C Хэсэг: Англи, АНУ, Алжир, Словен
Posted: Wed Jun 09, 2010 5:37 am
Англи
Дэлхийд эрэмбээрээ 8-д эрэмблэгдэж буй.
Түүх сөхөн үзвэл Будант Албионыхон Олон Улсын тавцанд тийм ч бахархмаар замналыг туулсан байдаггүй.
1930-аас 1938 онд оролцоогүй
1950 онд-Эхний 16 ............................... 1978 онд- Сонгон шалгаруултыг даваагүй
1954 онд-Шөвгийн 8 ...............................1982 онд-Шөвгийн 8
1958 онд - Хэсгийн тоглолт ..................... 1986 онд- Шөвгийн 8
1962 онд- Шөвгийн 8 ..............................1990 онд- 4 дүгээр байр
1966 онд- Түрүүлсэн ..............................1994 онд- Сонгон шалгаруултаас хасагдсан
1970 онд- Шөвгийн 8 ..............................1998 онд- Шөвгийн 8
1974 онд- Сонгон шалгаруултыг даваагүй .. 2002 онд- Шөвгийн 8
Эцэст нь өнгөрсөн ДАШТ-р Шөвгийн наймд тэднийг сүүлийн 2 том ( Европын аврага ) тэмцээнээс мулталсан Португальд торгуулын цохилтоор хожигдож нутагруугаа 40 жил хүлээсэн итгэл найдвараа дахин 4 жилээр хойшлуулсаар буцсан билээ. Энэ жилийн ДАШТ-д тэд явсан газар болгондоо амжилт дагуулж явдаг Итали эрхэм Дон Капеллогоор удирдуулан ДАШТ-д тоосоо өргөхөөр болоод байгаа юм. Тэд 44 -н жилийн өмнө нутаг дээрээ зохигдсон ДАШТ-д анх удаагаа түрүүлсэнээс хойш Олон Улсын тавцанд тийм ч сайнгүй үзүүлэлтийг үзүүлсээр ирсэн.
Өмнөд Африкад хүрсэн замнал.
Харин энэ удаагийн сонгон Европын хэсгийн сонгон шалгаруултад 9 ялж эрхээ 2 тоглолтын өмнө авсан гурван улсын нэгээр тодроод буй.
Андорра.................Ялсан 2-0 (Айлын талбайд )
Хорват...................Ялсан 4-1 (АЙлын талбайд )
Казакстан...............Ялсан 5-1 ( Нутаг дээрээ )
Беларус.................Ялсан 3-1 ( Айлын талбайд )
Украйн..................Ялсан 2-1 ( Нутаг дээрээ )
Казакстан..............Ялсан 4-0 ( Айлын талбайд )
Андорра ................Ялсан 6-0 (Нутаг дээрээ )
Хорват..................Ялсан 5-1 ( Нутаг дээрээ )
Украйн..................Ялагдсан ( айлын талбайд )
Беларус.................Ялсан 3-0 ( Нутаг дээрээ )
Үүнээс үзвэл Тэд Урдчилсан шатанд нийтдээ 34 гоолыг айлын хаалганд хийсэн ба 5 гоолыг л өөрийнхдөө зөрүүлж алджээ. Уэйн Рүүний 9 гоолоор энэ хэсгийн мэргэн буудагчыг тэргүүлсэн бол удаад нь Шигшээн анд болох Петр Крауч, Фрэнк Лампард нар тус бүр 4 гоол, Стиви Жий, Жермайн Дефо, Тео Волкот нар тсу бүр 3 гоолыг хийсэн байна. Хэсгийн хамгийн хүнд тоглолтууд болох Хорватын эсрэг тоглолтууд дээр Английн шигшээ гайхалтай тоглож тэднийг хоёр тоглолтын дүнгээр нийтдээ 9 гоолоор хүйс тэмтэрсэн юм. Харин хэсгээсээ гарах нь тодорхой болсоны дараагаар өөрөөр хэлбэл 8 тоглолт ялсаны дараагаар Украйнд нутаг дээр нь Андрэй Шевченкогын хийсэн гоолоор хожигдсон билээ.. Энэ урдчилсан шатны дүн бол Английн ДАШТ-н урдчилсан шатанд урд өмнө оролцож байснаас хамгийн төгс үр дүн байлаа..
Ингээд багийн албан ёсны бүрэлдэхүүнийг танилцуулья..
Squad No.
Нэр
Хаалгачид
1 Дэйвид Жэймс .8 сарын 1, 1970 (Нас 39) Англи , Клуб Портсмут 50 (0)
12 Роберт Грийн ..1 сарын 18, 1980 (Нас 30) Англи, Уэст Хам Юнайтед 10 (0)
23 Жо Хаарт ..4 сарын 19, 1987 (Нас 23) Англи, Манчестэр Сити 3 (0)
Хамгаалагчид
2 Глэн Жонсон .8 сарын 23, 1984 (Нас 25) Англи, Ливерпүүл 22 (1)
3 Эшли Коул .12 сарын 20 ,1980 (Нас 29) Англи, Чэлси 78 (0)
5 Майкл Доусон .11 сарын 18, 1983 (Нас 26) Англи, Тотенхам Хотспар 0 (0) N/A
6 Жон Терри .12 сарын 7, 1980 (Нас 29) Англи, Чэлси 60 (6)
13 Стефэн Ворнок .12 сарын 12, 1981 (Нас 28) Англи, Атон Вилла 1 (0)
15 Мэтью Апсон .4 сарын 18, 1979 (Нас 31) Англи, Уэст Хам Юнайтед 19 (1)
18 Жэмми Каррахер .1 сарын 28, 1978 (Нас 32) Англи, Ливерпүүл 36 (0)
20 Лэдли Кинг .10 сарын 12 1980 (Нас 29) Англи, Тотенхам Хотспар 20 (2)
Төвийн хагас
4 Стивен Жеррард (Ахлагч) .5 сарын 30 1980 (Нас 30) Англи, Ливерпүүл 81 (16)
7 Аарон Леннон .4 сарын 16 1987 (Нас 23) Англи, Тотенхам Хотспар 17 (0)
8 Фрэнк Лампард (Дэд-ахлагч) .6 сарын 20 1978 (Нас 31) Англи, Чэлси 78 (20)
11 Жо Коул .11 сарын 8 1981 (Нас 28) Англи, Чэлси 54 (10)
14 Гаррэт Барри .2 сарын 23 1981 (Нас 29) Англи, Ман Сити 36 (2)
16 Жэймс Милнер .1 сарын 04 1986 (Нас 24) Англи, Атон Вилла 8 (0)
17 Шоон-Райт-Филлипс .10 сарын 25 1981 (Нас 28) Англи, Ман Сити 31 (6)
22 Майкл Каррик .7 сарын 28 1981 (Нас 28) Англи, Ман Юнайтед 22 (0)
Довтлогчид
9 Петр Крауч .1 сарын 30 1981 (Нас 29) Англи, Тотенхам 38 (21)
10 Уэйн Рүүний .10 сарын 25 1985 (Нас 24) Англи, Ман Юнайтед 60 (25)
19 Жермайн Дэфо .10 сарын 7 1982 (Нас 27) Англи, Тотенхам Хотспар 39 (11)
21 Эмил Хэски .1 сарын 11 1978 (Нас 32) АНгли, Астон Вилла 58 (7)
Гэсэн 23 тоглогчыг дуудсан юмаа..
Шигшээ багийн эргэн тойронд:
Чэлси багийн Ахлагч Мөн Английн ч ахлагч байсан Жон Тэрригын талбайн гаднах зүй бус үйлдэл Дон Капеллогын дургүйг хүргэснээс тэрээр Тэрригээс ахлагчын туузыг авч манчестэр Юнайтедын Төвийн хамгаалагч Рио Фердинандад өгсөн нь саяхан... Гэвч ДАШТ-н урдчилсан бэлтгэл дээр Рио Фердинанд харамсалтайгаар гэмтэл авсанаар энэ ДАШТ-г өнжих болоод зогсохгүй 4-6 доноо хоног гэмтэлээ бүрэн эдгэрүүлэхийг хүлээнэ гэсэн юм.. Иймээс Капелло Шигшээн дэд ахлагч байсан Стиви Жий-г Ахлагчаар томилж Emergensy capitan Буюу 3 дах ахлагч байсан Фрэнк Лампардыг дэд ахлагчаар тохоон томилоод байна.. Үүгээр зогсохгүй бас бус гэмтэлүүд ч гэсэн Капеллогын санааг ДАШТ- эхлэхээс өмнө зовоосоор л байгаа юм.. Дунд шугамд DM ( Holding Midfield ч гэж ярих нь бий ) байрлал дээр амжилттай тоглож байсан Гарет Барри Ану-тай хийх эхний тоглолтыг өнжихөөр болсон юм.. Тиймээс Капелло сүүлийн 1-2 жилийн туршид туршиж байсан ерөнхий тактиктаа бага зэрэг өөрчлөлтийг оруулахаас аргагүй байдалд хүрлээ. Дээр нь нэмээд үеийн үед Гурван Арслангуудын толгойны өвчин болсоор ирсэн хаалгачын асуудалд түүнд багагүй дарамт өгөөд байгаа нь андашгүй.
Дасгалжуулагч
Итали эрхэм 9 цомыг 4 өөр клубтэй хүртээд байгаа ба одоо Английн шигшээг дасгалжуулж ДАШТ-д том зорилго өвөртлөн оролцож байгаа юм. АС рома, Ювентус, АС Милан, Реал Мадрид зэрэг багуудыг дасгалжуулж Улсын аваргыг хүртээд зогсохгүй АС Милантай хамт 1994 онд Аваргуудын Лийгийг алдарт Барселона багийг 4-0 -р хож авч байсан юм. Английн шигшээ Евро 08-д шалгарч чадалгүй өнжихөөр болсоны дараагаар Английн ФА тухайн үед дасгалжуулагч байсан Стив Маклернг халаад түүнийг шигшээн шинэ дасгалжуулагчаар томилсон.. Түүний ирээд хийсэн эхний зүйл гэвэл тэрээр өөрсөддөө итгэх итгэлээ алдаад байсан шигшээн үндсэн тоглогчдын итгэлийг сэргээх байсан юм. Тэр энэ ажилаа ч тун муугүй хийсэн нь Англи ДАШТ-н урдчилсан шатанд хэсэгтээ 8 тоглолт дарааллан ялаад зогсохгүй тэднийг Евро 08-г өнжихөд том нөлөө үзүүлсэн Хорватын шигшээг Нутаг болох Загреб дээр нь 4-1, хариу тоглолт болох Уймблид 5-1-р хожиж 2 жилийн өмнөх өш хонзонгоо сайтар аванаас харагдана. СХигшээг дасгалжуулж буй хугацаандаа тэрээр "Хэнийг ч Илүүд, эсвэл дутуу үздэггүйгээрээ" ялгарч тоглогчдод хувын сахилга бат, өөрсдөддөө оногдсон үүрэг хариуцлагыг 100 % үүрэх чадвар зэргийг сайтар суулгаж өгсөн. Итали эрхэмийн бас нэгэн чадвар гэвэл тэрээр эхний хагасад хангалтгүй тоглосон бүхэл бүтэн багийг дараагийн хагас гэхэд танигдахааргүй өөрчилж тоглуулж чаддагт байгаа юм..Энэ жил Будант Албионыхны 44 жил күлээсэн цомыг авчирахад түүнд аз эз бас бус зүйлүүд тун их хэрэг болохоос гадна багийн түлхүүр тоглогчидын эрүүл байх эсэх нь гол хүчин зүйлс байх юм..
Багийн түлхүүр тоглогчид:
Уэйн Рүүний
Манчестер Юнайтедын злауу довтлогч Уэйн Рүүний энэ удаагийн ДАШТ-р олны анхааралын тэр тусмаа Английн фэнүүдийн итгэл найдварын төвд байгаа билээ.. Шигшээдээ 50-иас олон удаа дуудагдсан тэрээр нийтдээ 25 гоолыг шигшээнхээ нэрийн өмнөөс хийгээд байгаа ба саяны улирал Лийг дээр багийнхаа Гол Лидер байж 20-оос дээш гоолыг Клубын Карьерынхаа замналд анх удаагаа хийсэн юм.. Тэрээр 4 жилийн өмнө Португальтай шөвгийн 8-д таарахад тухайн үед багийнх нь анд байсан Кристиано Роналдотой муудалцаж улмаар улаан хуудасаар торгуулсанаас хойш 4 жил өнгөрчээ.. Өнгөрсөн ДАШТ-н дараагаар хэвлэлүүд "10 Арслан ба Нэг **н** Жаал" гэсэн гарчигтайгаар Рүүнийгийн гэдэс доторыг ухаж гарсан билээ.. Гэвч нас ахихын кэрээр тэрээр ухаан сууж хэрсүүжиснээр зогсохгүй Гурван Арслангуудын Гол Хүнээр тодроод байгаа.. Хамгаалалт болон довтолгоонд яг нэг хэвээр биеэ дайчилж шаргуу оролцдог, Гоолын моментыг мэдэрч хэрэгтэй үед дамжуулалтыг бусаддаа гаргаж өгдөг, өөрөө ч мөн боломжуудыг тэр болгон алдаад байдаггүй гэх мэтчилэн олон давуу талууд Уэйнд бий.. Гэвч кэрэгтэй үед тэрээр уур цухлаа бариж темпрээ алдахгүй тоглож чадах уу гэсэн асуудал олон олон Английн фанатуудын тоглойд эргэлдэж буй. Минийхэд ч ялгаагүй.. Гэхдээ Дон Капелло түүний энэ занг хэр зэрэг нугалж номхтгосон бэ гэдгийг ДАШТ-н тоглолтууд дээрээс л үзэхээс өөрөөр урдчилж таамаглах аргагүй юмаа..
Стивен Жеррард
Ливерпүүлийн зүрхний цохилт болон урам зоригийн бадрал.. Холын ойрын дамжуулалтуудыг сайн өгөхөөс гадна мөн дээр нь нэмээд ямар ч хамгаалагч атаархмаар хүнд хүнд таклуудыг хийж чадна, дээр нь ихэнхи байрлалд яг нэг хэмнэлээр тоглож чаддаг..Энэ жил Ливерпүүл тун тааруу амжилт үзүүлсэн нь түүний форм муутай байсантай бас нилээн холбоотой. Гэвч улиралын төгсгөлрүү түүний форм эргээд сажирч байгаа нь тоглолтоос тоглолтууд дээр мэдэгдэж байгаа.. Шүүмчлэгчдын гол бай гэвэл тэрээр Багийнхаа төлөө тоглодог шигээ Шигшээнхээ төлөө тоглож чаддаггүй гэдэгт оршдог.. Магадгүй энэ жил түүний хувьд сүүлчийн ДАШТ нь... Өмнөд Африкад тэрээр эцсийн удаа гайхалтайгаар гялалзаж чадах уу гэдэг асуултыг би та бүхэнд үлдээе дээ...
Жон Тэрри
Чэлси багийн ахлагч Төмөр хүн..Өнгөрсөн ДАШТ-аар мөрөөдлийн шигшээд Будант Албионоос багтсан ганц тоглогч.. Сэтгэлзүй гэж яг л Төмөр хүн гэсэн үг. Багийнхаа андуудыг тэрээр хамгаалалтын хананы цаанаас зааварлан удирдах ба стандарт болон булангын цохилтуудаас ирсэн бөмбөгийг гоол болгох ур чадвар сайтай..Хэдийгээр түүнтэй ихэнхи шигшээн тоглолтууд дээр хамтраж гарж байсан Рио байхгүй ч гэсэн тэрээр өөрийн үүрэг хариуцлага, даалгавраа 100 хувь биелүүлж чадна гэдэгтээ маргах хүн тун ховор байгаа байхаа..Түүний Лидерын чанар зөвхөн хамгаалалтынханд ч биш бүхэл багт нэг зэрэг хүрэх эсэхээс Гурван Арслангуудын цаашдын амжилт нилээн шалтгаалах нь дамжиггүй..
Багийн хамгаалалт:
Ерөнхийдөө боломжийн гэдгээс дээгүүрт орох байх. Ганц эмзэглүүлж байгаа зүйл нь Риогын бэртэл бай Хаалгачын асуудал.. Гэхдээ Хаарт, Грийн хоёр энэ ДАШТ-р цоорч мэднэ.. Хаарт бол ялангуяа их ирээдүйтэй санагдсан. Гэхдээ л Испани, Бразил , Итали зэрэг Гигантуудын хаалгач нарын хажууд үнэхээр жул харагдаж байгаа.. Харин хамгаалалт бол муугүй шүү.. Баруунд Жонсон бол номер 1 сонголт байх нь ойлгомжтой. Түүнийг хэт их зай гаргадаг байрлалаа орхиж урагшаа довтолдог, хамгаалалтандаа муу гэж шүүмжлэдэг ч тэр залуу байна халуун байна. Нас байна цус байна. Өөрийгөө дайчлаад тоглох юм бол түүнд ирээдүйд Баруунд домог болох боломж бий. За нөөцөнд нь Ливерпүүлийн маань домог Жэми Каррагер сууж байгаа.. Капелло түүнийг шигшээд уйгагүй дуудсан нь бүтэж тэрээр энэ жил сүүлчийн 23-т багтан Өмнөд Африка зорих болсон. Жэмигийн үндсэн байрлал хэдийгээр Төвийн хамгаалагч ч гэсэн тэрээр баруун ар дээр бас тун давгүй тоглож чаддаг гэдгээ өнгөрсөн жилүүдэд харуулсаар ирсэн. Капелло түүнийг магадгүй хамгаалах хэрэгтэй үед талбайд Жонсонгоор сэлгэж мэдэх юм. Магадгүй Туршлагыг нь хараад төвд ч тавиж мэдэх юм. За төвд Жон Тэрритэй ч юу ярихав. Миний санахын 2006 оноос хойш Дэлхийн Мөрөөдлийн шигшээн гараанд түүний нэр тогтмол үзэгддэг байсан. 2006 онд Оуэн Харгрийвзын дараагаар ДАШТ-д хамгийн сайн тоглосон Англи тоглогчоор Британчуудын санал асуулганд тодорсон. Хажууд нь Лэдли Кинг гарах байх. Тэр хэдийгээр 2007 оноос хойш шигшээн гараанд гарч тоглоогүй ч гэсэн Жон Тэрритэй хамтран тоглосон 11 тоглолтондоо ялагдаж байгаагүй юм байна. Тэд бүүр бага байхын л бие биесээ мэддэг , хамтран тоглодог байсан нь бас нэгэн сонин мэдээ. Өвдөгний асуудал нь хүндэрчихгүй бол Кинг, Риогын оронд Тэрритэй төвд гарах байх.Цаана нь Спурсын Доусон, Уэст Хамын Апсон хоёр тэдний нөөцөнд бий.. Аль алинд нь гэмтэл бэртэл тохиолдохгүй бол тэд бараг бүх тоглолтонд ч хамт гарах байх.. Магадгүй Карра зарим нэг тоглолтон дээр Кингийг орлож мэднэ. За тэгээд зүүн ар дээр Чэлсигийн Эшли Ф Коул. Өнөө цагийн Шилдэг зүүн аруудын нэг.. Магагдүй хамгийн сайн нь ч байж болно. Хувын амьдрал нь сапиараа эргэсэн ч хөлбөмбөгчы замнал нь энэ жил тун сайн байгаа.. Ихэнхи мэргэжилтэнгүүд түүнийг энэ жил Карьерынхаа хамгийн сайн жилийг өнгөрүүлсэн гэж нэгэн дуугаар бичиж яриж хэлж байгаа. Түүнтэй энэ байрлал дээр өрсөлдөх хүн бараг л үгүй дээ. Яахав ард нь Стефэн Ворнок ямар нэгэн тохиолдолд гарч ирж мэдэх юм.
За ингээд харахад яг 4 жилийн өмнөх шиг Лут биш ч гэсэн ТОП зэрэглэлд орохоор л хамгаалалт харагдаж байгаа юм.
За Төвийн хагасууд.
Минийхээр жаахан ярвигтай байрлалууд.. DM дээр Барри тун муугүй гэж хэлж болмоор тоглоод байгаа. Түүний урд Лампаард холбогчын үүрэгтэй тоглож байгаа..Өнгөрсөн ДАШТ-р Лампард флоп болсон харин энэ ДАШТ-р яах эсэхийг хэлж мэдэхгүй.. Гэхдээ тэр энэ жил Багаа Түүхэн дэх Анхныхаа Double- хийхэд багагүй үнэтэй хувь нэмэр оруулсан. Английн Пэналтыг хариуцаж байгаа.. Нөөцөнд нь Каррик байгаа. Мөн Залуухан халуухан Залуу Арслан Милнер байгаа.. Гэхдээ Лампард сайн тоглоод байвал аль алинд нь төвд гарах боломж хомс. Ялангуяа Барригийн байрлал болох DM дээр Каррик, Милнер хоёр угаасаа явахгүй гэдэг нь ДАШТ-н өмнөх тоглолтууд дээр харагдсан. Энэ байрлал дээр зохоцох ганц хүн нь Стиви Жий.. Гэхдээ Капеллогын төлөвлөгөө бол Стиви Жий, Рүүний гэсэн цөмөөс бүрдэж байгаа үүнийгээ ч Дон Капелло мэдэгдээд амжсан. Жигүүрүүд буюу баруун зүүн хагасууд дээр сонголтууд ер нь бас боломжийн гэж хэлж болно. Баруунд Леннон, Райт-Филипс нар байгаа бол зүүнд Жо Коул , Стиви Жий , мөн Милнер ч тоглоод байгаа. Гэхдээ гараа яаж гарахаас хамаарч эдгээр тоглогчдын байрлалууд шийдэгдэнэ. Миний найдаж байгаа зүйл Жо Коул эргээд формоо олж байгаа байдал.. Тэр бол ур чадварын хувьд одоо бараг бүрэлдэхүүндээ хамгийн сайн нь байх. Дрибл хууралт энэ тэрийн хувьд дэлхийн шилдэгүүдээс нээх дутаад байхгүй гэж бодож байна. Шаардлагатай бол SS-р тоглож чадна. Мөн Баруунд ч тоглож чадна. Гэхдээ тэгэх шаардлага гарахгүй байх. Леннон баруунд гарах эрхээ бараг халаасалсан гэж бодож байгаа. Яахав Райт-филипс хэрэгтэй үед орж ирээд жигүүрээр нэг пижигнэж мэднэ. Дунд шугамын хувьд цаасан дээр тун хүчирхэг харагдаж байгаа ч Капелло л яах эсэхийг шийдэх байх. Минийхээр дунд шугам бол ТОПУУДААС дутаад байх зүйл байхгүй.
За ингээд эцэст нь Довтлогчид.
Рүүний гараанд бол зоолттой. Тэр бараг бэртэж гэмтэхгүй бл бол энэ ДАШТ-р тоглолт өнжихгүй мөн сэлгэгдэхгүй гараанд бат байх.. Яахав хожих нь ойлгомжтой үед түүнийг Дон Капелло сэлгэж мэднэ. За тэгээд Хэски, Крауч, Дэфө нар хэрвээ 4-4-2 гэсэн тактикаар тогловол түүнтэй гараанд хамт гарахын тулд өрсөлдөнө.. Минийхээр Хамгаалалт сайтай өндөр бахим хамгаалагчидтай багийн эсрэг Рүүний, Хэски гэсэн гараа байж болох юм. Хэски Target Man. Хамгаалагчид нь намхан ч гэсэн чадварлаг хурдан , Испани , Аргентин гэсэн багуудын эсрэг Рүүний , Крауч эсвэл Рүүний, Дефо ч гэж гарж болно. Довтолгооны хувилбар Рүүний, Крауч байхад ер нь зүгээр дээ.. Гэхдээ дээр дурдаснаар Дон Капелло Стиви Жий, Рүүний хоёрыг довтолгооны цөм гэж хэлсэн. Иймээс магадгүй хамгаалахад тохиромжтой сөрөг довтолгоо хийхэд давуу 4-2-3-1 гэсэн Ливерпүүлийн ( Хааяа Манчестэр Юнайтед ч гэсэн ийм тактикаар тоглодог ) тактикаар тоглох боломжтой. Ийм тактик дээр шилжвэл Ахлагч Стиви Жий Рүүний хойно АМ байрлал дээр гарна.
............................................Жэймс...................................
Жонсон.................................. ..................................Эшли Ф Коул
..................................Тэрри...............Кинг........................
........................................Барри.......................................
.......................................................Лампаард...................
Ленон..........................................................................Жо Коул
...........................................Стиви Жи...............................
.....................................................Рүүний........................
Энэ гараа бол бас нэгэн боломжит хувилбар юм. Рүүнийгийн форм, Жий тэр хоёрын ойлголцол, Жон Тэрригийн төмөр хамгаалалт Жо Коул, Эшли Коул хоёрын зүүн жигүүрийн аюулууд гээд их олон positive талууд энэ гараанд байгаа юм.
Багийн боломжит гараа:
.............................................Жэймс.....................................
Жонсон............... ......................................................Эшли Коул
...............................Тэрри...............Кинг...........................
..........................Лампард...........................
Ленон............................Стиви Жий.......................Жо Коул
.............................Рүүний.....................Крауч...................
Миний таамаглал..
Энэ бол эхний тоглолтын боломжит хувилбар.. Магадгүй Жий хойшоо татагдаж Лампард урагшилж тоглож мэдэх юм тоглолтын явцад.. Крауч Target Man бол Рүүний цэвэр довтлогчоор энэ удаад тоглох байх.. Хаалгачын хувьд Жэймс үе үе пааник алдаа гаргадаг ч гэсэн энэ удаад Анутай хийх тоглолтонд тэр гарах байх . Учир нь түүнд туршлага нөгөө хоёроосоо их бий.. Хэсгийн хамгийн күнд тулаан Англи- Америк хоёрын хооронд өрнөнө гэж таамаглаад байгаа..
Энэ тоглолт дээр хожх юм бол хэсгээсээ төвөггүй гарах магадлал бараг 80% ихсэнэ.. Гэхдээ нөгөө 2 багийг басч байгаа юм биш.. ДАШТ-д шилдэгүүд ордог ч гэсэн Алжир болон Словениа одоохондоо Англид гай тарих чадал нь арай хүрэхгүй. Тиймээс тэд хэсгээсээ 1-р гарах нь 70 % баталгаатай. За тэгээд хасагдах шатны 16-д D Хэсгээс хоёроор гарсан багтай учраа таарна. Тэр нь минийхээр Австралиа байх магадлал тун өндөр. Тэд Гүүсийг явсанаас хойш 4-2-3-1 гэсэн илүү хамгаалах чиглэлтэй тактикаар тоглож байгаа. Тэд Булан болон Стандартуудаас аюул тариж мэдэх юм. Өнөө гайхал Кекиллыг хөдлөгөхгүй байхад ер нь асуулдагүй л харагдаж байгаа.. За тэгээд Ойрын 20 жил босгыг нь даваагүй байгаа 8-д Францтай таарах магадлал бий.. Гэхдээ Франц хэсгээсээ гарсан тохиолдолд..Тэд бол басч болохгүй баг.. Хэдийгээр Зидане байхгүй ч гэсэн Тэд Көлбөмбөгийг хэрхэн яаж тоглож мөн хэрхэн хожихоо сайн мэддэг.. Тэдний дутагдал нь минийхээр урд шугам нь гэж таамаглаж байгаа..Магадгүй Аргентин ч цаанаас гараад ирэхийг үгүйсгэхгүй. Аль нь ч гарсан бай нухаж байж л Сэмид шалгарна.. Аль Аль нь хатуу самар.. Гэхдээ Франц гараад ирвэл Англид арай амар болов уу гэж таамаглаж байна.. За тэгээд цаашаа мөрөөднөө.. Сэмид өнөөх Самба бүжигчид болох Көлбөмбөгийн Хаадтай таарах магадлал маш их.. Саяхан болсон нөхөрсөг дээр жинкэнэ нусаа гацартаа наасан гэж үнэнийг нь кэлчихье.. Хэдийгээр түлхүүр тоглогчид байгаагүй ч гэсэн Бразил ч ялгаагүй хэд хэдэн том одуудаа нөөсөн тоглолт болсон.. Тэднийг хожиж байж Финалд шалгарна.. Аваргыг давж аварга болно гэдэгдээ.. За тэгээд Финалд одоо цагийн хамгийн Хүчирхэг бүрэлдэхүүнтэй байгаа Испани зогсож байх болов уу.. Болов уу ч гэж тэднийг бяцхан аз эз тэтгээд өгөхөд тэд Финалд зогсож байхад гайхахааргүй л орон.. Зиак тэгээд Финал яаж шийдэгдэхийг би таамаглаж, мөн мөрөөдөж эс зүрхэлнэм.. Мэдээж Гурван Арслангуудын Фэн тул тэднийг ялаасай л гэж хүснэ.. Эцэст нь хэлэхэд Бидэнд Бүрэлдэхүүн байна уу байна, Сайн Дасгалжуулагч байна уу байна, Нөхцөл байдалын нааштай тал байна уу байна ( Гол хүн Рүүний , Жий нар гэмтээгүй гэх мэт ) . Гол нь жаахан аз л кэрэгтэй дээ.. За тэгээд эцэст нь юу билээ Гурван Арслангын Фанатуудаа?
Come On England
Make Us Proud........