Скай спортоос нэг юм халит орчуулий..
http://www.skysports.com/football/world ... 72,00.html------------------------------------------------------------------------------------------
Paul Merson- Wayne and Blame
Энэ тоглолт миний санаж байгаа тоглолтуудаас хамгийн муу нь байлаа. Бид Алжирийн эсрэг тоглосон. Алжир гэдэг улсын баг 3хан долоо хоногийн өмнө Ирландын Бүгд Найрамдах улсад хичээл заалгуулж байсан. Тэгсэн хэдий ч Английн шигшээ тэдний хаалганд аюул тарих бараг ганц ч цохилт хийсэнгүй би 90 мин-ийн турш сандлаасаа өндийсэнгүй үзэж дуусгалаа.
Хэрэв хэн нэгэн нь энэ тоглолтын өмнө надад Англи Алжиртай 0-0 оор тэнцэнэ гэж хэлсэн бол би түүний нүүрэн дээр инээх байсан. Заримдаа хөлбөмбөгт чи хаалга руу 30-40 цохисон ч 0-0 оор дуусдаг тоглолт зөндөө байдаг энэ чинь хөлбөмбөг шүү дээ гэвч Алжирийн хаалгач бараг л хийх ажилгүй шахуу байсаар энэ тоглолтийг дуусгав.
Би үүнд менежерийг буруутгаж байна тэр хэд хэдэн сонин шийдвэр гаргасан:
1. Буруу сэлгээ
Шоон Америкийн эсрэг маш муу тоглосон мөртлөө дахиад энэ тоглолтонд гарж ирэв. Каппело яаж түүнийг Жо-ийн дээр тавиж чадаваа? Японы эсрэг тоглосон Английн тоглолт Алжирийн эсрэг тоглосоноос хамаагүй дээр байсан Каппело үүнийг харж чадахгүй байна гэжүү?
2. ХАмгаалах сэтгэлгээ
Италийн хөлбөмбөг Английнхаас илүү хамгаалалтанд тулгуурсан байдаг. Тийм ч учраас тэр Кроучыг бараг эцсийн мөчид л арай хийж оруулах шиг боллоо. Магадгүй Кап дотроо: Бид 3дахь өдөр муу үр дүн авж болохгүй тийм учраас сайхан тэнцээд дараа нь Словенийг хожоод гарчий.. гэж бодсийм боло вуу..
3. Оройтож хэлдэг
Давид Жеимс саяхан түүнийг тоглуулах болсоныг 5хан миний өмнө л мэдсэн гэж хэлсэн. Энэ бол үнэхээр **н** хэрэг. Чи тоглох болсоноо ядаж нэг өдрийн өмнө мэдээд өөрийнхөө бие болон сэтгэлзүйг бэлдэх хэрэгтэй байдаг. 98 оны дэлхийн аваргад намайг орж байхад бид маш эртнээс хэн нь гарахаа мэдээд бэлэн байдаг байсан.
Мөн хэрэв Каппело 1дэх өдөр 3дах өдөрт тоглох багаа зарлавал энэ нь нөгөө багт айдас болон очдог. Би яагаад Каппело багаа маш нууц зэрэглэлтэй байлгаад байгааг ойлгохгүй байна.
4. Буруу форматион
Эсрэг багийнхан бидний эсрэг бөмбөг хэтэрхий сайн бариж тоглож байна. Бид ууг нь 4-5-1 гэсэн байрлалд Сти Жи, Рүүний мөн зүүнд Жо гэсэн хүмүүстэй. Манай багийн хамгийн сайн 2 тоглогч болох Ж, Рүүний 2 хаа нэгтэй зүүнд эсвэл хэний ч мэдэхгүй сонин газар тоглож байх юм. Яж ингэж чадаж байнаа? Бид тэднийг өөрсдийнх нь байрлалд тоглуулах хэрэгтэй!!
5. Айдас
Би Англи тоглогч нарийг бусад тоглогч нар дээ рочиж байхыг ганц ч харсангүй. Тэд яг хөшсөн чулуужсан мэт харагдаж байна лээ.. Скай Спортын бэлтгэлийн бичлэг дээр ч нэг ч хүн жоохон ч инээмсэглэсэн царайтай харагдаагүй.. Яагаад гэдгийг нь Каппелогоос асууцгаая!?
Рүүнийгийн шарх
Мэдээж Рүүний хагас сайны өглөө сэрээд яах гэж камерийн өмнө өөрийн фенүүдээ шүүмжилсэнээ бодох байх.
Фенүүд олон мянган бээрийг туулж маш их мөнгө зарцуулан энд ирчээд тэднийг Алжиртай үхцэн юм шиг тоглохыг хараад дуугуй суух ёстой гэжүү!?
Хэрвээ ч сайн тоглохгүй бол чи бүүлүүлэх л болно.. Харин фенүүд чинь чамайг сайхан алга ташилтаар урамшулж байвал чи сайн тоглож байнаа л гэсэн үг..
Хэрэв Рүүний хурдхан энэ байдалаа ойлгоод фенүүдээсээ уучлалт гуйхгуй бол би маш их гайхах болно..
Би Рүүнийгийн томоохон фен нь түүнийг өнгөрсөн 2 тоглолт шигээ тоглодоггүйг мэднэ. Тийм ч учраас дараагийн тоглолтонд түүнийг сайн тоглоосой гэж хүсэж байна. Учир нь бид дэлхийн аваргад ядаж хэсгээсээ гарах хэрэгтэй шүү дээ!!
Тоглогчдийн үнэлгээ...
Жеимс-7 Тэр ямар ч байсан алдаа гаргаагүй. ямар ч байсан клийн шийт хийсэн түүнийг дараагийн тоглолтонд гаргах хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ тэр хэвлэлээр менежер-хээ тухай аль болох бага яриасай..
Глен Жонсон-6 Бүгд түүнийг хамгийн сайн хамгаалагч биш гэж шүүмжилдэг. Гэхдээ тэр тоглолтын турш жигд тоглосон...
Жон Терри-7 Зарим нэг хойшоо өгсөн сонин пассыг эс тооцвал дажгүй тоглосон. Бөмбөг болон довтлогчтой тулах үедээ ялж аюулгүй болгож байв.
Карра-6 Англи гоол алдахаар аюултай моментд ороогүй ч Карра шар авж дараагийн тоглолт өнжихөөр болсон. Үүний ачаар бидэнд одоо Апсон л үлдэв. Үүнийх нь төлөө л түүнд
6 оноо өгөв..
БАрри-6 Илүү дутуу юм хийгээгүй. Дөнгөж бэртлээсээ ирээд эхний тоглолтоо хийв. 4-4-2 гэсэн байрлалд төвд бөмбөг эзэмшиж тоглох хэцүү 4-5-1 д илүү амар байдаг. Тэр ямар ч байсан дараагийн тоглолтонд орно..
Стевен Жеррард-6 Миний бодлоор Жеррард манай багийн хамгийн сайн тоглогч. Рүүнийгээс ч илүү. Тийм ч учраас тэр тоглох дуртай чаддаг байрандаа тоглох ёстой. Тэр өөрөө ч мэдэлгүй л төв рүү ороод ирдэг яагаад гэвэл тэр зүүн жигүүрд тоглох дургуй. Түүнд 2 ч цохих шаанс байсан ч дамжуулаад алдсан. Би түүнийг үүнээсээ хавигүй илүүг мэднэ..
Лампард-4 Нэг оновчтой цохиж Алжирийн хаалгачыг жоохон хөдөлгөсөн цохилт хийсэн ганц тоглогч.. Гэхдээ л тэр сүүлийн 2 тоглолтонд хөлбөмбөгийн стандартаар маш муу байлаа. Би түүний нэрийг тоглотийн турш бараг сонсоогүй..
Леннон-5 Түүнийг тоглож байсаныг мэдсэнгүй!
Хеский-5 Америкийн эсрэг гайгүй тоглосон ч сая юу ч хийсэнгүй. Ард ирж манай хамгаалалтанд туслаж байгаа харагдсан. Тэр тэнд юугаа хийж байсан бэ!?
Рүүний- 3 Би түүнд хамгийн бага оноо өгөх ёстой учир нь тэр өөрийн стандартаасаа хавигүй доор тоглосон. Түүнийг яагаад 2 тоглолт дараалаад муу тоглосон ер нь түүнийг фит эсэхийг ч мэдэхгүй байна..
-----------------------------------------------------------------------------------------
Сүүлдээ залхуу хүрчлээ. Нэг иймэрхүү л бодолтой байгаам байна Английн хэвлэлийнхэн. Гэхдээ сая Америк тэнцсэнээр Англи хэдий сугарж байгаа ч нэгээр гарах боломжтой л байгаад байгаа нь арай позитив тал нь юмдаа гэж..
Каппело одоо л Английн менежерийн ажил гэж юу байдагийг жоохон ойлгож эхэлж байгаа байх лол...