by poseidon » Mon Jul 12, 2021 1:33 pm
Энэ залуус яахав... Кейн л их гоё тоглогч юм даа. Сити рүү явчихаасай. 24 он гэхэд Кэйний хувьд сүүлийн дайралт болох юм байна.
Саяны тоглолтод анхнаасаа Маунтыг гаргахгүй оронд нь Сака, Санчо хоёрын нэгийг гаргаад сэлгээрээр 60 дээр Грийлишээ оруулчихгүй гэж бодлоо. Бас данхар толгойт Магуайр өнөөдөр ямар муу байваа. мань хүн хамгийн олон ашиггүй дамжуулалт, цөлсөн бөмбөгийг хийх шиг болохын. Пикфордоос айж байсан хаа очиж маш сайн байлаа. Миний хувьд хамгаалалтад данхар л муу тоглоод байх шив дээ.
Цаашдаа ер нь дундын шугаманд Бэллингэм, Райс, Калвин Филипс гурваас сонгох юм байна доо. Баруун зүүн хамгаалалт бол хахаж цацсан авъяасууд байна. Төв дээр ойрын 4 жилдээ Магуайр, Стөүнс гарчих байх. Хаалгачаар цаашдаа Хэндэрсон №1 болох биз дээ. Фөүдэн харин санасныг бодоход олигтой байж чадсангүй. Гэхдээ л хол явах бацаан даа... Урд Кейн, Стерлинг, Сака, Грийлиш нар гэж бодоход 24 он хүртэл асуудалгүй байх.
Сая Лэстэрийн Харви Барнес байсан бол гэж бодлоо. Бас л гоё дайчин тоглолттой шүү дээ.
Харин Маунт, Рашфорд нар бол Ваткинс, Тамми, Винкс, Маддисон нар шиг худал болно биз дээ. Ингэсгээд замхрах байх.
Ерөнхийдөө бол их л гоё баг бүрдээд байна даа. Ирэх жилийн ДАШТ, дараагийн Германд болох Еврогоор тус бүрт нь шөвгийн 4-т хүрчих болов уу гэж мөрөөдөх юм. ахаха