Хүндэтгэсэн Попкорн
eSuhe wrote:21Grams wrote:[<a class="inlineAdmedialink" href="#">color</a>=red] Фэнтэзи сүмо тоглоомын дүрэм[/color]
1.Tа сонголтoo хийхдээ 28-н оноонд 5-н бєх сонгох эрхтэй. Нийт сонгосон бєхчvvдийн онооны нийлбэр 28-с илvv байж болохгvй, дутуу байж болно.
Фэнтэзи сүмод ямар цолтой бєх сонгохоос хамаарч оноонууд ялгаатай байдаг:
Yokozuna-г сонговол 12
Ozeki-г сонговол 9
Sekiwake-г сонговол 7
Komusubi-г сонговол 6
M1-M4-г сонговол 5
M5-M8-г сонговол 4
M9-M12-г сонговол 3
M13-M18-г сонговол 2
2. Фэнтэзи Сүмо онлайн тоглоомонд оролцогч сонголтоо тэмцээн эхлэхээс 1цагын ємнє (УБ-н цагаар 15:00) зохион байгуулагчид PM(хувийн зурвас)-р илгээнэ. Зохион байгуулагч єєрт ирсэн сонголтуудыг тэмцээн эхлэхээс 30минутын ємнє задалж vндсэн сэдэв дээр баталгаажуулж бичих бєгєєд vvнээс хойш ирсэн сонголтуудыг хvлээж авахгvй.
3. Тоглогч сонголтоо хувийн зурвасаар илгээхдээ гарчиг дээрээ СОНГОЛТ гэж анхааруулж бичих хэрэгтэй.
Тэмцээний шагнал
Сэтгэлээрээ авах кайф
[color=<a class="inlineAdmedialink" href="#">orange</a>]_____________________________________________________________[/color]
Цолны тухай:
Ёкозуна
Кадобан бус озэки тvрvvлбэл Ёкозуна цол авна. Харин нийт оролцогчдын эхний хагаст багтаагvй амжилтыг 3 дахь удаагаа vзvvлбэл цол буурна.
Озэки
Сэкивакэ цолтон тvрvvлэх буюу банзvкэд эзэлж буй байр болон сvvлийн тэмцээнд эзэлсэн байрын нийлбэр нь 1-9 хооронд байгаа бол Озэки цол авна. Харин нийт оролцогчдын эхний хагаст багтаагvй амжилтыг 1 удаа vзvvлэх ба цолоо баталж чадаагvй тохиолдолд кадобан болно.
Сэкивакэ
Банзvкэд эзэлж буй байр болон сvvлийн тэмцээнд эзэлсэн байрын нийлбэр нь 13-с доош буй тохиолдолд авна. Meн тvрvvлсэн комvсvби, М-1с М-7 оролцогч. Харин нийт оролцогчдын эхний хагаст багтаагvй амжилтыг vзvvлбэл цол буурна.
Комvсvби
Банзvкэд эзэлж буй байр болон сvvлийн тэмцээнд эзэлсэн байрын нийлбэр нь 18-с доош буй тохиолдолд авна. Meн тvрvvлсэн М-8с хойшхи оролцогч. Харин нийт оролцогчдын эхний хагаст багтаагvй амжилтыг vзvvлбэл цол буурна.
Маэгэшира
Банзvкэд эзэлж буй байр болон сvvлийн тэмцээнд эзэлсэн байрын нийлбэрээр олгоно. Харин банзvкэд эзэлж буй байр болон сvvлийн тэмцээнд эзэлсэн байрын нийлбэр дээд зиндааны сvvлийн 5-д орж байвал жvрё уруу шилжинэ.
*-Нийт оролцогчдын эхний хагаст багтаагvй амжилт - тухайлбал 25 хvн орсон тохиолдолд 25:2=12,5 буюу 13 ба тvvнээс хойш байранд орох.
_____________________________________________________________
Оноо бодох тухай:
Мэргэжлийн сумогийн холбооныхон бєхчvvдийн чансааг гаргахдаа Масумэ Абэгийн зохиосон оноо тооцох аргачлалыг ашигладаг ба энэ нь ямар цолтой бєх ямар цолтой бєхийг давсан, ямар цолтой бєхєд унасныг, мєн 50 хувиа vзvvлж чадсан, чадаагvй болгоныг тооцдог онооны систeм юм.
Товчхон vзvvлбэл:
Єрсєлдєгчийн цол, давбал(+) , унавал(-)
Ёкозуна +12 -1
Озэки +9 -2
Сэкивакэ +7 -3
Комусуби +6 -4
M1-M4 +5 -5
M5-M8 +4 -6
M9-M12 +3 -7
M13-M18 +2 -8
Журё +1 -10
(Ёкозунаг давбал тухайн бєх 12 оноо авна, хэрэв унавал 1 оноо алдана..)
Мєн тэмцээний тєгсгєлд нэмж тооцогдох шагналын оноо:
Тvрvvлвэл +5
Yзvvрлэвэл +2
Тусгай шагнал авбал +2
50 хувиа хийвэл +2
7-с дээш ялалт бvрд +1
50 хувиа хийж чадаагvй бол -2
7-с доош ялагдал бvрд -1
Барилдалгvй єнжих бvрд -3 /Гэмтээд явсан тохиолдлыг бас тооцно/
Тэмцээнийг vvсгэн санаачлагч: chukcha2002