Жүдо

Moderator: Бөхийн модууд

Re: Жүдо

Postby t_taivan1210 » Sat Dec 15, 2012 5:56 pm

Suugii wrote:Хэдэн цагаас вэ

манай цагаар 18цагаас...
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: Жүдо

Postby Raldii » Sat Dec 15, 2012 9:55 pm

энэ юу болсон бол
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Жүдо

Postby t_taivan1210 » Sun Dec 16, 2012 2:28 pm

Raldii wrote:энэ юу болсон бол


Rok Draksic (Slovenia) түрүүлж 30.000$ эзэн болсон бол 2р байранд Uriarte Sugoi (Spain) 20.000$ "р байранд Musa Mogushkov (Russia) орж 10.000$ эзэд болцгоолоо...
Image
User avatar
t_taivan1210
 
Posts: 296
Joined: Tue Sep 07, 2010 2:58 pm

Re: Жүдо

Postby Цоомоо » Mon Dec 17, 2012 6:39 pm

Dear Judo Fans! The 3 best athletes per weight category at the end of 2012:

Men
-60kg SOBIROV Rishod (UZB) 1530
GALSTYAN Arsen (RUS) 1314
MUDRANOV Beslan (RUS) 850

-66kg SHAVDATUASHVILI Lasha (GEO)1032
MORISHITA Jumpei (JPN) 1006
KHASHBAATAR Tsagaanbaatar (MGL) 956

-73kg NAKAYA Riki (JPN) 1444
WANG Ki-Chun (KOR) 1440
ISAEV Mansur (RUS) 1208

-81kg KIM Jae-Bum (KOR) 1608
BISCHOF Ole (GER) 1106
MAMMADLI Elnur (AZE) 900

-90kg ILIADIS Ilias (GRE) 1280
NISHIYAMA Masashi (JPN) 1170
GONZALEZ Asley (CUB) 1168

-100kg RAKOV Maxim (KAZ) 1170
SAYIDOV Ramziddin (UZB) 1130
SAMOILOVICH Sergei (RUS) 1118

+100kg RINER Teddy (FRA) 1690
SILVA Rafael (BRA) 1444
TOELZER Andreas (GER) 1120

Women
-48kg MENEZES Sarah 1708
ASAMI Haruna (JPN) 1440
FUKUMI Tomoko 1310

-52kg NISHIDA Yuka (JPN) 1430
MIRANDA Erika (BRA) 1086
BERMOY ACOSTA Yanet (CUB) 1008

-57kg MATSUMOTO Kaori (JPN) 1630
CAPRIORIU Corina (ROU) 1122
MONTEIRO Telma (POR) 1094

-63kg UENO Yoshie (JPN) 1316
EMANE Gevrise (FRA) 1300
ZOLNIR Urska (1156) 1156

-70kg DECOSSE Lucie (FRA) 1916
BOSCH Edith (NED) 1170
PORTELA Maria (BRA) 1124

-78kg HARRISON Kayla (USA) 1850
AGUIAR Mayra (BRA) 1550
TCHEUMEO Audrey (FRA) 1258

+78kg ORTIZ Idalys (CUB) 1380
TACHIMOTO Megumi (JPN) 1280
QIN Qian (CHN) 1160
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Олимпийн медалийн буухиаг таслуулаагүй Д.Нармандах

Postby champion » Wed Dec 19, 2012 12:53 pm

“Атланта-96” зуны олимпийн XXVI наадмын хүрэл медальт, “Бирмингем-99” ДАШТ-ий тавдугаар байрын шагналт, Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, гурван хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, “Хөх Монголын алтан од” Доржпаламын Нармандах 1975 оны энэ өдөр төржээ. Монголын жүдо бөхийн олон олон амжилтын эзэн болсон энэхүү гайхалтай тамирчны тухай сүүлийн үеийн спортын хорхойтнууд хэр мэдэх бол. Төрсөн өдрийг нь тохиолдуулан Нарка гавьяатын тухай өгүүлэхээр шийдлээ.

Д.Нармандах гэхээр түүний тухай мэддэг хүн бүрийн санаанд 1996 оны Атлантын олимпийн наадам санаанд ордог байх. Орчин үеийн олимпийн анхдугаар наадам 1896 онд Грекийн нийслэл Афинд болж, 100 жилийн түүхт ой тохиосон жил нь хүн төрөлхтөний спортын их баяр АНУ-ын Жоржиа мужид болсон юм. “Атланта-96” спортын түүхэнд “Алтан олимп” хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг нь ийм учиртай. Зуны олимпийн XXVI наадмаас манай улсын баг тамирчдын цорын ганц медалийг Д.Нармандах жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд хүртсэнээр Монгол улс олимпийн наадмын медалийн албан бус жагсаалтад 71 дүгээр байрт жагссан. Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжсэн хүнд хэцүү үед хүртсэн гэдэгт энэ медалийн үнэ цэнэ оршино.

Жүдо бөхийн 1995 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 20-21, 23-нд Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болсон. Энэхүү тэмцээнээс олимпийн наадамд оролцох эрхийг 60 кг-ын жинд Д.Нармандах, 65 кг-д П.Нямлхагва, 71 кг-д Х.Болдбаатар нар авсан юм. Харин мэдүүлэг нь хоцорч очсон тул манай эмэгтэйчүүд барилдаж чадаагүй. Ингээд л “Алтан олимп”-од гурван эрэгтэй жүдоч хүч үзэх болов. Д.Нармандах, П.Нямлхагва, Х.Болдбаатар нарын хэн нь ч медаль хүртэх хэмжээнд бэлтгэгдсэн байсан юм.

Тухайн үеийн Үндэсний шиг­шээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, дасгалжуулагч Ж.Ганболд, “Буурал” хэмээх Д.Гансүх нарын тухай дурдахгүй өнгөрч яавч болохгүй. Тамирчдын ихэнх нь наймаа хөөгөөд спортоо орхичихсон, цөөн хэд нь Спортын төв ордонд үлдсэн тэр үед энэ гурван дасгалжуулагч их ч зүтгэсэн дээ. Тэд шавь нарынхаа бэлтгэлээс гадна ар гэрт нь анхаарал тавьж байсан. О.Балжинням аварга “Жин хасч буй хүний бөөр муудаж, нурууны өвчтэй болдог” гээд шавь нараа таньдаг ламдаа хүртэл дагуулан очиж төөнүүлж, тан авч өгдөг байжээ. Түүнчлэн сэргэлтийн бэлтгэлд гарсан байх үед “Гөрөөсний цус уулгачихъя” гэж ярьдаг байсан нь хэдэн шавиа юманд хүргэчихье гэсэн багш хүний сэтгэл гэлтэй. Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар хожим манай сонинд ярилцлага өгөхдөө “Гурван багш минь бидний бэлтгэл сургуулилалт хийх нөхцөл бололцоо, гадагшаа тэмцээн уралдаанд явах зардлыг зохицуулах гэж их ч гүйсэн дээ. Тэд маань ингэж залгуулаагүй бол жүдо бөх манайд өнөөдрийн хэмжээнд хүрээ ч үү, үгүй ч үү. Би багш нарыгаа Монголын жүдод маш том гавьяа байгуулсан гэж боддог” хэмээн ярьсан.

Монгол Улсын гавьяат тамирчин, ардын багш, үндэс­ний бөхийн улсын аварга О.Балжинням манай сонинд ярилцлага өгөхдөө хэлж байсныг дор сийрүүлье. Аварга “Бидэнд Европт тэмцээнд оролцож, хамтар­сан бэлтгэл хийх зайлшгүй шаардлага байсан. Ингэхийн тулд “Эрдэнэт” зэрэг том компаниуд дээр очиж, зардал мөнгө гуйдаг байлаа. Европт, Элчин сайдын яаман дээрээ очоод “Бид замын зардлаа арай гэж төлж ирлээ. Та бүхэн бидэнд туслаач ээ” гэж хүсдэг байсан. Чехэд Элчин сайдаар ажиллаж байсан Н.Нямжав, Унгарт Элчин сайдаар ажиллаж байсан Р.Хатанбаатар нарт баярлаж явдаг. Тэд манай тамирчдыг яаман дээрээ байр­луулж, хооллож байсан. 1996 оны Атлантын олимпийн өмнө манай улсын бусад спортын төрлийн тамирчид Хөх хотод бэлтгэл хийсэн юм. Харин бидний “Хөх хотод бэлтгэл хиймээргүй байна. Японд очиж, жүдогийн сургууль дээр бэлтгэл хийвэл илүү чанартай” гэсэн хүсэлтийг тухайн үеийн “Эрдэнэт” үйлд­вэрийн дарга Ш.Отгонбилэг гуай шийдэж өгч байсан. Энэ бүхний хүчинд олимпоос медаль хүртсэн юм шүү. Энэ мэт хүнд хэцүү бүхнийг үндэсний бөхийн аварга хүнийхээ нэр нүүрээр шийдэж байсан үе бий” хэмээн ярьж байв.

Атлантын олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчид улсын баяр наадмаар Сүхбаатарын талбайд жагсч тангараг өргөөд, наадмын дараа Улаанбаатар-Бээжин-Токио-Миннеаполис-Атланта гэсэн чиглэлээр 20 гаруй цаг нисч зорьсон газраа хүрсэн юм. Д.Нармандахын бэлтгэл сайн байж, олимпийн өмнө Мюнхений Дэлхийн цомоос мөнгө, Прагын Дэлхийн цомоос хүрэл медаль хүртэж, Казахстаны олон улсын тэмцээнд түрүүлсэн амжилттайгаар Атлантад ирэв.

Олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн хүнд жингийн барилдаанаар эхэлсэн тул манайхан сүүлчийн гурван өдөр барилдсан. Сонирхолтой нь эхний өдрүүдэд жүдогийн эх орон Японы бөхчүүд хүсэн хүлээсэн алтан медалиа хүртэж чадсангүй. Харин япончууд олимпийн наадмын дундуур бүх шүүгчийг хүлээн авч, хурал хийж, зоог барьснаар тэдний амжилт дээшилсэн гэдэг. Х.Болдбаатар, П.Нямлхагва нар Японы ах дүү Кензо, Юкимаса Накамүра нарт будлиантай дийлдсэнээр медальгүй үлдэж, Монголын жүдочдын цорын ганц найдвар нь сүүлчийн өдөр дэвжээнд гарах Д.Нармандах болж хувирав.

60 кг-ын жинд 34 жүдоч хүч үзсэн. Манай Д.Нармандах Пуэрто-Рикогийн Мелвин Мен­десийг цэвэр ялж, гараагаа сайхан эхлүүлэв. Ингээд хоёрын даваанд Их Британийн бөх, 1995 оны Европын аварга Найжел Донахью­тай таарлаа. Түүнийг Мюнхений Дэлхийн цомын үеэр ялж байсан болохоор манай бөх сэтгэл­зүйн давуу байдалтай бай­лаа. Харин Донахью жаахан бэр­гэсээр юүко үнэлгээгээр дийлд­сэн. Д.Нармандах дараа нь Узбекистаны Алишер Мухтаровыг цэвэр ялснаар хагас шигшээд үлдэв. Өөрөөр хэлбэл медальд маш их ойртсон гэсэн үг.

Мөнгөн медалийн төлөө Японы шилдэг бөх Тадахиро Номүротой хүч үзэв. Түүнтэй олимпийн өмнө Прагын Дэлхийн цомын хагас шигшээд таарахдаа бараагүй. Даагаа нэхэхээр дэвжээнд гарсан ч жаахан туршлага дутсан тал бий. Д.Нармандах жаахан ахиу барьц олсондоо шунаад шийдсэн мэх хийсэн ч хариу мэхэнд орж хий хөмрөөд цэвэр ялагдсан юм. Ингээд л хамгийн шийдвэрлэх үе ирсэн. Ялбал медальтай харих, ялагдвал хоосон хоцрох. Хүрэл медалийн төлөөх барилдаанд түүнийг Беларусийн Натик Багиров хүлээж байв. Манай хүн ялбал Монголын жүдочдын олимпийн наадмын цорын ганц медалийг авч харина, Багиров ялбал өмнөх жилийн ДАШТ-ий хүрэл медалиа ихэрлүүлнэ. Д.Нармандах олимпийн өмнө беларусь эртэй нэг барилдахдаа дархан хөмрөөнд нь ороод цэвэр ялагдаж байсан. Тиймээс түүнийг сайн судалсан байв.

Барилдаан эхэллээ. Д.Нар­мандахын бэлтгэл илүү байсан уу, дэвжээнд гарахдаа өөртөө их итгэлтэй байжээ. Барилдаан эхлээд хоёр минут гаруйн хугацаа өнгөрөхөд Багировын гар нь суларч, ядарч эхэлсэн нь манай бөхөд мэдрэгдсэн аж. Тэрбээр энэ л торгон мөчид зөв мэдэрч, өөрийн үндсэн үүрээ мэхээ хийсэн нь цэвэр ялалт авчирсан юм. Шагнал гардуулах ёслолын үеэр Монголын далбаа дээш өргөгдөхөд мань эр өөрийн эрхгүй огшиж, тамирчин болж, хөлс хүчээ урсгасны минь хөдөлмөр гарлаа хэмээн бодож байжээ. Д.Нармандахын хүртсэн хүрэл медаль Монголын баг тамирчдын “Атланта-96”-гаас хүртсэн цорын ганц медаль байлаа. Таны харж буй энэхүү зураг бол Атлантын олимпоос хүрэл медаль хүртсэн ялалтын мөч. Олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны гэрэл зурагчин Боб Билинхемийн мөнхөлсөн энэхүү агшин 1996 оны дэлхийн спортын шилдэг гэрэл зургаар тодорсон түүхтэй.

Д.Нармандахын хувьд 1996 он сайхан жил. Тэрбээр олимпийн наадмаас медаль хүртсэнийхээ дараа, аравдугаар сарын 9-10-нд Вьетнамын Хошиминд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн юм. Энэ нь Монголын жүдочдын “Шар тив”-ийн аварга шалгаруулах тэмцээнээс хүртсэн анхны шар өнгөтэй медаль байснаараа онцлог. Д.Нармандах олимпийн дараа хэсэг амраад, нэлээд жин нэмсэн байв. Тиймээс халуун оронд очоод жингээ хасах гэж их зүдэрчээ. Хэрвээ өөр хүн байсан бол халшраад болих байсан байх. Харин тэрбээр олимпийн наадмаас медаль хүртсэн эрчээрээ зүтгэн байж жиндээ орж, БНАСАУ, БНСУ-ын шилдэг жүдочдыг ялж түрүүлсэн юм. Түүнд энэхүү алтан медалиас гадна “Макао-93”, “Осака-2000”, “Улаанбаатар-2001”-ийн хүрэл медаль бий. Энэхүү нийтлэлийн гол баатар маань Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай барилддаг ч Азийн наадамд нэг л одгүй байдаг. Тэрбээр “Хирошима-94”, “Бангкок-98”-д оролцохдоо солонгосчуудтай таарч, торгууль юм уу, шүүгчдийн саналаар дийлдэн медальгүй үлдэж байв.

Д.Нармандахын хамгийн их харамсч явдаг тэмцээн бол Английн Бирмингемд болсон 1999 оны ДАШТ. Бэлтгэл жигдрээд бас л сайхан байсан үе нь. Латвийн Алдис Парстраутс, Германы Оливер Гуссенберг нарыг ялсан ч урьд нь ялж байсан Японы Казүхико Токүног барсангүй. Гэсэн ч түүнд хүрэл медаль хүртэх боломж үлдсэн, үүний төлөө ч зүтгэсэн. Удаад нь Азербайжаны Ельчин Исмайлов, ОХУ-ын Евгений Станев нарыг цувруулан ялаад медалийн төлөө гарч ирлээ. Түүнтэй үзэх бөх нь Гүржийн Нестор Хергиани. Хэн хэн нь үнэлгээ авч чадалгүй яваад байлаа. Барилдаан ингээд өндөрлөсөн бол манай бөхөд шүүгчдийн саналаар ялах боломж өндөр байсан. Учир нь Д.Нармандах тэрхүү барилдааны санаачилгыг гартаа авчихсан байснаас гадна олимпоос медаль хүртэж, шүүгч нарт хэдийнэ танил болоод байсан. Барилдаан өндөрлөхөөс арваадхан секундын өмнө Ж.Ганболд багш “Нарка жаахан идэвхи үзүүлээдэх” гэхээр нь ухасхийгээд этэх мэх хийх гэсэн нь өрсөлдөгчийнх нь хонгоддог талд нь таарч буруудсан юм. Хергианигийн манай бөхийн өмднөөс барин гүйсээр байгаад дэвжээний хажууд унагаж чадсан. Ийнхүү олимпийн хүрэл медальт жүдочоос ДАШТ-ий хүрэл медаль нүүр буруулсан юм. Үнэлгээ авдаггүй юм аа гэхэд алдаагүй бол хангалттай ялах байсан газар. Хэрвээ тэгсэн бол олимп, ДАШТ-ий медальт Монголын анхны жүдо болох байлаа. Хэдийгээр Д.Нармандах дараа жил нь болох Сиднейн олимпийн наадамд оролцох эрхээ авсан ч уйлахгүй байж чадсангүй. Харин багш нар нь түүнд “Энэ удаа чадаагүйгээ олимпод гүйцээгээрэй” хэмээн захив.

Нэг л мэдэхэд XX зууны сүүлчийн жил болж, зуны спортын XXVII наадам Австралийн Сидней хотод эхэл­лээ. Д.Нармандах дөрвөн жилийн өмнөхөөсөө хамаагүй туршлагаж­сан ч харамсалтай нь түүнээс амжилт горьдох боломж­гүй болсон байлаа. Жин хасч байхад нь багш, эмч нар шингэн ихдүүлж тарьснаас болж барилдах ямар ч чадваргүй болчихсон юм. Шингэн ихдэхээр биенээс ус л гоожиж, дэвжээн дээр гарахад хальтраад байлаа. Тэр эхний даваанд Венесуэлийн Рейвер Альваренгатай таарсан. Манай бөх Венесуэлийн бөх гэж юу байдаг юм бэ. Арчаад өгнө гэж бодоод гарсан ч арайхийн торгуулиар дийлсэнд нь олон хүн гайхашрав.

Ингээд хоёрын даваанд БНСУ-ын Жун Бу-Кюнтай таар­лаа. Олимпийн өмнө Монголын тамирчид Солонгост очиж хамтарсан бэлтгэл хийсэн. Тухайн үед Д.Нармандах Жун Бу-Кюнаас үнэлгээг яаж л бол яаж авдаг байлаа. Харин Сиднейд таарахад нэг л болж өгсөнгүй тул шийдсэн мэх хийгээд дор нь орчихсон юм. Ингээд дагах барилдаанд орсон ч өнөөх Хергианигаас хариу­гаа авч чадсангүй, хоёр том тэмцээнд дараалан ялагдав. Манай тамирчныг ялсан Жун Бу-Кюн алдарт Тадахиро Номүрад ялаг­даж мөнгөн медаль хүртсэн юм.

Д.Нармандахад Азийн аварга цолоо ихэрлүүлэх бодол их байсан. Үүнийгээ гүйцэлдүүлэх хамгийн боломжтой үе нь 2001 он байв. Тэр жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар болсон билээ. Гэсэн ч бэлтгэл нь цөмөрчихсөн тул хүрэл медалиар сэтгэлээр хуурахаас өөр зам үлдсэнгүй. Тэмцээний өмнө Японд очиж бэлтгэлээр нүдүүлж, энд ирээд жинтэйгээ ноцолдсоор байгаад сэргэлт авч чадаагүй юм. Гэхдээ муу бөхөд ялагдаагүй. Түүнийг хагас шигшээд ялсан БНСУ-ын Чой Мин Хо нь хожим 2008 оны Бээжингийн олимп, 2003 оны Осакагийн ДАШТ-д түрүүлсэн юм. Харин Чой Мин Хо аваргын төлөө Д.Нармандахын байнга ялдаг Ираны Масуд Хажи Акхондадехт ялагдсан.

Д.Нармандахын оролцсон сүүлчийн тэмцээн нь 2001 оны долдугаар сарын 26-27-нд Германы Мюнхенд болсон ДАШТ байлаа. Гэхдээ шальтай ч барилдаж чадсангүй. 2000 оны Сиднейн олимпийн хүрэл медальт, 1999 оны дэлхийн аварга Кубын Маноло Пулоттой эхний даваанд таарч, сууж үүрэхэд нь тэвэрч шидэх гээд өөр дээрээ алдаж ялагдсан юм. Энэ нь түүний сүүлчийн барилдаан байлаа. Д.Нармандах энэхүү тэмцээний дараа 26-хан насандаа зодог тайлсан.

Тэр 1992 онд Эрдэнэтээс Улаанбаатарт орж ирсэн юм. Байр орон сууцгүй болохоор хамаатан садан, найз нөхөд гээд хэдэн жил хэссэн. Энэ зовлонг ганц Д.Нармандах гэлтгүй хөдөөнөөс ирсэн бүх л тамирчин туулсан. Тэрбээр шигшээ багийнхан гадагшаа тэмцээнд явах юм уу, цугларалтад гарахад бөөн баяр болдог байлаа. Байр, хоолонд хэсэг хугацаанд ч гэсэн санаа зовохгүй болох болсон болохоор тэр. 1990-ээд оны үед Монголын спорт ийм л хүнд байсан.

Түүнийг олимпийн медаль хүртээд бүх асуудлаа шийдүүлсэн гэвэл эндүүрэл. Д.Нармандахыг олимпоос ирснийх нь дараа байр амласан ч өгсөн нь үгүй. Шигшээ багийн хэдхэн төгрөгийн цалинтай түүнд мөнгөтэй, мөнгөгүй явах үе байсан. Монгол Улсын гавьяат тамирчны үнэмлэхээ автобусанд үзүүлээд явж байсан үе ч бий. Гэхдээ тэр тамирчин болсондоо гутарч явсангүй. Харин ч энэ заяандаа баярладаг. О.Балжинням багш, одоогийн МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нар хөөцөлдсөний хүчинд 2000 онд тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга М.Энхболд Д.Нармандахыг байртай болгож байв.

Тэрбээр “Хүнд чинь өөрийн гэсэн бодол байдаг юм. Би санаа зовох зүйлгүй, галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй байхдаа Атлантын олимпод оролцсон. Түүний дараа эхнэр, хүүхэдтэй болсон ч Сиднейн олимпод оролцохоор зүтгэсэн. Нийгэм хэцүү, хүмүүс дэмжихгүй байхад би зүтгээд, ар гэрийн амьдрал орхигдоод байдаг. Нэг олимпоос нөгөө олимп хүртэл дөрвөн жилийн хугацаа бий. Тиймээс гэр бүлээ бодоод зодог тайлсан. Тухайн үед дэмжлэг сайн байсан бол жин өгсөөд ч болтугай барилдаж, адаглаад 2004 оны Афины олимпод барилдах байсан болов уу. Яг нарийндаа бол тамирчин хүнийг дэмжээд өгдөг сайн ар байх хэрэгтэй” хэмээн ярьсан нь юутай үнэн бэ.

Гавьяатаас хэдэн жилийн өмнө “Таны үеийнхэн болон одоогийн залуусын хооронд хэр их ялгаа байна вэ” гэж асуухад “Их бий. Одоогийн хүүхдүүдэд адаглаад өмсөх кимоно, бэлтгэл хийгээд гарахад саун, шүршүүр нь бэлэн. Өсвөр үе, залуучуудын ДАШТ зохиогдож байна. Тамирчид өөрсдөө сэтгэлтэй бол витамин, эм тариагаа худалдаад авчих бүрэн бололцоо бий болжээ. Харин бидний үеийн хүүхдүүд кимоно гэж мэдэхгүй, зүгээр нэг цагаан хувцас гэж боддог байлаа. Шигшээ багийн тамирчин болсон хойноо л хятад кимоно өмсч үзнэ. Бидэнд зөвхөн глюкоз, АТП тарьж, үрлээр жаахан С витамин өгч, монгол уураг гэж гашуун юм усанд найруулаад уулгадаг байсан. Одоо бодоход миний үеийнхэн техник, тактикаар илүү байжээ. Тамирчин болгон л үүрдэг, хөмөрдөг, этдэг, хутгадаг байсан бол одоогийн залуус тэр зэрэгт хүрэхгүй санагддаг” хэмээн хариулсан. Түүнээс ийн асуусан нь учиртай. Залуу тамирчид энэхүү нийтлэлийг маань уншаад өөрт нь ямар их боломж байгааг ойлговол сэтгүүлч миний үзэг, цаас нийлүүлсний зорилго биелэх нь тэр.
Д.НАНЖИД
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Жүдо

Postby champion » Fri Dec 21, 2012 4:18 pm

ОУЖБХолбооноос дїрэмд єєрчлєлт хийжээ. албан ёсны тэмцээнүүд буюу ДАШТ, тивийн аваргын тэмцээнд нэг улсаас бүх жинд хоёр бөх оролцож болдог байсан бол одоо долоон жингийн хоёрт нь л хоёр тамирчин оруулахаар болж.
Дэлхийн цомыг хотуудын нээлттэй тэмцээн гэж нэрлэж чансааны оноог:
Тивийн нээлттэй тэмцээнүүдийн алт 100, мөнгө 60, хүрэл 40
гранпригийн алт 300, мөнгө 180, хүрэл 120
тивийн аваргын алт 400, мөнгө 240, хүрэл 160
Их дуулгын алт 500, мөнгө 300, хүрэл 200
Мастерс-ын алт 700, мөнгө 420, хүрэл 280
дэлхийн аваргын алт 900, мөнгө 540, хүрэл 360
Олимпийн алт 1000, мөнгө 600, хүрэл 400 оноо авахын байна
Иппоныг зөвхөн өрсөлдөгчөө нуруугаар нь шидсэн тохиолдолд өгнө. Өрсөлдөгч нь мост хийсэн ч иппон гэж тооцогдоно. Шидо нь тамирчдын хэн нэгэнд давуу байдал өгөхгүй, самбар дээр зөвхөн техникийн оноо л гарна. Харин оноо тэнцсэн тохиолдолд л шидо цөөтэй тамирчинд ялалт өгнө. Барилдааны үеэр гурван шидо өгч болох бөгөөд дөрөв дэх шидогоо авсан тамирчны өрсөлдөгчид ялалтыг шууд өгөх, талбай дээр мэх хийсэн бол талбайгаас гарсан хойно ч шүүгч нар зогсоохгүй үргэлжлүүлэх, даралтад 20 секунд дарахад иппон, 15 секундэд вазари, 10 секунд дарахад юүко єгєх гэсэн єєрчлєлтїїдийг хийж
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Жүдо

Postby Takanohana_Nowitzki » Fri Dec 21, 2012 4:49 pm

Ямар 1 байдлаар хөл авахыг хориглосон эгэд байсан уу? одоо чинь мэхний үргэлжлэлээр хөл авч болоод байгаа байхаа? манайхныг л дарамтлаад бна даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Жүдо

Postby Yes Man » Fri Dec 21, 2012 5:07 pm

Shuud hul awahiig bol horison gej baigaa..... Uchirgui manaihaniig daramtalsan ene ter geed tom ulsuud um sheg yum hum yrih ch haishaa yum be..... Zugeer ter mehnii urgeljildee l sain dasch beltgel surguuliltaa sain hiiwel zugeer bna..... Yur ni manaihan harahaar ih hudulguun muutay baidag.... Ter ederee saijiruulah heregtey bna....
Тиймээ....
User avatar
Yes Man
S & T
S & T
 
Posts: 5358
Joined: Tue Apr 27, 2010 4:20 pm

Re: Жүдо

Postby champion » Wed Dec 26, 2012 2:16 pm

С.Мяарагчаа: Өөрийгөө мундаг тамирчин гэж боддог

Жүдо бөхийн үндэс­ний шигшээ багийн та­мир­чин Санжаасүрэн­гийн Мяарагчаатай ярилцлаа.

-Аавыг тань цэргийн арслан, самбо, жүдо бөхийн олон улсын хэм­жээний мастер цолтой хүн байсан гэдэг. Аавы­гаа даган бөхийн спор­тод хөл тавьж байв уу?

-Би аавыгаа дагаж самбо, жүдо бөхөөр анх хи­чээллэж эхэлсэн. Дээх­нэ үеийн самбо, жүдо болон үндэсний бөх со­нирх­дог хүмүүс аавыг маань сайн мэддэг. Аав минь уран барилдаан­тай, цээж, гарандаа их бяртай хүн байсан. Жижиг бие­тэй хэрнээ ямар ч хүнийг эвийг нь таарвал өвдөг­лүүл­чихдэг бай­лаа. Аав самбо бөхөөр дэл­хийн аваргын мөнгөн ме­даль­тай. Хар­лан­пиевын буюу хуучнаар бүх Оросын ул­сууд оролцдог тэм­цээнээс манай улс дөрвөн алтан медаль хүртсэн байдаг. Тэрний хоёрыг нь аав эх орондоо авчир­сан гээд аавынхаа тухай яриад байвал их зүйл бий. Ингээд бодо­хоор аав муу тамирчин яавч биш. Харин мундаг тамирчин байжээ гэж бод­дог. Миний бахархал аав минь шүү дээ. Би жаахан хүүхэд байхдаа аавтай хамт тэм­цээн рүү нь явж үзнэ. Яаж барил­даж ялж бай­гааг нь ч мэдэхгүй дагаад гүй­чих­нэ. Сүүлд аав дас­гал­жуу­лагч болоод аавын­хаа удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн.

-Таныг нэлээд хо­жуу их спор­тод хөл тавь­сан гэдэг байх аа. Эрт­хэн би жүдогоор хи­чээл­лэсэн бол гэж бо­дож байв уу?

-Би 16 настайгаасаа жү­до бө­хөөр хичээллэж эхэл­сэн. Тийм болохоор хэзээ хойно олонд та­нигд­сан.

Аав минь намайг нас бага байхад бөхийн спортоор хичээл­лүүлбэл зүрх нь үхээд эрт харь­чихдаг гээд хичээллүүлээгүй байлаа. Аав өөрөө барилддаг бай­сан болохоор үүнийг мэддэг бай­сан биз. Миний хувьд 25 наснаас хойш амжилт гаргаж байна.

-Олимпоос хойших тэмцээ­нүүдэд орж зодоглосонгүй. Одоо тэмцээнд явах гэж байгаа тухай дууллаа?

-Хятадын Чиндаод болох гран при тэмцээний 73 кг-ын жинд зо­дог­лохоор өнөөдөр эх орноосоо мордох гэж байна.

-Х.Цагаанбаатараас болоод цаашид 73 кг-д барилдах гэж байгаа юм уу?

-Ойрд тэмцээн уралдаанд ороо­гүй болохоор жин нэлээд нэмэгдчихлээ. Он гараад үндсэн жин болох 66 кг-даа барилдана. Саяхнаас бэлтгэлдээ орсон боло­хоор 66 кг-даа барилдах боломж алга. Нэг тэмцээнд оролцоход нэг сар бэлтгэл хийсэнтэй тэнцүү бай­даг. Хурдан формондоо орохын тулд л жин өгсөж байгаа юм. Уг нь би энэ тэмцээнд оролцох бодол байгаагүй юм. 73 кг-д барилдах тамирчин маань зардал мөнгөний асуудлаас болоод оролцох бо­ломж­гүй болохоор нь жин өгсөөд явчихаад ирье гэж шийдсэн. Чин­дао­гийн тэмцээнээс медаль хүртэх гэж шунаж байгаа юм биш. Шооны нүх гарангуут нь тэр дээр нь би орж байгаа юм.

-Гавьяат тамирчин М.Бунд­маа та хоёрыг зодог тайлж бай­гаа, цаашид жүдо бөхийн хол­боон­доо ажиллахаар болсон гэсэн үнэн үү?

-Зодог тайлах асуудал яриагүй. Яахав Лондонгийн олимпод орж чадаагүй болон олимпоос хойших тэмцээнүүдэд зодоглоогүй боло­хоор хүмүүс тэгж бодсон байх. Одоохондоо бол зодог тайлахгүй. Ирэх жилийн Бразилийн Сан Пау­ло хотод болох жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 66 кг-ын жиндээ оролцоод их спортоос зодог тайлах бодолтой байгаа. Дараа жилийн дэлхийн аваргаас чадвал медаль хүртээд Мяарагчаа гэж ийм тамирчин байсан гэдгээ харуулах хүсэл дотор минь шатаж байна.

-Хэрэв зодог тайлахаар бол юу хийх вэ?

-Дасгалжуулагч болоод авьяас­тай хүүхдүүдийг цааш нь дэмжиж, авьяасгүй хүүхэд байх юм бол хүмүүжлийг нь төлөвшүүлэх тал дээр ажиллана даа.

-Сайн тамирчин сайн дасгал­жуулагч болж чаддаггүй гэсэн яриа байдаг юм билээ?

-Би өөрийгөө сайн дасгал­жуу­лагч болно гэж боддог. Надтай хамт бэлтгэл хийж байгаа шигшээгийн дүү нар миний үгийг сайн сонсож өөртөө хэрэгтэй зүйлсээ авдаг. Би мэдрэмж, туршлагаараа заадаг болохоор хүүхдүүд заасан мэх, хэлсэн үгийг сайн сонсдог. Ямар дасгалжуулагч болохыг цаг хугацаа харуулаад өгөх байлгүй.

-Дэлхийн аваргад Х.Цагаанбаатар гавьяат ахин явчих юм биш биз дээ. Эсвэл та хоёр хоёулаа явах уу?

-Тэрийг сайн хэлж мэдэхгүй байна. 2013 он гараад улсын аварга шалгаруулах тэмцээнтэй. Мөн Европын цуврал тэмцээнүүд хүлээж байгаа. Ирэх оны таван сард гэхэд мастеруудын дэлхийн аварга болно. Эдгээр тэмцээ­нүүдийг харж байгаад хэн сайныг нь оруулах байх.

-Таны хувьд ДАШТ-д зодог­лоно гэсэн итгэл дүүрэн байгаа юм байна даа?

-Ирэх оны дэлхийн аваргад орно гэсэн 100 хувийн итгэл дүүрэн байна. Ганцхан дэлхийн аваргад оролцохын тулд би бэлтгэлээ хийж байгаа юм. Сэтгэл санаа, хүч, оюун бодол гээд бүх зүйлээ энэ тэмцээнд зориулж бэлтгэлдээ шаргуу орсон. Дэлхийн аварга шалгаруулах тэм­цээ­ний наана зохиогдох тэмцээ­нүүд яахав дээ болдгоороо болоод өнгөрнө биз. Сан Паулогийн дэл­хийн аваргад үзүүлээд өгнө гэдэг­тээ итгэлтэй байгаа. Яагаад гэхээр 66 кг-ынхаа жингийн бүх том бөх­чүүд­тэй би барилдаад үзсэн. Ялж, ялагдаж явсан болохоор барил­дааныг нь мэднэ. Юм нээлттэй болсон болохоор интернэтээр бүх тамирчдынхаа бичлэгийг үзээд сайтар судалсан. Өөрийнхөө үнд­сэн жиндээ гялалзтал барилдчих бодолтой байгаа шүү.

-Өнөө цагийн шилдэг жүдоч Х.Цагаанбаатартай нэг жингийн тамирчин болсондоо харамсаж байв уу?

-Хоёр ч олимп болон дэлхийн аваргуудад орж чадаагүй л дээ. Үүнд тэгтлээ их харамсаж байгаагүй. Би мастеруудын дэл­хийн аваргад хоёр түрүүлсэн. Тийм болохоор өөрийгөө мундаг та­мирчин гэж боддог. Энэ тэмцээнд олимп дэлхийн аваргууд л зодог­лодог болохоос чансаа багатай тамирчид зодоглодоггүй. Гэхдээ олимп, дэлхийн аваргаас медаль хүртэж чадаагүй болохоор жаахан харамсдаг. Хүний зурсан зураг төөрөг гэж байдаг гэдэг. Яахав миний зурсан зураг олимпод орол­цохгүй л байсан юм байгаа биз. Магадгүй дараагийн олимпод би зодоглох ч юм билүү. Ирэх жилийн дэлхийн аварга бүхнийг шийднэ. 34 настай хүн олимпоос медаль хүр­тээд байхаад би яагаад болохгүй гэж. Тийм болохоор өөрийгөө үгүйсгхэгүй. Ямартай ч бэлтгэлээ хийгээд явж байя.

-66 кг-ын шинэ тамирчид Х.Цагаанбаатар та хоёр дэлхийд гайхуулж байгаа шиг барилдаж чадах болов уу?

-Чадна. Бид хоёрын хэмжээний барилддаг олон залуус бий. Энэ хүүхдүүдэд оролцох тэмцээн бага байна. Олимпийн дараа тэмцээн уралдаанд оролцох зардал мөнгө­нөөс эхлээд бэрхшээлтэй зүйл тулгардаг. Харин дараа жилээс нь олимпийн бэлтгэл эхэлдэг боло­хоор зардал мөнгө нь шийдэгддэг. Европын цуврал тэмцээнүүдэд тэдгээр залуус сайн барилдах байх.

-Тамирчин болсноосоо хойш хэзээ хамгийн их баярлаж байв даа?

-Энэ жилийн мастеруудын дэл­хийн аваргын тэмцээнд түрүүл­чихээд их баярласан. Уг тэмцээнд дэлхийн шилдэг 16 тамирчин өр­сөлд­дөг. Аваргын төлөө Цагаа­наатай барилдсан. Цагаан­баата­рыг этэх мэхээр цэвэр ялсны дараа дотор нэг юм хагарчих гээд байсан шүү. Дэвжээн дээр баярлаж байгаа­гаа мэдэгдэхгүйн тулд өөрийгөө их барьсан. Дэвжээнээс буугаад 50 гаруй метр алхаад заал дүүрэн чанга орилсон. Тэгж л дотроо оволзож буй баяр хөөрөө гарга­сан. Тамирчин болсноосоо хойш тэгж баярлаж байгаагүй санагддаг.

-Та Х.Цагаанбаатартай барил­дахдаа эмээдэг үү. Гавьяат мөн тантай барилдахдаа эмээдэг болов уу?

-Цагаанаа яадгийг мэдэхгүй. Би барилдаж байхдаа ёстой хүнээс айдаггүй. Бие сайн байвал би хэнийг ч хожчихдог болохоор тийм зүйл тулгарч байсангүй. Х.Цагаан­баатар их бодолтой барилддаг. Энэ хүн ийм мэх хийхээр би хариуд нь ийм мэх хийнэ гэж боддог. Шатар тоглож байгаа мэт нүүж боддог. Миний хувьд мэдрэмжээрээ бярдаж мэхээ хийдэг. Нэг ёсондоо авьяа­саараа барилдаж байгаа гэсэн үг. Энэ Цагаанаа бид хоёрын ялгаа.

-Өнөө жилийн Дундговь айм­гийн наадмаар та аймгийн начин цол хүртсэн. Үндэсний бөхийн холбооноос найраа орсон гээд цол хүртсэн хүмүүсийн цолыг нь хураана гэсэн. Та цолоо хураал­гасан уу?

-Өөрийнхөө цолыг хэвээрээ байгаа гэж бодож байна. Үүнд би үнэхээр дургүй байгаа. Яагаад гэхээр би тэр барилдаанд ямар ч найраа хийгээгүй. Оноолтоор нь таарсан хүмүүстэйгээ барилдсан. Тавын даваанд Чинзоригтой ба­рил­дахад намайг хүндлээд тахи­маа өгсөн.

-Хүндэлсэн гэдгээ тод­руу­лахгүй юу?

-Би уг нь барилдах гээд гараад өртөл "Мяа ахаа та нутаг усныхаа нэрийг Монголдоо битгий хэл дэл­хийд дуурсгасан мундаг бөх. Тийм болохоор би тантай барилдахгүй. Та дав" гэсэн. Тэгээд барилдалгүй элэг бүсээ тайлаад тахимаа өгсөн. Иймэрхүү хүндэтгэх зүйл монгол бөхөд олон байдаг.

Үндэсний бөхийн холбоо гэдэг чинь өөрөө ТББ байхгүй юу. Гэтэл ТББ аймгийн Засаг даргын тогтоол шийдвэрийг цуцлах ямар ч эрх байхгүй. Хэрэв өнөө жилийн Дунд­говийн наадмаар цол авсан залуу­сыг тэр цолтойгоор нь барил­дуулахгүй бол шүүхэд хандана. Шүүхийн шийдвэр 100 хувь бидний талд гарна. Үүнийгээ мэдээд Үндэс­ний бөхийн холбоо чимээгүйхэн байхад л болно. Сайн муу олон бөх барилдаж байхад Үндэсний бө­хийн холбоо үүн дээр тоглолт хийж байгаа нь муухай л байхгүй юу.

-Цаашид үндэсний бөхөөр барилдана биз дээ?

-Жин багатай болохоор нэг их барилдахгүй байх. Яахав аймаг, сумынхаа наадамд хааяа нэг зо­дог­лоно. Жижиг наадмуудад ба­рил­дана уу гэхээс заалны барил­даанд хоёр, гурав давна гэдэг миний хувьд хэцүү.

-Лондонгийн олимпод Х.Цагаанбаатарын оронд би ба­рилд­сан бол гэж бодож байв уу?

-Би тэгж бодоод яахав дээ. Тэртэй тэргүй Цагаанаа олимпод барилдаад ирчихсэн. Найз Ца­гаан­баатарыгаа гомдоох асуудал гарах учраас ерөөсөө бод­доггүй. Өнгөрсөн цагт нь тэр чигээр нь үлдээсэн. Энэ бол амьдрал биш шүү дээ. Олимпод ороод медаль авсан хүний амьдрал өөр болно уу гэхээс олимпод оролцлоо гээд хүний амьдрал өөрчлөгддөггүй л байхгүй юу. Тэгж бодсон бол өөрөө өөртөө стресс хурааж байна гэсэн үг. Сайхан бэлтгэлээ хийгээд чигээрээ явна гэсэн бодолтой явдаг хүн дээ би.

-Х.Цагаанбаатар та хоёр шиг жиндээ дэлхийд шалгарсан та­мир­чид олон бий. Хоёр номерын тамирчин нь ирээдүйгээ бодож иргэншлээ солин өөр улсын нэр дээр барилдах тохиолдол их байдаг. Таныг улсынхаа нэр дээр барилдуулъя гэсэн санал ирж байсан уу?

-Санал ирээгүй. Хэрэв тэгэх шаардлагатай бол тухайн орны­хоо нэрийн өмнөөс хоёр жил тэмцээн уралдаанд оролцон эрхээ авах ёстой байдаг. Харин Амери­кийн нэг клуб "Таныг Х.Цагаан­баатарыг ялдаг гэж сонслоо. Ма­най клуб дээр ирж бэлтгэл хийгээч" гэсэн санал ирсэн. Харин манай клубийн багш нар Малайз энэ тэр орнуудын нэрийн өмнөөс олимпод оролцох боломж бий шүү гэж байсан.

-Шигшээ багийн тамирчдын цалин хангамж хэр хүрэлцээтэй вэ?

-Энэ хэцүү. Уураг витаминыг цаанаас нь өглөө гэхэд өдөрт хоёр бэлтгэл хийх үед автобус унааны мөнгөнөөс эхлээд зардал их гар­даг. Одооны цалин хангалттай гэж хэлж чадахгүй. Цаг сайхан болж байгаа болохоор яваандаа хан­галт­тай болох байх гэдэгт итгэдэг.

-Хамгийн харамсалтай барил­дааныхаа тухай ярихгүй юу?

-Олон бий дээ. Тэр болгон дээрээс туршлага хуримтлуулна. Би ялагдал бүртээ өөрий­гөө хурцалдаг.

-Тамирчин хүн гэр бүлдээ цаг гаргаж амждаггүй. Ихэнх цагаа бэлтгэлийн зааландаа өнгө­рөөдөг үү?

-Тэгэлгүй яахав. Би ноднин гэхэд жилийн 365 хоногоос 60 хүрэхгүй хоног гэртээ байсан байна лээ. Ингээд бодохоор тамирчны ард байдаг гэр бүл хэцүү байдаг. Ханийн халамж, хайр дутдаг байл­гүй. Олимп дуусаад одоо харин гайгүй гэртээ цаг зав гаргаж байна.

Тамирчин хүний гэргий байна гэдэг асар их тэвчээр шаарддаг. Байнгын бэлтгэл, тэмцээн урал­даан гээд явчихаар эхнэр маань гэрт орж эм, гадаа гарч эр болоод л явдаг. Хажуугаар нь хоёр хүүхэд харна гэдэг амаргүй байдаг байх. Эхнэр маань тэвчээр алдах үе байлгүй яахав. Өмнө нь би эхнэртээ гоё сайхан үг хэлж байсан бол заримдаа тэр үгэндээ эзэн болж чадахгүй үе гарна. Амьдралд тий­мэр­хүү зүйл их шүү дээ.

-Тамирчин хүний хувьд та эрч хүчээ хаанаас авдаг вэ?

-Нутгийнхаа сайхан уул, ус, намайг дэмждэг найз нөхдийнхөө эрч хүчээр өөрийгөө цэнэглэдэг. Долоо хоногийн бүтэн сайн өдөр л бэлтгэл хийдэггүй болохоор тамир­чид бидэнд эрч хүч хэрэгтэй.

-Нэлээд шүтлэгтэй байх нь ээ?

-Уул, усаа үргэлж сэтгэлдээ тээж явдаг. Дундговь аймгийн Дэлгэр­хангай уулаасаа эрч хүчээ авдаг. Тэр уулан дээрээс урагшаа хара­хад Өмнөговь аймгийн Гурван­сайхан уул харагддаг. Хойшоо харахад Өвөрхангай аймгийн наад зах нь харагдаж байх жишээтэй. Дөрөв хоногийн өмнө Дундговь аймгийнхаа Дэлгэрхангай уулан дээр гараад ирсэн.

Шүтлэггүй хүнийг хүн гэхэд хэцүү. Хүн шүтлэгтэй байж зөв явж, зөв зүйлд хүрдэг. Шүтлэггүй хүн хэзээ ч хүнийг хүндэлж, хайр­лахгүй. Бүх шашин хоорондоо адилхан. Өмнө нь би христийн шашныг ийм тийм гээд шаш­нуудыг үгүйсгэн боддог байсан. Гэтэл шашин болгон хүнийг хайр­ла, бусдыгаа хүндэл гэж сургадаг юм билээ. Аливаа зүйлд энэрэнгүй, нигүүлсэнгүй бай гэж сургадгийг мэдсэн.

-Хэрэв би тамирчин болоогүй бол гэж бодож байв уу?

-Тамирчин болоогүй байсан бол сургууль соёл төгсөн амьд­ралын төлөө зүтгэж яваа нэгэн байх байсан. Тамирчин болсноос хойш их сургуулийн болон дунд сургуулийн найз нөхөд маань надаар бахархаж байгаа нь надад эрч хүч өгдөг. Тамирчин болсондоо харамсаж байгаагүй.

-Цаг зав гарвал юу хийх дур­тай вэ?

-Чөлөөт цаг гарвал хөдөө явах дуртай. Монголын үзэсгэлэнт газ­руу­даараа явж эрч хүчийг өөртөө хуримтлуулдаг. Хөдөө явахаараа зураг авч сүүлд нь тэрийгээ үзэх шиг сайхан зүйл байхгүй. Өндөр уулын оргил дээр гараад алсыг харах сайхан.

Э.ЭНХБОЛД
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Жүдо

Postby champion » Fri Dec 28, 2012 1:54 pm

Нєгєє 66ын шилдггїдийн барилдаанд Цагаанаа маань словены нєхєрт ялагджээ. тэр нєхєр нь тїрїїлсэн байна. Уриарте мєнгє, Могушков хїрэл авсын байна. манай хїн голден скороор хожигдсон бололтой.
Katinka Szabó (HUN) VS Tess Van 't Westende (NED)
Musa Mogushkov (RUS) VS Tess Van 't Westende (NED)
Musa Mogushkov (RUS) VS Tarlan Karimov (AZE)
Rok Draksic (SLO) VS Tess Van 't Westende (NED)
Rok Draksic (SLO) VS Khashbaatar Tsagaanbaatar (MGL)
Sugoi Uriarte (ESP) VS Loïc Pietri (FRA)
Sugoi Uriarte (ESP) VS Rok Draksic (SLO)
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Жүдо

Postby champion » Mon Jan 07, 2013 9:42 am

єнєєдєр улсын аваргын эрэгтэй 60, 66, 73 эмэгтэй 48 52 57 63 кг-ын барилдаанууд СТО-нд явагдах юм байна. 73д Ням-Очир байна лээ.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Жүдо

Postby champion » Mon Jan 07, 2013 11:13 am

-66 кг
Image
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Жүдо

Postby champion » Mon Jan 07, 2013 11:15 am

73 кг Цагаанаа Ням-очир 2 дээр таарах нь дээ...
Image
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Жүдо

Postby Takanohana_Nowitzki » Mon Jan 07, 2013 4:12 pm

Миа бас эдний талд юм бшд, зооны аварга хавьд таарахнээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Жүдо

Postby Bogruush » Mon Jan 07, 2013 6:09 pm

Battur Enkhjargal
Цагаанбаатар Жүдогийн УАШТ - ний 73 кг жингийн барилдаанд Ням - Очир, Мяарагчаа нарыг яллаа. гэнээ
Миний Монгол Мандтугай
User avatar
Bogruush
LFC-Шадар Коп
 
Posts: 1377
Joined: Tue Nov 10, 2009 5:00 pm
Location: Улаанбаатар

Re: Жүдо

Postby MANDAKHT » Mon Jan 07, 2013 6:14 pm

ням-очирт хусуулчих шиг л болсондоо уг нь...
MANDAKHT
 
Posts: 145
Joined: Tue Feb 24, 2009 11:55 am

Re: Жүдо

Postby Гансүх » Mon Jan 07, 2013 6:20 pm

Sportbox deer garch baigaa shuuduu....
say tsagaanaa mia-g nemelt tsagt huschihla odo avargiin toloo...
User avatar
Гансүх
Aрсенал & Миами фэн
Aрсенал & Миами фэн
 
Posts: 7729
Joined: Tue Dec 07, 2010 6:12 pm
Location: Миний төрсөн нутаг МОНГОЛ-ын сайхан орон...

Re: Жүдо

Postby Takanohana_Nowitzki » Mon Jan 07, 2013 7:26 pm

Төмөрхүлэг, Миа 2 чүү ай хүрэл л авлаа даа. Төмөрхүлэг одоо лидерүүд нь дээшээ орцон байхад мяа юмаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Жүдо

Postby champion » Tue Jan 08, 2013 9:54 am

Зиа найз маань Тємєрхїлэгийг ялж мєнгєн медаль хїртлээ. Хишигбаярыг шїїгч нар жоохон дэмжчих шиг боллоо. гэхдээ яахав сайн барилдлаа. хєлний гэмтэл бас нєлєєлсєн байх.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Жүдо

Postby Takanohana_Nowitzki » Tue Jan 08, 2013 10:28 am

Хишигбаяр финалд барилдалгүй түрүүлчих шиг болсон шд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Жүдо

Postby champion » Tue Jan 08, 2013 10:40 am

тхх алтын тєлєє Суурь хєл нь гэмтээд гарсангїй. уул нь Хишигбаяр бїр эхний барилдаанд хожигдсон л гээд байлээ.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Жүдо

Postby Гүртэн » Tue Jan 08, 2013 10:55 am

champion wrote:тхх алтын тєлєє Суурь хєл нь гэмтээд гарсангїй. уул нь Хишигбаяр бїр эхний барилдаанд хожигдсон л гээд байлээ.


Суурь гэж аймгийн арслан Н.Батсуурь уу?
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Жүдо

Postby champion » Tue Jan 08, 2013 11:06 am

Биш ээ. 66-ын А.Батсуурь гээд нєхєр бий. арслан Суурь єнєєдєр +100д їзнэ дээ. эхний тойрогт Єсєхєє заан, Сугараа 2 таарсан байна лээ. тэгээд а.з Л.Батзориг, Мє арслан, эн тр гээл їндсийнхэн зєндєє байна лээ...
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Жүдо

Postby Takanohana_Nowitzki » Tue Jan 08, 2013 11:26 am

оноолт байвал тавиач хө? +- 100
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Жүдо

Postby champion » Tue Jan 08, 2013 12:27 pm

твиттерт монгол жудо гээд нєхєр оруулсан байсан. даанч ажил дээрээс орж болохгїйн. ямар ч байсан Єсєхєє Сугараа 2ын ялсан нь Мєнхбаяр гээд нєхєртэй. тэгээд ялсан нь Мєнхбаатар арслан Эрдэнэхїї 2ын ялсантай таарч байна. зооны аваргын тєлєє Суурьтай гарч ирэх байх. нєгєє зоонд нь Єлзийбаяр начны хїї Дїїрэнбаяр а.з Лутын Батзориг, аваргын а.н Аззаяа гэсэн нєхдїїд байна.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

PreviousNext

Return to Жүдо

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest