсүрэн гуай "Ган-Эрдэнэ байна" гэв. Аан миний том хүү ирж байна. Өвөөгийн хүү хамт ирж байгаа болов уу гээд ухасхийлээ. Ган-Эрдэнэ ах аавын­хыгаа тодорхой зааж өгч, өмнө нь хэл хүргэсэн юм. Утсаар л ярьж байсан болохоос хэн хэнийхээ барааг хараагүй учир аавынх нь гэрийн гадаа анх удаа уулзаж, гар гараа барилцлаа. Үүнд хоёр хөг­шин багагүй гайхаж байгаа болол­той, та хоёр чинь хэн хэнийгээ таньдаггүй байсан юм уу гэж зэрэг асуув.

Өвөөгийн хүү ирж байгаа болов уу гэж гэрээс яаран гарсны хэрэг бүтэв бололтой. Ган-Эрдэнэ ахын бага хүү эмээ, өвөөгийн жинхэнэ бурхан нь ажээ. Ээлжлэн тэвэрч үнсээд л. "Дээр өвөөгийндөө олон хонох гэж байхад аав нь аваад явчихсан юм" гэж гомдоллоод л. Харин Эрхэмээ хүү замд унтчихаж. Жаахан нойрмог байна. Гэрт орон­гуутаа эмээгийнхээ орон дээр хэвтээд өглөө.

Заан сая л том хүүтэйгээ мэнд усаа мэдэлцэж, ажил албыг нь асуув. Түүнээс өмнө бол ачийгаа үзээд бөөн хөөр байсан билээ. Ган-Эрдэнэ Иргэний нисэхийн ерөнхий газрын авран хамгаалах, гал унт­раах албанд ажилладаг юм байна. Дөч орчим насны залуу байлаа. Мөөеө аваргын "Их шавь" бөхийн сургуулийг дүүргэсэн ч бөхийн спортыг хөөгөөгүй ажээ. Зааных гурван хүүхэдтэй юм билээ. Хоёр хүү, нэг охинтой юм даг уу даа. Том хүү аавынхаа биеийг дахин дахин асууж, эмээ ууж байна уу, эм нь дуусч байна уу. Шинжилгээнд хэзээ орох билээ. Ямар нэгэн зовиур байна уу гэх зэргээр шалгаав. Хяналтын эмч шиг л асууж байлаа. Өдгөө нас сүүдэр 75 хүрсэн заан бүх зүйл зүгээр дээ, санаа зоволт­гүй хүү минь, эм тариа бий гэв. Санжаа гуай өнгөрсөн хавар мэс засалд орсон юм байна. Тэгээд л хүү нь ойрхон ирж, эргэж тойрдог ажээ.

Гурван эр хүн бөх, морь, наадам найр ярьж суутал гэрийн эзэгтэй тарган хонины өөх нь алагласан хавирга сэлтийг ширээн дээр уур манан савсуулаад гаргалаа даа. Шөлөнд юу хийх гэж байгаа юм, ээж ээ гэхэд Отгонсүрэн гуай гой­мон хийчихдэг юм уу гэнэ. Энэ зуур миний бие тэсэлгүй сайхан бантан хийчихгүй юу даа гэлээ. Өнжихөөр ирсэн хүн чинь гал тогооных нь ажилд оролцож, хошуу нэмэрлээд авсан нь тэр. Миний санал зуун хувиар дэмжигдэн, бантангийн гурил үрэхээр хөгшин цагаан тав­ганд гурил хийлээ.

Чанасан махны тавиур дээр хоёр ч хутга тавьсан байна. Гэвч даадаг юм алга аа. Ган-Эрдэнэ, за энэ хутганууд ч явахгүй нь дээ, ээж үрэх аяга байна уу гэтэл, Санжаа гуай аавынх нь тонгорог байгаа даа гээд хөөрөг гаргасан орны дээд талын шүүгээгээ дахин уудлав. Эвхмэл тонгорог гаргаад ирлээ. Түүгээр нь огтлох гэтэл нөгөө хоё­роосоо ч дор байна шүү. Заан "Би ч хутга ирлээд ир оруулдаггүй юм. Хэзээний тийм. Харин манай хөг­шин надаас хамаагүй дээр шүү" гээд инээж суув.

"Танай Асен Өвөр­хан­гайн­хан­тай бэлтгэлд гарчихсан байна лээ. Сайн уу Санжаа ахаа" гээд нэг хүү мэндлэв. Хартал Асен байна" гэж том хүүдээ хэллээ. Асен гэдэг нь Ховд аймгийн Булган сумын уугуул, аймгийн арслан цолтой бөх. Ган-Эрдэнэ ахтай хамт ажилладаг юм байна. Асеныгаа өнөө жил харж л байгаа. Цолонд хүрэх эсэхийг нь сайн мэдэхгүй юм. Харин Батмөнх маань баараггүй начин болно доо гэлээ.

Батмөнх гэж Төв аймгийн Баян­хангай сумын харьяат, аймгийн арслан бөх. Иргэний нисэхийн ерөнхий газрын бөх хэмээн дуу­дуулж заал танхимын барилдаанд тун дээгүүр барилддагийг бөх со­нир­хогч олон мэднэ болов уу. Тэрээр том хүүтэй нь мөн л нэг дор ажилладаг юм байна. Төв аймгаас өнөө жил юм дуулгах нь баараггүй байх шүү. Улсын цолыг гуйж биш гуядаж авах л залуусын нэг дээ.

Санжаа гуайгаас заан цол хэрхэн хүртсэнийг нь асуулаа. "Би чинь төрийн наадамд анх удаа зодоглож, шууд долоо давж заан цол хүртсэн хүн шүү дээ" гээд яриагаа эхэллээ. Тэр нь 1960 он. Санжаа гуай Улаанхуаранд бууд­лагын батальоны цэрэг байжээ. Наадамд зодоглоё гэж дарга на­раа­саа гуйгаад тэд зөвшөөрөөгүй аж. Гол нь сахилгагүй цэрэг гээд явуулдаггүй, хэдхэн хоногийн да­раа наадам эхлэх гээд байдаг.

Мань хүн болохоор жорлонгийн нүх ухаад байж байдаг. Нэг өдөр аз болоход Ө.Эрдэнэ-Очир арслан иржээ. Арслан бас л нэг оны цэрэг. Онжавууд. Гэхдээ начин цолтой цэргийн албанд ирсэн гэдэг шүү. Ингээд Эрдэнэ-Очир гуай дарга нараасаа гуйж, өнөө Санжааг аваад явахаар болж. Яг явахад ангийнх нь захирагч ам өчиг авсан байгаа юм. Юу гэж вэ гэхээр "нөхөр минь чи улсын цол авч чадах уу" гэж асуусан гэнэ. Тэгэхэд чадна аа л гэсэн байна. Ямар цол авах вэ гэхээр нь айхдаа заан гээдхэж.

"51"-ийн тэвшин дээр Эрдэнэ-Очиртойгоо суугаад Сонгинын ам­ралт руу явсан байгаа юм. Тэнд бөхчүүд наадмын бэлтгэлд гар­чихсан, жинхэнэ торгон ирэн дээ­рээ байгаа. Замд Эрдэнэ-Очир нь асууж байна гэнэ. "Чамаас ам өчиг авна гээд байсан. Юу гэж асуув", "Улсын цол авч чадна биз л" гэлээ, "Тэгэхээр нь чи ямар хариу барив", "заан цол авна аа" л гэчихлээ. Үгүй ээ ямар **н** хүн бэ, чи. Ядахдаа начин гэж хэлдэг байгаа даа. Улс даяар нэр алдар нь цуурайтсан бүх л хүчтэнүүд зодоглоно шүү дээ, төрийн наадамд чинь. Тэгэхэд муу шалдан цэрэг чи заан болно гэж амлаж байдаг, мөн таарч дээ гээд толгой түрүүгүй загнаж гарчээ.

Тухайн мөчид Санжаа гуай "Би нэрээ ямар мангар хүн бэ. Начин гэж хэлэх минь яав. Одоо яана аа. Нөгөө долоо хоногийн чөлөө ч өнгөрсөн дөө. Аягүй бол шоронд суух юм байна даа" гэж бодоод алс хөдөө суугаа ижий ааваа сана­галзсан гэдэг шүү.

Жаран оны наадам ч эхэлж гэнэ. Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Ц.Чимэд-Очир, Д.Дамдин нарын аваргууд зүүн, баруун жигүүрийг магнайлан мөн чиг сүртэй байна гэнэ. Цэрэг Санжаа дөрөв давчих­жээ. Начны даваанд тулаад иртэл Булганы "задгай шар" Лхагва­доржтой туналаа гэж дуулдлаа. "Задгай шар" гэж аймгийн арслан цолтой, ааг омог ихтэй, тун эвгүй барилдаантай нэгэн байсныг дээх­нэ үеийн бөхчүүд, бөх сонирхогчид андахгүй ээ. Тэрээр дөрвийн да­ваанд Эрдэнэ-Очирыг нь уна­гачихсан байдаг. Түүнээс Санжаа гуай хэрдээ бэргэж л байж. Ямар сайндаа Цоодол арслан дээр очоод "Та нутгийн дүүгээ авчихгүй яав даа" хэмээн гоморхох, тунир­хахын завсарт хэлсэн удаатай. Арслан тэр жил Булганы Цэрэн хэмээх цэргийг амлаад унасан байдаг. Тунасан хоёр бөхийн ба­рил­даан бужигнаад явтал Санжаа гуай өнөө лут гайхлыг чинь хаячих­сан байна. Бадамсэрээжид арслан төв цэнгэлдэхэд "Өвөрхангайн Санжаа Монгол Улсын начин цол хүртлээ" гэж зарлахад их сайхан санагдаж билээ. Аав маань тэр жил хөдөөнөөс ирснийг ч хэлэх үү. Улсын цол авчихсан хүн чинь аав дээрээ баяр хөөртэй гүйгээд очлоо. Аав нулимсаа арчаад л бөөн баяр. Зургаагийн даваанд Гүнсмаагийн Дамдиндорж начинтай тунажээ. Дамдиндорж нь Жалаа начны төрсөн ах, бас шаггүй нэгэн байсан байна. Барилдахынхаа өмнө "Чи бид хоёрын хэн давсан нь гарцаа байхгүй заан авна" зоримогхон өржээ. Бадамсэрээжид гуай Өвөр­хангайн Санжаа ойгүй бяртай бөх. Зуугийн поошигтой айргийг торох зүйлгүй өргөдөг гээд зарлаад өгч. Үүнд хөөрөөд, бяр нь орчихсон бяр нь орчихсон юм билээ. Тэгээд л зургаа, долоогийн давааны хүчтэ­нүүдээ бярдчихжээ. Долоод Архан­гайн Жалбуугийн Чойжилсүрэн арсланг давж заан цолд хүрээд Дамдин аваргад унасан байна.

Нэг зүйлийг сонин болгож өгүү­лэхэд, заан цолд хүрэх үеэр нь Ю.Цэдэнбал дарга, Ж.Самбуу дарга нар хүн явуулж Цэрэндоной гуайг дуудуулсан гэдэг. Дарга нар дуудаж байна гээд цэргийн хувцас­тай хүн ирэхэд юу ч ойлгоогүй хөдөөгийн өвгөн "Би ямар ч хэрэг хийгээгүй ш дээ" гэж үнэн голоосоо айсан түүхтэй. "Чойжилсүрэн арс­лантай барилдаж байгаад нэг хартал аав суудал дээрээ алга. Хаачсан юм бол гэж ийш тийшээ саравчиллаа, байдаггүй шүү. Амь­хандаа аавыгаа олоод харчихвал нүдэн дээр нь заан цолд хүрэх юм даа гэсэн бодол төрөөд л.

Тэгтэл аав, төв индэрт Цэдэн­бал дарга, Самбуу дарга хоёрын дунд додьгорхон сууж байдаг бай­гаа. Тэрхэн агшинд цээжинд нэг юм амтагдаад ах нь туйлчихсан даа. Чойжилсүрэн арсланг тугны дэргэд унагачихаад тэр эрчээрээ туг тойр­чихлоо. Гүйж ирэн тахимаа авч, малгайгаа өмсчихөөд дахиад туг тойрч билээ. Хүмүүс шагшаад л. Бадамсэрээжид дахин дахин маг­таад л мөн ч сайхан байж шүү" гэж өвгөн заан тавь гаруй жилийн өмнөх наадмаа дурсан байлаа. Тийн суухдаа нүдэнд нь ер бусын гэгээ тодроод, залуу цагийнх нь бяр амтагдах шиг болсон байх. Нэг л хийморьтойхон харагдсан.

Отгонсүрэн гуай "Хүүе Санжаа гараарай, үнээнүүд ирж байна. Тугал хаана байна вэ. Аягүй бол зэлэн дээр байгаа байх шүү" гэж хэлж дуусаагүй байтал өвгөн заан том хүүгээсээ түрүүлээд аль хэ­дийнэ үнээн зэлэн дээрээ оччихсон, цагаан эрээн, улаан халзан хоёр үнээгээ хүзүүвчнээс нь уяж зогслоо. "Үнээнүүд мань мэтийг ойр­туу­лахгүй шүү дээ. Хоёр хөгшинд л ээнэгшинэ" гэж том хүү нь өгүүлэв. Голын урдхан хонин дундаас тугал мөөрсөөр наашиллаа. Уг хоёр үнэний тугал бололтой. Саа­хал­тынх нь охин шилбүүр бариад гүйж явахад Санжаа гуай дуудан, "Нав­чаа, миний охин хоёр тугалаа наашлуул даа. Хашаад авъя" гээд эхийнх нь хажууд амдан зогсов. Хоёр тугал ч ээлж дараалан шог­шоод ирэнгүүт хөгшин сурмаг гэгч нь шүүрч аваад тапхийтэл хашаад авлаа. Ингээд үнээ тугалны асуу­дал зохицогдов бололтой.

Зэлэн дээр энэ тэрийг ярилцан, хавь ойрыг саравчлан, тэрүүхэнд шийдэн дээр сагс тоглож байгаа хүүхдүүдийг ажиглан байтал жижиг цагаан машин гэрийн ойрхон ирээд зогслоо. Нүдний шилтэй туранхай бор хүн буугаад ирэв. Гэрийн эзэн "Баяраа сайн уу, ойрд яагаад үзэгдэхгүй байна. Гүүгээ уях болоогүй юу" гэж ихэд дотночлон яриа өрнүүлээд гэрт орлоо. Ма­найд "Өдрийн сонин"-ы сурвалж­лагч хүү ирээд байна. Чамаас бас яриа хөөрөө авах байх. Гүү малаа уяхгүй, энэ хавийнхандаа шинэ айраг амсуулахгүй яагаад удаад байгаа юм гэж асуух байх хэмээн өвгөн хошигноод авав. Баяраа гуай жаахан царцанги маягтай болсон хавирганаас цайнд хөшиглөнгөө манай урд талын булаг булин­гартай болчихож, адуу мал ороод тэр. Тэгээд танай эндээс ус авах санаатай гэж өгүүлэв.

Санжаа гуайн үнээн зэлний доохно булагтай юм байна. Булаг руу нь Ган-Эрдэнэ ахын хамт очиж, хорин таван литрийн хоёр шар саваар ус авлаа.

Халуунд хүйтэн булгийн ус залгилахад дотор цэлмээд явчихаж байгаа юм. "Ижий аав хоёрын минь энх тунх байгаагийн нэгэн шалт­гаан нь энэ булаг юм шүү" гэж том хүү нь хэлэхэд өөрийн эрхгүй тийм дээ гэсэн бодол төрж байлаа. Уг булаг л хүчит зааныхыг хаяандаа жилийн дөрвөн улиралд аргамждаг ажээ. Булгаас ус авч, хүүтэй нь хамт дамжлаад, нэг гартаа шанага дав­хар бариад, жаахан намагтай газраар нь дов дамжаад, сугсарсан ногоон дээгүүр нөл нүцгэн алхжээ явахад бас л жаргалтай байсан даа. Өвгөн гэрийнхээ гадаа энэ тэрийг саравчлан, алсан анир авсан шигээ зогсож байлаа.

Хоёр савтай усаа гэрт оруу­лан­гуут Отгонсүрэн гуай бид хоёрыг нэг их ажил хийгээд ядарчихсан юм шиг, за одоо хэсэг сайхан амар. Шинэ тараг бүрэлдчихэж. Хэд хэдэн аяга тараг уучихаад нам унтчих ч зүгээр шүү гэв. Үнэхээр ч шинэхэн бүрэлдсэн тараг амт шимт гэж янзын байлаа. Баруун талын эрээн орон дээр хэсэг нам унтчихжээ. Гэр дүүрэн хүүхэд ч бужигнаад явчих шиг. Юу билээ гээд босоод иртэл гурван залуу бүсгүй нялх хүүхдээ тэвэрчихсэн, наагуур цаагуур нь божир бор банди нар гүйлдээд, хоёр хөгшний бүр нэг нар нь гарч сууна. Отгон бэр нь Төв аймгаас найз нөхөдтэйгээ амралтын өдөр хадмындаа ирээд байгаа нь тэр ажээ. Төрөөд гурван сар л болж байгаа юм уу даа. Нялх хүүхэд нь эмээгийнхээ орон дээр үнэгчлээд л. Өвгөн заан байн байн очиж, шүлсдээд л.

Бэрийнх нь найзууд ч хөхүүл хүүхэдтэй юм байна. Хүүхдүүдийн дунд сумогийн бөхчүүд шиг цулцгар банди байна. Хоёр ой хүрч байгаа гэхэд хамаа­гүй том, бүдүүн. Түү­нийг Даг­ваагийн хүүхэд гэж ээжийг нь явуулаад. Ээж нь Японд сурч байгаад ирсэн бүсгүй юм бай­на. "Танай Дагваа өнөө жил барилдах юм гэсэн. Бэлтгэлдээ гарсан уу, чамтай тэр тухай ярьсан уу" гэж найз нөхөд нь өнөө бүсгүйг цааш­луулаад. Нө­гөөх нь тоож байгаа юм алга. Дагваа Өвөр­хан­гайдаа л бай­гаад байх юм. Хүү бид хоёр дээр ирэхгүй юм байна ш дээ" гээд тас тас хө­хөрч байлаа. Хүүх­дүүд хар гүйхээрээ орж ирэн та­раг уус­наа ааруул хор­мой­лоод дахиад л га­раад алга болно. Го­лын хойдох айлын бан­ди нар­тай гол дээр тоглож, хонь ямаа­ны наа­гуур цаа­гуур гүйл­дэнэ. От­гон­сүрэн гуай ямаанд мөр­гүүл­чихгүй бай­гаа гэж санаа зов­но. Ээж нар нь бол гайгүй биз гэсэн шиг амгалан гэгч налайж суув. Бага бэ­рээ явах бол­тол хоёр хөг­шин илүү гэ­рээ­­дээ ороод явчи­хав. Айл айлд сүү, та­раг хуваарилж, жи­жиг уутанд ааруул ээзгий хий­жээ. "За та хоёр минь сайн сууж бай­гаарай. Цаа­да­хын чинь ажил амрахаар гэрээ­рээ ирнэ ээ" гэж мах­лаг­дуу­хан ца­гаан хүүхэн хэ­лээд машинд суув. Хүүхдээ тэвэр­сэн бүс­гүйчүүд хөгш­­­ний өг­сөн ун­дааны савтай сүү тар­гийг нэг гартаа барьж, сугандаа хүү­дий­тэй ааруул сугавч­лаад ма­шинд суулаа.

Хөдөөний ажил ар араа­­­саа л ундардаг хой­но доо. Бэрээ най­зууд­тай нь явуулаад байж байтал зөрөөд саахалт айлын Баяраа гуай машинтайгаа ирэв. Гэргийгээ да­гуулж иржээ. Гэргий нь малын эмч аж. Хоёр үнээнд нь боомын эсрэг тариа хийхээр иржээ. Үүнийг дуул­сан хоёр хөг­шин үнээн зэлэн дээ­рээ шурхийн очиж, саалийнхаа үнэ­нүүдийг эвэрдээд авлаа. "Алив ээжээ, би барья" гэж том хүү нь хэлээд улаан халзан үнээ­ний эврээс зуураад авав. Тэр даруй малын эмч та­риа­гаа шахчихлаа. "Та хоёр ороод цай уугаад явахгүй юу" гэхэд "яараад байна аа, энэ хавийнхныхаа үхрийг өнөөдөр тариад дуусгачихаар байна" гээд алга болоод өгөв.

Гэрт орж бас л цай хоол болс­ны дараа заантай дахиад хууч хөөрлөө. "Та ч их түүх домог­той хүн дээ. Тантай хол­боотой үнэн худал нь мэ­дэг­дэхгүй онигоо, яриа хөө­рөө байдаг" гэхэд, цаадуул чинь намайг дандаа л онигоонд хийж байдаг юм гэв. Та тээвэрт явж байгаад нэгэн сумын наадам дээр ирээд барилдах гэтэл нэрээ март­чих­сан гэдэг. Бөх бүрт­гэж байгаа хүмүү­сийн дэргэд зогсч байтал таньдаг хүн ирээд Санжаа гуай сайн уу гэтэл, өө тийм Санжаа гэ­сэн тухай инээд­мийн яриа бий. Энэ үнэн юм уу гэхэд, заан хүд хүд инээж, эрхбиш хүн байна даа яа­лаа гэж нэрээ мар­тах билээ. Хү­мүүс л они­гоонд оруулж байх­­гүй юу гэв. Бас нэг ийм яриа байдаг даа, заан аа. Том машины мотор ч юм уу их л хүнд зүйл өргөж яваад авто­баа­зынхаа гадаа тавь­чихаад ма­наа­чид нь, үүнийг харж бай­гаарай, хүн өргөөд явчих вий гэж захисан тухай. Таны өр­гөж явсан зүйлийг арван залуу ирээд ч өргөж дий­лэ­хээргүй байсан аж. Энэ бас үнэн юм уу, тэр чинь Эр­дэнэ-Очирт тохиолдсон зүйл. Цаад чинь заль­тай болохоор над руу түлх­чихгүй гээд жуумалзав.

Ингэхэд та залуудаа хэр тэнхээ­тэй байсан бэ гэж асуулаа. Бусдын адил л байсан даа гээд нэгэн хууч дэлгэсэн юм. Санжаа заан "53"-тай тээвэрт явж байтал жаахан өөд газар машиных нь бензин дуусаад унтарчээ. Ойр хавьд айл амьтан байхгүй. Харин даваан дээр гараад цаад уруу нь өнхрүүлчихвэл айлын бараа хараг­дахаар байж. Тэгээд мань хүн машинаа түрэхээр бол­сон байгаа юм. Бас болоогүй ээ, ядаж байхад тэвш дүүрэн нүүрс аччихсан гэж байгаа. Ингээд хоёр мөрөө улаан нялга болтол нүүрстэй "53"-ыг мөрлөж түлхсээр даваан дээр гаргаж цаашаа нь өнхрүүлсэн түүхтэй гэнэ. Ямархан хүч тэнхээ­тэй байсан нь уг ярианаас хараг­даж байгаа биз.

"Тэмээ өргөдөг" Жамьяндорж арслан та хэд үеийн бөхчүүд дээ, түүний тухай хуучлахгүй юу гэхэд, манай тэмээ ч лут бяртай амьтан даа. Одоо бид хоёр янхигар хар өвгөчүүд л боллоо. 1961 оны наадамд би чинь тавын даваанд Дорнодын Дугарсүрэнд унасан юм. Надаар тав, Ж.Мөнхбатаар зургаа давж заан болсон доо, хөөрхий. Дугарсүрэн заан болсныхоо орой голын цэнгэлдэхийн тэнд тэмээ бид хоёрыг дайллаа. Баахан л "паавдлаа" (пиво ууснаа хэлж бай­на). Сүүлдээ Дугарсүрэн согтоод Жамьяндорж бид хоё­рыг ална гээж хутга барьж элдээд. Хөгтэй л юм болж билээ. Их агсан хүн байсан шүү гэв.

Сүүлд танайхаар ямар хү­мүүс ирэв дээ гэхэд, Өвөр­хангайн хэ­дэн бөх­чүүдээ нэр­лэж байна. Танай нут­гийнх­наас өөр бөхчүүд та­ныг эр­гэж ирдэг үү гэхэд, Цэнд-Аюуш заан хааяа ирж хуучилдаг юм. Ха­рин сүүлийн үед үзэгд­сэнгүй гэлээ. Санжаа заан саяхан Орхон аймагт болсон заа­нуу­дын­хаа нэ­рэм­жит ба­рил­даанд яваад иржээ. Тэнд байдаг нутгийн зөв­лөлийнхөн нь хүчит заан­­­­даа цалин цагаан мөнгөн заан бэлэглэсэн байна. Бэлэгнийхээ заа­ныг толиныхоо өмнө тавь­­­чихаж. "Цахилж яваа гөрөөс" гэдэг шиг цав ца­гаан заан алсыг ширтэн зог­соно. Хэдэн жи­лийн өмнө ца­гаан са­раар Санжаа заанд Мон­голын сумо бөхийн хол­бооноос "Хүчтэний бахар­хал" хэмээх шагналын анхныг нь өгч байсан. Уг шагнал нь хоёр хөгшний суугаа эрээн гэр юм байна. "Санжмя­тав гэж Их хурлын гишүүн байсан, сай­хан хүү бий дээ. Тэр сумогийн холбооны тэргүүн байх­даа өвгөн ахад нь бүрэн тавил­гатай эрээн гэр өгсөн юм. Тэгж хөгшин бид хоёрыг нэг баяр­луулж билээ" гээд сэтгэл догд­лон хэлж байлаа.

Баярлуулж гэснээс, "Та чинь хилийн дээс алхаж олон улсын наадмаас эх орондоо анхны меда­лийг авчирч сал­хи хагалсан хүн дээ. Үүнийг төр засаг үнэлж гавьяатаа өгдөггүй ээ" гээд заанаас тулган асуухад, "Би төр засгаасаа гавьяа шагнал тэгт­лээ горьдоод байдаггүй байв. Хүмүүс Санжаа л ганцаараа гавь­яа­гаа үнэлүүлэлгүй үлдээд байна даа гэдэг. Тэгэхэд нь ер тоодоггүй байлаа. Харин энэ жил нэг юм өгчих болов уу гэж горьдоод байгаа шүү" хэмээн жаахан хүүхэд адил өмөл­зөж суусан.

Нар баруунаа хэвийж, оройн сэрүү орох үеэр зааныхаас хөдөл­лөө. Гэргий нь бас л сүү та­раг, ааруул ээзгий бо­лов. Хайлсан тугалга шиг сайхан хүн юм аа. Машинтай намуухан хөдлөөд нэг ирж хар­тал, хоёр хөгшин үнээн зэлэн дээрээ байна. Цав цагаан торгон цамц эгэлдэргэлсэн хүчит заан цагаан үнээн зэлэн дээрээ өндөр шонгийн мод шиг сүр бараа­тай харагдана. Бодоход, хөг­шин­дөө үнээг нь ивэл­гэж өгч байгаа болов уу. Тэрхэн агшинд "Мангар" Санжаа гэхээр нэг л дотно санагд­даг шүү" гэх үнэн сэтгэлийнх нь үгс санаанд бууж бай­лаа.

Н.ГАНТУЛГА
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Монгол Улсын заан Ч.Батзориг: Ажилчдаа тойруулж суугаад цали

Postby champion » Fri Jul 27, 2012 2:26 pm

Баруун хязгаар Ховд аймгийн Чандмань суманд орших мөнх цаст Жаргалант хайрханы өврөөс багш, шавь хоёр заан төрсөн нь Ч.Бямбадорж, Ч.Батзориг нар юм. Монгол бөхийн барилдааныг сонирхолтой, үзүүштэй болгосон хэмээн үнэлэгддэг Гарьд И.Доржсамбуу, Заан О.Одгэрэл, Ц.Мягмарсүрэн нартай нэгэн үеийн бөх Ч.Батзориг заан тэр болгон хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй ч Монгол бөхийн ёс жаягаар аваргуудаас эхлэн бөхчүүдийг эрэмбээр нь уншигч олонтойгоо уулзуулдаг “Гарьд магнай” булангийн маань урилгаас татгалзаагүй юм.
-Бөхийн спортод хөл тавьж байсан тэр ?еийн түүхийг сөхөн яриагаа эхэлье. Таныг бөх болоход хэн, юу нөлөөлсөн бэ?
-Анх 1992 онд улсын заан Бямбадорж багш маань Мягмарсүрэн, Батзориг, Алтансүх, Балжинням, Намдаг гэсэн ийм таван хүүхдийг Улаанбаатар хотод авчирч, Хүч спорт хороон дээр өөрийнхөө удирдлага дор бэлтгэл сургуулилт хийлгэж эхэлсэн юм. Ингэж Бямбадорж зааны гар дээр ирж байсан таван хүүхэд бүгд улсын цолд хүрч, хоёр заан, нэг харцага, хоёр начин төрсөн дөө. Багш маань таван сайхан цолтой бөх төрүүлж, таван сайхан өрх гэрийг тусад нь гаргалаа.
-Бямбадорж зааны нүдэнд яаж туссан юм бэ? Магадгүй нэг нутгийн, хамаатан садан байв уу?
-Багш бид хоёр нэг нутгийн, нэг голын хоёр. Бид хоёрт цусан төрлийн холбоо байхгүй, харин нэг голын усаар ундаалсан усан төрлүүд. Намайг жаахан хүүхэд байхад манай Батзориг сайхан бөх болноо гэдэг байсан юм. Чандмань сум, Жаргалант хайрханаас төрсөн хоёр заан даа, бид хоёр. Багшийнхаа буянаар халхын бөхчүүдийн тоонд орж, өдий зэрэгтэй сайхан амьдарч явна.
-Багш чинь та нарыг чанга гараар барьж, өндөр шаардлага шахалтаар маш их бэлтгэл сургуулилт хийлгэдэг байсан тухай яриа байдаг юм билээ. Машинаар хөөж гүйлгэдэг байсан гээд л?
-Хүнийг хүн болгоно гэдэг их чухал шүү. Багш гэдэг их өгөөмөр хүн байдаг юм болов уу гэж би боддог. Би лав багш шигээ өөрийнхөө амьдралыг орхиод хүний төлөө, бөхийн төлөө зүрх сэтгэлээрээ явж байгаа хүнийг мэдэхгүй юм. Өглөө 8 цагт ирж бэлтгэл хийгээд өдөр 2 цаг амраад оройны бэлтгэлд гардаг. Хагас, бүтэн сайнд ирж очихын 16км газар гүйлгэдэг байсан. “Хүч” нийгэмлэгээс гүйгээд Дамбын эцэс хүртэл, тэндээсээ буцаад Хүч хүртэл гүйлгэнэ. Өөрөө машинтайгаа дагаад хар замаар хөөж элдэнэ. Хол гүйгээд цуцаад жаахан удаан гүйвэл машиных нь хамар бөгсөн дээр хүрч алдаад л, сигналдаад л… Биднийг үнэхээр яаж дайчин байх ёстойг сургасан. Нэг өдрийн бэлтгэл тасалбал гэрт орж ирээд хэмх зодоод гаргачихдаг. Зарим үед бэлтгэл хийж байгаад гар тулчихаад багшаа барилдаж чадахгүй нь гэвэл “Ямар чиний мөч салаад уначихсан биш, ..барилд” гээд аюултай уурлана. Тохой мултарчихсан байхад хөлөөрөө өргө гээд мөрөн дээр штанк тавиад өгчихнө. Барилдаж байгаа хүнээсээ эмээгээд жаахан ухарч байгаад унах юм бол “Адилхан оюун ухаантай хүнтэй барилдаж байгаа болохоос адгуус малтай барилдаж байгаа биш. Үхсэнээс нь айдаг юм” гээд уурлана. Өөрийнх нь харектер тийм л дээ. Усны ундарга цэвэр байвал адаг нь цэвэр байдаг шиг хүнийг хүн болгож байгаа багш өөрөө ямар байхаас шавь нарынх нь хүмүүжил хамаарна. Буруу юм хийвэл миний багш шиг үнэн зөвөөр нь хэлж байсан хүн байхгүй, зөв юм хийвэл магтдаг хүн нь миний багш л байсан. Өнөөдөр бид тавуулаа улсын цолтой, сайхан амьдарч байгаа нь багшийн маань гавьяа. Хэн ч мэдэхгүй таван хүүхэд хотод орж ирж байхад сайхан бөх болно гэдгийг миний багш л мэдэж байсан. Ямар сайндаа Мөнх-Эрдэнэ арслан, Хишигдорж заан эд нар “Энэ Бямбадорж, хэдэн халтар юмыг хаана ч явсан салахгүй дагуулаад явж байх юм. Энэ хэд нь хэзээ ч бөх болж гийгүүлэх юм” гэж байсан гэдэг. Багшийнхаа хүмүүжлээр бид тав бие биеэрээ хань хийж, бие биеэрээ гоёж явсны хүчинд тавуулаа халхын сайхан бөх боллоо.
Сайн багшийн шавь сайхан бөх болдог. Тэгээд дээр нь хүнд хаяа хаялга гэж нэг юм байдаг. Сайхан сэтгэлтэй хүнийг дагаж яваа хүмүүс нь хүртэл сайхан явдаг гэдэг ш үү дээ. Тэгэхээр бидний сайн сайхан яваа нь багшийн минь л ач
.-Тэр их хичээл зүтгэл, хөлс хүч гаргасныхаа үр дүнг улсын цол авсныхаа дараа харсан биз?
-Би анх хотод ирснээс хойш 16 жилийн наадамд гарч барилдлаа. 1993 онд цэргийн начин, 1994 онд цэргийн заан болсон. 1995 онд улсын баяр наадамд тавын даваанд улсын начин Баянмөнх бид хоёр тунаж үлдсэн юм. Тэгтэл бөхчүүд тунасан хоёр бөхийн барилдаан үзнэ гээд барилдахаа болиод хараад зогсчихлоо. Өмнө нь Баянмөнхийг ганц нэг удаа хаячихдаг байсан болохоор дайрч ороод ард нь гарсан хойноо уначихаж байж билээ. Гэхдээ тэр үед “За яахав энэ даваа дахиад надад ирэх л даваа” гэж бодоод харамсаж сүйд болоогүй. Дараа жил нь 1996 онд багшаараа тав даваад, зургаад Одгэрэл заантай тунаж барилдаад унаж байсан.
-Жаргалант хайрханы хүү улсын цолтон болчихоод хэр догдолж байсан бэ?
-Хүн бүр өөр өөрийн мөрөөдөлтэй. Хүссэн мэргэжлээ эзэмшинэ, тэр миний амьдрал гэж хүсэж мөрөөддөг шиг би сайхан монгол дээл өмсөөд, улсын начин гэсэн тэмдэг зүүгээд, залаатай малгай тавиад явахсан гэж боддог байлаа. Тэр мөрөөдөлдөө 1996 онд хүрсэн. Тэгээд начин болчихоод өглөө унтаж байгаад гэнэт “Би начин болчихсон билүү, худлаа юм биш байгаа даа. Арай зүүд биш биз дээ” гээд тэмдэг, малгайгаа барьж үзээд л./инээв/
-Тэгвэл заан цол авсан наадмаа дурсахгүй юу?
-Долоогийн даваанд Мөнх-Эрдэнэ арслангаар заан болж байсан. Ер нь заан төрдөг наадам тун ховор байдаг. Заан болчихоод надад заан болох хувь тавилан байж дээ гэж бодож, дотроо нутаг усандаа залбирч байлаа. Тэр үед миний аав амьд сэрүүн байсан, хүүгээ заан болохыг нь харна гэж байнга хэлдэг байж билээ. Аав ээж, нутгийн түмэн, уул усаа баясгаад нутагтаа том цол аваад очих зүйрлэшгүй сайхан л даа.
-Тэр цагт багш чинь таныг бөхийн замд оруулж байсан бол одоо таны багшлах цаг болсон байх. Шавьтай юу?
-Яахав бэлтгэл сургуулилтыг нь хийлгээд явж байгаа хүмүүс бий. Гэхдээ багшийнхаа хэмжээнд хүрч бэлтгэл сургуулилтыг нь хийлгэж, санаа тавьж чадахгүй байна л даа. Би Монгол улсын өсөх идэр начин Амартүвшин, Лхагвасүрэн нарыг начин болгож байлаа. Мягмарсүрэн бид хоёрын үүрэг бол нутгаасаа улсын цолтой сайхан бөх төрүүлэх юм даа.
-Нутаг усаа шүтдэггүй Монгол хүн ховор. Ялангуяа бөхчүүд цолоо дуудуулахдаа нутаг нугаараа дуудуулдаг. Жаргалант хайрхандаа жил бүр очиж, өвөрт нь хөлбөрч чаддаг уу?
-Хүн угаасаа байгалийн амьтан. Тиймээс байгаль дэлхийгээ хайрлаж, нутаг усаа шүтэж явах хэрэгтэй. Аливаа юмыг хайрлаж, итгэж, шүтэж явахгүй бол бүх юм утгаа алдана шүү дээ. Би маш их шүтлэгтэй, сайхан номын багштай. Харж залбирч явдаг нутгийн маань Жаргалант хайрхан бий. Жил болгон заавал нутагтаа очиж, долоо хоног амарна. Уул толгодоор явж, гол горхиныхоо уснаас амсаад, нутгийн хөгшчүүлийнхээрээ орж гараад амардаг. Долоо хоног ч уг нь багадаад байдаг л даа. Гэр бариад сар гаруй болохсон гэдэг санаа их байдаг. Даанч ажил төрлийн зав зай болдоггүй.
-Бизнес гээд чөлөөт цаг бага гардаг байх. Хааяа ажлын зав зай гарвал юу хийх дуртай вэ. Таны хобби юу вэ?
-Эр хүн 34, 35 гараад ирэхээр ялангуяа мань мэт шиг борог хар ажилтай хүмүүс зав муутай болдог юм байна. Хобби гэвэл адуу л байх шив дээ. Адуунд дуртай. Чөлөө зав гарвал ухас хийгээд хөдөө хэдэн мал дээрээ очдог.
-Хурд их цуглуулсан уу. Морьд чинь хэр хурдалж байгаа вэ?
-Нэг их олон адуу байхгүй.
Шим группын захирал Цандэлэг миний хуурай ах. Намайг заан болоход нэг мундаг даага, хязаалан хоёр өгсөн юм. Хоёулаа хоёр гурав түрүүлсэн азарганы төл. Тэд нартаа хэдэн сайхан гүү олж тавьсан, гайгүй сайхан үр төл гарах болов уу гэж бодож байгаа. Улсын баяр наадамд морьд маань сайхан давхиж, би чадлынхаа хэмжээнд сайхан нааддаг. Тод манлай уяач Ононгийн дүү Ихбаяр гэж залуу миний морийг уядаг. Өнгөрсөн жил шүдлэн үрээ маань улсын баяр наадам, Хотгойдын хурд хоёрт долоогоор давхиж, уржнан жил даага 12-оор давхисан.
-Хүй долоон худагт морьд чинь давхиад, өөрөө цэнгэлдэхэд зодоглоод сэтгэл санаа хоёрдох үе гардаг уу?
-Аа, эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэдэг шиг юмыг яаж мэдэхэв айрагдчих ч юм билүү гээд уяач руугаа ярина/инээв/ Адуу чинь их хийморилог амьтан шүү дээ. Халхын нэртэй уяачдын мундаг хурдан адуунуудын тоосон дунд миний үрээ тоос босгоод явна гэдэг эр хүний хийморь л доо.
-Барилдахад ганц бяр чадал биш ухаан хэрэгтэй гэж ахмад бөхчүүд ярьдаг нь хоосон үг биш. Үнэхээр бөхчүүд бизнесийн салбар бүрт амжилттай явна. Та бизнесээ хэрхэн эхэлж байсан бэ?
-Эхнэр авч гэр бүлтэй болчихоод амьдрахын тулд Төмөр замын ачаа буулгах хэсэг 44 дээр вагоны ачаа хүртэл буулгадаг байлаа ш дээ. Хүний сайхан охиныг болно, бүтнэ гэж авч суучихаад, хоёулаа үр хүүхэдтэй ч болчихлоо.
Тэгээд юмаар дутаахгүй, элбэг хангалуун амьдруулах юмсан гэж бодоод юм юм хийсэн. Тэр үе чинь1994 он юм байна. Миний цалин 8000 төгрөг байсан. Мөнгөний ханш гайгүй байсан ч хүний л амьдрал юм болохоор гэр бүлээ, үр хүүхдээ юмаар дутаахгүй байхсан гэж хичээдэг байлаа.
Бизнесийг бүр багаас нь эхэлсэн дээ.
Анх хиамны цехтэй, дэлгүүртэй байсан. Бэлтгэл сургуулилт гээд цаг зав гарахгүй болохоор нь цехээ ажиллуулахаа больсон. Хоёр жилийн өмнө барилгын бетон эдлэлийн үйлдвэрээ байгуулж, 50 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Манай үйлдвэр өвөл, зунгүй ажилладаг. Тоосго, лотки, суурийн блок, цоохор блок гэх мэт стандартын шаардлага хангасан барилгын материалуудыг үйлдвэрлэж байна. Мөн “Шим заан” компани маань сүүний чиглэлийн 100 гаруй үнээтэй, махны чиглэлийн 800 гаруй үхэртэй. Нийтдээ үхрийн маань тоо толгой мянга гарч байгаа байхаа. Ферм маань 11 өрх малчинтай.
-Эрүүл, байгалийн цэвэр бүтээгдэхүүн ховор болсон энэ үед таны сүү, махны чиглэлийн үхрийн ферм зөв бизнес шүү?
-Тэгэлгүй яахав. Би сүүгээ зарах гээд хүний бизнесийг муулж байгаа юм биш шүү. Ер нь сүү өөрөө амьд бүтээгдэхүүн. Гэтэл хаа байгаа Хятад, Оросоос оруулж ирсэн, эсвэл хуурай сүү авчраад найруулаад савлаад хямдхан зардаг. Хөдөөгийн малчдын ганц амьдралын тулгуур нь сүү, мах байдаг. Гэтэл импортын чанар муутай, хямдхан сүү оруулж ирээд дотоодынхоо сүүний ханшийг нь унагачихдаг. Малчдынхаа амьдрал ахуй, хүнсний чанар, аюулгүй байдлын алиныг нь ч бодсон гаднаас сүү, сүүн бүтээгдэхүүн оруулж ирэхийг зогсоох хэрэгтэй юм шиг санагддаг. Манайх бол сүүгээ МОНСҮҮ ХХК-д гэрээгээр өгчихдөг.
-Бизнесменүүдийг хараад байхад зөвхөн ашиг олохоосоо гадна ажилчдынхаа цалин хангамж, цаашлаад амьдрал ахуй гээд санаа зовох зүйл ихтэй болчихдог юм билээ. Ер нь бизнес эрхлэхийн зовлон, жаргал юу вэ?
-Аж ахуй эрхэлж байгаа хүмүүст баярлах үе ч гарна, бачимдах үе ч гарна. Гэхдээ үүнээс шантралгүй хүн өөрийн гараар аль болох их зүйл бүтээх хэрэгтэй. Аль болох их хөдөлмөрлөж, тэр хөдөлмөрөөсөө таашаал авч байх хэрэгтэй.
Тэндээ олон хүнийг тэжээж, ажлын байртай болгох хэрэгтэй. Би бол ажилчдынхаа цалинг нь тавьж өгөх дуртай. Уг нь нягтлангийн ажил л даа. Гэхдээ цалинг нь ширээн дээрээ тавиад, ажилчдаа тойруулж суугаад цалинг нь тарааж өгөх дуртай. Манай ажилчдын дундаж цалин 500-600 мянган төгрөг, инженерүүд 700 мянган төгрөгний цалинтай байдаг юм.
-Ажилчид чинь таныг захирлаа гэдэг үү, эсвэл Заанаа гэдэг үү?
-Заанаа л гэдэг.
-Захирлаа гэж дуудахад ямар санагддаг вэ?
-Хааяа зарим нэг нь захирлаа гэж байдаг. Захирлаа гэхээр шал хөндий хоосон сонсогддог. Заанаа гэсэн нь сайхан байдаг.
-Та хэр олон найзтай вэ?
-Хүн олон сайхан найз нөхөдтэй байх хэрэгтэй. Найз нөхөдтэйгээ буу халаад суухад сэтгэл санаа сэргээд сайхан байдаг шүү дээ. Зовлон, жаргал тохиосон аль ч үед хамт байдаг тулсан, дотнын найз нөхөд гэж байдаг. Анх хотод орж ирээд найз нөхөд болсон хүмүүс маань одоо бүгд үйлдвэрт маань ажиллаж, хамтдаа үйлдвэрээ хөл дээрээ босгосон. Сайхан найзууд бие биенийхээ амьдралд түшиг тулгуур болж явдаг л даа.
-Бөхчүүдээс хэн хэнтэй нөхөрлөж явдаг вэ?
-Бөхчүүдээс гэвэл Мягмарсүрэн заан, Алтансүх харцага, Хатансайхан начин, Балжинням начин гээд олон бий. Найз нөхөд гэдэг бие биендээ тусалж дэмжиж явах ёстой гэж би боддог. Алтансүх, Хатансайхан хоёрыг би бетонон эдлэлийн үйлдвэрлэлийн бизнест оруулсан. Өнгөрсөн жил би тэр хоёрт “Нэг нь улсын ажил хийгээд, нөгөө нь гааль дээр ачаа гаргах гээд дан ганц ажлаа хийгээд явна гэж байхгүй. Ажлаа хийдгээрээ хийгээд, өөрийн гэсэн үйлдвэр байгуул. Ажлын байр гаргаж хүн тэжээ” гэж хэлсэн. Тэгээд миний хоёр найз зоригтой алхам хийж, өөртөө байгаа дээрээ нэмж мөнгө зээлж, машинаа хүртэл зараад үйлдвэрээ байгуулсан. Одоо үйлдвэр нь сайн ажиллаж байгаа, энэ жил гэхэд 500-гаад сая төгрөгний борлуулалт хийсэн сурагтай байсан.
-Кёкүшюзан Батбаяр та хоёр үй зайгүй найзууд. Та хоёр хэдийнээс нөхөрлөсөн юм бэ?
-1990-ээд оны үед Кёкүшюзан бид хоёр хамт ноцолдож явсан, багын найзууд. Кёкүшюзан 1973 оных, надаас хоёр дүү. Нэг нутгийнх гээд Мягмарсүрэн заан бид гурав дотно нөхөрлөдөг юм. Японд байхдаа жил болгон Мягмарсүрэн бид хоёрыг 14 хоног амруулдаг байлаа.
Ирж очих зардлыг даагаад, башё үзүүлдэг. Би ч тэгээд долоогоос илүү хонож чаддаггүй, гэрээ санаад уйдчихдаг юм. Японы хамгийн үнэтэй газар орж хооллоод явдаг. Зарим үедээ санаа зовмоор шүү. Өөрийнхөө мөнгөөр хувцас хунар авъя гэхээр уурлана. Энд тэнд ресторанд ороод тооцоо ч хийлгэхгүй. Хамгийн үнэтэй ресторанд ороод ганцхан удаа хоол идээд гарахад 8000 доллар болох жишээтэй.
Сүүлдээ бид хоёр ичээд хажууд нь юм авна гэж хэлж чадахгүй, Буянт-Ухаад ирчихээд гэртээ юм авдаг байлаа ш дээ./инээв/
Нөхөрлөж явахад түшигтэй, нөмөртэй сайхан хүн л дээ миний найз. Харин “Кёкүшюзан хөгжил” сангийн захирал, нутгийн ах Батзоригтой 1993 онд танилцаж байсан.
-Батзориг гэдэг хүнийг нутгийн ах гэдгээс өөр өнцгөөр дүгнэвэл ямар хүн бэ?
-Манай Батзориг ах бол маш хөдөлмөрч хүн.
Би нутгийн ахынхаа энэ хөдөлмөрч зангаар нь бахархаж явдаг. Монголд зөндөө л олон бизнесмен байна. Гэхдээ гарт баригдаж нүдэнд үзэгдэхээр их ажил хийсэн хүн л дээ. Кёкүшюзан хөгжил сангийнхаа шугамаар 13-р хороолол,
10-р хороололд хичнээн их орон сууц барив. Манай энэ гэр ч гэсэн Батзориг ахын барьсан хотхоных шүү дээ. Хичнээн их хүнийг ажлын байраар хангаж байна. Тэр том нүсэр компанийг удирдаад явна гэдэг ч хэцүү шүү дээ. Өглөө зургаа, долоон цаг гээд очиход барилга дээрээ оччихсон нэг гартаа хавтас барьчихсан, амандаа тамхи зуучихсан явж байдаг тийм л хөдөлмөрч хүн. Энэ хүнээс сурах юм их бий.
-Зааны гэр бүлийн хүн аль нутгийнх вэ?
-Миний ханийг Оюунаа гэдэг. Сүхбаатар аймгийн уугуул, Дарханд төрсөн. 1992 онд Гадаад хэлний дээд сургуулийг төгссөн. Бид хоёр 1994 онд танилцаж, одоо хоёр хүү, хоёр охинтой зургуулаа болчихоод байна. Бид бие биенээрээ дутуугаа нөхөж, дундуураа дүүргэж явна. Хүний хань гэдэг айл гэрийн багана, эр хүний түшиг тулгуур байдаг. Хөдөө гадаа яваад ядарч зүдрээд шөнө хэдэн цагт ирсэн ч хоол цайгаа халуунаар нь байлгаж байдаг. Яах аргагүй л ханиараа бахархаж явдаг даа.
-Танай хүү аавыгаа дуурайсан биерхүү юм. Барилдах шинж ажиглагдах юмуу?
-Том хүү маань жудо бөхийн секцэнд явдаг. Одоо 13 настай. Хүн болгон бөх болоод байдаггүй.
Аав нь бөх болохоор бөхөөр амьсгалж байдаг юм шиг байна. Кёкүшю ах нь Японоос кимоно авчирч өгсөн юм. Тэгээд л жудогоор хичээллэсэн. Хааяа хүүдээ энэ барьцнаас ингэж барилдана гээд зааж өгнө. Гэхдээ би өглөө 8 гэж гараад шөнө 12 гэж ирэхээр тэр болгон хүүдээ заагаад байж чадахгүй юм даа.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby MANDAKHT » Thu Sep 27, 2012 8:24 am

Адьяахүү начны 10 жилийн өмнөх ярилцлага

Монгол улсын начин Бvдээбазарын Адъяахvvтэй уулзахаар “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг зорьж очсонд тэрээр оюутнуудынхаа дунд явуулж буй сургуулийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн тэмцээнд шvvгчээр ажиллаж байлаа. Ийнхvv тэмцээний завсар чөлөөгөөр начинтай цухасхан хөөрөлдсөнөө уншигч танаа хvргэж байна.

-Таны нутаг уснаас тань яриагаа эхлэх vv дээ?
-Миний бие Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул. Улаанбаатар хотын суугуул болоод хэдэн жил болчихлоо.

-Багаасаа барилддаг байв уу?
-Ноцолдолгvй яахав.

-Хэдэн онд улсын цолд хvрлээ?
-1997 оны наадмаар начин болсон.

-Таныг улсын начин хvртдэг жил хэдэн начин төрсөн юм бэ?
-Таван начин төрсөн.

-Онжавжууд тань...
-У.Сvхбаатар, А.Хатансайхан, У.Балжинням, Ж.Оргилболд дөрөв шvv дээ.

-Начны даваанд та хэнийг өвдөг шороодууллаа?
-Баяраа зааныг...

-Ямар мэхээр унагав?
-Өргөөд тавьчихсан гэх vv дээ...

-Та ер нь хэр олон хувилбар мэхтэй вэ?
-Тэр нууц(Инээв).

-Гурвын даваанаас эхлэн заануудыг өвдөг шороодуулсаар начин болж байсныг тань бөх сонирхогчид ярьдаг юм билээ. Гурав, дөрвийн даваанд хэн хэнийг өвдөг шороодуулсан юм бэ?
-Дөрвийн даваанд намайг улсын заан У.Пvрэв гуай амалж авсан.

-Тэрээр “Начин болоход нэр хочгvй хvv санагддаг юм, тунаанаас холтгож өгье” гэсэн гэдэг vнэн vv?
-Тэгсэн гэдэг шvv. Намайг гайгvй барилдах хvv байна гэж бодсон байх л даа. Энэ дашрамд хэлэхэд бөх хөгжиж л байгаа юм чинь жилдээ ганц болдог наадмаар шинэ начин төрөх нь зvйн хэрэг гэж би боддог. Жил болгон хорин аймгийн арслан шинээр төрдөг байхад дөрөв, таван начин яагаад улсын наадмаас төрж болдоггvй юм. Заалны барилдаануудад сайн барилддаг, начны энтэй бөхчvvд зөндөө байна. Тийм бөхчvvдийг ганц нэг даваанд дэмжиж яагаад болохгvй гэж...

-Шинэхэн начинг зургаагийн даваанд хэн амласан бэ?
-Мөнх-Эрдэнэ арсланд амлагдсан.

-Та хоёрыг удаагvй гэлцдэг. Улсын цолд хvрчихээд сэтгэл ханасан уу, аль эсхvл арсланд бярдуулчихсан уу?
-Аварга, арслангуудын бяр, хvч өөр л дөө. Тэр vнэн, бид хоёр нэг их удаагvй. Сvvлд сонсож байхнаа vзэгчид намайг арслантай нэлээд ноцолдох байх гэж байсан юм билээ. Тиймээс ийм яриа гарсан байх.

-”Би энэ жил Цэрэнпунцаг зааныг өнгөлж барилдаасай, Магалжавыг начин болчихоосой гэж бодож байсан. Болгохын тулд өөрийнхөө хэр хэмжээгээр хэрдээ л зvтгэсэн...” гэж нэг удаа хэлсэн байдаг. Тэр хэдэн оны наадам юм бэ. Яагаад тэр хоёрын тухай ингэтлээ санаа “зовох” болов?
-2000 оны наадмаар юм. Цэрэнпунцаг гарьд бид хоёр нэг нутгийн бөхчvvд. Завханы Цагаанчулуутынх юм шvv дээ. Тиймээс сайн барилдаасай, арслан цолд хvрээсэй гэж бодсон. Гэтэл Гантогтохыг амлаад өвдөг шороодчихсон. Магалжавын хувьд бол миний дvvтэй суусан, манай хvргэн юм байхгvй юу. Хvргэнээ начин болчихоосой гэж бодож байсан маань ч талаар болсон.

-Нээрэн та хоёр, гурван жилийн өмнө Цэрэнпунцаг заантай цуг Сэлэнгэ аймагт очиж барилдаж байсныг тань санаж байна...
-Сэлэнгэд ээ... Өө, тийм тийм. Сэлэнгэ аймгийн Гурилын vйлдвэрийн 40 жилийн ойн арга хэмжээнд бид уригдаж очиж барилдаж байсан юм байна. Тэрийг хэлж байна уу.

-Цэрэнпунцаг гарьд сvvлийн vед барилдахгvй байгаад байна уу даа?
-Ер нь тийм байна. Аав нь өөд болоод удаагvй байгаа. Тиймэрхvv зvйлээс шалтгаалаад буй биз дээ. Бөх хvний сэтгэл тогтворгvй байхаар бэлтгэл хийсэн болдоггvй юм шvv дээ.

-Начин болсноос тань хойш долоон наадам улирчээ. Сайхь наадмуудад хэрхэн барилдаад байна вэ?
-Нэг их сvйдтэй барилдаж чадахгvй байна. Ер нь ч тэгээд бараг барилдахгvй байгаа.

-Яагаад..?
-Багш хvн чинь шавь нараа барилдуулчихаад, “засуул” хийж суухгvй бол болохгvй байна шvv дээ(Инээв).

-Саяын өнгөрдөг Улс тунхагласны баяраар та ч сайн барилдсан шvv?
-Яахав ээ. Гурвын даваанд улсын начин Батхуяг, дөрөвт улсын заан Батзоригтой барилдаж давсан. Тавын даваанд Сумъяабазар гарьдад амлуулж өвдөг шороодсон.

-Доржсамбуу заан ч сайн байсан шvv...
-Ер нь сайн бөх шvv дээ.

-Та Батзориг заантай өгөө аваатай барилдах юм аа? Анх та хоёр хэдийд зодоглож байв?
-Томхон нь гэвэл 1996 онд УБИС-ийн 45 жилийн ойн барилдаанд Батзориг анх намайг амалж авахад нь би давсан юм. Тэгэхэд мань хvн улсын начин цолтой байсан. Заалны барилдаанд бол өгөө, аваатай явдаг хоёр доо.

-Дөрвийн даваанд хэнтэй таарав?
-Дөрвийн даваанд Доржсамбууг өвдөг шороодуулсан. Тэгэхэд тэр бас улсын начин цолтой байсан. Өсөхбаяр аварга тэгэхэд улсын заан цолтой, тавын даваанд намайг амалж авахад нь би давж, шөвгийн дөрөвт vлдэн Ж.Ганболд заанд унаж байсан.

-Таныг бие жижиг ч бяр, мэхээ зөв дайчилж барилддаг гэлцдэг...
-Тэгэхгvй болохоор “аварга”-уудад бярдуулчих гээд байх юм даа. Залуучуудын биеийн хөгжил сайжирч байна. Нэгийн даваанд таарч байгаа хvvхдvvд маниасаа жин, чацаар илvvрхэх гээд байдаг болж. Би ер нь жин ихтэй, хөдөлгөөн удаантай хvнтэй барилдахад гайгvй таараад байдаг.

-Та хэдэн жил багшилж байна?
-Начин болсноосоо хойш багшилж байна.

-Шавь олонтой болж байна уу?
-Барилдах ирээдvйтэй залуус суралцахаар ирж байнаа Жилдээ гурав, дөрвөн шавьтай болоод байгаа.

-Бөх хvний хувьд шавь нартаа юуг илvv онцолж захидаг вэ?
-Бөх хvнд унаган бяр чадлаас гадна овсгоо, хурд хэрэгтэй байдаг. Сvvлийн vеийн залуус гялалзуулдаг болоод байна шvv дээ. Тиймээс энэ талыг тvлхvv барьж шавь нараа бэлтгэл хийлгэдэг. Гэхдээ шавь гээд байгаа маань “Аварга” дээд сургуулийн оюутнууд гэж ойлгох нь зөв байх.

-Багшийн тань хувьд асуухад өнөөгийн залуу бөхчvvдийг дэг жаяг, ёс заншлаа умартаж байна гэж ахмадууд маань шvvмжлэх болж...
-Оюутан залуусыг ажиглаад байхад заавал бөхчvvд гэж онцлоод байхааргvй л адилхан болцгоочихсон анзаарагддаг. Монголчууд маань уламжлал, ёс жаягийн тухай ярихаараа бөхчvvдээр жишээлээд сурчихсанд хамаг учир байгаад байх шиг. Тvvнээс биш өнөөгийнхөн бvгд адилхан л даа.

-Наадмын бэлтгэлд хаана, хэний галд гарч байна. Шавь нараа ахалж гардаг юм уу?
-Цэрэнпунцаг гарьдаар ахлуулаад нэг гал болж гарцгаадаг байлаа. Сvvлийн жилvvдэд хvргэнтэйгээ, найз нөхөдтэй нь нэг гал болж гардаг болсон. Шавь нар ч дагалддаг.

-”Хvvхдийг минь бөх болгоод өгөөч” гэж гуйж ирэх хvн байх юм уу?
-Бөхөд сонирхолтой, бөх болох хvсэлтэй хvvхдvvд аяндаа дунд сургуулиа төгсөөд тэр чиглэлээрээ дээд сургуульд чөлөөтэй элсдэг болчихсон болохоор амар болж дээ.

-Таны хvндэлж явдаг бөхчvvд...
-Олон доо...

-Гэр бvлээ манай уншигчдад танилцуулаач...
-Миний ханийг Ц.Болормаа гэдэг. Багшийн мэргэжилтэй хvн бий.

-Гэргий тань бөх хvнтэй амьдрах болсондоо хэр зэрэг баярлаж байсан бол. Танд мэдрэгддэг байв уу?
-Бөх байна уу, цэрэг байна уу, хайр сэтгэлд тэр хамаатай юм уу...

-Бөхчvvд удам дагах нь олонтаа. Таны удамд бөх хvн байсан уу?
-Барилдаж байсан хvн байхгvй ээ. Бөхчvvдийн маань ихэнх нь бяртай, хvчтэй хvмvvсийн удам, vр сад байх нь элбэг шvv дээ. Одоо ч тэгээд бэлтгэл сайн хийснээрээ л барилдаж байна. Тийм бөхчvvд олон бий. Ясны бөхчvvд гэвэл Өсөхбаяр, Гантогтох, Сумъяабазар гээд тоолоход цөөхөн дөө.

-Таны бахархал...
-Хань, vр хvvхэд, эцэг эх маань юм даа.

-Нутаг ус руугаа ойрдоо явав уу?
-Завдахгvй байна даа.

-Ан гөрөөнд явах ч юм уу, хаа нэг хөдөө гадаа гарч хийморио сэргээнэ биз?
-Жилдээ нэг, хоёр л явдаг гэх vv дээ...
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГУУДААС

Postby 21Grams » Sat Sep 29, 2012 6:26 am

Дашийн Ойдов: Д.Цэрэнтогтох аварга “Би чамд унадаг атлаа улсын цол авчихлаа, халагдах хүртлээ дахиж барилдахгүй” гэж билээ

Нийтэлсэн: 2012-09-28 08:01:00

Image

Монгол үндэсний бөхөөр хамгийн олон цолтонтой аймаг нь Архангай, харин сум нь Увсын Тэс билээ. Тэс сумаас улсын заан нэг, харцага хоёр, начин долоо, аймаг, цэргийн цолтой тавь гаруй бөх төржээ. Чухам яагаад ийм олон бөх төрсөн тухай бодож дүгнэвэл хүүхэд бүхэн нь бага балчраасаа Тэсийн голын цэнгэг уснаас ундаалж, голын усанд шумбаж, хөл нүцгэн элсэн далайг туулж, байгалийн эрс тэс уур амьсгалд зохицон, морь малтай ноцолдож өсдөг болохоор хөлдөө зогсолттой, гартаа бүлтэй, тэсвэр тэвчээртэй болдог бололтой. Таван Тэсийн хондийд идэр насаа үдэж, бөхийн их тогоонд хөл тавьж адуу шиг барилдаж явсан нэгэн хүчтэнтэй хийсэн ярилцлагаа толилуулья.


-Таныг бөхийн тогоонд хэрхэн хөл тавьсан талаар ярилцлагаа эхлэх үү?
-Би 1948 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн хүн. Нутгийнхаа ЕБС-ийг дүүргээд 1970 онд цэргийн албанд татагдаж, Зүүнбаянгийн цэргийн ангид хуваарилагдсан даа. 1971 онд Армийн чөлөөт, самбо, жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээн болоход би гурван төрлөөр 62 кг-д барилдахаар шалгараад нийслэл хотод анх удаа хөл тавилаа. Армийн аварга шалгаруулах тэмцээн гэдэг чинь улсын аваргын дараа ордог нэр хүндтэй тэмцээн байлаа. Энэ тэмцээнд анги нэгтгэлүүдээс шалгарсан бөхчүүдийн олон арван язганасан барилдаан дүүрэн болдогийг харлаа. Ийнхүү өөрийн жиндээ өрсөлдөгч бүхнээ сохрүүлсээр чөлөөт, самбо бөхөөр түрүүлэн хөөр баяраар бялхаж явлаа. Ингээд л “Алдар” нийгэмлэгийн тамирчин болох замаа зассан юм.


-“Алдар” нийгэмлэгийн тамирчин байхад одоогийн алдарт бөхчүүдээс хэн хэн алба хааж байв даа?
-Тэр үед “Алдар” нийгэмлэгийн тамирчид бараг улсын шигшээ багийн ихэнхийг бүрдүүлдэг байлаа. Зүүнбаянгийн 128-р ангиас Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, одоогийн дархан аварга Д.Цэрэнтогтох, бид хоёр хамт "Алдар" нийгэмлэгт татагдан ирж байв. Мөн манай нийгэмлэгт улсын аварга Д.Хадбаатар, улсын заан Ч.Гочоосүрэн, Ё.Ишгэн, Д.Цэнд-Аюуш, Ч.Амартүвшин, улсын начин Д.Даваасүрэн, М.Мижиддорж, аймгийн арслан Д.Нансал, Д.Тогоо зэрэг олон хүчтэн алба хаасан.


-Тэр үед “Алдар” нийгэмлэгийн бөхийн дасгалжуулагч хэн байв?
-Ардын багш Ч.Дамдиншарав байлаа. Дөнгөж олимпоос медаль аваад зодог тайлчихаад сайн бөх төрүүлж, өөрийнхөө амжилтыг залгамжлан ахиулах бөх төрүүлэх бодолдоо ид хорхойссон, торгон ирэн дээрээ манай нийгэмлэгийн дасгалжуулагчаар ирсэн юм. Биднийг мөн ч элдэж өгдөг, хатуу шаардлагатай багш. Надтай хамт алба хааж байсан олон сайхан залуусыг билгийн нүдээр олж хараад тэднийгээ Монголд төдийгүй дэлхийн тавцнаа гаргаж чадсан гавьяатан.

Ялангуяа Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Д.Цэрэнтогтохыг “Өвөрхангайн гүрлэгэр хар хэзээ ч бөх болохгүй” гэж байхад нь Зүүнбаянгаас өөрийн бор зүрхээрээ “Алдар” нийгэмлэгт татан авчраад жинхэнэ бөх болгосон хүн. Харин сүүлийн үед Д.Цэрэнтогтох аварга сонин хэвлэлд өгсөн ярилцлагадаа би бараг аваргаараа төрөөд л аварга болсон гэх аястай ярих болжээ. Энэ чинь их том алдаа юм шүү. Чамайг ямар хэмжээнээс өсөж өндийлгөн өдий зэрэгтэй бөх болгосон багшийгаа ярилцлага бүхэнд цохон тэмдэглүүлж байгаарай гэж найзын хувьд захимаар байна.


Д.Цэрэнтогтох аварга тийм муу бөх байсан юм уу?
-Би чинь тухайн үедээ “Алдар” нийгэмлэгт жиндээ төдийгүй 78 кг хүртэлх жингийн бөхчүүдийг аль ч төрлийн барилдаанаар шороодуулна гэдэг аатай л байлаа. Д.Цэрэнтогтох аваргыг “Насыг нь тоолох” гэдэг шиг унагаадаг байлаа.


-Тэгээд яагаад ийм алдарт бөх болчихов?
-Аварга хүн чинь тухайн жилийн нарны төвлөрсөн газар төрсөн ч гэх үү, юутай ч гэсэн төрсөн өдрийн тойргоороо тусгай заяасан хүн байдаг юм билээ. Гэхдээ “Хүнийг аз нь түшээд ирэхээр хүчирдэггүй” гэсэн ардын зүйр үг байдаг нь үнэн юм. 1972 оны улсын баяр наадам болох гээд бөөн хөл хөдөлгөөнтэй. “Алдар” нийгэмлэгийнхэн амралтанд бэлтгэлд гарчихсан байв. Долдугаар сарын 11-ний өглөө “Мөндөл”-үүд (62-кг-аас доош жингийнхнийг бөхчүүд дотроо тэгж нэрлэдэг байсан) бэртчихнэ, үлд гээд томхон жинтэй цэргүүдийг тусгай тоноглосон “Цуваа-6” машинд ачаад улсын баяр наадамд барилдуулахаар аваад явчихлаа.

Бид зурагтаар наадмын барилдаан үзээд, радиогоо чагнаад л... Эхний өдөр нэлээн олон цэрэг хоёр давсны нэг нь манай Цэрэнтогтох байлаа. Хоёр дахь өдрийн өглөө нөгөө хэд ч барилдахаар явлаа. Үлдсэн хэд зурагт дээрээ шавцгаагаад тэмдэглэл хөтлөөд байтал Д.Цэрэнтогтох маань Завхан аймгийн заан Шагж, Булган аймгийн арслан Б.Сүхбаатар, Булган аймгийн уугуул ид иртэй байсан улсын начин П.Дагвасүрэн нарыг цувруулан шороодуулж зургаа даваад Мөнхбат аваргад шороодон өсөх идэр чимэгтэй улсын начин цол хүртлээ. Зурагтаар харж байсан бид чинь бүгдээрээ л улсын цол авчихсан юм шиг хөөрцөж билээ.


-Таны шороодуулаад байдаг Д.Цэрэнтогтох яахаараа гэнэт “цоорчихов” оо?
-Улсын цол авсан болохоороо нутгийн чөлөөгөөр явж ирээд бэлтгэлдээ гарлаа. Нэг өдөр найз маань надад аминчлан “Би чамайг хүчирдэггүй атлаа ийм том цол авчихлаа. Өнөө жил халагдах хүртлээ зааланд барилдахгүй. Дандаа унаад байвал ичгэвтэр...” гээд “Харин чи маргаашнаас эхлэн зодог шуудгаа өмсөөд надтай гурваас доошгүй удаа барилдаж шалгаарай” гэж байна. Би ч дуртай нь аргагүй зөвшөөрлөө.

Бид хоёр чөлөөтийн бэлтгэлээ дуусгаад багш нараасаа нуугдан ойн төгөлд очиж модны уранд нуусан дүнсэн тамхинаасаа татангаа үндэсний бөх барилддаг байсан газраа очихоор боллоо. Эхний өдөр би хоёр, найз маань нэг хаялаа. Дараагийн өдөр найз маань хоёр, би нэг удаа арай хийж унагалаа. Гурав дахь өдөр Цэрэнтогтох намайг хаашаа л бол хаашаа унагаад болдоггүй. Тэгэхнээ харин Цэрэнтогтох уурлаад “Чи намайг сэтгэл санаагаар дэмжих гээд худлаа барилдаж унаад байна” гэлээ. Би “Яалаа гэж худлаа барилдах вэ?” гэж үнэнээ хэллээ. Найз маань үнэмшихгүй л байсан.


-Үнэхээр ийм амархан сайжирчихсан юм уу?
Ер нь аварга болох одон дээр төрсөн хүний бие нэг задрахаараа өдөр хоног тутам л өөрчлөгдөөд байдаг юм билээ. Яг л тэр үед Цэрэнтогтохын бяр чадал цаг минут тутамд л нэмэгдээд ёстой л барилдах бөх бүхэн нь жижигхэн, гудамж талбай бүхэн нарийхан давчуу юм шиг санагддаг гэсэн ярианы адил болчихсон үе юм билээ. Үүнээс хойш нэг их удаагүй байхад гадаадын нэг нэр хүндтэй зочинд зориулсан барилдаан болно гээд том жинтэй бөхчүүдийг Спортын төв ордон луу ачаад явлаа.

Тэр үед барилдаан бүхнийг телевиз, радиогоор явуулдаг байсан биш. Барилдаан Барилдаан дуусаад Д.Цэрэнтогтох маань их л баяртай надад нэг уут боорцог авчихсан ирлээ. Тухайн барилдаанд найз маань улсын начин Ч.Лундаа, улсын арслан П.Дагвасүрэн нарын бөхчүүдийг шороодуулан их шөвөгт үлджээ. Тэгээд “Надад үнэхээр бяр ороод байгаа юм байна. Барилдсан хүн бүхэн аяндаа унаад байдаг болчихлоо. Чамд их баярлалаа” гэж байсан. Ингээд гараад өгсөн дөө.


-Одоо өөрийн чинь барилдааны амжилтын тухай ярих уу?
-Намайг цэргээс халагдах үед дэлхийн хошой аварга З.Ойдов, ДАШТ-д шагналт байр эзэлж байсан Б.Намжим нарын бэлтгэл хангагчаар шигшээ багт аваад таван зуун төгрөгөөр цалинжуулдаг боллоо. Энэ үед би Улаанбаатар хотын Армийн АШТ-д таван жил дараалан түрүүлчихсэн байв. 1971 оноос эхлэн “Алдар” нийгэмлэгийнхээ нэрийн өмнөөс хот, улсын аварга шалгаруулах чөлөөт, самбо, жүдо бөхийн тэмцээнд орж эхэлсэн. 1972 онд чөлөөт бөхийн залуучуудын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд “Барилгачин”-ы Ж.Баатархүү, МУИС- ийн Л.Нямдугар нарыг ардаа орхин түрүүлсэн.


1976 оны чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээнд ОУХМ “Гулза” хэмээх Л.Гантөмөр, С.Сүрэнжав нарын дараа 3-р байр эзэлсэн. Мөн тэр жил социалист орнуудын залуучуудын аварга шалгаруулах “Нөхөрлөл” тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байлаа. Медалийн төлөө Болгарын залуучуудын гурван удаагийн аварга бөхтэй нь ёстой л хамаг хүчээ шавхан үзээд цаг сунгуулан 13:12-оор ялахад Х.Баянмөнх аварга намайг мөрөн дээрээ тохоод дэвжээнээс буулгаж байсан нь санаанаас гардаггүй юм. Тэр үед Баянаа аварга манайханд намайг магтаад “Бөх болох хүн ингэж л барилдах, ёстой юм” гэж билээ.


-Улсын шигшээ багаас яагаад гарчихав?
Би шигшээ багт удаагүй. Цэргээс халагдаад шууд шигшээ багт татагдан бэлтгэл жигдэрч байхад нутагт аавын бие муудаад чөлөө аваад явсан. Очиход аавын бие тааруухан гэрийн сахиуртай болохоор сахиж бараадаж байгаад чөлөө авсан хугацаа талийгаад өгөхөөр нь айж балмагдан дахиж Улаанбаатарт ирээгүй. Үүний хариу болгоод 1973 оны УАШТ- ий медалийн төлөөх барилдаанд Баянхонгор аймгийн уугуул “Жижиг” хэмээх Даваасүрэнтэй барилдахад С.Магсар багш илэрхий өрөөсгөл шүүсээр байж ялагдуулчихаад “Багшийнхаа үг дуулдаггүй шавь нарыг ингэдэг юм” гэж байсан даг.


-Та ЗХУ-ын спортын мастер цол хүртсэн гэл үү?
-Тийм ээ. Олимп, дэлхийн аварга Иван Ярыгины нэрэмжит олон улсын тэмцээн гурван жил дараалан Тувагийн Кызыл хотноо болсон юм. Уг тэмцээнд Монголоо төлөөлөн манай Увс аймгийн чөлөөт бөхийн баг тамирчид оролцоход би 62 кг-д гурван жил дараалан түрүүлэхэд сүүлийн тэмцээний төгсгөлд Тува улсын спорт хорооны дарга Гүржав миний амжилтыг үнэлэн ЗХУ-ын спортын мастер цолоор шагнасан юм.



-Тэмцээний хаалтаа ямар маягтай хийх юм бэ?
-Тува чинь манайхтай адилхан тэмцээнээ хаагаад кураш барилдаанаа явуулдаг юм билээ. Тэгээд тэр олон улс, муж, хотоос ирсэн бөхчүүдийг барилдуулна. Тэр барилдаанд нь би 1976, 1977, 1978 онуудад гурван жил дараалан түрүүлсэн. Тувагийн үзэгчид заал пиг дүүрчихсэн үздэг юм билээ. Намайг жижиг биетэй атлаа тэр том биетэй бөхчүүдийг унагаад байхаар "Даший, Даший” гэж хашгиралдан алга ташаад, би хөөрцөглөж урамшин барилдсаар байгаад үзүүр түрүүнд Тувагийн алдарт бөх Хөх Оолыг хаяж билээ. Гэтэл бид хоёрын зураг дараа жил нь Тувагийн Спорт хорооны алдрын танхимд тавиастай байсныг хараад дахин нэг хувь олшруулан манай аймгийн спорт хорооны дарга Эрдэнэсүрэн надад авчирч өгсөн.



Үзэгчид манай кураш барилдаанд гадны хүн түрүүлчихлээ гэж хавчих зүйл гарч байна уу?
-Үгүй дээ. Надаар бахархаад бөөн хөөр. Түрүүлчихээд гарах гэсэн чинь монголчууд шиг биенд гар хүрч, хөлс арчиж авах гээд явуулахгүй хэцүүдүүлж байлаа. Түүгээр ч барахгүй зочид буудалд хүүхдээ тэвэрсэн эмэгтэйчүүд ирээд “Хүүхдэд минь гараа хүргээд адис өгөөч” эсвэл "Шинэ нэр хайрлаач" гээд мөн ч их зовоосон доо. Монголчууд бид л болсон хойно тэмцээн дуусаад авч гарсан хэдэн рублиэрээ дээлгүүрээс жаал жуул юм худалдаж авахаар явахад хүртэл “Даший" гэж хоорондоо яриад тойрч хараад л. Ёстой бөхөөрөө бахархдаг ард түмэн гэдгээ харуулж байсан шүү.


-Та өөрөө үндэсний бөхөөр хэр зэрэг барилдаж байв?
-“Алдар” нийгэмлэгт цэрэг байхдаа бага жингийн биднийг үндэсний бөхөөр баридаж болохгүй, бэртчихнэ гэдэг байсан боловч хааяа оргоод зааланд барилдах хугацандаа одоогийн улсын харцага Д.Сэрээтэр, М.Өвгөнхүү нарын хүчтэнүүдийг шороодуулчихаад их баярлаж байсан удаатай. Улсын баяр наадамд цэрэг байхдаа нэг удаа зодоглож нэг давчихаад хоёрын даваанд дархан аварга Б.Түвдэндоржтой оноолт таардаг юм байна.

Ашгүй хөгшин хүнтэй таарлаа, давчихаж магадгүй гэж баярлаад өрж байгаад хөлд нь орсон чинь миний шилэн хүзүүн дээр ганцхан цохиод зайлахаар нь нэлээд хол очоод хоёр өнхрөөд босож ирдэг юм байна. Аргагүй л бяр тэнхээтэй, өөрийн гэсэн барилдааны арвин туршлагатай аварга хүн гэдгийг ойлгож билээ. Түүнээс хойш улсын баяр наадамд барилдах боломж гараагүй. 1980 онд аймагтаа зодоглон манай сумын уугуул улсын начин Ц.Лхамаатай үлдэн түрүүлсэн. Харин 1983 онд аймгийн арслан Түвшинжаргаптай үзүүр түрүүнд үлдэн хоёр дахиа түрүүлсэн дээ. 1984 онд залуу бөх Дүгэржавтай үлдэн үзүүрлэсэн. Үүнээс хойш аймагтаа 10 гаруй шөвгөрсөн. Монголын үндэсний бөхийн холбооноос 2002 онд “Аймгийн шилдэг арслан” цол, батламж олгосон.


-Ийм олон жил барилдахад сонирхолтой үйл явдал олон тохиолдоно биз?
-Алийг тэр гэх вэ? Залуу бөхчүүд сургамж авахаар нэг зүйл ярья. Манай аймгийн Завхан сумынхан улсын начин цол хүртсэн М.Мижиддоржид хүндэтгэл үзүүлэн түмэн тэмээтэй болсныхоо баяр хийхээр зарлаад байлаа. Тэр үед би Увс аймгийн барилга трестэд жолооч хийж байв. Увсын бөхийн холбооны дарга гавьяат барилгачин Т.Батзул гуай манай трестийн дарга байлаа. Нэг өдөр Т.Батзул дарга одоогийн улсын харцага Э.Батбаатарын аав аймгийн арслан Ю.Эрдэнэ, бид хоёрыг өрөөндөө дуудаад "Завхан сумын түмэн тэмээний баярт очиж барилдаад сумаас нь шинээр төрсөн улсын начин М.Мижиддоржид дэм үзүүлээд түрүүлээд ир.

Ховд, Завхан аймгуудаас олон бөхчүүд ирэх юм гэнэ. Наадмын түрүүг алдаж болохгүй шүү” гэсэн даалгавар өглөө. Би ч баяртай нь аргагүй явлаа. Яагаад гэвэл бид хоёр хамт “Алдар” нийгэмлэгт цэргийн алба хаангаа нэг тогооноос гурван жил хооллож байсан найзууд юм чинь? М.Мижиддоржийг манайхан “Увсын улаан Мижээ” гэж нэрлэнэ. Ю.Эрдэнэ бид хоёр Завхан суманд очингоо Мижиддоржтойгоо уулзан барилдах тактикаа боловсрууллаа. Тэгэхнээ манай хүн “Намайг хүүхэд байхад сумын наадамд Завхан аймгийнхан олон удаа амлан хаяж байсан юм. Одоо би Завхан талын бөхчүүдийг амлан авч унагаад байя.

Та хоёр бусад бөхчүүдээс сорчлон авч миний замыг цэвэрлээд бай” гэлээ. Уул нь Мижээ цэрэгт байхдаа Д.Цэрэнтогтох, Д.Цэнд-Аюуш, Д.Хадбаатар, Д.Цэрэндаш нарын томчуулын зиндаанд байсан болохоор бид хоёр шууд зөвшөөрөхгүй яахав. Маргааш нь наадам эхэлдгээрээ эхэлж бид гурав гурав давцгаалаа. Гэтэл дөрвийн даваанд “Би Завхан аймгийн начин Доржсүрэнг амлая” гэсэн чинь зөрсөөр байгаад амлалаа. Гэтэл дөрвийн давааны эхэнд гарсан хоёр чинь тухайн давааны барилдаан дуустал үзээд Доржсүрэнгийн хавиараа шиг юманд хоёр өвдгөөрөө түс хийтэл уначихав.

Гэтэл харин унаж явахад нь аз болоод элэг бүс нь тайлагдчихсан болохоор дахин барилдуулах юм болов. Маргаан болоход урилгаар ирсэн аймгийн дарга Бизьяа дахин барилдуулахааргүйгээр илэрхий уналаа шүү дээ гэж лүндэн буулгаад дахиулахгүй болголоо. Аргагүй юм даа. Би нөгөө цэрэгт байсан ид үеийг нь бодоод байдаг. Харин манай хүн харих тийшээ хандчихсан, ажил төрөл гээд тэр бүр барилдаж чадахгүй болчихсон гэдэг нь харагдаж байлаа. Ингэж миний онжавын “Цахилгаан дайны төлөвлөгөө” бут ниргэгдэж билээ. Ингэж найзыгаа жишээ болгож байгаа маань залуу бөхчүүдэд санамж болох болов уу гэснийх юм. Ер нь бөхчүүд өширхөх, нэг нэгэндээ муу санаа өвөрлөж явах ийм аюултай байдаг.


-Тэгээд тэр наадамд хэн түрүүлэв?
-Манай барилга трест Завхан сумтай шефийн харилцаатай болохоор Г.Батзул дарга ийм арга хэмжээ авсан юм билээ. Бид хоёрын дэмжих үйл ажиллагаа нэгэнт дууссан болохоор үзүүр түрүүг алдахгүйн тулд үзсээр байгаад хоёулаа үлдэж би түрүүлээд байнд нь авсан морио найзынхаа ах Б.Батжаргалын адуунд тавиад өвөл нь идшиндээ нэг том ат аваад хэрэглэж байлаа.


-Та чинь чөлөөт бөхөөр ОУХМ-ын болзол бараг хангачихсан юм аа?
-Юун ОУХМ манатай. Шигшээ багийн дасгалжуулагч С.Магсар манай аймгийнхныг нэг нүдээрээ ч үзэхгүй шүү дээ. Надад өдий хүртэл чөлөөт бөхөөр спортын мастер олгоогүй гээд бод доо.


-Чөлөөт бөхийн улсын аваргаас дахин медаль авах боломж гараагүй юу?
-Надад бөхийн барилдаан зохихгүй болохоор нэг их чармайхаа больсон. Гайгүй барилдаад ирэхээр ар гэрт маань заавал нэг гаслан тохиолдоод байхаар нь Наранбулаг сумын “Дарь эх”-д үзүүлсэн чинь “Чи одоохондоо барилдах хэрэггүй байна. Хаалаа” гээд найман жилийн дараа барилдах эрхийг минь тавьж өгсөн юм. Тэгээд бүсэд орох төдийхнөөр биеэ оторлож байсаар дууссан даа.


Нэгэн үе Монголын чөлөөт бөхийн алтан үеийнхэнтэй эр бяраа сорьж, чөлөөтийхэн дотроо “Жигүүр" хэмээн нэрлэгддэг Дашийн Ойдовтой таалал төгсөхийнх нь өмнө хийсэн ярилцлагаа найзынхаа гэгээн дурсгалд зориулан ийнхүү тэрлэв. Сайхан нөхрийн минь сүнс бурхны оронд залрах болтугай.

А. Буянтогтох
Эх сурвалж:”Таван Цагариг”
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Ж.Оргилболд: Одоохондоо Орост амьдарч байна

Postby champion » Tue Oct 09, 2012 8:57 am

-БИ ХОЁР ХУРууГААРАА БАРИЛДДАГ БАЙЛАА-

Монгол Улсын начин Жигмэдийн Оргилболдтой ярилцлаа.

-Таныг хөдөө мөн Орост амьдарч байгаа гэж ярил­цах юм. Яг хаана амь­дарч байна вэ?

-Оросын Свердловск хо­тод амь­дарч байна. На­майг харин Өмнө­говь аймагт эхнэр хүүхэдтэй болоод тэмээчин болсон шахуу юм бичсэн байна лээ. Би Орост очиж амьдраад зургаан жил бол­чихлоо. Эх орондоо ирэн очин л байгаа. Гэхдээ хамгийн сүүлд хоёр жилийн өмнө ирсэн.

Дэлгэсэн тэрлэг шиг Мон­голдоо ирээд 10 гаруй хоно­чихлоо. Нутаг усаа ямар ч их санаав дээ. Сайхан байнаа, миний төрсөн нутаг.

-Үндэсний бөхийн өс­вөрийн улсын аварга шал­гаруулах тэм­цээнд хүүх­дүүд авчирсан гэж дуул­лаа?

-Булганаасаа долоон хүү­хэд­тэй ирлээ. Нас насанд нэг нэг хүүхэд оруулна гээд гур­выг нь аймгаасаа оруулаад дөрвийг нь өөр газрын нэр дээр барил­дуул­лаа. Зарим нь нутгийнхаа нэр дээр ба­рил­дана гээд надад гомдол­лоод. Яалт ч үгүй журам нь тэр болохоор яаж ч болсонгүй. Ямар сайндаа "Та нар барил­даан сурах гэж бай­гаа юм бол хаанаас ч орж барилд­сан яахав дээ" гээд үглэж сууна. Нэг хүүгээ Налайхын нэр дээр барил­дуулах гэтэл Бул­га­ны­хаа нэр дээр барил­дахгүй бол хоол идэхгүй гээд өлсгөлөн зарласан шүү.

Манай хүүхдүүд уг нь ба­рил­дааны хувьд гайгүй юм. Даанч жаахан аймхай. Ча­раад нэг их барилдаан гаргаж өгөхгүй байна.

-Та өсвөрийн улсын авар­га шалгаруулах тэм­цээнд барил­даж байв уу?

-Барилдаж байсан. Хам­гийн сүүлд 1989 онд 19-21 насны анги­лалд барилдсан юм. Мөн хотын аваргаар тав давчихсан нэг ч унаагүй явж байгаад Анагаахаас ордог байсан Насанбаттай барил­даж байтал барьц өгөхгүй боло­хоор нь албаар баруун хөлөө өгч байгаад хөлд орон­гуут хэд хэд эргүүлээд хутга­чихлаа. Тэгээд яг нүүрэн дээр нь суучих гээд бол­доггүй. Тэгэхээр нь зайлаад гараа­раа дартал гарын савхан яс хугар­чихсан. Тэгээд л цаашаа барилдаж чадаагүй юм.

-Анхны цолоо хэдэн онд хүрт­сэн бэ?

-Уг нь анхны бүх цэргийн баяр наадам 1988 билүү 1989 онд болсон юм. Би 30 барилдаж нэг ч уналгүй тү­рүүлж байлаа. Тэр үед цэр­гийн арслан болох байсан ч ард хувцастай хүнд цол өгөх­гүй гээд олгоогүй. Тэгэхэд би цэргийн сургуулийн сонсогч байсан ч надад таарах цэр­гийн форм байхгүй байсан болохоор энгийн хувцастай явж байсан юм л даа. Уг нь тэгэхэд л цол хүртэх байсан ч өгөөгүй.

-Баян-Агтаар очиж бай­гаа биз дээ?

-Монголдоо ирэхдээ нут­гаа­раа заавал ордог. Манай нутаг чинь сайхан шүү. Нутаг­таа очоод хэний хүүхэд вэ л гэхгүй бол залуучуу­даас та­них хүн цөөрч дээ. Нутгийн сайхан буурлууд минь тэнгэрт явчихаж. Өдрөөс өдөрт цөөр­сөөр байгаа хөгшдөө ха­раад сэтгэл өмрөх юм.

-Уран барилдаантай за­луу бөхчүүд их гарч ирсэн. Интер­нэтээр бөхийн мэ­дээл­лээ цаг алдалгүй авч байгаа биз дээ?

-Интернэтээр мэдээлэл авч байгаа ч тэр бүр хан­галттай биш. Сүүлийн үед гарч ирж буй залуу бөхчүү­дийг бүр танихгүй байна. Ямар сайндаа өчигдөр (ур­жиг­дар) "Яасан хүүхэд шиг царайтай залуу вэ" гэсэн чинь тэр хүн нь өнөө жилийн төрийн баяр наадмын түрүү бөх П.Бүрэнтөгс байж.

Одооны залуу бөхчүүд ёс жуд­гаа гээсэн мэт санагддаг. Ахмад улсын цолтой бөхчүү­дээ хүндлэх­гүй байгаа нь анзаарагддаг. Би интернэ­тээр янз бүрийн мэдээлэл авч байна. Биднийг ид барилдаж байхад жудаг гэдэг зүйл ямар ч дүрэм журмаас илүү бай­сан.

-Таны тэргүүнд цагаан сор уначихаж. Нас хэд хүрч байна вэ?

-Би 1968 оных шүү дээ. Нас ч явж байна даа.

-Таныг бор дарсанд ор­чихлоо гээд байсан. Сархад хүртэж байна уу?

-Найз нөхөдтэйгээ баяр ёсло­лоор хааяа нэг хүртэнэ. Гэхдээ согттолоо биш. Удаан уул­заа­гүй хүмүүстэйгээ уул­за­хаараа бага зэрэг ууна. Хүн болгон л иймэрхүү байдаг байх. Үүнийг л хүмүүс уугаад байна гэж ойлгоод байгаа юм болов уу. Гэхдээ сүү­лийн хоёр жил архи огт амсаагүй.

-Самбо, жүдо бөхөөр нэ­лээд­гүй амжилт гаргасан байх аа?

-Би 1986 онд анх нийс­лэлээ бараадан ирж байлаа. Түүнээс хойш самбо, жүдо­гоор хичээллэ­сэн. 1990, 1992 онд +120 кг-ын жинд самбын дэлхийн аварга болсон. 1991 онд дэлхийн аварга болчих боломж байсан. Даанч миний оронд Монгол Улсын арслан Ду­ламжавын Мөнх-Эрдэнийг явуул­сан юм. Гэхдээ үүнд харамсаад байдаггүй ээ. Сам­бо бөхөөр тив, дэлхийд эх орныхоо албан соёмбот дал­бааг мандуулж, төрийн дуул­лаа эгшиглүүлж, сэтгэлдээ дуулж зогссон сайхан цаг үе надад олон байлаа. Уг нь Х.Баянмөнх аварга намайг чөлөөт бөх рүү оруулах со­нир­холтой байсан.

-Тэгээд яагаад ороогүй юм бэ?

-Чөлөөтөөр барилдахад жин асуудалтай байсан хэ­рэг. Анх би 87 кг-д барилдах болтол жин 76 кг байв. Жин­дээ хүрэхийн тулд 10 литр хар цай ууж байсан юм. Энэ мэт­чилэн жингээсээ болоод чө­лөө­төөр хичээллээгүй. Самбо бөхөөр залуучуудын улсын аварга, дэл­хийн аварга бол­чихсон байсан болохоор чөлөөтөөс илүү сонир­холтой санагддаг байж.

-Одоо таны өндөр, жин хэд байна вэ?

-Орост байхдаа үзүү­лэхэд өндөр 2 метр 20 см, жин 150 кг байсан.

-Бөхийн спортод орж байсан үеэ дурсахгүй юу?

-Багаасаа л бөхийн хор­хойтой хүүхэд байсан юм. Сургуулийн сурагч байхдаа чөлөөтөөр аймгийн аварга шалгаруулах тэмцээндээ ор­чихно. Нэг өдөр "Цагаан" Мөнхөө багш маань нутгаар ирээд байх үед нь уулзаж самбо, жүдо бөхөөр хичээл­лэх анхны гараа эхэлсэн. Дархан нутаг надад ээлтэй байдаг. 1986 онд Дарханд Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болж тэндээс медаль хүртсэн. Түү­нээс хойш нэг их удалгүй шиг­шээ багийн тамирчин болсон. Хүүхэд байхдаа өөрийнхөө хэм­жээнд барилдан явсан тэмцээн бүрээсээ медаль хүртчихдэг бай­сан.

-Үндэсний бөхийн анх­ны багш тань ямар хүн байдаг вэ?

-Данзандаржаагийн Сэ­рээтэр, Жамцын Даваажав, Шагдарын Чанарав багш нар ганц хоёр мэх заадаг байлаа. Яг гардсан багш гэж байхгүй. Манай үеийнхэн ихэнх нь бор зүрхээрээ барилдсан. Би га­даад руу тэмцээнд их явдаг байсан болохоор үндэсний бөхийн бэлтгэл хийх цаг үнэ­хээр хомс байсан. Үндэсний бөхөөр төдийлөн бэлтгэл хийлгүй шууд барилдаад да­вахдаа даваад, унахдаа унаж байв.

-1997 онд цолгүй байх­даа улсын заан З.Дүвчин­гээр тав давж улсын начин цол хүртсэн. Түүнээс хойш төдийлөн барил­дахаа боль­сон санагддаг...

-1986 оноос хойш төрийн баяр наадмын хоёр, гурвын даваанд их ч унасан. Энэ хугацаанд хоёр удаа дөрөв давсан. 11 жилийн дараа Монгол Улсын начин хэмээх өндөр цолонд хүрсэн. Начин болдог жилээ хоёрын да­ваанд өнөөгийн улсын заан Д.Бумбаяртай таара­хад Бая­наа аварга "Энэ жил заан болох хүүхэд байгаа юм" гэ­дэг байгаа. Д.Бумбаяр хоё­рын даваанд надад уначи­хаад уйлж билээ.

1997 оноос хойш үндэс­ний бөхөөр төдийлөн барил­даагүй. Харин самбо бөхөө­рөө барилдаж байсан шүү. Юм гэдэг үеэрээ гарч ирдэг. Хүн давж чадахгүй болчих­сон бол заавал барилдах гээд байх албагүй.

-Заан цолонд хүрчих боломж байгаагүй юм уу?

-Боломж байлгүй яахав. Гэхдээ нэг их зүтгээгүй. Ма­най үеийн­хэн цолонд шунаж ба­рилддаггүй байсан. Сүүлийн үеийн бөхчүүд цо­лонд шунах болсон гээд бай­гааг би сайн мэдэхгүй байна. Бөхчүүдийн тоонд нь орж хутгалдаж бай­гаа биш. Гэх­дээ хэт туйлш­раад байгаа шүү.

-А.Сүхбат аварга та хоё­рын авахуулсан сайхан зураг байдаг даа?

-Бид хоёр цолгүй байсан үеийнх. Наадмаас цол хүрт­чих санаатай барилдаад хоёр, гурвын даваанд уна­чихсан юм. Тэр үед авахуулж байсан зураг.

-Таныг барилдаж бай­хад хү­мүүс янз бүрээр л ярьдаг байсан?

-Тэр яахав. Би ямар үндэс­ний бөхөөр дагнан бэлтгэл хийж бай­сан биш. Тухайн үед хүмүүс "дэмий гонзгой" гээд янз бүрээр ярьдаг байж. Бид хэр баргийн үгийг даа­гаад сурчихсан байсан үе. Харин одоо тэгж ярих нь гайгүй болчихсон.

-Том гартай болохоор барьц авахаас эхлээд хүнд­рэлтэй байдаг байв уу?

-Нууцгүй хэлэхэд би хоёр ху­руугаараа барилддаг бай­сан. Сэн­жиг авахад миний хоёр хуруу л багтдаг. Өөрөөр надад барьц олддоггүй байв.

-Д.Адъяатөмөр начин­тай барилдаж байхад эвгүй байсан гэдэг. Тэр барил­дааныхаа тухай ярихгүй юу?

-Надтай барилдаж бай­сан бөх­чүүд надаас намхан байдаг. Харин нэг удаа Д.Адъ­яатөмөр агсантай ба­рилд­лаа. Мань хүн бөхчүүд дотроо хамгийн өндөр нь байсан юм. Өмнө нь дандаа тонгойж ба­рилд­даг байсан чинь тэгэхэд өрөөд зогсоход нүүр нүүрээ хараад эвгүй байсан. Урьд нь тэгж надтай нүүрээ харж барилддаг бөх байсан биш.

-Ц.Даваадорж начинтай нэлээд хэдэн удаа ба­рилд­сан байдаг...

-Мичин хүнтэй (Ц.Даваа­дорж начинг хэлэв) олон ба­рилдсан. Хичнээн ч унасан юм бүү мэд. Бариад авъя гэхээр барих юм олдохгүй. Даавкатайгаа олон сай­хан барилдаан хийсэн дээ. Өм­нө­­говь аймгийнхан Түмэн тэмээний баяр­таа Монголын хамгийн өндөр, намхан хоёр бөхийг урихад бид хоёр очиж байсан. Манайхан барил­даан таар­даг­гүй бөх гээд байдаг. Угтаа тийм зүйл бай­даггүй. Хүн өрсөлдөгчдөө тааруулж барилдах хэрэгтэй. Ми­ний хувьд гадагшаа тэм­цээн урал­даанд их ордог байсан тул "Үүнийг л би ялах хэрэгтэй. Дийлэхгүй бол би хэн юм бэ" гэсэн бодол суу­чих­сан.

-Таны өргөмжлөл, ме­даль тоогоо алдсан биз?

-Алийг тэр гэхэв. Сая гэр­тээ байж байхдаа баярын бичгээ үзэж байтал 1992 онд шилдэг залуу бөхөөр тодор­сон үнэмлэх гарч ирж байх жишээтэй. Баярын бичгүүд дөрвөн хуруу зузаан байна лээ. Ээж минь одоо болтол хадгалдаг. Эргээд дурсахад сайхан санагддаг юм байна.

-Ямар мэхэнд хамгийн их унаж байсан бэ?

-Би их сонин хүн. Са­наанд­­гүй амархан зүйлд уна­чих­даг хэрнээ хүнийг са­наанд­гүй байдлаар дав­чихдаг.

-Таныг уяач болсон гээд бай­сан. Хурдан удмын морьд олон бий юу?

-Уяач гэхэд эвгүй юм. Хүмүүсийн надад бэлэглэсэн адуунууд бий. Түүнийгээ уяж байснаас уяач болт­лоо морь уяагүй ээ. Тамирчид ард түм­нийхээ хайрыг даах хэрэгтэй. Ард түмэн өөрийг тань хайр­лаж байхад тэр том ачааг үүрээд явах чадалтай байх нь тамирчин хүний зарчим.

-Булганд болсон Н.Түв­шин­баяр аваргын цолны баярт очсон уу?

-Очилгүй яахав. Н.Түвшин­баяр маань хотоос гарахдаа аймгийн төвөөр орж "Том ахыгаа авч явна" гээд хамт цаашаа явсан. Цолны найр үнэхээр сайхан болсон.

-Орост хэнтэйгээ амь­дарч байгаа вэ?

-Би эхнэр, хүүхэдтэйгээ, 200 гаруй оюутантайгаа амь­дарч бай­на.

-Гэр бүлээ танил­цуу­лаач. Мөн 200 гаруй оюут­ныхаа тухай ярих­гүй юу?

-Эхнэр маань Баянхон­горынх. Охин маань Орост тавдугаар ангид сурч байна. Охин маань ангийн даргын албан тушаалтай. Товчхон­доо ийм. Энэ миний амьд­рал болохоор хүнд дэлгээд бай­хыг хүсдэггүй.

-Сүүлд хэзээ нутагтаа ирсэн бэ?

-Хоёр жилийн өмнө ирсэн. Монголд хэдэн хөгшчүүд маань байдаг болохоор зав л гарвал наашаа гүйчих гээд байдаг юм. Адгуус хүртэл нутгаа зориод ирдэг биз дээ. Бөхийн өргөөгөөр ороход гэртээ орж байгаа мэт сэт­гэгдэл төрдөг.

-Нутагтаа ирж амьдрах бо­лоогүй юм уу?

-Юу юугүй ирчихмээр са­нагдах юм. Охин маань хойно сурч байгаа болохоор яахаа шийдээгүй байна. Хамгийн гол нь охиныхоо толгойг цэ­нэглэх хэрэгтэй. Сүүлд эх орон­доо хэрэгтэй хүн болох юм болов уу гэж боддог.

-Хойно ямар ажил хийж бай­гаа юм бэ. Хүмүүс мафитай холбоотой гээд янз бүрээр ярих юм?

-Талхныхаа мөнгийг оло­хын тулд ажил хийхгүй бол болохгүй. Ямар гэдэг нь тө­дийлөн сонин биш. Ямартай ч муу, муухай ажил хий­гээгүй. Нутгийн минь уул, ус, аав минь дээрээс харж байгаа.

-Сүүлийн үед допингийн асуу­дал ихээр яригдах болсон. Үүн дээр өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Бидний үед тийм зүйл байсан­гүй. Байсан ч хэрэг­лэхгүй тийм л ухамсартай байж. Хамгийн гол нь ард түмнийхээ хайр хүндэтгэлийг дааж барилдъя гэсэн хүсэл­тэй байгаа бол энэ сэргээ­шийн төр­лийн бэлдмэл хэрэг­гүй. Энэ тамир­чин хүний ухамсрын асуудал.

-Таны дүү барилдаж бай­сан. Яагаад таг болчи­хов?

-Дүүг маань Одгэрэл гэдэг. Сам­бо, жүдогийн улсын авар­га шалга­руулах тэмцээнээс таван хүрэл медаль хүртсэн. Ямар сайндаа би хүрлийн цуглуулга гэж нэрлэж байхав. Гэхдээ хүрэл медалийн төлөө барилдаад ялагдвал хоосон хоцрох тул хамгийн үнэ цэнэтэй нь байдаг.

-Өвөө тань өндөр хүн байсан гэдэг?

-Өвөөг маань Түнэг гэдэг бай­сан. Нутаг усандаа бие томтой гэж нэрлэгддэг байж. Миний өндөр чинь удмынх байхгүй юу. Аав маань тийм өндөр биш ч сумандаа барил­­даж явсан.

-Оросууд их биерхүү хү­мүүс байдаг. Таныг хараад юу гэж байх юм?

-Сүүлийн үед Орост өндөр хүн нь цөөрсөн юм уу даа. Намайг хараад гайхаад байдаг юм. Надаас Казахс­танаас ирсэн үү гэж асуудаг. "Үгүй ээ. Би Монгол Улсын иргэн" гэхээр "Ийм өндөр хүн байдаг юм уу" гэж асууна гээч.

-Тэгэхээр нь та юу гэх үү?

-Надаас өндөр хүмүүс зөндөө бий. Би дундаж ну­руутай хүн гэдэг. Тэд хамтдаа зургаа авахуулчихъя гээд байдаг юм.

-Та зодог, шуудгаа хэ­нээр хийлгэдэг байсан бэ. Нэлээд том өмсгөл, гутал хийлгэдэг байсан байх даа?

-Би өмсгөл, гутлаа Сэ­рээтэрийн Цэрэн аваргаар хийлгэдэг байсан. Сүүлд хүүх­дүүдээр нь хийлгэж бай­лаа. Надад 10 гаруй өмсгөл бий. Би 50 размерын гутал өмсдөг.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron