Монголын Бокс

Сонирхогчдын бокс, мэргэжлийн бокс, бусад тулааны спорт...

Moderator: Orgil-TT

Re: Монголын Бокс

Postby <Belka> » Tue May 15, 2012 11:46 pm

2008оны Бээжингийн Олимпд ялаа жинд Алт авсан Somjit Jongjohor тэр үедээ 33 настай
2004 оны Афины олимпд хөнгөн жинд Mario Kindelán тэр жилдээ 33 настай
2000оны Сиднейн олимд хүнд жинд Александр Борисович Лебзяк алт авсан тэр жилдээ 31 настай
Алдарт боксчин Унгарын домог Ласло Пап ч бас Олимпийн 3дахь алтаа авахдаа 31настай байсан
Мөн миний биширдэг тамирчин Нинотэ felix Savon 2000 оны Сиднейы олимпд сүүлийн алт авахдаа 33 настай байсан гээд дурдахад маш олон ширэн бээлийтнүүд 30гараад аварга болж байсан түүх байдаг юм байна.
Ойлгож байнаа Спорт бол залуу нас гэдгийг.
За тэгээд хамгийн ахмад алтан медаль авсан тамирчин нь Richard Gunn гээд Их Британи улсын боксчин байлаа. 37 настай байсан. Гэхдээ 1908онд.
Тэгэхээр Бадар-Уугандаа амжилтыг сэтгэлийн хаттай хамт ерөөгөөд л сууж байя. Мундаг залуу шүү нээрээ.
User avatar
<Belka>
 
Posts: 45
Joined: Sat Jun 18, 2011 11:55 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын Бокс

Postby Bayara » Wed May 16, 2012 12:09 pm

Бадар-Ууган мэргэжилд орох хэрэгтэй, одоо юугаа хийж сонирхогчийн бокс тоглодог юм. Дэлхийн аварга л гэдэггүйм бол авах ёстой бүх медалийг авчлаа, улсаас авах бүх цол хэргэмийг авчлаа, болоо болоо. Зорилгодоо хүрчихсэн хүн тэмүүлэл нь багасаад ирэх юм. Одоо мэргэжлийн боксод Монголын нэрийг гаргах хэрэгтэй байна. Өөрт нь ч хэрэгтэй.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Монголын Бокс

Postby <Belka> » Wed May 16, 2012 1:21 pm

Bayara wrote:Бадар-Ууган мэргэжилд орох хэрэгтэй, одоо юугаа хийж сонирхогчийн бокс тоглодог юм. Дэлхийн аварга л гэдэггүйм бол авах ёстой бүх медалийг авчлаа, улсаас авах бүх цол хэргэмийг авчлаа, болоо болоо. Зорилгодоо хүрчихсэн хүн тэмүүлэл нь багасаад ирэх юм. Одоо мэргэжлийн боксод Монголын нэрийг гаргах хэрэгтэй байна. Өөрт нь ч хэрэгтэй.

Яах юм бэ... Шарх илааршдаг ч сорив үлддэг гэдэг дээ. Мэргэжлийнх ч их хатуу шүү дээ.
Гэхдээ амжилтандаа сэтгэл ханасан тамирчин хамгийн туу тамирчин ч гэдэг юм байна лээ. Мань хүн энэ талаар юу гэж бодож явдаг нь бас сонирхол төрүүлж байна.
User avatar
<Belka>
 
Posts: 45
Joined: Sat Jun 18, 2011 11:55 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын Бокс

Postby Yes Man » Wed May 16, 2012 3:09 pm

Нээх амжилтандаа ханасан энэ тэр гэж би лав бодохгүй байна л даа.... Гэмтэлээс болоод тоглохгүй болохоор хүмүүс тэгж бодож байгаа байх.... Яах вэ? Бадараа түрүүлж болохоор бүх л тэмцээнд түрүүлсэн нь үнэн ч гэлээ цаана чинь дэлхийн аварга гэж том юм байгаа.... Олимпын аваргаа хос болгох гээд нэг зорилго байгаа л гэсэн дээ..... Миний бодлоор эмч нар буруу оншилсон гэдэг үнэний хувьтай байхаа даа.... Тэр байтугай өвчинийг Монголд буруу оншилж эмчилээд эдгээж чадаагүй тохиолдол гардаг шд.....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Монголын Бокс

Postby <Belka> » Thu May 17, 2012 12:22 am

Yes Man wrote:Нээх амжилтандаа ханасан энэ тэр гэж би лав бодохгүй байна л даа.... Гэмтэлээс болоод тоглохгүй болохоор хүмүүс тэгж бодож байгаа байх.... Яах вэ? Бадараа түрүүлж болохоор бүх л тэмцээнд түрүүлсэн нь үнэн ч гэлээ цаана чинь дэлхийн аварга гэж том юм байгаа.... Олимпын аваргаа хос болгох гээд нэг зорилго байгаа л гэсэн дээ..... Миний бодлоор эмч нар буруу оншилсон гэдэг үнэний хувьтай байхаа даа.... Тэр байтугай өвчинийг Монголд буруу оншилж эмчилээд эдгээж чадаагүй тохиолдол гардаг шд.....

Хэн ч Бадар-Ууганыг амжилтандаа ханасан гэж хэлээгүй ээ. Харин түүний бодлыг л мэдэх гэсэн юмаа хө
User avatar
<Belka>
 
Posts: 45
Joined: Sat Jun 18, 2011 11:55 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын Бокс

Postby mugi19 » Fri May 18, 2012 2:22 pm

Боксын холбооныхон нь Бадар-Ууганы ярисанаас шал өөр л юм яриад байх юм. Ерөнхийдөө өөртэй нь л холбоотой, тоглох ёстой л байсан юм, одоо ч хожимдсон л доо гэх мэт олигтой үг унагахгүй л байна лээ дээ.., өөрийнх нь хувьд ханасан гэдэг л бараг үнэний ортой юм болов уу гэж бодоод байгаа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монголын Бокс

Postby mugi19 » Fri May 18, 2012 2:32 pm

Манай эмэгтэй бокс Олимпын эрхгүй дуусчихвуу?
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Монголын Бокс

Postby <Belka> » Fri May 18, 2012 3:17 pm

my.agapimu wrote:Манай эмэгтэй бокс Олимпын эрхгүй дуусчихвуу?

Тийм. Ундрам гэж эмэгтэй боксчинд нилээн найдлага тавьж байсан.
User avatar
<Belka>
 
Posts: 45
Joined: Sat Jun 18, 2011 11:55 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын Бокс

Postby Г.Баяраа » Wed Aug 15, 2012 8:49 pm

У.Мөнх-Эрдэнийг 30 сая төгрөгөөр хуураад өнгөрмөөргүй байна

Д.НАНЖИД (“Өдрийн шуудан”, №804)

Image

Монголын баг тамирчид “Лондон-2012” зуны олимпийн ХХХ наадмаас таван медаль хүртэж, элэг нэгтнүүдээ баярлууллаа. Хүн төрөлхтний спортын их баяр наадмаас хүртсэн медаль бүр үнэ цэнэтэй. Гэхдээ монголчууд бид энэ цаг мөчид гавьяат тамирчин Уранчимэгийн Мөнх-Эрдэнийг боксын 64 кг-ын жинд хүрэл медаль хүртсэнд илүүтэй баярлаж, хөөрч догдолж, түүгээр бахархаж байна. 16 жил дуслуулсан хөлс, гурван олимпод оролцсон хөдөлмөрийн үнэ цэнэ байсан болохоор аргагүй.

Ингэснээр У.Мөнх-Эрдэнэ олимпийн наадам, ДАШТ, Дэлхийн цом, Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Зүүн Азийн наадам зэрэг бүхий л том тэмцээнээс медаль хүртсэн Монголын цорын ганц боксчин болсон юм. Басхүү гурван олимпийн наадамд өрсөлдсөн ширэн бээлийтэн манайдаа одоо Уранчимэгийн хүүгээс өөр үгүй. Тэрбээр одоогийн олимп, дэлхийн аваргууд гарч ирээгүй байхад буюу XXI зууны эхэн үед Монголын боксын нэрийн хуудас, нүүр царай байсантай маргах хүн гарахгүй. Энэ бүх амжилт, олон жилийн хөдөлмөр, асгаруулсан хөлсний үнэ цэнийг нь бодолцох юм бол У.Мөнх-Эрдэнэ Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртэх гавьяа байгуулжээ.

Манайд олимп, ДАШТ-д түрүүлсэн тамирчид энэ эрхэм хүндэт цолыг хүртдэг жишиг тогтоод дөрвөн жил болж байна. 2008 онд Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган олимпийн, 2009 онд Х.Цагаанбаатар, П.Сэрдамба дэлхийн аварга болоод хөдөлмөрийн баатар болж байсан. Мөн Бээжингийн олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн О.Гүндэгмаад Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд олон жил гаргасныг нь үнэлж, энэ цолыг олгож байлаа. Тэгвэл өдгөө У.Мөнх-Эрдэнийн ээлж гарцаагүй иржээ. Энэ цаг мөчид эгэл даруу хэрнээ энэ агуу тамирчны бартаат замналыг эргэн нэг саная.



Тэр Монголын боксын нүүр царай байсаар ирсэн



Тэрбээр 1996 онд 14 настайдаа спортын мастер Д.Батмөнх, М.Мөнхжаргал нарын секцэнд орсноор боксын спортод хөл тавьсан цагаас тууштай хичээллэж явна. Секцэнд орсныхоо дараа жил нь Сэлэнгэ аймагт болсон нэрэмжит тэмцээнээс анхныхаа медалийг хүртсэн бол 1999 онд УАШТ-ний хүрэл медаль насанд хүрэгчдийн ангилалд үзүүлсэн анхны том амжилт байв. Тэр жилээ олон улсын анхны тэмцээнийхээ утааг үнэрлэсэн. Узбекистаны Ташкентад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээн 54 кг-ын жинд хүч үзэж, Филиппиний Роел Лагунаг 6:2-оор ялаад Киргизстаны Талайбек Кадыралиевт 6:13-аар ялагдсан юм. Хэрвээ тэр тэмцээнд амжилттай тоглосон бол 2000 оны Сиднейн олимпийн эрх авах байв.

Хэдийгээр олимпод оролцож чадаагүй ч 2000 онд Монголд У.Мөнх-Эрдэнийн ноёрхол эхэлсэн. 18 настайдаа УАШТ-ээс алтан медаль хүртсэн нь есөн түрүүнийх нь эхлэл байлаа. Эрчимтэй өсч байсан болохоор жингээ барьж чадсангүй, тэр жилийнхээ хавраас жин өгсч, 60 кг-ын жинд тоглох болсон юм. Монголын үе үеийн мундаг ширэн бээлийтэн энэ жинд оргил амжилтаа гаргасан болохоор мань эр ч өөрөө дуртай байсан.

Мөнх-Эрдэнэ хэмээх нэр 2001 оноос манай улсын спорт сонирхогчдод танил болсон. Японы Осака хотод болсон Зүүн Азийн III наадамд монголчууд 180 гаруй хүний бүрэлдэхүүнтэй нүсэр баг илгээсэн ч алтан медаль хүртэж чадахгүй байлаа. Хоёр мөнгө, долоон хүрэл медальтай болоод байсан манайхны сүүлчийн найдвар нь 60 кг-ын жинд хүч үзсэн Мөнх-Эрдэнэ болоод байв. Тухайн үед 19 настай хүүд итгэх хүн цөөн байсан. Гэсэн ч Казахстаны Руслан Муссимов гэж хүчтэй тамирчинг 21:13-аар ялснаар Осакагийн тэнгэрт Монгол Улсын төрийн дуулал эгшиглэсэн билээ.

Гавьяат тамирчин Т.Үйтүмэн 1995 онд Азийн аварга болсноос хойш Монголын боксчид дэлхий, тивийн тэмцээнд түрүүлж чадаагүй байсан болоод ч тэр үү энэ медаль их амттай байсан. Эзэндээ “Алтан жаал” гэх алдрыг ч авчирч байв. Чухам энэ мөчөөс Мөнх-Эрдэнэ Монголын боксын нэр нүүр болсон юм. Өмнөх үеийн нэрт тамирчин Т.Үйтүмэн зодог тайлснаар энэ бүх ачаа түүний нуруун дээр ирсэн билээ. Гурван жилийн өмнө түүнээс ярилцлага авахдаа “Одоогийн олимп, дэлхийн аваргуудыг гарч ирээгүй байхад та Монголын боксчдын нүүр царай явлаа шүү дээ” гэж асуухад нөгөө л даруу зангаараа “Үүнийг сонсоход таатай байгааг нуугаад яах вэ. Гэхдээ би Монголын боксыг ганцаараа төлөөлж байсан гэж хэлэхгүй. Надаас өөр олон сайхан тамирчин байлаа. Манайхан гадагшаа тэмцээн уралдаанд их цөөхөн оролцдог байсан. Би жилдээ оролцдог хоёр гурван тэмцээнд арай гайгүй тоглодог байсан болохоор олны анхааралд өртсөн болов уу” хэмээн хариулж байв.



Ядуу орны тамирчин хэцүү



Хэдийгээр тэр 1999 оноос Монгол Улсын нэрийг гаргасан ч шигшээ багт албан ёсоор багтаж, цалинтай болсон нь 2002 он. Тэр жилээ Малайзын Серембан хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс Японы Хидеки Такамори, Узбекистаны Жахонгир Суванкулов нарыг ялаад Тайландын Суттисак Самаксаманд ялагдан хүрэл медаль хүртсэн.

Түүнд анхны том амжилтаа харьцангүй эрт буюу 2003 онд гаргах боломж байсан. Гэсэн ч Тайландын Бангкокт болсон ДАШТ-д шүүгчдийн золиос болоод зохих ёстой медалиа хүртэж чадаагүй. Румыний Георге Лунгуг 20:17, Тажикистаны Хурзед Жураевыг 34:16-гаар буулган авснаар медалийн босгонд тулж ирсэн. Гэсэн ч тэмцээнийг зохион байгуулагч орны Пичай Сайотхад 27:30-аар ялагдсан байдаг. Тухайн үед манайханд мөнгө төгрөг бараг байсангүй. Хэдэн тамирчин дасгалжуулагчтайгаа Тайландыг зорьсон болохоос одоогийнх шиг шүүгч, багийн ахлагч яваагүй юм.

Тамирчин бүрийн мөрөөдөл нь олимпийн наадам. Мөнх-Эрдэнэ ч “Афин-2004”-ийн төлөө бүхнээ зориулсан. Үүний үрээр 2004 оны тавдугаар сарын 6-12-нд Пакистаны Карачид болсон эрх олгох сүүлчийн “Green Hill” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэнээр Грекийн нийслэлийг зорих эрхтэй болсон. Өдгөөгөөс найман жилийн өмнө монголчууд шүүгч нарт “хийлгэх” нь ердийн үзэгдэл байлаа. Өрсөлдөгчдөө хоёр ч удаа тоолуулж, хамаагүй илүү зодчихоод байхад л ялалт өгдөггүй байсан цаг үе. Шударгаар болдог бол Э.Бадар-Ууган нарын хэд хэдэн тамирчин эрх авчих байсан ч ганц Мөнх-Эрдэнэ л шүүгч нарыг давж чадсан юм.

“Афин-2004” түүний анхны олимпийн наадам байв. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Оюунболдын удирдлага дор хүч үзсэн. Хэрвээ жин хасах хамтрагчтай, бужигнах хамт олонтой байсан бол яах ч байсан юм билээ. Маврикийн Мишель Медорыг 29:23-аар ялаад БНСУ-ын Баик Жун Субт 22:33-аар ялагдаад олимпийн орхисон юм. Баик олимпийн өмнө Филиппинийн Пуэрто-Принсесад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд байв.



Заалнаас хамгийн сүүлд гардаг



Түүнд бэлтгэл хийж ядраад хонохдоо цохилт хийж зүүдлэн сэрэх шөнө олон байсан. Мөнх-Эрдэнэ боксоос өөр юу ч бодож байгаагүй. Өмнөө тавьсан зорилгынхоо төлөө хамгийн үнэнчээр хөдөлмөрлөж яваа тамирчин. Бэлтгэлээ хийлгүй амрахаар боксоос хөндийрч байгаа мэт санагдаад эвгүй байдаг. Энэ олон жилийн хугацаанд долоо хоногийн зургаан өдөр, нэг өдөр хоёроос гурван удаа тогтмол бэлтгэл хийсэн. Нэг бэлтгэлийн үеэр 1.5-2 литр хөлс гаргадаг. Үүнийг нь өдөр, сар, жилээр тооцвол ямар тоо гарахыг төсөөлж чадахгүй нь.

Мөнх-Эрдэнэ олон ялалтаа луйвардуулсан ч хамгийн гашуун нь 2006 оны Дохагийн Азийн наадмын шигшээ тоглолт байх. БНХАУ-ын Ху Цинийг улайм цайм ялчихаад байхад л 22:38-аар мөнгөн медаль дээр унагаж байлаа. Манай хүн хамаагүй илүү ажиллаж, хятад тамирчин мяараад, арай л гэж тоглолтыг дуусгаж байсан дүр зураг ер мартагддаггүй юм. Тэрхүү тоглолтын дараа монголчууд хоорондоо “БНХАУ-ын Элчин сайдын яамны өмнө эсэргүүцлийн жагсаал хийе” хэмээн ярьж байв. Мөнх-Эрдэнэ энэ мэтээр олон ялагдсан ч буруугаа хэн нэгэн рүү чихдэг хүн биш. Улам сайн байж, шүүгчтэй нь хамт ялахын тулд бэлтгэлээ улам чамбай хийдэг. Тэр бэлтгэлийг дээд зэргээр хийж, боксын заалнаас хамгийн сүүлд л гардаг. Үүгээрээ тэр залуу тамирчдад үлгэр дуурайл болж, тэдний хайр талархлыг хүлээдэг юм.

Түүнд мэргэжлийн бокст орох санал хэд хэд ирсэн ч хүлээж аваагүй юм. 2007 онд нэгэн сэтгүүлч түүнээс “Та гэртээ мешоктой юу” гэж асуухад “Байхгүй ээ. Манайх байр хөлсөлдөг болохоор (Өвөө, ээж хоёртойгоо амьдардаг байсан) мешоктой байх боломжгүй л дээ. Айлын хана нураагаад хаячихна шүү дээ. Би ханандаа төрийн далбаагаа л хадсан. Өөрийн гэсэн гэр оронтой болохоороо медаль, цом, дурсгалын бээлий, тэмцээний мандат гээд нэлээд зүйлээ ханаараа нэг өлгөнө гэж боддог” юм хэмээн хариулж байв. Уг нь шагнал урамшууллыг нь бодвол мэргэжлийн боксыг сонгож болмоор. Гэсэн ч түүнд сонирхогчдын бокст дутуу үлдээсэн зүйл байсан юм. Тэр нь ханандаа хадсан төрийн далбаагаа олимп, дэлхийн тэнгэрт хадах байсан.



Жин өгсөв



АНУ-ын Чикагод болсон 2007 оны ДАШТ бол түүний 60 кг-ын жинд тоглосон сүүлчийн тэмцээн. Эхний даваанд Бразилын Эвертон Лопес (2011 онд дэлхийн аварга болсон)-ийг 26:19-өөр ялсан ч дөрвөн жилийн өмнө нутагт нь дийлдэж байсан Тайландын Пичай Сайотхагаас хариугаа авч чадсангүй. 13:21-ээр ялагдсанаар ДАШТ-ийг орхисон юм. Мөнх-Эрдэнэ 2000 оноос хойш тоглосон 60 кг-ын жиндээ багтахгүй болсон байлаа. Жин их хасч ганц хоёр тэмцээнд оролцож болно. Харин олон удаа хасахаар хүчгүй болж ирсэн. Хоолоо сойж, бэлтгэлийн үеэр маш их хөлс гаргаж байж жин хасна. Өөрөөр хэлбэл өөрийгөө ялна. Мөнх-Эрдэнэ өөрийгөө арайхийн ялах ч түүнд өрсөлдөгчөө дийлэх тэнхээ үлдсэнгүй. Ингээд л Чикагогоос ирээд 64 кг-д хүч үзэхээр шийдсэн юм. Энэ бол хүний биед хамгийн тохирсон дундаж жин. Тийм ч болохоор хамгийн олон тамирчин оролцдог, тэр хэрээр өрсөлдөөнтэй. Хүнд жинд европчууп, хөнгөн жинд азиуд ноёлдог бол 64 кг-д бүгд жигд өрсөлддөг онцлогтой. Сонирхуулахад 2011 оны ДАШТ-ий энэ жинд 69 тамирчин өрсөлдсөн нь дээд амжилт болж байв.

Мөнх-Эрдэнэ сайн тамирчинд тооцогддог байсан ч 2007 он хүртэл том амжилт гаргаж чадахгүй байсан. Харин энэ үеэс Монголын нэрт тамирчин асан Ц.Амаржаргалтай (Гавьяатын тэмдэггүй гавьяат) хамтарч ажилласнаар тоглолт нь улам сайжирч, оргил амжилт нь ар араасаа хөвөрсөн. Шинэ жиндээ дасах хугацаа бага байсан ч 2008 оны гуравдугаар сарын 17-23-нд Казахстаны Астанад болсон олимпийн эрх олгох сүүлчийн тэмцээнд түрүүлсэн. Зөвхөн түрүүлж байж Бээжинг зорих хатуу болзолтой байсан. Тэр Филиппинийн Дельфин Бохолстыг 25:14, Сирийн Абделхалим Ататыг 24:7, БНСУ-ын Мюн Хүн Шинийг 24:6, Киргизстаны Ахмарт Мадаминовыг 22:8-өөр сөхрүүлсэн юм. Ийнхүү хоёр дахь олимпдоо оролцох боллоо.



Тунг нь хэтрүүлсэн нь л алдаа байсан байх



Дөрвөн жилийн өмнөхөөс хамаагүй туршлагажсан, 26 настай Мөнх-Эрдэнэ Монголын багийн гол найдварын нэг байсан. Үүнийг ч батлах мэт Замбийн боксчин, Бүх Африкийн аварга Хастингс Бвалиаг 12:8, Болгарын боксчин, олимпийн хүрэл медальт, Европын аварга Борис Георгиевыг 10:3-аар ялж гараагаа сайхан эхлүүлсэн. Түүний медалийн төлөөх учраа нь Францын Алексис Вастине. Гэсэн ч шийдвэрлэх мөчид нэг л сулбагар байж, 4:12-оор ялагдсан юм. Өмнөх шатанд хийсэн гайхалтай тоглолт нь арчсан мэт алга болсныг өөрийнх нь хэлснээр хүргэе. Тэрбээр “Тоглолтын өмнөх шөнө нойр хүрэхгүй болохоор эм уусан юм. Тэгээд усанд ороод, жингээ үзэхэд сэргэхээр нь дахиад нэгийг уусан. Өглөө нь жингээ үзүүлсний дараа тоглолт болтол 12 цаг үлдэхээр нь сайн амрах гэж дахиад нэгийг уусан. Жин удаан барина гэдэг асуудал. Эхэндээ гайгүй ч сүүл рүүгээ яалт ч үгүй ядардаг юм. Нойрны эм гурвыг уусан нь нөлөөлж, хүрэл медалийн тоглолтод өөрийгөө бүрэн гаргаж чадаагүй. Хэт тайвшраад, анхаарал муудаж, мэдрэмжгүй болсон байлаа. Үүнтэй холбогдуулж янз бүрийн яриа гарсан байсан. “Мөнх-Эрдэнийн гэр оронд асуудал гарсан тул эм уусан энэ тэр” гээд л. Манай гэр бүлд асуудал байсан ч олимпоос олон сарын өмнө болоод өнгөрсөн зүйл. Энэ бол олимптой ямар ч хамаагүй юм шүү. Олон хоног жин барихаар ходоод хонхолзоно. Нойр хүрэхгүй бие ядраад эхэлнэ. Сайн унтаж амрахын тулд л уусан. Тунг нь хэтрүүлсэн нь л миний алдаа байсан байх. Тоглолтын дараа их л олон юм бодогдоод, онцгүй байсан шүү”.

Олимпийн наадмын дэвжээг харамсалтайгаар орхих ямар хэцүү бол. Дөрвөн жилийн дараа 30 настайдаа олимпийн наадамд оролцоно гэдэг хэцүү. Боксын спортод 26 нас өнгөрөхөөрөө хөгшинд тооцогддог тул олон хүнд түүний тамирчны замнал дууссан мэт санагдсан биз ээ. Бээжингийн олимпийн дараа Монголын бокс хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчинтай болж, харин Мөнх-Эрдэнэ чив чимээгүй байсан.



Дэлхийн цомоос медальтай цорын ганц тамирчин



Гэхдээ түүний хувьд 2008 он тэр чигтээ муугаар дурсагддаггүй. Арванхоёрдугаар сарын 10-14-нд Москвад нэр хүндээрээ зөвхөн олимп, ДАШТ-ий дараа ордог, дөрвөн жилд нэг болдог Дэлхийн цом болсон юм. Энэхүү тэмцээнд П.Сэрдамба, Э.Бадар-Ууган нарыг оролцоно гэж байснаас У.Мөнх-Эрдэнийн нэр яригдаагүй. Тэр өөрөө ч ингэж бодоогүй, шигшээ багийнхныхаа бэлтгэлийг хангалцахаар Зүүнхараад цугларалтад хамт гарсан юм. Дараа нь хотод ирж хүүхдүүдтэй бэлтгэл хийж, Ц.Амаржаргал дасгалжуулагчтайгаа алдаа оноогоо шүүн тунгааж байлаа. Харин тэмцээн эхлэхээс долоо хоногийн өмнө түүнд баярт мэдээ ирж, Дэлхийн цомын урилга гардсан билээ.

Москвад жин жингийн шилдэг найман тамирчин цуглав. Цомхон ч чанартай тэмцээн. Хэрвээ Мөнх-Эрдэнээс өөр хүн байсан бол бэлтгэлээ алдаад, олдсон сайхан боломжийг ашиглаж чадах байсан нь эргэлзээтэй. Тэрбээр Тажикистаны Мадади Нагзибековыг 18:3-аад ялаад өөрт нь хэдхэн сарын өмнө хүнд ялагдал амсуулсан Францын Алексис Вастинетэй таарлаа. “Өст хүн өлийн даваан дээр” гэдэг шиг. Вастине хэдхэн хоногийн өмнө Армийн ДАШТ-д түрүүлсэн, өөрөөр хэлбэл Москвад тун өнгөлөг ирсэн юм. Гэсэн ч манай тамирчин ямар дахиад нойрны эм уусан биш 11:8-аар ялснаар мөнгөн медалийн болзол хангасан. Харин Кубын өсч яваа залуу боксчин Рониэль Иглесиас Сотолонгод (2009 оны дэлхийн, 2012 оны олимпийн аварга) 2:16-гаар (Эцсийн дүнтэй санал нийлэх ч шүүгч нар яагаад ийм бага оноо өгсөн нь үнэхээр ойлгомжгүй байсан) ялагдсанаар медалийн өнгөө хувиргаж чадаагүй. Гэхдээ Дэлхийн цомын медалийг Монголын тамирчдаас анхлан (Одоогийн байдлаар цорын ганцаар) хүртсэнээр Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртсэн юм. Түүнийг гавьяатын тэмдгээ гардахад баярласан хүн олон. Айлд үлдээсэн юмаа олон жилийн дараа ирж авч байгаа мэт санагдсанаа нуух юун. Гавьяатын хамт байртай болсон.



Ясны тамирчин



Тэр гол амжилтуудаа 26-гаас хойш насандаа гаргасан ясны тамирчин. Италийн Милан хотод 2009 оны есдүгээр сарын 1-12-нд болсон ДАШТ-ийг монголчууд бид дурсах дуртай байдаг. Тэгэхэд 48 кг-д П.Сэрдамба алт, 51 кг-д Н.Төгсцогт мөнгө, 64 кг-д Мөнх-Эрдэнэ хүрэл медаль хүртэж, Чингисийн монголчууд түүхэн амжилт үзүүлсэн. Энэхүү нийтлэлийн маань гол баатар Словакын Бела Глонерийг 29:1, Румыний Трайан Лупуг 14:9, Италийн Дарио Ванжелиг 15:4, Украины Александр Ключког 14:12-ор ялж медалийн тавцанд гишгэсэн юм. Дэлхийн энтэй тамирчин болохоо баталсан тэрбээр хагас шигшээд өнөөх Сотолонготой тэнцүүхэн үзэж, 4:6-гаар ялагдсан.

БНСУ-ын Инчонь хотод 2011 оны наймдугаар сарын 5-12-нд Азийн шилдэг ширэн бээлийтнүүд хуран чууллаа. Мөнх-Эрдэнэ 64 кг-ын жиндээ төвөггүй түрүүлсэн. Японы Юта Фүкүмориг 22:6, Киргизстаны Алмасбек Алибековыг 18:11, Энэтхэгийн Балвиндер Бенивалыг 22:13, БНСУ-ын Сан Хюк Пакыг 21:8-аар ялснаар “Шар тив”-дээ өрсөлдөгчгүй гэдгээ нотолсон юм. Ингэснээр тивийн аварга болсон Монголын 10 дахь боксчин болсон. Өмнө нь Х.Алтанхуяг (1971, 1975), Р.Отгонбаяр (1980), Г.Батбилэг (1980), Н.Баярсайхан (1987, 1989), Н.Энхбат (1989), Т.Үйтүмэн (1995), П.Сэрдамба (2007), Э.Бадар-Ууган (2007), З.Энхзориг (2007) нар алтан медаль хүртэж байлаа.

Намар нь Азербайжаны нийслэл Бакуд болсон ДАШТ-ийн шөвгийн наймд үлдэж, “Лондон-2012”-ын эрхээ авсан ч дэлхийн медалиа ихэрлүүлж чадаагүй юм. Медалийн төлөөх тоглолтод Италийн Винченцо Манжакапрегаас илүү тоглосон ч эцсийн дүндээ 11:19-өөр ялагдал хүлээсэн нь бас л хачирхалтай. Гэсэн ч Мөнх-Эрдэнэ дараа жил нь Будант Альбионд болох нэгэн том тэмцээнийг сэтгэлдээ тээсээр хоцорсон юм.



Шүүгчтэй нь хамт ялахаас өөр арга байсангүй



Мөнх-Эрдэнэд нэг зүйл дутуу байлаа. Энэ нь мэдээж олимпийн наадмын медаль. Зуны олимпийн ХХХ наадамд Монголын 29 тамирчин өрсөлдсөнөөс хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй нь тэр байсан. Харин дасгалжуулагч Ц.Амаржаргалынх нь ID карт нь дэвжээн дээр гарах зөвшөөрөлгүй байжээ. Тиймээс шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Ганзориг, Э.Сайнбилэг нар түүнийг дэвжээнд авч гарсан юм. Түүнчлэн Олимпийн наадам эхлэхийн өмнө зохион байгуулагчид Монголын тамирчдаас зөвхөн түүнээс сэргээшийн шинжилгээг цусаар авсан. Жин их барьдаг тамирчдаас хоёр хуруу шил цус авах нь тамирыг нь сорсонтой адил. Хэдий тийм ч эхний хоёр даваанд Чехийн Зденек Хладекийг 20:12, Маврикийн Рикарно Колиныг 15:12-оор ялснаар медалийн босгонд тулж ирлээ.

Түүнийг олимпийн наадмыг зохион байгуулагч орны тамирчин, 2011 оны ДАШТ-ий хүрэл, 2010, 2011 оны ЕАШТ-ий мөнгө, 2010 оны Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын аварга, Их Британийн шигшээ багийн ахлагч Том Сталкер хүлээж байв. Манай хүн нутгийн эзэн тамирчинтай олон таарч тоглосон, хэцүү гэдгийг нь мэднэ. Гэсэн ч энэ удаа шүүгчтэй нь хамт ялаад, даваад гарахаас өөр арга байсангүй. Зохион байгуулагчид нь дасгалжуулагч Ц.Амаржаргалыг нь энэ удаа “ExCel” ордонд ч нэвтрүүлсэнгүй.

Тоглолт эхэлсэн цагаас л Мөнх-Эрдэнэ довтолж, Сталкерт өөрийгөө хэн бэ гэдгээ мэдрүүлсэн. Өрсөлдөгч нь мөн адил солгой өрөлттөй байсан нь манай тамирчинд амар байсан биз ээ. Эхний үеийн дараа телевизийн операторууд дандаа У.Мөнх-Эрдэнийн долтолгооныг удаашруулсан байдлаас харуулж байв. Гэсэн ч дүн 6:6 гэж гарсан нь Монголын тамирчинд медалийн босго өндөр буйг сануулсан. Мөнх-Эрдэнэ дундах үед ч санаачилгатай байсан ч 8:7 буюу ердөө ганц оноо илүү авсан. Ингээд бүхнийг шийдвэрлэх тулаан эхэлсэн. Дөрвөн жилийн дараа медалийн босгонд дахин тулж ирсэн гавьяат тамирчин маань ийм сайхан боломжийг дахин алдахыг хүссэнгүй, өөрт буй бүх хүч чадлаа дайчилсан. Ингээд тулаан өндөрлөсөн. Хамгийн сэтгэл догдлуулсан мөч энэ байлаа. Шүүгч хэнийх нь гарыг өргөх бол. Хэрвээ энэ тоглолт Их Британиас өөр газар болсон бол манай тамирчин ялсан нь баараггүй. Гэвч шүүгч нарын эхний хоёр үед оноо өгсөн байдал ихээхэн эргэлзээ төрүүлж, монголчуудыг тэр чигт нь догдлуулж байсан. Энэ торгон мөчид дэвжээний шүүгч Монголын тамирчны гарыг өргөснийг бид мэднэ. Довон дээр нь зодсон. Үр дүн манай талд байсан ч шүүгч нарын гуравдугаар үед хэн хэнд нь адил есөн оноо өгсөн нь бокс сонирхогчдод огт таалагдаагүй. Сонирхогчдын бокст луйвар гэж зүйл байсаар байгааг энэ тоглолт ил тод харуулсан.

Гэсэн ч бүх зүйл өнгөрсөнгүй. Их Британийн тал тоглолтын дараа ялагдлаа үл зөвшөөрч, протест бичсэн юм. Олимпийн наадмыг зохион байгуулж байгаа, нөлөөтэй, баян орны тамирчныг ялна гэдэг хэцүү. Энэ үед МОБХ-ны ерөнхийлөгч Ч.Ганзориг шийдвэр гаргаж, тоглолтын үр дүн эсрэг талд гарсан тохиолдолд Монголын баг тамирчид хэвлэлийн бага хурал зарлаж, олимпийн наадмыг хаяж явахаар шийдээд байжээ. Гэсэн ч үнэн ялж, Шүүгчдийн зөвлөл тоглолтын үр дүнг хэвээр үлдээсэн юм. Энэ бол хичээл зүтгэл байвал амжилтад хүрч болдог тод жишээ. Бүх л зүйлээ бокст зориулсан энэ тамирчин олимпийн медаль хүртэх эрхтэй.

Мөнх-Эрдэнэ мөнгөн медалийн төлөөх тоглолтод Украины боксчин, 2011 оны ДАШТ-ий мөнгө, 2010 оны оюутны ДАШТ-ий алтан медальт Денис Беринчикт 21:29-өөр ялагдсан юм. Эхний хоёр үед гурван оноогоор илүүрхсэн ч (6:4, 9:8) шийдвэрлэх гуравдугаар үед яалт ч үгүй суларсан. Түүнд эх орныхоо нэрийн өмнөөс алтан медалийн төлөө өрсөлдөхийг чин сэтгэлээсээ хүсч байсан ч болсонгүй. Жингээ олон өдөр барьсан болохоор олимпийн сүүлч рүү их ядарч, тамир алдсан нь андашгүй байлаа. Тэр олимпийн үеэр жингээ барихын тулд бага зэрэг мах, амархан шингэдэг ногоо идээд л явж байсан. Хоол гэснээс Мөнх-Эрдэнэ сүүлчийн жилүүдэд Монгол Улсынхаа төлөө цадталаа идэж чадахгүй л явна. Хүссэнээрээ идэхээр өнөөх жин нь дийлдэхгүй байх аюултай болохоор тэр шүү дээ.



Түүний хойморт суух цаг ирлээ



Эх орныхоо нэрийг олон жил тахалсан энэ тамирчны мятрашгүй хөдөлмөрийг Монгол Улс даацтайхан шиг үнэлээсэй. Засгийн газраас олимпоос хүрэл медальтай ирсэн гээд 30 сая төгрөгөөр хуураад өнгөрмөөргүй байна. Үүгээр чинь ганц өрөө байр ч авч хүрэхгүй юм байна шүү дээ. Улсын наадамд түрүүлж, үзүүрлэсэн бөх 15, 10 сая төгрөг хүртдэг. Наадам жил бүр болдог, 2.7 сая хүнээс шалгардаг. Харин олимпийн наадам дөрвөн жилд нэг болдог, дэлхийн долоон тэрбум хүнээс шигшигддэг. Сонин л сонсогдож байна.

Мөнх-Эрдэнэ хэнээр ч өрөвдүүлж, бөөцийлүүлэлгүй өөрийнхөө хүчээр энэ зэрэгт хүрснийг биширмээр. Түүний эхнэр тархины хорт хавдар тусч, гурван жилийн өмнө БНСУ-д мэс засал хийлгэсэн. Энэ бүх зардлыг мань эр зээлэхийг нь зээлдэж олсныг хүнээс сонсч байсан юм байна. Хамаг залуу насаа бэлтгэлийн танхимд, Монголынхоо төлөө л өнгөрөөсөн энэ залууг төр засаг маань харж үзээсэй. Хөдөлмөрийн үр шим үнэхээр ирдгийг харуулсан түүнд хөдөлмөрийн баатар цолыг нь өгөөсэй.

Саяхан нэгэн танил маань ярьж байна. Тэрбээр “2008 оны Бээжингийн олимпийн наадмын дараа ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо өөрийн тамирчдаа хүлээж авсан юм. Тус хорооноос өөрсдийн тамирчин болох Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, З.Энхзориг нарыг хоймортоо суулгаж, байраар шагнаж байсан. Тэгэхэд Мөнх-Эрдэнэд тортой юм бариулаад буланд суулгаж байсныг санаж байна. Тэгэхэд энэ мундаг тамирчныг өрөвдсөндөө” гэж. Харин одоо түүний хойморт суух цаг ирлээ.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Монголын Бокс

Postby Ганзо » Thu Aug 16, 2012 12:32 am

Сайхан нийтлэл байна. :eek:
User avatar
Ганзо
 
Posts: 1152
Joined: Sun Dec 04, 2005 11:26 pm

Re: Монголын Бокс

Postby crusader » Thu Aug 16, 2012 8:19 am

энэ нийтлэлийг сайхан шэйр хийгээд таараагаарай хүмүүсээ
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Монголын Бокс

Postby Брон » Tue Aug 21, 2012 9:37 pm

LeBron James - 4 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1686
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Монголын Бокс

Postby rednasca » Wed Aug 22, 2012 10:45 am

-20 настайдаа олимпиос медаль аваад ирлээ. Одоо ингээд бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд, амжилтаа ахиулаарай. “Оддын өвчин” тусчихав гэх хүмүүс ч бас байна?

-Би хүссэн амжилтдаа хүрээгүй байна. Тэгэхээр би ямар нэр, нүүрээрээ тэгэх вэ дээ. Одоо удахгүй бэлтгэл, сургуулилтаа хийж эхэлнэ. Дараа, дараагийн тэмцээн, уралдаандаа бэлтгэнэ. Ер нь би чөлөөтэй, тайван байхыг хүсдэг. Тэмцээний рингэн дээр ч тайван байхыг хичээдэг. Хүссэнээрээ л амьдрах сайхан шүү дээ.

http://sport.news.mn/content/117684.shtml
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Монголын Бокс

Postby Aagii_03 » Wed Aug 22, 2012 3:30 pm

Ёстой гоё ярилцлага болсон байна лээ. Хүүхдээрээ гэнэн юм шиг боловч том зорилготой ухаантай мундаг хүү. :eek:
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Монголын Бокс

Postby Могжоохон » Fri Nov 09, 2012 10:28 pm

Image
НТВ дээр гарч байна

Өөрийнх нь хуудас: https://www.facebook.com/pages/Choi-Mon ... 1220944525
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7980
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Монголын Бокс

Postby fond » Sat Nov 10, 2012 12:45 am

Бадар-Ууган хамт гарч байналээшт Монголынхоо далбааг барьцан..
Мэргэжил рүү орох гээд байна уудаа..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5486
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: Монголын Бокс

Postby Очир » Sun Nov 11, 2012 1:40 am

Цэвээнээ маань өөрөөсөө 15 дүү хүнтэй тоглоод 12 үе бүтэн үзсэн гэхээр бас магтууштай, Нөгөө Yordan нь бол залуу хүн гэсэн дээ арай л хурдан шалмаг байна лэ. Манай хүн ч мөчөөгөө өгөлгүй бас л тэсвэртэй байна лэ. 40 гарсан эр тэгж тулалдана гэдэг бол үнэхээр эр зориг тэсвэр тэвчээр шүү.

VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Очир
Их Буучин
Их Буучин
 
Posts: 1319
Joined: Sun Dec 11, 2011 6:42 pm
Location: Fly Emirates

Re: Монголын Бокс

Postby champion » Tue Nov 13, 2012 12:02 pm

П.Сэрдамба зодог тайлж Холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахаар болж.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Монголын Бокс

Postby Funky » Tue Nov 13, 2012 12:11 pm

Yagaad ?
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Монголын Бокс

Postby champion » Tue Nov 13, 2012 12:15 pm

Залууст зайгаа тавьж єгч байгаа биз. ирэх олимпоор нас нь 30 гарчина...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Монголын Бокс

Postby Funky » Tue Nov 13, 2012 12:32 pm

uuu huurhiidoo uchuuhen bodol bnadaa MunkhErdenegees suraltsaasai
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Монголын Бокс

Postby У.Тэмүүжин » Tue Nov 13, 2012 12:33 pm

нас нь 30 дөхөж байгаа тэгээд байнга 48 дээр жингээ хасна гэхлээр хэцүү байхалдаа..
Dennis Bergkamp: “I really like Arsenal. But you, do you like Arsenal? Or just Arsenal with Trophies?”
User avatar
У.Тэмүүжин
Нисдэг Голланд буучин
Нисдэг Голланд буучин
 
Posts: 6198
Joined: Sat Mar 28, 2009 12:41 am
Location: Монгол

Re: Монголын Бокс

Postby champion » Tue Nov 13, 2012 12:43 pm

Funky wrote:uuu huurhiidoo uchuuhen bodol bnadaa MunkhErdenegees suraltsaasai

юун єчїїхэн бэ. тэгээд 48д барих хэцїї. шинэ гарч ирж байгаа залуучуудад зайгаа тавьж єгсєн нь дээр ш д угаасаа...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Монголын Бокс

Postby Могжоохон » Tue Nov 13, 2012 3:25 pm

Нарийн бичиг гэснээс Үйтүмэн гавъяат одоо хаана юу хийж явдаг юм бол оо? Сая Олимпоор ч тайлбарласангүй
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7980
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Монголын Бокс

Postby Очир » Wed Nov 14, 2012 10:54 pm

boldoo moment wrote:Нарийн бичиг гэснээс Үйтүмэн гавъяат одоо хаана юу хийж явдаг юм бол оо? Сая Олимпоор ч тайлбарласангүй

Илүү илүү гээд л эфирээр үзэгддэгсэн

VICTORIA CONCORDIA CRESCIT - VICTORY THROUGH HARMONY - ЭВ НЭГДЛЭЭР ЯЛАЛТАНД ХҮРНЭ.
User avatar
Очир
Их Буучин
Их Буучин
 
Posts: 1319
Joined: Sun Dec 11, 2011 6:42 pm
Location: Fly Emirates

PreviousNext

Return to Бокс, бусад тулааны спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests