Жүдо

Moderator: Бөхийн модууд

Re: Жүдо

Postby champion » Tue Jan 08, 2013 12:29 pm

твиттерт монгол жудо гээд нєхєр оруулсан байсан. даанч ажил дээрээс орж болохгїйн. ямар ч байсан Єсєхєє Сугараа 2ын ялсан нь Мєнхбаяр гээд нєхєртэй. тэгээд ялсан нь Мєнхбаатар арслан Эрдэнэхїї 2ын ялсантай таарч байна. зооны аваргын тєлєє Суурьтай гарч ирэх байх. нєгєє зоонд нь Єлзийбаяр начны хїї Дїїрэнбаяр а.з Лутын Батзориг, аваргын а.н Аззаяа гэсэн нєхдїїд байна.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Жүдо

Postby champion » Tue Jan 08, 2013 2:09 pm

-100д аваргын тєлєє бїстэй барилдааны дэлхийн аварга Дорнодын а.н Д.Анар у.н Э.Энхбаттай гараад ирж
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Жүдо

Postby Тошилоо » Tue Jan 08, 2013 2:50 pm

champion wrote:твиттерт монгол жудо гээд нєхєр оруулсан байсан. даанч ажил дээрээс орж болохгїйн. ямар ч байсан Єсєхєє Сугараа 2ын ялсан нь Мєнхбаяр гээд нєхєртэй. тэгээд ялсан нь Мєнхбаатар арслан Эрдэнэхїї 2ын ялсантай таарч байна. зооны аваргын тєлєє Суурьтай гарч ирэх байх. нєгєє зоонд нь Єлзийбаяр начны хїї Дїїрэнбаяр а.з Лутын Батзориг, аваргын а.н Аззаяа гэсэн нєхдїїд байна.

энэ нөхөр чинь хэн билээ хө
Монгол бөхийн босоо цагаан хийморь
User avatar
Тошилоо
 
Posts: 723
Joined: Mon Jun 20, 2011 1:56 am
Location: ...

Re: Жүдо

Postby Цоомоо » Tue Jan 08, 2013 6:24 pm

2013 ОНЫ ЖУДО БӨХИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН УЛСЫН АВАРГА
ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙН ДҮН


СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, СПОРТЫН БЭЛТГЭЛИЙН ТӨВ, МОНГОЛЫН ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО ХАМТРАН 2013 ОНЫ ЖҮДО БӨХИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН ЭРЭГТЭЙ 35 ДАХЬ, ЭМЭГТЭЙ 21 ДЭХ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ 2013 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН 7-8 ӨДРҮҮДЭД УЛААНБААТАР ХОТНОО АМЖИЛÒТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА. ТУС ТЭМЦЭЭНД 22 БАЙГУУЛЛАГЫН 300 ÒÀÌÈÐ×ÈÄ ОРОЛЦОЖ БАЙНА.

ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧ БАЙГУУЛЛАГУУД:
1. Дархан-Уул аймгийн БТСГ
2. Орхон аймгийн БТСГ
3. Баянхонгор аймгийн ЖБХ
4. Бага дүүргийн БТСХ
5. Баянзүрх дүүргийн БТСХ
6. Хан-Уул дүүргийн БТСХ
7. Сонгино хайрхан дүүргийн БТСХ
8. ОБЕГ-ын “Аврагч” БТСХ
9. БХЯ-ны “Алдар” СХ
10. ХХЕГ-ын “Хилчин” БТСХ
11. ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо
12. ШШГЕГ-ын “Сүлд” СХ
13. ТЕГ-ын “Эрч” СХ
14. МУБИС
15. ТСБТСДуСургууль
16. “Аварга” ДС
17. “Шонхор-Олимп” ДС
18. “Тэмүүжин” ССТ
19. “Хонгор” клуб
20. “Боржин төв” дэвжээ
21. “Женко” клуб
22. МОХЭҮ-ийн “Хангарьд” клуб

ОРОЛЦОГЧЫН ТОО:
- Эрэгтэй 214
- Эмэгтэй 86
нийт – 300 тамирчин
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Жүдо

Postby Цоомоо » Tue Jan 08, 2013 6:26 pm

ЭРЭГТЭЙ:
-60 КГ
1. Ч.Болдбаатар, “Женко” клуб,
2. Д.Амартүвшин, ХХЕГ-ын “Хилчин” БТСХ,
3. Г.Хэрлэн, “Женко” клуб,
3. Г.Болдбаатар, МОХЭҮ-ийн “Хангарьд” клуб,

-66 КГ
1. Б.Хишигбаяр, “Женко” клуб,
2. А.Батсуурь, БХЯ-ны “Алдар” СХ,
3. Д.Алтансүх, МОХЭҮ-ийн “Хангарьд” клуб,
3. Д.Төмөрхүлэг, ШШГЕГ-ын “Сүлд” СХ,

-73КГ
1. Х.Цагаанбаатар, ШШГЕГ-ын “Сүлд” СХ,
2. Д.Дөлгөөн, МОХЭҮ-ийн “Хангарьд” клуб,
3. Ц.Нарантогтох, “Женко” клуб,
3. С.Мияарагчаа, ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо,
-81 КГ
1. О.Ууганбаатар, ШШГЕГ-ын “Сүлд” СХ,
2. Г.Алтанбагана “Женко” клуб,
3. Г.Түвшинжаргал, ХХЕГ-ын “Хилчин” БТСХ,
3. Н.Дагвасүрэн, ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо,

-90 КГ
1. Г.Дашдаваа, ХХЕГ-ын “Хилчин” БТСХ,
2. Б.Жанчивдорж, ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо,
3. Р.Анхбаатар, ШШГЕГ-ын “Сүлд” СХ,
3. Д.Бат-Эрдэнэ, ТЕГ-ын “Эрч” СХ

-100 КГ
1. Д.Анар, ОБЕГ-ын “Аврагч” БТСХ,
2. Э.Энхбат, МОХЭҮ-ийн “Хангарьд” клуб,
3. Б.Тэмүүлэн, “Женко” клуб
3. Ш.Алтангэрэл, ХХЕГ-ын “Хилчин” БТСХ

+100 КГ
1. Н.Батсуурь, ШШГЕГ-ын “Сүлд” СХ,
2. А.Давааням, ОБЕГ-ын “Аврагч” БТСХ,
3. Х.Мөнхбаатар, ШШГЕГ-ын “Сүлд” СХ,
3. Э.Энхтөр, ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо,

ЭМЭГТЭЙ:
-48КГ
1. Г.Отгонцэцэг, ХХЕГ-ын “Хилчин” БТСХ
2. Г.Саранзаяа, “Женко” клуб
3. Б.Алтанцэцэг, Хан-Уул дүүргийн БТСХ
3. Э.Базаррагчаа, “Женко” клуб

-52КГ
1. Б.Бат-Эрдэнэ, ОБЕГ-ын “Аврагч” БТСХ,
2. М.Уранцэцэг, “Женко” клуб
3.Ч.Аззаяа, ХХЕГ-ын “Хилчин” БТСХ
3. А.Цолмон, “Женко” клуб
-57КГ
1. Д.Сумъяа, ХХЕГ-ын “Хилчин” БТСХ
2. А.Сарангуа, БХЯ-ны “Алдар” СХ
3. А.Батзул, “Женко” клуб
3. Б.Нарантуяа, ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо
-63КГ
1. Ц.Цэрэннадмид, ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо
2. М.Нямжаргал, “Женко” клуб
3. Т.Мөнгөнтуяа, “Шонхор-Олимп” ДС
3. Т.Баттөгс, ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо
-70КГ
1. Ц.Наранжаргал, “Женко” клуб,
2. Ц.Цэрэнханд, БХЯ-ны “Алдар” СХ,
3. О.Мөнхцэцэг, ОБЕГ-ын “Аврагч” БТСХ,
3. Э.Аззаяа, ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо

-78КГ
1. Б.Мөнхтуяа, ХХЕГ-ын “Хилчин” БТСХ
2. М.Сугар, БХЯ-ны “Алдар” СХ,
3. Т.Баасанжав, “Женко” клуб,
3. Н.Нямтуяа, ОБЕГ-ын “Аврагч” БТСХ,

-+78КГ
1. Г.Энхриймаа, ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо
2. О.Жавзмаа, ХХЕГ-ын “Хилчин” БТСХ
3. Г.Гантогос, ОБЕГ-ын “Аврагч” БТСХ,
3. Л.Баярмаа, “Боржин төв” дэвжээ


ЭРЭГТЭЙ ШИЛДЭГ ТАМИРЧИН: О.УУГАНБААТАР, 81КГ АЛТ, ШШГЕГ-ын “Сүлд” СХ
ЭМЭГТЭЙ ШИЛДЭГ ТАМИРЧИН: Д.СУМЪЯА , 57КГ АЛТ , ХХЕГ-ын “Хилчин” БТСХ,

ЭРЭГТЭЙ БАГИЙН ДҮН
1. ШШГЕГ-ын “Сүлд” СХ, ДАСГАЛЖУУЛАГЧ Ө.РАГЧААДОРЖ
2. “Женко” клуб, ДАСГАЛЖУУЛАГЧ Г.ЭНХБАЯР
3. ХХЕГ-ын “Хилчин” БТСХ, ДАСГАЛЖУУЛАГЧ Д.ПҮРЭВСҮРЭН, Р.ЛУВСАНПҮРЭВ

ЭМЭГТЭЙ БАГИЙН ДҮН
1. ХХЕГ-ын “Хилчин” БТСХ, ДАСГАЛЖУУЛАГЧ Д.ПҮРЭВСҮРЭН, Р.ЛУВСАНПҮРЭВ,
2. ЦЕГ-ын БТС-ын “Хүч” Хороо, ДАСГАЛЖУУЛАГЧ, БААТАРБОЛД, Ц.ОЧИРБАТ,
3. “Женко” клуб, ДАСГАЛЖУУЛАГЧ Ш.ЦЭВЭЛМАА
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Х.Цагаанбаатар: Цаашид 73 кг-д барилдана

Postby champion » Wed Feb 06, 2013 3:29 pm

Монголын жүдочид дэлхийд жигд амжилт үзүүлж байгаа гэдгээрээ ялгардаг. Тэдний манлайд явдаг хэдэн тамирчдын нэг нь Афины олимпийн хүрэл, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Х.Цагаанбаатар билээ. Тэрээр өнөөдөр бусад тамирчдынхаа хамт буурал тивийг зорьж байна. Түүнийг явахаас нь өмнө ярилцлаа.

-Жүдочид Парисын “Их дуулга” болон Европын цуврал тэмцээнд оролцохоор явах гэж байгаа юм байна. Бэлтгэл сургуулилтаа хэр хангав?

-Монголын жүдочдын эхний хэсэг маргааш /өнөөдөр/ буурал тивийг зорих гэж байна. Парисын “Их дуулга”, мөн Унгар, Австрийн дэлхийн цомд оролцоод ирнэ. Харин дараагийн хэсэг маань Дюсселдорфийн гранпри, Польшийн дэлхийн цомд оролцох учиртай. Энэ бол жүдо бөхийн дүрэм өөрчлөгдсөнөөс хойшхи анхны барилдаан гэдгээрээ онцлогтой. Олон улсын жүдо бөхийн холбооноос гаргасан шинэ дүрэм манай тамирчдад хэрхэн нийцэх вэ гэдгийг туршиж үзэх гэж байна даа. Жүдо бөхийн дүрмэнд хэд хэдэн өөрчлөлт орсон учраас аль болох олон тэмцээнд оролцож хурдан дасан зохицох бүхнээс илүү чухал байна.

-Дүрмийн өөрчлөлт хийгээд хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ. Та бүхэн шинэ дүрэмтэй танилцаж амжив уу?

-Ер нь бол танилцсан. Манай холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат тэргүүтэй хэсэг төлөөлөгчид дүрэмтэйгээ танилцаж, судлаад, семинарт нь суугаад ирсэн. Тэгээд Монголынхоо тамирчдад өдөр бүр сургалт семинар явуулж байна. Гэхдээ онолоор заалгах, дэвжээн дээр хэрэгжүүлэх хоёр чинь хоорондоо маш их ялгаатай. Тийм учраас аль болох олон тэмцээнд оролцохыг манайхан илүүд үзэж байгаа.

-Тухайлбал ямар өөрчлөлт орсон байх юм?

-Ямар нэгэн байдлаар хөлд гараараа хүрэх юм бол хөөгдөх, мөн хоёр гараараа нэг энгэрийн барьцыг халж болохгүй гэх мэт заалтууд орсон байна лээ. Ер нь бол энэ өөрчлөлт Монголын жүдочдод зориулсан юм шиг л болоод байгаа. Манай жүдочдын амжилт ахиад ирэнгүүт, бидний хийдэг үндсэн мэхнүүдийг хориглож байх жишээтэй.

-Саяхан олимп, дэлхийн медальтнууд сар бүрийн мөнгөн урамшууллынхаа эхнийхийг авлаа. Олон ахмад тамирчин баярласан. Таны хувьд энэ шагнал урамшлын талаар ямар бодолтой байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 онд гаргасан зарлиг үнэхээр цаг үеэ мэдэрсэн гэж бодож байна. Үүнд олон хүн баяртай байгаа. Төрийн тэргүүний гаргасан зарлиг гурван жилийн дараа жинхэнэ утгаараа биелэлээ олж тамирчид маань урамшууллаа авч эхэллээ. Спортын мэргэжилтнүүд, зүтгэлтнүүд, багш дасгалжуулагч, тамирчид гээд бүгд маш их баярласан. Төр засаг маань тамирчдаа харж үзэн, дэмжиж байгаагийн нэг хэлбэр юм болов уу гэж ойлгосон. Их спорт бол эрүүл мэндийн эсрэг байдаг. Их спортод насаараа зүтгэж амьдралаа алдсан, бие эрхтэнээрээ хохирсон тамирчид Монголд цөөнгүй бий. Тэднийг урамшуулсан, амжилтыг нь үнэлсэн, мөн дэм болсон ийм шийдвэр хэрэгжиж эхэлсэнд баяртай байна. Энэ нь нэг ёсондоо тамирчдын амьдралын баталгааны хэсэг болж байгаа юм. Дээрээс нь залуу тамирчдад урам зорих өгөх, тэдний амьдралын ирээдүйн баталгаа болж, өсвөр тамирчдын маань олимп, дэлхийн аварга болох мөрөөдлийнх нь түлхүүр болж чадсан ийм шагнал байлаа. Уг зарлигийг гаргасанд миний хувьд маш их баяртай байгаа.

-Шагналынхаа дээжээс Дархан-Уул аймгийн ахмадуудыг баярлуулсан. Чухам ямар учраас тэдний баярлуулах болов гэдгийг олон хүн сонирхож байгаа байх?

-Үүнд ямар нэгэн шалтгаан байхгүй ээ. Миний ажил амьдрал, спортоор өдий зэрэг хүрсэн амжилт зэрэг нь бүгд Дархан-Уул аймагтай салшгүй холбоотой. Тиймээс Дархан-Уулынхаа азай буурлуудаа баярлуулж, сар шинийн тавгийн идээг нь бэлэглэж, хүндэтгэл үзүүлсэн. Бурхантын хөндийгөөс миний амжилтын гараа эхэлсэн учраас анхны цалингаа нутгийнхандаа зориулъя гэж бодсон юм. Миний гаргасан амжилтад ард түмэн, азай буурлуудын минь буян шингэсэн учраас би энэ цалингийн тодорхой хэсгийг сайн үйлст зориулах ёстой гэж бодож яваа.

-Нууц биш бол сард хэдэн төгрөгийн урамшил авч байгаа вэ?

-Нуух юу байх вэ. Угаасаа олон түмэнд ил тод байх ёстой юм шүү дээ. Сард 4.5 сая төгрөгийн урамшил авч байна.

-Таны энэ буянтай ажил ганц удаагийнх уу. Эсвэл цаашид үргэлжлэх үү?

-Ер нь манай залуу үеийн тамирчид нийгмийнхээ сайн сайхны төлөө олон ажил хийнэ. Төлөвлөсөн ажил нэлээд их бий. Зөвхөн бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд байлгүй хажуугаар нь залуу, өсвөр тамирчдаа дэмжиж, тэдний мөрөөдлийнх нь жигүүр болъё гэсэн төлөвоөгөө гаргаад, хоорондоо ярилцаж байна. Ямар ч байсан энэ шагнал бол эх орны маань хайр хишиг, энэрэлийн маань буян учраас олон хүнтэй хуваалцах ёстой гэж боддог. Төрийн хайр хишгийг ард түмэнтэйгээ хуваалцахыг эрхэмлэж, илүүд үзэж байгаа болохоор цаашид олон хүмүүнлэгийн ажил хийнэ.

-Лондоны олимпийн дараа шигшээ багийг татан буулгаад багагүй хугацаа өнгөрлөө. Одоо бараг спортод элэгтэй хүн бүрийн яриа шигшээ баг дээр төвлөрчээ. Өдийг хүртэл шигшээ багаа байгуулахгүй удаж байгаа юу гэж ойлгож байна вэ?

-Уг нь бол шигшээ багийг нэгдүгээр сарын 1-нээс байгуулах ёстой. Яагаад гэвэл Монголын тамирчид эхнээсээ гадаадын тэмцээн уралдаанд оролцоод эхэлсэн байна. Өөрийгөө шигшээ багийн тамирчин гэж бодоод яваад байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ нэг ч төгрөгийн цалин байхгүй. Бодит байдлыг ярьвал шигшээд тамирчид авна гэсэн зарын дагуу л өнөөдрийн хүртэл тамирчид явж байна шүү дээ. Өөрийгөө шигшээ багт багтах болов уу гэсэн итгэл тээгээд. Ялангуяа залуу тамирчид улсынхаа шигшээ багт данстай болохыг ихээр хүсч мөрөөдөж байгаа. Яагаад гэвэл тэдэнд төрөөс дэмжлэг аваад, хамгийн гол нь шигшээ багийн тамирчин гэж зарлуулаад явах нь нэр төрийн хэрэг байдаг учраас их хүлээлт үүссэн байна. Тийм болохоор энэ бүхнийг бодолцож яаралтай шигшээгээ бүрдүүлээсэй гэж хүсье.

-Тэгвэл жүдочдод хэр нөлөөлж байна вэ?

-Өнгөрсөн онд 35 тамирчныг шигшээд барьж байсан. Гэтэл одоо 21 болгож багасгасан байх юм. Үүнийг нь би ойлгохгүй, маш их гайхаж байна. Миний бодлоор бол баг тамирчдын амжилт өсөх тусам тухайн холбооны нэр хүнд өсч, тухайн спортоор хичээллэх хүүхдүүдийн тоо ихэснэ. Тэр утгаараа шигшээгийн тамирчдын тоо нэмэгдэх болов уу гэсэн бодолтой байлаа. Гэтэл эсрэгээрээ олон тооны тамирчин хассанд гайхаж байна. Залуу тамирчдын хувьд шигшээ багт багтаж 250 мянган төгрөг авах нь чухал биш. Хэдий хүнд мөнгө хэрэгтэй ч тэдэнд шигшээ багийн тамирчин гэдэг статус нь чухал юм. Яагаад гэвэл энэ нэр тухайн тамирчинд урам зориг, итгэл өгдөг.

-Жүдогийн шигшээ багийн тамирчдын тоог хассан гэлээ. Энэ талаар салбарынхаа сайд болон шигшээ багийн албанд хүсэлтээ хүргүүлсэн үү?

-Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан манай холбооны удирдлагууд холбогдох хүмүүстэй уулзаж ярилцаж байгаа гэдэгт итгэлтэй байна. Зүгээр суухгүй байлгүй дээ. Жүдогийн бэлтгэлийн зааланд 150 хүн өдөр бүр бэлтгэл хийж байна. Яг шигшээгийн бэлтгэл дээр л гэхэд 60-70 тамирчин хамрагдаж байгаа. Үүнээс дор хаяж 50 нь шигшээд орох бүрэн боломжтой Монголын ирээдүй болсон залуучууд бий. Гэтэл эдгээрийн дөнгөж 21 нь л шигшээд багтана. Бусад нь хаачих вэ. Энэ бол үнэхээр хэцүү асуудал. Хамгийн гол нь тухайн тамирчны хамтарсан бэлтгэлд хамрагдах бүх зүйл шигшээ багаас хамааралтай байдаг. Бас тухайн тамирчны амжилтынх нь гүүр болдог. Энэ мэтчилэн олон ач холбогдолтой.

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Таны хувьд энэ баярыг гадаадад өнгөрөөж таарах нь ээ?

-Тийм ээ. Ер нь тамирчин хүн маш олон аз жаргалаасаа татгалзаж, амжилтад хүрэхийн тулд олон зүйлийг золиослодог. Тамирчид ихэнх нь баяраар тэмцээн уралдаан гээд эх орондоо байдаггүй. Миний хувьд л гэхэд сүүлийн 10 жил цагаан сараар гэртээ байж үзсэнгүй. Дандаа буурал тивд тэмцээнтэй байж таардаг. Энэ жил л гэхэд шинийн нэгэн, хоёронд Парист барилдах жишээтэй.

-Шинэ олимпийн цикл эхэлсэн байна. Ирэх дөрвөн жилийн зорилгоо тодорхойлсон уу?

-Тийм ээ. Нэг л мэдэхэд дахиад гурван жил өнгөрч 2016 оны олимп хаяанд ирсэн байх биз. Цаг хугацаа гэдэг зүйл их хурдан өнгөрдөг шүү дээ. Миний хувьд 66 кг-ын жинд барилдахаа больсон байгаа. Сая улсын аваргаар 73 кг-ын жинд барилдсан. Цаашид ч гэсэн дээд жиндээ барилдана. Олон жил жин хассан учраас бие мууддаг. Тийм болохоор аль болох бага жин хасч, эрүүл мэндээ бодсоны үндсэн дээр 73 кг-д барилдах зорилготойгоор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Яг энэ жинд хоёр дахь олон улсын тэмцээндээ оролцох гэж байна.

-66 болон 73 кг-ын жинд барилдах хоёрын ялгаа хэр байна вэ?

-Байлгүй яах вэ. 73 кг-ын жингийн тамирчид намайг бодвол бяртай байсан. Тийм болохоор миний хувьд бяраа нөхөх маягаар хүчний бэлтгэл дээр нэлээд анхаарал хандуулж байгаа. Харин давуу тал маань доод жингээс гарч ирж байгаа болохоор 73 кг-ын жүдочдыг бодвол арай илүү хурдтай. Цаашид яаж барилдаж, шинэ дүрмэндээ хэрхэн зохицохыг тэмцээн уралдаанаараа л харуулна даа. Шинэ дүрмийн эхний тэмцээн учраас Парисын “Их дуулга”-д нэлээд ач холбогдол өгч байгаа.

-Дотоодын тэмцээний 73 кг-ын жин нэлээд гарах нь дээ?

-Тэгэлгүй яах вэ. Монголын 73 кг гэлтгүй бүх жин дэлхийд хүчтэй өрсөлдөгч болсон учраас дэлхийн жүдо бөхийн дүрэм хүртэл монголчуудын эсрэг өөрчлөгдөж байна л даа. Үүнээс Монголын жүдо бөхийн чанар чансааг харж болох юм.

-Ярилцлагынхаа төгсгөлд удахгүй сар шинийн баяр болох гэж байгаа учраас манай сониноор дамжуулан дотныхоо хүмүүст мэндчилгээ хүргэх боломжийг олгоё?

-Баярлалаа. Надад энэ боломжийг олгосон танай сонины хамт олонд болон Монголынхоо ард түмэнд, дотны бүх хүнд, спортыг дэмждэг, тусалдаг, хайрладаг бүх ахан дүүстээ, дасгалжуулагч нартаа, бяцхан дүү нартаа сар шинийн мэндчилгээ дэвшүүлье. Та бүхний минь юу санасан есөн цагаан хүсэл сэтгэчлэн бүтэж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан сайхан шинэлээрэй гэж ерөөе дөө.


Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Жүдо

Postby Болдгэрэл » Wed Feb 06, 2013 3:37 pm

Rishod Sobirov-тай Цагаанбаатар халз барилдахыг үзэх юмсан.Гайхалтай тулаан болох байхдаа
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Х.Цагаанбаатар: Цаашид 73 кг-д барилдана

Postby mugi19 » Wed Feb 06, 2013 4:13 pm

champion wrote:-Тухайлбал ямар өөрчлөлт орсон байх юм?

-Ямар нэгэн байдлаар хөлд гараараа хүрэх юм бол хөөгдөх, мөн хоёр гараараа нэг энгэрийн барьцыг халж болохгүй гэх мэт заалтууд орсон байна лээ. Ер нь бол энэ өөрчлөлт Монголын жүдочдод зориулсан юм шиг л болоод байгаа. Манай жүдочдын амжилт ахиад ирэнгүүт, бидний хийдэг үндсэн мэхнүүдийг хориглож байх жишээтэй.

-Дотоодын тэмцээний 73 кг-ын жин нэлээд гарах нь дээ?

-Тэгэлгүй яах вэ. Монголын 73 кг гэлтгүй бүх жин дэлхийд хүчтэй өрсөлдөгч болсон учраас дэлхийн жүдо бөхийн дүрэм хүртэл монголчуудын эсрэг өөрчлөгдөж байна л даа. Үүнээс Монголын жүдо бөхийн чанар чансааг харж болох юм.


Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин

Цагаанбаатар ийм юм ярьж байгаад үнэхээр харамсалтай санагдаж байна.
Зүгээр жирийн иргэд ч юм уу, үзэгчид ийм байдлаар хардаад ярьж байх бол байх л зүйл, тэгэхэд энэ манайхны дунд байдаг худлаа явган яриаг дэвэргээ л ийм хариуцлагагүй ярьж байдаг..,
Ямар манайх нээх Дэлхийн түвшинд ноёлоод байгаа биш, ядаж Олимп, Дэлхийд хэд хэдээрээ түрүүлээд байгаа биш, манайхны эсрэг-тэгээд манайхаас бусад орнууд нь хуралдаа л, дүрэм зохиогоол :ногоон:
бидний хувьд л том амжилт болохоос, Олимп, Дэлхийн аваргагүй ирвэл бухимддаг улсууд өчнөөн л байгаа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby mugi19 » Wed Feb 06, 2013 4:17 pm

Гол утга нь Чөлөөт бөхийн техникүүдийг л аль болох бага хэрэглүүлэх, цэвэр нисэлттэй техниктэй Жүдо барилдуулах гээл дүрмээ шинэчлээд байдагшд..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby Цоомоо » Wed Feb 06, 2013 4:30 pm

Тийм.
Гэхдээ сүүлийн жилүүдийн өөрчлөлт яг Монголчуудын барилдааны арга барилын эсрэг байгаа болохоор бухимдаж байгаа байх.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Жүдо

Postby Aagii_03 » Wed Feb 06, 2013 5:08 pm

Эсрэг юм шиг л гэсэн байна шд. Ер нь яг тийм юм шиг л байгаад байдаг шд. Мэдээж зорилго нь өөр гэдгийг бүгд л мэдэж байгаа байлгүй. Сайхан л ярилцлага байна, нэг их харамсаад, бухимдаад яах вэ дээ.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Жүдо

Postby champion » Wed Feb 06, 2013 5:49 pm

-Өнгөрсөн онд 35 тамирчныг шигшээд барьж байсан. Гэтэл одоо 21 болгож багасгасан байх юм. Үүнийг нь би ойлгохгүй, маш их гайхаж байна. Миний бодлоор бол баг тамирчдын амжилт өсөх тусам тухайн холбооны нэр хүнд өсч, тухайн спортоор хичээллэх хүүхдүүдийн тоо ихэснэ. Тэр утгаараа шигшээгийн тамирчдын тоо нэмэгдэх болов уу гэсэн бодолтой байлаа. Гэтэл эсрэгээрээ олон тооны тамирчин хассанд гайхаж байна. Залуу тамирчдын хувьд шигшээ багт багтаж 250 мянган төгрөг авах нь чухал биш. Хэдий хүнд мөнгө хэрэгтэй ч тэдэнд шигшээ багийн тамирчин гэдэг статус нь чухал юм. Яагаад гэвэл энэ нэр тухайн тамирчинд урам зориг, итгэл өгдөг.

ер нь шигшээд нэг жинд дор хаяж 5 тамирчин байх хэрэгтэй ш д манайх тэгсэн 2 3 л байдаг. цагаанаагийн энэ бас их зөв
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Жүдо

Postby mugi19 » Wed Feb 06, 2013 6:24 pm

ЭРЭГТЭЙ:
60 кг: Д.Амартүвшин, Г.Хэрлэн
66 кг: Д.Төмөрхүлэг, Б.Хишигбаяр, Б.Батгэрэл
73 кг: Х.Цагаанбаатар, Г.Одбаяр
81 кг: О.Ууганбаяр
90 кг: Д.Бат-Эрдэнэ
-100 кг: Б.Тэмүүлэн
+100 кг: Б.Сугаржаргал, Ө.Дүүрэнбаяр

ЭМЭГТЭЙ:
48 кг: М.Уранцэцэг
52 кг: Б.Бат-Эрдэнэ, Ч.Аззаяа, М.Бундмаа
57 кг: Д.Сумъяа
63 кг: Ц.Цэрэннадмид
70 кг: Ц.Наранжаргал

Ийм бүрэлдэхүүнтэй Парист барилдах нь,
Энхбат, Батсуурь хоёр цагаан сардаа барилдах нь дээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby Takanohana_Nowitzki » Wed Feb 06, 2013 6:41 pm

Сугараа асуудлаа найс шийдүүлцэн, наадам болтол жүдогоороо дагнах нь дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Жүдо

Postby Saiza » Wed Feb 06, 2013 7:10 pm

тэгээд допинг хэрэглсэн юм бол бусад спорт нь ч хориотой болохгүй юу? гадаадруу тэмцээнд явахаар чинь шинжилгээ өгөөд илэрнэ л биз дээ. сонин юм
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Жүдо

Postby hosko » Thu Feb 07, 2013 1:35 pm

Манайх үндэсний бөхийн холбоо чинь ОУ-ын шинж чанарати байгууллага биш л дээ... Тэгээд ч өөр төрлөөрөө өрсөлдөөд явах нь бол болноо...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Жүдо

Postby Цоомоо » Thu Feb 07, 2013 4:33 pm

Бас тийм ч биш, тэр допингийн шинжилгээ хийсэн газар чинь цааш нь тараадгийн биш үү?
Намар Сугараа бил үү Мө арслан бил үү гадагшаа тэмцээнд явахад шинжилгээ авсан байсышд.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Жүдо

Postby Takanohana_Nowitzki » Thu Feb 07, 2013 4:37 pm

Цоомоо wrote:Бас тийм ч биш, тэр допингийн шинжилгээ хийсэн газар чинь цааш нь тараадгийн биш үү?
Намар Сугараа бил үү Мө арслан бил үү гадагшаа тэмцээнд явахад шинжилгээ авсан байсышд.

Тэгээд зүгээр гарсын гэсэн шд.
Нарийн ширийн допинг чинь хэрэглэхгүй сар болоход илрэхээ байчдаг л юм шиг байсан шд. эртээд боксоор Хөнгөний лайтай кино гараад байсан, 88 оны олимпийн 100м-ийн финалын 8-9 гарын оролцсон.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Жүдо

Postby mugi19 » Thu Feb 07, 2013 5:55 pm

Мөнхбаатар, Сугараа хоёр хоёулаа намар Чэжүгийн цомд явсаншд, тэгэхэд шинжилгээ хийлгээд зүгээр гарсан, тэрүүгээр наадмынхаа сэргээшний маргааныг таслах зорилштой байсан байх..,
Энэ хоёрын хэрэглэсэн нь чухам ямар юм байгаан, зарим их хурдан гардаг гэсэншд..,
Үндэс барилдаж байгаа хүмүүс дотор энэ талаар хамгийн мэдлэгтэй нь энэ хоёршд уг нь..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby kayo » Fri Feb 08, 2013 8:17 am

Энэ муу Мияарагчаа бүүр явахгүй нээ, Цагаанааг жин өгсөхөөр дагаад өгсөж орж байгаа нь яаж байгаан бол, 66даа ганц боломж олдож байхад, дахиад 73т баахан даруулах нээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Жүдо

Postby champion » Fri Feb 08, 2013 9:41 am

бас жин өгсөн байгаа гэнэ үү. Одоо тэгээд хоёулангийнх нь нас явлаа дөө. Цагаанаа бол 66д сайн сайн залуучууд байгаа учраас л шавар хаагаад яахав зайгаа тавьж өгсөн нь дээр гээл өгсөж байгаа юм шиг байна лээ.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Жүдо

Postby mugi19 » Fri Feb 08, 2013 10:06 am

Төмөрхүлэг 66-д цаашдаа үзнэ, Мияарагчаа Төмөрхүлэгийг барахгүй байх л даа, дахиад л хоёр номер болчих байх. Тэгснээс жингээ хасахгүй тааваараа жоохон үзэж байгаад болих биз..,
Ням-Очир, Ууганбаатар энэ тэр гээд 73 ч чанга жин шүү..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Жүдо

Postby Raldii » Fri Feb 08, 2013 10:42 am

Ууганбаатар 81 л дэ 73-д Одбаяр 70-н Наранжаргалын ихэр Нарантогтох Ням-Очир Дээрээс нь нэмэгдээд Цагаанаа орчихлоо. Ингэхээр Мяа 66-даа л үзэх байх Яахав Төмөрхүлэгийг хожихгүймаа гэхэд Хишигбаярыг бол туугаад л байх байх
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Жүдо

Postby zak » Sat Feb 09, 2013 5:04 pm

ippon.tv-гээр Paris Grand Slam үзээрэй..
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

Re: Жүдо

Postby zak » Sat Feb 09, 2013 5:13 pm

Ц.Цэрэннадмид 63-кг Туркмэнистаны бөхийг цэвэр яллаа...
Arsenal fc and Sacramento Kings
User avatar
zak
 
Posts: 802
Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Location: Golden One center

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests