Нэр: Уэльс
Хоч: Луунууд /Луу нар байж магад
/
Дасгалжуулагч: Крис Коулман
Чансаа: 11
Анхны тоглолт: Шотланд 4 - 0 Уэльс (1876)
Уэльсийн хөлбөмбөгийн холбоо 1876 онд байгуулагдаж байсан ба хөлбөмбөгийн түүхэн дэх дэлхийн анхны холбоо болох Англи, Шотландын араас гарч ирсэн. Фифад 1910 онд элссэн байдаг ч Британий хөлбөмбөгийн холбоо Фифатай харилцаа тасарснаас Дэлхийн II-р дайны дараа 1946 он хүртэл зөвхөн жалганыхаа хэдэн Ирланд, Шотланд, Англитай тоглолт хийснээс биш өөрөөр гадны багуудтай тоглож үзээгүй байдаг.
Үүнээс болж хөгжил нь нилээн сулрасан байх талтай. Энэ хэд дотроо ядаж байхад Англи бол хамгийн мундаг баг нь байсан, дээр нь Английн лиг маш хүчтэй байсан учраас 1946 онд эргэн фифад нэгдэхэд бид хамгийн шилдэг гэх мэтээр ярьж онгирч байсан ч бусад багууд тэр латин америкийн багууд техник ур чадвараар илүү гарч байсан аж.. Англи 1950 онд анхны ДАШТ-д оролцож АНУ-д хожигдож хэсгээсээ ч гарч чадаагүй бол Уэльс анхны том тэмцээнд 1958 оны Шведийн ДАШТ-д оролцож 4/1-ийн тоглолтод 17тай Пелегийн Бразилд түүний ганц гоолоор хожигдсон байдаг.
Сонирхолтой нь 1958 онд Их Британийн 4 улс буюу Англи, Умард Ирланд, Шотланд, Уэльс нэгэн зэрэг том тэмцээнд орсон нь одоог хүртэлх цорийн ганц тохиолдол юм. За тэрнээс хойш 20-р зуун дуустал олигтой шигшээ багийн гэмээр түүх онцгой зүйл бараг байхгүй. 80 90-ээд онуудад ДАШТ, ЕАШТ-үүдэд оронгоо алддаг байсан. Сайн тоглогчид бол төрөн гарсаан гарсан.
Ливерпүүлийн алдарт Иан Раш, Жон Тошак 2 бас одоо Стоукийн босс Марк Хюьз байна.
Тошак сүүлд дасгалжуулагч болоод Реал Мадридыг Ла лигт түрүүлүүлсэн юм билээ.
Одоо үеэс хөлбөмбөг сонирхож эхэлсэн цагаас гэж ярьвал Гари Спид, Райн Гиггз, Крайг Беллами гэх нөхдүүд байна.
2004 онд ЕАШТ-ий сорилгийг даваад плей-оффд Оросд нийлбэр дүнгээр хожигдож байсан. Энэ бол Гиггзийн шигшээ багтайгаа том тэмцээнд орох ганц ойрхон байсан боломж байжээ.
Тэрнээс хойш уналт, босолттой үеийг өнгөрүүлээд байж байтал дасгалжуулагч домогт Гари Спийд 2012 онд мөнх бусыг үзүүлж халааг нь Крис Коулман авсан нь нүдээ олж сая зун анх удаа ЕАШТ-нд оролцож хагас шигшээд шалгарсан амжилт үзүүлсэн.
Коулман Ситигийн академиас төрөн гарсан, 90-ээд онд шигшээ багтаа тоглож байсан муугүй хамгаалагч байсан юм байна лээ. Дасгалжуулагчийн кареераа Фулээмээс эхлээд Испанид баскуудын Реал Сосьиадад хүртэл ажиллаж туршлага хуримтлуулсан нөхөр. Ийм нөхрийн доор одоо Луунууд түүхэндээ хоёрдахь удаа ДАШТ-д оролцох гээд явна даа.
Одоогийн бүрэлдэхүүн түүхэн дэхь хамгийн сайн нь байх талтай. Гарет Бейл, Аарон Рамзи, Жое Лэдли, Бен Давис, Эшли Уиллиамс, Нил Тайлор, Жое Аллен гээд дурьдвал олон.