Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Re: Чөлөөт бөх

Postby Shaggy » Sun May 12, 2013 4:28 pm

Бразил явах уу? Хасуулчих гээд байгаа биз дээ
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Чөлөөт бөх

Postby Suugii » Sun May 12, 2013 6:59 pm

74кг-д түрүүлдэг Анхбаяр гэж будлианы эзэн байнаа

Барьцаа өгөхгүй байнга новширно
Улсын аваргаар хийсэн үйлдлээ сая дахиад давталаа
ийм хөгийн бөхчүүдийг харахаар бүүр дургүй хүрэх юм

Энэ гар ийм аргаар улсын нэрийг олон улсад тахална гэж байхгүй ээ
Ийм арга хэрэгсэл газар авахгүй богино настай байдаг юм
Suugii
 
Posts: 6216
Joined: Wed Jun 21, 2006 5:43 pm

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon May 13, 2013 9:50 am

Чөлөөт бөхийн “Mongolia Open-2013” олон улсын тэмцээн амжилттай дууслаа.

Чөлөөт бөхийн “Mongolia Open-2013” олон улсын тэмцээн Буянт-Ухаа дахь спорт цогцолборт хоёр өдөр үргэжилж дууслаа. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэй 60, 74, 96, эмэгтэй 51, 59, 63, 72 кг-ийн жингийн барилдаан боллоо.
Хоёр дахь удаагаа болж байгаа энэхүү нэр хүндтэй олон улсын тэмцээнд БНСУ, БНХАУ, Болгар, Казахстан, Киргиз, Монгол, ОХУ-ын Буриад, Чуваш улс, Япон зэрэг гадаадын 7 орон мөн монголын бөхчүүд зодогложээ. Үүнд 103 эрэгтэй, 54 эмэгтэй нийт 157 бөх барилдсаны дотор гадаадын 34 бөх байлаа.

60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Баянмөнх, Б.Хаш-Эрдэнэ нарын барилдаанд эхний үед Б.Баянмөнх нэг оноогоор ялж хоёрдугаар үед Б.Хаш-Эрдэнэ клинч барьцаар өрсөлдөгчөө ардаа гаргасан ч 30 минут тэсэн ялалтыг авч гуравдугаар үед клинч барьцаар ялсан. Мөн жинд олон улсын хэмжээний мастер Б.Нэмэхбаяр, Э.Ням-Очир нарын барилдаан үзэгчдийг шуугиулж Б.Нэмэхбаяр хоёр үеийн төгсгөлд шийдвэрлэх мэх хийж дийлсэн байна. 74 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр, олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат нарын барилдаан үнэхээр сонирхолтой болж гурван үе барилдаж Б.Анхбаяр нь клинч барьцаар хожсон. Алтан медалийн төлөө барилдаанд олон улсын хэмжээний мастер Б.Анхбаяр гурван үе барилдаөж өрсөлдөгч бөх болох олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж гуравдугаар үед клинч барьц авахдаа буруу үйлдэл хийж ялагдал хүлээж туршлагатай бөхийн хувьд том алдаа гаргасан. Гавьяат тамирчин С.Батцэцэг, олон улсын хэмжээний мастер Т.Мөнхтуяа нар бүх өрсөлдөгчдөө давамгайлан ялж энэ жил бэлтгэл сургуулилт сайн, дайчин давшингуй, хийморьлог байгаагаа харууллаа. С.Батцэцэг энэ тэмцээний хошой аварга цол хүртлээ. 72 кг-ийн жинд Гавьяат тамирчин О.Бурмаа, олон улсын хэмжээний мастер Б.Одончимэг нар шувтаргын барилдаанд таарч үзэгчдийг уулга алдуулж Б.Одончимэг уламжлал ёсоор бараг л уйлах дөхлөө. Үндэсний бөхөд “хоёр Мөнх” гэж домог болон яригддаг шиг эмэгтэй хүнд жингийн энэхүү үндэсний төдийгүй дэлхийн зиндааны энэ хоёр бөхийн тулаан бүр үзэгчдийн хүсэн хүлээдэг барилдаан болж чөлөөт бөхийн түүхэнд үлдэх бололтой.
Энэ оны долоодугаар сард ОХУ-д болох Оюутны зуны “Казань-2013” универсиад наадам, есдүгээр сард Унгар улсын Будапешт хотод болох ДАШТ гээд олон чухал тэмцээн манай бөхчүүдийг хүлээж байна.

Эрэгтэй

55 кг
1. Батболдын Номин /“Гацуурт-Олимп” сургууль/
2. Бат-Эрдэнийн Мөнхбат /”Арслан” клуб/
3. Гансүхийн Отгонбаатар /“Гацуурт-Олимп” сургууль/
3. Морита Ясухиро /Япон/

Энэ жинд 12 бөх барилджээ.

60 кг
1. Батсайханы Нэмэхбаяр /”Хасу-Мегаватт” клуб/
2. Дамдинбазарын Цогтбаатар /“Алдар” спорт хороо/
3. Энхсайханы Ням-Очир /“Хилчин” спорт хороо/
3. Гаадангийн Амархүү /“Хасу-Мегаватт” клуб/

Энэ жинд 21 бөх барилджээ.

66 кг
1. Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо/
2. Жае Хо Ли /БНСУ/
3. Баттулгын Нямдорж /”Харгант-Цамхаг” клуб/
3. Базар Базар Гуриев /Киргиз/

Энэ жинд 23 бөх барилджээ.

74 кг
1. Батчулууны Анхбаяр /”Харгант-Цамхаг” клуб/
2. Доржваанчигийн Гомбодорж /“Хүч” спорт хороо/
3. Пүрэвжавын Өнөрбат /“Хасу-Мегаватт” клуб/
3. Бато Базаров /Киргиз/

Энэ жинд 13 бөх барилджээ.

84 кг
1. Пүрэвийн Өсөхбаатар /”Хилчин” спорт хороо/
2. Оргодолын Үйтүмэн /“Аврагч” спорт хороо/
3. Мягмарын Мэндсайхан /“Харгант-Цамхаг” клуб/
3. Болор-Эрдэнийн Номиндалай /“Хангарьд” клуб//

Энэ жинд 14 бөх барилджээ.

96 кг
1. Чагнаадоржийн Ганзориг /“Сүлд” спорт хороо/
2. Оюунбилэг /БНХАУ/
3. Доржхандын Хүдэрбулга /”Олимпийн гал” клуб/
3. Хад //БНХАУ/

Энэ жинд 9 бөх барилджээ.

120 кг
1. Жаргалсайханы Чулуунбат /“Сүлд” спорт хороо/
2. Ядамсүрэнгийн Алтантулга /”Хилчин” спорт хороо/
3. Нацагсүрэнгийн Золбоо /”Хүч” спорт хороо/
3. Алтансүх /БНХАУ/

Энэ жинд 11 бөх барилджээ.

Эмэгтэй

48 кг
1. Ивамура Анна /Япон/
3. Эрдэнэсүхийн Нарангэрэл /“Хангарьд” клуб/
3. Баярмагнайгийн Даваасүрэн /“Хангарьд” клуб/
3. Ито Шиори /Япон/

Энэ жинд 15 бөх барилджээ.

51 кг
1. Эрдэнэчимэгийн Сумьяа /”Замчин” спорт клуб/
2. Эрхэмбаярын Даваачимэг /”Хилчин” спорт хороо
3. Батбаатарын Мөнхтуяа /“Хасу-Мегаватт” клуб/

Энэ жинд 5 бөх барилджээ.

55 кг
1. Пүрэвдоржийн Орхон /”Алдар” спорт хороо/
2. Алтанцэцэгийн Батцэцэг /“Хасу Мегаватт” клуб/
3. Лхагвасүрэнгийн Хонгорзул /”Хүч” спорт хороо/
3. Батбаатарын Номин-Эрдэнэ /”Хангарьд” клуб/

Энэ жинд 7 бөх барилджээ.

59 кг
1. Тунгалагийн Мөнхтуяа /“Хангарьд” клуб/
3. Баатаржавын Шоовдор /“Ганьт-Олимпийн гал” клуб/
3. Хүрэлхүүгийн Болортуяа /Орхон аймаг, “Ирээдүйн одод”
спортын дунд сургууль/
3. Жи Хьюн Ким БНСУ//

Энэ жинд 8 бөх барилджээ.

63 кг
1. Соронзонболдын Батцэцэг /”Хилчин” спорт хороо, дэлхийн
аварга/
2. Ватари Рио /Япон/
3. Цэенпилийн Шинэхүүхэн /Төв аймаг//
3. Бүрнээбаатарын Нямгэрэл / Орхон аймаг, “Ирээдүйн одод”
спортын дунд сургууль/

Энэ жинд 8 бөх барилджээ.

67 кг
1. Очирбатын Насанбурмаа /”Хүч” спорт хороо/
2. Баатарзоригийн Батцэцэг /Налайх дүүрэг//
3. Шархүүгийн Түмэнцэцэг /“Хилчин” спорт хороо/

Энэ жинд 4 бөх барилджээ.

72 кг
1. Очирбатын Бурмаа /”Хилчин” спорт хороо/
2. Бадрахын Одончимэг /”Алдар” спорт хороо/
3. Зоригтын Болортунгалаг /Төв аймаг //
3. Энхбаярын Цэвэгмид /”Алдар” спорт хороо/

Энэ жинд 7 бөх барилджээ.
Last edited by galaa039 on Mon May 13, 2013 3:27 pm, edited 1 time in total.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby champion » Mon May 13, 2013 9:57 am

зиа Монголиа опен юу болов нэг ч барилдаан үзсэнгүй. гоц гойд гоё барилдаанууд гарав уу
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Mon May 13, 2013 12:01 pm

Бурмаа Одончимэг 2 юу болсон вэ? нөгөө талд үндэс гараад эцсийн шийдвэрийг нь хараагүй.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon May 13, 2013 3:30 pm

Эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид 2016 оны Олимпод 6 жинд хүч үзэж магадгүй

Рио-Де-жайнеро-2016 олимпийн наадмын чөлөөт бөхийн хөтөлбөрт сонгомол бөх 6 , чөлөөт бөх 6 , эмэгтэй чөлөөт бөх 6 жинд барилдуулах төсөл Москва хотноо болох ОУБНХ-ны хурлаар бөхийн шинэ дүрэмтэй холбогдуулан гарах бололтой. Чөлөөт бөхийн 7 жин, сонгомол бөхийн 7 жингээс нэг нэг жингийг эмэгтэй чөлөөт бөхөд өгөх квот гаргаж байна. УОБНХ -ны үүрэг гүйцэтгэгч Серб улсын иргэн Лаловичийн хэлснээр : Эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан их эрчимтэй , үзүүштэй хөгжиж байна. Иймд эмэгтэй чөлөөт бөхийг дэмжих үүднээс дээрхи саналыг оруулах болно гэж хэлжээ.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Mon May 13, 2013 3:43 pm

galaa039 wrote:Эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид 2016 оны Олимпод 6 жинд хүч үзэж магадгүй

Рио-Де-жайнеро-2016 олимпийн наадмын чөлөөт бөхийн хөтөлбөрт сонгомол бөх 6 , чөлөөт бөх 6 , эмэгтэй чөлөөт бөх 6 жинд барилдуулах төсөл Москва хотноо болох ОУБНХ-ны хурлаар бөхийн шинэ дүрэмтэй холбогдуулан гарах бололтой. Чөлөөт бөхийн 7 жин, сонгомол бөхийн 7 жингээс нэг нэг жингийг эмэгтэй чөлөөт бөхөд өгөх квот гаргаж байна. УОБНХ -ны үүрэг гүйцэтгэгч Серб улсын иргэн Лаловичийн хэлснээр : Эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан их эрчимтэй , үзүүштэй хөгжиж байна. Иймд эмэгтэй чөлөөт бөхийг дэмжих үүднээс дээрхи саналыг оруулах болно гэж хэлжээ.

Сая Лондонд бол ерөөсөө ийм л байсан. Эрэгтэй чөлөөт, сонгомол ямар ч сонирхолгүй, дээр нь бөөн маргаан хэрүүл. дэвжээнээс гаргасан ганц оноогоор л шийдэгдээл. харин эмэгтэйчүүд дээр чинь бүхэл бүхэл оноо гараад, цэвэр ялалт нтр нилээн харагдаад байсан.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Tue May 14, 2013 4:33 pm

Намраас бэлтгэл хийнэ ээ.
Тэмцээн энэ тэрд бол орж чадахгүй байх даа хөгшдөөд
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Tue May 14, 2013 5:11 pm

Takanohana_Nowitzki wrote:
galaa039 wrote:Эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид 2016 оны Олимпод 6 жинд хүч үзэж магадгүй

Рио-Де-жайнеро-2016 олимпийн наадмын чөлөөт бөхийн хөтөлбөрт сонгомол бөх 6 , чөлөөт бөх 6 , эмэгтэй чөлөөт бөх 6 жинд барилдуулах төсөл Москва хотноо болох ОУБНХ-ны хурлаар бөхийн шинэ дүрэмтэй холбогдуулан гарах бололтой. Чөлөөт бөхийн 7 жин, сонгомол бөхийн 7 жингээс нэг нэг жингийг эмэгтэй чөлөөт бөхөд өгөх квот гаргаж байна. УОБНХ -ны үүрэг гүйцэтгэгч Серб улсын иргэн Лаловичийн хэлснээр : Эмэгтэй чөлөөт бөхийн барилдаан их эрчимтэй , үзүүштэй хөгжиж байна. Иймд эмэгтэй чөлөөт бөхийг дэмжих үүднээс дээрхи саналыг оруулах болно гэж хэлжээ.

Сая Лондонд бол ерөөсөө ийм л байсан. Эрэгтэй чөлөөт, сонгомол ямар ч сонирхолгүй, дээр нь бөөн маргаан хэрүүл. дэвжээнээс гаргасан ганц оноогоор л шийдэгдээл. харин эмэгтэйчүүд дээр чинь бүхэл бүхэл оноо гараад, цэвэр ялалт нтр нилээн харагдаад байсан.


Энэ нь нэг талаар эмэгтэй чөлөөт бөх хөгжөөгүй гэсэн үг л дээ, эрэгтэй чөлөөт бөх бүх оронд жигд хөгжсөн, дээрээс нь дүрмийн өөрчлөлт. Дүрмийн өөрчлөлт бол ерөнхийдөө техник голлосон барилдаантай бөхөд биш хэн бяртай, хэн их хүчтэй нь ялах боломж олгосон нь гол сул тал. Ингэснээр дурын орны бөх бөөн боди хийгээл барилдахад ялаад байхаар болчихсон (ямар сайндаа энэтхэгүүд мундаг сайжрахав дээ). Одоо туршилгатай тамирчид бол 2 минутын ихэнх хэсэгт мэх хийхгүй харж байгаад сүүлд нь ганц хөлд орж оноо авах юм уу, хамгаалсаар байгаад цаг дуусгаж шодохыг илүүд үзэх болсон. Энэ нь эрсдэлгүй, биед амар ялах боломж олгож байгаан, ер нь бол шодоод шодоод ялаад медаль авчихсан тохиолдол бол олон. Дээр байгаа Галаагийн мэдээн дээр аваргын төлөөх барилдаан нь дан гуравдугаар үед клинч мэхний барьцаар яллаа гэдэг ерөөсөө л энэ дүрмийн сул тал.

Харин эмэгтэй чөлөөт бөх тэгтлээ өндөр хөгжөөгүй болоод тэрүү шууд шууд биенийхээ хөлд орох, шууд золгох, нисэлттэй мэх хийх зэрэг байдал гардаг. Гэхдээ хэдэн жилийн дараа энэ дүрэм хэвээрээ байвал эргээд эрчүүдийх шигээ л болно.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby Bayara » Tue May 14, 2013 10:41 pm

Чөлөөт бөх сайхан спорт. Олимпоор бол жүдогоос илүү л үзүүштэй байсан. Жүдо харин шүүгчийн саналаар ялалт их тодроод байж харагдсан. Чөлөөтийн бөхчүүдийн бие бялдар бол өөлөх юмгүй юм билээ. Манай бөхчүүдээс Чулуунбат бол дасгалжуулагчдынхаа үгийг тоодоггүй том толгойтой нөхөр санагдсан. Тэрнээсээ ч болж ялагдсан даа.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Wed May 15, 2013 3:59 pm

Чөлөөт бөхийн болон ОУ-ын чөлөөт бөх болон сонголмол бөхийн сүлд дуу бага байхад сонсоод их догдолдог байж билээ
Одоо сонсохоор огшоод л сэтгэл гэгэлзээд явчихдагын хайгаад олоогүй хүмүүст хэрэгтэй шүү
http://www.youtube.com/watch?v=ESGjTrNSeT8&sns=fb
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re:

Postby chuluu » Wed May 15, 2013 4:03 pm

21Grams wrote:Д.Оюунболд агсны шавь нар оюутны дэлхийн аварга боллоо

Ж.БАТМӨНХ (2006.06.21)

Улаанбаатар хотноо зургаан єдєр vргэлжилсэн чєлєєт, сонгомол бєхийн оюутны ДАШТ єчигдєр єндєрлєлєє. Манай улсаас сонгомлын тєрєлд Ц.Магалжав (120 кг) мєнгєн медаль хvртсэн бол чєлєєт бєхийн эмэгтэйчvvд долоон жингийн зургаад нь тvрvv байр булаацалдан, таван алт хамсан билээ. Тэгвэл єчигдєр, уржигдар болсон чєлєєт бєхийн эрэгтэйчvvдийн тєрєлд монголчууд мєн л амжилттай барилдан, дэлхийн аваргын тоог нэгээр нэмсэн.

V.19
55кг
Манай гол найдваруудын нэг, ДАШТ-ий хvрэл медальт, “Измир-2005” Универсиадын аварга, гавьяат тамирчин Б.Наранбаатар Японы Ш.Фvжимото, Ираны Т.Дадаши, Беларусийн В.Андреев нарыг хожиж аваргын тєлєє барилдаанд шалгарсан. Энэ жинд 10 орны бєх зодоглосон бєгєєд нєгєє талаас ОХУ-ын А.Зудаев гарч ирсэн юм.

ОХУ-ын бєх эхний vед 1:0-ээр давамгайлсан. Хоёрдугаар vед цаг дуусахаас 20 секундийн ємнє Б.Наранбаатар орос бєхийг дэвжээний зах руу тvрж яваад зайлах гэхэд нь зvvн тахимдаад гурван оноо авлаа. Шийдвэрлэх гуравдугаар vед хоёр бєх хэн хэнээсээ оноо авалцаагvй тул шодоход А.Зудаевт аз таарав. Орос бєх гавьяатын зvvн хєлийг авч тvрж хєєгєєд нэг оноо аван, оюутны дэлхийн аварга боллоо.

1.А.Зудаев (ОХУ)
2.Б.Наранбаатар (Монгол)
3.Т.Дадаши (Иран)
3.Ким Жун Хван (БНСУ)

66 кг
ОУХМ Б.Батзориг БНХАУ-ын Б.Оюунбилэг, Украины Л.Базан нарыг буулган авч аваргын тєлєє шалгарсан бол нєгєє талаас АНУ, Узбекистан, Японы бєхчvvдийг давсан Ираны М.Хамид гарч ирсэн. Шvглийн дуутай зэрэгцэн манай бєх тохой алгадан ард нь гараад шахаж эргvvлж тоог даруй 3:0 болгочихов. Энэ vед иран бєх vргэлжлvvлэн барилдахаас татгалзсанаар монголчууд дахин нэг дэлхийн аваргатай боллоо. Иран бєхийн хуучин бэртэл сэдэрсэн бололтой. Б.Батзориг бол Азийн АШТ-ий хошой мєнгєн медальт, одоо 23 настай, манай улсын єсєх ирээдvйтэй шилдэг бєхчvvдийн нэг юм.

1.Б.Батзориг (Монгол)
2.Б.Хамид (Иран)
3.Л.Базан (Украин)
3.С.Цvкаса (Япон)

84 кг
Энэ жил Азийн аварга болсон ОУХМ Ч.Ганзориг медаль ч vгvй хоцорлоо. Тэрбээр хэсгийн аваргын тєлєє ОХУ-ын А.Исаевт сvvлийн vед 1:0-ээр хошуучилж яваад нэг оноо алдан ялагдсан. Хvрэл медалийн тєлєє АНУ-ын Жейк Херберттэй тулж, эхний vеийг 9:3-аар буюу техникийн илт давуугаар авав. Гэвч дараагийн хоёр vед нэг ч оноо авалгvй ялагдлаа. Энэ жингийн аваргаар манай бєхийг ялсан А.Исаев тодорсон юм.

1.А.Исаев (ОХУ)
2.Е.Байдуашов (Казахстан)
3.Ж.Херберт (АНУ)
3.Б.Муха (Украин)

120 кг
Манай эрэгтэй бєхчvvдээс хамгийн тааруу барилдсан нь Д.Лхагвадорж боллоо. Тэрбээр эхний тойрогт хийлээд, хоёрдугаар тойрогт АНУ-ын К.Конрадад цэвэр ялагдсан юм. Америк бєх шигшээ барилдаанд шалгараагvй тул манай бєх тэмцээнээ цааш vргэлжлvvлэх эрхгvй болсон.
Энэ жингийн алтан медалийг залуучуудын дэлхийн аварга Алжаханди Пур хvртлээ.

1.А.Пур (Иран)
2.А.Сватковский (Казахстан)
3.А.Бхуллер (Канад)
3.К.Конрад (АНУ)

V.20
Энэ єдєр Монгол, Ираны дуэль єрнєсєн гэхэд болно. Єчигдєр явагдсан гурван жинд бvгдэд нь энэ хоёр орны бєх хэсгийн аваргын тєлєє тулсан. Энэхvv дуэльд иранчууд 2:1-ээр яллаа.
60 кг-ийн жинд спортын мастер Д.Лхагвадорж Туркийн Эрин Кетчинтэй тvрvv байр булаацалдав. Манай бєх эхний vед 2:0-оор хожиж, хоёрдугаар vед 3:3-аар тэнцсэн ч дэвжээний захад суйлж, гэдрэг унаган 3 оноо бєєнд нь авсан онооны чанараар дэлхийн аварга боллоо.

1.Д.Лхагвадорж (Монгол)
2.Э.Кетчин (Турк)
3.В.Корякин (Кыргызстан)
3.И Жэ Хо (БНСУ)

Ємнєх єдєр нь аварга болсон Б.Батзориг болон Д.Лхагвадорж нар олимп, ДАШТ-ий хvрэл медальт, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны унаган шавь нар билээ.

74 кг
Энэ жингийн аваргын тєлєє Ираны Х.Хабиби БНХАУ-ын Н.Сэргэлэнтэй хvч vзсэн ч ємнєд хєршийн бєх яллаа. Манай Д.Гомбодорж Польшийн П.Коушкитай барилдан хvрэл медалийн болзол хангав.

1.Н.Сэргэлэн (БНХАУ)
2.Х.Хабиби (Иран)
3.Л.Лука (Франц)
3.Д.Гомбодорж (Монгол)

96 кг
Энэ жингийн алтан медалийг Ираны бєх зvvж, манай Б.Сайнбаяр хvрэлтэй хоцров. Тэрбээр залуучуудын дэлхийн аварга Г.Шахабад цэвэр ялагдсан юм.

1.Г.Шахабад (Иран)
2.Д.Зилберман (Канад)
3.Д.Сайнбаяр (Монгол)
3.З.Мамутов (Казахстан)


21Grams 2лаа Чөлөөт бөхийн FILA модийг идвэхитэй нийтлэл болон мэдээ оруулая болох уу
Хариу
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Wed May 15, 2013 4:05 pm

Манайхан ороод Чөлөөт бөхөд саналаа өгөөд байгаарай
http://www.insidethegames.biz/polls/71- ... e-for-2020
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Fri May 17, 2013 8:54 am

санал аа өгөлгүй яахав дээ. бүсэд хүмүүст тараана аа
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby champion » Mon May 20, 2013 5:00 pm

За Москвад болсон ФИЛА-н хурлаар Лаловичыг ерөнхийлөгчөөр сонгожээ. Хурлаар дүрмийг өөрчлөх асуудлууд яригдаж. ямар ч байсан эргээд хуучиндаа орох нь дээ. 3 минутаар 2 үе, бүтэн 2 үеийн турш оноог тоолох, дэвжээнээс гарсны 1 оноог өгөхгүй байх зэрэг өөрчлөлтүүд хийгдэж байгаан байна даа...
http://www.fila-official.com/index.php?option=com_content&view=article&id=970%3Alalovic-elected-president-of-fila-&catid=60%3Aactualite&Itemid=100235&lang=en
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Mon May 20, 2013 5:55 pm

chuluu wrote:Манайхан ороод Чөлөөт бөхөд саналаа өгөөд байгаарай
http://www.insidethegames.biz/polls/71- ... e-for-2020

Зиа өгчлөө.
http://www.insidethegames.biz/polls/71-which-sport-do-you-think-the-ioc-should-vote-to-include-on-the-olympic-programme-for-2020
Чөлөөт тэргүүлж л байгаам бна. үлдэх байхаа. Скуаш гэж ямар юм бна? тэр л их ойрхон саналтай бна.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby bure » Sat Jul 13, 2013 8:27 pm

Battsetseg gaviat avargiin tuluu barildaxaar bolloo.Xarin Narangerel Orkhon 2 xyrliin tuluu barildax yum bna...
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Чөлөөт бөх

Postby bure » Sat Jul 13, 2013 11:09 pm

Battsetseg gaviat Universiadiin avarga bolloo 4 barildaxdaa barag onoo aldaagyi yum shig bna ene jil delxiin avargaar yum duulgana shyy za daraagiin temtseend ni amjilt xysie... :mongol: :mongol: :mongol:
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Чөлөөт бөх

Postby bure » Sun Jul 14, 2013 8:30 pm

Sumya Nasanburmaa 2 avargiin tuluu barildax yum bna...
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon Jul 15, 2013 2:33 pm

Чөлөөтийн чансаанд манай найман бөх багтжээ
Өнөөдөр 11 цаг 38 минут ФИЛА буюу олон улсын бөхийн төрлүүдийн холбоо долоодугаар сарын 12-нд эрэгтэй чөлөөт бөхийн дэлхийн чансааг шинэчлэн гаргасан байна. Энэхүү шинэчлэгдсэн чансаанд монголын найман бөх багтсан байна. Монголын чөлөөтийн тамирчдаас 66 кг-ийн жинд хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн байна. Энэ жингийн дэлхийн чансааны дөрөвдүгээр байрт ОУХМ Г.Мандахнаран бичигдэж байгаа юм.

Ингээд дэлхийн чансаанд жиндээ эхний 15 дугаар байрт бичигдэж буй монголын чөлөөтийн хүчтэнүүдийг хүргэе.

55 кг:

6. Батболдын Номин /Mongolia open тэмцээнд түрүүлсэн/
11. Эрдэнэбатын Бэхбаяр /Германы гран прид түрүүлсэн/

60 кг:

9. Дамдинбазарын Цогтбаатар /Германы гран при, хүрэл медаль/
13. Энхсайханы Ням-Очир /Mongolia open тэмцээнээс хүрэл/

66 кг:

4. Ганзоригийн Мандахнаран /Mongolia open тэмцээний аварга/

74 кг:

6. Батчулууны Анхбаяр /Mongolia open тэмцээний аварга/

84 кг:

11. Оргодолын Үйтүмэн /Mongolia open тэмцээний дэд аварга/

96 кг:

14. Жаргалсайханы Чулуунбат /Mongolia open тэмцээний аварга/
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Mon Jul 22, 2013 11:29 am

Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby meesh » Mon Jul 22, 2013 11:40 am

Өө энэ аймар.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon Jul 22, 2013 12:13 pm

энийг үзээд гайхсан шүү класс өндөртэй орос байна лээ.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby chuluu » Tue Jul 30, 2013 10:32 am

galaa039 wrote:энийг үзээд гайхсан шүү класс өндөртэй орос байна лээ.

Галаа барилддаг байснуу гүй юу
Класс гээд нээх сайхан үг хэлэх чинь
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Tue Jul 30, 2013 6:52 pm

chuluu wrote:
galaa039 wrote:энийг үзээд гайхсан шүү класс өндөртэй орос байна лээ.

Галаа барилддаг байснуу гүй юу
Класс гээд нээх сайхан үг хэлэх чинь


13-тайгаасаа эхлэн чөлөөт бөхөөр олон жил бэлтгэл хийж байсан.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests
cron