LA GRANDE INTER!!! 2012-2013

Польш - Украйнд зохиогдож буй Европын аварга

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Mon Oct 08, 2012 11:57 am

Страма, Страма, Страмала гайхалтай ялалт. 10-уулаа үлдсэн ч яллаа. Үнэндээ Ютод өгдөг хоёр дахь шар бол манай зонд бөмбөг байгаагүй, үсрэхдээ санамсаргүй хүрчихсэн. Шүүгчийн их сонин шийдвэр байлаа. Гэхдээ нөгөө талаас Монтоливогийн гоолыг тооцоогүй. Хандаа дээр алдаа гаргачихсан болохоор шүгэл дуугарчихсан байсан. Тэр Робиньогийн худлаа дайвддаг дээр шар өгсөн нь зөв. Хана бараг хүрээчгүй. Уржнан 9-үүлээ 2-0-р хожиж байлаа. Энэ жил 10-уулаа 1-0-р хожлоо. Тоглолтын явцаад Страма үнэхээр сайн бэлтгэсэн нь харагдсан. 2-р үеийн эхэнд Коуг сэлгэдэг нь их оновчтой шийдвэр байлаа.
Миний бодлоор МОМ бол Хандаа байлаа. Үнэхээр мундаг хаалтууд хийсэн. Яах аргагүй дэлхийн шилдэгүүдийн нэг мөн юмаа. Рано өөртөө аймар итгэлтэй болжээ. Баригийн хос цамхагийн нэг эргээд иржээ. Хамгаалалтанд класс байлаа.
Тоглолт дууссаны дараа Срама, Кассано хоёрын эмоци, Хандаа АЦ-ынхантай муудалцдаг нтр үнэхээр гоё байлаа. Ирэх тойрогт Ювэ-Наполи, Лацио-АЦ гэсэн тоглолтуудаас манай хүснэгтийн байдал сайжрах байх. Айлын талбайд 7 дарааллан хожлоо. 16-г оруулж ганц л бөмбөг алдлаа.
:gold
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Nobun@g@ » Mon Oct 08, 2012 1:41 pm

МоМ нь хаалгач нь болсон гэхээр ямар тоглолт болсон нь ойлгомжтой шив дээ.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Mon Oct 08, 2012 2:42 pm

Nobun@g@ wrote:МоМ нь хаалгач нь болсон гэхээр ямар тоглолт болсон нь ойлгомжтой шив дээ.


Ингэж л чамайг тайтгаруулъя даа :ногоон:
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby crusader » Mon Oct 08, 2012 4:04 pm

За АС-г 4 дараалж хожлоо. Сайн байна сайн байна.
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Nobun@g@ » Mon Oct 08, 2012 4:08 pm

Хашка wrote:Үнэндээ Ютод өгдөг хоёр дахь шар бол манай зонд бөмбөг байгаагүй, үсрэхдээ санамсаргүй хүрчихсэн. Шүүгчийн их сонин шийдвэр байлаа. Гэхдээ нөгөө талаас Монтоливогийн гоолыг тооцоогүй. Хандаа дээр алдаа гаргачихсан болохоор шүгэл дуугарчихсан байсан.
:gold


http://www.101greatgoals.com/gvideos/yu ... -ac-milan/

Эндээс харна биз дээ... Санаатай л хүрсэн байгаам... Тэгээд л шар өгсөн хэрэг.
Харин Урбигийн Ханданович дээр гаргасан алдааны тухайд хэлэхэд хэцүү л дээ...
Бөмбөг барихад нь Урби саад болсон юм юу ч байхгүй... Өөрөө л үсэрч ирээд цохиж гаргаж байсан. Тэгээд ч унасан.
Тэр үедээ л бага зэрэг контакт орж харагдана лээ. Тэрийг бол алдаа гэхэд хэцүү лд.
Харин шүгэлийн хувьд Монтог нэмж цохиод, Хандаг босоод ирсний дараа дуугарсан л даа... Хаалганд орж явахад нь...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby [AMATORY] » Mon Oct 08, 2012 4:25 pm

Шүгэл дуугарсны дараа яг Монто цохисон доо. Милито гэж азгүй нөхөр Касс-д дамжуулсан бол эхний 15 минутанд 2 гоолоор тэргүүлээд айлыг бүр хүнд байдалд оруулах байсан газар. Ер нь ч тэгээд 1 гоол ч тэргүүлэл биш болохоор цаг дуустал түгшүүртэй л байлаа.
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby [AMATORY] » Mon Oct 08, 2012 4:28 pm

Принтерүүдийх нь хор дуусах болоогүй ээ гэж :lol: :lol:
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Mon Oct 08, 2012 4:29 pm

Хэхэ чи харин сайн хар л даа. Үсэрч байхад нь бөмбөг араар нь дамжуулахад эргэж хүрэх гэж байгаад инерцээрээ тохойных нь дээд талд хүрсэн байгаа биздээ. Хүн үсэрч байхдаа эргэхэд тохой хөдөлж байж бие эргэдэг биздээ?? Тэгээд танайд ямар ч ашигтай байдал үүсээгүй, ашигтай довтолгоо таслаагүй, бөмбөг манай зонд байгаагүй??
Тэгээд ч энэ улааныг болиулахаар манайх гомдол гаргах байх.
Монтоливо ч гэсэн шүглийн дараа цохьсон. Гол нь бага контакталсандаа ч биш. Хаалгач 5-аасаа гарч бөмбөг хатгахад нь хаалгачаас биеэ зайлуулж эргэсэн боловч тэр нь хаалгачийг ивсэн. Шүүгчид бол сайн ажилласан. Ялангуяа отон тоглолтыг сайн харж байсан. Танайхаас КПБ чинь худлаа цохилт хэд хэдийг хийсэн. Түүнээс хаалга руу оновчтой цохилт бараг хийгээгүй шд. Миний Хандааг МОМ гэсэн нь агаараар ирсэн бөмбөгийг сайн зайлуулж байсныг л хэлсэн. Бояаны хурц өнцөгөөр нэг цохьсоныг хаасан, Робиньогийн бөмбөгөнд маш хурдан хүрч салгасныг л хэлсийн. Юто сонин шалтгаанаар улаан авсан, Милито эхний үед ганцаараа сугарч гарснаа хийгээгүй нтр-ээс болж л 1-0р хожлоо. Түүнээс манайх илүү нь байлаа гэж
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Nobun@g@ » Mon Oct 08, 2012 5:09 pm

Хашка wrote:Хэхэ чи харин сайн хар л даа. Үсэрч байхад нь бөмбөг араар нь дамжуулахад эргэж хүрэх гэж байгаад инерцээрээ тохойных нь дээд талд хүрсэн байгаа биздээ. Хүн үсэрч байхдаа эргэхэд тохой хөдөлж байж бие эргэдэг биздээ?? Тэгээд танайд ямар ч ашигтай байдал үүсээгүй, ашигтай довтолгоо таслаагүй, бөмбөг манай зонд байгаагүй??
Тэгээд ч энэ улааныг болиулахаар манайх гомдол гаргах байх.


За жоохон маргалдая хэхэ... Тэр дээд видеог сайн хар. Үсэрч байхад нь араар нь бөмбөг дамжуулсан, тэгээд биеэ татаж эргэж хүрэхийн тулд юм болуу даа гараараа хүрсэн байгаа биз дээ... Тэрнээс бөмбөг өөрөө очоод, энерцтэй хүний гарт нь хүрцэн юм байхгүй... Санаатай гараар хүрвэл угаасаа шар өгдөг биз дээ... Аюултай байсан ч, үгүй байсан ч...

Хашка wrote:Монтоливо ч гэсэн шүглийн дараа цохьсон. Гол нь бага контакталсандаа ч биш. Хаалгач 5-аасаа гарч бөмбөг хатгахад нь хаалгачаас биеэ зайлуулж эргэсэн боловч тэр нь хаалгачийг ивсэн.


http://www.101greatgoals.com/gvideos/ac ... milan-1-4/
Эндээс сайн харагдана. Шүгэл бол Монтоливог цохисоны дараа дуугарсан. Ханданович уначаад босож ирээд нэг хаах гэж оролдсоноо, шүүгч рүү нэг орилчоод Урби дээр гүйж очиж нтр...

Хашка wrote:Танайхаас КПБ чинь худлаа цохилт хэд хэдийг хийсэн. Түүнээс хаалга руу оновчтой цохилт бараг хийгээгүй шд. Миний Хандааг МОМ гэсэн нь агаараар ирсэн бөмбөгийг сайн зайлуулж байсныг л хэлсэн. Бояаны хурц өнцөгөөр нэг цохьсоныг хаасан, Робиньогийн бөмбөгөнд маш хурдан хүрч салгасныг л хэлсийн.


Өө яахав Принц оновчгүй цохилтууд хэд хэд хийсэн... Монто аюултай ганц хоёр цохилт тэгээд ер нь дундаас нь хаалгач чинь хэд хэдэн бөмбөг тасалсан байна лээ... Гэхдээ өмнөх бичлэг дээрээ чи өөрөө л "Миний бодлоор МОМ бол Хандаа байлаа. Үнэхээр мундаг хаалтууд хийсэн. Яах аргагүй дэлхийн шилдэгүүдийн нэг мөн юмаа." гэсэн шүү дээ... Би ч бас тэгж л бодлоо... тэгээд л тэр...

Хашка wrote:Юто сонин шалтгаанаар улаан авсан, Милито эхний үед ганцаараа сугарч гарснаа хийгээгүй нтр-ээс болж л 1-0р хожлоо. Түүнээс манайх илүү нь байлаа гэж


Улаан авсан, Милито гоол хийгээгүй болохоор л 1-0 хожлоо, тэрнээс биш танайх илүү байсан гэсэн үг үү хаха... Сонин дүгнэлт байна.
Тэгвэл манайх оновчгүй баахан довтолсон, хаалгач чинь гайгүй хэдэн сэйв хийснээс биш манайх хэд хэдэн гоол хийх байлаа гэх үү...
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Nobun@g@ » Mon Oct 08, 2012 5:46 pm

Хашка wrote:Тэр Робиньогийн худлаа дайвддаг дээр шар өгсөн нь зөв. Хана бараг хүрээчгүй.


Аа тийм үүн дээр бол танай Самуел өөрөө хүртэл контакт байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн шүү дээ
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Mon Oct 08, 2012 6:10 pm

өө чи тоглолтоо үз л дээ. шүглий дууг хайлайт хараад дараа байсан гэх гээд байгаамуу. ютод өгсөн шиг шар карт харж байгаагүй л юм байна. 10ла багийг хожиж чадсангүйшд. тоглолтоо үзсэн бол яагаад гэдгийг н чи мэдэх байлаа гэж
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Skull » Mon Oct 08, 2012 6:57 pm

Шүглийн дуу яах аргагүй цохилт хийсний дараа дуугарсан. Хандаа л урби-н өөдөөс майр өндөр үсэрж гаргасан шд. Урби ч зайлуул амжихгүйгээ мэдээд хурдаа саагаад, бие ээ татсан тэгсэн Хандаа дээгүүр нь эрчиндээ нисж нтр хаха. Уг нь тооцчиход гэмгүй л гоол байсиймдаа...

Юто-г эхлээд харахад ямар сонин юм дээр шар өгчихөв гэж бодсон. Тэгсэн удаашруулсан бичлэгээс санаатай л хүрж байгаа харагдана лээ.
FORZA ROSSONERI
User avatar
Skull
 
Posts: 576
Joined: Sun Mar 16, 2008 12:11 am

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby deegii_man » Tue Oct 09, 2012 4:14 am

Сайхан хожлоо. Раног яг одоо италийн шилдэг хамгаалагч гэхэд буруугүй байна. Страмала ингээд Аллегриг 2 гөвлөө. Кассано гоолдсон бол тасархай байхгүй юу.

http://sportdialog.ru/mainarticles/e...shchikov-milan

Image
User avatar
deegii_man
 
Posts: 235
Joined: Tue Sep 08, 2009 11:54 am

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby deegii_man » Tue Oct 09, 2012 5:35 am

Монтогийн гоол гэвэл алдаа биш байлаа гэхэд Урби отонгийн байрлалд байсан харагдахын. Энийг отон гэж тооцдог юм болов уу яадаг бол
User avatar
deegii_man
 
Posts: 235
Joined: Tue Sep 08, 2009 11:54 am

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Nobun@g@ » Tue Oct 09, 2012 9:04 am

deegii_man wrote:Монтогийн гоол гэвэл алдаа биш байлаа гэхэд Урби отонгийн байрлалд байсан харагдахын. Энийг отон гэж тооцдог юм болов уу яадаг бол


Тооцохгүй л дээ...
Заза ямар ч байсан хожигдсон гэдэг үр дүнд хүрснээс хойш одоо яая гэхэв... Бага зэрэг тиймэрхүү санагдаж л байна
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby crusader » Tue Oct 09, 2012 3:15 pm

Милитог бодохоор л бас.......Кассано сув сул гарцан хүлээгээд зогсоод байхад л.....
тэнцсэн бол нээрээ хараалаа барж байхгүй юу
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Tue Oct 09, 2012 6:10 pm

Эспаниолийн дамжин өнгөрүүлэх баазад манайхан сайхан зохицох юмаа. Өнөө Лонго чинь Валладолидтой 1-1р тэнцэхэд нь Эспаниолд пенальт авч өгсөн байна. Хамгаалагч нь манай хүнийг унагаагүй бол ч бөмбөгөндөө яг л хүрч байна шүү. Миний мэдэхийн 2 хожил 1 тэнцээ 7 оноо авахад хамгийн гол үүргийг гүйцэтгээд байна.
Сайн тоглож байгаад улам сайжраад ирээсэй. Гараанд ямар ч байсан бат л байна.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Realist » Tue Oct 09, 2012 9:55 pm

Танай коуч чинь crusader-тайгаа яасан адилхан юм бэ :smile:
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Thu Oct 11, 2012 1:18 pm

Миний мэдэхийн аль 2010 оноос хойш яригдсан Коринтиансын Паулиньо дахиад л манай талаар ярьж. La Gazzetta dello Sport-д мэдээлснээр "Интер намайг авахаар дахиж хөөцөлдвөл би баяртай байх болно. Энэ зун би тэдний саналыг зөвшөөрөхөд бэлэн биш байсан. Өвөл харин боломж бий гэж. Мөн Станкович бол миний шүтээн гэж дээ."

Мак Марига маань багийнхантай талбайд бэлтгэл хийгээд эхэлсэн бол Алварез зовиуртай байгаа учраас бэлтгэлд нэгдээгүй байна. Маригагийн өвдөгний бэртэл нилээн хүнд байсан бололтой. Зурган дээр нилээн том сорви байна лээ. Би хувьдаа энэ хоёр залууд их итгэл хүлээлгэдэг. Энэ жил л ид шидийг нь үзмээр байгаамдаа.

Раноккиа Италийн шигшээд дуудагдсан. Шуум харахад бараг гараанд тоглох бололтой. Учир нь Бонуччи, Киеленни, Барзали, Раноккиа гээд дандаа 3 хамгаалагчтай системийн тоглогчид байгаа болохоор манай бас энэ систем дээр Рано мангас байгаа болохоор гараанаас фуултайм тоглох бололтой. Ингэснээр манай хүн нилээн л ядрах байх. Бараг тоглолт өнжөөгүй тоглож байгаа хүн.

Сүүлийн үед амжилттай байгаа Страмаг Гасперинитэй нилээд их харьцуулж байна. Аль аль нь 3 хамгаалагчтай тоглосон. Харин ч Гасп-ийн бүрэлдэхүүн Страмагийнхаас хүчтэй байсан. Тэгсэн манай нэг аналист ингэж: Гасп 3 4 3 гэсэн тактикийг хэрэглэж байсан. Форлан, Заратэ ирсэн нь ч ийм учиртай. Ард Лусио, Хана, Раноккиа, Киву гээд одоогийнхоос хүчтэй бүрэлдэхүүн байсан. Хамгийн гол асуудал дунд шугаманд байсан. Снайдерийг цэвэр 10 дээр нь тоглуулаагүй төвийн хагасаар тоглуулсан. Урдаа 1 биш 3 довтлогчтой болохоор манай хүн хамгаалалтанд илүү гүйгээд таарсан. Харин Форлан гэмтсэнээс хойш найруулганд биш жигүүрийн довтлогчоор тоголсон. Ингээд тоглолтын найруулга, бөмбөг эзэмшилт будаа. Мөн хагас хамгаалалт цэвэр жигүүрийн хагасгүй болсон. Оби, Майкон хоёроор эхэлсэн боловч аль аль нь цэвэр энэ байрлалын хүн биш гэдэг нь тодорхой болсон гэж. Харин Страмагийн хувьд 3 5 1 1 гэж тоглож байгаа. 3 хамгаалалтын урд нэг цэвэрлэгчтэй. Цэвэрлэгчийн урд төвийн хамгаалагчид буюу Гуарин, Гаргано хоёр жигүүрт нь жигүүрийн хамгаалагч болох ахлагч, Ютосан. Урд нь Снайдер -> Милито. Эсвэл төвийн 3 хагасын 2 нь цэвэрлэгч /Кучу, Гаргано/ тэгээд жигүүрт Пэрэйра, Жонаттан, урд Кассано, Милито ард нь Коу найруулга хийж байгаа.
За энэ тактикийн ялгааг одоогийн манай амжилтын үндэс болоод байна.Гасп-д байгаагүй зоримог шийдвэрүүдийг Страма гаргадаг. Страмагийн хамгийн том амжилт нь багийн сэтгэл зүй, тоглогчдын өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж маш сайн бэлдэж байна.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Thu Oct 11, 2012 1:18 pm

Манай академийн амжилттай салшгүй холбоотой Эрнесто Паолило, Роберто Самаден хоёр Лондонд болж байгаа Европын топ 80 клубын "Youth Development Central for the Future of Club Football" нэртэй чуулганд оролцож байгаа юм байна. Энд Аяакс, Динамо Загреб болон манайх гэсэн 3-н клубын академийн талаар тусгай танилцуулга, хэлэлцүүлэг хийгдэх юм байна. Манай академийнхан 2007 оноос хойш zerotituli буюу цомгүй улирал өнгөрөөгөөгүй. Мөн өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн некстген сери-д өрсөлдөж европын аварга болсон. Одоогийн байдлаар лиг болон некстген серийн хэсэгээ тэргүүлж байгаа. Балотелли, Дестро, Сантон, Бонуччи зэрэг маш олон ирээдүйтэй залуучууд сүүлийн 4 жил бэлтгэгдэж байна. Ерөнхийдөө Италидаа доминант болох хандлагатай байгаа гэсэн мэдээ байна.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Hero.Lio » Thu Oct 11, 2012 1:35 pm

Цоомоо энд нэг хүн арай өөр юм л хийгээд байна даа. Яамаар ч юм дээ :ногоон:
Més que un club
User avatar
Hero.Lio
Culé
Culé
 
Posts: 4218
Joined: Tue Apr 07, 2009 11:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Wed Oct 17, 2012 4:57 pm

Гоол дээр манай нэг фанатын энэ улирлын талаарх таамаг байна.

Хамгийн сайн тоглолт- Интер 2 - 1 Фиорентина

Нөхөр Фиорентинаг 2-1-р хожиж энэ улирал Меацца цэнгэлдэхдээ авсан анхны ялалтыг онцолсон байна. Онцлох болсон шалтгаан нь энэ тоглолтоос Страма 3 хамгаалагчтай хувилбарыг сонгосон бөгөөд одоогоор манайд үр дүнгээ маш сайн өгч байна.
Миний бодлоор манай хамгийн сайн тоглолт Ториног талбай дээр нь хожсон тоглолт. Энэ тоглолтонд Хуан, Рано хоёрыг зэрэг гаргасан нь үр дүнгээ шууд 100% өгч Силвестре үндсэндээ банз руу шидэгдэх нь тодорхой болсон. Яахав Снайдер, Милито хоёр довтолгоонд тоголсон нь олон момент үүсгээгүй тиймхэн юм болсон ч хамгаалалтанд гарсан хоёр залуу хамгаалагч, сэлгээгээр орж ирсэн Коу гайхалтай байсан.

Хамгийн муу тоглолт- Интер 1- 3 Рома

За энэ бол яалт ч байхгүй Земаны цэргүүдэд 3-1-р хожигдсон тоглолт. Айлын хагасууд болон довтолгооны хэд манайхыг үнэндээ элэглэсэн. Гол шалтгаан нь жигүүрээс олон аюултай довтолгооны эхлэл үргэлжилсэн. Тэр болгонд нь Силвестре алдаа гаргаад гоол алдсан. Кучу хамгаалах хагас дээр биш бараг АМ тоголсон. Сайн тал нь энэ хожигдлоос багийн тактик үндсэндээ өөрчлөгдөж, залуучуудад илүү боломж олгох болсон. Хэрэгтэй хожигдол байсан гэх нь хаашаа юм гэхдээ манайд эерэгээр нөлөөлсөн.

Дасгалжуулагч - Страма

Энэ фанатын бичсэнээр 3-4-1-2 хувилбар түүнийг амжилтанд хүргэж байна гэж. Страма дээд лигийн баг дасгалжуулсан ямар ч туршлага байхгүй. Хавар ирэхэд нь одоо ингээд айлын талбайгаас дандаа хожил аваад хүснэгтийн 4-т явж байна гэж хэн ч бодоогүй биз. Мань хүний аз дайрч Раниери олигтой үр дүн авчраагүй, дээр нь өөрөө примавератай некстгенд түрүүлээд байсан. Одоо бол Моу-тай харьцуулагдаад эхэлсэн. За тэр нь байг гэхэд ямар ч байсан хоосонгүй толгой гэдэг нь батлагдсан. Туршлага муутай ч шийдэмгий, зоригтой, тактикийн муугүй мэргэжилтэн.

Хамгийн сайн тоглогч - Хуан

Нөхөр хамгаалалтын хослол болох Раноккиа, Хуан хоёрыг онцолж. Ялангуяа Хуаныг залуу, техниктэй, физикал сайтай гэж. Яах аргагүй манай хоёр аймшигтай байгаа. Би бас санал нэгтэй байна. Нөгөө талаараа багийнхан ч хамгаалалтанд сайн туслаж байгаа. Дээр нь хамгаалах чиглэлийн хагасууд маань үүргээ сайн гүйцэтгэж байна. Дээр нь Хандаа Цезарийг орлох бүрэн боломжтой гэдгээ тоглолт болгон дээр харуулж байна. Ялангуяа дерби дээр.

Хамгийн муу тоглогч - Жонаттан

Өнгөрсөн улирал Пармад зээлээр тоглохдоо хаврын тоглолтон дээр Биабианитай нийлээд манайхыг их л тэвдүүлсэн дээ. Хурдаар гүйцэгдэхгүй, эвгүй эвгүй пасс хаяад байсан. Манайхыг ЧЛ-ийн эрхээс мултрах гол шалтгаан болсон тоглолтонд алаад байхаар нь энэ жил битүүхэндээ их л харлаа. Энэ улирал гараанд гарсан тоглолтууддаа муу л байна. Бөмбөгөө амархан таслуулна, хэрэггүй пасс өгнө, жоохон контактлахаараа л хэвтээд өгнө. Майкон шиг дайчин биш ер нь л муу байна. Гэхдээ онцлох муу хүн нь минийхээр Силвестре. Мань хүний алдаанаас болоод нилээд хэдэн гоол алдсан гэжугаа.

Таамаг- Сери А-д эхний гурав, ЕЛ-т 1/4 шигшээ


Евро лигт бол манайх түрүүлэх хэмжээний бүрэлдэхүүнтэй. Гэхдээ Эксбигийн хэлдэгээр нэгэнт түрүүлж чадахгүй бол хоёрын хооронд явж байхаар лигтээ гол анхаарлаа хандуулсан нь дээр биз. Страма ч ер нь ЕЛ-ийн тоглолтуудад хоёрдугаар багаараа тоглоод байгаа. Үр дүн нь ч сайн. 19 настай Ливаяа хоёр тоглолтонд гараанд гарч 2 гоол оруулж байх жишээтэй. Лигт бол харин эхний 3 хол л байгаад байна. Олон хүмүүс манайхыг скудетто өрсөлдөөнд нэрлэж байгаа ч багийн 1/3 нь шинэ хүмүүс. Страма туршлагагүй, гараанд А21 дор хаяж 3 хүн гарахаар бас л туршлага дутна. Өр нь улирлын сүүлийн хагаст л дасгалжуулагчийн ур ухаан гарна даа. Дээр нь Юувэ, Наполи галзуу формтой, мөнхийн хотын хоёр баг их хүчтэй, дээр нь өнөө муу муу гээд байгаа АЦ бас л үзэлцэнэ. Гэхдээ сүүлийн шүгэл дуугартал хүлээнэ гэдэг шиг скудетто боломж огт байхгүй биш. Хүлээнэ дээ :ногоон:
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Wed Oct 17, 2012 5:13 pm

Дуу минь, дуу минь, дуртайхан дуу минь гэж байгаал


Манай сүлд дуу Pazza Inter Amala

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=2LzG_fd2Yts

Шилдэгийн шилдэгүүд

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=Dn3FWBoS4DI

Мөрөөдөл биелсэн нь

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=hiMx8w0T7Ug

Кэ Соло Интер

http://www.youtube.com/watch?v=FKTIZTzil3k

Галзуу Тифози

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=s4pq6Bu5BeY

Бид бол Интер

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=JlOT3k_ue70
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby [AMATORY] » Wed Oct 17, 2012 5:41 pm

Гэхдээ сүүлийн шүгэл дуугартал хүлээнэ гэдэг шиг скудетто боломж огт байхгүй биш. Хүлээнэ дээ


Яг үнэн :D
User avatar
[AMATORY]
Nerazzurri & Blue flag
 
Posts: 1713
Joined: Thu Jun 08, 2006 11:25 am
Location: Pazza Inter Amala!

Re: LA GRANDE INTER!!! 2012-2013

Postby Хашка » Wed Oct 17, 2012 6:06 pm

Страма Туттоспортод сонирхолтой ярилцлага өгч. Мэдмээр юм ч их байна :smile:

Ярилцлагын эхэнд Мораттитай маш сайн харилцаатай байдаг, тэр бол хөлбөмбөгийг маш сайн мэддэг ерөнхийлөгч, бас дасгалжуулагч өөрийнхөөрөө ажиллахад ямар нэгэн саад болдоггүй гэж.
Тактикийн хувьд Майконыг явна гэсэн эцсийн шийдвэрээ гаргах хүртэл 4 хамгаалагчтай тоглоно гэсэн бодолтой байж. Зуны бааз дээр хүртэл дан 4-н хамгаалагчтай бэлтгэл хийсэн гэнэ. Майконд өөрт нь ч хэлсэн. 4 хамгаалагчтай тоглоно, чи энэ тактикийн хамгийн чухал тоглогчийн нэг, гэхдээ чамайг явна гэвэл чиний шийдвэрийг хүндэтгэнэ гэж. Харин Майконыг явахаар болсны дараа 3 төвийн хамгаалагчтай тоглох л хамгийн зөв хувилбар болсон. Гэхдээ шууд 3 төвийн хамгаалагчтай тоглох боломж байгаагүй, нөгөө талаар бэлтгэх цаг байгаагүйгээс 4 хамгаалагчтай хувилбараар хэд тоглоод тэр нь санасан үр дүнд нь хүрээгүй гэж. Бас Гасп-тай хамт ажиллаж байсан. Тэр ажлаа мэддэг, сайн коач. Гасп-ийн 3 хамгаалагчтай тактикт хурдтай, физикал сайтай хамгаалагч хэрэгтэй. Тэр гэхдээ Этог явуулж, Форлан, Заратэ гээд жигүүрийн довтолгоонд илүү анхаарсан. Интерийн одоо тоглож байгаа тактик Гаспаринигийнхээс өөр. Хүмүүс 3 хамгаалагчтай гэж байгаа боловч би 5 хамгаалагчтай хувилбар гэж үздэг. Хэн юу гэж нэрлэх нь гол биш. Одоо байгаа бүрэлдэхүүнд хамгийн тохирох нь энэ 5 хамгаалагчтай систем гэж. Энэ хувилбарыг хэрэглэхэд хоёр жигүүрийн хамгаалагч нь 2 тугны хооронд тасралтгүй гүйх чадвартай байх хэрэгтэй гээд Юто, ахлагч хоёрт энэ чанар байгаа гэж. Одоо манайхан цаашид 3 хамгаалагчтай гэж төөрөгдөхгүй 5 хамгаалагчтай гэх нь байна шүү :ногоон:

Наймааны талаар Интер прожект гэж байгаа. Өндөр үнээр сайн тоглогч авчрахаас илүү сайн тоглогч бэлтгэхэд бид анхаарч байгаа гэж. Тэгээд Бало сайн тоглогч гэхдээ би түүнийг тийм ч сайн мэдэхгүй. Буцааж авчирна гэж байгаа нь хэвлэлийнхний гаргасан цуу үг. Харин Ж.Россиг сайн мэднэ. Хэрвээ хэт өндөр үнэ хэлэхгүй бол түүнийг авчирахаас татгалзахгүй л гэж. Мөн Паулиньог их магтсан байна. Нөхрийг өвлийн цонхоор авчирч магадгүй л юм. Тэгвэл манай дунд шугам хэрэндээ л аймар болох нь дээ. Одоо Алварез, Марига хоёр ирээд тогтвортой тоглоод байвал өөр хүсэх юм алга.

Коуг довтлогчийн арын довтлох чиглэлийн 3 хагасын зүүнд тоглуулж байгаа гэсэн байхын. Мөн 4 2 3 1 хувилбарын тухай ч ярьж.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

PreviousNext

Return to ЕВРО - 2012

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 12 guests
cron