Бразилийн шигшээ баг

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby El Payaso » Sat Jul 03, 2010 6:28 pm

уг нь манайтай ривалри ч гэсэн би бразилийн шигшээг нэг их үзэн ядаад байдаггүй байсан юм... харин копа америка 2007 финалд манайхыг нухсанаас нь хойш ёстой үзэн ядах болсон... хэтэрхий заваан бохир тоглодог хогийн болчихсон байсан л даа... гэхдээ үйл явцаас илүү үр дүн чухал гэдэг философийг би өөрөө ч үгүйсгэж чадахгүй... даан ч тэгээд Дунгагийн хувьд нөгөө үр дүн нь гарсангүй дээ... сайхан байна... ийм хөгийн хамгаалдаг баг хожигдсонд...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Makaveli » Sat Jul 03, 2010 7:48 pm

Бадруул wrote:Дунга нөхөр 23 тоглогчоо дуудахаасаа эхлээд д алдцан л даа. Ронние, Пато, Адриано, Шүд мэтийн дан одуудыгаа мартчихсан.Тэрнийхээ горыг амслаа.

Үүнээс ганц Патог л Нилмарын оронд авч явах байсын, түүнээс бусад нь бол худлаа болчихсон гарууд л даа. Нэгэнт үеэ өнгөрөөсөн гарууд юугаа хийх вэ. Танай англичуудыг харалдаа, цаасан дээрх тоглогчдын нэрсийг харвал аварга авчихмаар гарууд. Багийн эв нэгдэл гэж бас байна. Дан одууд аваад түрүүлнэ гэвэл духлаа шүү. Саяын тоглолтод бол Ван Боммеллоос болж ихэнх нь шатах шив дээ. Яагаад улаан өгөөд хөөхгүй байсанд нь шүүгчийг бол хараагаад л байлаа. Мелогийн овнгоал бол өөрийнх нь буруу биш, Сезарийн алдаанаас болсон. Нэгэнт хожигдсон улсууд ямар ч анализ хийгээд нэмэргүй дээ. Дунгаг л битгий хөөгөөсэй билээ. Уул нь энэ багийг сайн зангидсан дасгалжуулагч шүү. :grin:
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Sat Jul 03, 2010 8:02 pm

Дунга чинь 4 жилийн гэрээ нь дуусч бгаш тээ... Тэглээ ч өөрөө ажлаа өгнө гэдгээ хэлсэн бгааа
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Saiza » Sat Jul 03, 2010 8:05 pm

Ван Боммел л манайхныг яг довтолгоо эхлэнгүүт л унагаад бсан.. Шүүгч харин үүнд нь яагаач үгүй... Шар ч бхгүй шүү...
Хараал идсэн тамхийг ч татахгүй... Хараал хэлэхгүй... Муу бодохгүй... Муухай зүйл хийхгүй... Тэнэхгүй... Тэнэгтэхгүй...
User avatar
Saiza
НБА сонирхогч #81
НБА сонирхогч #81
 
Posts: 18128
Joined: Tue Jul 28, 2009 5:52 pm
Location: Шинэ Монголын Спортын Ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Rosso Neri » Sat Jul 03, 2010 9:03 pm

Одоо Леонардо дасгалжуулагч болох байх даа. Тэгээд Пато Роналдиньо 2ийн юу чаддагийг харуулна даа.
A New Hope!
User avatar
Rosso Neri
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 2069
Joined: Wed Dec 09, 2009 8:01 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Буучин » Sat Jul 03, 2010 9:09 pm

Бразилчууд хангалттай л олон түрүүлсэн Ард түмэн шүү дээ. Түрүүлж үзээгүй улсууд зөндөө л байна шүү дээ. Юундаа гонсойдийн .Дэлхийн 5 удаагийн аварга байж.
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Бамбууш » Sat Jul 03, 2010 9:17 pm

Нилмар чинь Англитай нөхөрсөг шаахад баллаж байсан л даа.. хожлын гоолыг хийсэн.. Хэрвээ Холландыг шаасан байсан бол тэд бараг аварга гээд зогсож байх байсан.. Яаж ч муулсан дургүйцсэн Хүн сармагчингууд бол энэ Көлбөмбөгт хамгийн аймар гарууд гэдгийг над шиг гар үгүйсгэж чадахгүй л дээ. Гэхдээ Ронниэ, Пато хоёртыг авч явсан яваагүй л байх байсан гэж би бодож байна.. Энэ дундаж гарууд чинь элдэв том амбицтай гаруудын хажууд нэг эмх цэгцтэй, өөрийгөө бодохгүй багаа бодсон нэг тийм идэвхитэй мэрийлттэй тоглож байсан.. Энэ жилийн шигшээг харахад, Цезарь, Кака, Майкон, Алвес, Лусио за тэгээд Робино.. Бусад нь бол тэгээд дундаж л гарууд.. Элано гэмтдэг л тактикад нь их нөлөөлсөн гэж үзээд байгаа.. Цаадах чинь бас л юмтай гар..
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Miro Klose » Sat Jul 03, 2010 9:27 pm

юмтай гэдэг нь мэдрэл муутай гэсэн үг үү
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Чуугий » Sat Jul 03, 2010 11:50 pm

Olzii wrote:Ер нь бол ХӨЛБӨМБӨГИЙН БУРХАН ТЭНГЭР гэж байна аа байна, гараараа гоол хийцэн нөхдүүдийг бол шийтгээд л байна, тэр Франц яалаа, танайх бас яалаа :ногоон:


Одаа танай ээлж ирж.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby J@x » Sat Jul 03, 2010 11:56 pm

Бадруул wrote:Дунга нөхөр 23 тоглогчоо дуудахаасаа эхлээд д алдцан л даа. Ронние, Лукас, Пато, Адриано, Шүд мэтийн дан одуудыгаа мартчихсан.Тэрнийхээ горыг амслаа. Пато л гэхэд Нилмараас хамаагүй дээр, элийрсэн балайрсан Элано, өөр хэн хэн ч билээ гаруудаас Ронние арай өөр тоглолт үзүүлэх байсан байлгүй дээ. Манай Лукасыг хэрэв дуудсан бол сая Голланд дээр алж байгаа даа. Мелогоос л дээр шаах байсан даа.... Аурелиог бас дуудаагүй. Яг үнэндээ танайд манай хүн шиг кросс хаядаг, фрий кик цохьдог хүн байх ч үгүй... :RD

Лаануудаа гэж :ногоон:
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Чуугий » Sun Jul 04, 2010 12:06 am

Legendary Striker Ronaldo Tells Felipe Melo - Don't Come Back To Brazil
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby o_baatar316 » Sun Jul 04, 2010 12:10 am

Яаая Бразилд очвол шууд алуулна айн...
User avatar
o_baatar316
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
БАРСА & ГОЛЛАНД ФЭН
 
Posts: 3550
Joined: Thu May 25, 2006 1:20 am

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Буучин » Sun Jul 04, 2010 12:13 am

2014 онд Бразилчууд Голландуудыг хорхойтой араандаа зууна гээд хүлээгээд сууж байна даа. 4жил ч хол байна даа , хол байна даа
User avatar
Буучин
Буучин
Буучин
 
Posts: 3532
Joined: Fri Jun 25, 2010 5:59 pm
Location: SF

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby haka » Mon Jul 05, 2010 12:51 pm

Нутагтаа бол лаана шдээ. Харж байгаарай.
Рио де Жениорогоос та нар луу мэндчилнээ
Samba Kings
User avatar
haka
Kopites
Kopites
 
Posts: 3348
Joined: Tue May 15, 2007 11:04 am
Location: Улаанбаатар

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby LeMoN » Mon Jul 05, 2010 12:54 pm

Чуугий wrote:Legendary Striker Ronaldo Tells Felipe Melo - Don't Come Back To Brazil


Юве-д гаргаж байсан аашаа яаг гаргасан л даа тэр улаан авдаг бол

Хэнэггүй гар шиг байгаан
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6213
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Makaveli » Mon Jul 05, 2010 4:27 pm

Бразилийн хөгжөөн дэмжигч амиа хорложээ.

Амиа хорлосон этгээд уг нь Африкийн Гаити улсын иргэн хэдий ч Бразилийн хөлбөмбөгийн шигшээ багийн үнэнч хөгжөөн дэмжигч нь байжээ.

Гэтэл хайртай баг нь шөвгийн дөрөвт Голландын шигшээ багт хожигдсоны дараагаар тэрбээр амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан байна. тэрбээр тоглолт дууссаны дараагаар гудамжинд гүйн гарч машины дугуйн дор орсон гэнэ. Энэ хэрэг долдугаар сарын хоёрны өдөр Порт-о-Пренс хотын ойролцоохи Нереттад болсон байна.

Амиа алдсан хөгжөөн дэмжигчийн нэрийг нууцалж байгаа бөгөөд тэрбээр 18 настай аж.
AFP агентлагийн тэмдэглэснээр Бразилийн шигшээ багийг Гаитигийн олон иргэн дэмжиж байсан бөгөөд энэ багийн ялалт бүрийг гаитичууд гудамжинд гаран хөл хөдөлгөөнтэй тэмдэглэж байжээ.
Голландтай хийсэн тоглолтонд бразильчууд 1:2 харьцаатайгаар хожигдсон. Эхний үед Бразилийн тоглогч Робиньо оноог нээсэн бол завсарлагааны дараагаар голландчууд хоёр гоол оруулан ялалт байгуулсан.
ShuuD.mn
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby spain man » Mon Jul 05, 2010 4:48 pm

Барнабадаа санаа зовчлоо лол...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Realist » Mon Jul 05, 2010 6:21 pm

Гайти чинь төв Америк штдээ, амиа хорлосон ч юмуу, явжгаад машинд мөргүүлсэн юм бишүү?
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Nomer 10 » Tue Jul 06, 2010 10:41 am

Хүний аватарыг шургаж байгаад солиулчихдаг овоо гар танайхан дунд байнаа. Хожигдож сурах хэрэгтэй шд.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Цоомоо » Tue Jul 06, 2010 11:10 am

Дунгаг Жуниньо "Доменекээс ялгарах юмгүй нөхөр" гэсэн байна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16728
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Makaveli » Tue Jul 06, 2010 12:56 pm

БРАЗИЛИЙН БАГТ ӨӨРЧЛӨЛТ ОРНО

Өмнөд Африкт болж буй ДАШТ-ий шөвгийн найман багийн тоглолтоос Бразилийн шигшээ баг хасагдана гэж хэн ч тооцоолж байгаагүй билээ. Тус баг энэ жилийн аварга болно гэсэн таамаг хүртэл байсан ч тэднийг нисдэг холландууд нутаг буцаасан юм.

ДАШТ-ийг хэт эрт орхин хөгжөөн дэмжигчдийнхээ урмыг хугалан Бразилийн шигшээ баг нутаг буцан тус багийн дасгалжуулагч Дунга болон түүний туслахууд ажлаасаа халагдсан байна. Бразилийн хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Рикардо Теиксеира энэ талаар ням гарагт албан ёсоор мэдэгджээ. Дунга болон түүний туслах дасгалжуулагч Иоржино, зааварлагч Америко Париа, багийн эмч Хосе Луиз Рунко нар ням гарагт Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүнээс гарч, ажлаа хүлээлгэн өгчээ. Ингэснээр Бразилийн шигшээ багийн дасгалжуулагчийн бүрэлдэхүүнийг дахин шинэчлэхээр болж, долдугаар сарын сүүлч гэхэд Дунгагийн ажлыг хүлээн авах дасгалжуулагчийг тодруулах юм. Бразилийн "Палмеирас" клубын шинэ дасгалжуулагч Луис Пелипе Сколари хуучин ажлаа хүлээн авна гэсэн ам дамжсан яриа гарчээ. Гэсэн хэдий ч тэрбээр шинэ клубтээ бүх анхаарлаа хандуулан ажиллана гэдгээ мэдэгдсэн байна. "Би Бразилийн шигшээ багийг дасгалжуулах төлөвлөгөө байхгүй ч 2014 онд эх орондоо болох ДАШТ-д шигшээ багаа дасгалжуулах сонирхолтой байгаа. Гэхдээ 2012 он хүртэл Бразилийн дасгалжуулагчаар ажиллах боломжгүй" гэж Сколари хэлжээ.

Харин ажлаа хүлээлгэн өгсөн Дунга өөрийн дараагийн хүнээр Сколариг сонгох хэрэгтэй гэжээ. "Би багаа ялагдалд хүргэсэн учир ажлаа хүлээлгэн өгч байна. Таван удаа дэлхийн аваргаар тодорсон Бразилийн шигшээ багийг дасгалжуулахад хамгийн тохиромжтой хүн бол Сколари" гэж Дунга хэлсэн байна.

Бразил улс 2014 онд хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах эрх авсан бөгөөд тус улс 1950 оноос хойш анх удаа энэ арга хэмжээг эх орондоо зохион байгуулахаар болжээ. Тиймээс эх орондоо болох ДАШТ-д тус баг сайн тоглож, аварга болохыг хүсч байгаа юм.

Бразилийн шигшээ баг 2010 оны хөл бөмбөгийн ДАШТ-ээс эрт хасагдсанд хагас хамгаалагч Фелипе Мелог тус багийн хөгжөөн дэмжигчид буруутгажээ. Тус шигшээ багийнхан ням гарагт Рио Де Жанейро хотод ирэхэд Мело хөгжөөн дэмжигчдийн шүүмжлэлийн гол бай болсон байна. Мелог нисэх онгоцны буудлаас гарахад нь хөгжөөн дэмжигчид нь хараан зүхэж, эмх замбараагүй байдал гаргахыг завдсан учир түүнийг хамгаалагчаар хүрээлүүлсэн байна.

Шөвгийн наймд Бразилийн шигшээ баг Холландын багтай тоглоход Мело эхний гоолын дамжуулалтыг өгсөн ч хоёрдугаар хагас үед санамсаргүй байдлаар өөрийн хаалгандаа гоол оруулснаас гадна Холландын тоглогч Арьен Роббений хөл дээр гишгэн спортын бус алдаа гарган талбайгаас хөөгдсөн билээ. Түүний энэ тоглолт нь хөгжөөн дэмжигчдийнхээ бухимдлыг ихээхэн хүргэн Холландын багт ялагдсан гол буруутан гэж түүнийг зэмлэх болжээ.

С.Отгонбаяр
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby *R9* » Tue Jul 06, 2010 2:14 pm

Nomer 10 wrote:Хүний аватарыг шургаж байгаад солиулчихдаг овоо гар танайхан дунд байнаа. Хожигдож сурах хэрэгтэй шд.


Админы аватарыг хэн өөрчилдийн өөрөө харин жинхэнэ сонин юм ярьдаг байнаштэй. Тэгээд хэн нь солиод байгаа юм.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby spain man » Tue Jul 06, 2010 2:37 pm

Сколари л гэж яригдаад байгаа бололтой... Эргэн ирэлтүүд дэмий санагдах боллоо... Нутагтаа авч чадахгүй бол жинхэнэ хэцүү юм болно... Шигшээд одоо Герман шиг шинэ шижигнэсэн залуучууд гарч ирэх хэрэгтэй байна даа...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13582
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby Чуугий » Tue Jul 06, 2010 2:38 pm

Леонардог болгох хэрэгтэй шдээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Алдарт Бразилын шигшээ баг....!

Postby El Payaso » Tue Jul 06, 2010 2:46 pm

spain man wrote:Сколари л гэж яригдаад байгаа бололтой... Эргэн ирэлтүүд дэмий санагдах боллоо... Нутагтаа авч чадахгүй бол жинхэнэ хэцүү юм болно... Шигшээд одоо Герман шиг шинэ шижигнэсэн залуучууд гарч ирэх хэрэгтэй байна даа...

Ер нь какагаас хойш супер тоглогч нэг их төрсөнгүй юу танайхаас...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40732
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

PreviousNext

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron