Чөлөөт бөх

Moderator: Бөхийн модууд

yaraltai

Postby 100TUGRUG » Mon Jan 19, 2009 6:52 pm

Ooska ahaas ooroo yariltslaga avsan goyo bsan shuu !

ter yahav ! Ooska ahii neremjit temtseenii medali avsan tamirchdiin ners bval heleed ogooch?
heh
100TUGRUG
 
Posts: 13
Joined: Mon Aug 21, 2006 9:35 am

Re: чєлєєт бєх

Postby erka2 » Tue Jan 20, 2009 7:33 am

davir ch biluu neg irand mon ch ih husuulsan da.nogoo 2000onii olimpotoo ch tuund l husuulsan.huraagdah bsan ch hamaagui yalaad avarga bolson bsan bol uu
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: чєлєєт бєх

Postby galaa039 » Wed Jan 21, 2009 4:59 pm

Дабир мөн л дөө. Наранбаатар харин ираны бөхтэй таарахаараа ялаад байдаг хог байгаа юм.
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1236
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: чєлєєт бєх

Postby 1220 » Wed Jan 28, 2009 9:24 am

Олимп дэлхийн аварга Алиреза Дабир гэж хүн дээ. Манай хүн дөнгөж гарч ирж байхад нь ялж байсан ч гэсэн хамгийн гол олимп дэлхийн аваргад 2 удаа ялагдчихсан даа. Хамгийн гол тэмцээнд шүү
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: чєлєєт бєх

Postby erka2 » Wed Jan 28, 2009 9:33 am

1220 wrote:Олимп дэлхийн аварга Алиреза Дабир гэж хүн дээ. Манай хүн дөнгөж гарч ирж байхад нь ялж байсан ч гэсэн хамгийн гол олимп дэлхийн аваргад 2 удаа ялагдчихсан даа. Хамгийн гол тэмцээнд шүү


manaid irj yalagdaj baigaa biz de.hoorhii suuld 2002ond baihaada.finald barits ogoogui geed shuud mongondeer buuj baisn uilaad l shuugch ruu dairaad l sain boh baisan da
User avatar
erka2
 
Posts: 599
Joined: Thu Apr 19, 2007 1:48 am
Location: North Atlantic Ocean

Re: чєлєєт бєх

Postby Deck » Thu Mar 12, 2009 2:11 am

Манай чөлөөт бөхийн холбооныхон багш дасгалжуулагч нар хоорондоо зөрөлдөөд байгаа юмуу даа.
Deck
 

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Sat Mar 14, 2009 1:33 pm

Монголын чөлөөт бөхийн холбооны дөрвөн жилд нэг удаа болдог бага хурал өчигдөр “Чингис” зочид буудалд болж өндөрлөлөө. Нийт 100 гаруй төлөөлөгч оролцсон энэ удаагийн хурлаар өнгөрсөн дөрвөн жил тус холбоо хэрхэн ажилласан байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, мөн энэ хугацааны санхүүгийн тайланг хэлэлцсэн байна. Энэ хурлын төлөөлөгчдийн саналаар Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ ерөнхийлөгчөөр “Гачуурт” компанийн захирал Л.Чинбатыг сонгосон байна. Тэрбээр даян аварга А.Сүхбаттай хамтран “Олимп” дээд сургууль байгуулсан спортод багагүй хувь нэмэр оруулж буй хүн аж.

Түүнчлэн Тэргүүлэгч гишүүдээ сонгосноор хурал өндөрлөсөн бөгөөд холбооны дэд ерөнхийлөгч болон ерөнхий нарийн бичгийн дарга нарыг шинэ ерөнхийлөгч ойрын хугацаанд сонгон шалгаруулах юм байна. Тус холбооны ерөнхийлөгчөөр өмнө нь “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг ажиллаж байсан бол гурван дэд ерөнхийлөгчөөр “Ник” компанийн гүйцэтгэх захирал С.Сүхбаатар, “Эрдэнэт” УБҮ-ийн дэд захирал Д.Болдбаатар, гавьяат тамирчин Б.Болд нар сонгогдон ажиллаж байсан юм.

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby kayo » Sat Mar 14, 2009 2:15 pm

Гол нь хэн ерөнхий нарийн бичгийн дарга болохын бол,овоо Басхүүг халахаар болжээ дээ,одоо нэг Үйтүмэн шиг сэтгэл зүрхээ өгсөн хүнийг гаргаад ирвэл,шинэ ерөнхийлөгч нь хэр хүн юм болдоо
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: чєлєєт бєх

Postby LeMoN » Sat Mar 14, 2009 2:20 pm

А.Сүхбат аваргын талын хүн юм штг байнашдэ .Сумъяабазар аварга нарийн бичиг блж магадгүй юм ярьж байналээшдэ
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: чєлєєт бєх

Postby baynaTS » Thu Mar 19, 2009 1:22 am

kayo wrote:Гол нь хэн ерөнхий нарийн бичгийн дарга болохын бол,овоо Басхүүг халахаар болжээ дээ,одоо нэг Үйтүмэн шиг сэтгэл зүрхээ өгсөн хүнийг гаргаад ирвэл,


Монголийн чөлөөт бөx аавийг маань дасгалжуулагч байx үед л xамгийн иx амжилт гаргаж дэлxийн шилдэг тавийн нэг болдог байж дээ. 1olympic1

Stand Your Ground and Fight !...
User avatar
baynaTS
The Invincibles
The Invincibles
 
Posts: 2457
Joined: Tue Nov 06, 2007 12:57 am
Location: Calgary Olympic Park

Re: чєлєєт бєх

Postby Bayara » Thu Mar 19, 2009 8:48 am

baynaTS wrote:
kayo wrote:Гол нь хэн ерөнхий нарийн бичгийн дарга болохын бол,овоо Басхүүг халахаар болжээ дээ,одоо нэг Үйтүмэн шиг сэтгэл зүрхээ өгсөн хүнийг гаргаад ирвэл,


Монголийн чөлөөт бөx аавийг маань дасгалжуулагч байx үед л xамгийн иx амжилт гаргаж дэлxийн шилдэг тавийн нэг болдог байж дээ. 1olympic1

:aain: Шилдэг 50-н нэг гэвэл одоо ч гэсэн орох байлгүй дээ. Шилдэг 5н нэг гэвэл хэн байх билээ байз :smile: Чи тэгвэл Магсар гуайн хүүхэд үү?
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Mon Mar 23, 2009 8:44 pm

Ираны Тегеран хотноо энэ сарын 6-8-нд бөхийн чөлөөт барилдааны эрэгтэйчүүдийн дэлхийн шилдэг багийн тамирчид “Дэлхийн цом”-ын тэмцээнд өрсөлдсөн бол бүсгүйчүүд БНХАУ-ын Тайюаньд хүч сорилоо. Энэ сарын 21-22-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн шилдэг найман баг оролцсон юм. Монголын шигшээ багийн тамирчид “Дэлхийн цом”-ын тэмцээнд өрсөлдөх урилга гардан нэр, төртэй эх орноосоо мордсон ч харамсалтай нь үзүүлсэн амжилтаараа найман багийн долоод жагсав.

Манай тамирчид тэмцээний В хэсэгт багтаж, ОХУ, Канад, Украйны багтай өрсөлдсөн бөгөөд эхний тойрогт Канадын шигшээ багтай хийсэн барилдаанд гавьяат тамирчин Ц.Энхжаргал, ОУХМ О.Насанбурмаа хоёр ялж, бусад нь ялагдсанаар 5:2 харьцаагаар ялагдал хүлээжээ. Хоёрдугаар тойрогтоо ОХУ-ын багтай өрсөлдөж, энэ барилдаанд ОУХМ О.Насанбурмаа, спортын мастер Б.Номин-Эрдэнэ нар мөн хоёр ялалт авсан ч нийт дүнгээр мөн л 5:2 харьцаагаар дахин ялагдал хүлээсэн байна. Ингээд хэсгийнх нь сүүлийн өрсөлдөгч болох Украйны багтай хийсэн барилдаанд ОУХМ О.Насанбурмаа, Б.Одончимэг нар хоёр ялалт авч, бусад таван тамирчин ялагдсанаар долдугаар байрын төлөө Беларусын багтай барилдах болсон байна. Энэ барилдаанд Д.Баасанжаргал, Б.Номин-Эрдэнэ, Ц.Отгонтөгс, Б.Оюунсүрэн, Б.Одончимэг нар ялснаар Монголын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн баг шилдэг найман багийн “тулаан”-д долдугаар байр эзэлж, сүүлээсээ хоёрт бичигджээ.

Харин энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын баг тэргүүлж, Канад, Японы баг хоёр, гуравдугаар байр эзэлсэн бол Украйн дөрөвт, АНУ-ын баг тавд, ОХУ-ын баг амжилтаараа зургадугаарт бичигдэж, Беларусын шигшээ баг сүүл мушгисан байна.

Монголын багийн бүрэлдэхүүн:

48 кг-ОУХМ Д.Баасанжаргал /Женко/

51 кг-Гавьяат тамирчин Ц.Энхжаргал /Замчин/

55 кг-Спортын мастер Э.Номин-Эрдэнэ, /Хангарьд/

59 кг-Спортын мастер Ц.Отгонтөгс /Алдар/

63 кг-Спортын мастер Б.Оюунсүрэн (Алдар)

67 кг-ОУХМ О.Насанбурмаа /Женко/

72 кг-ОУХМ Б.Одончимэг /Алдар/

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Mon Mar 30, 2009 9:49 am

Энэ сарын 13-нд ээлжит бага хурлаа зохион байгуулж, холбооныхоо шинэ ерөнхийлөгчийг сонгосон Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах Зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гаригт боллоо. Хотоос зайдуу гарч, “Тэрэлж” дэх амралтад зохион байгуулсан уг хуралд тус холбооны шинэ ерөнхийлөгч Л.Чинбат болон дархан аварга Х.Баянхмөнх, даян аварга А.Сүхбат, далай аварга Г.Өсөхбаяр, аварга Д.Сумъяабазар тэргүүтэй Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтсан төлөөлөгчид оролцжээ. Хурлаар холбооны ерөнхийлөгч Л.Чинбатын санал болгосон дэд ерөнхийлөгч болон нарийн бичгийн дарга нарын асуудлыг Удирдах зөвлөлийн гишүүд хэлэлцээд дараах хүмүүсийг Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгчөөр сонгосон байна. Үүнд МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр үндэсний бөхийн улсын аварга, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ийн дарга Д.Сумъяабазар, дэд ерөнхийлөгчөөр “Алтай констракшн” компанийн захирал Х.Бат-Эрдэнэ, өмнө нь тус холбооны дэд ерөнхийлөгчийн сонгуульт ажилтай байсан, гавьяат тамирчин Б.Болд нарыг сонгожээ. Үүн дээр дахин нэг дэд ерөнхийлөгч нэмэхээр тохиролцсон бөгөөд энэ удаа хараахан сонгоогүй байна. Харин олны анхаарлыг хамгийн ихээр татаж байсан МЧБХ-ны нарийн бичгийн даргаар Д.Бат-Эрдэнийг сонгожээ. Чөлөөт бөхийн хүрээнийхний төдийлөн танил бус энэ хүн ОХУ-д мэргэжил эзэмшиж, АНУ, Англид олон жил амьдарсан гэнэ. Түүнчлэн тус холбоо бүтэц, бүрэлдэхүүндээ зарим нэг өөрчлөлт хийсэн бөгөөд холбооны ерөнхий нарийн бичгийн даргын дэргэд хоёр нарийн бичгийн дарга ажиллуулахаар болж, энэ албанд Бээжингийн олимпийн өмнө шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан Ц.Сэрээтэр, дасгалжуулагч О.Баянмөнх нарийг томилжээ. Мөн холбооны дэргэд Мэргэжлийн зөвлөл байгуулж, түүнийг дархан аварга Х.Баянмөнх тэргүүлэхээр болсон бол Ёс зүй, хяналтын зөвлөлийг далай аварга Г.Өсөхбаяр, Шүүгчдийн зөвлөлийг олон улсын шилэгдмэл шүүгч А.Басхүү нар тус тус удирдахаар болсон байна.

Ийнхүү холбоондоо цоо шинэ өөрчлөлт хийгээд буй чөлөөт бөхийн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд болно. Тус холбоо дөрөвдүгээр сард багтаан насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе, оюутны аварга шалгаруулах тэмцээн гээд дөрвөн цуврал тэмцээн зохион байгуулах юм. Холбооныхоо дараа дараагийн ажил, тамирчдын бэлтгэл сургуулилтад туслах зорилгоор тус холбооны дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, Х.Бат-Эрдэнэ нар Удирдах зөвлөлийн хурлын үеэр тус бүр 100 сая төгрөг хандивласан байна.

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby kayo » Mon Mar 30, 2009 11:24 am

Эд нар чинь харин овоо нэгдэж ажилахаар болжээ дээ, тэгээд ийм олон дэд ерөнхийлөгчийн хэрэг юү байдаг байна даа, энэ Д.Бат-Эрдэнэ гэдэг нь ямар хүн юм болдоо. Бөх хүн болж байснаас бизнесмен хүн байвал зохион байгуулалт талаасаа гайгүй байж болох л юм
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: чєлєєт бєх

Postby Khosoo » Mon Mar 30, 2009 11:34 am

Жүдогийн холбоо 50 дэдтэй сураг дуулдсан шүү. дэд ерөнхийлөгч бүр 20 сая төгрөг холбоондоо өгөх ёстой гэсэн.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: чєлєєт бєх

Postby kayo » Mon Mar 30, 2009 11:51 am

Энэ холбоонууд чинь ёстой мөнгийг эргүүлдэг газар байна шдээ, Жудо ч бас аймар юм байна, энэ чөлөөтийн 50н тэргүүлэгчид нь сар болгон 5н сая, дэд ерөнхийлгчид нь 100н сая. Бас л аймар л баян газар байна. Ингэж их мөнгөөр босож байна, одоо амжилт хүлээгээл сууна даа. Одоо тамирчиддаа мөнгөний эрэлд гаргахгүй өгөөд байхын байлгүй.
Хөлбөмбөгийн холбоо ингэхэд шинэ хурал энэ тэр хийхгүй юм байхдаа, тэргүүлэгч гишүүд гэж байдаг баймаар юм, тэд нар нь зарга үүсэгдэггүй мөнгөө өгөөд байдаггүй л байлтай, эсхүүл ФИФА-с ирсэн мөнгийг адилхан цохиол хэл амгүй амар сайхан даа жаргадаг юм байна лдаа
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: чєлєєт бєх

Postby 21Grams » Mon Mar 30, 2009 4:57 pm

Сар болгон 5сая, 100саяаа?
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4068
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: чєлєєт бєх

Postby kayo » Tue Mar 31, 2009 12:07 am

21Grams wrote:Сар болгон 5сая, 100саяаа?


Аан би буруу цээжилчихэж, жилийн 5н саяыг өгөх юм байна.

Чөлөөт бөхийн холбоог Л.Чинбат удирдана
(2009-03-16)


Монголын чөлөөт бөхийн холбооны бага хурал баасан, бямба гаригт “Чингис” зочид буудалд боллоо. Өглөө 09.00 цагт эхэлсэн хурал арваад минутад хэлэлцэх ёстой мандатын асуудалтай бараг 6 цаг “ноцолдов”. Улмаар өнгөрсөн дөрвөн жилийн ажлын тайлан, цаашдын чиглэл, хянан шалгах зөвлөлийн мэдээлэл зэргийг цаг гаруй сонсож, санал шүүмжлэлийг чамгүй удаан өрнүүлсэн.

Холбооны дотоод ажил муугүй байсан ч үндсэн үзүүлэлт болох олимпийн наадмаас медаль аваагүй (1984 оныг тооцвол долоон олимпоос хоосон ирсэн) талаар хүн бүр шүүмжлэлтэй хандаж байлаа. Хурлыг даргалсан Х.Баянмөнх аварга ОНЦМУУ гэж дүгнэнэ лээ. Сонин хэвлэлээр шуугиж байсанчлан хурлын уур амьсгал ширүүхэн эхэлсэн, өглөөгүүр. Харин үдээс хойш нь намдуухан үргэлжилж өндөрлөснийг онцлоё.

Дараа нь холбооныхоо дүрмийг хэлэлцэн батлах үед шөнө дөл болж, гуравдугаар сарын 14-ний 02:40-д зохион байгуулалтын хэсэг эхлэв. МЧБХ-ны ерөнхийлөгчид 2008 оны хавраас уг албыг хашиж буй Ч.Ганзориг (“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал), “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат нарын нэр дэвшлээ. Холбооны Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо 31-ээс доошгүй байх, гишүүн бүр нэг жилд 5 сая төгрөгийн хандив өргөх босгыг дүрмэндээ нэмж тусгасан тул янз бүрийн төлөөллөөс бизнесийнхэн зонхилох 50 шахам хүний нэрийг дэвшүүлжээ. Тэднээс Л.Халтар (Төмөр зам), Ц.Эрдэнэбат (Ганьт), Ж.Мөнхтөр (Монгол алт), О.Баянмөнх (дасгалжуулагч) нар нэрээ татсанаар үлдэх 41 хүнийг бөөнд нь ил санал хураалтаар баталсан юм.

Харин МЧБХ-г ойрын дөрвөн жилд тэргүүлэх эрхмийн сунгаанд 153 төлөөлөгч нууцаар саналаа өгч (нийт 179 төлөөлөгчөөс) оролцлоо. Санал хураалтын дүнд 82:71-ээр “Гацуурт”-ын Л.Чинбат Чөлөөт бөхийн холбооны шинэ ерөнхийлөгчөөр сонгогдов. Тэрбээр ойрын үед холбооны дэд ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргаа тодруулж Удирдах зөвлөлөөрөө батлуулах юм. Холбооны хурал үүрийн 04.00 цагт өндөрлөсөн.

Лхагва овогтой Чинбат. Монголын толгой баячуудын тоонд багтдаг тэрбээр Говь-Алтай аймгийн Бигэрийнх. Геологич мэргэжилтэй. Ерээд онд “Гацуурт” компаниа байгуулж Өвөрхангай, Сэлэнгийн нутгаар алт олборлож явсан аж. Сүүлийн үед мөн газар тариалан, хүнсний үйлдвэрлэл, зочид буудлын бизнест чамгүй амжилт олж буй. Даян аварга А.Сүхбатын фэн гэгддэг. 2007 оны сүүлчээр “Олимп” сургуулийг санхүүжүүлэн байгуулж спортод орж ирсэн.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Tue Mar 31, 2009 10:15 pm

Энэ сарын 28-29-ний өдрүүдэд болсон Буриадын ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд оролцсон манай тамирчид өчигдөр эх орондоо иржээ. Тэмцээнд манай зургаан бөх өрсөлдсөнөөс “Арслан” клубын тамирчин, бөхийн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат мөнгөн медаль хүртсэн байна. Манай бөх алтан медалийн төлөө ОХУ-ын тамирчинтай өрсөлдсөн аж. Энэ удаагийн тэмцээнд оролцсон тамирчдыг “Арслан” клубын дасгалжуулагч Б.Баттулга дасгалжуулсан бөгөөд олон улсын хэмжээний мастер Ж.Чулуунбат, спортын мастер Т.Энх-Амгалан, Ж.Пүрэвдорж, П.Өсөхбаатар нарын тамирчид өрсөлдөж, бөхийн чөлөөт барилдааны олон улсын I зэргийн шүүгч С.Чинбат, II зэргийн шүүгч Х.Ганболд нар тус тэмцээнд шүүгчээр оролцсон юм.

news.mn
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby btushig » Fri Apr 03, 2009 2:42 pm

ulsiin avraga yu bolj bna.sonirholtoi barildaanii talaar bicheerei.
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Re: чєлєєт бєх

Postby btushig » Fri Apr 03, 2009 11:27 pm

Mонголын чєлєєт бєхийн холбооноос зохион байгуулж буй чєлєєт бєхийн барилдааны насанд хvрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн єнєєдєр “Бєхийн єргєє”-нд эхэллээ.


Тэмцээн эрэгтэй, эмэгтэй долоон жингийн ангиллаар болох бєгєєд хот, хєдєєгийн 21 байгууллагын 231 тамирчин єрсєлдєж байна. Насанд хvрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн гурван єдєр vргэлжилнэ. Vvний дараа дєрєвдvгээр сарын 7-9-ний єдрvvдэд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болох бол єсвєрийн бєхчvvд дєрєвдvгээр сарын 17-19-нд улсын аваргын тєлєє єрсєлдєх ажээ.

Энэ жилийн УАШТ нь 5-р сарын 2-8-ны хооронд Тайланд улсад болох насанд хvрэгчдийн Азийн аврага шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байгаагаараа онцлогтой болж байна гэж УАШТ-ний ерєнхий шvvгч А.Баасанхvv хэллээ.


Єнєєдєр эмэгтэй 48 кг Г.Баасахvv алт, Г.Нарангэрэл мєнгє, А.Хонгорзул, Б.Даваасvрэн нар хvрэл , 55кг Н.Алтантуяа алт, Ю.Гандолгор мєнгє, С.Бямбацэрэн, Н.Отгонжаргал нар хvрэл ,67 кг Б.Одончимэг алт, О.Насанбурмаа мєнгє, Б.Оюунсvрэн, н.Ганцэцэг нар хvрэл медаль хvлтлээ. Харин эрэгтэй 55 кг Б.Цогтбаатар алт, Г.Амархvv мєнгє, Є.Ууганбаяр , Б.Наранбаатар нар хvрэл, 66 кг Т.Єнєрбаяр алт, Б.Анхбаяр мєнгє, У.Баярхvv, У.Батзориг тус тус хvрэл медаль хvртсэн хvртлээ.

Чєлєєт бєхийн УАШТ-ий хєтєлбєр

04 дvгээр сарын 04-ний єдєр. БЯМБА гариг:

09:00-13:00 Эмэгтэй: 51 кг, 63 кг, Эрэгтэй: 60 кг, 74 кг, 120 кг
13:00-16:00 Завсарлага
15:00-15:30 Бєхчvvдийн жин vзэлт, сугалаа. Эмэгтэй: 59 кг, 72 кг. Эрэгтэй: 84, 96 кг
16:00-19:00 Шигшээ барилдаан. Эмэгтэй: 51 кг, 63 кг. Эрэгтэй: 60 кг, 74 кг, 120 кг
-Шагнал гардуулах ёслолын ажиллагаа

04 дvгээр сарын 05-ны єдєр. НЯМ гариг:

09:00-13:00 Эмэгтэй: 59 кг, 72 кг. Эрэгтэй: 84 кг, 96 кг
13:00-15:00 Завсарлага
15:00-18:00 Шигшээ барилдаан. Эмэгтэй: 59 кг, 72 кг. Эрэгтэй: 84 кг, 96 кг
-Шагнал гардуулах ёслолын ажиллагаа тус тус болох юм.

URL:
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Sat Apr 04, 2009 10:13 am

Наранбаатар хусуулсан байх шивдээ........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby kayo » Sat Apr 04, 2009 12:51 pm

Наранбаатар, Батзориг хоюулаа хусуулчихаж, доороос сайн сайн залуучууд гарж ирж байна л даа, болж л байна
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: чєлєєт бєх

Postby Чуугий » Sun Apr 05, 2009 7:18 pm

http://sportnews.mn/2009/04/05/чөлөөт-бөхийн-насанд-хүрэгчдийн-уашт/
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: чєлєєт бєх

Postby btushig » Mon Apr 06, 2009 12:26 am

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Монгол Бөхийн Өргөөнд гурван өдөр үргэлжлэн явагдаж дүнгээ гаргалаа. Ирэх олимпийн циклийг шинжсэн энэ тэмцээн залуучууд давамгайлсаар өндөрлөв. Улсын шигшээгээ төлөөлөн олон улсын тэмцээнүүдэд оролцдог жин жингийн манлай бөхчүүд бүдэрцгээлээ. Өмнө нь хэлж байснаар зохион байгуулалт үнэхээр сайхан боллоо. Холбооны шинэ удирдлага, шинэ аппаратын анхны даалгавар өөрсдөөс нь шалтгаалах зүйлүүд хангалттай байсан юм.

Гэвч нөгөө талаар тэдэнд ирэх дөрвөн жилд хийх ажил тун их буйг харуулсан тэмцээн боллоо. Өнөөх л тамирчид, дасгалжуулагчдын сахилгагүйтэл, ёс зүй энэ тэмцээн дээр бүх хүний өмнө ил болсон. Барилдаан дуусаад дасгалжуулагч шүүгчид дээр ирж элдэв янзын хараал, заналт хэлэх юу ч биш байсан гэхэд хилсдэхгүй. Барилдаан болгоны дараа ийм өнгө аяс мэдрэгдэнэ. 60 кг-ийн жингийн нэгэн барилдаан дээр бүр нэг тамирчин нь нөгөөгөө дэвжээн дээр нүүр рүү нь өшиглөсөн тохиолдол гарлаа.

Чөлөөт бөхийн холбооныхондоо, нийт тамирчид, дасгалжуулагчиддаа амжилт хүсье!
Тэмцээний дүн

Эрэгтэй

60 кг - 1. Б.Мандахнаран (Алдар) 2. Г.Нэмэхбаяр (Олимп сургууль) 3. Л.Төрбат (Арслан), Э.Ням-Очир (Арслан)

74 кг - 1. Д.Гомбодорж (Хүч) 2. Т.Одбаяр (Арслан) 3. М.Мэндсайхан (Алдар), Б.Болорцогт (Алдар)

120 кг - 1. Ж.Чулуунбат (Арслан) 2. Б.Одгэрэл (Дархан) 3. Б.Сайнбаяр (Хүч), Н.Бүрэнбаатар (Хилчин)

84 кг - 1. Д.Түгждорж (Дархан) 2. Н.Цэрэнчунт (Хүч) 3. Ч.Ганзориг (Хүч), Л.Шинэбаатар (Алдар)

96 кг - 1. Т.Энх-Амгалан (Арслан) 2. Я.Алтантулга (Арслан) 3. Т.Энхтуяа (Ажнай), Ж.Бат-Эрдэнэ (Хилчин)

Эмэгтэй

51 кг - 1. Д.Отгонцэцэг (Дархан) 2. Ц.Энхжаргал (Замчин) 3. Л.Дэлгэрэх (БЗД), С.Солонгогэрэл (БЗД)

63 кг - 1. Ш.Түмэнцэцэг (Замчин) 2. Ц.Баярзаяа (Дархан) 3. Н.Сүнжидмаа (Хилчин), А.Чанцалнямаа (Хүч)

59 кг - 1. С.Батцэцэг (Замчин) 2. Э.Цэвэгмэд (Алдар) 3. С.Мөнхтуяа (Аварга), Ц.Отгонтөгс (Алдар)

72 кг - 1. О.Бурмаа (Хүч) 2. Б.Наранчимэг (Дархан) 3. М.Батбилэг (ҮБТДС), Г.Наранчимэг (Замчин)
btushig
 
Posts: 30
Joined: Fri Aug 24, 2007 4:30 pm

PreviousNext

Return to Чөлөөт, сонгомол бөх (FILA)

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest