Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Re: Чөлөөт бөх

Postby white » Mon Mar 04, 2013 9:04 am

chukcha2002 wrote:хүнд жиндээ Одончимэгийг биш Бурмааг барилдуулах байсын. Батцэцэгийн өмнө барилддаг Мөнхтуяа уг нь ялах боломж ихтэй байлаа.


Харин Бурмаа барилдсан бол гэж бодоод харамсаад байх юм. Гэхдээ Одончимэг чинь сая уйлж барьж гүйгээд улсын аварга болсон болохоор нэгдүгээр сонголт болсон байх л даа. Манайхан тархи толгойтой нь хэзээ ажиллах гээд байгаа хүмүүс вэ. Уг нь дасгалжуулагч чи хожиж байгаа гээд хэлээд байх шиг байсан, тэр шуугиан дунд юу ойлгоогүй шууд гараад үүр нтр ёстой манараа гар юм аа. Гэхдээ яахав ээ сайн л амжилт үзүүллээ гэхдээ очиж очиж муу хужаад нутаг дээрээ хусуулсаны бодохоор харамсаад байна. :sad:: 2008 оны 8-р сарын 14-нөөс хойш манайх медал авах гэж биш алтан медал авах гэж тэмцэж байгаа үнэхээр сайхан байгаа шүү.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Mon Mar 04, 2013 9:23 am

Нутаг дээрээ алт авсан бол сайхан байхгүй юу :sad:
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby champion » Mon Mar 04, 2013 9:41 am

За нэг их баярлаад байхаар юм болсонгүй дээ. Япон, хятадтай барилдсан барилдсан барилдаануудыг үзлээ. Хятадын багийн Энхжаргалыг ялдаг Сун ян гээд нөхөр бол 92 оны жоохон охин, яахав азийн залуучууд, насанд хүрэгчдийн аварга 12 оны дэлхийн аваргын мөнгөтэй нөхөр л байна лээ.
насанбурмааг хождог нь болохоор өнгөрсөн жилийн дэлхийн цомын аварга нөхөр гэхдээ сая олимпоор ороогүй, шальтай сайн нөхөр биш л байна лээ.
Одончимэгийг хождог нь бас л залуу тамирчин ер нь манайхан хятадын reserve team-тэй нөгөө мундагуудаа үзүүлээд хожигдчоод юм бодох л хэрэгтэй.
Насанбурмаа бол японд бас л хожигдож дууссан ш д бас л тэр нь жоохон охин. Япон солонгос лав тэр чигээрээ залуучууд болон нөөцийнхнөө л явуулсан байна лээ.
Манайхан үнэхээр муу байна лээ. Батцэцэг аргагүй бусдаасаа арай жаахан дөнгүүр байлаа.
Баянаа аварга олимпын өмнө шигшээ багийн бэлтгэл дээр очоод "Чөлөөт бөх гэдэг юмны чинь хамгийн гол үндсэн ухагдахуун бол хөл авах, хөл авсан байдлаас оноо авах, тэгсэн манай шигшээ багт хөл авч чаддаг хүн алга, шодоод хөл авахаараа оноо салгаж мэдэхгүй. Олимпод бэлдэж байгаа тамирчин завсарлагагүй 6 минут барилдах тэвчээртэй байх хэрэгтэй гэтэл манайхан завсарлагатай 4 минутын барилдааныг давж гарах гэж байдгаа барж байдаг" гээд загнасан гэсэн.
одоо дүрмээсээ болоод ч тэр үү барилдаан ч гарахаа байж. гэхдээ яг дүрэмд буруу өгөхөөс өмнө манайхан арай л муу болцон байна лээ.
Чөлөөт бол улам л сулраад чанар нь муудаад байгаан. 2000-2005 оны үед өсвөр залуучуудын улсын аваргад би оролцож байсын. манай үеийнхэн тэгэхэд 10 жилийн хүүхдүүд дөнгөж шонхор төгсөөд ирсэн багштайгаа л ана мана үздэг тэгээд улсын аваргад ирээд яг одоогийн шигшээгийнхэнд хожигдоол буцдаг байлаа. Тэгсэн одоо өсвөр залуучуудаас медаль аваад байгаа тэр нөхдүүд 30 гарсан багшийг маань байтугай бэлтгэл хийхээ больсон бид нарыг хожиж чадахгүй байгаан. тэгсэн мөртлөө медаль зулгаагаастай.
ер нь аль ч клуб, спорт хороо нь зөвхөн хэдэн төмөр медалийн төлөө дотроо, хоорондоо өрсөлдөөд байдаг гадагшаагаа хөгжиж илүү сайжрах тал дээр ямар ч юм хийдэггүй болчиж дээ...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Mon Mar 04, 2013 9:41 am

ай харамсалтай. хайран алт. ав гэхдээ мундаг амжилт гаргалаа. бараагүй хусуулсан бол харамсах юм алга. цан юмаа алдчихаар гол харлаад бна шүү.
Канад ямар муу баг явуулцым дээ. Орос, Франц ороогүй нь бас сонин. Хүүхнүүд нь сайн санагдаад байхым.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby Nobun@g@ » Mon Mar 04, 2013 9:55 am

Манайхан муу байна лээ... Угаасаа дэлхийн цом гэсэн чинь манайх л хамаг сайчуудаа оруулсан байх.
Зарим улс нь тоож хүмүүсээ явуулаагүй бол бусад нь бол бэлтгэлийн багаа оруулсан харагдсан.
Ингэж байхад талбай дээрээ мөнгө авчаад болно болно гэж болохгүй...
Батцэцэг уйлаад байж харагдсан. Аргагүй л дээ.
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: Чөлөөт бөх

Postby white » Mon Mar 04, 2013 10:12 am

Тэр Энхжаргалын инээгээд байгааг ёстой мэдрэл гар даа, олон жилинй өмнөөс мэднэ. Одоо 30 гарчихсан хүүхнийг шигшээгээс хасах хэрэгтэй ядаж байхад, улсын аваргад түрүүлчихээд байх юм, бага жинд доороос гарж ирэхгүй байна гэж үү.
User avatar
white
Гeрманы фэн
Гeрманы фэн
 
Posts: 2512
Joined: Tue Jun 10, 2008 12:45 pm
Location: УЛААНБААТАР

Re: Чөлөөт бөх

Postby champion » Mon Mar 04, 2013 10:28 am

Тэр насанбурмаад хожигддог япон охин бүр уйлаад сүйд болж байна лээ шд. аргагүй жоохон хүүхэд. эхний үе дээр бол 1 оноо тэр охиных байсан л даа.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Mon Mar 04, 2013 11:19 am

Ер нь бол манайхаас бусад нь 2-3-р баг нь л ирсийм шиг бна. Гэж бодохоор нээх сайн байгаагүй ч юм шиг. Ер нь тэр дээр Чампионы бичсэнтэй санал нийлж бнаа. дээр нь 1 тийм тэмцэлтэй, ялъя гэсэн чанар ерөөсөө байхгүй, үхээнц ноцолдохым. бэлтгэл муу, хялайгаад байдагтай нь холбоотой ч юм уу.
Аа бас энэ дүрэм нь хэрэг алгаа. хэнд нь хэдэн оноо өгөхөө мэдэхгүй л хэдэн шүүгч нь эргүүтчих юм. ингэвэл тэдэн оноо гээд бат байх хэрэгтэй шд. миний чиний оноо гээл маргаал. олимпоор бас тэгээл байсан. жүдо дээр вазари юу юүко юу л гэж маргахаас энэнийх нь үү нөгөөхийх нь оноо юу гэсэн балай юм байхгүй шд. тэгээд барьц сонгодог, үеэр барилддаг нтрээ болиосой. дээр үед чинь 1 үе 10 минут үхтэл үдэг байсан гэсэн шд, 10-0 болчоод цаг нь яагаачгүй болохоор ажиллахаас аргагүй байдаг гээл хууччуул яриал байдаг.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby tsoomo » Mon Mar 04, 2013 11:33 am

Чөлөөт бөх ч аргагүй хэцүү болжээ
tsoomo
 
Posts: 349
Joined: Tue May 08, 2012 12:13 am

Re: Чөлөөт бөх

Postby Nobun@g@ » Mon Mar 04, 2013 3:57 pm

Тэххх... Шинэчлэл хийхгүй бол явахгүй болцон байна лээ...
Тайлбарлагч нь хүртэл за дараагийн үедээ хүчээ нөөж байна даа нтр гээл...

Бас тэр манайхан их тэнэгээ эсрэг өрсөлдөх багийг нь танилцуулсан чинь бүүлээд байна лээ.
Арай тэгж болохгүй шдээ... Их спорт байна даа
Image
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Re: Чөлөөт бөх

Postby 1220 » Mon Mar 04, 2013 9:28 pm


Medali talaas ni avch yzvel mongon medali bol saihan. Chanar talaas ni ahij ireh bolomj talaas ni harval hereg alga. Manaihand temtseldeh chanar daichin baidal denduu alga zugeer l huleesen harsan bergesen barildaantai bn. Baigalias zayasan zogsolt gaigyi terendee naidaal busdiig meh hiij aldaa garahiig l huleegeed baihiin. Odonchimegs iluu Burmaa zov songolt baisan daa. Yadaj daichin barildaantai. Haraad zogsood baihgyi

Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Чөлөөт бөх

Postby champion » Wed Mar 06, 2013 2:50 pm

энэ чөлөөтийнхөн ч нээрээ хөгөө чирж байна даа. шигшээн эмэгтэй багийн ахлах дасгалжуулагч ярилцлага өгч...

http://www.dnn.mn/?vfile=8&vmet_id=3420 ... vl=archive
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby champion » Mon Apr 08, 2013 6:23 pm

Азийн аварга 18-22нд Делид болох юм байна. 55д Номин, 60д Баянмөнх, 66д Мандахнаран, 74т Анхбаяр, 84д Үйтүмэн, 96д Хүдэрбулга, 120д Чулуунбат явахаар болж.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby Kopite » Wed Apr 10, 2013 12:45 pm

Одоо олигтойхон үзэж нэр хүндээ авч гарах хэрэгтэй сүүлийн үед дандаа гоочлуулсан өөрсдөө ч тааруу байсан.
User avatar
Kopite
 
Posts: 477
Joined: Thu Mar 21, 2013 2:11 pm

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Wed Apr 10, 2013 2:47 pm

,,
Last edited by galaa039 on Wed Apr 10, 2013 2:49 pm, edited 1 time in total.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Wed Apr 10, 2013 2:48 pm

Харин тийм ээ сайн барилдах хэрэгтэй байна даа.

Гэхдээ явдаг хэд нь сурсан хэдэн мэхтэйгээ л яваад байхаар үр дүн гарахгүй байх даа.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Thu Apr 11, 2013 9:21 am

Дэлхийн жишигт хүрсэн сургалт явуулах ёстой
1 цаг 16 минутын өмнө
Манай улс спортын салбарыг хариуцсан яамтай болсноос хойш хамгийн их яригдсан, басхүү хамгийн их хүлээлгэсэн Монгол Улсын Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарлаад удаагүй байна. Шигшээ баг байгуулах ажлын хэсэгт гарч ажиллаж, салбарын яам нь дөрвөн сарын турш “нухсаар” бүрэлдэхүүнийг баталсан юм. Энэ удаад өвөл, зуны болон парагийн нийт 17 спортын төрлөөр шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчдыг шалгаруулжээ. Энэ жил сүүлийн үед амжилт нь эрс дээшилсэн шатар, таэквондогийн төрлөөр Монгол Улс анх удаа шигшээ багтай болсон юм. Энэ талаар Спортын бэлтгэлийн төвийн ерөнхий дасгалжуулагч А.Басхүүтэй уулзаж ярилцлаа.

-Шигшээ багийн бүрэлдэхүүн зарлагдаад төдийлөн удаагүй байна. Тэгэхээр ярилцлагаа Монголын үндэсний шигшээ багийн талаар яриагаа эхлэх үү?

-Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүн олимпийн спортын 12, паралимпийн таван төрөл, 31 дасгалжуулагч, 126 тамирчны бүрэлдэхүүнтэй байгуулагдлаа. Аливаа улс орон нэг олимп өндөрлөхөд дараагийн олимпийн шигшээ багийн бүрэлдэхүүн өөрчлөгдөн, шинэ зохион байгуулалтад ордог. Үндэсний шигшээ багийг Биеийн тамир, спортын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтаар явуулсан. Энэхүү сонгон шалгаруулах журам, сонгон шалгаруулалт зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг ССАЖ-ын сайдын тушаалаар батлагдаж, энэ үйл ажиллагаа дүрэм журмын дагуу явагдсан.

-Та Спортын Бэлтгэлийн Төвийн ерөнхий дасгалжуулагч болоод удаагүй байна. Ажлаа юунаас эхэлсэн бэ?

-ССАЖ-ын яамны харьяа Спортын Бэлтгэлийн Төв болон Үндэсний шигшээ багийн албаныхан бид ажилдаа ханцуй шамлан шуурхай орсон. Бид үүрэгт ажлаа тус багуудын тамирчид, дасгалжуулагчдын бүрэлдэхүүнийг хүлээн авсан уулзалт, ярилцлагаас эхлэн цаашдын бодлого, үйл ажиллагаа, хийгдэх ажлын талаар хэлэлцсэн бөгөөд тэдэнд үүрэг даалгавар тавигдлаа. Ингэснээр хамгийн түрүүнд Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн нь сахилга, дэг журамтай, хувийн хариуцлага өндөр, бүтээлч сэтгэлгээтэй байх. Хоёрдугаарт шигшээ багуудын эв нэгдэл, хамтын ажиллагаа ялангуяа хамт олны харилцааны соёл, багийн уур амьсгалд дэвшил гарган бодит үр дүнд хүрэх. Гуравдугаарт юуны өмнө үндэсний шигшээ багуудын ажлын гол чухал асуудал болох сургалт, дасгалжуулалтын удирдлагын үндсэн гол чиглэл нь төлөвлөлт байх ёстой.

Ер нь Спортын бэлтгэлийн төв түүний ҮШБА-ны хамт олон бид шигшээ багийн ажлын зохион байгуулалт, сургалт дасгалжуулалтын төлөвлөлтийн технологит шинэчлэл өөрчлөлт хийхийг зорьж байна. Энэ ажилд зохих дутагдал доголдол байсан уу гэвэл байсан. Үнэхээр шинэчлэл өөрчлөлт хийхийг цаг хугацаа, бодит нөхцөл байдал шаардаж байна шүү дээ. Сургалт, дасгалжуулалтын төлөвлөлт нь тамирчдын амжилтын боломжийг урьдчилан тооцоолон тодорхойлох шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөлмөр бөгөөд нарийн технологитой үйл ажиллагаа юм шүү.

Өөрөөр хэлбэл “Зөв төлөвлөлт, амжилтын үндэс” мөн. Иймээс бид ажлаа төлөвлөлтөөс эхэлсэн.

ҮШБА-наас спортын онцлогт нь тохируулан шигшээ багуудын 2013 оны сургалт дасгалжуулалтын 2013 оны төлөвлөгөөг нэгдсэн загварт оруулан, бичмэл төлөвлөгөөг боловсруулах талаар нийт дасгалжуулагч нарт мэдээлэл өгч, сургалт явуулав. ҮШБ-ийн нийт 17 спортын төрлийн багийн сургалт, дасгалжуулалтын төлөвлөгөөг хянан засварлан, зөвлөмж өгч ажиллахад ихээхэн цаг шаардагдаж, зөвхөн нэг багийн төлөвлөгөөнд 2-4 цаг зарцуулсан төдийгүй баг тус бүр 3-8 удаа дахин давтан үзүүлснээр төлөвлөгөөгөө батлуулаад байна.

Өнгөрсөн хугацаанд Спортын төв ордны гурван давхраар нилээд хөл хөдөлгөөнтэй байлаа. Манай 17 спортын төрлийн ҮШБ-ийн дасгалжуулагчид хөдөлгөөнд орж, бие биенээсээ асуусан, эрэл хийсэн, сурах, мэдэхийг эрмэлзсэн хандлагатай байлаа. Дасгалжуулагчдын боловсруулсан төлөвлөгөө буцах тусам ахиц гарч байв. Ер нь бол олон удаа буцсан тохиолдол бий.

Зарим дасгалжуулагчид “Басхүү багш аа, би ийм судлагаа тооцоо хийлээ. Интернэтээс ийм шинэ материал авч нэмж тусгалаа” гэж ярьж байсан нь юу хэлж байна гэвэл бид асуудлыг зөв тавьж, дасгалжуулагчиддаа шаардлага тавиад, (магадгүй зарим үед хатуу шаардлага) хэлж, сургаад дэмжээд өгөх юм бол идэвх, бүтээлч ажиллагаа нь өрнөдөг юм байна.

Аливаа нэгэн асуудал дээр яагаад ийм болов. Одоо яах ёстой вэ гэдгийг өөрөөсөө асуусан дасгалжуулагчдаас л шинэ санаа, бүтээлч сэтгэлгээ гардаг. Энэ асуултыг хүн бүр өөртөө байнга тавьж, ажиллах ёстойг шаардан уриалж байгаа.

Өнөөдрийн байдлаар сургалт, дасгалжуулалтын төлөвлөлт цэгцэрч дуусч байна. Үүний араас бид одоо төлөвлөсөн ажил хэрхэн үр дүнтэй биелж байна, сургалт зарчмынхаа дагуу явагдаж байна уу гэдгийг манай СБТ-ийн Үндэсний шигшээ багийн албаныхан хяналт тавьж ажиллана.

-Ер нь сургалт дасгалжуулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа хамгийн эхэнд юун дээр анхаарав.

-Жилийн сургалт дасгалжуулалтын төлөвлөгөөг ул үндэстэй, судалгаатай боловсруулах шаардлага тавьсан. Энэ нь өнгөрсөн олимпийн циклийн дөрвөн жилийн хугацаанд тус спорт ямар дүр зурагтай байсан юм. Хэдэн цагийн бэлтгэл сургуулилт хийсэн, хичнээн сорил, хяналт тавьсан, ямар амжилт гаргасан, өнөөдөр энэхүү спортын төрлийн шигшээ баг тив, дэлхийд аль төвшинд байгааг судалж, түүнд дүн шинжилгээ хийснээр цаашдаа яаж ажиллах вэ гэдгээ тодорхойлон төлөвлөх юм.

Өөрөөр хэлбэл шигшээ баг бүрийн ололт, алдаа дутагдлыг нарийвчлан судалснаар дараа жилийн хийх ажлыг тодорхойлон энэ үндсэн дээр 2013 оны сургалт дасгалжуулалтын зорилгоо оновчтой дэвшүүлэн тавьж, түүнд хүрэхийн тулд зорилтуудаа бодитой тодорхойлсноор төлөвлөлт нь үр дүнтэй болно.Үүн дээр бид алдаж байсан юм билээ. Зарим төлөвлөлтийн зорилго, зорилтууд нь хольж хутгалдсан эсвэл хэт ерөнхий байсан.

Иймд энэ оны эцсийн зорилго юу вэ гэдгээ гаргаж тавихаар зорилгоо хэрэгжүүлэх зорилтууд нь тодорч, цаашид хийх бэлтгэлийн төлөвлөгөөтөй уялдаж өгөх юм шүү гэж дасгалжуулагч нартаа зөвлөж байна.

-ҮШБ-уудын сургалт дасгалжуулалтын төлөвлөгөөг батлахдаа юун дээр нь анхаарсан вэ?

-Сургалт дасгалжуулалтын төлөвлөгөөг боловсруулах ажлын нэг гол асуудал нь спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрчимжүүлэн, олон улсын арга туршлагыг нэвтрүүлэхэд түлхүү анхаарах нь чухал. СБТ-ийн Спортын анагаах ухааны алба, Эрдэм шинжилгээ судалгааны алба, Үндэсний шигшээ багийн албаны хамтын ажиллагааг сайжруулах ёстой. Ингэснээр бидний яриад буй шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөлт хийгдэн батлагдсанаар түүний дагуу тамирчид, дасгалжуулагчид бэлтгэл сургуулилтаа хийнэ.

Дээрхи гурван албаны хамтын ажиллагааг шинэ шатанд гарган, түүний уялдаа холбоогоо сайжруулснаар энэхүү бэлтгэлийн төлөвлөлтийн ажил бодит үр дүнд хүрэх учиртай. Иймээс бид САУА-ны дарга, гавьяат эмч Ч.Насанбат, ЭШСА-ны дарга, доктор (Ph.D) Б.Ганзориг нартай нэгэн зорилго, үйлсийн тухай ярилцаж, санал бодлоо солилцсон. Манай үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид бид сургалт дасгалжуулалтын төлөвлөгөөгөө шинэлэг байдлаар гаргаад байна.

Одоо тэгвэл дээрхи хоёр албанаас хэрэглэх эм, витамжуулалт болон ямар хяналт, үзлэг тавих, ямар сорил, судлагаа шинжилгээ явуулах вэ гэдгээ манай ҮШБ-уудын төлөвлөгөөтөй уялдуулан өөрсдийн график төлөвлөгөөгөө гарган тусгаж өгөх юм. Түрүүчээсээ хэрэгжиж эхлээд байна. Үүнийг л бид бодитой болгоход анхаарна. Ийнхүү төлөвлөлтийг ШУ-ны үндэслэлтэй, шаардлагын дагуу хийснээрээ ҮШБ-уудын сургалт, дасгалжуулалтын менежментийг сайжруулан, түүнийг удирдан явуулах зөв тогтолцоог бий болгохыг зорьж байна.

-Энэ гурван албанаас гадна өөр хамтран ажиллах талаар юу хэлэх вэ?

-Олон улсын туршлага арга барилаас суралцахаас гадна манай улсын эрдэмтэд буюу өөрөөр хэлбэл монгол хөрсөн дээрээ буусан монгол эрдэмтдийнхээ санал, үнэтэй зөвлөмжийг сонсч хамтарч ажиллана. Монгол хүнийг монгол эрдэмтэд илүү мэдэх учир тэднийгээ түших нь чухал гэж үзсэн юм. Энэ талаар шинжлэх ухааны доктор, профессор Г.Лхагвасүрэн, доктор (Ph.D) профессор Ч.Зоригтбаатар, Д.Ганбат, Г.Сүхбат зэрэг эрдэмтэдтэй тодорхой асуудлаар ярилцаж саналыг нь авсан. Зөвхөн улсын шигшээ багийн дасгалжуулагчид төдийгүй ирээдүй залгамж халааг бэлдэж буй клубууд, аймаг, дүүргийн спортын хороо болон их дээд сургуулиудын чөлөөт бөхийн багш дасгалжуулагчдын хэмжээнд энэ сарын сүүлээр болох залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний дараа онол,практикын сургалт семинарийг СБТ-ийн Үндэсний шигшээ багийн албанаас явуулна. Эрэгтэй чөлөөт бөхийн амжилт унаж, зогсонги байдалд ороод байгаа үед энэ бол тулгамдсан асуудал юм.

-Цаашид тив, дэлхий, олон улсын хэмжээнд амжилт гаргахын тулд юунд хамгийн их анхаарах ёстой юм болоо? Та монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд олон жил ажилласан хүн үүнийг анзаарсан нь ойлгомжтой.

-Би 40 гаруй жилийн турш олон улс болон өөрийн орны багагүй туршлага хуримтлуулсан. Энэ мэдлэг, туршлагаа манай ирээдүй болсон залуусдаа үлдээе гэсэн зорилго бодолтой явдаг. Манай Спортын бэлтгэлийн төв маань зургаан ажлын албатай.

Энэ Спортын бэлтгэлийн төв бол хүнээр бүтээгдэхүүн хийдэг сургалт, дасгалжуулалтын үйлдвэрлэл болсон газар юм. Ачааны хүндийг баг тамирчдынхаа хамт бид үүрнэ. Тийм учраас энэ зургаан алба буюу төвийн нийт хамт олон тамирчин, дасгалжуулагч, мэрэгжилтэн, ажилтан цэвэрлэгчээсээ авахуулаад үүргээ ухамсарлан нэг цөм болж ажиллахыг манай төвийн удирдлагууд их анхаарч ажиллаж байгаа.

Спортын бэлтгэлийн төвийн бүх албад нэгдмэл ажиллаж, тив, дэлхий, олимпод тамирчдын гаргах амжилтыг тогтворжуулан улмаар ахиулах нөхцлийг бүрдүүлэх учиртай. Дэлхийн дэвжээнд өрсөлдөн тэмцэлдэх манай баг тамирчдын арын алба өөрөөр хэлбэл фронтын ар тал бол бид шүү дээ.

-Ингэж олон өдрийн турш сургалт дасгалжуулалтын төлөвлөгөөн дээр ажиллахад юуг илүү анхаарч, спортын холбоодтой хэрхэн хамтран ажиллах вэ?

-Спортын бэлтгэлийн төв, түүний Үндэсний шигшээ багийн алба нь спортын холбоодтойгоо хамтын ажиллагаагаа улам сайжруулан, үр дүнтэй ажлыг өрнүүлэн ажиллана. Харин энэ хамтын ажиллагааны ил тод, нээлттэй байдал, харилцан хүндлэл, ойлголцол болон хамт олны уур амьсгал нь одоо өөрчлөгдөх нь хамгийн чухал байна. Үүнийг зөвхөн ярих биш ээ, бодит ажил болгох нь бидний үүрэг юм. Учир нь ажил бол хоёр талаасаа гэдэг шүү дээ.

-Үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилт хаагуур хийх бэ? Бэлтгэлийн байрны хувьд хэр хангамжтай байна вэ?

-Спортын төв ордонд манай улсын спортын гол төрөл бэлтгэл сургуулилтаа базаадаг. Бөхийн жүдо барилдаан СТО-ны “Б”, боксчид өөрийн зааланд бэлтгэлээ хийдэг. Чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй баг нь хоёр дэвжээ бүхий тус тусдаа заалтай. Мэргэжлийн дасгалжуулагч бүхий шигшээ багийнхны биеийн ерөнхий хөгжлийн хүчний бэлтгэлийн заал гэж бий. Буудлагын шигшээ баг мөн өөрийн гэсэн байртай. Гэхдээ өнөөдрийн спортын хөгжлийн шаардлагыг хангасан заал, талбай, хэрэгслэл материал дутагдалтайг хэлэх хэрэгтэй.

-Шигшээ багийн дасгалжуулагчид тамирчин бүртэйгээ тулж ажиллахад хүрэлцээтэй байдаг уу? Орчин үед өндөр амжилт гаргаж байгаа тамирчны ард бүхэл бүтэн баг ажиллаж байдаг шүү дээ.

-Дасгалжуулагчдынхаа санаа бодлыг нь сонсож байхад наад асуудал чинь яригдсан. Жишээ нь боксын спортын онцлого дасгалжилт болох лап барих нарийн мэргэжлийн хүндхэн ажил бий. Энэ тохиолдолд дасгалжуулагчид нь хүрэлцэхгүй байдаг. Үүнийг бид хүлээж аваад шийдэх гэхээр хөрөнгө мөнгө санхүүжилттэй холбоотой асуудал гарч ирнэ. Гэхдээ үүнийг чухалчилж цааш нь асуудал болгон тавих нь зүйтэй. Орчин үеийн спортын шаардлагын хэмжээнд дасгалжуулалтыг явуулъя гэвэл шийдвэртэйхэн орон тоог нь нэмэх хэрэгтэй.

-Мэдээж Үндэсний шигшээ багийн эрхэм зорилго бол 2016 оны Бразилийн олимпод амжилттай оролцох явдал. Тэгвэл энэ олимпод хэрхэн бэлтгэх ёстой вэ?

-2016 оны Бразилийн олимп бол Бээжин, Лондонгийнхоос огт өөр онцлог газар нутаг, орчинд болно. Алс хол, цагийн зөрүү ихтэй, тухайн улс нь Экваторын 00 бүсээс урагш оршдог гэдгийг бид тооцох нь чухал. Тиймээс Рио-Де-Жанейрод болох олимп хүндхэн байх болно. Өмнө нь бид яг ийм бүс нутагт болсон Олимпийн наадам, ДАШТ-нд тун тааруу оролцож байсан тохиолдол бий. Тэгэхээр бидэнд шинжлэх ухааны үндэстэй, олон талын нарийн судалгаа, тооцоотой олимпд бэлдэх шаардлага тавигдана.

Бид олон улсын хэмжээнд сэтгэж, дэлхийн жишигт хүрсэн сургалт дасгалжуулалт явуулахыг өнөөгийн цаг үе биднээс шаардаж байна. Үүнийг хаа, хаанаа ойлгож, анхааран ажиллах хэрэгтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ОЙНБИЛЭГ
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby champion » Thu Apr 18, 2013 9:37 am

Зиа өнөөдөр азийн аварга эхэлж байдаг. энэ ФИЛА бас муу ажиллаж байна аа. тэмцээний өмнхө мэдээлэл, кодексоо ч оруулчихгүй имй байхаар чинь нөгөөдүүл нь тэгэхгүй яахав дээ. Энэтхэгийн бөхийн холбоо нь ч гэсэн таг л байхын.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby bure » Thu Apr 18, 2013 7:59 pm

Xarin tiimee yu ch baixgyi baixiin...
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

Re: Чөлөөт бөх

Postby galaa039 » Thu Apr 18, 2013 10:53 pm

мэдээлэл олдох нь уу

сайт байхгүй юм байх даа.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Чөлөөт бөх

Postby Takanohana_Nowitzki » Fri Apr 19, 2013 9:49 am

Жүдо бол аль хэдийн гаргацан даа. удирдлага нь солигдлоо гээд байсан яааваа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Чөлөөт бөх

Postby champion » Fri Apr 19, 2013 10:17 am

Жудогийн оноолтууд нь аль хэдийнэ гарцан http://www.ippon.org/jua_sen2013.php
Чөлөөт бол бүр таг. сонгомол өчигдөр явагдаад дууссан бололтой хуваарь нь тийм байна. энэ ФИЛА бүтэхгүй ээ ядаж ийм жижиг асуудлуудаа ч шийдчихгүй. тэр оноолтоо харуулчих тийм хэцүү байгаан байх даа... wrestlingfederationofindia.com/images/infos_04_newdelhi.pdf
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby kayo » Fri Apr 19, 2013 11:04 am

Харин тхх, ийм байхаар чинь олимпоос хасагдалгүй яахав дээ, ФИЛА ер нь л дампуу, жудогийн холбоотой бол харьцуулашгүй
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Чөлөөт бөх

Postby champion » Fri Apr 19, 2013 2:22 pm

Official Schedule
India Standard Time (GMT +5:30)

Final - Olympic Event Final

Thursday, April 18th
14:00 - 17:00 Men's Greco-Roman -55kg Qualification Rounds
14:00 - 17:00 Men's Greco-Roman -60kg Qualification Rounds
14:00 - 17:00 Men's Greco-Roman -66kg Qualification Rounds
14:00 - 17:00 Men's Greco-Roman -120kg Qualification Rounds
14:00 - 17:00 Men's Greco-Roman -55kg Repechages
14:00 - 17:00 Men's Greco-Roman -60kg Repechages
14:00 - 17:00 Men's Greco-Roman -66kg Repechages
14:00 - 17:00 Men's Greco-Roman -120kg Repechages
19:30 - 21:30 Men's Greco-Roman -55kg Finals
19:30 - 21:30 Men's Greco-Roman -60kg Finals
19:30 - 21:30 Men's Greco-Roman -66kg Finals
19:30 - 21:30 Men's Greco-Roman -120kg Finals


Friday, April 19th
14:00 - 17:00 Men's Greco-Roman -74kg Qualification Rounds
14:00 - 17:00 Men's Greco-Roman -84kg Qualification Rounds
14:00 - 17:00 Men's Greco-Roman -96kg Qualification Rounds
14:00 - 17:00 Women's Freestyle -48kg Qualification Rounds
14:00 - 17:00 Men's Greco-Roman -74kg Repechages
14:00 - 17:00 Men's Greco-Roman -84kg Repechages
14:00 - 17:00 Men's Greco-Roman -96kg Repechages
14:00 - 17:00 Women's Freestyle -48kg Repechages

19:30 - 21:30 Men's Greco-Roman -74kg Finals

19:30 - 21:30 Men's Greco-Roman -84kg Finals

19:30 - 21:30 Men's Greco-Roman -96kg Finals
19:30 - 21:30 Women's Freestyle -48kg Finals


Saturday, April 20th

14:00 - 17:00 Women's Freestyle -51kg Qualification Rounds

14:00 - 17:00 Women's Freestyle -55kg Qualification Rounds

14:00 - 17:00 Men's Freestyle -55kg Qualification Rounds

14:00 - 17:00 Men's Freestyle -60kg Qualification Rounds

14:00 - 17:00 Women's Freestyle -51kg Repechages

14:00 - 17:00 Women's Freestyle -55kg Repechages

14:00 - 17:00 Men's Freestyle -55kg Repechages

14:00 - 17:00 Men's Freestyle -60kg Repechages

19:30 - 21:30 Women's Freestyle -51kg Finals

19:30 - 21:30 Women's Freestyle -55kg Finals

19:30 - 21:30 Men's Freestyle -55kg Finals

19:30 - 21:30 Men's Freestyle -60kg Finals


Sunday, April 21st

14:00 - 17:00 Women's Freestyle -59kg Qualification Rounds

14:00 - 17:00 Women's Freestyle -63kg Qualification Rounds

14:00 - 17:00 Women's Freestyle -69kg Qualification Rounds

14:00 - 17:00 Women's Freestyle -72kg Qualification Rounds

14:00 - 17:00 Men's Freestyle -120kg Qualification Rounds

14:00 - 17:00 Women's Freestyle -59kg Repechages

14:00 - 17:00 Women's Freestyle -63kg Repechages

14:00 - 17:00 Women's Freestyle -67kg Repechages

14:00 - 17:00 Women's Freestyle -72kg Repechages

14:00 - 17:00 Men's Freestyle -120kg Repechages

19:30 - 21:30 Women's Freestyle -59kg Finals

19:30 - 21:30 Women's Freestyle -63kg Finals

19:30 - 21:30 Women's Freestyle -67kg Finals

19:30 - 21:30 Women's Freestyle -72kg Finals

19:30 - 21:30 Men's Freestyle -120kg Finals


Monday, April 22nd

14:00 - 17:00 Men's Freestyle -66kg Qualification Rounds

14:00 - 17:00 Men's Freestyle -74kg Qualification Rounds

14:00 - 17:00 Men's Freestyle -84kg Qualification Rounds

14:00 - 17:00 Men's Freestyle -96kg Qualification Rounds

14:00 - 17:00 Men's Freestyle -66kg Repechages

14:00 - 17:00 Men's Freestyle -74kg Repechages

14:00 - 17:00 Men's Freestyle -84kg Repechages

14:00 - 17:00 Men's Freestyle -96kg Repechages

19:30 - 21:30 Men's Freestyle -66kg Finals

19:30 - 21:30 Men's Freestyle -74kg Finals

19:30 - 21:30 Men's Freestyle -84kg Finals

19:30 - 21:30 Men's Freestyle -96kg Finals
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Чөлөөт бөх

Postby bure » Fri Apr 19, 2013 8:11 pm

Za Tumurkhuleg alt avlaa daa sain bna aa...
bure
 
Posts: 804
Joined: Thu Sep 10, 2009 10:29 am

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron