by El Payaso » Wed Nov 18, 2015 3:15 pm
За нэгэнт Тата хэсэгтээ үлдэх болсон болохоор яах вэ бас саяны 2 тоглолтонд гарсан прогрессивийг дурдая л даа... уг нь ч өмнөх тоглолтуудтай харьцуулахад бас ч гэж план харагдах шиг болсон санагдлаа л даа... Сая хальт тоглолт харлаа...
Нэгт өмнө нь Тата чухам яах гээд байгаа нь маш ойлгомжгүй байлаа... саяны хоёр тоглолтонд бол дундаа маш эрчимтэй прессинг хийж бөмбөг булааж аваад хурдан довтолгоонд шилжих маягийн контроор тоглолоо... Сабагийн хувьд иймэрхүү хамгаалалтаас сөрөг гэж тоглодог байсан... Гэхдээ Тата ба Сабагийн ялгаа нь: Саба хамгаалагчидаа суулгаж, хагас хамгаалагч нараараа илүү тактикийн хамгаалалт хийлгэдэг, тэгтлээ шунаж прессинг хийдгүй байсан... Харин Татагийн хувьд бол нэлээн шахсан, түрэмгий прессинг хийж байна... хая дефенсив лайн ашиглаж байна... одоогийн Лучогийн доорх Барсаг л дуурайх гээд байх шиг... Энэ арга барил нь Банега, Биглиа гэсэн илүү директ тоглолттой хагас хамгаалагч нарт зохицож тэр хоёр энэ хоёр тоглолтод их сайн тоглолоо... Довтолгооны тоглогчдын ойлголцол лав овоо дээрдэж... гэхдээ Месси, Агуеро хоёр байгаагүйгээс финиш найдвартай хийж чадахгүй боломжуудаа нэлээд алдлаа... ингээд боломжоо хийсгэж байгаа нөхцөлд энэ тактик нь нэлээд эрсдэлтэй юм... Яах вэ Тата Агуеро Месси хоёр ирхээр учир нь олдоно гэж найдаж болох... Гэхдээ бас тэр хоёр ирхээр прессингийн идэвхи буурна гэдгийг тооцох хэрэгтэй л байх... Лавецци сууна, Игуайн сууна... Игуайн хөөрхий шигшээгийн байраа алдах гээд прессинг энэ тэрд нэлээн л туслаж байна... Агуеро ийм байх эсэх эргэлзээтэй... Месси бол хэзээ ч Лавецци шиг гүйхгүй...
Тата тэгээд цаашид энэ тактикаа төгөлдөршүүлэх гэж оролдох юм бол уу яах юм бол... Саяны хувьд Пасторе, Агуеро, Месси байхгүйгэээс ийм тактик хэрэглэсэн ч байж болох талтай... Энэ хоёр тоглолтыг өмнөх тоглолтуудтай харьцуулахад Пасторе шигшээ багт онц шаардлагагүй л санагдаж байна... Нөхөр хамгаалалтанд идэвхи их муутай... нөхөр гараанд гарвал лав төвд бөмбөг таслаж хурдан довтолгоонд шилжиж чадахгүй... Сая хийсэн хоёр гоол бол хоюулаа ийм байдлаар орлоо шүү дээ...
За тэгээд энэ тактикийн өөр нэг сул тал нь бол прессинг идэвхитэй хийснээс болоод хоёрдугаар хагаст тоглогчд ядарч гоол алдах магадлалтай харагдаж байна... Бразил дээр хоёрдугаар хагаст суларсан... Сая бас Колумби дээр баахан балбуулсан байна...
Надад бол ийм хая дефенсив лайн их прессинг хийдэг тактикууд дэлхийн аварга шиг хасагдах шатны тоглолтуудад их эрсдэлтэй санагддаг... гэхдээ яах вэ одоо байгаа тоглогчдын нөөц бололцоо гээд харвал манайд бас гайгүй сууж болохоор тактик шиг... гол нь хоёрдугаар үед орж ирж багийн прессинг энэ тэрийг сэргээх чадвартай хагас хамгаалагч мөн одоогийн хагасуудын стаминиа их сайн байх шаардлага харагдаж байна... Тата бол Гайтаныг ашиглаж үзлээ... надад бол Ювегийн Перрейра их гоёо таарахуйц санагддаг... Банега хэрвээ шигшээд энэ сайн формоо үргэлжлүүлэх аваас Перрейра энэ хоёрыг сэлгээд үзвэл цаашид энэ тактик бас овоо хэрэглэгдэж магадгүй санагдлаа...
Өөр нэг авууштай юм нь Дибала хоёр тоглолт сэлгээнээс орж ирээд давгүй байлаа... Колумб дээр бол бараг л гоолдох шахаж... хоёр ч удаа... Мань эрийг одоо ингээд шууд Агуеро, Месси, Ди Мариа гурвын арын сэлгээ болгох хэрэгтэй санагдлаа... Хамгаалалтад ч бас их оролцоотой дажгүй тоглогч... дамжуулалт, довтолгоо нь Лавеццигаас лав илүү... туршлага өөртөө итгэх итгэл өгөх хэрэгтэй... Игуайн энэ хоёр тухайн байдлаасаа болоод нөгөө гурвын арыг даагаад явбал зүгээр байна...
Vamos Argentina!!!