D хэсэг : Герман, Австрали, Серб, Гана
Posted: Thu May 13, 2010 9:19 pm
Д хэсэг:
Герман
Австрали
Серб
Гана
За энэ хэсэг бол тун тэнцүүхэн тоглолт гарч болохоор хэсэг билээ...
Германы шигшээ баг:
Die Mannschaft Герман машин хочит Германчуудын хөлбөмбөгийн түүх бол үнэхээр арвин... Анх 1908 онд Швейцарийн шигшээ багтай тоглож байжээ... Хэдийгээр дэлхийн 2р дайн, баруун зүүн Герман болж салсан гэх мэт том том саад тодгорууд байсан ч тэдний үзүүлсэн амжилт үнэхээр агуу билээ... 1954, 1974, 1990 оны дэлхийн аварга, 1972, 1980, 1986 оны Европын аварга гэсэн цол гуншинтай... Тэдэнд бусад том улсууд шиг тасархай авьяастай тоглогчид бараг байгаагүй ч өндөр зохион байгуулалттай багийн тоглолт нь ийм амжилтанд хүрэх үндэс болсон.. Хэдийгээр сүүлийн жилүүдэд томоохон тэмцээнд түрүүлээгүй байгаа ч хамгийн тогтвортой дээд түвшний амжилт үзүүлж байгаа баг бол Германы шигшээ баг... 2002 онд сулхан бүрэлдэхүүнтэй финалд үлдсэн бол 2006 оны нутагтаа болсон ДАШТад хагас шигшээд Италийн багт цаг дуусах мөчид тун харамсалтай хожигдож байсныг та бүхэн санаж байгаа байх... Мөн өнгөрсөн Евро2008д даруухан тоглолт үзүүлсээр финалд шалгарсан...
Үнэхээр л тэд тоглолтын ямар ч үед огт сандрахгүй үргэлж төлөвлөгөөний дагуу тоглож байдаг...
Ямар сайндаа л дээхнэ үед "талбай дээр 2 баг тоглож хожсоныг нь Германчууд гэдэг юм" гэсэн яриа гарахав дээ... Бас " Сайн бүрэлдэхүүнтэй Германчууд түрүүлж, сулхан бүрэлдэхүүнтэй Германчууд финалд үлддэг юм" гэсэн яриа ч бас байдаг..
Энэ жилийн хувьд урьд жилүүдийн бүрэлдэхүүн бараг хэвээрээ байгаа.. Гэхдээ тэд том дайны утаа үнэрлэцгээсэн залуус.. Багийн дасгалжуулагчаар Лёв ажиллаж байгаа бол багийн ахлагч Баллакийн хувьд энэ удаагийн дэлхийн аварга үндэсний шигшээ багийх нь сүүлийх нь тоглолтууд байж мэдэх юм...
Байэрны Лам, Швайны нар клубтээ гялалзсан амжилт үзүүлж топ формтой байгаа...
Довтолгоонд хэдийгээр клубтээ сэлгээнд суудаг ч Клозе илүү үр дүнтэй тоглодог... Дэлхийн аваргад 10 гоол хийчээд байгаа түүний хувьд өмнөх ДАШТ-ын амжилтаа давтаж чадвал дэлхийн аваргын Бүх цаг үеийн Мэргэн Бууч болох боломжтой байгаа... Бас Кёолн багийн Лукас Подолскиг мартаж болохгүй... Шигшээнхээ өмсгөлийг өмсөхөөр ид шидийн гэмээр тоглолт үзүүлдэг залуу даа...
Австралийн шигшээ баг:
Socceroos хочит Австралийн шигшээ багийхан 1922 онд анх Шинэ Зеландыхаа шигшээ багтай тоглож гараагаа эхэлжээ...
Харин тэдний амжилт бол тун даруухан.. Энэ жилээс өмнө 2 удаа л дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орж байжээ.. 2006 оноос тэд Азийн бүсэд багтах болсноор амжилт нь ахиж ирсэн... 2006 оны дэлхийн аваргад Голланд мэргэжилтэн Гуус Хиддинкийн удирдлага дор тун гайхалтай амжилт үзүүлж шөвгийн 8д үлдэн Италид бас л тун азгүй байдлаар хожигдож байсан... Харин одоо багийн дасгалжуулагчаар мөн л Голланд мэргэжилтэн Пим Вербеек ажиллаж байна... Сүүлийн үеийн Австралийн шигшээ багийн энэ амжилт нь Эвертоны хагас хамгаалагч Тим Кэхиллтэй салшгүй холбоотой... Тэрээр ямар ч тоглолтыг эргүүлж чадах ур чадвартай тоглогч билээ...
Багийн бүрэлдэхүүн бол тэр чигтэй Европын лигүүдэд тоглодог чанга бүрэлдэхүүн байгаа.. Энэ хэсэгт ямар ч байсан тун ширүүн өрсөлдөөн үүсгэх баг даа...
Сербийн шигшээ баг:
Beli Orlovi буюу Цагаан бүргэдүүд хочит Сербийн шигшээ баг...
Хуучны хүчирхэг Югаславаас Серби Черногер гэдэг улс болж салсан ба 2006 оны Дэлхийн аваргаас хойш ахиад Сербийн шигшээ баг болсон... Сербийн шигшээ баг гэдэг нэрнийхээ өмнөөс анхныхаа дэлхийн аваргад орох гэж байгаа баг билээ..
Багийн дасгалжуулагчаар Радомир Антич ажиллаж байгаа бол багийн ахлагчаар Интер Милан багийн хагас хамгаалагч Станкович тоглодог...
Багийн бүрэлдэхүүн бол жигд хүчирхэг бүрэлдэхүүнтэй... ДАШТ-ын сонгон шалгаруулалтад хэсгээ тэргүүлж гарч ирсэн гэхээр ямар чансаатай баг болох нь харагдана...
Гарааны бүрэлдэхүүн:
Энэ зургийг харвал дандаа Европын лигд тоглодог олны танил бүрэлдэхүүн харагдаж байгаа биз... Хамгаалалтад МанЮгийн Видич, Челсигийн Иванович... хагас хамгаалалтад ЦСКАгийн Красич, Интерийн Станкович, Ливерпульд ирэх нь тодорхой болсон Жованович... довтолгоонд Аяаксын Пантелич, Валенсид данстай Зигич... гээ л тун эвгүй бүрэлдэхүүн харагдана...
Зүгээр ч нэг хэсгээ тэргүүлээгүй юм шүү гэдгээ харуулахын тулд ширүүхэн тоглолтууд хийх байх...
Ганын шигшээ баг:
The Black Stars буюу Хар Однууд хочит Ганын шигшээ баг...Хөлбөмбөг хөгжих болсон шалтгаан нь бусад Африкийн багуудын адил Европын колони улс байсантай холбоотой.. Анхны тоглолтоо 1950 онд Нигерийн шигшээ багийн эсрэг хийж байжээ...
Тивдээ бол том багуудын нэг... Африк тивийхээ 4 удаагийн аварга, мөн 4 удаагийн мөнгөн медальтай... Дэлхийн аваргад 2006 онд анх оролцсон ба энэ жил 2 дахь удаагаа төрөлх тивдээ болох дэлхийн аваргад оролцохоор болоод байгаа.. Хамгийн сүүлд өнгөрсөн өвөл болсон Африкийн цомын финалын тоглолтод Нигерийн шигшээ багтай тоглож мөнгө медаль хүртсэн... мэргэжилтнүүд амжилт гаргана гэж үзэж байгаа ширүүн бүрэлдэхүүнтэй баг билээ.. Багийн дасгалжуулагч нь Милован Ражевач гэж Серби дасгалжуулагч ажиллаж байгаа бол багийн ахлагчаар Италийн Болонягийн Стеффен Апиах тоглодог... Бүрэлдэхүүн бол тэр чигтээ Европын лигд тоглодог...
Хаалгачаар Уиганы Ричард Кингсон, хамгаалагчдаар Сандерландын Менсах, Фулхэмийн Панцилл, Леверкузены Сарпей, Родагийн Аддо...
Хагас хамгаалагчдаар: Челсигийн Эссэйн, Интерийн Мунтари, Удинезегийн Асамоа...
Довтолгоонд Асомоа, Амоа... гэсэн бүрэлдэхүүнтэй...
Энэ удаагийн дэлхийн аваргаар ямар ч сенсаац тарьж мэдэх багуудын нэг дээ...