- VISCA EL BARCA! - 25th La Liga, 30th Copa Del Rey -

Moderators: poseidon, Могжоохон, Хөлбөмбөгийн модууд

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby turuue » Sun Nov 05, 2017 6:36 am

13/14 улирал Атлэтиг ингэсхийж байгаад унах биз гэж байтал зүтгэсээр байгаад түрүүлчихсэн шиг юм болох вий дээ. Яахав Атлэтигийн хэмжээнд хүрэхгүй ч Европын тэмцээний ачаалал эдр байхгүй учраас формоо бариад яваад байх боломжтой. Улирлын эхний хагасыг сайн давчихвал тэр сэтгэл зүйгээрээ хоёрдугаар хагасаа дажгүй гүйцээчих байх.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby El Payaso » Sun Nov 05, 2017 12:02 pm

Тэхх... Европийн тэмцээнгүй гэдэг манайд маш том давуу тал л даа... Реал ингэсгээд 12 сард бүр их оноо алдах бх гэж тааж бна... танайхан хавар нэлээн гөвүүлэх бх СЛ эхэлэхээр тэр үед л дайрна гэж бодоод бна даа... ядын бол ккк...

Гэснээс Пако хүүр хуучин багтаа гай болжээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Өсөхбаяр » Sun Nov 05, 2017 2:35 pm

валенсиа чанга бна шүү.. талбайд нь тэнцээд ирэхэд баярлахаар бна
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby kayo » Sun Nov 05, 2017 8:54 pm

Севилла ч ямар үед ч эвгүй шүү. Харин Пако овоо хүн шиг тоглож хожиж. Энэ Суарезыг одоо суулгаад Пакод жоохон боломж олгоосой. Суарез хүүр ядаж бэлтгэлээ илүү хийх байлгүй.

Валенси харин энэ жил үнэн сүрприйз барьж байна шүү. Ихэнх нь лоан шахуу шинэ нөхдүүд ямар хурдан учраа олчихвоо. Эсэргээрээ Атлетико Мадрид их муу байна. Өвөл Коста ирж байж гайгүй учираа олох байх даа.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby turuue » Mon Nov 06, 2017 12:56 am

Image

Ютд-Чэлсигийн тоглолтыг Робэрт үзэж яваа юм байна. Бодвол Махсиалыг л харах гэсэн байх.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby turuue » Wed Nov 08, 2017 10:04 am

Суарес энэ удаад шигшээ багаасаа чөлөө аван Барселонд үлдэж сэтгэл санаа, бие хааны хувьд сэргэж формоо олохыг хичээнэ гэнэ.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby storm » Wed Nov 08, 2017 1:30 pm

turuue wrote:Суарес энэ удаад шигшээ багаасаа чөлөө аван Барселонд үлдэж сэтгэл санаа, бие хааны хувьд сэргэж формоо олохыг хичээнэ гэнэ.
Болж2 тэр нь дээр

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1623
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Бадруул » Wed Nov 08, 2017 2:23 pm

Суарэз энэ улиралд яасан тааруу байнаа?
Хэзээ ч мартахгүй.......
User avatar
Бадруул
RED FAN
RED FAN
 
Posts: 534
Joined: Fri Jan 11, 2008 3:37 pm
Location: www.liverpoolfc.mn

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby turuue » Thu Nov 09, 2017 11:14 am

Намар бэртлээсээ хэт яарч ирээд байдлаа бүр хүндрүүлчих шиг санагдсан. Анхны оношоор сар гарны дараа тоглох боломжтой гэж байсан ч арваад хоногийн дараа шууд л шигшээдээ 90 мин тоглоод эхэлсэн. Ерөнхийдөө довтлогчид 30 гараад эрч хүч нь хариад эхлэхээр түүндээ эвтэйхэн дасах шаардлагатай болдог. Суаресийн хувьд энэ үе нь өнгөрсөн улирал энэ үе нь эхэлчихсэн санагддаг, харин манай хүн өөрөө яг ид үеийнх шигээ хүчилж тоглох гээд болохгүй байгаа юм шиг. Сайн тал нь өөр бусад тоглогч бол ийм үедээ унжийгаад бүр сүр сүлдгүй болчихдог, харин мань хүн улам л шүд зуугаад ууртай, сэтгэл зүй өндөртэй байгаа. Энэ улиралдаа тэгсгээд учраа олоод гайгүй сайн давчих байх аа. Шигшээгийнх нь хайлайтыг харахаар бас сайн л харагдаад байгаа юм. Тэгэхээр зүгээр Барсагийн системдээ л болохгүй байгаа ч байж магадгүй.

Харин ирэх зун том наймаа хийе гэвэл Суаресийг явуулж таарах байх. Клуб тоглогчдын цалинг нийт орлогын 70 хувиас хэтрүүлэхгүй байх бодлого барьдаг. Тэгсэн сүүлийн тайлангаар 83 хувь болчихсон гэж байсан.

Галатасарай руу Ардаг зээлэх тохироонд хоёр клуб хүрчихсэн гэнэ, одоо Арда өөрөө зөвшөөрвөл энэ өвөл явах бололтой.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Цоомоо » Thu Nov 09, 2017 1:23 pm

33-аас 31 оноо аваад байгаа ч ерөөсөө итгэл төрөхгүй л байгаад байна.
Тоглолт ер нь ийм байгаагүй, сүүлийн 10-аад жил.
Энэ улирал арай нягт ч гэхиймуу, илүү болгоомжтой тоглодог болоод байх шиг.
Энэнээс болоод довтолгооны хэдийн боломж хамаагүй багасч байгаа.
Суаресийн хувьд нөгөө баян айлын хүүхэд ингэж юм иддийн гэдэг шиг бөөн боломжууд алддаг ч тоглолт бүрт л гоол хийгээд байдаг байсан.
Одоо боломж нь ч багассан, тэрнийгээ ч ашиглахгүй байгаа.

Матс, Умтити гээд сайн тоглолтоороо ялгараад байгаа гэдэг олон довтолгоо ирж байна л гэсэн үг.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby turuue » Thu Nov 09, 2017 2:35 pm

тхх, ерөнхий тоглолт тийм ч сайн биш байгаа. Ер нь багаа довтолгоо, дундын шугам, хамгаалалт гээд дүгнэвэл хувь тоглогчдын гүйцэтгэлийн хувьд хамгаалалтын шугам л класс гэж үнэлэгдэхээр байгаа.

Гэхдээ сайн талаас нь харвал бүх зүйл сайжрах төлөвтэй байгаа. Суарес энэнээс муу тоглоно гэж байхгүй. Тэгж байгаад учраа олоод энэ улирлаа гайгүй давчихна. Дэмбэлэ удахгүй бөмбөгтэй бэлтгэл хийгээд эхэлнэ. Өвөл ганц гайгүй час хийсэн наймаа хийчих зураг ч харагдаад байгаа.

Ди Мариа сүүлийн ярилцлагадаа энэ зун Барсад ирэх дөхсөн гэсэн байсан. Одоо манай тоглолтонд ч тоглогчид жигүүрт сул зай гарвал дор нь шууд нөхөж зайг нь эзлээд байгаа. Валвэрдэ яалт ч үгүй өнгөрдөг зун хоёр цэвэр жигүүр хүссэн болж таараад байна. Дэмбэлэгээс гадна нэр холбогдсон довтолгооны тоглогчид нь Ди Мариа, Коутиньо, Дракслэр гээд бүгд л зүүн жигүүрт тоглох боломжтой тоглогчид.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby El Payaso » Thu Nov 09, 2017 2:43 pm

Одоо ч бас тийм хол биш энэ тэр гсн бсн уу гүү юу?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby turuue » Thu Nov 09, 2017 3:51 pm

"Энэ зун Барсад очих дөхсөн, гэхдээ болоогүй, нэгэнт бүтээгүй хойно одоо яахав дээ" байсан.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Цоомоо » Thu Nov 09, 2017 4:00 pm

С.Роберто аут болсон, бас шигшээдээ ер нь дуудагдахгүй л байгаа.
ДА-д явж чадах нь уу яах нь.
Гэрээг нь шинэчлээсэй, 40 сая евро Сити, Челси хөнгөхөн төлөөд л авна.
Прешюр их, маш хурдан амжилт шаардаж байгаа болохоор Пэпээс хойшхи коачууд доороос гоё тоглогч бараг гаргаж ирсэнгүй шүү.
Пэпийн гаргаж ирсэн Буси, Пикег ч хэлж болно одоо нас яваад байдаг.
Ийм тоглогч нар боловсроход 3-4 жил хэрэгтэй байдаг.
Ганц улиралд хамаг цомыг аваад болох гэхээсээ илүү систем өөрөө зөв явж байх хэрэгтэй, тэгвэл амжилтууд ар араасаа гарах нь тодорхой.
Энэ жилийн хувьд лиг худлаа гэж бодож байсан, одоогийн онооны байдлаас бол харин магадлал байгаа харагдаад эхэлсэн.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Могжоохон » Mon Nov 13, 2017 2:41 am

Тэгж байгаад Иниестагийн тухай энэ нийтлэлийг бүтэн орчуулнаа гэж :gold

| +
Ногоон нүдтэй, цэвэрхэн царайтай, арван хоёр настай хүү Ла Масиад ирж байлаа. Масиад өнгөрүүлсэ анхны шөнөөуйлж өнгөрөөн, маргааш өглөө нь улайсан нүдтэй босч байсан юм. Тэр цагаас хойш гайхамшигтай он жилүүд хөврөн өнгөрч, одоо тэр жаал бидний хүндэтгэдэг ахлагч, гэр бүлдээ хязгааргүй их хайртай, хань, гурван хүүхдийнхээ халамжит эцэг, сайн хүү, сайн ах болсон 33 настай залуу болжээ. Фуэнтэлбиллагаас гаралтай Каталоны бахархал, насан туршийн блауграна Андрес Иниеста.

Хар нялхдаа төрсөн гэрээсээ гарсан нь түүнийг хатуужуулж, юу юунаас илүүтэйгээр аав Хосе Антонио Иниестатайгаа дотно болж, түүнийхээ 57 насны төрсөн өдрөөр Барселона клубтэй насан туршийн гэрээ байгуулсны шалтгаан болсон биз ээ.


https://www.fcbarcelona.com/football/fi ... iew-father
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7980
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby turuue » Thu Nov 16, 2017 6:42 am

Машэрано бараг нэг сар тоглохооргүй болж. Үмтити, Пикэ хоёр дараагийн тоглолт шар хуудас авбал Валэнсиагийн эсрэг өнжинө. Вэрмалэн одоо л хэргээ гаргаж дээ. Он гартал гэмтэж бэртэхгүй давчхаасай. Сая уг нь шигшээдээ гэмтэж бэртэлгүй хоёр тоглочихсон л юм байна.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby El Payaso » Thu Nov 16, 2017 12:23 pm

Хөөх Верма амьд бсым уу кк... хэзээ ч хамгийн сүүлд талбай дээр бхыг нь харсын... одоо хэрэг мэрэг гаргахаасаа өнгөрсө нбхоо ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby Алтангэрэл » Thu Nov 16, 2017 2:16 pm

Дээр санаандгүй Вермагын зураг хараад цочсон шт.
Үнэнч шүү манайд хэхэ
Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby turuue » Thu Nov 16, 2017 2:21 pm

Зун Эвэртон эдрээс санал аваад явах гэж байсан чинь манайх явуулаагүй гэж өөрөө хэлсэн байна лээ. Машэрано бэртчихээр мань хүн яалт ч үгүй нилээн хэдэн тоглолтонд гарч таарах нь.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby A-Nightmare » Sat Nov 18, 2017 11:58 pm

Luis ashgui goaldloo. Ehend neg goaliig n oton geed tootssongui. Hezee ch 6 toglolt daraalalj goalddgui gedeg n unen yum bna.
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1250
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby storm » Sun Nov 19, 2017 12:06 am

Айл эмх цэгцтэй байна шүү. Пике шар авсанаар Валенсиа эсрэг тоглох боломжгүй боллоо.

Sent from my SM-G903F using Tapatalk
FC Barcelona
User avatar
storm
 
Posts: 1623
Joined: Sun Apr 05, 2009 5:16 am
Location: МОНГОЛ УЛС

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby turuue » Sun Nov 19, 2017 12:32 am

МАТС, Үмтити хоёр дахиад л баг аварч байна шүү.
МАТС-н 1-эсрэг-1 хаах техник бүр л сайжраад байх шиг. Байраа зөв эзлээд эсрэг довтлогчийн зайг маш сайн хумиад байна. Айхтар реакцалж үсрэх ч шаардлагагүй хаагаад байх юм.

Зүүн жигүүрт тоглочих хүн л хэрэгтэй байна даа.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby turuue » Sun Nov 19, 2017 12:32 am

Луисито гоол! Дабл
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby El Payaso » Sun Nov 19, 2017 12:34 am

Пике бхгүй гэдэг ч сайхан мэдээ бна шүү ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: - MES QUE UN CLUB - BARÇA - 2017/18 -

Postby turuue » Sun Nov 19, 2017 12:48 am

Уг нь ч одоогийн формоор нь бол Пикэг нэг их үгүйлэхгүй байх. Одоо бол цэвэр туршлагаараа л үндсэн юмаа гайгүй хийгээд үзээд байна. Яг хурд хүч шаардсан хамгаалалтууд дээр нэг л үлбэгэр байгаа. Гол нь арын хүн Машэрано нь гэмтчихээр хэцүү болоод байна.

Одоо Юве дээр Үмтитиг амраагаад Вэрмалэнг халаагаад аваасай. Тэгээд Валэнсиа дээр Вэрмалан-Үмтити гэсэн хослол гарах биз.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

PreviousNext

Return to FC Barcelona

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests