Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Mon Aug 12, 2013 2:44 pm

http://sport.news.mn/content/153296.shtml
Польшийн Спала хотноо болсон Вацлав Циолковскийн нэрэмжит эрэгтэй чөлөөт бөхийн ХХII дахь болон эмэгтэй чөлөөт бөхийн “Poland Open” ХYII дахь уламжлалт олон улсын тэмцээнээс 48 кг-ын жинд Гавьяат тамирчин Ц.Энхжаргал, 72 кг-ын жинд ОУХМ Б.Одончимэг нар хүрэл медаль хүртжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу наймдугаар сарын 10, 11-нд болсон тус тэмцээнд Монголын шигшээ багийн зургаан бөх барилдсанаас ийнхүү хоёр хүрэл медаль хүртсэн юм.

Энэ тэмцээнд Азербайжан, АНУ, Англи, Беларусь, Болгар, Испани, Итали, Казахстан, Канад, Кыргыз, Латви, Молдав, Монгол, ОХУ, Перу, Польш, Румын, Тунис, Турк, Словак, Украин, Унгар, Франц, ХБНГУ, Швейцар, Эстони, Япон зэрэг чөлөөт бөхийн тэргүүн гүрнүүдийн бөхчүүд зодоглосон байна.
http://sport.news.mn/content/153286.shtml
ХУ-ын нийслэл Москва хотноо наймдугаар сарын 9-ний өдөр болсон ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдаанаас “Рио Де Жанейро-2016” олимпийн наадамд эрэгтэй болон эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааныг тус бүр зургаан жинд барилдуулах шийдвэр гаргажээ. Иймд өмнө нь дөрвөн жинд өрсөлддөг байсан эмэгтэй чөлөөт бөхийн төрөл хоёр жингээр нэмэгдэж, өдгөө долоон жингийн ангилалтай эрэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны жингээс тус бүр нэг жингээр хасагдсан байна.

Чухам ямар жингүүд байхыг энэ оны есдүгээр сарын 16-17-ны өдрүүдэд Унгарын нийслэл Будапешт хотод болох ФИЛА-гийн Товчооны хуралдаан болон Их хурлаас шийдвэрлэх юм байна. ФИЛА-гийн ерөнхийлөгч Н.Лалович Москва хотод болж буй Хөнгөн атлетикийн ДАШТ-нд зочилж, тус тэмцээнд хүндэт зочдоор уригдсан ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге тэргүүтэй ОУОХ-ны 20 гишүүнтэй уулзалт хийн, бөхийн спортын шинэ дүр төрх, хийж байгаа өөрчлөлтийнхөө талаар танилцуулж байгаа аж.

Учир нь есдүгээр сарын 8-ны өдөр Аргентины нийслэл Буэнос-Айрес хотод болох ОУОХ-ны 125 дугаар чуулганаар 2020 оны олимпийн наадмын хөтөлбөрт бейсбол, чөлөөт бөх, сквош гэсэн спортын төрлөөс аль нэгийг нь сонгон, олимпийн хөтөлбөрт оруулах юм.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby champion » Mon Aug 12, 2013 3:05 pm

Чөлөөтийн эрэгтэй жингээс одоо яаж хасах гээд байгаан бол доо. бас эргүү эргүү юм хийж байхын. 55 60 66 74 84 96 120 гэсэн жингүүдийн зөрүүг яаж янзлах юм бол доо.
Тэр сквош гэнэ үү юу гэнэ тийм балай юмыг ер нь яах гэж оруулах гэдэг байна аа. чөлөөт маань дийлдэж балрах вий дээ
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Mon Aug 12, 2013 4:41 pm

galaa039 wrote:
chuluu wrote:
galaa039 wrote:энийг үзээд гайхсан шүү класс өндөртэй орос байна лээ.

Галаа барилддаг байснуу гүй юу
Класс гээд нээх сайхан үг хэлэх чинь


13-тайгаасаа эхлэн чөлөөт бөхөөр олон жил бэлтгэл хийж байсан.


Хэн багшийн шавь байсан бэ хө
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Mon Aug 12, 2013 4:44 pm

champion wrote:Чөлөөтийн эрэгтэй жингээс одоо яаж хасах гээд байгаан бол доо. бас эргүү эргүү юм хийж байхын. 55 60 66 74 84 96 120 гэсэн жингүүдийн зөрүүг яаж янзлах юм бол доо.
Тэр сквош гэнэ үү юу гэнэ тийм балай юмыг ер нь яах гэж оруулах гэдэг байна аа. чөлөөт маань дийлдэж балрах вий дээ


2016 оны Олимпод чөлөөт бөх орох нь тодорхой боллоо гэж байсан. Харин дараагийн олимпод санал асуулга яваад байгаа
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby champion » Mon Aug 12, 2013 4:54 pm

тийм л дээ.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Tue Aug 13, 2013 11:47 am

За дахин санал
Манайхан завандаа өгөөрэй
http://www.insidethegames.biz/polls/75- ... e-for-2020
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Tue Aug 13, 2013 12:20 pm

Baseball-softball - 29.6% (9,461 votes)
Squash - 20.3% (6,491 votes)
Wrestling - 50% (15,965 votes)

одоогоо тэргүүлж л явна. балай бейсболл л шавар хааж мэдэх бололтой. Скуаш гэж яадаг эд вэ?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby champion » Tue Aug 13, 2013 12:22 pm

Скуаш гэж ямар амьдралдаа анх удаа л сонслоо
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby rednasca » Tue Aug 13, 2013 12:23 pm

дөрвөлжин өрөөнд жижигхэн резинэн бөмбөгийг теннисний цохиураар нүддэг тоглоом... хэхэ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Чөлөөт бөх

Postby champion » Tue Aug 13, 2013 12:26 pm

өрөөнд орчихоор үзэгчид нь яаж үзэхийн. эсвэл шилэн өрөөнд тоглодиймуу :ногоон:
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Tue Aug 13, 2013 3:11 pm

rednasca wrote:дөрвөлжин өрөөнд жижигхэн резинэн бөмбөгийг теннисний цохиураар нүддэг тоглоом... хэхэ...

Өө тэр юм уу, кинон дээр баячууд голдуу тоглоод байдаг шд, аймаар ойдог резинэн бөмбөгөөр. тийм балай юм ороод байхдаа яадын. гай л бна.
champion wrote:өрөөнд орчихоор үзэгчид нь яаж үзэхийн. эсвэл шилэн өрөөнд тоглодиймуу :ногоон:

Шилэн л өрөө байдаг байхаа даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Wed Aug 14, 2013 4:26 pm

Балай спорт /спорт ч гэж хэцүүхэн л юм/
Ер нь 2020 оны Олимпод Чөлөөт бөхийг хасах санал асуулгыг хамгийн их эсэргүүцэж байгаа орон бол ОХУ. Олимпиос хамгийн найдвартай хэдэн алтан медаль зулгаадаг төрөл нь болхоор арга ч үгүй биз дээ.
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby hosko » Wed Aug 14, 2013 4:39 pm

Хамгийн хүчтэй эсэргүүцэж байгаа нь бараг АНУ байх шиг байсан шүү... АНУ, ОХУ 2 эсрэг байна гэдэг бол чөлөөт бөх тийм ч амар хасагдахгүй гэсэн үг дээ... Санаа зовох зүйл юу ч байхгүй дээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Wed Aug 14, 2013 5:09 pm

Санаа зовохгүй байя гэхээр энд тэнд сайт ууд дээр санал асуулга харахаар саналаа өгөхгүй байхын арга үгүй болоод л байгаам.
Ер нь АНУ, ОХУ 2 бол БАТ л даааа
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Wed Aug 14, 2013 5:22 pm

үлдлээ гэхэд эрэгтэй 6 жинд ордог болно гээд байгаа. 7-оосоо 1 жинг нь олимпод киклэх үү, эсвэл нийтээр нь 6 жинтэй болох уу гэдэг асуудал бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby hosko » Wed Aug 14, 2013 5:25 pm

За үлдэж л байвал тэр ч яамай байнаа... 55-120 хүртэлх жингийнхээ шатлал хоорондох зайг жаахан, жаахан нэмчих биз... Эмэгтэй 6 жин ордог болно гэдэг чинь манайд бол тун сайн мэдээ...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Wed Aug 14, 2013 5:46 pm

hosko wrote:За үлдэж л байвал тэр ч яамай байнаа... 55-120 хүртэлх жингийнхээ шатлал хоорондох зайг жаахан, жаахан нэмчих биз... Эмэгтэй 6 жин ордог болно гэдэг чинь манайд бол тун сайн мэдээ...

Тийм дээ. Эрчүүдээс илүү хүүхнүүд найдлагатай. ядаж Батцэцэг Насанбурмаа 2 аль нэг нь биш, 2уулаа орчиж болно. Эмэгтэй нь ядаж л арай үзүүштэйм билээ. мэхний хувилбар, бүхэл оноо нтр гээд. эрчүүд бол ерөөсөө түлхэж гаргасан 1 оноо, эсвэл нөгөө балай шодоогоор шийдэгдэж байсан, олимп дээр. тэр мэрээ болиод дүрмээ жаахан янзалмаар байхым. оноо бна. яаж унагахад хэдэн оноо нь өгөх нь маниуст байтугай шүүж байгаа шүүгчдэд нь тодорхой биш. 1 шүүгч нь 1 оноо өгч байхад нөгөөх нь 2 оноо, бас 1 нь бүр нөгөө талд нь оноо зааж ч байх шиг, бөөн будилаантай эд. тэгээл маргаал. жүдо бол буруу шүүсэн гэж үзсэн ч үг дуугүй л дэвжээнээс буудаг шд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby hosko » Wed Aug 14, 2013 9:02 pm

Харин дүрэм нь бол улам л муу болоод байдаг наасан... Тэр шүүгчийн шийдвэрийг хянуулж, бичлэг үзэх гээд юм шиддэг бол үнэндээ утгагүй... Тэгээд нөгөө хэд нь юу гэж өөрсдийнхөө шийдвэрийг тэр бүр буцаагаад байх вэ дээ... Ихэнхдээ л өмнөх зааалт зөв л гэж гарч ирнэ... Гэхдээ бас тэрийг ашиглаад бөх нь хялайгаад эхэлсэн бол амраах гэж л захиалдаг энэ тэр гээд байгаа юмаа дасгалжуулагч нар...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Thu Aug 15, 2013 1:44 pm

2013 - World Championship Junior - Sofia (BUL) Залуучуудын ДАШТ эхэлж байгаан байна.
http://www.dartfish.tv/CollectionInfo.a ... 5865c72479
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Thu Aug 15, 2013 1:57 pm

hosko wrote:Харин дүрэм нь бол улам л муу болоод байдаг наасан... Тэр шүүгчийн шийдвэрийг хянуулж, бичлэг үзэх гээд юм шиддэг бол үнэндээ утгагүй... Тэгээд нөгөө хэд нь юу гэж өөрсдийнхөө шийдвэрийг тэр бүр буцаагаад байх вэ дээ... Ихэнхдээ л өмнөх зааалт зөв л гэж гарч ирнэ... Гэхдээ бас тэрийг ашиглаад бөх нь хялайгаад эхэлсэн бол амраах гэж л захиалдаг энэ тэр гээд байгаа юмаа дасгалжуулагч нар...


Гэхдээ яаж ч бодсон харсан маш хэцүү л дэээ. Шүүлтийн хувьд. Дээрээс нь эрэгтэй Чөлөөт бөхийн төрөл маань маш өндөр түвшинд хүрсэн. Тамирчидын ур чадвар их ойролцоо болж нэгнээсээ оноо авна гэдэг нь бараг л боломжгүй харагддаг. Тэгээд түлхэж гаргах /түлхэж гаргахад 1 оноог ер нь өгдөггүй/ харин барилдааны явцад хөл гар биеийн аль нэг хэсэг гарсан тохиолдолд 1 оноо өгөх дүрэмтэй байгаан.
Уг нь бичлэг ухрааж үзээд оноогоо өгөөд байгаа нь зөв санагддаг. Жүдо шиг шүүгчийн шийдвэрийг мянга эсэргүүцээд нэмэргүй гэдэг бол л опасни шүү дээ. Нэгэнт л шүүгч үнэлгээгэ өгөөд шийдээ гаргасан л бол бандан тас. Харин чөлөөт дээр юм шидээд дахин бичлэг ухраах нь бас боломжтой л доо.
Шүүгчийн хувьд Адуучын Басхүү гуа 1988 оны Сөүлийн Олимп дээр 2 бөх яааааг л энэ тэнцүү үзээд хэн хэн нь оноо аваагүй. дэвжээний шүүгч өөрөө /А.Басхүү гуа/ ялалтыг өгөх гээд 2 тамирчны гарыг бариад зогсох тэр мөч хамгийн хэцүү үгээр тайлбарлахын арга үгүй гэж ярьж байсныг бодохоор шүүгч хамгийн хэцүү шийдвэрийг гаргадаг болж тааржаагаамаал даа.
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby hosko » Fri Aug 16, 2013 8:59 am

Image

Софид болж байгаа чөлөөт бөхийн залуучуудын ДАШТний 59кг-н жинд Цэрэнчимэд түрүүлж аварга боллоо гэнээ...

Манайхан хүүхнүүд ч улам л гоё болоод байна даа... Канадын бөхийг финалд 9-3-даад л... :eek:
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Чөлөөт бөх

Postby Khosoo » Fri Aug 16, 2013 10:22 am

Энэ Цэрэнчимэд нээрээ мундаг охин юм аа. Энэ чигээрээ Риод аварга болоорой л гэж бодох юм. 15тайгаасаа л томчуудаа хожоод эхэлчихсэн. Энэ жил 18-тай. Байдлыг нь харахад их л жавхаатай охин юм.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Чөлөөт бөх

Postby champion » Fri Aug 16, 2013 10:48 am

Японд очоод бүр сайжраа биз. явахаасаа өмнө ч бас л эвгүй байсан л даа. Тэнд сурч байгаам гэв үү. одоо тэгээд тэмцээн болохоор шигшээдээ дуудагдаад л буад үедээ тэндээ бэлтгэлээ хийнэ биз...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Fri Aug 16, 2013 11:02 am

Khosoo wrote:Энэ Цэрэнчимэд нээрээ мундаг охин юм аа. Энэ чигээрээ Риод аварга болоорой л гэж бодох юм. 15тайгаасаа л томчуудаа хожоод эхэлчихсэн. Энэ жил 18-тай. Байдлыг нь харахад их л жавхаатай охин юм.

Ерөөсөө манайханд дутагддаг юм энэ нэг жавхаалаг байдал ш дээ. хялайгаад үхэх гэж байсан ч нүдний гал буурахгүй доороо дэвхэрч байдаг чанар Түвшээ аваргаас бусдад нь их муу даа. тийм чанар байгаа бол хол явах байхаа. тэгээд эмэгтэй бөхөөр №1 Японд байгаа бол/ мэдээж тэндэхийхэнтэй л бэлтгэлээ хийж байгаа байлгүй дээ/ сайжрах хүүхэд бна. мундаг бнаа. :eek:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Wed Aug 21, 2013 11:53 am

Залуучуудын ДАШТ-д Номин маань мөнгөн медаль хүртжээ
https://www.facebook.com/photo.php?fbid ... =1&theater
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron