БАТЛАВ. Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Биеийн Тамир Спортын Газрын дарга
Ч.Наранбаатар
БАТЛАВ. Нийслэлийн Засаг даргын орлогч
Ц.Цогзолмаа
БАТЛАВ. “Их Талын Дуулиан” ТББ-ын
Гүйцэтгэх захирал
Д.Тэрбаатар
ХҮҮХЭД БАГАЧУУДЫН ДУНД ЗОХИОГДОХ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИВЭЭЛ ДООРХИ “ДУУЛИАН-2020” ЗААЛНЫ ХӨЛБӨМБӨГИЙН УЛААНБААТАР ХОТЫН 2010-2011 ОНЫ ТЭМЦЭЭНИЙ ЗААВАР
1. ЗОРИЛГО
1.1. Хүүхэд, багачуудын дунд заалны хөлбөмбөгийн тэмцээнийг үе шаттайгаар зохион байгуулах,
1.2. Хүүхэд, багачуудын дунд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах, тэдний багаар хамтран ажиллах ур чадварыг дээшлүүлэн, амжилтын төлөөх хүсэл тэмүүллийг бий болгох,
1.3. Ирээдүйд алдар нэрээ цууриатуулсан хөлбөмбөгийн тамирчдыг системтэйгээр бэлтгэн авъяас чадварыг нь хөгжүүлэх үйлсийг дэмжих,
1.4. Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх,
2. УДИРДЛАГА, ОРОЛЦОГЧИД, ХУГАЦАА,
2.1. Тэмцээнийг Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Биеийн Тамир Спортын Газар, Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар, Нийслэлийн Боловсролын Газар, “Их Талын Дуулиан” ТББ хамтран зохион байгуулна.
2.2. Тэмцээн нь Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиуд болон Их, Дээд сургуулиудыг хамруулан хөвгүүдийн дунд 17 нас хүртэл (1994, 1995), 15 нас хүртэл (1996,1997), 13 нас хүртэл (1998, 1999), 11 нас хүртэл (2000 оноос хойш), охидын дунд 15 нас хүртэл (1995, 1996), 13 нас хүртэл (1997, 1998, 1999), оюутан насны гэсэн 7 насны ангиллаар явагдана.
2.3. Тэмцээн 2010 оны 10 дугаар сараас эхлэн 2011 оны 4 сар хүртэл Улаанбаатар хотод зохиогдоно.
3. ТЭМЦЭЭН ЯВУУЛАХ ЖУРАМ,
3.1. Тэмцээн нь ОУ-ын заалны хөлбөмбөгийн дүрмийн дагуу явагдана.
3.2. Багуудыг ижил хувцас, зориулалтын пүүз, шилбэний хамгаалалттай оролцохыг шаардана. Аль нэг нь ижил биш тохиолдолд тухайн тамирчныг тоглуулахгүй.
3.3. Мөн багуудыг өөрийн сургуулийн багийн туг, далбаатай байхыг шаардана.
3.4. Тэмцээн холимог системээр явагдана.
3.5. Сургууль бүрээс ангилал бүрт 1 баг оролцуулна. Хэдэн ангилалд оролцуулахаа сургуулийн удирдлагууд шийдвэрлэнэ.
3.6. Тойрог болон хасагдах системээр тоглож байгаа үед оноолтоор таарсан багууд өөрийн болон айлын талбай дээр тоглох бөгөөд тойргийн системээр тоглож байгаа үед нийт тоглолтын дүнг, хасагдах системээр тоглож байгаа үед 2 тоглолтын нийлбэр дүнгээр ялагчийг тодруулна.
3.7. Тэмцээний талбай шаардлага хангаагүй тохиолдолд шаардлага хангасан талбай дээр 2 удаа тоглохыг зөвшөөрнө.
3.8. Тэмцээнд оролцож байгаа тамирчдын аюулгүй байдлыг талбайн эзэн баг 100% хариуцна.
3.9. Багууд сахилга батын болон зохион байгуулалтын зөрчил гаргасан тохиолдолд мөнгөн торгууль ноогдуулах ба ноцтой гэж үзвэл тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авна.
3.10. Эзэн баг эмчийг зайлшгүй ажиллуулна. Эмчгүй тохиолдолд тоглолт эхлэхийг хориглож, зочин багт ялалтыг өгнө.
3.11. Баг бүр 2 дасгалжуулагч, 12 тоглогчтой байх бөгөөд талбайд зөвхөн 5 тоглогч тоглоно. Тэмцээнд оролцож буй баг бүр албан ёсны мандат бүхий дасгалжуулагчтай байна. Хэрэв дасгалжуулагч байхгүй тохиолдолд тухайн багт хожигдол өгнө.
4. ТЕХНИКИЙН ЗӨВЛӨЛГӨӨН БОЛОН БУСАД АСУУДАЛ,
4.1. Тэмцээний техникийн анхдугаар зөвлөлгөөнийг 2010 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 15.00 цагт Биеийн Тамир, Спортын Газрын хурлын танхимд хийнэ.
4.2. Тэмцээнд оролцогчид өөрсдийн багийн ивээн тэтгэгчидтэй байх бөгөөд ивээн тэтгэгчийн эмблем, логог хувцсан дээрээ байрлуулсан байна.
4.3. Ерөнхий боловсролын сургуулиудыг тэмцээнд оролцуулах үүднээс ивээн тэтгэгч нарыг олох, ивээн тэтгүүлэх асуудлыг сургуулийн захиргаа өөрсдөө шийдвэрлэнэ.
4.4. Хувийн сургуулиуд болон их дээд сургуулиуд тэмцээнд оролцох төлбөрөө өөрсдөө хариуцан оролцоно.
4.5. Хэрэв тухайн сургууль нь ивээн тэтгэгчтэй болсон тохиолдолд ивээн тэтгэгчийг сургууль дээр сурталчлах ажлыг сургууль зайлшгүй хийсэн байна.
4.6. Оюутан насны ангилалд нийт 8 буюу түүнээс доош баг бүртгүүлбэл тэмцээнийг зохион байгуулахгүй.
4.7. Багууд оролцох төлбөрөө төлсөн байна. Үүнд:
4.7.1. Ерөнхий боловсролын сургуулиуд 1 баг оролцуулбал 400,000 төгрөг,
4.7.2. 2 баг оролцуулбал нийт 700,000 төгрөг,
4.7.3. 3 баг оролцуулбал нийт 900,000 төгрөг,
4.7.4. 4 ба түүнээс дээш баг оролцуулбал нийт 1,000,000 төгрөгний төлбөр
4.7.5. Оюутан нас 500,000 төгрөг
4.8. Оролцох тамирчид 2,000 төгрөгний мандатны төлбөр төлнө.
4.9. Оролцох төлбөрийг ХасБанкны Тооцооны 01 дүгээр төвийн “Дуулиан-2020” гэсэн 5000010468 тоот дансанд 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс өмнө шилжүүлсэн байна. Энэ өдөрт багтаан шилжүүлээгүй тохиолдолд тэмцээнд оролцуулахгүй.
5. ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ
5.1. Насны ангилал бүрт түрүүлсэн багт “ДУУЛИАН-2020” нэртэй шилжин явах цомыг гардуулна.
5.2. Мөн нас болгоны ангилалд эхний 8 байранд орсон багуудыг зуны хөлбөмбөгийн сургалтад хамрагдах эрхээр шагнана. Зардлыг эрх авсан багууд өөрсдөө хариуцна.
5.3. Тэмцээний онцлох тоглолт бүрийн дараа бололцоот тоглогч, дасгалжуулагч болон ивээн тэтгэгч нарын ярилцлагыг аван
http://www.duulian2020.mn сайтад байрлуулна.
5.4. Ерөнхий боловсролын сургуулийн эхний 8 байрт орсон багийг өргөмжлөлөөр шагнана.
5.5. Ерөнхий боловсролын сургуулийн эхний 4 байрт орсон багийг медаль, мөнгөн шагналаар шагнана.
5.6. Оюутан насны ангиллын оролцож байгаа багуудын тооноос шалтгаалан хэдэн баг шагнахыг шийдвэрлэнэ.
5.7. Тэмцээний нийт шагналын сан 30,000,000 төгрөг байна. Үүнд:
5.7.1. Хөвгүүдийн насны ангилал бүрт түрүүлсэн баг 1,500,000 төгрөг,
5.7.2. Хөвгүүдийн насны ангилал бүрт 2 дугаар байр 1,000,000 төгрөг,
5.7.3. Хөвгүүдийн насны ангилал бүрт 3-4 дүгээр байр 500,000 төгрөг,
5.7.4. Охидын насны ангилал бүрт түрүүлсэн баг 1,200,000 төгрөг,
5.7.5. Охидын насны ангилал бүрт 2 дугаар байр 800,000 төгрөг,
5.7.6. Охидын насны ангилал бүрт 3-4 дүгээр байр 400,000 төгрөг,
5.8. Эдгээр шагналын 20%-д “Дуулиан-2020” тэмцээний дурсгалын зүйлс хамрагдсан байна.
5.9. Сургуулийн зохион байгуулалт, хөгжөөн дэмжилт, оролцсон оролцоог үндэслэн 1 сургуулийг ялагчаар тодруулан 5,000,000 төгрөгний шагнал олгоно. Нийт шагналын 50%-д нь хөлбөмбөгийн хувцас, хэрэглэл гардуулан өгнө. /Аль нэгийг нь орхигдуулсан бол шагнахгүй байж болно/
5.10. Тэмцээний талаар асуух зүйл байвал 99851029 буюу 99960194 утсаар холбогдон лавлана уу.
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС