багийн ажил гэж гүйсээр байтал дунд нь болсон 2 ч нөхөрсөг тоглолтоо бичээгүй байна. нэгэнт багийн түүх бичигдэж явж байгаа тул бүх тоглолтын тоймоо дэлгэрэнгүй бичих нь зүйтэй гэж үзэж байна.
бид нар 17-ны орой 40000 чөтгөрүүд багтай 24 дүгээр сургуулийн талбай дээр тоглолоо. Манайхан очтол тэр талбай дээр чөтгөрүүдийн А, Б багууд ирсэн бололтой нилээн олон хүүхдүүд цугларчээ. цөм цөм бөмбөг цохиод л ....бас л тодорхой хэмжээнд сэтгэлзүйн дайралт хийгээд л.......
талбайн хувьд бас л хэцүү талбай байна лээ. жижигхэн талбайдаа томдсон хаалгатай. талбай нь мөсөн коток шиг л....хажуу талдаа траншейний 2 ч нүхтэй. манай багийн хүн тэрэнд нь унаж үхэх дөхсөн. хэхэхэ. энэ бүгд та нарын буруу биш ч гэсэн нэгэнт чөтгөрүүд дүү нар албан ёсоор баг байгуулсан учраас жаахан ч гэсэн анхаарал тавьж талбайгаа өөд нь татах талаар юм бодсон нь дээр шүү гэж зөвлөе. 24 дүгээр сургуулийн захирал, дарга нартай нь уулзах хэрэгтэй шүү дээ. ядаж л тэр нүхээ бөглөмөөр байна. тэгэхгүй бол танай талбай дээр цаашид нөхөрсөг хийхийг лав манай баг зөвшөөрөхгүй юм билээ. хэрвээ багийн хүн маань гэмтэл авбал хэн хариуцах вэ? гээд л асуудал байна. за олон зүйл нуршилгүй тоглолтын тайлбартаа оръё.
шүүгчээр С1 телевизийн тайлбарлагч Батзаяа ажиллалаа. цаг зав гаргаж ажилласан түүнд талархалаа илэрхийлье.
тоглолтын эхний хэдэн минутад онц аюул тарихаар зүйл болсонгүй ээ. тоглолтын анхны бөмбөгийг араас агаараар ирсэн бөмбөгийг Батбаяр мөргөж урагшаа хаясаныг багийн дэд ахлагч Мандах хаалгачаас нь түрүүлж мөргөж давуулан орууллаа. Чөтгөрүүд ч мэдээж довтолгоогоо эрчимжүүллээ. харин манай хамгаалалт сайн ажиллаж аюулыг тухай бүр арилгаж байлаа. удалгүй манай сөрөг довтолгоо амжилтанд хүрж мөн л уралдуулж хаясан бөмбөгийг Мөнхзул хүлээн авч хаалгачийг хуураад хийлээ. тун удалгүй Хүрэлбаатарын алсаас санамсаргүй дамжуулсан бөмбөг золтой л орсонгүй. хаалгачийн урд нь маш эвгүй ойлт авч дээгүүр нь давсан ч хөндлөвч онолоо. ойсон бөмбөгийг нь Сайнбилэг чихэх гэсэн боловч нуруу нь намдлаа. хэхэхэ.
ингээд тоглолтын 1-р үе дууслаа. 2-р үе эхлэхэд чөтгөрүүд өөрсдийгөө зоригжуулж харагдана. угаасаа өмнө нь талбайдаа хожигдож үзээгүй баг тул сандарсан байх л даа. харин тэгтэл хажуугаас дамжуулсан бөмбөгийг Мандах сайхан мөргөсөн ч шон онолоо. Азаар ойсон бөмбөг нь буцаад ирсэнийг Батбаяр чихэж 3-0 болголоо. үүнээс хойш манайхан хамгаалж, чөтгөрүүд довтолж тоглолт үргэлжиллээ.
удалгүй шүүгчийн эргэлзээтэй шийдвэрээр чөтгөрүүд торгуулийн цохилт хийх эрх авсаныг тэдний багийн ахлагч Нанжид итгэлтэй цохиж орууллаа. Манайхан ч сэтгэл нэг их зовсонгүй. гэтэл хөлбөмбөг тоглоход хэзээ ч тайвширч болохгүй гэдэг нь батлагдаж 3-2 боллоо. гэхдээ энэ гоол бол бас л будлиантай байсныг хэлэхгүй өнгөрөмгүй санагдлаа. хэхэ. алсын цохилтыг хаалгач маань шууд барьж чадаагүй буулгаад эргээд авах гэтэл айлын довтлогч биеэрээ хаалгачийг мөргөөд сул бөмбөгийг чихэв.
ингээд үлдсэн 10 минутад чөтгөрүүд аюултай олон довтолгоо хийлээ. харин манайхан сайн хамгаалсаны хүчинд нэмж гоол алдсангүй ээ.
тоглолт 3-2 харьцаагаар өндөрлөж, чөтгөрүүдийг талбай дээр нь хожсон анхны баг боллоо.
гэхдээ чөтгөрүүд багийн үндсэн хаалгач нь ирээгүй бөгөөд гол хамгаалагч нь мөн байхгүй байсныг харгалзан үзвэл тэдний баг үнэхээр сайн нь олон зүйлээс харагдсаныг бусад багууд ч хүлээн зөвшөөрөх бизээ. манай 2 баг тэмцээнд 1 бүсэд орсон бөгөөд гал гарсан тоглолт болох нь ойлгомжтой боллоо. хэхэхэ.