Хүн төрөлхтний хүсэн хүлээдэг агуу их баяр наадам болох 19 дэхь удаагийн "Хөлбөмбөгийн дэлхийн аварга" эхлэхэд ердөө сар гаруй хугацаа үлдээд байна. Уламжлал ёсоор тив тивээс шалгарсан 32 шилдэг баг "Алтан Дагина"-ын төлөө тэмцэлдэх билээ. Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн урьдны жилүүдээс онцлогтой болж байгаа нь анх удаа Африк тивийхэн маань энэхүү том баяр наадмыг гардан зохион байгуулж байгаад оршино...
Ингээд А хэсэгт өрсөлдөх багуудыг танилцуулбал:
Өмнөд Африк
Мексик
Уругвай
Франц
Өмнөд Африкийн шигшээ баг / Бафана Бафана /: Түүхэндээ анх удаа хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиох эрх аваад байгаа энэ шигшээ багийн түүх тэртээ 1892 оноос эхэлдэг. Анх Британийн цэргүүд хөлбөмбөг тоглодог байснаас энэ улсад хөлбөмбөг хөгжих үндэс тавигджээ.
Bafana Bafana гэж Өмнөд Африкийн шигшээ багийн ник нэр... Монголчвол Хөвгүүд (The Boys) гэсэн утгатай...
90 ээд оны төгсгөл рүү Африкийн шилдэг баг байсан ба дэлхийд 16т эрэмблэгдэж байж... Харин одоо 81т эрэмблэгдэж байгаа... Хэсгийхээ хамгийн доод эрэмбэд гэсэн үг... Гэхдээ тэд мэдээж төрөлх нутагтаа, үй түмэн хөгжөөн дэмжигчдийхээ өмнө тоглох нь хамгийн том давуу тал билээ...
Дээрээс нь тэдний дасгалжуулагчаар Бразилын алдарт хөлбөмбөгчин, шилдэг дасгалжуулагч Карлос Алберто Ферейра ажиллаж байгаа.. Өмнөх Германд болсон дэлхийн аваргаар төрөлх Бразилын шигшээ багаа дасгалжуулж байсныг санаж байгаа байх...
Түүнчлэн тэдний бүрэлдэхүүнд Европ тэр тусмаа дэлхийн хамгийн шилдэг Английн ПЛ-д тоглодог хэд хэдэн тоглогчид бий... эднээс хамгийн онцлох хүн бол Эвертоны залуу хагас хамгаалагч Стивен Пиенаар.. Эвертоны гарааны чухал тоглогч гэдгийг хүн болгон мэднэ.. Одоо харин төрөлх багтаа хэрхэн тоглохыг харах л үлдээд байгаа..
Дараагийн хүн бол Бенни Маккарти... Английн Блакбурн Роверс багт маш амжилттай тоглож байсан... Энэ жилээс Вест Хэмд ирээд байгаа шилдэг довтлогч билээ.. Тэрээр шигшээ багтаа 83 тоглолтод оролцож 35 гоол оруулаад байгаа нь улсыхаа бүх цаг үеийн мэргэн буучын жагсаалтыг тэргүүлэхэд хүргэдэг юм...
Мексикийн шигшээ баг:Мексикийн шигшээ багийн хамгийн анхны тоглолт нь 1923 онд Гуатемалагийн эсрэг тоглолт байжээ.. Энэ тоглолтод 3-2 оор хожигдож байсан ч тэд түүнээс хойш дэлхийн шилдэг багуудын нэг байсаар ирсэн... Нийт 18 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болсны 13т нь оролцсон... Хамгийн дээд амжилт нь 2 удаа (1970, 1986) хагас шигшээд шалгарч байсан түүхтэй... Мөн Конфедерэшн Капд 1 удаа(1999) түрүүлсэн.. Энэ үед тэдний оргил үе байсан бөгөөд ФИФАгаас гаргасан ранкд эхний 4т жагсаж байлаа...
Харин одоогийн ранк нь 15...
Дасгалжуулагчаар Хавиер Аггурие.. Багийн ахлагч Рафаел Маркез..
Багийн бүрэлдэхүүн бол мэдээж хүчирхэг... Маркез, Салчидо, Родригез...гэсэн туршлагатай хамгаалагчид дээр Андрес Гуардадо, Жиовани Дос Сантос гэсэн залуухан авьяаслаг хагас хамгаалагчидтай... Довтолгоод Омар Браво, мөн Вест Хэмийн Франко, Арсеналын залуу довтлогч Карлос Вела... гээд тун боломжийн бүрэлдэхүүнтэй билээ...
Уругвайн шигшээ баг:1901 онд Аргентины шигшээ багтай тоглолт хийснээр энэ агуу шигшээ багийн түүх эхэлжээ. Агуу гэсний учир нь тэд мэдээж дэлхийн хошой аваргууд 1930 1950 оны дэлхийн аварга Уругвайн шигшээ баг билээ.. Цолоороо бол хэсэгтээ хамгийн том нь...
Харин одоогийн ранкаар дэлхийд 19т жагсаж байгаа... Хойд Америкийн 11, Копа Америкагийн 1 удаагийн аварга баг... Дэлхийн аваргад 11 дэх удаагаа оролцох гэж байгаа билээ..
Шигшээ багийн дасгалжуулагчаар Оскар Табарез ажиллаж байна... Харин багийн ахлагч нь Диего Лугано...
Багийн бүрэлдэхүүний хувьд мөн л ихэнх нь Европын Лигүүдэд тоглодог...
Хамгаалалтад Вилляреалын Диего Годен, Бенфикагийн Макси Ферейра, Портогийн Жорж Пусиле... гээд ширүүн бүрэлдэхүүнтэй... харин хагас хамгаалалтад Монакогийн Перез, Наполигийн Гаргано, Портогийн Перейра...
Харин тэдний довтолгооны хэсэг бол маш хүчирхэг...
Испаний Ла Лигийн шилдэг мэргэн буучдын нэг Диего Форлан, Аяаксын залуу од Луйс Суарезтэй хамтрана гэхээр ямар ч багийн хамгаалалтыг чичиргэх чадалтай...
Францын шигшээ баг:1998 оны дэлхийн аварга, 2006 оны мөнгөн медальт Францын шигшээ баг... Европын 2 удаагийн аварга, конфедрэшн капын нэг 2 удаагийн аварга...
Ямар ч дэлхийн аваргад түрүүлнэ гэж ордог багуудын нэг... Харин энэ жилийн ДАШТ-ын өмнө нилээн бүрхэг байдалтай байсан ч аз болж Анри сагс тоглосны ачаар ДАШТ-д оролцох эрхтэй болсон билээ...
Дасгалжуулагчаар сүүлийн үед хүн амьтны хэл амны бай болоод байгаа ч 2006 онд багаа финалын тоглолтод аваачиж чадсан Рэймонд Доменек ажиллаж байгаа... Энэ жил 8 дахь жилдээ Францын шигшээ багийг дасгалжуулж байгаа туршлагатай дасгалжуулагч билээ...
Шигшээн багийн бүрэлдэхүүн бол мэдээж байрлал болгонд дэлхийн шилдгүүд билээ...
Хамгаалалтад л гэхэд Клиши, Санья, Евра, Абидал, Мексес, Галлас... гээд арвин их нөөцтэй.. Хагас хамгаалалт ч бас шилдгүүд Рибери, Малуда, Ласс, Тоулалан, Насри, Коуркапп....
Довтолгоонд Анелка, Бензема, Анри, Гомез, Гову, Саха гээд дандаа дэлхийн шилдгүүд...
Багийн бүх цагийн мэргэн бууч Тиерри Анри... 118 тоглолтод оролцож 51 гоол хийсэн...
Ингээд эцэст нь энэ хэсгийн фаворитоор Францын болон, Мексикийн шигшээ багийг нэрлэж байна...