Вамос Аргентина

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Аргентинийн шигшээ багийн талаар

Тэд шилдэгүүд
99
46%
Тэд нар хүн биш ш дээ...
46
21%
Зүгээр чунагууд ш дээ...
69
32%
 
Total votes : 214

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Sun Jul 05, 2015 2:26 pm

Нэг муухай стат байгаа нь хамгийн сүүлд финалын тоглолтонд гоол хийсэн тоглогч нь Аймар юм байна... 2005 оны конфедрешн капын финалд Бразилд эдлүүлдэг тоглолт хэхэ... тэрнээс хойш нэг ДА, хоёр копагийн финал дараалаад гоолдсонгүй ээ хэхэ... За энэ тэмцээнд ч ингээд хожигддог юм байгаа биз... гол нь энэ багийн сэтгэлзүй ёстой авах юмгүй болсон байх аа... энийг Тата сэргээж чадах болов уу гэдэг л асуудал байна... ийм зүйлийн дараа төмөр зүрхтэй л биш бол тоглогчид сэтгэлээр унаж хойшид том тэмцээний чухал тоглолтын өмнө энэ тэр сэтгэлзүй их л муу байхаар байлаа... хэрвээ сая Чилиг нухчихсан бол 2018 онд бол шаал өөр сэтгэлзүйтэй тэмцээн эхлүүлэх байсан даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby Takanohana_Nowitzki » Sun Jul 05, 2015 2:27 pm

Хайран юм. Игуайн нээрээ арчаагүй хүүр юмаа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17467
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Вамос Аргентина

Postby Realist » Sun Jul 05, 2015 4:29 pm

Барса, Аргентин 2-ын ялгаа дахиал гарлаа. Месси тоглолтын турш ганцхан удаа хаалгаруу чиглүүлж цохиж.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Вамос Аргентина

Postby Reda » Sun Jul 05, 2015 4:47 pm

Агуеро Игуан нар ч тэгээд шигшээд тоглохоороо Месси гэж аврагч хажууд байжийхад гэж бодоод найддаг ч гэх юмуу, өөрсдийн хариуцлагаас бултах гэдэг ч юмуу нэг тийм төлөв байдаг байх.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Вамос Аргентина

Postby Цэнгүүн » Sun Jul 05, 2015 5:55 pm

:sad:
Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Вамос Аргентина

Postby Өсөхбаяр » Sun Jul 05, 2015 6:10 pm

Realist wrote:Барса, Аргентин 2-ын ялгаа дахиал гарлаа. Месси тоглолтын турш ганцхан удаа хаалгаруу чиглүүлж цохиж.

талбайн гүнээс тоглож байгаа хүн шү дэ.. урд байгаа нөхөд ажлаа хийхгүй болохоор яаж хожих вэ дээ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10226
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Sun Jul 05, 2015 6:56 pm

Одоо харин Шави Иниеста биш гэхэд ядаж Ракитич шиг хагастай л болмоор байна даа хэхэ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby PrOXy » Sun Jul 05, 2015 7:16 pm

харамсалтай... авдаг л газар байсым даа.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4475
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: Вамос Аргентина

Postby Цогоо » Sun Jul 05, 2015 9:27 pm

Барселонаас шигшээ рүүгээ явахдаа санаа алддаг байх даа. :ногоон:
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18770
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Вамос Аргентина

Postby Norman_Whiteside » Mon Jul 06, 2015 12:13 am

Өсөхбаяр wrote:
Realist wrote:Барса, Аргентин 2-ын ялгаа дахиал гарлаа. Месси тоглолтын турш ганцхан удаа хаалгаруу чиглүүлж цохиж.

талбайн гүнээс тоглож байгаа хүн шү дэ.. урд байгаа нөхөд ажлаа хийхгүй болохоор яаж хожих вэ дээ

Урдаа агуеро игуайн тевезтэй хажуудаа ди мариа пасторета хойнооо машатай хүн шүүдээ ямар рон шиг хойноо пепетэй хажуудаа амьтан тоохоо байсан нанитай урдаа орон нутгийн шахуу довтлогчтой биш


Sent from my iPhone using Tapatalk
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Mon Jul 06, 2015 8:11 am

Тэгээд Ронтой зүйрэлхээргүй л амжилт гаргаж байгаа биз дээ... хэсэгтээ мулт шааж байхад нь финалдаад л...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Mon Jul 06, 2015 8:30 am

Mascherano: "I'd like to enjoy wearing this shirt again, but I have to suffer. Wearing it is like torture. I can't find an explanation. It's too much. Leo is devastated." :sad:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Mon Jul 06, 2015 9:32 am

Тэмцээний шилдэг тоглогчийн шагналыг Мессид өгөх гэхэд манай хүн өөрөө татгалзсан юм байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby Mojul » Mon Jul 06, 2015 9:33 am

Ичиж мэддэг л юм байна :ногоон:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14858
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Вамос Аргентина

Postby turuue » Mon Jul 06, 2015 8:04 pm

Аргентиний шигшээ баг | Копа Америк 2015

Аргентиний хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг олон жилийн цомын гангаа тайлах бас нэгэн найдлага талаар боллоо. Хоёр жил дарааллан ОУ-ын чанартай хамгийн том хоёр тэмцээний шигшээд гарч ирсэн ч хүслээ гүйцээж эс чадлаа.

Хэсгийн тоглолтуудад төдийлөн хүлээлтэнд хүрэхээр тоглоогүй ч 7 оноо авч хэсгээ тэргүүлсэн. Хасагдах шатны эхний тоглолтоо Колумбын эсрэг хийж төсөөлж байснаас ч хавьгүй сайн тоглосон ч 0-0 тэнцэж, торгуулийн цохилтоор ялав. Колумбын дэндүү бохир тоглолт болон муу шүүлтээс болж тоглолтын хэмнэл алдагдаж аль эрт гоол хийгээд асуудалгүй шалгарчих байсныг дурдах нь зүйтэй. Хагас шигшээд Парагвайн эсрэг Аргентиний баг ойрын хэдэн жилүүд дэх хамгийн мундаг гүйцэтгэлээ толилуулж 6-1 харьцаатай бут ниргэсэн. Сүүлийн ДАШТ болон энэ тэмцээний нэг ч тоглолтонд 1-ээс олон гоолоор хожоогүй байв. Улмаар финалд шалгаран Чилийн шигшээ багтаа таарч, Чилийн шигшээ баг тоглолтын ихэнх мөчүүдэд илүүрхсээр торгуулийн цохилтоор ялж, нутаг дээрээ тивийн аварга болов.

Тэмцээний турш Мэсси төв рүү шилжихгүй, гүн рүү сууж найруулахгүй байгаа үед баг тоглолтын хэмнэлээ алдагдаж байгаа нь илт ажиглагдсаар байсан ч дасгалжуулагч Тата Мартиньо удаа дараа алдаагаа давтсаар л байж, финалд Өмнөд Америкийн хамгийн системтэй, тактиктай багийн эсрэг далаараа тавиулах нь тэр. Банега, Бийлья, Машерано, Пасторе хэн хэн нь бөмбөг аваад шийдвэр гаргатлаа маш олон хүрэлтээр тоглодог цөөн хүрэлтээр хурдан хэмнэлтэй тоглох техникгүй учир ийм чадвартай ганц тоглогч Мэссиг гүнээс найруулга хийлгэж, бөмбөг хуваарилуулах нь энгийн л логик шүү дээ, тэр тусмаа Чили шиг онцгой хүчтэй нэхэж тоглодог багийн эсрэг. Барселонд хүртэл Мэсси аль болох олон удаа бөмбөгөнд хүрч байж баг урагшилж олон гоолын боломж үүсгэдэг, тэгэхэд Тата түүнийг удаа дараа жигүүрт тусгаарлан, бөмбөгөөр хангахыг оролдсон ч үгүй. Шулуухан хэлэхэд "зүгээр л Мэсси рүү дамжуул" гэдэг хувилбар илүү олон гоолын боломж үүсгэж магадгүй байв.

Өнгөрсөн ДАШТ-д Аргентинд үндсэндээ довтолгооны хувилбар байгаагүй, хамгаалалтанд бүх хүчээ хаяж, "автобус байрлуулж" довтолгооны тоглогчдынхоо чадварт найдаад зөнгөөр нь хаячихсан гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч дэлхийн хамгийн шилдэг байж болох довтолгооны шугам гоолоор цангаж байв. Энэ тэмцээнээр ч тэр байдал давтагдлаа. Энэ тэмцээнд л гэхэд хэд хэдэн багууд маш цэгцтэй, гойд сайн системтэй тоглож байхад хамгийн шилдэг бүрэлдэхүүнтэй байх ёстой Бразил, Аргентиний шигшээ багууд хар зөнгөөрөө шахуу тоглож байсан нь хачирхалтай. Сайн систем, сайн засаглал л ялалтанд хүргэдэг аж.

Энэ тэмцээний дараа нэг зүйл хэн бүхэнд тодорхой болсон. Хэрвээ Аргетин үнэхээр л 2018 онд аугаа мөрөөдлийн төлөө зүтгэх хүсэлтэй юм бол чадалтай мундаг тактикийн мэргэжилтнүүдээр удирдуулах хэрэгтэй. Европийн шилдгүүдийн нэг нь биш юм гэхэд Аргентиний шилдэг дасгалжуулагчаа сонгох нь зүй. Парагвайн эсрэг эхний тоглолтын эхний хагасыг үзээд итгэл төрсөн ч бага багаар бүдгэрсээр бүр мөсөн унтарлаа. Хөлбөмбөг анх үүсэхдээ багийн спорт байсан, харин орчин үед жинхэнэ утгаараа "багийн" спорт болсон. Дэлхийн шилдэг 20 тоглогчийг цуглуулсан ч, зөв тоглуулж чадахгүй л бол доод дивизионы багт ямар ч асуудалгүй хожигдохоор болсон. Сайн хувилбар боловсруулж, зөв систем босгож чадах тактикийн мэргэжилтэн л юу юунаас илүү хэрэгтэй. Ийм сайн дасгалжуулагч олж эс чадваас дараа дараагийн тэмцээнүүдэд эсрэг багаасаа дутуу тоглочхоод боломж алдсан нэгнээ хараагаад үлддэг байдал нь л давтагдаад үлдэхээс биш яруу алдраа мандуулж мөрөөдлийн цомоо хүртэхгүй чадахгүй биз ээ.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Вамос Аргентина

Postby turuue » Mon Jul 06, 2015 8:32 pm

Энэ тэмцээний дараа Игуайныг арай хэтрүүлээд байна даа, хөөрхийг. Тэр боломж алддаг дээр бол Лавецци хоёрын хооронд юм хийчихсэн. Харин пен алддаг дээр бол юу хэлэх вэ...

Хагас шигшээд дөрвөн Арг дас-тай багууд гарч ирэхэд Арг өөрөө бараг хамгийн муу дас-тай нь бх юм. Нэг онцгой дас мөрөөдөөд л байгаа шүү. Мэссигээр л яриулах хэрэгтэй. ;) ..... Үгүй ядахад Аргентин дотроосоо сайн хүмүүс байна даа уг нь.

Одооноос 18 онд зориулж залуучуудаа дуудмаар байна даа, сая Иги, Тэвка хоёрын ядаж нэгийг нь үлдээх байв, уг нь.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Вамос Аргентина

Postby Reda » Mon Jul 06, 2015 11:37 pm

Хэтрүүлэх юу байх вэ, финалын тоглолтууд чинь дотоодын лигийн тоглолтууд шиг ойр ойрхон болох биш.
Barca
User avatar
Reda
Culé
Culé
 
Posts: 9219
Joined: Thu Feb 02, 2006 1:24 pm
Location: Nanjing

Re: Вамос Аргентина

Postby turuue » Tue Jul 07, 2015 1:37 am

El Payaso wrote:Тэгээд Ронтой зүйрэлхээргүй л амжилт гаргаж байгаа биз дээ... хэсэгтээ мулт шааж байхад нь финалдаад л...


Жил дарааллан ОУ-ын чанартай хоёр том тэмцээний финалд хүрсэн нь бүтэлгүйтэлд тооцогдож байна даа, зарим хүний хувьд. Бүр хоёуланд нь шилдэг тоглогчоор шалгараад байхад шүү. :D ... Харин ДАШТ-д нэмэлт тоглолтоор шалгарсан тоглогч алдаршдаг шүү дээ.

Уг нь энэ копад түрүүлсэн бол сайхан л байлаа, Лео өнгөрсөн ДАШТ-ээсээ хамаагүй сайн формтой байсансан. Дараа жил КА-ийн 100 жилийн ойгоор хуваарийн бус КА болно гээд байгаа нь биелэгдвэл дахиад дайраад үзэх юм даа.
Төрөө
User avatar
turuue
 
Posts: 4105
Joined: Mon Jun 08, 2015 9:31 pm

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Tue Jul 07, 2015 8:10 am

Тэр боломж дээр Лавецци тиймхэн хаясан... Гэхдээ ер нь сэлгээгээр орж ирээд үзүүлсэн тоглолт нь бүхэлдээ их хангалтгүй байсан л даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby spain man » Tue Jul 07, 2015 9:06 am

Мэссигийн кареерт нэг толбо нь энэ болж байна даа... Шигшээтэйгээ финалд 3 гараад 3 хожигдоно гэдэг... 7 онд бол яахав, залуу байсан, гэхдээ л Аргентины бүрэлдэхүүн Бразилаас ер нь хамаагүй хүчтэй байсан даа... Манайх Элано, Робсон, Вагнер Лаав, Баптиста нтэр, Дунд шугамд бүр дотоодын лигийн тоглогч нтэр ч гараанд байсан... Одоо нэрийг нь санах юм алга... Аргентинд Рик, Камбьяссо, Мэсси, Маше, Тэвэз нтэр байсан... Тэгснээ 3-0 дуулж билээ...

Саяны Копа бол уг нь бөөн боломж байлаа шд.... Бразил, Уругвай нтэртэй тоглохгүй, финалдчихсан мөртлөө...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Tue Jul 07, 2015 9:43 am

+ Гаго, Верон, Креспо нөгөө интерийн Круз, Аяала, Лучо, Аймар, Ах дүү Милито, Хейнц, Занетти байлаа... Тэр жил бол жинхэнэ аймаар бүрэлдэхүүн байсан ш дээ... ягаад цом аваагүй юм бүү мэд ёстой хараал л гэмээр... Аяала оуэн гоол хийгээд л дууссан... Басиль 4-3-1-2 оор тоглодог.

Верон Маше Камбиа
-----------Рик

гэсэн киллер төвийн шугамтай байсан ш дээ... Месси уг нь бэнч байсан юм... Креспо эхний тоглолт гэмтээд Месси гараанд тоглож эхэлсэн санагдаж байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Tue Jul 07, 2015 9:44 am

Тэгээд сэлгээгээр Лучо, Аймар, Гаго энэ тэр хагас дээр гарч ирдэг байлаа ш дээ... хэзээ нэг ийм хэмжээний хагасуудтай болох юм болдоо ккк...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby spain man » Tue Jul 07, 2015 10:04 am

Харин ингээд харахад 06 оноос хойш манай бүрэлдэхүүн гэж үнэн хөгийн болсон бол танайх бас яг урдаа л гайгүй байгаа болохоос бас хамт миярчээ... Хөлбөмбөг европ руу эргээд байна уу, гүү юу... 3 дашт дарааллаж европчууд авч байгаагүй байх аа... Уругвай бразилын нутагт, тэгээд Пелегийн гурван аварга, Кемпес, Марадонагийн аварга, Ромариогийн Бразил, Роналдогийн бразил гээд ер нь өгөөтэй аваатай, бараг илүүрхдэг байсан... Гэтэл одоо.... Дараагийн дашт ч гсн Европчуудынх болох байх...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Вамос Аргентина

Postby El Payaso » Tue Jul 07, 2015 10:12 am

өө харин тэхх... танайх бол бүүр нүд хальтрам болсон байлээ... манайх урдаа нэг хэдэн хүн байна... голд Маше байна тэгээд л болох шив ккк... тэгээд урд байгаа хэд нь ч олигтой тоглохгүй юм оо... ирэх ДА гэхэд ч танай манай олигтой үзэх найдвар бага л байна.. Ней Месси хоёроос л хамаарах байх доо...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Вамос Аргентина

Postby Realist » Tue Jul 07, 2015 11:00 am

2007 онд чинь финалд торгуулийн цохилтоор хожсон санагдаад байндаа.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests