Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Tue Aug 27, 2013 1:35 pm

Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Thu Aug 29, 2013 5:39 pm

» Чөлөөт бөхийн ДАШТ-нд оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ есдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт хотын “Papp Laszlo Sportarena” спортын цогцолборт болох гэж байна. Эрэгтэй 43 дахь, эмэгтэй 24 дэх энэ тэмцээн дөрвөн дэвжээн дээр зэрэг явагдаж, олимпийн зэрэглэлийн шүүгчид шүүнэ.

Тэмцээнийг зохион байгуулах хорооноос жин тус бүрт эхний гурван байр эзлэсэн бөхчүүдэд алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, бэлэг гардуулж тавдугаар байр эзлэсэн бөхчүүдэд өргөмжлөл олгоно. Төрөл бүрд эхний гурван байр эзлэсэн багуудад цом олгоно. Оролцогч бөх бүрт дурсгалын өргөмжлөл олгох гэнэ.

Монголын чөлөөт бөхийн багийн даргаар Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж өөрөө явах бөгөөд албаны төлөөлөгчөөр МЧБХ-ны ерөнхий менежер Д.Батням, ДАШТ-нд 4 дэх удаа оролцох юм байна.
Харин багийн ахлагчаар МЧБХ-ны дэд ерөнхийлөгч С.Мөнхсүх явах бөгөөд тэрээр ДАШТ-нд анх удаа оролцож буй нь энэ.

Тэгвэл шүүгчээр олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар ДАШТ-нд хоёр дахь удаагаа оролцож байна.

Тэмцээнд оролцох тамирчид

Эрэгтэй

55 кг
Эрдэнэбатын Бэхбаяр, олон улсын хэмжээний мастер, “Хүч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, залуучуудын дэлхийн аварга, ДАШТ-нд анх удаа оролцож байна, /дасгалжуулагч А.Энхээ/

60 кг
Энхсайханы Ням-Очир, олон улсын хэмжээний мастер, ”Хилчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ДАШТ-нд хоёр дахь удаа
оролцож байна, /дасгалжуулагч Б.Баттулга/

66 кг
Ганзоригийн Мандахнаран, олон улсын хэмжээний мастер, “Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Оюутны универсиад наадмын хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальт, ДАШТ-нд 3 дахь удаа оролцож байна, /дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр/

74 кгБатчулууны Анхбаяр, олон улсын хэмжээний мастер, ”Харгант-Цамхаг” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-нд анх удаа оролцож байна, /дасгалжуулагч Ж.Дандар/

84 кг
Оргодолын Үйтүмэн, олон улсын хэмжээний мастер, “Аврагч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-нд анх удаа оролцож байна, /дасгалжуулагч З.Дүвчин/

96 кг
Доржхандын Хүдэрбулга, олон улсын хэмжээний мастер, “Хүч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Универсиад наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, ДАШТ-нд анх удаа оролцож байна, /дасгалжуулагч Ж.Дандар/

120 кг
Жаргалсайханы Чулуунбат, олон улсын хэмжээний мастер, “Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 4 хүрэл медальт, ДАШТ-нд дөрөв дэх удаа оролцож байна, /дасгалжуулагч Б.Баттулга/

Эмэгтэй
48 кг
Цогтбазарын Энхжаргал, Гавьяат тамирчин, “Замчин” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл, Азийн наадмын хошой хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний 2 алт, 3 мөнгө, 2 хүрэл медальт, ДАШТ-нд 9 дэх удаа оролцож байна, /дасгалжуулагч Т.Сүхбаатар./

51 кг
Эрдэнэчимэгийн Сумьяа, олон улсын хэмжээний мастер, “Замчин” спорт клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, Оюутны универсиад наадмын мөнгөн медальт, ДАШТ-нд анх удаа оролцож байна, /дасгалжуулагч З.Дүвчин/

55 кг
Сүндэвийн Бямбацэрэн, олон улсын хэмжээний мастер, ”Аврагч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, ДАШТ-нд анх удаа оролцож байна, /дасгалжуулагч Ю.Гандолгор/

59 кг
Тунгалагийн Мөнхтуяа, олон улсын хэмжээний мастер, “Хангарьд” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хүрэл медальт, ДАШТ-нд хоёр дахь удаа оролцож байна, /дасгалжуулагч Л.Бадарч, Ю.Гандолгор/

63 кг
Соронзонболдын Батцэцэг, Гавьяат тамирчин, “Хилчин” спорт хороо, тамирчин, үндэсний шигшээ багийн тамирчин, Олимпийн хүрэл медальт, ДАШТ болон Универсиад наадмын аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, ДАШТ-нд 3 дахь удаа оролцож байна, /дасгалжуулагч З.Дүвчин/

67 кг
Очирбатын Насанбурмаа, Гавьяат тамирчин, “Хүч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Азийн наадмын мөнгө, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медальт, ДАШТ-нд 7 дахь удаа оролцож байна, /дасгалжуулагч Т.Сүхбаатар/

72 кг
Очирбатын Бурмаа, Гавьяат тамирчин, “Хүч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний мөнгө, Азийн наадмын хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгө, 3 хүрэл медальт, ДАШТ-нд 5 дахь удаа оролцож байна, /дасгалжуулагч Т.Сүхбаатар, Б.Төмөрбаатар/

Дасгалжуулагчид

Буяндэлгэрийн Батбаяр - Эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, ДАШТ-нд 3 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
Бямбаринчингийн Баяраа - Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-нд 7 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
Зэвэгийн Дүвчин - Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 4 дэх удаа дасгалжуулагчаар оролцож байна.
Түмэндэмбэрэлийн Сүхбаатар - Эмэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 8 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
Цэрэнбаатарын Цогтбаяр - Эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин, ДАШТ-нд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.
Цэдэндамбын Энхбаяр - Эрэгтэй үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-нд анх удаа дасгалжуулагчаар оролцож байна.

Эмч
Чулууны НасанбатСпортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны дарга, Гавьяат эмч, ДАШТ-нд 3 дахь удаа эмчээр оролцож байна.
Мягмарсүрэнгийн Саранцацрал - Спортын бэлтгэлийн төвийн Спортын анагаах ухааны албаны илээч эмч, ДАШТ-нд анх удаа оролцож байна.

Дашрамд сонирхуулахад, ДАШТ нь Унгар улсад 4 дэх удаа болж байгаа юм байна. Тус хотод болсон ДАШТ-нд 1985 онд 62 кг-ын жинд А.Энхээ, 68 кг-ын жинд Б.Болд мөнгө, 74 жинд Лу.Энхбаяр хүрэл, 1986 онд А.Энхээ хүрэл, 2005 онд Б.Наранбаатар хүрэл медаль хүртэж байжээ.

Г.Уянга
оллоо.мн
Last edited by galaa039 on Fri Aug 30, 2013 12:30 pm, edited 2 times in total.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby champion » Fri Aug 30, 2013 9:47 am

За эрэгтэйчүүдээс Бэхээ, Анхаа, Үйтүмэн, Хүдэрбулга 4ийн анхны дэлхийн аварга. Эмэгтэйчүүдээс аяндаа Батцэцэг Насанбурмаа 2т л найдлага тавина даа. Бэхээ бас л цоорч мэдэх л хүүхэд шүү...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby AG » Fri Aug 30, 2013 11:16 am

Ооска-н хэдэн шавь нарыг хавчсымуу яасын??
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Fri Aug 30, 2013 12:03 pm

Оскагийн шавь нар гэж хэн хэн нэмэгдэх байсан гэж...
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby champion » Fri Aug 30, 2013 1:33 pm

Ооскагийн шавь нараас Номин л гарч ирэхгүй бол бусад нь 2 3дахь сонголт байсаар байгаад нас нь ч яваад өглөө дөө.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Wed Sep 04, 2013 11:34 am

champion wrote:Ооскагийн шавь нараас Номин л гарч ирэхгүй бол бусад нь 2 3дахь сонголт байсаар байгаад нас нь ч яваад өглөө дөө.


Image
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Wed Sep 04, 2013 5:07 pm

О.Насанбурмаа дэлхийн чансааг тэргүүлж байна
1 цаг 46 минутын өмнө Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /ФИЛА/ чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг шинэчлэн гаргасан байна. Энэхүү чансаагаар 67 кг-ийн жинг Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа дахин тэргүүллээ. Харин 63 кг-ийн жинд Гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг гуравдугаарт, 72 кг-ийн жинд Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа тавдугаарт эрэмбэлэгджээ.

Манай чөлөөтийн бүсгүйчүүдийн хувьд дэлхийн чансаанд 48 кг-ийн жинд ОУХМ Эрдэнэсүхийн Нарангэрэл наймдугаарт, 55 кг-ийн жинд ОУХМ Сүндэвийн Бямбацэрэн долдугаарт, Пүрэвдоржийн Орхон есдүгээрт, 59 кг-ийн жинд ОУХМ Тунгалагийн Мөнхтуяа наймдугаарт эрэмбэтэй байна.

2013 оны насанд хүрэгчдийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо есдүгээр сарын 16-22-ны өдрүүдэд болно. Эрэгтэйчүүдийн 43 дахь, эмэгтэйчүүдийн 24 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд бөхчүүдээ сойсон.

2013 оны чөлөөт бөхийн ДАШТ-нд оролцох монголын бүсгүйчүүдийн дэлхийн чансаанд хэрхэн эрэмбэлэгдсэнийг сонирхуулъя.


•48 кг Цогтбазарын Энхжаргал /Гавьяат тамирчин/ - Эхний 15 байрт бичигдээгүй
•51 кг Эрдэнэчимэгийн Сумьяа /ОУХМ/ - Эхний 15 байрт бичигдээгүй
•55 кг Сүндэвийн Бямбацэрэн /ОУХМ/ - 7
•59 кг Тунгалагийн Мөнхтуяа/ОУХМ/ - 8
•63 кг Соронзонболдын Батцэцэг /Гавьяат тамирчин/ - 3
•67 кг Очирбатын Насанбурмаа /Гавьяат тамирчин/ - 1
•72 кг Очирбатын Бурмаа /Гавьяат тамирчин/ - 5

2013 оны ДАШТ-ээс өмнө есдүгээр сарын 10-нд Аргентины нийслэл Буэнос-Айрос хотноо чөлөөт бөх олимпийн төрөлд үлдэх эсэх нь шийдэгдэх чухал үйл явдал болох учиртай. Дэлхийн чөлөөт бөхийн тамирчид, үзэгчид ДАШТ-ээс илүүтэй Олон улсын олимпийн хорооны энэхүү шийдвэрийг тэсэн ядан хүлээж байна.


Б.БИЛЭГ
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby ЦАГААН » Mon Sep 09, 2013 8:03 am

Чөлөөт маань Токиогийн олимпид байж байхаар боллоо ...
Энэнээс илүү сайхан мэдээ гэж юу байхав.
Токиогоос овоо олон медаль авах биз, чөлөөт их нэмэр болно доо ...
Монголчуудыг бөхөөс нь салгаагүйд баярлалаа гэх үү ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4649
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Mon Sep 09, 2013 8:43 am

ЦАГААН wrote:Чөлөөт маань Токиогийн олимпид байж байхаар боллоо ...
Энэнээс илүү сайхан мэдээ гэж юу байхав.
Токиогоос овоо олон медаль авах биз, чөлөөт их нэмэр болно доо ...
Монголчуудыг бөхөөс нь салгаагүйд баярлалаа гэх үү ...

Хурай хурай хурай
Бөөн баяр :sad:: Одоо чөлөөтөөр медаль авахын төлөө урагшаа :-D
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby AG » Mon Sep 09, 2013 8:50 am

Yamar saihan medee ve :-D
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon Sep 09, 2013 9:06 am

2024 оны олимп хүртэл ямарч байсан орохоор болсон байна лээ. :japan
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby hosko » Mon Sep 09, 2013 9:36 am

Угаасаа үлдэх нь тод гээд байхад л хүмүүс сандраад байсан...кк
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Чөлөөт бөх

Postby SAVAGE » Mon Sep 09, 2013 10:05 am

Би бол бараг хасагдаад Монголчуудад бөхөөс өөр спорт байгаа шүү. Тийшээ анхаарал хандуулах хэрэгтэй болох нь гэсэн мэссэж өгөөсэй гэж бодож байсан...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Чөлөөт бөх

Postby champion » Mon Sep 09, 2013 10:56 am

Санал бол хамаагүй илүү л авсан байна. ер нь жоохон дүрэм нь буруу, сонирхолгүй буруу тийшээгээ яваад байвал хасна гээл айлгачмаар юм байна дөө. Нөхдүүд ч хэтэрхий байх нь байсан шүү бас. Ядаж л сайтаа шинэчлээд мэдээгээ апдэйт хийгээд чансаа эн тр гаргаад болж л байна ш д. Одоо дүрэм яаж өөрчлөгдсөнийг л харах үлдлээ...
бүхэл оноо авсан гоё гоё барилдаан гарахгүй байгаа нь бөх хөгжөөд байгаа нь тэр гээд байдаг яг тэгээд байна уу гэхээр бас тийм биш. Айхтар төгс сайн хамгаалаад байгаа юм байхгүй. тэгхээр л дүрэм нь л өөрөө ийм бага оноогоор барилддаг болгоод байгаан.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Fri Sep 13, 2013 4:17 pm

“Фила”-гаас чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө тамирчдын чансааг шинэчлэн гаргажээ.
Энэхүү чансаагаар дэлхийд эхний 15-д бичигдэж буй бөхчүүдийг албан ёсоор зарлаж байгаа. Монголын эрэгтэйчүүд чансаанд хэрхэн эрэмблэгдснийг сонирхуулъя.

Эрэгтэй 55кг
Э.Бэхбаяр –наймдугаарт
Б.Номин-аравдугаарт
60кг
Д.Цогтбаатар-аравдугаарт
66кг
Г.Мандахнаран-тавдугаарт
96кг
Д.Хүдэрбулга-аравдугаарт
120кг
Ж.Чулуунбат-15 дугаарт

Б.Ирээдүй
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Fri Sep 13, 2013 4:22 pm

Жиндээ өрсөлдөгчгүй, дэлхийд ч хамгийн гайгүй байх гэж бодсон Чулуунбат хамгийн доогуур чансаатай байхын.
Тэмцээн хэзээ эхлэх билээ? Жүдо шиг гаргачих ТВ байхгүй л байх даа? Чинбат МонголHD-ээрээ гаргачихгүйм байх даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby champion » Fri Sep 13, 2013 4:30 pm

http://www.wrestling2013.com/en/ энэ дээр live гэж уул нь байна. гаргачих байх гэж найдаж байшд
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Fri Sep 13, 2013 4:33 pm

харин тийм байна аа.

16-22-нд болно

Болохгүй бол Оросын суваг үзнэ дээ. Найдвартай гарна.

Олимпоор Чулуунбатын барилдааныг Монголын телевизүүд гаргаж чадахгүй байхад оросын суваг болохоор Чулуунбаттай барилдаж байгаа бөхөө гаргах гээд шууд л гаргаж байсан.

Манайхан мөнгийг нь бодоод нэг дэвжээний л эрх авчихдаг юм уу хаашаа юм. Орос болохоор 2 дэвжээнд аль нэг дээр нь өөрийн тамирчин гарч байвал шууд л шилжүүлээд л гаргачихна.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby Болдгэрэл » Sun Sep 15, 2013 2:48 pm

Номин өөрөө сорил хийхээс татгалзсан гэсэн. Бэлтгэл дээр зарим хүмүүс Чөлөөтийн ДАШТ-нд буруу тамирчдаа явууллаа. Хуучин дүрмийн нөхдүүд амжилт гаргах уу? гээд л яриад байсан.................
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon Sep 16, 2013 10:06 am

наадам нэгээр дуусахгүй шүү дээ.


Одоо янз бүрийн юм ярихгүй дээлийн захыг нь мушгиад л сууж байдаг хэрэг ээ.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby champion » Mon Sep 16, 2013 10:36 am

за эхний өдрийн сугалаа гарчиж. 55-д 34 бөх байгаан байна. Бэхбаяр тэгшигтэлд барилдахгүй, эхний барилдаанаа энэ оны Европын аваргын хүрэл медальт Азербайжаны Яшар Алиевтэй хийх юм байна. Залуучуудын ДАШТ, ЕАШТ-ээс бас хүрэл зулгааж л байсын байна.
66-д 40 бөхөөс Мандахнаран тэгшитгэлд орохгүй эхний тойрогт Украйны Семен Радуловтой. хожвол Венесуэл Унгарын хожсонтой.
96-д 33 бөхөөс Хүдэрбулга бас тэгшитгэлд орохгүй. Казакстаны Таймураз Тигиев гэдэг нөхөртэй. Хожвол Орос Германы хожсонтой.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby El Payaso » Mon Sep 16, 2013 11:57 am

чанга л таарцгааж... ядаж нэг даваасай даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Чөлөөт бөх

Postby hosko » Mon Sep 16, 2013 12:10 pm

Барилдааны цаг энэ тэр нь УБ-д яаж таарч байгаа билээ? бас дамжуулах линк?
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon Sep 16, 2013 12:12 pm

19,00 эхэлнэ.

01,00-с шигшээ барилдаан гарна.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron