by turuue » Fri Feb 09, 2018 6:30 am
Суарес гоё байна аа. Аргагүй фит болоод, ерөнхий тоглолт нь хамаагүй тогтвортой байна. Сүүлийн яриндаа "намар бэртэл хөндүүрлээд гүйхэд ч хүндрэлтэй байсан, одоо гайгүй болсон" гэсэн байна лээ.
Ракитич бас янзын байна. Бүскэтсийн хажууд ингээд талбайн төвөө бариад тоглохоор яалт ч үгүй сайн СМ гэдгээ харуулж байна.
Коутиньо дэбут гоолоо хийлээ. Ливэрпүүл дэх дэбут гоолынх нь дамжуулалтыг мөн л Суарес өгч байж. Манайд шинэ тоглогч ирэхээр эхэндээ нэхэлт, хамгаалалт довтолгооны шилжилт дээр нэг л эвээ олохгүй будилаад байдаг. Харин Коу-д ийм проблем ер алга. Клоппын дор тоглож байсандаа ч юм уу нэхэлт эдр дээр бусадтайгаа маш сайн ойлголцоод цэгцтэй тогложийн. Эхний тоглолтондоо гарахдаа л шууд "би ийшээ гүйе, чи тийшээ" гээд бусадтайгаа ярилцаад, зааж зангаад маш идэвхтэй, нээлттэй байсан.
Мина ямар ч байсан дэбут тоглолтоо хийлээ. Өнөөдөр Пикэг амраагаад Минаг тоглуулах болов уу гэж бодож бйсан ч Валвэрдэ найдвартайд нь хийчихье гэж бодож. Одоо Чэлси хүртэл Пикэг тоглуулахгүй байсан ч болохоор доо. Мина Хэтафэ, Эйбар хоёрын эсрэг ядаж нэгэнд нь гараанд гарах байх.
Төрөө