Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Wed Apr 22, 2009 6:02 pm

Чөлөөтийнхөн тивийн аваргад өрсөлдөнө

Монголын чөлөөт бөхийн энэ оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ хангаж байна. Насанд хүрэгчдийн тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх тавдугаар сарын 2-7-нд Тайландад болох юм. Энэ удаагийн тэмцээнд оролцох Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Л.Чинбат тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 26-нд тус улсыг зорих бол тамирчид тавдугаар сарын 1-нд эх орноосоо мордох ажээ. Эрэгтэй, эмэгтэй долоон жинд өрсөлдөх нийт долоон тамирчнаас хоёр шүүгч тивийн аваргад оролцох аж. Харин тамирчдыг “Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулга, “Замчин” спорт хорооны дасгалжуулагч З.Дүвчин нар дасгалжуулах ажээ.

Дашрамд сонирхуулахад, бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх есдүгээр сарын 21-27-ны өдрүүдэд Данийн Хернинг хотод болох бол залуучуудын ДАШТ ирэх наймдугаар сарын 4-9-нд Туркийн Анкара хотод болох юм.

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Wed Apr 29, 2009 5:45 pm

Биеийн тамир спортын газрын дарга Ч.Наранбаатарын тушаалаар үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдыг томилжээ.

Ахлах дасгалжуулагч Б.Гантогтох /Монгол улсын гарьд, Олон улсын хэмжээний мастер/

Дасгалжуулагч Цэ.Баярсайхан /Спортын мастер/

Дасгалжуулагч А.Цэдэнсодном /Олон улсын хэмжээний мастер/

Дасгалжуулагч З.Дүвчин /Монгол улсын гавьяат тамирчин, Монгол улсын заан/

Дасгалжуулагч Т.Сүхбаатар /Олон улсын хэмжээний мастер/
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby kayo » Wed Apr 29, 2009 6:27 pm

Гантогтохыг ахлах болгочихжээ, Өсөхөөгөөс ч чөлөөтөөр хамаагүй дээр л дээ, их хашир, багаасаа барилдахдаа 3 оноо авчихаад хамгаалаал, 3-0оор л дуусдаг байсан гэсэн, энэ хашир зан нь шинэ дүрмэнд ч уг нь таарах л юм байна
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Tue May 05, 2009 12:16 pm

О.Бурмаа, Б.Одончимэг, Д.Отгонцэцэг нар ААШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Тайландад энэ сарын 2-нд эхэлсэн бөхийн чөлөөт барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр сонгомол бөхийн төрлийн аваргуудыг тодруулсан бол өнгөрсөн ням гаригт чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээн 55 кг-ын жингийн барилдаанаар эхэлсэн юм. Энэ жинд манай бөх зодоглоогүй. Харин эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Японы бөх Мацукава Чикако түрүүлж, Хятадын бөх мөнгөн медаль хүртсэн бол Казахстан, Ардчилсан Солонгосын бөхчүүд хүрэл медалийн эзэн болжээ.

Өчигдөр ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сонгомол бөхийн зарим жингийн барилдаан болон чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48, 51, 63, 67, 72 кг-ын барилдаан боллоо. Энэ өдөр тэмцээний 48 кг-ын жинд өрсөлдсөн Д.Баасанжаргал /Хүч/ эхний тойрогтоо Японы бөх Сакамота Макикод ялагдсанаар тэмцээнийг орхисон бол 51 кг-д хүч үзсэн Д.Отгонцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогт БНАСАУ-ын бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Өмнөд Солонгосын тамирчныг ялснаар хүрэл медалийн болзол хангажээ. Харин

63 кг-ын жинд оролцсон Ш.Түмэнцэцэг эхний тойрогтоо Өмнөд Солонгосын бөхөд ялагдсанаар тэмцээнийг дуусгав. Ингээд 67 кг-ын барилдаан эхлэхэд манай тамирчин, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Б.Одончимэг эхний өрсөлдөгч Казахстаны бөхөд ялагдаж, Казахстаны бөх амжилттай барилдан алтан медалийн төлөө өрсөлдсөн тул дагах барилдаанд гарч, шийдвэрлэх барилдаанд Тайваний бөхийг ялснаар хоёр дахь хүрэл медалийн эзэн болжээ. Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 72 кг-д манай туршлагатай тамирчин, ОУХМ О.Бурмаа өрсөлдөж, мөн л дагах барилдаанд зодоглон, Өмнөд Солонгосын тамирчныг ялснаар хүрэл медаль зүүлээ. Ийнхүү Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдсөн бүсгүйчүүдийн баг одоогоор гурван хүрэл медаль хүртээд байна. Өнөөдөр тус тэмцээн эмэгтэйчүүдийн 59 кг, эрэгтэйчүүдийн 55, 60, 66 кг-ын барилдаанаар үргэлжилнэ. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 7-нд өндөрлөх юм.

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby galaa039 » Tue May 05, 2009 2:03 pm

55-д Цогтбаатар эхний тойрогтоо Японы бөхтэй барилдаж 2:3, 1:0, 2:1 гэсэн оноогоор харамсалтай ялагджээ. Японы бөх дараагийн тойрогт витнамыг ялаад солонгостой барилдана.
60-д Мандахнаран эрний тойрогтоо Витнамын бөхийг 4:6, 0:6 ялсан байна.
66-д Өнөрбат энхий тойрогтоо ялсан байна. Дараагийн тойрогт солонгосын бөхтэй барилдана.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: чєлєєт бєх

Postby galaa039 » Tue May 05, 2009 2:08 pm

Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: чєлєєт бєх

Postby galaa039 » Tue May 05, 2009 2:30 pm

55-д Цогтбаатарыг ялсан япон нь солонгост ялагдаад тэмцээнээ дуусгав.
60-д Мандахнаран Витнам, Иран, Хятадыг ялаад аваргын төлөө хойд солонгосын бөхтэй барилдана.
66-д Өнөрбат эхний тойрогтоо ялаад дараагийн тойрогт Солонгосын бөхөд ялагжээ. Ялсан солонгос нь японы бөхөд ялагдснаар манай хүн цаашид барилдах боломжгүй боллоо.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Wed May 06, 2009 9:29 am

60 кг-д барилдсан Мандахнаран хойд солонгосын Жо Тон Хю хэмээх бөхөд ялагдаж мөнгөн медаль хүртсэн бол
55 кг-д барилдсан Цогтбаатар японы бөхөд ялагдаснаар тэмцээнээ дуусгаж......
эмэгтэй 59 кг-д барилдсан Батцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж 2р тойрогтоо Тайваны бөхийг ялж 3р тойрогтоо Японы бөхөд ялагдаснаар тэмцээнээ дуусгасан байна.
Өнөөдөр эрэгтэй 74кг-д Гомбодорж 84кг-д Түгждoрж 96кг-д Энх-Амгалан нар барилдана.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby kayo » Wed May 06, 2009 11:29 am

Бас яахав нэг мөнгөн медаль авжээ, ираныг ялчихсан энэ Мандахнаран чинь харин гайгүй хүүхэд байна уу
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Wed May 06, 2009 5:32 pm

улсын аваргаар Наранбаатарыг ялж байсан хоосонгүй л юм байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby haka » Wed May 06, 2009 5:36 pm

Наранбаатар яваагүй юм уу :smile:
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Wed May 06, 2009 6:36 pm

манай эмэгтэй шигшээ багийн дүнгээр 5р байранд оржээ.
1т Хятад
2т Япон
3т Казакстан орсон байна.

Өнөөдөр 74т барилдсан Гомбодорж Энэтхэг-н Кумар Рамэшт ялагдсан бол 84т барилдсан Түгждорж Пакистаны бөхийг ялсан ч 2р тойрогтоо Казакстаны бөхөд ялагдсан бол 120д барилдсан Чулуунбат эхний тойрогтоо гоц мөргөж 2р тойрогтоо Казакстаны бөхөд ялагдаж тэмцээнээ дуусгасан байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby kayo » Wed May 06, 2009 6:45 pm

Энэ Гомбоо, Түгжээ 2 хэрэг алгаа, монголдоо болохоор түрүүлээд байдаг, гадагшаа гарахаараа л мяараад, очиж очиж энэтхэгт хусуулаад
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: чєлєєт бєх

Postby Бамбууш » Thu May 07, 2009 10:30 pm

Өө за за энэтхэг мэнэтхэгт одоо бүүр хсуулдаг болчихсон
тэгсэн нөгөө алиа газар нь манайхаас дасгалжуулагч аваад л
Усчны морь усгүй гэдэг шиг л үнэхээр ичмээр юм *****2
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Thu May 07, 2009 10:56 pm

96д барилдсан Энх-Амгалан мөнгөн медаль авж алтын төлөө Ираны бөхөд ялагдсан байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Tue May 12, 2009 5:10 pm

Бөхийн чөлөөт барил дааны Ази тивийн аварга шал га руулах 22 дахь удаа гийн тэмцээнд амжилттай өрсөлдөж, мөнгөн медаль хүрт сэн “Арслан” клуб, “Сүлд” спорт хорооны та мир чин Т.Энх-Амгалантай ярилцлаа.

-Анх удаа тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөөд мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. Зооны барил­даанд хаанахын бөхчүүдтэй таарав. Өрсөлдөгчид хэр хүчтэй байсан бэ?

-Миний оролцсон анхны тивийн аваргын тэмцээн байсан болохоор маш сайн барилдах ёстой л гэж бодож эндээс явсан. Бэлтгэл сайн байсан болохоор гайгүй байх болов уу гэж найдаж байлаа. Эхний тойрогт гоц мөргөсөн л дөө. Дараагийн барилдаанд Хятадын бөхтэй таарсан. Энэ жил Бүх Хятадын аваргад түрүүлсэн тамирчин юм билээ. Тэр бөхийг эхний тойрогтоо 4:1-ээр, хоёрдугаар тойрогт 1:0 харьцаагаар ялсан. Харин дараагийн өрсөлдөгч болох Сирийн бөхийг 4:0, 3:0 харьцаагаар ялж, алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон.

-Хэдэн настайдаа азиас мөнгөн медаль хүртэв?

-Би 1985 онд төрсөн. Тэгэхээр 24 настай.

-Алтан медалийн төлөө барилдсан Ираны бөх Саед Абрахим дэлхийн аваргын мөнгөн ме­даль тай бөх байсан. Тэр тамирчинтай яаж барилдав?

-Сайн бөх л дөө. Эхний тойргийн барилдаанд Ираны бөхийг давхар хамж яваад дэвжээний захад шидүүлж оноо алдсан. Яалт ч үгүй л дийлээгүй. Барилдаан 3:0, 1:0 харьцаагаар дууссан.

-Чөлөөт бөхөөр хэдэн оноос эхэлж барилдаж байгаа вэ?

-1994 оноос эхэлж барилдсан. Тэр үед Завханаас хотод орж ирээд л Б.Баттулга багшийнхаа шавь болж, чөлөөт бөхөөр хичээллэж байна. Багшдаа их баярлаж явдаг. Сая манай клубын хоёр тамирчин Азийн аваргад орлоо. Ж.Чулуунбат бид хоёр. Хоёулаа хүнд жингийн бөхчүүд мөртлөө нэг багшийн шавь гэдгийг хэлэх гэсэн юм. Ер нь манай багш чөлөөт бөхийн бүх жинд жигд сайн тамирчин бэлтгэж байгаа нь бахархмаар сайхан санагддаг.

-”Арслан” клубынхэн энэ жилийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр түрүүлсэн. Өмнө нь бас нэг удаа түрүүлсэн санагдаж байна?

-Энэ жил манай багшийн шавь нар улсын аваргад сайн барилдсан. Хоёр жилийн өмнө бас багаараа насанд хүрэгчдэд түрүүлж байсан.

-Тэр жил та улсын аваргад түрүүлсэн байх аа?

-Тэгсэн.

-Гэхдээ Азид Ж.Чулуунбат явсан билүү?

-Тийм. Чука улсын аваргаас мөнгөн медаль авсан байсан юм. Бид хоёр хоёулаа 96 кг-д барилддаг байсан. Багш нар ярилцаж байгаад Ж.Чулуунбатыг Азийн аваргад, намайг дэлхийн аваргад явуулж байсан.

-Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх өөрт чинь нээлттэй байгаа гэж ойлгож болох уу?

-Оролцох боломж бол байгаа л даа. Гэхдээ шууд оролцох хүн нь би гэсэн үг биш. Чөлөөт бөхийн холбоо одоо ирэх зургадугаар сард бүх жинд сорил явуулна. Эндээс жин тус бүрд найман тамирчин сонгох бол дараагийн сорилоор дөрөв, дараагийнхаар нь хоёр тамирчин үлдээх журмаар сонгон шалгаруулалт явуулж, хамгийн сүүлд тэнцсэн тамирчинд дэлхийн аваргад өрсөлдөх эрх олгох юм билээ.

-Та үндэсний бөхөөр барилддаг. Аймгийн арслан цолтой хүн. Тэгэхээр наадмын өмнө, зургадугаар сард үндэсний бөхийн бэлтгэлд цаг зав гаргах боломж бага байх нь ээ?

-Нэгэнт их спортоор амжилт гаргая гэж зорьж байгаа болохоор одоохондоо үндэсний бөхийн бэлтгэл, барилдаанд цаг гаргах боломж тааруу байна.

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр Н.Алтантулга та хоёрыг алтан медалийн төлөө барилдаж дуусахад үзэгчдийн зүгээс эвгүй үйлдэл гаргасан. Та нэлээд бухимдсан байх?

-Бухимдах ч багадмаар байсан. Их эвгүй санагдсан. Зарим хүмүүс барьцаа аваагүй байхад барилдаан эхэллээ гэж харсан юм байналээ. Н.Алтантулга барьцаа авч, миний нурууны ард гараа холбосон, шүүгч шүгэл үлээсэн. Тэгээд л барилдааныг үргэлжлүүлж би оноо авсан. Гэтэл үзэгчдийн сууд лаас усны сав ороод ирсэн. Гэхдээ дараа нь тэрийг шидсэн хүн уучлалт гуйсан. Андуурч харсан байж болно шүү дээ. Би юм бодоогүй.

-Ж.Чулуунбатыг уг нь саяын Азийн аваргад сайн барилдах байх гэж ярих хүмүүс олон байсан?

-Манай хүн хатуу сугалаа татсан. Эхний өрсөлдөгч нь Бээжингийн олимпиос хүрэл авсан хүн ш дээ. Марик Мулталимов Казахстаны нэр дээр барилддаг болохоос Дагестаны бөх.

-Хүнд жинд бэлтгэл хангагч дутагдалтай байгаа харагддаг?

-Дутагдалтай гэж болно доо. Заримдаа Ж.Чулуунбат бид хоёр хоорондоо л бэлтгэлээ хийх өдөр олон гардаг.

-”Сүлд” спорт хороонд хэдийнээс харьяалагддаг болсон бэ?

-2007 оноос. Манай хороо яг тэр үед байгуулагдаж байсан. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 401 дүгээр ангид харьяалагддаг юм.

-Ямар цолтой вэ, та?

-Дэд ахлагч.

-Азийн аваргаас медаль авч, олон улсын хэмжээний мастер боллоо. Ангидаа цол ахих болов уу?

-Мэдэхгүй. Тэрийг би мэдэхгүй шүү дээ.

-Нээрэн. Саяын азийн аваргын чөлөөтийн тэм цээний дараа элсний бөхийн тивийн аварга шалгаруулах тэмцээн гэж болсон байна. Энэ талаар тодруулж өгөөч?

-Хоёр жингийн ангилалд болсон л доо. +85, -85 гэсэн. Манай Ж.Чулуунбат +85 кг-ын жинд, Д.Түгждорж -85 кг-ын жинд түрүүлж, хоёулаа алтан медаль хүртсэн. Миний хувьд -85 кг-ын жинд хүрэл медаль зүүлээ.

-Элсний бөхийн төрлөөр Азийн наадмын авар а болж байсан хүний хувьд нөгөө хэддээ зөвлөгөө өгөв үү?

-Миний зөвлөх гэж юу байхав. Ганц нэг юм л хэлсэн /инээв/.

-Энэ жил анх удаа зохион байгууллаа. Элсний бөхийн төрлийг хөгжүүлэх талаар нэлээд зүйл хийж байх шиг байна?

-Ер нь тийм тал ажиглагдаж байсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг энэ жил бас анх удаагаа зохион байгуулах юм билээ.

-Дүрэм нь ямар юм байна?

-Чөлөөт бөхтэй төстэй л дөө. Гурван минутаар нэг тойрог барилдана. Шууд гурван онооны мэхээр буулгавал цэвэр ялна. Мөн хоёр оноо авбал хожих боломжтой гээд дүрэм нь их энгийн.

-Тайландаас ирээд нэг баяртай мэдээ сонссон байх. “Сэнгүр” брэнд өөрт чинь Лондонгийн олимп хүртэл тэтгэлэгт цалин олгохоор болсон. Энэ тухай хэзээ мэдсэн бэ?

-Ирээд Б.Наранбаатар ахаас мэдсэн. Баярлалгүй яахав. Тамирчин хүний амьдрал, бэлтгэл сургуулилт гээд бүхий л зүйлд тэр хамт олны олгож байгаа мөнгөн урамшуулал, цалингийн тэтгэлэг бодит хувь нэмэр болно. Маш том дэмжлэг, туслалцаа байна гэж би их баярлаж байгаа. Азийн аваргаас медаль авч үзлээ. Ирээд энэ амжилтыг минь мялаасан сайхан мэдээ сонслоо. Маш их урам зориг авч байна гэх үү дээ. Бэлтгэлээ сайн хийгээд, дараа дараагийн тэмцээнд сайн барилдах юм шүү гэсэн бодол л яг одоо толгойд эргэлдэж байна даа.

Б.БАДМАА
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby BilguunRM » Tue May 26, 2009 6:19 pm

Чуугий wrote:Бөхийн чөлөөт барил дааны Ази тивийн аварга шал га руулах 22 дахь удаа гийн тэмцээнд амжилттай өрсөлдөж, мөнгөн медаль хүрт сэн “Арслан” клуб, “Сүлд” спорт хорооны та мир чин Т.Энх-Амгалантай ярилцлаа.

:-D :-D
:-D :-D
Real Madrid & Sacramento Kings
BilguunRM
Мадридиста
Мадридиста
 
Posts: 592
Joined: Sun Feb 22, 2009 8:11 pm
Location: Santiago Bernabeu

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Wed Jun 10, 2009 6:49 pm

Сонгон шалгаруулах тэмцээн өндөрлөлөө.Жин тус бүрт эхний 3т орсон тамирчид.
Эмэгтэй
48кг
Нарангэрэл
Баасанжаргал
Даваасүрэн
51кг
Отгонцэцэг
Солонгогэрэл
Өлзийбаяр
55кг
Отгонжаргал
Гандолгор
Номин-Эрдэнэ
59кг
Батцэцэг
Цэвэгмид
Отгонтөгс
63кг
Түмэнцэцэг
Мөнхтуяа
Баярзаяа
67кг
Болортунгалаг
Наранцэцэг
Оюунсүрэн
69кг
Бурмаа
Наранчимэг.Г
Наранчимэг.Б

Эрэгтэй
55кг
Наранбаатар
Амархүү
Цогтбаатар
60кг
Ням-Очир
Лхагвадорж
Өлзийбаяр
66кг
Өнөрбат
Батзориг
Оюунболд
74кг
Гомбодорж
Мэндсайхан
Нямжав
84кг
Өсөхбаатар
Мэндбагана
Гансүх
96кг
Ганзориг
Алтантулга
Пүрэвдагва
120кг
Баянмөнх
Дамдинхүү
Сүхбаатар
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby kayo » Wed Jun 10, 2009 10:53 pm

Энэ чинь харин овоо чанартай тэмцээн болжээ, шинэ холбоо овоо юм хийх гээд байна уу даа, иймэрхүү тэмцээнээс чансаа гаргаж эхний 8 нь сардаа нэг удаа ч юм уу тэмцээн цохиогоод, сүүлд орсон 3г нь хасж өөр хүн оруулж лийг маягаар хөгжүүлбэл, заавал гадагшаа хөрөнгө зарж явахгүйгээр дотооддоо жингийн өрсөлдөөнийг чанаржуулах боломжтой.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: чєлєєт бєх

Postby Raul_ag » Thu Jun 11, 2009 9:50 pm

Onorooo maani aldag boljeee kekeke tsagiiin saihand beltgel hiiigeeed alaltsaad yawdag baij saihan baijeee :-D :-D :-D
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Tue Jun 16, 2009 9:44 am

Бувайсар Сайтиев: Олимпоос хойш амьдрал уйтгартай болж байна
Image

-Бувайсар Хамидович, Бээжингийн олимпийн наадамд байгуулсан таны түүхэн ялалтаас хойш олон сар өнгөрлөө. Та олимпийн тухай нэгд нэгэнгүй тунгаан бодож, ямар нэгэн дүгнэлт хийчихсэн байгаа байх?

-Харин ч үгүй. Би ямар ч дүгнэлт хийгээгүй. Спортын бэлтгэлийн оргил үеэсээ аажмаар гарах ёстой гэдгийг ч мөрдсөнгүй. Магадгүй энэ нь би цаашид барилдахгүй гэж шийдсэнтэй холбоотой байх л даа. Бээжингээс буцаж ирсний дараа баяр ёслолын арга хэмжээ үргэлжилж, товчхондоо бол ердийн амьдрал хөвөрч байна. Миний хувьд энэ бүхэн хүсэн хүлээж байсан үе гэх үү дээ. Ачаалалгүй, улайран зүтгээд байх зүйлгүй, амар жимэр амьдралыг би их үгүйлдэг байсан. Олон жилийн ухамсарт амьдралаа гэх үү дээ, би ихэнх цаг хугацааг гэр бүлээсээ хол өнгөрүүлж, тэдний төлөө цаг бараг гаргадаггүй байлаа. Одоо тэр үед сул үлдээсэн орон зайгаа нөхөх гэж оролдож байна. Сүүлийн олимп миний ард хоцор лоо. Бөх ч ялгаагүй. Одоо бэлтгэл сургуулилт хийх цаг хугацаа миний амьдралд алга.

-Тэмцээнийг зочны суудлаас үзээд дотор чинь буцлахгүй байна уу?

-Огт үгүй. Тэгээд ч олимпиос хойш тийм ч их хугацаа өнгөрөөгүй байна.

-Бувайсар Сайтиевын ер дийн амьдралын хэмнэлийг сонирхож болох уу?

-Гэртээ байхад цаг барих зүйл алга. Нарийн хуваарьгүй. Сэртлээ унтаад л…

-Таны хөвгүүд /Абдурахим, Алихан, Дени/ гүйж ирээд сэрээчихгүй байна уу?

-Эхнэр тэднийг өглөө цэцэрлэгт нь хүргээд өгчихдөг учир би өөрийнхөөрөө тайван амарч байна. Өдрийн цагаар гэр бүлийнхээ ажилд тусалж байна. Өмнө нь бол хадаас хадах ч юм уу, эсвэл ахуйн чанартай ямар нэгэн зүйлд оролцох боломж байдаггүй байсан. Би ч өөрөө хүсдэггүй байсан байх. Би бөхөөс өөр юм боддоггүй байлаа шүү дээ. Харин одоо бол гэр бүл, хамаатан садантайгаа ойр байх дотоод шаардлага урган гарч ирж байна. Манай энд чинь уламжлал да­вамгайлсан огт өөр амьдралын хэмнэлтэй гэх үү дээ. Хэрэв би гэртээ удаан байгаагүй бол ирэнгүүтээ хамаатан садан, найз нөхдийнхөө гэрээр заавал орно. Манай том хотуудын амьдралд хүмүүсийн тэр сайхан харьцаа бараг байхаа больсон шиг санагддаг.

-Танай байр их сайхан сэтгэгдэл төрүүлмээр юм?

-Хасавюртад ийм байшинтай байхдаа яадаг юм, Москвад бариулаач гэж надад олон хүн хэлж байлаа. Энэ бол миний гэр орон, эх орон. Хашаандаа ороод ирэхээр л бодож санах зүйлгүй ёстой нэг сэтгэл амар байдаг. Одоо зун болж байгаа болохоор мод бут суулгах, ногоогоо тарих гээд өдөр хоног юу ч мэдэгдэлгүй өнгөрнө шүү дээ.

-Танай гэр бүлийнхэн үргэлж уулздаг уу?

-Манайд бараг л өдөр бүр бүгдээрээ цугладаг. Миний том ах барилгачин. Сүүлийн 2-3 жилд зөвхөн манай гэр, байртай ноцолдож байна. Өөр ажилд гаргах цаг зав түүнд байхгүй. Хашаан дотроо байгуулсан мужааны болон тоосгоны бичил үйлдвэрт ах, дүү нар маань ажиллаж байна. Бүгд нэг дор. Бидэнд хэцүү үе байсан. Таван жилийн дотор миний аав, өвөө болон аавын маань ах, дүү нар нас барсан юм. Гэр бүлийн маань бүх асуудал ээжийн нуруун дээр ирсэн дээ. Миний дээр хоёр ах бий. Тэд юу хэлнэ, би гүйцэтгэдэг байлаа. Харин манай гэр бүлийн тэргүүн нь ээж шүү дээ. Бүх асуудлаа л ээжтэйгээ ярилцаж, шийддэг байсан. Гэр бүл бол миний хувьд хамгийн чухал. Миний амьдралд, спортын алдар хүнд байсан ч би заримдаа төөрч, спортыг орхимоор үе санагддаг байлаа. Тийм үед гэр бүл маань л миний сэтгэл санаа болоод амжилтыг өргөдөг байсан.

-Харин та одоо өөрийнхөө гэр бүл төдийгүй Оросын үл гэр дууриал болсон, агуу тамирчин шүү дээ?

-Миний гол үүрэг бол бүгдийг зохион байгуулалттай, тохь тухтай, тайван амгалан байлгах. Манай Хасавюртад байдал их ноцтой. Гудамжинд танктай цэр гүүд эргүүл хийж байна. Бараг өдөр бүр л тусгай ажиллагаа болдог. Манай эндхийн нэг оршин суугчид нэг цагдаа ноогддог. Манай энд байдал харьцангуй аюултай, бүр маш аюултай… Ийм нөхцөлд залууст анхаарал тавьж, замд нь оруулахгүй бол гэр бүлдээ буруугаар нөлөөлж ч магадгүй. Тиймээс ямар ч санал ирсэн би Москвад тайван амьдраад байж чадахгүй.

-Та өөрийн эхнэр Индрагаа хулгайлж авсан гэдэг үнэн үү?

-Би тийм **н** зүйл хийхээргүй нас намбатай болсон хойноо эхнэр авсан хүн шүү. Тиймэрхүү зэрлэг явдал байдаг ч манай шашинтай огт холбоогүй. Хүнийг хулгайлна гэж байх уу?! Гэхдээ нэг удаа би тийм үйлдэлд оролцсон ч надад огт таалагдаагүй. Азаар надад тэгэх шаардлага ч гараагүй.

-Индратай та анх хэрхэн танилцаж, сэтгэлээ илэрxийлсэн тухайгаа хуучлаач?

-Манай уламжлалаар бол энэ асуудлыг эмэгтэйчүүд л эхлээд ярьдаг гэх үү дээ. Залуу хүн нас бие гүйцээд ирэхээр эгч, бэргэн нар чинь тэнд нэг тийм аятайхан бүсгүй байна гэх мэтээр үг хэлж эхэлдэг дээ. Удалгүй та хэнтэй, ямар айлын охинтой суух гэж байгаагаа мэддэг. Ёс горимтой айлын охинтой суух гэж байгаа хүнд сүйт бүсгүйтэйгээ хоёулаа уулзахыг ч зөвшөөрдөггүй. Тэд ердийнхөөр бол сүйт бүсгүйн найзынд юм уу, хамаатан садных нь дэргэд уулздаг. Хоёр метрийн цаана суугаад л хамт амьдарч болох нь уу гэдгээ ойлгох хэм жээнд хүртэл ярилцах жишээтэй.

-Таны хувьд?

-Үүнийг би ярихгүй. Зүгээр уламжлал ямар байдгийг танд ярьж байна. Минийх ч уламжлалын дагуу л болсон хэрэг.

-Та хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаарал хэр тавьж байна?

-Харамсалтай нь, би тэр болгонд оролцож чадахгүй байна. Бусад эцэг, эхчүүд шиг л худлаа ярьж болохгүй, хов ярьж болохгүй, айх хэрэггүй гэх мэтийн энгийн зан чанарын тухай тайл­барлаж хэлдэг. Туршлагагүй тээд, том хүүдээ бага зэрэг хатуу ханддаг байсан байж магадгүй. Одоо бол бүгдийг тайван замаар шийдэж, учрыг нь тайлбарлаж өгөхийг оролддог юм. Ер нь бол гурван эрэгтэй хүүхэд ямар ч тайван эцэг, эхийг тэвчээр алдуулахаар шүү. Ээж нь тэдэнд жавтий хүртээнэ. Хөвгүүд намайг гэртээ байхад дуртай. Яагаад гэвэл, ээж нь намайг байхад загнадаггүй юм. /инээв/ Гэхдээ харин эхнэр намайг тэднийг эрхлүүллээ гэж үглээд байдаг талтай.

-Хүүхдүүдээ спортоор хичээллээсэй гэж бодож байна уу?

-Мэдээж. Ялангуяа энэ цаг үед залуус спортоор хичээллэх хэрэгтэй гэж би боддог. Том хотод амьдарч, биеийн хөдөлмөр эрхлэхгүй байгаа хүнд спортын ямар нэгэн дугуйланд явах нь хамгийн зөв арга. Харин жинхэнэ тамирчин болох, аварга болох гэдэг бол хоёрдугаар асуудал.

-Та спортоос хэсэг хугацаанд хөндийрсний дараа бэлтгэлээ сэргээж, дэвжээнд гарсныг тань бид мэднэ. Яагаад их спортдоо эргэж ирэх болсон юм бэ?

-Бага зэрэг ядрах гэж. Надад хэт их эрч хүч хуримтлагдсан байсан. Тэмцээнд оролцохгүй учраас тэр эрч хүч надаас гарах гарцгүй болчихсон байсан гэх үү дээ. Би өөрийгөө ядраах дуртай хүн юм шиг байна.

-Харин одоо та бөхөө бүр мөсөн орхисон уу?

-Та мэдэж байна уу? Бээжингийн олимпоос хойш хэдий чинээ хугацаа өнгөрнө надад төдий чинээ уйтгартай болж байна. Барилдаан бол өөрөө сонирхолтой үйлдэл юм л даа. Гэхдээ одоо надад тэр талаар шинэ төвшин нээгээд байх сонирхол огт алга. Байн байн телевизээр гараад байх хүсэл бүр ч алга. Намайг анх 1996 онд олимпийн аварга болсны дараа хүмүүс “Чи дандаа олимпийн аварга болно гэж байхгүй” гэж хэлдэг байсан. Магадгүй, тэгээд л миний спортын карьер дуусч байгаа юм шиг зарим нэгэнд нь санагдсан байж болох. Зарим хүмүүс тэгдэг л байх. Би л лав тэгж чадахгүй. Би өөрийгөө удаан хугацаанд барилдана гэдгийг мэдэж байсан гэж арай ч хэлж болохгүй байх. Ямар ч байсан өөртөө найдаж байсан. Би өөрийнхөө дотоод мэдрэмжид итгээд сурчихсан юм шиг байгаа юм. Бөхөөс салж байгаа гэдгээ би өөрөө одоо хүртэл ойлгоогүй ч байж болно шүү дээ. Эсвэл түүнээс салаагүй байхыг ч үгүйсгэхгүй.

-Хэрэв та үнэхээр л бөхөө орхиж байгаа бол өмсгөлөө өлгөх хэрэгтэй юм биш үү?

-Яалаа гэж. Би явлаа гэж зарлаж байгаагаа үзүүлэх гэж үү… Би явж байгаа нь сонирхолтой биш. Харин тэмцээнд барилдахаар орж ирвэл сонин байж болох юм. Спортоос бууна гэдэг нэг төрлийн пи-ар байж болох. Та намайг одоо ямар ирээдүй хүлээж байгаа бол гэдгийг их сонирхож байх шиг байна. Надад олон хувилбар байна. Одоогоор бодож байна. Ямар ч байсан сургуулиа янзлах хэрэгтэй байна. Дараа, дараагийн төлөвлөгөө аажимдаа болох бик.

-Та тэгээд барилдах уу, үгүй юу?

-Миний найз Алихан Харсиев энэ жил намайг ямар нэгэн тэмцээнд ор гээд байгаа. Зун амжих­гүй байх. Арванхоёрдугаар сард Красноярскийн тэмцээнд оролцож магадгүй. Том тэмцээн шүү дээ. Би тэндээс л Бээжингийн олимпийн бэлтгэлдээ гарч байлаа. Нэгдүгээр сарын эхээр Красноярскт спортын дээд зэрэглэлийн сургуулиудын аваргын уламжлалт тэмцээнээр Ярыгины нэрэмжит барилдааны сонгон шалгаруулалт болдог. Ер нь энэ талаар одоо надаас асуух хэрэггүй байх. Би юу ч хэлэхгүй.

-Тэгвэл одоогийн мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?

-”Мөрөөдөл” гэх зэрэглэлд оруулахаар хувийн ямар нэгэн зорилго алга байна. Миний хамгийн том мөрөөдөл их тодорхой. Энэ дэлхий, эх орон маань дайн дажингүй, хүмүүс амар амгалан, эрүүл саруул амьдраасай гэж би хүсдэг. Хүн бүхэн уур уцааргүй, үргэлж инээмсэглэж амьдраасай гэж мөрөөддөг.

-Би таныг охинтой болохийг хүсч байна гэж хэлэх болов уу гэж бодсон. Гурван хүүтэй хүнд одоо охин хэрэгтэй биз дээ?

-Бурхан хайрлавал, охинтой болно. Хөвгүүд маань өсч байна. Амьдрал баян шүү дээ.

Орчуулсан Ш.МЯГМАР
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Mon Jun 22, 2009 11:59 am

Монголын чөлөөт бөхийн холбооны залуучуудын шигшээ багийн тамирчид Орхон аймагт Азийн аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлээ базааж байна. Бөхийн чөлөөт барилдааны залуучуудын ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх долдугаар сард болох юм.

Уг тэмцээнд оролцох баг тамирчдын бэлтгэлийг чөлөөт бөхийн залуучуудын эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч О.Пүрэвбаатар, эмэгтэйчүүдийн шигшээгийн дасгалжуулагч Д.Батбаяр нар хариуцан ажиллаж байна. "Эрдэнэт" уулын баяжуулах үйлдвэр болон Орхон аймгийн биеийн тамир, спортын газраас энэхүү бэлтгэл, сургуулилтад ихээхэн туслалцаа үзүүлж байгаа тухай дасгалжуулагч нар онцоллоо.

Залуучуудын шигшээ багийн тамирчдын Орхон аймагт хийж буй бэлтгэл ирэх сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Харин насанд хүрэгчдийн шигшээ багийн хувьд ирэх наймдугаар сард дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх юм. Тиймээс Монголын чөлөөт бөхийн холбооны зүгээс ойрын хугацаанд дэлхийн аваргад өрсөлдөх бөхчүүдийг бэлтгэл хангагчдын хамт "Сөгнөгөр" амралтад цугларалтад гаргахаар бэлтгэж байгаа бол тамирчдын түрүүч ирэх даваа гаригаас бэлтгэлд гарах ажээ. Энэ цугларалтад мөн өсвөрийн шигшээ багийн тамирчид хамрагдах юм байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby Makaveli » Mon Jun 22, 2009 12:03 pm

Чөлөөт бөх 2010 оны олимпоос хасагдах нь бүр тодорхой болсон уу
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Mon Jun 22, 2009 12:05 pm

2010 онд бас олимп болох юмуу тэ?
Юу гэлээ гэж чөлөөт бөх олимпоос хасагдахав дээ..........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby Makaveli » Mon Jun 22, 2009 12:11 pm

2012 оноос хасагдана гэж сонссон юм байнаа. Энэ бараг үнэн байх шүү. Чөлөөт бөх уналтанд орсон нь ч бас үнэн ш дээ. Дэлхий нийтийн спорт болж хөгжиж чадахгүй л байгаа ш дээ. Оросоос тасарсан хэдэн улс, азийн хэдэн орноос өөр анхаарал хандуулж байгаа улс даанч алга даа.
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron