by turuue » Sun May 13, 2018 3:00 am
Арда ч угийн тэгэхээр гар л даа. Ла лигт байхдаа л шүүгч рүү гутлаа шидэж байсан хүн, хха.
Сая хэвлэлийн хурлаар Валвэрдэ Б багийнхны тухай ярьж. Ирэх жил Аленъягаас гадна Ориол Бүскэтст боломж олгоно гэж.
Наймааны хувьд энэ зундаа Гризманыг авчраад, дараа өвөл Артурыг авчрахаар төлөвлөж байгаа бололтой. Артурын хувьд энэ зун худалдаж авбал нийт үнэ 50 сая, ирэх өвөл авбал нийт үнэ 35 сая орчим болж байгаа бололтой. Гол зардлаа Гризман дээр гаргачхаж байгаа болохоор бусад наймаан дээрээ тоо бодох шаардлага гарч байгаа байх.
Нөхцөл байдлаас шалтгаалаад СВ/LB байрлалууд дээр тоглогч авч мэднэ. Сүүлд Лионы LB Мэндитэй холбогдсон байна. Одоо Альба 30 дөхөж байгаа үед залуу сайн LB авчирч эхний жилээ дасгаад тэрний дараа жилээс минутыг нь тэнцүү хуваагаад эхлэхэд болохоор. Минаг энэ зун зээлээр явуулна л гээд байна. Сүүлд Ливэрпүүлтэй холбогдсон шуум гарсан.
Бэтисийн СМ Фабиан Руйстай холбогдож байснаа сүүлийн үед чимээгүй болчихлоо. Гүйлт, бие хаа сайтай, техник талдаа ч муугүй. Залуу Ракитич юм уу даа.
Аяаксын Дэ Лихт (CB), Фрэнки дэ Ёонг (ДМ/CМ) гээд 18 настай хоёр тоглогчийг энэ жилжингээ бүх том багууд л ажиглаж байна гээд байгаа. Сонирхож байгаа нэрс дунд манайх ч бий. Дэ Ёонгийг 2019 оны зуны наймаагаар авах тохироогоо энэ зун хийж магадгүй гэсэн мэдээ байна.
Миний хувьд энэ зундаа Гриззман, Артур, Фабиан Руйс, нэг СВ (Вэрмалэн явсан тохиолдолд) нарыг авчрахад л багт дутуугаа нөхөөд, наймааны балансаа бариад яг таарахаар санагдаад байна. Артурыг ирэх өвөл гэж байна гэхээр энэ зун арай өөр ажилд төвлөрөх гээд байгаа ч юм шиг, эсвэл зүгээр л зарах тоглогчдоосоо хангалттай мөнгө олж чадахгүй гэж бодож байгаа байх.
Төрөө