~Nazionale Italiana

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: ~Nazionale Italiana

Postby Izzy Slevin » Wed Mar 03, 2010 2:46 pm

joohon oroldvol oychihol ed bnshd.
Izzy Slevin
Expert
 
Posts: 1374
Joined: Tue Oct 16, 2007 6:30 am

Re: ~Nazionale Italiana

Postby Forza Juve » Wed Mar 03, 2010 9:36 pm

Сантьяагогийн тулаан, Чили 1962 он

1990-ээд оны үед бүх цаг үеийн 100 аймшигтай алдааг нэрлэсэн асуулга болсон. Тэрний эхний 15-д нэг тоглолтын 2 алдаа багтаж чадсан нь Чили-Италийн шигшээ багын хооронд 1962 оны 6-р сарын 2-нд болсон, Сантьяагогийн тулаан гэж алдаршсан ДАШТ-ны бүх цаг үеийн хамгийн зэрлэг, бохир тоглолтынх байв.
ДАШТ-ны зохион байгуулагч улстай холбоотой 2 сэтгүүлчийн нийтлэл тэмцээний өмнөхөн Италийн хамгийн нөлөө бүхий сонингууд болох Ла Национэ, Курьер делла Сера 2 дээр гарч Чилийн амьжиргааны түвшин, нийгмийн байдлыг шүүмжилж, Чилийн гудамжаар биеэ үнэлэгчид дүүрсэн гэж бичсэн нийтлэл гарсан байна. Бүр тэжээлийн дутагдал, бичиг үсэггүй байдал, архидалт, ядуурлаас болоод хөгжил буурч байгаа гэж нэг нь бичсэн бол нөгөө нь Чили бол жижиг, цээжээ дэлдсэн, ядуу орон, тэдний дэлхийн аварга зохион байгуулах гэдэг нь манай Муссолини Лондонг агаарын хүчнээрээ бөмбөгдүүлэхээр явуулахтай адил юм. Нийслэл нь л гэхэд 700 хүнийг багтаах зочид буудалтай, утас нь ажилладаггүй, такси нь гэртээ тогтдоггүй нөхрүүд шиг огт үзэгдэхгүй, Европ руу телеграм явуулах нь асар үнэтэй, захидал явуулах гэж 5 өдөр болдог гээд л авч өгсөн байна.
Эдгээр нь Чиличүүдийг маш ихээр уурлуулж, дургүйцүүлсэн нь мэдээж. Ингээд Чили – Италичуудын тоглолт болоход тоглолт зэрлэг уур амьсгал дээр Английн шүүгч Кэн Аштоны чадваргүй, магадгүй авилгал авсан байдалтай гэж Италичуудын харддаг шүүлттэй нэмэгдсэнээр 2 Италийн тоглогч хөөгдсөн үр дүнтэй төгссөн байна. Итали хожигдож, тэмцээнээс хасагдсан бол Чили хожиж, тэмцээнийг цааш үргэжлүүлсэн байна. Тоглолтын шүүлт, хувь заяаг дээрээс шийдсэн, цаанаас зохион байгуулсан гэсэн бодол Италичууд, хэвлэлийнхний дунд гарсан ба ядаж байхад Аштон нь Чилийн бас нэг хожсон өөр тоглолтыг шүүж таарсан байна.
Гэхдээ тэр нийтлэлүүд зөвхөн Италийн хэвлэлүүд дээр гарсан бөгөөд ДАШТ, тэр тоглолтод хэрхэн нөлөөлсөн гэдэг нь асуудалтай ч Кэн Аштон хариуцлагагүй алдаа гаргаж, тоглолтыг удирдах хяналтаа алдсан нь үнэн. Гэхдээ энэ нь 2 багын зэрлэг, харгис тоглолтыг шүүж байгаагын хувьд хяналтаа алдсаныг нь өршөөж ч болох юм. Харин энэ бүхэнд туслах ёстой хажуугийн шүүгч нар ёстой л сохор юм шиг байж, тоглолтыг бүрэн нураахад ихээхэн нэмэр болсон байна. Мөн Италичууд эхний тоглолтод муу тоглосон тул 2 дахь тоглолтод Ривера, Трапатонни, Мальдини нарыг суулгаж, 2 шинэ тоглогчийг анх удаа талбайд гаргасан зэргээр Чилитай тоглох багыг сольсон нь бас сөргөөр нөлөөлжээ. Мөн тоглогчид Сантьяагод болсон тоглолтын үеэрх өдөөн хатгалаг, тэр их сөрөг уур амьсгалын өмнө биеэ барих чадвараа алдсан ч сөргөөр нөлөөлсөн. Ядаж байхад Италичууд тоглолтын өмнө Чилийн талд талтай хандаж багад гээд Испаний шүүгчийг Английнхаар сольсон нь шүүгч рүү буруу өгөх аргагүй болгов.
Дараа нь энэ тоглолтын тухай шүүгч Кэн Аштон дурьсахдаа: Би тоглолт шүүгээгүй, цэргийн ажиллагааны дэг журмыг сахиулж байгаатай л адил байсан гэсэн байна.
Тоглолтын хувьд хөлбөмбөгийн тоглолт биш, боксын тулаанархуу л тайланг харж болохоор байв. 4 дэх минут явагдаж байхад Италийн, Аргентинд төрсөн тоглогч Машо Чилийн Лионел Санчезийг өшиглөж, тэр ч газарт тэрийн унав. Аштон энэ үзэгдлийг хараагүй учир тоглогчид уурлалцаж байгаад цааш үргэжлэв. Цааш 6 минут болоход бүх холион бантангын эхлэл тавигдав. Италийн Феррини Чилийн тоглогчийн алдаанд уурлаж, өшиглөөд хаяв. Тэрээр хэдэн цагдаа болон шүүгчийн тусламжтайгаар хөөгдсөн тул хамгаалагдан талбайг чөлөөлөв. Тун удалгүй Чилийн Санчез Италийн Аргентин тоглогч Машог урвагч гээд цохиод хамрыг нь хугалав. Энд шүүгч ямар нэгэн арга хэмжээ авсангүй, гэтэл Феррини талбайд буцаж гарах гэж оролцдож, тоглолтыг бүр холион бантан болгов.
Дараах нь шугам дээр бөмбөг булаалдаж байхдаа нөгөө л Санчез Италийн хамгаалагч Марио Давидыг хажуугын шүүгчийн нүдэн дээр бас л дэлсээд авав. Талбайн өөр хэсэгт асуудал шийдэж байсан Аштон бас л харсангүй, хажуугийн шүүгчтэй зөвлөлдөж байгааг зүгээр өнгөрөөв.
Тун удалгүй дахиад л асуудал үүсэв. Энэ удаа цагдаа нар оролцож байж, асуудлыг намжаав. Давид өшөөгөө авч, бөмбөг авах гэж байгаа шиг үсэрч, Санчезийн толгой руу өшиглөж орхив. ТВ-ээр харахад аймшигтай байсан бөгөөд сүүлд бүх цаг үеийн 2 дахь аймшигтай алдаагаар шалгарсан байна. Гэхдээ дараа нь Санчез тэр цохилт түүнийг оноогүй гэсэн байна. Аштон ч түүнийг хөөж, Давидын шигшээдээ тоглосон сүүлийн тоглолт болов. Италичууд 2 хүн дутуу тоглолт дуусах хүртэл баатарлаг тэмцсэн ч 2 гоол алдаж хожигдсоноор ДАШТ-ыг дуусгав. Аштон ч тоглолтын турш 2 талаас хэд хэдэн тоглогчийн хөөх боломжтой байсан ч тэгсэнгүй.
Тоглолтын дараа Аштоныг Италийн хэвлэлүүд бөмбөгдөж, авилга авсан гэх зэргээр хараасан ч тэрээр нэр хүндтэй шүүгч хэвээр үлдэж, бүр улаан шар хуудсыг хүртэл 1970 оны ДАШТ-нээс зохиож, хэрэгжүүлж эхэлсэн байна.
Мөн Италийн шигшээ багт орсон өмнөд Америк гаралтай ориунди нарын ирээдүй ч шийдэгдэж, Алтафини, Машо, Сивори нарын Италийн шигшээ багын замнал олон улсын тэмцээний замналтай хамт дууссан байна. Миланы од Алтафини л гэхэд 1958 онд Бразилтай түрүүлээд Италид нэгдсэн ч энэ явдлаас, энэ хожигдлоос болж дахиж дуудагдахгүй болж, 24 насандаа үндэсний шигшээ багаас зодог тайлахад хүрсэн байна.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby Хашка » Wed Mar 03, 2010 11:58 pm

:-D :eek:
Манай Мариог л шигшээдээ дуудаасай.
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: ~Nazionale Italiana

Postby zorigtsaikhan » Thu Mar 04, 2010 11:14 am

Манайхан Монакод хийсэн Камеруний эсрэг тоглолтонд 0:0-р тэнцсэн бөлгөө...
Энэ тоглогчидийн найрлаг нэг л бишээ...
Ямаар ч юмбдээ?
NOI SIAMO CAMPIONI D'ITALIA 18° tempo
IL CLUB PIU' TITOLATO AL MONDO
User avatar
zorigtsaikhan
ACM SAS
 
Posts: 3634
Joined: Fri Jul 18, 2008 12:31 pm
Location: Тэнгэр газар нийлэх заагт...

Re: ~Nazionale Italiana

Postby ..::Affictor::.. » Thu Mar 04, 2010 11:23 am

Гарууд гэмтэлтэй байгаа болохоор Липпи шинэ гаруудыг дуудаад туршаа байлгүй дэ.
3-4-3 гэж үзсэн бололтой.2үеэс 4-3-3 гэж тоглож.Баригийн залуу хамгаалагч 90мин тоголсон байна.
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: ~Nazionale Italiana

Postby Forza Juve » Thu Mar 04, 2010 8:58 pm

Нэг их ач холбогдолтой тоглолт биш дээ, шинэ зүйл туршиж үзсэн байлгүй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby ..::Affictor::.. » Fri Mar 05, 2010 3:20 pm

Image
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: ~Nazionale Italiana

Postby ..::Affictor::.. » Sat Mar 13, 2010 8:31 pm

Уругвай-30” дэлхийн аврагыг Европын олон орны адил алс холын аяныг төвөгшөөн орсонгүй.


“Итали-34”-т Италчууд нутаг дээрээ хэнд ч дийлдсэнгүй.Тухайн үед Европт хүчэрхэгжсэн Итали орон хэтэвч зузаанаа ашиглан анхны дэлхийн аврагад сайн тоглосон Аргентиний Моззи,Гуирдо,Ози нарыг урвуулан авч чаджээ.Шөвгийн тоглолтонд Испани,Австрийг хожоод шигшээ тоглолтонд Чехсловакийг 2:1 ээр буулган авч анхны аврагаа авчээ.Шигшээ тоглолтын өмнө Италийн дарангуйлагч Муссолони Шведийн шүүгч Экмондыг хүлээн авч хожуулах үүрэг өгсөн гэдэг яриа байдаг.Гэвч Италчууд тун сайн тоглосон нь үнэн бөгөөд энд хаалгач Компи довтлогч Миазда нарыг дурдах хэрэгтэй юм.

“Франц-38”-д дунд шөвөгт Норвегийг 2:1 ээр шөвгөрөх тоглолтонд талбайн эзэн Францийг 3:1 ээр,хагас шигшээд Бразилийн хөлбөмбөгчидийг 2:1 ээр хожин шийдвэрлэх тоглолтонд Унгарыг илт давуу 4:2 оор хожиж анхны хошой аврага баг болжээ.Тухайн үед Италийг дасгалжуулж байсан Викторио Поззагын амжилтийг давсан дасгалжуулагч одоо хүртэл гараагүй байна.
Дайны дараа Итали хүчэрхэг хэвээр байв тэднийг дэлхийн аврагад дахин түрүүлж алтан дагинийг эх орондоо үүрд авчрана гэж ярьж байв.Гэвч дэлхийн аврага эхлэхээс 1 жилийн өмнө Италийн цөм болсон Торино багын хөл бөмбөгчид онгоцны сүйрлээр амь үрэгдсэн юм.

Ингээд “Бразил-50” д шинэхэн байгуулагдсан шигшээ Шведэд хожигдон Парагвайг хожин дуусгажээ.

“Швейцарь-54”-д талбайн эзэдтэй нэг хэсэгт орж цааш явж чадсангүй.

“Чиле-62”-д Швейцарьтай даагаа нэхэж 3:0 оор хожиж Баруун Германтай хайнцаж талбайн эзэдтэй хийсэн тулаанд ялагджээ.

“Англи-66”-д Чилийн шигшээг 2:0 оор хожиж гараагаа сайхан эхэлсэн хөх тэнгэрийхэн ЗХУ-д 1:0 оор хожигдсон ба дараа нь Ардчилсан Солонгост мөн 1:0 оор хожигдож дэлхийн аврагын тэмцээнд хамгийн муу амжилтаа үзүүлжээ.

“Мексик-70”-д хэсгийн 3н тоглолтод Рива,Ривера,Маззало тэргүүтэй Италийн довтлогчид ердөө ганц бөмбөг оруулжээ.Гэвч хаалгач Албертози болон Бертини,Бургнич нараар толгойлуулсан хамгаалалтыхан нэг ч бөмбөг алдсагүй.Харин шөвгөрөх хийгээд хагас шигшээ тоглолтонд байдал өөрөөр эргэж хамгаалагчдын алдсан бөмбөг бүрт довлогчид 2 гоалаар хариу барьж байсаны ачаар 32 жилийн дараа шигшээ тоглолтонд тоглох эрхтэй болжээ.Хэн нь дэлхийн аврага болох гэдгийг шийдээд зогсохгүй Алтан дагинийг үүрд хадгалах эрхийг хамтад нь олгох хариуцлагатай тоглолтонд Бразилчуудад хожигджээ.
Гарааны 11: Albertosi; Burgnich, Niccolai, Facchetti; Bertini, Cera, De Sisti, A.Mazzola, Domenghini; Boninsegna, Riva

“Герман-74”-д хар тивийн хөлбөмбөгчидөөс өөр хожих баг тэдэнд олдсонгүй.Аргентинтай 1:1 ээр хайнцаж,ид хүчирхэг байсан Польшийг барсангүй тэмцээнээ дуусгав.
Гарааны 11: Zoff; Burgnich, Spinsoi, Morini, Facchetti; Capello, Benetti; Rivera, A. Mazzola; Riva, Chinaglia

“Аргентин-78”-д Хэсэгтээ:
Унгар 1:3 Итали
Аргентин 0:1 Итали
Итали 2:1Франц ийг тус тус хожин илт давамгайлсан бөгөөд.Шөвгийн тоглолтонд Улбаруудад 2:1 ээр дийлджээ. Гарааны 11:
Zoff; Bellugi, Gentile, Scirea, Cabrini; Benetti, Antognoni, Tardelli; Causio, Rossi, Bettega

“Испани-82” Туршлага суусан Итали хэсгийн тоглолтонд маш муу тоглож арай хийж 2р шатанд шалгарчээ.3 удаа тэнцэж бөмбөгний зөрүүгээр гарсан Хөх тэнгөрийхэн Өмнөд Амеикийн 2 том багтай таархад бүгд өнгөрсөнд тооцож байлаа.Гологдсон Итали Аргентинийг 2:1 ээр Бразилийг 3:2 оор хожиж хагас шигшээд Польштой учирлаа.Бразилийн хаалганд 3 гоал хийсэн Роси энэ удаа ч бүх гоалыг оруулжээ.Шигшээ тоглолтонд Баруун Германы хүчтэй багыг 3:1 ээр хожиж дэлхийд 3 түрүүлсэн дархан аврага баг 1 ээр нэмэгджээ.
Зоффын идэвхтэй тоглолт,Жентилэ,Коловати нарын найдвартай хамгаалалт,Тардели,Конти нарын цуцашгүй хөдөлмөр ,Росигийн оновчтой цохилт үнхээр хөл нийлсэн хүчтэй баг байлаа.
Гарааны 11: Zoff; Gentile, Scirea, Collovati, Cabrini; Marini, Antognoni, Tardelli; B. Conti, Rossi, Graziani

“Мексик-86”-д Дасгалжуулагч Биазот багын бүрэлдхүүнийг шинэчлэхдээ довтлогч,хагас хамгаалагчидыг өөрчлөхөө мартсангүй.Довтолгоонд Алтобели Росиг давж гарсан бол хагаст шинээр нэр дэвшигчид төдийлэн үүргээ сайн биелүүлж чадсангүй.Яадхад Зофф шиг хаалгаа цоож шиг барьж яадах хүн олдоогүй нь мэдээж юм.
Хэсэгтээ Болгартай 1:1,Аргентинтай 1:1 ээр тус тус тэнцэж Өмнөд Солонгосыг арай хийж 3:2 хожсон Италчууд плайоффын эхний даваанд Францийг барсангүй дуусгажээ.
Гарааны 11: Galli; Bergomi, Scirea, Vierchowod, Cabrini; B. Conti, Di Gennaro, De Napoli; Vialli, Galderisi, Bagni.

“Итали-90” Талбайн эзэн Итали харьцангуй сулавтар өрсөлдөгчөө дараалан хожиж дараагийн шатанд оржээ.
Австрийг 1:0 оор,Америкийг 1:0 оор, Чехсловакийг 2:0 оор тус тус хожжээ.
Хамгаалалтыхан гойд найдвартай тоглож довтолгоонд Алтобели ,Роси нарыг залгамжлагч Отто хочит Скулаччи тун одтой байлаа.Шөвгөрөх тоглолтонд Уругвай,Ирландыг хожиж 5н тоглолт дараалан гоал алдаагүй урамтай сайхан тогложээ.Хагас шигшээд Аргентинтай 1:1 ээр үндсэн цагт тэнцэ ж,11 метрийн цуврал цохилтоор бүхнийг шийдэх болход Ферри,Донадони нар азгүйтэж ээ .
Гарааны 11: Zenga; Ferri, Bergomi, F.Baresi, Maldini; Donadoni, Ancelotto, Giannini, De Napoli; Vialli, Carnevale

“Америк-94” Хэсгийн бүх өрсөлдөгчид ижил оноо авсан ховор тохиолдол гарсан.Италийн багыг ганцаараа чирээд явдаг довтлогчдын уламжлалыг Бажо залгамжилжээ.Нигерийн хаалгыг 2 гоалаар милааж,дараагийн шатанд Испанийн хаалганд хожлын гоалыг хийж хагас шигшээд мөн Болгарыг хожход багтаа тус хүргэжээ.Шийдвэрлэх тололтонд Бразилтай таарч Италийн азгүйтлээр дууссан ба Бажо,Бареси нар хэрхэн бүтэлгүйтсэнийг та бүхэн тодхон санаж байгаа байхаа.
Гарааны 11: Pagliuca; Tassotti, Costacurta, F. Baresi, Maldini; Donadoni, Albertini, D. Baggio, Evani; R. Baggio, Signori

“Франц-98” Дэлхийн аврагад оролцох эрхээ тэд нэлээн зүдэрч байж авлаа.Дэлхийн аврагын оноолт нэлээн гайгүй таарч Камерун,Австри,Чилтэй тоглосон Виэри,Бажо тэргүүтэй Скуадра Аззури хэсэгтээ төвөггүй тэргүүлжээ.Шилдэг 16д Норвегитэй таарч Виери цорын ганц гоал хийж хожлыг авчирчээ.Шөвгийн наймд талбайн эзэн Францтай учраа таарч нэлээн ширүүн өрсөлдөөнтэй тоглолт болж үндсэн болон нэмэлт цагт 0:0 оор тэнцэж.Тоглолтын хувь заяаг Италчуудыг хэзээ ч баярлуулж байгаагүй 11 метрийн цуврал цохилтоор шийдхэд уламжлалт ёсоор Итали дийлджээ.Ийнхүү тэд 3 дэлхийн аврага дараалан 11 метрийн цуврал цохилтоор хожигджээ.
Гарааны 11:
Pagliuca; Costacurta, Nesta, Cannavaro; Di Livio, Albertini, D. Baggio, Di Matteo, Maldini; R. Baggio, Vieri.

“Япон-Солонгос 2002”-д тэд Евро2000д цомоо бариад алдсан тэр бүрэлдхүүн бараг тэр чигээрээ ази тивийг зорилоо.Хэсэгтээ орон гаран тоглолт хийж мултарах дөхөн байж 2 оор гарсан ба шилдэг 16д Солонгостой таарлаа.Энэ удаад Италичуудыг олон хүн хожно гэж үзэж байсан ч шүүгчийн илт дэмжлэгийн ачаар Солонгосчууд 2:1 ээр хожлоо.Ийнхүү 1966 онд Ардчилсан Солонгост хожигдож хөгөө тарьсан түүхээ 2002 онд Өмнөдөд хожигдон давтжээ.
Гарааны 11:
Buffon; Panucci, Nesta, Cannavaro, Maldini; Zambrotta, Tommasi, Di Biagio, Doni; Totti, Vieri.

"Герман-2006"
Image
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: ~Nazionale Italiana

Postby soccer » Sun Mar 14, 2010 6:33 pm

LeMoN wrote:Өвгөний авч явах нь тодорхой болсон тоглогчид гэнээ. Доодуулаас үлдсэнийг сонгох байх

Goalkeepers : Buffon (Juventus), De Sanctis (Napoli), Marchetti (Cagliari).

Defenders : F.Cannavaro, Grosso, Chiellini and Legrottaglie (Juventus), Zambrotta (AC Milan).

Midfielders : Pirlo and Gattuso (AC Milan), De Rossi and Perrotta (AS Roma), Camoranesi (Juventus), Palombo (Sampdoria).

Forwards : Iaquinta (Juventus), Gilardino (Fiorentina).

Сонгогдох боломж бүхий тоглогчид

Defenders : Nesta (AC Milan), Santon (Inter Milan), Cassani and Balzaretti (Palermo), S.Bocchetti and Criscito (Genoa), P.Cannavaro and Maggio (Napoli), Gamberini (Fiorentina).

Midfielders : G.D'Agostino and S.Pepe (Udinese), Montolivo and Marchionni (Fiorentina), Candreva and Marchisio (Juventus).

Forwards : Totti and L.Toni (AS Roma), Del Piero and Amauri (Juventus), Borriello (AC Milan), Pazzini (Sampdoria), Quagliarella (Napoli), Di Natale (Udinese), G.Rossi (Villarreal), Palladino (Genoa).



бүгд Италийн Лиг-н тоглогчид
Raul Madrid
User avatar
soccer
Мадридиста
Мадридиста
 
Posts: 3799
Joined: Fri Jan 05, 2007 10:00 am

Re: ~Nazionale Italiana

Postby Beb » Sun Mar 14, 2010 9:47 pm

G.Rossi (Villarreal) :mrgreen:
Image
User avatar
Beb
 
Posts: 563
Joined: Mon Aug 24, 2009 10:47 am

Re: ~Nazionale Italiana

Postby ..::Affictor::.. » Wed Mar 17, 2010 12:44 am

2010д хамгаалтыг бүрдүүлэх тоглогчид
Full-backs
Abate (Milan), Antonini (Milan), Balzaretti (Palermo), Cassani (Palermo), Criscito (Genoa), De Silvestri (Fiorentina), Dossena (Napoli), Grosso (Juventus), Motta (Roma), Santon (Inter), Zaccardo (Parma), Zambrotta (Milan)
+
RB хийч боложтой
Bonera
Maggio

CB
Astori (Cagliari), Barzagli (Wolfsburg), Bocchetti (Genoa), Bonera (Milan), Bonucci (Bari), F. Cannavaro (Juventus), Chiellini (Juventus), Dainelli (Genoa), Gamberini (Fiorentina), Legrottaglie (Juventus), Moretti (Genoa), Ranocchia (Bari)

Эндээс яаг одоогоор удаан хугацааны гэмтэлтэй байгаа нь Gamberini,Ranocchia
Төвд Бонуччи,Кьеллини 2ыг тавьчихад бол алзахгүй л юм шиг санагдаад байгаа юм да.
Баруунд бол одоонгийн формийг харах юм бол Кассани №1 сонголт ч юм шиг.
Тэхдээ Липпигийн тактик ямар байхуу гэдэгээс л болох байх да.
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: ~Nazionale Italiana

Postby Forza Juve » Thu Mar 18, 2010 1:47 pm

1966, Солонгос! Солонгос!

1966 оны 7-р сарын 19. Хүн бүр л ойролцоох бааранд хар цагаан ТВ-ыг тойрон сууж Англид болсон ДАШТ-ны чухал тоглолт болох Итали-Хойд Солонгосын тоглолтыг үзэж байв. Италичууд дараагийн шатанд шалгарахад тэнцэхэд л хангалттай байсан бол Хойд Солонгосчууд заавал хожих хэрэгтэй байв. Солонгосчууд гоол оруулав, хүн бүр л толгойгоо бариж, юу болж байгаад итгэхгүй суув.
Харин тэнд сууж байсан 3 залуу чухал тоглолтын ач холбогдлыг үл тоон, дооглож, бүр Солонгосыг дэмжиж Солонгос, Солонгос гэж орилолдож байв. Энэ нэг ёсны урагшгүй багаа буруушаасан үйлдэл байсан болов уу. Тэдний Солонгос, Солонгос гэсэн уухай нь Италийн шигшээ баг нутагтаа буцаж ирэхэд хүлээн авсан уухай байсан бөгөөд ДАШТ-ны хамгийн том шок болсон гэхэд буруудахгүй юм.
2003 онд энэ тоглолтын түүхийг өгүүлсэн Насан туршийн тоглолт гэсэн баримтат киног Солонгосын талаас хийж, нийтэд хүртээсэн байна. Английн 2 кино уран бүтээлчид Баруунд маш нууцлаг улс орон, тэдний тоглогчдтой холбогдож, кино хийх зөвшөөрлийг авч энэ бүтээлийг гаргасан байна. Энэ тоглолтыг тойрсон домог, нууцлаг зүйлс, цуу ярианы хариу болсон кино анх удаагаа дэлгэцэнд гарав. 1966 оноос хойш энэ үл мэдэгдэх багын тухай маш бага сонсогдсон бөгөөд энэ баримтат кино нь Хойд Солонгосын хаалттай амьдралд нэвтрэн орсоноороо зөвхөн сэтгэл татам болоогүй юм. 1966 онд, тус улс АНУ, Их Британи, Австрали улсууд оролцсон 4 сая иргэн үрэгдсэн, одоог хүртэл ямар нэгэн энхийн гэрээ хийгдээгүй байгаа иргэний гамшигт дайнаас сэргэж, дөнгөж өндийж байсан үе юм. Мөн Барууны ямар ч улс Хойд Солонгосыг улс гэж хүлээн зөвшөөрөөгүй байсан үе юм.
ДАШТ-нд шалгарах амархан байсан бөгөөд шигшээ тэмцээнд 16 улс оролцсоны 1 нь л Африк, Ази, Австрали болон далайн орнуудад ноогдсон байв. Энэ ялгаварласан байдлыг эсэргүүцэж энэ тивүүдийн улс орнууд ДАШТ-ны урьдчилсан шатнаас цөм татгалзсан байна. Ингээд энэ нэг эрхийн төлөө Хойд Солонгос, Австрали гэсэн 2 баг л үлдсэнээрээ тоглох болсон. Эрхийг 2 тоглолтоор шийдэхээр болсон ч Австрали, Хойд Солонгос 2 дайны байдалтай байсан тул дундын талбай болох Камбожод тоглолтыг хийсэн. Эрхийн төлөөх тоглолтод Австралийн Английн лигт тоглодог тамирчдаас бүрдсэн багыг хурдтай, сайн зохион байгуулагдсан Хойд Солонгосын баг 2 тоглолтын нийлбэрээр 9-2-оор бут ниргэж, үлдсэн эрхийг авсан байна. Тухайн үеийн Камбожийн Ерөнхийлөгч шударга байдлыг бодолцож, цэнгэлдэхийн хагас хөгжөөн дэмжигчид Австралийг, нөгөө нь Хойд Солонгосыг дэмжихийг тушааж байв. Ингэж л Хойд Солонгосчууд анх удаа буюу цорын ганц удаа /2010 оныг тооцохгүй/ ДАШТ-д гайхалтайгаар орж чадсан.
Англи нь Хойд Солонгостой бас л дайны байдалтай байсан бөгөөд хүлээн зөвшөөрөгдөөгүй буюу улс биш орноос ирсэн багыг ирэхтэй холбоотой баахан л дипломат түвшиний хэлэлцээрүүд явагдсан байна. Нэг хувилбар нь Хойд Солонгосыг тэмцээнд оруулахгүй байх гэсэн санаа гарсан ч дэмжигдээгүй байна. Оруулах болоход төрийн дууллын асуудал болов, учир нь хүлээн зөвшөөрөгдөөгүй улсын төрийн дуулал гэж байх ёсгүй, дуулагдах ч ёсгүй болж таарав. Ингээд л Англичууд арга сүвэгчилж, ДАШТ-ны нээлтийн болон шигшээ тоглолтын өмнө л төрийн дуулал эгшиглэхээр болов, мэдээж Хойд Солонгос энэ 2 тоглолтод байхгүй гэж тооцоолсон хэрэг. Мөн төрийн далбааны асуудал гарсан ч эрх баригчид энэ тал дээр зөөлөн хандаж, тэмцээний үеэр Хойд Солонгосын далбаа хязгаарлалтгүй намирч байв. Мөн Английн эрх баригчид БНАСАУ-ын шигшээ багыг тэр нэрээр нь биш Хойд Солонгос гэсэн нэрээр орохыг тулгасан, ингээд л энэ нэрээрээ орсон байна.
1966 онд Англи руу явахын өмнө Их Удирдагч Ким Ир Сен багынхантай уулзаж, ядаж нэг тоглолтод хожихыг даалгасан байна. Хойд Солонгосчуудын эхний тоглолт нь уйтгартай саарал, ажилтан анги зонхилсон Миддлсбород галзуу ЗХУ-ын эсрэг тоглолт байв. Хойд Солонгосын атигаруудыг толгой, цээж өндөр ЗХУ-ын баг машиндаж, 3-0-ээр хожсон ч оросуудын хэрцгий тоглолтын арга барил үзэгчдийг Хойд Солонгосын талд эргүүлж, олонхи нь Хойд Солонгосын дэмжигчид тэр оройноо болсон байна. Тухайн үед ДАШТ нь арилжааны хэлбэртээ шилжээгүй байсан тул хөгжөөн дэмжигчид цөөтэй, тасалбарыг очоод л аваад ордог байсан ч цөөн хөгжөөн дэмжигчдийн уухай бас л хүчтэй байсан үе юм.
Хойд Солонгосчууд хасагдахад их л ойрхон болов. Тэд тэмцээнийг цааш үргэжлүүлэхийн тул хамгийн багадаа тэнцэж, оноо салгах хэрэгтэй басан бөгөөд энэ тоглолтын 88 дахь минутад Пак Сун Жин 16-ын гаднаас гайхалтай цохилтоор гоол оруулж, тоог тэнцүүлэв. Хөгжөөн дэмжигчид галзууртлаа баярлалдав, бараг л Хойд Солонгос тэмцээнд түрүүлсэн мэт.. Миддлсбород Хойд Солонгосын тоглогчид од болцгоож эхлэв, нутгын хөвгүүд тэдний гарын үсгийг авах гэх мэтээр, одоо тэд аймшигтай Италийн багын эсрэг тэднийг дэмжихээр шийдсэн байв.
1966 оны 7-р сарын 19-д хэн ч Хойд Солонгосчуудад найдвар тавихгүй байв. Энэ бол удахгүй болох 1968 онд Европын АШТ-д түрүүлж, 1970 оны ДАШТ-д үзүүрлэх Италийн шигшээ баг байлаа. Тоглолтын турш, Италичууд өөрсдийн гоолын бүрэн боломжоо бүрэн чулуу болгож хувиргаж чадахгүй /Жигүүрийн Марино 3-ыг, Перани 1-ыг гэх мэтчилэн /, баахан л үрэлгэн загнаж байв. Гэтэл дээр нь Италийн шигшээгийн ахлагч Булгарелли Хойд Солонгос тоглогч дээр алдаа хийж байгаа өөрийгөө гэмтээд талбайг орхив. Энэ үед сэлгээ гэж байгаагүй учраас Италичууд хүн дутуу тоглолтыг дуусгах болсон.

Image
Image

Тэрний дараахан 41 дэх минутад Пак Дү Ик Албертосигийн хаалганд бөмбөгийг оруулчихав.
Image

Энэхүү зураг хөлбөмбөгийн түүхийн хамгийн алдартай зургуудын нэг юм. Мидллсборогийнхан галзуурах шахаж байв. 2-р үед Италичууд маш олон боломжуудыг гаргаж байсан ч Хойд Солонгосын хаалгач Ри Чан Мун гайхалтай байж, сайн хаалтуудыг хийсээр байв. Ингээд л Италичууд тэмцээнээс хасагдаж, Хойд Солонгосчууд шөвгийн 8-д Португалчуудтай оноолт таарав. Тэмцээний дараа энэ тоглолтод оролцсон Италийн тоглогчид шангаа хүртэж, Албертози, Факкетти, Ривера, Маццола нар л шигшээд үлдэж, үлдсэн нь шигшээд дахиж тоглохгүй болов. Солонгосын хар дарсан зүүд тоглогчдын амьдралын турш дагасан бөгөөд 1966-67 оны улиралд Солонгос, Солонгос гэсэн уухай лигийн цэнгэлдэхэд элбэг сонсогдож зүйл болсон байна. Багын дасгалжуулагч Эдмундо Фаббри нэрээрээ биш Солонгос гэдгээд танигдах, нэрлэгдэх болсон.
Энэ цагаас Италийн шигшээ багын хувьд Солонгосын шигшээ баг сэтгэл зүйн хувьд эвгүй өрсөлдөгч болж ирсэн нь дараа дараагийн ДАШТ-үүдээс харагддаг. 1986 онд Өмнөд Солонгосчуудыг 3:2-оор арай гэж барсан бол 2002 онд шөвгийн 16-аас бас л Өмнөд Солонгосын багт мэдээж шүүгчийн хачин алдаанаас болж хасагдсан. Яг энэ 2002 оны тоглолтыг тайлбарлагч нь хачин тохиолдлоор 1966 онд шигшээ багын ахлагч байсан Булгарелли байж таарсан бөгөөд Италитай тоглоход цэнгэлдэхийн хөгжөөн дэмжигчид сэтгэл зүйн дайралт хийж, 1966 оны шиг дахиад уу гэсэн асар том баннерийг тавьсан байлаа. Хойд Солонгост ч Пак Дү Ик Солонгосыг дэмжиж байсан бөгөөд хэрвээ 2 Солонгос нэгдсэн бол ДАШТ-д түрүүлэх байсан гэсэн юм яриад сууж байв.
1966 онд хожигдоод бүх гамшиг, аймшиг шигшээ багынхны хувьд дуусчихсангүй, Генуягийн нисэх буудалд газардахад хөгжөөн дэмжигчид улаан лоолиор бөмбөгдөж эхэлсэн бөгөөд энэ цагаас хойш амжилтгүй багыг угтах нэг ёсны уламжлал болсон байна. Сэтгүүлчид ч хожих уу, улаан лоолиар бөмбөгдүүлэх үү гэж анхааруулдаг, сүрдүүлдэг болсон байна.
Удалгүй гэртээ ирсэний дараа менежер Эпмунда Фаббри өөртөө хариуцлага хүлээж байсан ч удалгүй бусдад буруугаа чихэх аян явуулж эхлэв. Арьсаа хамгаалах үүднээс Фаббри тоглогчдын гэрээр орж, ятгаж, 11нээс нь мэдэглийг гаргуулж, гарын үсэг зуруулсан бөгөөд үүнийг Стадио гэсэн сэтгүүлд хэвлүүлсэн нь улс даяар шуугиан дэгдээсэн байна.
Image

Энэ мэдэгдлүүдэд дурьдсанаар тоглогчид тоглолтын өмнө бэлдмэл хэрэглэх болсон бөгөөд энэ нь тэдгээрийн тоглох чадварыг бууруулж, нэг үгээр хэлбэл эсрэгээр допингдсон юм байх. Булгарелли болон Лодетти тэмцээний үеэр бэлдмэл хэрэглэсэн бөгөөд энэ нь тоглолтын үеэр тэднийг айдастай болгож, яг хийх гэсэн зүйлээ хийж чадахгүй болгосон гэсэн байна. Факкетти ч гэсэн адил зүйлийг хэлсэн бөгөөд мөн Артемил Франчи буюу Фиорентинагийн домогын тоглолтын өмнө Со нарыг хэт үнэлэхгүй байхыг анхааруулж байсан гэж буруутгасан байна. Энэ мэтээр тоглогчид Фаббригийн найруулсан дэгээр явсан бөгөөд хөлбөмбөг дэх улс төрийн байдлыг бас харуулжээ. Үүнийг сэтгүүлчид бүр холбооны ерөнхийлөгч Жузеппэ Паскуалэг авч хаях гэсэн оролдлого ч гэж байв. Удалгүй хэт шуугианаас залхсан, айсан тоглогчид худал мэдэгдэл байсан гэдгээ хүлээж Фаббри ч халагдаж, сахилгын хариуцлага хүлээж, 11 сар хөлбөмбөгөөс хөөгдсөн нь Миланыг дасгалжуулах сайхан боломжоо хийсгэсэн гэгддэг байна. Дараа нь тэрээр буцаж ирж, Торино, Болонья-лд ажиллаж гайгүй амжилтыг гаргасан ч нөгөө л өөрийг нь багыг нь хожигдоход хэн нэгэн дуртай байсан, зориуд ингэсэн гэсэн зүйлээ ярьсаар л явсан байна. 1967 онд Артемио Франчи холбооны Ерөнхийлөгчөөр томилогдож, гайхамшигтай үр дүнд хүрсэн
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby oswin » Thu Mar 18, 2010 3:29 pm

Их сонирхолтой бичиж! :beer Хойд солонгосчууд ч энэ удаа (үхлийн) хэсгээсээ арай гарч дийлэхгүй байх л даа.
vodka
User avatar
oswin
Nimmersatt
 
Posts: 654
Joined: Sun Jun 18, 2006 8:43 pm
Location: RS_3NTro59

Re: ~Nazionale Italiana

Postby Forza Juve » Sat Mar 20, 2010 9:51 pm

Бүх цаг үеийн шилдэг тоглолт уу? Итали-Герман 4:3 1970 оны ДАШТ-ны хагас шигшээ тоглолт

Цөөн хэдэн тоглолт л үндэсний бахархал болж, ном, кино, тоо томшгүй хэвлэлийн нийтлэл зэргээр дахин дахин хэлэлцэгдэж, хөгжөөн дэмжигч бүрийн амнаас гардаг. Энэ нь тухайн тоглолтын сэтгэл хөдөлгөсөн, гайхамшигтай байдалтай холбоотой бөгөөд энэ шиг нэг тоглолт нь 1970 оны Мексикийн Атцек цэнгэлдэх хүрээлэнд болсон Итали-Германы хагас шигшээ тоглолт юм.
Эхний 90 минутад тоглолт уйтгартай байсан бөгөөд Италичууд Роберто Бонинсенагын гоолоор 8 дахь минутаас тэргүүлж эхэлсэн. Үүний дараа алдарт каненаккио тактикаар тоглолтын тэргүүлэлтээ хадгалсаар байв. Алдаа бол энгийн үзэгдэл болж, Италийн тоглогчид ч тоглож байгаа дүр үзүүлж, цагыг алж байлаа. Эхний 90 минутын гоц сонирхолтой зүйл нь Франц Бэкэнбауэрийн мөрөө мулталсан ч тулгуурын тусламжтайгаар үргэлжлүүлэн тоглохоор шийдсэн, мөн Германы 2 пенальти авах эрхийг шүүгч үл тоосон зэрэг л байв.
Тайлбарлагч Нандо Мартеллини цаг дуусахыг тоолж эхлэв....17 минут дутуу гээд л...85 дахь минутад бүр үзэгчдийг шүдээ түүнтэй адил хавирахыг уриалж байв. Тэгэж байтал зүүн талаас ирсэн дамжуулалтыг өндөр , хонгор үстэй Шнеллингэр 16 дотор хүлээн авч 2 ядрын цаанаас Албертосиг хялбархан хуурч гоол оруулав. Шнеллингер тухайн үед Миланд тоглож байсан бөгөөд 5 жилийн хугацаанд хэзээ ч гоол оруулж байгаагүй байна. Италичууд ууртай байв. Бүр зарим нь түүнийг дайрч, бараг л Италид ирвэл болгож өгнө гэсэн байдалтай зүйл хэлж байх шиг.
Нэмэлт цаг эхлэв...Мексикийн тэр халуун, өндөрлөг бүсэд тактикийн талаар ярихад ч хэцүү байв. Гэтэл тоглолт санаанд оромгүйгээр эргэж, 2 баг харилцан сэтгэл хөдөлгөмөөр, хаалганаас хаалганд довтолсон тоглолтыг үзүүлж эхлэв. Эхлээд Германчууд тоглолтыг Италийн сэлгээ Полеттигийн аймшигтай алдааг ашиглан тэргүүлж эхлэв. Хад гэж алдаршсан Таркизио Бургнич өмнө нь 11 улиралд 5 л гоол хийж байсан аугаа хамгаалагч тоглолтыг тэнцүүлэв...энэ үед алдарт Бэкэнбауэрын гэмтэл хүндэрч түүнийг цаашид тоглуулалгүй, жагсаалаас гаргаж байв. Үүнээс цааш Жижи Рива анхаарлын төвд орж, тайзыг бүрэн эзэлсэн гэхэд болно. Ривагийн хувьд Кальяри багыг аварга болгоод дөнгөж ирээд хөгжөөн дэмжигчид түүнээс ихийг хүлээж байсан ч тэмцээнийг даруу эхлүүлээд нэг л үзэгдэхгүй байв. Тэрээр Германы талбайн дөнгөж гаднаас бөмбөгийг авч зүүн тал руу хуурч ороод Мейерын доогуур цохиж тоглолтыг тэргүүлж эхлэв. Тайлбарлагч нар ч Рива, Рива гээд л орилолдов.
Сэтгэл хөдөлгөсөн үйл явдал үүгээр дууссангүй, Германчууд алдарт Герд Мюллерийн тусламжтайгаар тоог тэнцүүлж амжив. Энэ нь үл мэдэгдэх шалтгаанаар Ривера Италийн хаалганд гоол оруулахад бараг л тусалсан гэхэд болно. Мюллерийн зөв байрлалаас мөргөсөн бөмбөг Ривера руу чиглээд ирэв. Мөн Ривера ч бөмбөг түүний бие, хаалганы хөндлөвч 2-ын дундуур орохыг зүгээр л хараад зогсож байв. Ривера хамгаалагч, хагас биш тул тухайн үед тийм байдалд хэзээ ч орж байгаагүй учраас яаж хамгаалахаа мэдэхгүй болсон гэж хүлээсэн байдаг. Албертози ч галзуурах шахаж, Риверагийн нуруу намтай гэсэн өмнө маргааны үр дүн батлагдах шиг болов. Нийтийн дунд тарсан яриагаар бол Ривера Албертозид галзууртлаа загнуулаад талбайн төв рүү бөмбөгийг тоглолтод оруулах гэж галзуу мэт гүйсэн гэдэг. Мань Ривера ч дараа нь алдаагаа засмаар, бүх Германы багыг хуураад гоол оруулмаар санагдсанаа хэлсэн байдаг.
Image
Image

Гэсэн ч энэ болсонгүй, харин өөр тоглогч буюу Бонимба гэж алдаршсан алдарт Бонинсена энийг үйцэтгэж Риверагийн зүүн жигүүр рүү дамжуулсан дамжуулалтыг хүлээн авч Германы бүх хамгаалалтыг хуурч төв рүү доогуур дамжуулалт хаяв. Ривера дамжуулалтыг 16 дотор хүлээн аваад л Мейерын хаалганд бөмбөгийг оруулав. Энэ нь Мюллерийн Ривераг эргэлзүүлж хийсэн гоолоос 60 секундын дараах л үйл явдал юм. Ривера өндөр үсэрч гоолоо тэмдэглэх яг энэ мөчид сая сая Италичууд тухайн цагын нийгмийн болон улс төрийн хямрал хагарлаа мартан гудамжинд гүйлдэж гарч ирэн ялалтаа тэмдэглэж эхлэв. Италийн цагаар өглөө эрт болж байсан бөгөөд Наполид л дангаар 600 000 хүн баярлаж, салют буудуулж байв.
Ялангуяа шигшээ багын 4 тоглогч өмнө зүгийн Кальяригаас байсан тул шигшээ баг урд өмнөхөөсөө илүү бүх Италичуудыг төлөөлсөн байдалтай байсан бөгөөд нэмэлт цагын 30 минутад Италичууд бараг л хэргээ гаргах шахсан хамгаалалтын тактикаас довтолсон, эвдэлсэн, хянагдашгүйгээр сэтгэл сэргээсэн, урамтай тоглолтыг үзүүлсэн нь өмнө харагдаж байгаагүй шинэлэг, хувьсгал хийсэн тоглолт байв. Яг нь 1968 оны ЕАШТ-д түрүүлсэн цог хиймор орсон байлаа...хэзээ ч гоол хийж байгаагүй хамгаалагч гоол хийж, хамгаалалтад хэзээ ч санаа тавьж байгаагүй хагас хамгаалагч ард ирж нөхөддөө туслаж тэнд ямар ч тактик, шаардлага, эргэлзээ байсангүй, гайхамшигтай тоглолт болсон гэж хэвлэлээр бичиж байв.
Шигшээ тоглолт болох өдөр Риверагийн хожлын гоол хийсний шагнал болгож, гарааны 11-д багтаагүй нь нутагт нь жинхэнэ сенсааци үүсгэв. Хагас шигшээгийн тэр нэгдэлтэй байдал бутарч, Италичууд буцаад л хуваагдал руу оров. 1970 оны шигшээ тоглолт Пелегийн эхний гоолын дараа баярлаад үсэрч байгаа зураг, Карлос Алберто руу өгсөн дамжуулалт, түүний 4 дэх гоол гээд одоо ч хүртэл алдаршсан мөчүүд байсан ч Италичууд энэ зохиомжид багтсангүй. Италичууд өмнөх хэцүү тоглолтын дараа ядарсан гэж байсан ч Риверагийн оронд Маццолаг оруулж ирсэн гээд л үндэслэл бага л байв. Бразилчуудын хэт итгэлтэй зан нь Бургничийг азаар тоог тэнцүүлэх боломжийг олгосон. Бүр хаалга руу бөмбөг өнхөрч байхад шүүгч Италичуудад тусалж, хагас цаг дууссан шүгэл үлээж байв. Дасгалжуулагч Валкарежжи ч түүний гайхамшигтай, хүчтэй хамгаалалт тоглолтыг тэнцүү хэвээр хадгалж, бүх ялна гэж итгэж байсан байх.
Италичууд эхний цагын хугацаанд Бүх цаг үеийн агуу багын эсрэг тоог тэнцүү барьж чадсан ч Бразилчууд өөрсдийн давуу байдлыг удалгүй харуулж, үлдсэн 30 минутад 3 гоол хийж, талбайг бүрэн хянаж, бүр элэглэх аятай бөмбөгийг Италичуудад өгөхгүй хоорондоо харилцан тоглож байв. Тэгэж байтал Валкарежжи хачин жигтэй шийдвэр гаргаж, цаг дуусахаас 6 минут, тоо 3-1 байхад Ривераг оруулж ирэв. Валкарежжи Ривераг яах гэж оруулав. Түүнийг тамлах, тавлах гэж оруулав уу гэсэн асуудал гарч, мань дасгалжуулагч ч цагыг буруу харсан гэж сүүлд тайлбарлахад хүрэв. Зарим нь бүр Ривераг багын хожигдолд хамаатай болгох гэж тэгсэн гэж тайлбарлаж байсан бөгөөд ихэнхи Италичууд үүнийг зүгээр л нэг доромжлол гэж хүлээн авч Валкарежжи Ривера болон ДАШТ-ны шигшээ тоглолтыг гутаах гэсэн зорилготой гэж үзэж байв.
Италийн шигшээ баг ядарсан ч бүх таамаглалыг давж гарсан амжилт үзүүлсэндээ баяртай байв. Энэ нь тэдний 1938 оноос хойших анхны шигшээ тоглолтод шалгарсан явдал байв. Тэд талбайн эздийг тэмцээнээс хасч, Германыг хамгийн агуу тоглолтоор хожсон учраас гэртээ буцахдаа баатараар биш ч басхүү талархал, дэмжлэгээр угтах байх гэсэн хүлээлттэй байв.
Image
Энэ хүлээлт биелэгдсэнгүй, Ромын Фиумичино нисэх буудалд ирэхэд 10000 хөгжөөн дэмжигчид угтсан ч тэр нь тэднийг баярлаж бус шигшээ тоглолтод Риверад үзүүлсэн доромжлолд уурласан байдалтай угтав. Хэдийгээр улаан лоолиор нүүлгээгүй ч заналхийлсан байдал газар авч цагдаа нар багын удирдлагыг нисэх буудлаас гарахад нь хамгаалж арай гэж бултуулав. Тэр жилийн зун Ривераг доромжилсонтой холбоотой уур бухимдал үргэжлэсэн бөгөөд ихэнх фэнүүдийн хувьд Ривера энэ тоглолтод оролцоогүй гэж тооцогдсоор ирсэн байна. Хагас шигшээ тоглолтын баяр хөөр бүр алга болсон бөгөөд Валкарежжи энэ алдаандаа байнга харамссаар байдаг гэхэд болно. Хэдийгээр тэр уучлал гуйсан ч тэрийг нь ер хэрэгсээгүй, тоосон ч үгүй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby Forza Juve » Thu Mar 25, 2010 8:54 pm

1974 онд Германд болсон Кинаглиагийн ДАШТ

Image

Италичууд 1974 оны ДАШТ-д нөгөө л Валкарежжи болон өндөр настай Рива, Ривера, Факкетти, Бургнич, Маццола гээд хэтэрхий олон оддыг батгаасан багтайгаар очив. Багын хувьд хуучин болон шинэчүүд, өмнөд болон умардынхан гэж нэлээд гүнзгий хуваагдаж, талцсан байдалтай байв. Шигшээгийн тэмцээн 3 тоглолтоор дууссан бөгөөд Гайтиг хожиж, Аргентинатай тэнцэж, Польшид хожигдож, Штутгартын талбайгаас Германд цагаачилсан Итали цагаачдаар бөөлүүлэн гарч байв. Энэ бүхний гол буруутан, гэмтэн нь Жиоржио Кинаглиа болсон байна. 1974 онд Италид төрж, Уэльсэд өссөн довтлогчийн ид оргил үе нь байв. Түүний дайчин довтолгоо нь Лациог маш цөөн аваргын алдаруудын нэгт хүргэж, өөрөө ч 1973 онд Италичуудын Уэмблид хожсон гол ялалтын түлхүүр тоглогчоор шалгарч байв. Валкарежжи Кинаглиаг өөрийн багын гол түлхүүр гэж харж байсан ч түүний огцом уурладаг, хачин аашилдаг зан чанарыг тоосонгүй.
Тэмцээн эхлэхийн өмнө гол бооцоо тавигчдын найдвар байсан Италийн шигшээ үл мэдэгдэх Гайтийн шигшээгийн эсрэг маш муу тоглов. Валкарежжи ч өмнөх ДАШТ-ны алдаагаа засаж, Ривера, Маццола 2-ыг талбайд гаргасан бөгөөд мэргэжилтэнүүд Солонгосын алдааг дахин давтахгүй байхыг анхааруулж, баг ч нэлээд сэтгэл зүйн хувьд дарамттай тоглож байв. Завсарлагаанаас өмнө хүн болгоны айж байсан зүйл болох гэж байгаа юм шиг байдал үүсч, Гайти тэргүүлээд эхлэв. Энэ гоол Зоффын 1147 минут хаалгандаа гоол алдаагүй рекордыг зогсоосон байна. Багын гол түлхүүр тоглогч Кинаглиагийн хувьд харамсалтай, муу тоглолт болсон.
Италийн шигшээ 2 гоол оруулж, тоглолтыг эргүүлсэн бөгөөд эхлээд Ривера гоолдав. Яг үүний дараа хүн бүхний одоо хүртэл санаж байгаа үйл явдал өрнөв. Муу тоглосон Кинаглиаг 70 дахь минутад солиход мань хүн тэр олон үзэгчдийн нүдний өмнө өөрийн муу зангаа дарж тэвчсэнгүй, талбайг орхиж, хувцас солих өрөө рүү орохоосоо өмнө дасгалжуулагч руу итали маягыг салаавч гаргаж явав.

Image

Дараа нь мань хүн үүнийгээ тайлбарлахдаа түүнийг солигдоход сэлгээнээс алга ташиж байсан нь огцом уурлахад хүргэсэн гэжээ. Тэрээр хувцас солих өрөөнд ороод устай сав, үсний сэнс, шүршүүр гээд л гарт ойрхон байсан зүйлсийг шидэлж, эвдэлж ёстой нэг бусниулсан байна. Ядаж байхад Кинаглиаг сэлгэж орсон Анастаси Гайтигийн хаалганд 3 дахь гоолыг оруулж байдлыг улам хүнд болгов. Өндөр Жон маань дараагийн тоглолтод бэртэлтэй гэсэн шалтгаанаар оролцоогүй бөгөөд бэртсэн гээд нутаг буцаахгүй байгаа нь гайхал төрүүлж байв. Тэрээр Гайтиг 7-0-ээр элдсэн Польшийн шигшээтэй хийх тоглолтод буцаж ирсэн. Польшууд хялбар зууш биш ч Италичуудад тэнцэхэд л хангалттай байв. Валкарежжи Ривера, Рива 2-ыг тоглолтод оруулаагүй бөгөөд тэдний хувьд ч энэ сүүлийн тэмцээн болж, дахин шигшээд хэзээ ч тоглоогүй байна. 1-р үе дуусахад Польшууд 2-0-ээр тэргүүлж байсан бөгөөд Кинаглиаг сэлгэж, мань хүн ч дахин муухай зангаа гаргасангүй. Фабио Капелло тоглолтын төгсгөлд нэг гоол оруулсан ч хожигдож, Италичууд хасагдав.
Тэмцээний дараа тоглолтыг тэнцээгээр өндөрлүүлэх гэсэн тохиролцох оролдого гарсан гэсэн яриа гарсан ч намжсан байна. Энэ тэмцээнээр Италичуудын нэрлэсэнээр амжилттай үеийн төгсгөл ирж, Валкарежжи болон бусад хуучин тоглогчид явж, багыг шинээр босгох ажил эхэллээ. Ихэнхи шүүмжлэгчид энэ сүйрлийг үе нь өнгөрсөн тактиктай холбож тайлбарлаж байсан бөгөөд нөгөө талд 1974 онд Тотал футбол их моодонд орж эхэлж байв.
Италийн шигшээ Штутгартын цэнгэлдэхийг автобусаар орхин явж байх үед Итали цагаачид довтолж, Солонгос, Солонгос гэж хашгирч байв. Сэлгээний хаалгач Албертоси бүр нэг фэнтэй нударга зөрүүлээд амжив. Жиоржио Кинаглиа дараагийн хөлбөмбөгийн зочлон тоглолт бүр дээр бөөлүүлсэн хэцүү жилийг үдсэн.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby Forza Juve » Sun Mar 28, 2010 6:01 pm

Генералуудын 1978 оны ДАШТ дахь 3-р байр

1974 оны ДАШТ-ны хямралын дараа шигшээ багыг хариуцлагатай, итгэл даасан Торино клубын тоглогч агсан Энцо Беарзот удирдахаар болсон байна. 8 жилийн дотор тэрээр 1938 оноос хойш анх удаа ДАШТ-ны аварга цолыг Итали нутагт буцаан аваачих хувьтай байлаа. Беарзот ч тухайн үедээ аугаа гэж нэрлэгдэж болох Ювентус багын гол тоглогчид болох Зофф, Кабрини, Беннетти, Сусуредди, Жентиле, Каусио, Ширеа, Тарделли, Беттега болон удахгүй Ювед очих Росси нараар багын гол суурийг бүрдүүлэх азтай байсан байна. Шигшээд дуудагдсан 22 тоглогчийн 9 тоглогч нь Ювегийнх байсан бөгөөд Аргентинд болсон тэмцээнд энэхүү 9 тоглогчийн 8 нь ихэнхи тоглолтод гараанд гарч байв. Беарзот мөн тухайн үедээ Сери А-д гадаад тоглогчдыг тоглохыг хориглож, түүний үр дүнд Италийн залуучаад ихээхэн өсч, хөгжиж давхар таатай нөхцөл бүрдсэн үед ажилласанаараа азтай байлаа. 1970-аад оны эхээр шинэ үеийн хамгаалагчид төрж гарч ирсэн бөгөөд эдгээрийн олонхи нь өнгөрсөн үеийн бүдүүлэг, үеэ өнгөрөөсөн хамгаалагч нараас тэс өөр жинхэнэ орчин үеийн хөлбөмбөгчид болж бойжиж байв. Ялангуяа Ширеа бол гайхалтай, чадварлаг свийпир байсан байна. Энэ залуусаас бүрдсэн баг ДАШТ-ны урьдчилсан шатны тэмцээнд 1976 онд Английн шигшээ багыг Беттегагийн гайхамшигтай гоолын ачаар Ромд буулган авч, тэмцээнээс хассан байна.

Image

1978 оны ДАШТ-д Италийн шигшээ багын оролцооны асуудал нутагтаа ихээхэн маргаан, мэтгэлцээнийг дагуулсанаар эхлэв. 1976 онд Аргентинад цэргийн диктатур тогтож, сөрөг хүчний цэргүүд, үйлдвэрчний эвлэлийнхэн болон бусад олон эсэргүүцэгчдийг хомроглон баривчилж, тамлаж, зэрлэгээр хөнөөсөн байна. Энэ дэглэмийн улмаас 7000 гаруй хүн нас барьж, 20000 хүн сураггүй алга болсон байна. Эдгээрээс гадна тооцож боломгүй тооны хүнийг амьдаар нь далай руу шидсэн ч баримт байдаг. Мөн хэдэн арван мянгаар нь цөллөгөд явуулсан байна. Мэдээж Аргентинад цагаачилсан Италийн цагаачид тэрхүү нийгмийн томоохон хэсгийг бүрдүүлдэг байсан тул энэ харгислалын үр дагавар Италид үнэхээр хүчтэй мэдрэгдэж байлаа. Зүүний хүчнүүд Италийн шигшээ тэмцээнийг бойкотлох ёстой гэсэн шаардлагыг тавьж, цэргийн эрхтэнүүдийн харгислалын талаар олон баримтат номнууд хэвлэгдэн гарч байв.
Хөлбөмбөгийн энэхүү үйл явдлаас гадна өөр бусад холбоотой ч гэхээр явдал гарч байсан нь 1978 оны 3-р сард эрх баригч Христийн Ардчилсан Намын Ерөнхийлөгч Альдо Морог зүүний хүчний Улаан Бригад гэсэн террорист бүлэг 5 бие хамгаалагчдыг нь гэгээн цагаан өдрөөр Ромын төвд алж, барьцаалсан явдал болов. Морог хотод 55 өдөр барьцаалагдсан бөгөөд улсын зүгээс террористуудтай хэлэлцээ хийхгүй гэсэн бодолтой байснаас Моро алагдаж, намын байрныхаа өмнөх машины зогсоолоос цогцос нь олдсон байна. Энэ талаар Улаан Бригадынхан Морог Италийн Коммунист намтай хамтран засгийн газрыг бүрдүүлүүлэхгүй гэхдээ уг аллагыг үйлдсэн гэсэн таамаг явдаг.
Италичууд хэсгийн тоглолтод Аргентина, Франц, Унгартай таарсан бөгөөд эхний тоглолтод 36 секунд өнгөрөхөд гоол алдаж, Францад тэргүүлэлээ алдаж эхэлсэн. Италичууд тоглолтыг 2 гоол хийж эргүүлж, 2-1-ээр хожсон бол дараагийнхад талбайн эзэд Аргентинаг Беттегагийн гайхалтай гоолоор 1-0-ээр хожсон байна. Италичууд хэсгээ тэргүүлсэн ч энэ нь нутагт нь бас л маргааныг үүсгэж орхив. Нутгын хэд Беарзотыг хэсгийн сүүлийн хэрэггүй гэж болох Аргентинатай хийсэн тоглолтод сайн тоглогчдоо амраахгүй, дэмий хүч, энергиа зарцууллаа гэж шүүмжилж байв.

Image
Шөвгөрөх хэсгийн тоглолтод Италичууд Германчуудтай тэнцэж, Австрийг хожиод, сүүлийн тоглолтод Голландчуудтай тэнцэхэд л ДАШТ-ны шигшээ тоглолтод шалгарах байв. Италичууд 1-р хагаст автогоолын тусламжтайгаар 1-О-ээр тэргүүлэх тэр үед Беарзот маш сайн байсан Каусиог дараагийн тоглолтод нөөж сэлгэсэнээр буруудаж, Голландын гайхамшигтай 2 холын цохилтоос гоол алдаж боломжоо алдав. Үүний дараа аль хэдийнэ нь 30 хол гарсан Зоффын шигшээ багын карьер төгслөө гэж сэтгүүлчид бичиж байсан нь 1982 онд алдаатай болох нь батлагдсан билээ. Энэ удаа гэртээ буцахад тухайн ДАШТ-ны аваргыг хэсэгт хожсон багт сэтгэл ханасан хөгжөөн дэмжигчид улаан лоолио бэлдэж угтсангүй.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby Forza Juve » Sun Apr 04, 2010 7:53 pm

1982 оны гайхамшиг

Хөлбөмбөгөөсөө илүү Английн фэнүүдийн танхайрал нь хэтэрсэн 1980 оны Италид болсон ЕАШТ-ны 4-р байранд чамлалтгүй тоглолтыг үзүүлж шалгарсан Италийн шигшээ баг тэр хэвээрээ 1982 оны ДАШТ-д очсон. Энэ хугацаанд Италийн хөлбөмбөг Тотонеро гэж нэрлэгдсэн бооцоотой холбоотой шуугианд нэрвэгдэж, багын шилдэг довтлогч Росси 2 жилээр эрхээ хасуулсан үе байв. Росси 1981-1982 оны улирлын сүүлээр, эрх сэргэсний дараа Ювентус ирээд 3 тоглолтод оролцож 1 гоол оруулсан амжилттайгаар улирлыг дуусгасан байна. Беарзотын хувьд ЕАШТ-д 4 тоглолтод 2 гоол оруулсан амжилтаараа хэт хамгаалалтыг эрхэмлэсэн гэж шүүмжлүүлж ДАШТ-тай золгов. Хэдийгээр багын хувьд 1978 оныхоос ерөнхийдөө өөрчлөгдөөгүй ч багт шинээр орсон тоглогчид ч чухал нөлөө үзүүлэх байв. Урд Беттега гэмтсэн тул Беарзот Бруно Контигийн гайхамшигтай жигүүрийн тоглолтод найдаж болох бол хагас хамгаалалтад бүхий л хар ажлыг Интэрийн эцэсгүй бөмбөг таслагч Ориали хийнэ. Беарзот мөн Интэрийн 18 настай хамгаалагч Беппе Бергомиг онцлон шигшээд нэмж дуудсан байна. Гэхдээ хэвлэлийнхэн зүгээр байсангүй Беарзотын шигшээд дуудаагүй улирлын мэргэн бууч Ромагийн Пруццо, Интэрийн найруулагч Беккалосси нарын талаар ихээхэн бичиж, мань эрийг шүүмжилж байв.
Эхний хэсгийн тоглолтуудад Италичууд уламжлалт ёсоор аймшигтай муу тоглов. Аззуриг нэг гайгүй дамжуулалт ч хоорондоо өгөлцөж чадаагүйгээр Польш (0-0), Перу (1-1), Камерун (1-1)-тай тэнцэхэд хэвлэлээр ямар нэгэн буруутгасан, зэмлэсэн зүйл гарсангүй, хүлээцтэй байв. Росси үнэхээр формгүй, яг л зодог тайлсан тамирчин шиг л байв. Тэрээр дараа нь хэзээ ч ийм муу тоглож байгаагүйгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Багыг цаашид амжилттай тоглоно гэсэн найдвар бүрэн арилсан байв. Дээр нь ивээн тэтгэгч Адидас болон түүний багууд болох Камерун болон Италийн шигшээгийн хооронд хэсгийн сүүлийн тоглолтыг тохирсон гэж хардлага бий болсон байна. Учир нь Камерунчууд хожиж байж хэсгээсээ гарах ёстой байсан боловч энэ зорилгынхоо төлөө нэг л хичээсэн, дайчин тоглолтыг үзүүлэхгүй мэт харагдаж байв. Хэсгийн тоглолтын эцэст Италичууд хэсгээсээ гоолын зөрүүгээр биш, харин оноо, гоолын зөрүү гээд бүх юм тэнцсэн хэсгээс арай их буюу нийт 2 бөмбөг оруулсан гэсэн үзүүлэлтээр шалгарч дөнгөв. Италийн шигшээ баг болон хэвлэлийнхний харилцаа энэ үед маш муудсан байсан бөгөөд багын хувьд silenzio-stampa буюу хэвлэлийнхэнтэй харилцахгүй, уулзаж, ярилцлага энэ тэр өгөхгүй байхаар шийдсэн байна. Зөвхөн цөөн үгтэй Дино Зофф нь хэвлэлийнхэнтэй ярилцах эрхтэй байв.
Дараагийн хэсгийн тоглолтуудад /тухайн үед багууд 2 удаа хэсэгт хуваагдан тоглодог байв./ бүх зүйл Дэлхийн аварга Аргентинчуудтай хийсэн тоглолтоос эхлэн орвонгоороо өөрчлөгдсөн байна. Жентилье залуу Марадонаг тоглолтоос бүрмөсөн гаргаж, Тарделли болон Кабрини нар гоол хийснээр Италичууд 2-1-ээр аваргыг хожив. Цаана нь Италичууд одуудаар эгнээгээ дүүргэсэн Бразилийн шигшээг хожиж байж л хэсгээсээ шалгарч, тэмцээнийг цааш үргэжлүүлэх ёстой байсан бол Бразилчууд зөвхөн тэнцэхэд л хангалттай байв. Энэ тоглолт бол Италийн шигшээ багын бүх цаг үеийн 2 дахь агуу тоглолт болж таарсан байна.
Энэ тоглолтыг үзсэн хэн ч байсан үнэхээр мартахааргүй тоглолт болсон байна. Бразилчуудтай хийсэн өмнөх 1970 оны тоглолтоос Риверагийн гоол, Албертозигийн хаалгандаа бөмбөг алдаад бухимдаж байгаа нь өмнөх үеийнхний өнөөг хүртэл тээж ирсэн дурсамж байв. Бразилчуудын хувьд биеэ тоосон, анхааралгүй байсан бол хаалгач нь маш сайн, халз учрахаас жийрхмээр байв. Гэсэн ч Италичууд нэг ч алдаа гаргаагүй байна. 5 минутын дараа жигүүрээс Кабринигийн өгсөн гайхамшигтай дамжуулалтыг Росси яг л сүнс шиг гарч ирээд мөргөж, Италичууд тэргүүлж эхлэв. Тухайн үедээ энэ 2 тамирчны талаар, дотно харилцаатай гэх цуурхал байсан ч мань 2 ууртайгаар няцаадаг байв. 7 минутын дараа Сократес –залхуу, дасгалжуулагчийн дарамтлах арга барилыг эсэргүүцэгч, шинийг эрэлхийлэгч, маш ухаалагч багын ахлагч Италийн хамгаалалтыг бужигнуулж хаалганд ойрхон байрлалаас тоог тэнцүүлэв. 27 минутын дараа Бразилчууд хамгаалалтын хэсэгтээ бөмбөгийг залхуутай дамжуулалцаж байх үед Росси гэнэт урагш гарч бөмбөгийг булааж, хамгаалалтыг сэтэлж, гоолыг оруулав. Нас ахисан хаалгач Валдир Перес юу ч хийж чадсангүй, хэтэрхий хожимдож хөдөлсөн байна. Тооны харьцаа 2-1. Цаг дуусахад 22 минут дутуу байхад 16-ын гадна Фалькао 2 тоглогчийг хуурч хүчтэй цохилтоор тоог тэнцүүлэв. Тоглолт энэ дүнгээр өндөрлөвөл Бразилчууд дараагийн шатанд шалгарах байв. Гэсэн ч 6 минутын дараа булангаас ирсэн бөмбөг 16-д орж ирэж, Бразилчуудын бөмбөгийг гаргах гэсэн амжилтгүй оролдлогын дараа Тарделли хаалга руу цохиж, боломжийг гайхамшигтай ашиглагч Росси эргэлдэх үедээ бөмбөгийг цохиж гоол оруулж тоог 3-2 болгов. Гэсэн ч тоглолтын үйл явдал үүгээр дууссангүй. Италийн Антоньонигийн гоол алдаатайгаар оффсайд гэж тооцогдож, хүчингүй болсон бол 89 дэх минутад Бразилын Оскарын мөргөсөн бөмбөг шугамны дотор унасан ч Бразилын эсэргүүцлийг үл тоон Израйлын шүүгч Клэйн гоолыг тооцсонгүй. Италичууд хагас шигшээд шалгарсан бөгөөд багын гол баатар нь эхний хэсгийн 3 тоглолтын хамгийн муу тоглогч Паоло Росси болов.
Төрөл арилжсан баг гол тоглогч Боньекгүй Польшийн шигшээг Россигийн 2 гоолоор хөнгөхөн хожиж 1970 оноос хойш анх удаа шигшээ тоглолтод Баруун Германтай учраа таарав. 1982 оны 7-р сарын 11-нд, Мадридын Реалын Бернабу цэнгэлдэхэд Италийн 30 000 хөгжөөн дэмжигчид ирсэний дотор Италийн ерөнхийлөгч, олны хүндэтгэлийг хүлээсэн Сандро Пертини ирсэн байв.

Image

Жижигхэн биетэй, нүдний шилтэй Генуягийн социалист Пертини нь фашизмийг эсэргүүцсэн сэргэн мандлын хөдөлгөөний тэргүүлэгчдийн нэг байв. Тэрээр 1945 оны 4-р сард Миланаас өөрийн биеэр Бенито Муссолиниг барьсан газар нь цааш нь харуул гэсэн тушаалыг өгч байв. Түүнийг 1990 онд нас барахад түүнийг шарилыг Италийн болон Сэргэн мандлын хөдөлгөөний тугаар бүтээсэн байлаа.
Шигшээ тоглолт бол Испанид цэнгэлдэхэд байсан 90 000 хөгжөөн дэмжигчид, Италийн үзсэн нийт хүн амын 95%-ийн хувьд сэтгэл хөдөлгөсөн тоглолт болов. Антоньони азгүй карьерийн нэг хэсэг болох гэмтлээр талбайд гарахгүй болж, 18 настай Бергоми түүнийг орлож хамгаалалтад гарав. Дөнгөж 7 минут болов уу үгүй юу Грациани гэмтэж Алтобелли талбайд орж ирэв. 25 дахь минутад эргэлзээтэй пенальтиар Италичууд шагнуулсан ч Кабрини энийг чулуу болгож чадсангүй. 32 сая Италичууд толгойгоо барин харамсав. 57 дахь минутад нөгөө л Росси унаж мөргөж, Италичууд тэргүүлж эхлэв. Тэрээр сүүлийн 212 минут тоглохдоо л 6 гоол оруулсан байна. 9 минутын дараа шигшээ тоглолтын шийдвэрлэх мөч ирэв. Хэд хэдэн дамжуулалтын дараа Тарделли 16-ын гаднаас хүчтэй цохилтоор тоог улам ахиулав. Тэрээр босоод тодорхой чиглэлгүй хашгиран гүйв. Энийг түүхэнд Тарделлигийн хашгираан гэдгээр нь таних болсон билээ.

Image

Энийг эцэс төгсгөлгүй ТВ-ээр давтан гаргасаар байгаа бөгөөд Тарделлиг зогсоогоогүй бол мань хүн одоог болтол гүйсээр байх байсан болов уу. Пертини босон харайж, хязгааргүй баяр баясгаланг тэмдэглэж эхлэв. Цаг дуусахаас 9 минутын өмнө тэмцээний гайхамшигтай тоглогч Бруно Контигоос бас нэг гайхамшигтай дамжуулалт ирсэнийг Алтобелли тайван хүлээн авч, хаалгачийг хууран 3 дахь гоолыг оруулав. Брайтнерийн сүүлд оруулсан гоол Германчуудын хувьд нэр төрийн гоол байсан бөгөөд шүүгч шүглээ үлээж, бөмбөгийг 2 гараараа толгой дээрээ барьсанаар тоглолт өндөрлөв. Дино Зофф 40 настайдаа ДАШТ-д түрүүлж, нэг рекордыг тогтоов.

Image

Буцахдаа Италийн хамгийн алдартай хөзрийн тоглоом болох scopа-г онгоцонд Беарзот, Зофф, Пертини, Каусио нар онгоцонд тоглож байгаа нь..
Энэ үед баяр ёслолд Италид дөнгөж эхэлж байлаа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby AZZURRI » Wed Apr 07, 2010 3:53 pm

за маш их мэдээлэл оруулсан бн уншлаа мэдлээ. өнөөдөр л элслээ, италаа дэмжээд бнаа урагшаа
keep moving forward !!
User avatar
AZZURRI
Монголын фэн
 
Posts: 675
Joined: Wed Apr 07, 2010 2:27 pm
Location: LOCATION NOT FOUND

Re: ~Nazionale Italiana

Postby AZZURRI » Thu Apr 08, 2010 11:34 pm

манайхан өөр мэдээлэл бн уу ??
keep moving forward !!
User avatar
AZZURRI
Монголын фэн
 
Posts: 675
Joined: Wed Apr 07, 2010 2:27 pm
Location: LOCATION NOT FOUND

Re: ~Nazionale Italiana

Postby AZZURRI » Thu Apr 08, 2010 11:35 pm

.
keep moving forward !!
User avatar
AZZURRI
Монголын фэн
 
Posts: 675
Joined: Wed Apr 07, 2010 2:27 pm
Location: LOCATION NOT FOUND

Re: ~Nazionale Italiana

Postby AZZURRI » Thu Apr 08, 2010 11:36 pm

1982 онийхон одоо ч .. болж дэ
keep moving forward !!
User avatar
AZZURRI
Монголын фэн
 
Posts: 675
Joined: Wed Apr 07, 2010 2:27 pm
Location: LOCATION NOT FOUND

Re: ~Nazionale Italiana

Postby Forza Juve » Fri Apr 09, 2010 12:04 am

Спам юм уу хаашаа юм.... :mrgreen: Нэг шинэ Аззуригийн фэнийгээ халуунаар хүлээж авья даа.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

Re: ~Nazionale Italiana

Postby AZZURRI » Sun Apr 11, 2010 8:38 pm

Forza Juve wrote:Спам юм уу хаашаа юм.... :mrgreen: Нэг шинэ Аззуригийн фэнийгээ халуунаар хүлээж авья даа.


oo baярлалаа гэхдээ бүртгүүлж байгаа нь л шинэ болохоос биш насаараа АЗЗурИ явлаа хө :gold
keep moving forward !!
User avatar
AZZURRI
Монголын фэн
 
Posts: 675
Joined: Wed Apr 07, 2010 2:27 pm
Location: LOCATION NOT FOUND

Re: ~Nazionale Italiana

Postby enzo » Sun Apr 11, 2010 9:26 pm

Гоё нийтлэлүүд байна шүү..ялангуяа тэр 82 оных жинхэнэ мөрөөдлийн баг.. кабрини тарделли конти скира гээд л..
Замброттаг ид байхад нь дараагийн кабрини байна гээд байдаг байсан, мань хүн ч нээх гялалзаагүй, бүр багаа орхисон доо..
Тэрнээс хойш манайд винг бэк их эмзэг сэдэв болсон.. Маркизиог дараагийн Тарделли гээд байдаг юм уг нь потенциалтай л даа энэ маягаараа зүүнд тоглоод байвал юун Тарделли Клон...
User avatar
enzo
VECCHIA GUARDIA
VECCHIA GUARDIA
 
Posts: 1905
Joined: Tue May 08, 2007 8:46 pm
Location: Curva Scirea

Re: ~Nazionale Italiana

Postby Forza Juve » Tue Apr 13, 2010 12:44 am

1986 Агуу багын уналт

1982 оны ялалтын дараа Беарзот агуу багыг хамтад нь байлгах гэж оролдсон ч нэгэнт тарж одох багыг хүчээр байлгах аргагүй болсон байна. 2 жилийн дараа Италийн шигшээ ДАШТ-ны амжилтандаа шартсан юм шиг 1984 оны ЕАШТ-ны урьдчилсан шатанд Румын, Шведэд хожигдож, Кипртэй тэнцэж шигшээ тэмцээнд орж чадсангүй. 1986 оны ДАШТ -д аваргаа хамгаалахаар нас ахисан тоглогчдоос бүрдсэн багтай очив. Өмнөх тэмцээний гол баатар Паоло Росси шигшээ багт багтсан ч талбайд гарсангүй. Шигшээ баг тэмцээнийг муухан эхэлж, бүр муугаар дуусгав. Хэвлэлийнхэн шигшээгийн хаалгач Жиованни Галлиг урагшгүй болохоор нь модон шорттой хүн гэсэн нэрийг хайрлаж байв. Италичууд Өмнөд Солонгосын шигшээг нэлээд сандарч байж 3:2-оор хожсон нь тэмцээний цорын ганц ялалт байв. 1966 оны гутамшиг зүрхэнд хурж, синдром үүсгэсээр байгаа бололтой. Дараа нь шөвгийн 16-д Платинигийн Францад урьдчилан таамагласны дагуу арчуулав. Беарзот албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр буусан ч нутагт хэн ч уурлав, улаан лоолио бэлдэж угтсангүй. 1982 оны ДАШТ-д түрүүлсэн бал сар дуусаагүй байгаа нь илт байв. Дараагийн ДАШТ-ыг 4 жилийн дараа нутагтаа зохион байгуулахаар эрхийг авсан тул шигшээ багыг эрс шинэчлэх томоохон ажил эхлэв.
Forza Juve
Ювентусын фэн
 
Posts: 6258
Joined: Sat Jan 19, 2008 12:22 pm
Location: UB

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests