Бокс

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: Бокс

Postby 2020 » Sat May 22, 2010 9:57 am

...
User avatar
2020
 
Posts: 3
Joined: Sat May 22, 2010 9:46 am

Re: Бокс

Postby ХЭГ_ЁГ » Sat May 22, 2010 10:01 am

...
Аль нь ч хамаагүй ээ
User avatar
ХЭГ_ЁГ
 
Posts: 453
Joined: Fri Mar 27, 2009 1:24 am
Location: Нууц

Re: Бокс

Postby Хуучин Хүү » Sun Jan 02, 2011 4:56 pm

Монгол дахь хамгийн сайн боксын клуб хаана вэ ?
Хуучин Хүү
 
Posts: 5
Joined: Sun Jan 02, 2011 4:31 pm

Re: Бокс

Postby Г.Баяраа » Tue Jan 04, 2011 6:15 pm

5. Пакьяогийн "Мөнхийн амжилт"
Image
Мэргэжлийн боксын зууны шилдэг тулаанч Менни Пакьяо энэ жил ялалт, амжилтаар дүүрэн байлаа. 5 сарын эхээр явагдсан Филиппиний сонгуульд тэрээр илт давуу ялалт байгуулж Сарангини мужын төлөөлөгчөөр томилогдсон. Ингэснээр түүний хоч нэгээр нэмэгдэж “Тулаанч конгрессмен” гэсэн шинэ нэртэй болов. “Үндэсний нударга”, “Пакман”, “Ардын баатар” гээд Пакьяогийн хоч чамгүй их. Зав зай багатай төрийн албанд томилогдсон гээд Пакман спортын карьераа цалгардуулсангүй. Бэлтгэл сургуулилтаа чамбай хийж Мэйвэйдертэй хийх супер тулаандаа бэлдэж байсан ч “Алтан жаал”-н талтай тохиролцоонд хүрч чадаагүй учраас энэ тулаан цуцлагдсан юм. Ялагдал гээчийг мэдэхээ больсон Филиппийн эрдийг зогсоох цорын ганц тулаанчаар Мэйвэйдерийг нэрлэж байсан бокс сонирхогчид энэ мэдээг харамсан хүлээж авсан. Гэхдээ Меннигийн промоутерууд дараагийн тулааны товыг тэр дороо зарлаж 11 сарын 13-нд Америкийн “Торнадо” Антонио Маргаритотой нударга зөрүүлэхээр болзоо тогтоосон юм. WBC холбооны супер дунд жингийн бүсийн төлөөх уг тулаанд ялалт байгуулвал Менни 8 өөр жинд дэлхийн аварга болох боломжтой байлаа. Товлосон цаг болж Техасын Арлингтон хотын “Ковбой” ордонд цугласан 41713 үзэгчидийн уухайн дор тулаан ч эхэллээ. Хэдийгээр Маргарито жин, чацаар Пакьяогоос хамаагүй илүү байсан ч өрсөлдөгчийнхөө ээлж дараалсан хүчтэй, оновчтой цохилтуудын дараа хөл дээрээ ч тогтож чадахгүй болтлоо сульдсан байв.

Тулааны үеэр “Торнадо”-гийн хөмсөг задарч, нүүр нь авах юмгүй болсон ч шийр заан үзэлцсээр тулааныг дуусгасан бөгөөд шүүгчдийн санал эргэлзээгүй Меннигийн талд байсан. Өмнө нь Маргаритогоос илүү “чанга” нөхдүүдтэй олон үзэлцэж байсан болохоор Пакьяо ямар ч алдаа гаргалгүй гайхалтай тулаан өрнүүлж нүүрэндээ бараг нэг ч хүнд цохилт аваагүй гэхэд болно. Дээр дурьдсан 8 өөр жинд дэлхийн аварга болох зорилгоо ийнхүү тэрээр биелүүлж чадлаа. Өмнө нь ийм амжилтанд хэн ч хүрч байгаагүй бөгөөд боксын мэргэжилтнүүд энэ амжилтыг дахин давтагдахгүй хэмээн онцолж байна. Үнэхээр ч боксын рингэнд алдар нэрээ мандуулсан шилдэг тулаанчид ирээдүйд олон гарч ирэх нь тодорхой ч Менни шиг жин болгоноос Дэлхийн аваргын бүс зүүх шийртэй эр гарч чадахгүй л болов уу. Тулааны дараа өгсөн ярилцлагадаа Пакман ““Одоо надад өөр ажил байна. Юуны өмнө Филиппиндээ буцан очиж, улс төрийн амьдралаа үргэлжлүүлэх болно” гэжээ. Өөр хэний ч хүрч байгаагүй тийм өндөрлөгт хүрсэн болохоор Пакьяо одоо нэг хэсэгтээ амар жимэр амьдрахыг хүсэх нь дамжиггүй. Оны эхэнд тэрээр Жошуа Клоттиг “зодож” WBO буюу Дэлхийн боксын байгууллагын дэлхийн аварга цолоо хамгаалсан байгаа. Мэргэжлийн боксын ертөнцөд Пакьяогийн хүнд нударганы амтыг мэдрээгүй үлдсэн шилдэг тулаанч гэвэл одоо Мэйвэйдер л байна. Гэхдээ тэр тулааныг үзэх өдөр ирнэ гэж найдаж байна.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Бокс

Postby Orgil-TT » Mon May 16, 2011 10:46 am

Менни Пакьяо энэ жилдээ ялагдал гээчийг амсахгүй л болов уу. Түүнтэй энэ тэнцүү нь хэн байгаа юм бэ. Хөөрхөн хүү Флойд түүнээс жийрхээд олон сарыг ардаа үдлээ. Энэ хоёрын тулаан болхоосоо өнгөрвөө гэж.

Шэйн Мослей хөгширсөн ч бокс яаж тоглодгийг мартаагүй л байгаа бололтой. Меннитэй 12 үе тоглоод оноогоор ялагдсан байна.

Ойрын ирээдүйд болох тулаануудаас Кличко Хэй нарын тулаан л их сонин байна даа.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Suugii » Mon May 16, 2011 10:48 am

Парламентийн гишүүнийг цохиж болохгүй гээд ялаад байдын биш үү кк....
гэхдээ л мундаг гар байна лэээ төрцөн амьтан...
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Бокс

Postby Orgil-TT » Thu May 19, 2011 2:30 pm

Хуучин Хүү wrote:Монгол дахь хамгийн сайн боксын клуб хаана вэ ?

Хамгийн сайн гэж дээ, сайн дасгалжуулагчтай юу? Сайхан дасгалжуулагч нар бол бнөө. Бат-Ивээл гээд боксын клуб бий. Дасгалжуулагч нь ОУХМ Бат-Өлзий гээд байгаа. Сарын хураамж нь 20.000 төг. байдаг юм. Хаяг нь Автоплаза-ийн баруун талд өдрийн сонингийн байрны плдвалд. очоод үзээрэй.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Ганзо » Mon Jun 20, 2011 11:39 pm

Энэ сэдвээс апдэйт авна аа
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: Бокс

Postby kickman10 » Wed Jun 22, 2011 3:03 pm

уржигдар Кличко хэнтэй тоглоод байсан бэ?
пабын зурагтаар суваг сольж байхад хальт тоглож харагдана лээ
Total shot 4
On target 4
Goals scored 2
User avatar
kickman10
 
Posts: 398
Joined: Sun Oct 10, 2010 10:12 am
Location: CRM, CF

Re: Бокс

Postby Orgil-TT » Mon Aug 01, 2011 7:11 pm

kickman10 wrote:уржигдар Кличко хэнтэй тоглоод байсан бэ?
пабын зурагтаар суваг сольж байхад хальт тоглож харагдана лээ


Кличко Хэй 2 тоглосон. Их л сонин тулаан болсон доо. Мэргэжилтнүүдийн санал 2 хуваагдсан. Нэг хэсэг нь Хэй-г илүү байсан гэж үзэж байхад нөгөө хэсэг нь Кличко идвэхээр илүү байснаас гадна аваргын Бонус авах ёстой гэж байлаа.

Тулаан бол их сонирхолтой эхлэсэн шигээ төгсгөл хуртлээ одоо яачих бол гэсэн АЗААРТ-тай байсаар л 12 Раундын дараа дууссан. Цохилтийн нийт нягтрал (оновчтой цохилтууд) бага байсан ч тоон үзүүлэлт нь их байсан болхоор 2x2 гар гялалзах мэт ниссээр тоглолт дууссан даа.

Хэй авъяслаг Боксчин гэдгээ харуулж чадсан. Тэрээр хурдтай тэсрэлттэй байснаас гадна реакци мэдрэмж сайтайгаа харуулсан.

Кличког хэн бэ гэдгийг бүгд л мэднэ, тэрээр өөрийгөө хаана ч, хэний ч өмнө Хэй шиг нэмж рекламдах шаардлагагүй!

Хэдийгээр Кличко ялсан ч гэсэн Хэй-д Даага нэхэх дахин нэг боломж өгөөсэй. Яагаад гэвэл чухам тэгээд яг хэн нь илүү юм бэ гэдэг нь тододрхой бус хэвээр үлдсэн! Кличко тийм ч тасарцан илүү харагдаагүй болхоор л тэгэж бодож байгаа юм л даа.
http://www.youtube.com/watch?v=65BDB2S6gP4
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Orgil-TT » Thu Aug 04, 2011 12:21 pm

Боксын Спортод хувьсгал болох нь!!!
Олимпийн Боксын төрөлд удахгуй мэргэжилийн Боксчид хүч үздэг болох нь. АИБА-ийн өрөнхийлөгч Др. Ву Чинг Кво АПБ гэгч програмыг Казакстаны нийслэл хот Астанад болсон холбооны хурал дээр танилцуулсан байна. Энэ програмын дагуу 2016 оны Рио де Жанерогийн олимпоос эхлэн мэргэжилийн тамирчид олимпийн тэмцээнд хүч үзэж болох юм байна.
User avatar
Orgil-TT
 
Posts: 606
Joined: Wed Jun 04, 2008 7:54 pm

Re: Бокс

Postby Ganbi » Tue Aug 09, 2011 3:56 pm

Азийн Аваргаас 2 гавьяат хасагджээ
Inner Peace
User avatar
Ganbi
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1506
Joined: Tue Aug 17, 2010 5:20 pm
Location: Баншны кафед

Re: Бокс

Postby Yago » Tue Aug 09, 2011 4:03 pm

Ganbi wrote:Азийн Аваргаас 2 гавьяат хасагджээ

Харин тийм байна лээ.
Энхзориг хориотой цохилт хийж, Сэрдамба, Төгсцогт нар оноогоор тус тус эхний тойрогтоо ялагдаж хасагдсан байна.
Онигоо гэхэд арай хатуудах байх. Гэхдээ хариуцлагагүй байна шүү.
Одоогоор 2 хүрэл медалийн болзол хангаад цааш тоглох боломжтой, 2 нь медалийн төлөө тоглохоор болсон байсан.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Бокс

Postby Ganbi » Tue Aug 09, 2011 4:06 pm

Одоо далай Мөнхэрдэнэ 2л найдвар үлдсийм шивдээ
Inner Peace
User avatar
Ganbi
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1506
Joined: Tue Aug 17, 2010 5:20 pm
Location: Баншны кафед

Re: Бокс

Postby Yago » Tue Aug 09, 2011 4:12 pm

Түвшинбат, Отгондалай нь маргааш мөнгийн төлөө, Мөнх-Эрдэнэ, Чулуунтөмөр нь өнөөдөр хүрлийн төлөө гэнэ ээ.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Бокс

Postby ider » Tue Aug 09, 2011 4:14 pm

Тэмцээний дүнг хаанаас харж болох уу
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Бокс

Postby ТӨӨГӨӨ » Tue Aug 09, 2011 4:14 pm

Чулуунтөмөр гэж ямар вэ? Комбинатын уу?
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бокс

Postby Yago » Tue Aug 09, 2011 4:16 pm

Яг тэмцээний дүн гэж гадны сайт харсангүй. Ньюс мн-ийн спортын мэдээ уншсан.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Бокс

Postby Ganbi » Tue Aug 09, 2011 4:19 pm

http://asiaboxing.org/en/news/866-2011- ... 04-01.html мэдээ нь энэ сайт дээр байна. Чулуунтөмөр гэж оюутны дэлхийн аваргаар лаасан залуу гэсэн. Манайхан сайн бэлтгэлтэй байгаа гээд байсан их л муу тоголж дээ. Төгсөө бэртэлтэй байгаа гэсэн харин энэ аварга маань яагаа вээ
Inner Peace
User avatar
Ganbi
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1506
Joined: Tue Aug 17, 2010 5:20 pm
Location: Баншны кафед

Re: Бокс

Postby ider » Tue Aug 09, 2011 4:25 pm

Би уул нь сая Миатаар Солонгос руу явахдаа наад хэдтэй чинь таарсын шд. Манай бүх шилдэгүүд бүгд явж байна лээ. Үйтүмэн хар шил зүүчихсэн матрикс болчихсон энэ тэрүүгээр юс зохицуулаад яваад байх шиг байсан. Хөдөлмөрийн баатар маань ороогүй байхыг бодоход өрсөлдөгчидөө судлах гэж л очсон бололтой. Жаахан оноо дарсын байгаа биз дээ. Учир зүггүй муулаад яахав. Нөгөө Баясгалан гээд шүүгч нтр нь явж байсын шд.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Бокс

Postby Ganbi » Tue Aug 09, 2011 4:26 pm

Хөдөлмөрийн баатар арай бэлтгэл муутай байгаа саяханаас бэртэл нь эдгэсэн гэсэн. Оноо дарна гэхэд арай ч ингэж дарку байхаа
Inner Peace
User avatar
Ganbi
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1506
Joined: Tue Aug 17, 2010 5:20 pm
Location: Баншны кафед

Re: Бокс

Postby Lenin » Tue Aug 09, 2011 4:30 pm

Тоглолт үзээд байгаамуу хүмүүс
You'll see
User avatar
Lenin
 
Posts: 4243
Joined: Fri Dec 09, 2005 8:53 pm

Re: Бокс

Postby ider » Tue Aug 09, 2011 4:32 pm

За тэгээд манайхан ихэвчлэн нутгийн гаруудад нүдүүлсэн байна шд. За тэгээд бид нар мэдэхгүй бши. Шүүгчид ер нь эзэн орны тамирчдад л илүү дарна шүү дээ. Манайхан оюутны дэлхийн аваргаар яалаа.
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Бокс

Postby mugi19 » Tue Aug 09, 2011 8:47 pm

Д.Отгондалай /56 кг/, У.Мөнх-Эрдэнэ /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/, Т.Чулуунтөмөр /75 кг/
Дөрвүүлээ ялж хүрлийн болзол хангасан байна. Маргааш мөнгийн төлөө Отгондалай, Түвшинбат хоёр үзэх нь..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Бокс

Postby mugi19 » Thu Aug 11, 2011 2:24 pm

Мөнх-Эрдэнэ Энэтхэгийг илүүрхэж байнаа.., 1-р үе 7-4өөр хожиж байна
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron