8-р тойрог.......10 сарын 5-нд.........
St Etienne 4-0 AS Nancy Lorraine
Ст Этиэн талбайдаа Нансиг бут ниргэлээ....... энэ зун Марсэл-с ирсэн Брандао даблджээ /2-ууланг нь мөргөж хийсэн/....... бусад гоолыг энэ зун Каэн-с ирсэн Хамоума, Aubameyang /улирлын 5 дахь гоол/ нар хийжээ....... бүх гоолууд эхний 25 минутанд оржээ........ 2-р үед зочин багийн Зэнкэ улаан авснаар 10-уулаа тоглолтыг дуусгажээ......... Нанси сүүлийн 6 тоглолт дараалан хожигдоод бна.......
10 сарын 6-нд........
Montpellier 2-3 Evian Thonon Gaillard
аваргууд талбайдаа Эвианд нухууллаа....... Эвиан ч гэж дээ..... 26 настай Тунис довтлогч Сабэр Хэлифад л хожигдчихлоо...... түүний хэт трэк багтаа 3 оноо роуд тоглолтоос авчирлаа....... 30 минутанд эзэн багийнхны хамгаалалтын алдааг ашиглаж Хэлифа хаалгачийн эсрэг ганцаар гарч гоолдож зочид тэргүүлж эхэлсэн ч........ 6 минутын дараагаар эзэн багийн Эстрада-н холын фрий кик байгаа оносноор 1-1........ 42 минутанд талбайн эзэд тэргүүлж эхэллээ....... Камара отонгын байрлалаас мөргөж гоолдож шүүгч тооцчихов...... 2-1..... 2-р үед..... 62 минутанд Хэлифа-н 16-н шугам дээрээс баруун хөлөөр цохисон гайхалтай цохилт хаалганд орж 2-2........ цаг дуусахын өмнөхөн Хэлифа зүүнээр гүйж ороол гоол....... 2-3........ аваргууд энэ улирлын тааруу эхлүүлж бна даа....... дөнгөж 8 оноотой..... өнгөрсөн улирал 15 оноотой явж бсан билээ.........
Bastia 3-2 Troyes
Бастия талбайдаа 9 хүнтэй тоглолтыг дуусгасан Тройг буулган авлаа...... ууг нь Трой-нхон илүү олон гоол хийсэн ч зочин багийн Ринкон өөрийн хаалганд гоол хийснээр Бастияд тус хүргэчихлээ..... Трой 8 тоглолтоос ердөө 2 л оноо авч лигид сүүл мушгиж байгаа билээ......
Lille 2-0 AC Ajaccio
Лилл талбайдаа энэ улирлын анхны хожлоо авлаа..... 33 минутанд эзэн багийн Пэдрэтти гоолдох тун дөхсөн..... түүний цохисон холын гайхалтай фрий кик хаалганы дээд буланг цохилоо...... 9 минутын дараагаар Дэбучи-н баруун жигүүрээс өгсөн кроссыг хаалганы урдаас Нолан Роу мөргөж гоол......... 1-0....... 2-р үе эхлээл...... 56 минутанд хамгаалагчийн биенээс ойсон бөмбөгийг Лилл-н шинэ цэрэг Ряан Мэндэс шууд цохин гоол........ 2-0....... 66 минутанд зочин багийн довтлогч Адриан Муту тооны зөрүүг багасгах сайхан боломжийг хаалгач Ландрэауд хаалгачихлаа.......
Sochaux 0-1 Stade Rennes
7 минутанд хийсэн Эрдинг-н мөргөж хийсэн гоолоор Рэнн Сошо-н талбайгаас хожил авлаа........... 21 минутанд эзэн багийн Роудэт-д тэнцүүлэх сайхан боломж гарч хаалгачийн эсрэг гарсан ч......... дуэлд Рэнн-н хаалгач Костил яллаа........... Рэнн сүүлийн 3 тоглолтоос 7 оноо авч 10 оноотой болоод бна.......
Stade de Reims 3-1 Nice
Энэ улирлын гол сэнсаци Рэимс-н хожигдолгүй цуврал /сүүлийн 6 тоглолтонд 4 хожил 2 тэнцээ/ үргэлжилсээр л........ энэ удаагийн хохирогч нь Ниццэ......... тэдний 6 тоглолт хожигдоогүй /1 хожил 5 тэнцээ/ цувралыг зогсоочихлоо....... гол буруутай нь энэ тоглолтонд сэлгээгээр орж ирсэн эзэн багийн 23 настай довтлогч Гаэтан Коуртэт эцсийн мөчид даблдаж /87’, 90+3’/ багтаа том тус хүргэлээ..........
Toulouse 2-2 Valenciennes
Толуз тоглолтын туршид илүүрхсэн ч Валэнсиэн-г талбайдаа барсангүй ээ....... эхний үед л 3 минутын зайтай 2 гоол алдчихав...... 12 минутанд зочин багийн Кадир гоолдсон бол 3 минутын дараа Карлос Санчэз-н цохисон холын фрий кик-г эзэн багийн хаалгач Ахамада хальт бариад хаалгандаа алдчихлаа......... 0-2.......... арай л алдаа...... 56 минутанд эзэн багийн довтлогч Бэн Еиддэр тооны зөрүүг багасгаж......... цаг дуусах мөчид сэлгээгээр орж ирсэн 21 настай Рэгаттин 16-н гаднаас цохин гоолдож багаа хожигдлоос аварлаа.........
10 сарын 7-нд.......
Brest 1-1 Bordeaux
Брэст талбайдаа Бордотой тэнцлээ........ 7 минутанд зочин багийн Диабатэ гоолдох тун дөхлөө....... хоосон хаалга руу цохисон бөмбөгийг нь Брэст хамгаалагч Кантари хаалганд орохоос өмнө гаргасныг Диабатэ дахин авч хаалга руу цохисон нь энэ удаа хаалганы зүүн шонг хуслаа......... 37 минутанд эзэн багийн Бэн Басат зүүнээр довтолж хаалгачийн эсрэг гарч хөөргөж цохиол гоол 1-0........... 2-р үед 68 минутанд Диабатэ тоог тэнцүүлснээр Бордо улирлын 5 дахь тэнцээгээ авлаа.......... Бордо энэ улирал хожигдоогүй бгаа билээ..... 3 хожил 5 тэнцээ.......
Lorient 1-1 Lyon
Лион Лорэнт-н талбайгаа тэнцээ л авлаа.......... эхний үед зочин багийнхан ээлж дараалан шон хөндөл хусаал.......... 5 минутанд Гомис-н холын цохилт хаалганы баруун шонг оносон бол......... 16 минутанд Грэниэр-н баруун хажуугаас цохисон цохилт хаалганы дээд хөндөл онолоо......... 7 минутын дараагаар Лаказэттэ-н баруунаас өгсөн дамжуулалтыг Гомис хаалганы урдаас чихэж... зочид тэргүүлж эхэллээ.......... 29 минутанд Лионы Бэсавич-н тун эвгүй цохилтыг эзэн багийн хаалгач Аудард хаалаа......... 2 үе эхлээл удалгүй эзэн багийнхан Гомис-н гоолтой тун төстэй гоолыг хийснээр 1-1....... Коргнэт-н баруунаас өгсөн кроссыг хаалганы урдаас Алиэдэрэ чихэж гоол.......
75 минутанд Лаказэттэ тоог ахиулан сайхан боломжийг хаалганы гадуур хуссан бол...... дараахан нь эзэн багийн Алиэдэрэ даблдах гайхалтай боломжоо мөн л хийсгэчихлээ..... Лорэнт энэ улирал гайхалтай бгаа билээ..... 3 хожил 5 тэнцээ /сүүлийн 3 тоглолт 1-1/...... 14 оноотой эхний 4-т........ өнгөрсөн улирал золтой л уначихаагүй....... 17-т жагсаж улирлыг дуусгаж бсан........
Marseille 2-2 Paris Saint-Germain
Тэргүүлэгчдийн тулаан тэнцээгээр өндөрлөлөө........ 2-2........ 2 багаас 1,1 тоглогч даблдлаа........ 4 гоол бүгд эхний үеийн 32 минутанд оржээ.........
17 минутанд эзэн багийн довтлогч Гигняк гайхалтай гоцлон тоглолт хийн 16-с цохисон бөмбөг хаалганд орсноор Марсэл тоглолтыг тэргүүлж эхэллээ....... 6 минутын дараагаар ПСЖ-н Ибра Гигняк-с гайхалтай гоолыг орууллаа.......... Максвэлл-н цохисон булангийн цохилтыг хаалганы урдаас өсгийдөж /бараг жийж/ гоолдлоо...... 1-1....... 2 минутын дараагаар Ибра холын гайхалтай фрий кик-с гоолдож ПСЖ тэргүүлж эхэллээ........ 7 тоглолтонд 9 гоол.......... 32 минутанд Валбуэна-н цохисон булангийн цохилтыг Гигняк 16-с мөргөж 2-2........... 2-р үед аль аль багт боломж гарч бсан ч ашиглаж чадалгүй бсаар тооны харьцаа өөрчлөгдсөнгүй....... өнгөрсөн тойрогт Валэнсиэнд хожигдсон ч Марсэл лигийг 19 оноотой тэргүүлсээр л........... 4 хожил 4 тэнцээтэй ПСЖ араас нь нэхээл.........