Бразилийн шигшээ баг

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Бразилийн шигшээ баг

Postby ТӨӨГӨӨ » Tue Jan 07, 2014 8:16 am

Андуурааск
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Бразилийн шигшээ баг

Postby Барнаба » Tue Jan 07, 2014 9:46 am

Андуураагүй, Бразилийн хөлбөмбөг ер нь агуу тоглогчдод болон хамгийн мундаг өрсөлдөгч нартаа ч үргэлж хүндэтгэлтэй, найрсаг ханддаг гэдгийг Бразилийн хөлбөмбөгийн талаар мэддэг хүмүүс мэдэх байх. Дээрх мэдээ Бразилийн ХХ-н үндсэн сайт дээр гарсан tribute.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby Realist » Tue Jan 14, 2014 2:52 am

Пеле Баллондор гусчлаа, Бразилыг аварга авхуулахгүйн тулд зориуд ингэжээ хаха
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Бразилийн шигшээ баг

Postby Барнаба » Tue Jan 14, 2014 10:06 am

Кака-гаас хойшхи анхны Баллон Дор-н эзэн. :ногоон:
Мань хүн бас нулимс дуслуулж л байна, Фифа-н зүгээс мань хүний дэлхийн хөлбөмбөгт оруулсан хувь нэмрийг ийн үнэлж өгчээ8 Ирэх жил ДА болохтой ч холбоотойгоор Бразил-н том шүтээнийг нь баярлуулж байх шиг байна. Өмнө нь зөвхөн Европ-д гэдэг байсан ба сүүлд дэлхий нийтэд болж хувирсан шагнал.
Image

Realist wrote:Пеле Баллондор гусчлаа, Бразилыг аварга авхуулахгүйн тулд зориуд ингэжээ хаха


Конф.кап-г бас хусцийшт, манайх. Баллон Дор бас хусчлаа, тэгэхээр " - х - = + " зарчим үйлчилчхийм биш үү. :ногоон:
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby Барнаба » Tue Feb 04, 2014 12:44 pm

Шави манайхаас өнгөрсөн жилийн финалын хожигдлын хариугаа авахыг их хүсэж байгаа бололтой, финалд манайтай таарахыг хүсч байгаам байна. Финалд Испани-тай үзэх юмсан.

http://youtu.be/hDRQeiTGftg
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby rednasca » Fri Feb 14, 2014 10:13 pm

In another attempt to kick-start his career, Adriano has joined Atletico Paranaense...
Adriano has been training with the club and has stated that he has fallen back in love with the game...
After 2 months of training, Adriano was looking lean and focused as he entered his first match for Atletico...
The fans applauded him as he entered the match, hoping to see glimpses of the Adriano that was once one of of the most feared strikers in the world...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Бразилийн шигшээ баг

Postby NikkEi_Hotspur » Sun Feb 16, 2014 1:45 pm

манай сандрог дуудахгүй юм байх даа
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Бразилийн шигшээ баг

Postby Барнаба » Thu Feb 20, 2014 8:56 pm

Неймар-н ярилцлага.
http://www.fifa.com/worldcup/news/newsi ... _interview

http://www.youtube.com/watch?v=1Diave0BX3c

Фифа.ком: Эцэст нь бид энэ өгүүлбэрийг таныг төгсгөөсэй гэж хүсч байна, 2014 онд Неймар ...?
Неймар: (бага зэрэг бодсоноо инээн) Дэлхийн аварга болох болно!

Кафу-н өөрийн карьерийн эхэн үе, шигшээ, Бразилийн шигшээн талаарх бодол зэрэг.
http://www.fifa.com/worldcup/news/newsi ... index.html

Зико-н өнөөгийн Бразилийн шигшээн талаар бодлоо хэлж. Өнөөгийн шигшээ үзэхэд тийм ч гоё, сайхан биш гэхдээ бүтээмж сайтай, үр дүнгээ авч чаддаг. Энэ баг ДА болж чаднаа л гэж.

Испаничууд манайд жаахан шаралхаад байна уу яаж байна, Боске манайхыг талбай дээрээ тоглож байгаа тул дарамтанд байна, бидэнд тийм зүйл байхгүй, энэ бидэнд давуу тал болж болох юм гэж.

За тэгээд 3 сарын 4нд Өмнөд Африктай хийх нөхөрсөгт дуудагдсан бүрэлдэхүүн. Сколари одоогоор 16 тоглогчийг л дуудсан юм байна, багадаа 18-19 тоглогч дуудах ба удахгүй 3 тоглогч нэмж дуудах бололтой. 1 довтлогч, 1 хаалгач лав нэмж дуудна.

Goalkeeper: Julio Cesar (Queens Park Rangers);
Defenders: David Luiz (Chelsea), Dante (Bayern Munich), Thiago Silva (Paris Saint-Germain) Daniel Alves (Barcelona), Marcelo (Real Madrid), Rafinha (Bayern Munich);
Midfielders: Luiz Gustavo (Wolfsburg), Paulinho (Tottenham), Fernandinho (Manchester City), Ramires (Chelsea), Oscar (Chelsea), Bernard (Shakhtar Donetsk), Willian (Chelsea);
Forwards: Hulk (Zenit St Petersburg), Neymar (Barcelona).

Энэ дуудагдсан бүрэлдэхүүнд байгаа тоглогчдоос хамгийн баярлам нэр бол Фэрнандиньо. Сити-д ирснээр анхаарлын төвд их өртөх болсон, энэ нь ч сайнаар нөлөөлж байна, хэр мундаг тоглогч вэ гэдгийг хүмүүс илүүтэй мэддэг болж. Энэ байдлаараа ирэх зун шигшээд багтах нь, бүр гараанд байх ч бүрэн боломжтой, нөөц, бололцоотой тоглогч. Цезарь маань энэ улирал жаал онцгүй байна даа, бараг ямар ч тоглолт хийхгүй, ДА дөхөөд байдаг, чампионшип-н нэг багт тоглож эхлэж л байгаа бололтой, ямартай ч тоглож байвал учиртай. Одоо нэг довтлогч л хэрэгтэй байна, яамаар ч юм, Пато, тэр Дамиао нар одоо ямар байгаам болдоо. Яг энэ дээрх бүрэлдэхүүн дээр Коста дарвааныг нэмээд номер 9 болгочихийм гэхэд үнэхээр галзуу болох л байлаа гэж. За яахав, учир нь олдох байгаа.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby Kopite » Fri Feb 21, 2014 12:33 pm

Аймар бүрэлдэхүүнтэй юм өө Фэрнандиньо Паулиньо 2 чинь нэг байрлал уу, тэгээд Густаво дм уу? Лукас минь гэмтээгүй бол дуудах л байсан байхдаа.
User avatar
Kopite
 
Posts: 477
Joined: Thu Mar 21, 2013 2:11 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby Captain » Fri Feb 21, 2014 12:35 pm

Лукас ч одоо ДА-д явах ч хэцүүдэх гээд байна уу даа , байрлал дээр нь хүмүүс нь формоо олоод лаагаад байдаг мани хүн гэмтэлтэй байгаад байдаг.
Image
User avatar
Captain
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5285
Joined: Wed Sep 10, 2008 4:58 pm
Location: ааа нэг газар...

Re: Бразилийн шигшээ баг

Postby Funky » Fri Feb 21, 2014 12:39 pm

Paulinho AM shuudee barag nileen urd guideg fernandinho hoino toglood baigaa bizdee
One United
User avatar
Funky
Brandon Roy`s fan
Brandon Roy`s fan
 
Posts: 9588
Joined: Sun May 25, 2008 4:28 pm
Location: Theatre of Dreams

Re: Бразилийн шигшээ баг

Postby Барнаба » Sat Feb 22, 2014 2:11 pm

Паулиньо, Фернандиньо угтаа бол нэг байрлал дээр тоглодог хүмүүс, бокс-тү-бокс. аль аль нь АМ-р ч тоглох боломжтой, гэхдээ АМ дээр Оскар бас бий. ард нь Густаво байгаа, Лукас гайгүй болоод ирвэл ДМ-ээрээ явчихна, Густаво-г орлох ДМ гэвэл Лукас л бий.

------------- Цезарь
Дани---- Луйз --- Тиаго --- Марсело
-------Густаво
--------------Фернандиньо
Халк ------ Оскар ------- Неймар
------------ ???

Яг үндсэн гараа бол ийм л болчоод байна. Паулиньо, Фернандиньо 2-н аль формлог байгаа нь гараанд гарах байх, яахав хувьдаа бол Фернандиньо-г илүүд үзээд байгаам би. Урд л хэн байх нь сонин байна, үнэн битүү байна шүү. Дамиао, Фред, Пато гэсэн 3н нэрс байна.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby spain man » Sat Feb 22, 2014 4:05 pm

Надад бол төвд Фернандиньо, Паулиньо, Оскар гээд гарчихвал их гоё санагдаад байгаа... Довтолгоо эрчимжүүлэх шаардлагатай болвол Паулиньог суулгаад Оскарыг хойш нь татаад нөхрийн байрлал дээр Какаг оруулаад... 9 дээр тэгээд тоглох хүн яг тогтмол биш байх аа, 06 оны итали шиг...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby Барнаба » Sat Feb 22, 2014 5:53 pm

Оскар ч хойшоо татагдах хүн биш дээ, бүр урагшаа л гэнэ шүү дээ. Оскар шиг тоглолттой АМ-ууд урд 9 дээр гарч байгаа тоглогчийнхоо тоглолтыг жаахан алаад байдаг харагддаг. Одоо гэхдээ 9-д уулаасаа олигтой кандидат байхгүйгээс хойш Оскар, Фернандиньо зэрэг нөхөд төвөөс сайн цохиж байхад гэмгүй.

Кака-г авч явбал Оскар-г болохгүй үед л оруулж ирвэл зүгээр байх.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby El Payaso » Sat Feb 22, 2014 7:02 pm

Оскар харин ч хойшоо татагдаад тоглоход асуудалгүй юм бишүү? хамгаалалтанд сайн тусалдаг... Густаво+Фернандиньо гэж төвдөө гарвал бас л эвгүй хүчирхэг болох нь байна шүү... Паулиньогийн тоглолтыг олон үзээгүй хэр юм байгаам... тэр дээрх гарааг харвал Цезарь л фэйлдэхгүй бол гоол хийхэд хэцүү л байх бололтой танай хаалганд...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бразилийн шигшээ баг

Postby NikkEi_Hotspur » Sat Feb 22, 2014 10:27 pm

Дэмбээ, Пау 2 хамт гарахаараа дундаа бол идэж уудаг шд, ялангуяа Сандротой гарах юм бол бүр гоё бие биенээ сайн нөхөөд тоглодог. даанч урд хэд маань л жоохон одгүй байгаад байгаа болохоос.
The Future is bright, The Future is Lilywhite
User avatar
NikkEi_Hotspur
Lilywhite
 
Posts: 4961
Joined: Fri Nov 13, 2009 5:28 pm
Location: нарнаас хойшхи 3 дахь гараг дээр

Re: Бразилийн шигшээ баг

Postby Saiza » Thu Mar 06, 2014 9:08 am

5-0.. Нэймар Хэттрик.
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Бразилийн шигшээ баг

Postby Барнаба » Thu Mar 06, 2014 9:13 am

Неймар-н хэттрик, Оскар, Фернандиньо нарын гоемсог гоалуудаар South Africa-г бут ниргэлээ. Фернандиньо энэ тоглолт, энэ гоалоороо ирэх зун гараанд гарах тун хэрэгтэй тоглогч гэдгээ харууллаа. Фрэд маань бас яахвээ, гоалын дамжуулалт хийлээ. Урд хэд сайн ажиллалаа, одоо ингээд ДА-даа марш гэнэ дээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby UULAA » Thu Mar 06, 2014 9:27 am

Image
Image
Image
boom
UULAA
Юм юмны фэн
 
Posts: 2259
Joined: Mon Jul 18, 2011 2:30 pm
Location: Mongolia

Re: Бразилийн шигшээ баг

Postby El Payaso » Thu Mar 06, 2014 10:33 am

Энэ ядаг пацаан бэ?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Бразилийн шигшээ баг

Postby champion » Thu Mar 06, 2014 10:52 am

гэнэт талбай дээр гүйгээд гараад ирсэн. тэгээд хамгаалагч нар талбайгаас гаргах гэж байтал неймар гүйж очоод багийнхаан дээрээ авчраад бөөн юм болох шиг болсон.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Бразилийн шигшээ баг

Postby Алтангэрэл » Thu Mar 06, 2014 1:22 pm

Barca
User avatar
Алтангэрэл
Culé
Culé
 
Posts: 3155
Joined: Tue Dec 21, 2010 11:38 pm
Location: FC Barcelona

Re: Бразилийн шигшээ баг

Postby Барнаба » Thu Mar 06, 2014 1:28 pm

Гэснээс энэ эвэй өмсгөл ёстой ганган харагдаж байна лээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby Kopite » Thu Mar 06, 2014 1:57 pm

Эхний үе шартайгаа тоглоод 2- дээр өмсгөлөө солижээ.
User avatar
Kopite
 
Posts: 477
Joined: Thu Mar 21, 2013 2:11 pm

Re: Бразилийн шигшээ баг

Postby Барнаба » Thu Mar 06, 2014 8:57 pm

Сколари: Манай баг бэлэн

Image

Фифа.ком: 2014 оны ДА эхлэхэд ердөө 100 өдөр л үлдээд байна. Бразил цомын төлөөх өрсөлдөөнд бэлэн үү?
Сколари: Бидний төлөвлөж байгаагаар үзвэл Бразил бэлэн. Бүх зүйл нарийн төлөвлөгдсөн, зөв зам дээрээ байна. Хэрэв бид төлөвлөснийхөө дагуу явбал бүх зүйл бидний талд шийдэгдэнэ.

Фифа.ком: Бразилчууд финалд ялагдахыг бүтэлгүйтэл гэж үзэх байх. Та үүнтэй санал нийлэх үү?
Сколари: Би бүхэлд нь өөрөөр харж байгаа. Надад нилээд их туршлага бий. Аварга эсвэл финалд хүрээгүй ч фэнүүдээрээ алга ташуулдаг тийм нөхцөл байдалд байж үзсэний хувьд энэ бүхэн илүү багийн тоглолт, гүйцэтгэлээс шалтгаалдаг гэж үздэг. Гэхдээ хэрэв та Бразил шиг багт байгаад ДА-д оролцож байгаа бол хүн бүр л та нарыг цом өргөнө гэж таамаглана. Бид аварга болох ганц зорилгын төлөө л зүтгэж, ажиллаж байна. Бид нутагтаа тоглон, өөрсдийн чадвараа ашиглан зорилгоо биелүүлэх болно. Хэрэв бид бүтэлгүйтвэл энэ нь өөр баг биднээс илүү л тоглосон гэсэн үг дээ.

Фифа.ком: Талбайдаа тоглох учир багт чинь ирэх дарамт хэр их нэмэгдэж байна?
Сколари: Бразилд 2 дах удаагаа ДА зохиогдох гэж байна, тиймээс хүлээлт мэдээж маш өндөр байна. Учир нь өмнөх тохиолдолд бидэнд зорьсондоо хүрэх боломж байсан ч ашиглаж чадаагүй болохоор тэр байх. Гэхдээ энэ удаад бид мөн л тэмцээнд түрүүлэх ганц зорилготой хүчтэй өрсөлдөгчидтэй тулна.

Фифа.ком: Танд Евро2004-д Португалыг удирдан финалд хүрээд Греек-д хожигдож байсан туршлага бий. Тэр ялагдлаас та юу сурч авсан бэ?
Сколари: Энэ их хэрэгтэй туршлага болсон. Надад одоо талбайн эздийн хувьд финалд олон мянган дэмжигчдийнхээ өмнө хэрхэн тоглох, цом өргөхийн тулд хэрхэн тоглолтонд оролцох талаар илүү сайн тактик, санаа бий. Бид олон мянган дэмжигчдийнхээ өмнө тоглохдоо тааламжтай байна гэдгийг мэдэж байна, гэхдээ хэрэв бид хожигдвол илүү их шаналах учраас мөн зэрэгцээд бид хянамгай, няхуур байх хэрэгтэй.

Фифа.ком: Та хэсгийн шатанд учраа таарах Мексик, Камеруун, Хорват зэрэг багуудыг хэр зэрэг үнэлж байна?
Сколари: Хорват сайн хөлбөмбөг тоглодог, туршлагатай баг. Тэдний тоглолтын хэв маяг нь Өмнөд Америкийн багуудынхтай төстэй. Тэд бөмбөгтэй их сайн харьцаж тоглодог. Тэд одоо Английн хэв маягийн тоглолтыг цаашид үзүүлэхгүй байх, учир нь Хорват илүү өндөр түвшинд, илүү үр дүнтэй тоглолтонд уусч. Камеруун бол Африк-н нэг төлөөлөл болсон баг. Бид тэднээс тодорхой хэдэн зүйлсийг таамаглаж байдаг, нэг бол тэд бүхнийг гайхшруулна үгүй бол юу ч хийхгүй. Мексик-н хувьд бидний тивийн өрсөлдөгч баг. Тэд өндөр түвшний хөлбөмбөг тоглодог. Бразил-Мексик-н хоорондын тоглолтын талаар маш урт түүхийн хуудас бий. Тэд үргэлж зальтай өрсөлдөгчид байдаг.

Фифа.ком: Тэгвэл эдгээр багуудын тоглолтын хэв маяг нь ерөнхийдөө Бразил-д тустай гэж үзэж байна уу?
Сколари: Тийм, учир нь бид ч тэр хэв маягаар тоглохыг илүүд үздэг болохоор тэр. Бидний хувьд өөрсдөдтэйгээ ижил хөлбөмбөг тоглодог багуудын эсрэг тулах үргэлж сонирхолтой, амар байдаг. Бразилчууд өөрсдийнхөөс нь өөр буюу анти-хөлбөмбөг хэлбэрийн хэв маягаар тоглодог багуудын эсрэг ер нь тааруу тоглоод байдаг талтай. Бидний хувьд Испани шиг багуудын эсрэг тоглох нь илүү амар бөгөөд стрессгүй, биеийн хүчний асуудалгүйгээс гадна өөрсдийн дасал болсон эрч хүчтэйгээр орох боломжтой юм.

Фифа.ком: Өнөөгийн Испани болон Барселона-н амжилт, ялалт нь дэлхийн хөлбөмбөгийг богинийн дамжуулалттай тоглолтонд уусахад нөлөөлж байна уу?
Сколари: Миний бодлоор өнөөгийн Барселона-н тоглогчдын ур чадвар нь аажим аажмаар өөр бусдыгаа сайжруулсаар ирж. Одоо бол хүн бүр л үүнийг яаж, хэрхэн бий болов гэж судалж байх шиг байна, гэхдээ ийм төрлийн хөлбөмбөг нь зөвхөн хязгаарлагдмал цаг хугацаанд л амжилтыг авчирч чадна байх. Сүүлийн хэдэн арван жилд хүмүүс Италийн болон Германы хөлбөмбөгийн арга барилыг маш нарийвчлан судлаж байсан үеүүд бий. Дасгалжуулагч болгоны хувьд дээрх хэв маягуудыг өөр өөрөөр харж, шинжиж, тэднээс давуу чанаруудыг нь суралцаж байдаг.

Фифа.ком: Та Арабын улсуудад ажиллаж байсан, дэлхийн хөлбөмбөгийг маш сайн мэднэ. Азийн эсвэл Африк-н ямар нэг баг ирэх ДА-р шуугиан тарина гэж бодож байна уу?
Сколари: Тохиолдлын сюрприз уу, тиймээ. Гэхдээ Ази, Африк-н ямар ч багийн хувьд тэмцээнд түрүүлэх нь маш хэцүү байх болно. Учир нь уламжлалт хөлбөмбөгийн хүч, чадал үргэлж илүү давуу талтай байх болно. Туршлагатай багууд өөрсдөдөө илүү хүчтэй бүрэлдэхүүнийг агуулж байдаг ба энэ нь тэдний амжилтанд хүрэх боломжийг нь ихэсгэж байдаг. Европын ч юмуу Өмнөд Америкийн тооцооноос гадуур байгаа 1-2 баг тэмцээнд түрүүлэх магадлалтай, харин Ази, болон Африк-н ямар ч багийн хувьд ийм боломж байгаа гэж бодохгүй байна.

Фифа.ком: Та уламжлал, түүх агуулсан тэр шигшээдийн нэгнийх нь дасгалжуулагч. Та түүхийг хэрхэн ашиглаж тоглогчиддоо мотиваци өгөх вэ?
Сколари: Бид тоглогчдоо шигшээ багтайгаа юу хийж бүтээгээд байгааг нь болон юу хийж чадахийг нь харуулж, ойлгуулах болно. Өнгөрсөнд Бразилийн шигшээ багууд алтан дагиныг яаж хүртсэн, ямар үүрэг даалгавар, мөн чанар, итгэл зүтгэлээр авчирсныг ойлгуулна. Тоглогчид маань талбай дээр гараад өөрсдийн онцгой ур чадвартаа хүч нэмэх тэр итгэлийг нь бид өгөх болно.

Фифа.ком: Таныг 2002 онд Бразилтай хамт ДА болох үед таньд олон гайхамшигтай тоглогчид байсан, Кафу, Р.Карлос, Ривалдо, Роналдиньо, Роналдо гэх мэт. Өнөөгийн энэ баг өмнөх баг шиг чинь хүчирхэг байж чадах уу?
Сколари: Энэ ерөөсөө зөвхөн авьяас чадварын харьцуулалт биш юмуу даа. 2002 оны баг өнөөгийнхийг бодвол илүү туршлагатай баг байсан. Аа харин одоогийн баг маань маш их хүсэл тэмүүлэл, эрч хүчийг агуулж байна. Өмнөх багийн хувьд магадгүй багийн туршлага нь хамгийн шийдвэрлэх хүчин зүйл байсан байх. Гэхдээ хэн мэдлээ, эрч хүч, хүсэл тэмүүлэл энэ удаад илүү чухал байх ч юм билүү?

Фифа.ком: ДА ирэхийн зэрэгцээ зохион байгуулалтын, барилга байгууламжийн, улс төрийн гээд маш олон асуудлууд улам өссөөр л байна. Та энэ бүгдэд ер нь хэр зэрэг анхаарал хандуулж байна?
Сколари: Би, манай багийнханы хувьд энэ бүх зүйлд анхаарлаа сарниулахгүй, автахгүй байхыг хичээж байгаа. Мэдээж хүмүүс бидэнд нөлөөлж байна, гэхдээ бид өөрсдийгөө үүнээс салгаж, зөвхөн тоглолтондоо, талбай дээр бүх анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хүн бүр л өөр өөрийн гэсэн үзэл бодолтой байгаа байх, гэхдээ яг одоо тоглогч бүр шигшээдээ дуудагдсан зорилгынхоо төлөө бүх анхаарлаа хандуулах ёстой.

Фифа.ком: Бразил-д анх ДА зохиогдох үед та ердөө 2 настай байсан...
Сколари: 1950 оны финалд Бразил тоглож байсан талаар би ерөөс санадаггүй. Олон хүмүүс Уругуай-д ялагдсан ялагдлын талаар гашуун дурсамжтай байдаг нь мэдээж хэрэг. Гэхдээ би үүнтэй санал нийлдэггүй. Тэр финалд тоглосон Бразил тоглогчид бидэнд ялалтын замын хаалгыг зааж өгч биднийг зөв замд оруулсан гэж хувьдаа боддог. 1950 оны ДА-н талаар би тоглогчиддоо үүнийг хэлдэг.

Фифа.ком: 7 сарын 13нд орон нутгийн цагаар 16:00 цагт та юу хийж байх вэ?
Сколари: Тэгэхээр, финал тэр өдөр товлогдсон гэдгийг мэдэж байна. Тиймээс, хэрэв финал 16:00 цагт эхэлбэл би тоглолтонд бэлдээд, баяр баясгалан, хүсэл тэмүүлэл, найдвар, эрч хүчээр дүүрсэн улсынхаа төрийн дууллыг сонсож байх болно, Бразилийн ард түмний болон тоглогчдын маань хувьд ч адилхан.
Last edited by Барнаба on Fri Mar 07, 2014 11:10 am, edited 2 times in total.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests
cron