"La Furia Española"

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: "La Furia Española"

Postby A-Nightmare » Mon Jul 15, 2024 6:29 am

Hol bombogiin DNA hen ch guitsehgui uuchilaaraai
Goal for this season: Triple the treble
User avatar
A-Nightmare
 
Posts: 1250
Joined: Mon Dec 16, 2013 12:09 pm
Location: Camp Nou

Re: "La Furia Española"

Postby PrOXy » Mon Jul 15, 2024 10:10 am

Нэг испани гар ингэж бсн санагдав. Англичууд хөлбөмбөгийг зохиосон, италичууд пастаг, бид нар фиэстаг зохиосон гэж бсан кк

Ямар ч олон рекордуудыг хийв дээ. Родри, ольмо, ламин, нико, күкү нар тэмцээний турш онцгой сайн блаа шт. Нэмээд капитаног дурсах ёстой. анх удаа л түүнийг хараасангүй үнэндээ. Өмнөх еврогоор хоншоортой бсан бол финал харагдаж л бсан. Энэ тэмцээнд жинхэнэ ахлагч шиг блаа даа.

Лучо бол энэ багийн эхлэл шүү. Да ла фуэнтеггийн зүсмийн хувиас хүртэх эрхтэй л хүн.

Ламинийг арай л хөөргөад бж магадгүй. 30 дугаартай 17-той Месси галактико мадридыг чанаж бсныг сануулах юун. Тэр тавцан бол бас л том онцгой үзэгдэл...

Никогий эхний гоол яг л ди мариагийн дашт-ын гоол шиг санагдсан. Яг л таарсан ганган финиш блаа. Ямалын бөмбөгөө хүлээг авч бгаа хэсэг, өөртөө зай гаргаж буй, талбайгаа бэлдэж бгаа нь бол 17 -той гэмээргүй л блаа даа.

Оярсабалын мандах цаг ирсээн. Маш сайн довтлогч их л дутуу үнэлэгддэг бсан.

Педриг гэмтээд гарахад Испанийн евро ингээд дуусчихав уу л гэж харж блаа. Ольмо бол аврагч юмаа. Өмнөх евро дээр ч чирсэн... Халиловичийн хавчуурганд шидсэн гэж бодохоор л ккк..

Миний бодлоор испани итгэл үнэмшилдээ их үнэнч бна л даа. Бие хаа гэлгүй, толгой тархины эргэлтийг л илүүд үзээд бна. Чави, иниеста, сильва, навас, сеск, касорла гээд л баахан бие бялдар онцгойгүй тамирчид нэгэн үе гаргасан. Бүгд л тус тусын багтаа домог, онц чухал тамирчид бж чадсан. Тэдний нурууг харж өссөн дараа үеийнтамирчид байрлал хамааралгүйур чадвараас гадна, тархи толгойн эргэлтийг анхөарч бна л гэж харах юм.

Албан бус финал ер нь германтай л болчихсон гэж санагдсан даа. Хамгийн гоё формтой 2 баг хэт эрт тулсан. Жинхэнэ гал гарсан. Кроосыг шүүгч хөөж чадахгүй булзөйруулаад л кк.. германчууд бол ирэх тэмцэээнд чансаагаа харуулах бх.
Франц бол уналттай бх шиг. Ид үедээ бмаар юм гэтэл бүр маш тааруу бсан. Мбаппегийн бэртэл бол шалтаг биш л бх
Англи бол гол фаворит гээд орилоод бсан. Яаж финал хүрэв ээ... Анх удаа нөхдүүдийг пеналти цлхиж цааш шалгарахыг харлаа...
Хөлбөмбөг үзэж эхэлнээе хойш анх удаа ийм сул италийг харлаа даа. Тэр фрискони бмлүү залуу хамгаалагч л орчмн үеийн хөлбөмбөгч бх шиг. Ер нь итали их л хоцрогдсон юмуу, ямар ч бэлтгэлгүй юмуу бүр дэндүү муу бсаэ. Яаж хорватыг мулталснн юм бол. Нөгөөх нь еврод ёндоогүй тулдаа л хасагдав уу даа.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4475
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: "La Furia Española"

Postby kayo » Mon Jul 15, 2024 11:47 pm

Яг л бодсон юм бичиж. Мэсситэй ч гэхдээ одоо хэнийг ч харьцуулах аргагүй л дээ, тасарчихсан хүн. Ямалыг бол харьцуулах хэрэггүй юм байгаан, гадуур л яриад байгаа болохоос, гэхдээ жоохон хүүхэд гэхэд үнэхээр зөрүү гаргасан. 17-тэй хүүхэд 4н дамжуулалт, 1 гоол хийсэн гэхээр л.

Испани тэгээд хэдий өөр өөр багаас дан танихгүй шахуу залуучууд дуудагдсан ч гэсэн систем нь суучихсан болохоор анги байна, бараг бүх испанийн баг бөмбөг эзэмшиж тоглодог болчихсон болохоор хэнийг ч дуудсан системийн тоглогч байж чадаж байна, энийгээ ч харууллаа. Мората сайн байсан, хэдий гоолдож чадахгүй байсан ч яг л системийн тоглогчийн үүргээ биелүүлсэн.

Англи тэгэхэд эсэргээрээ нөгөө л хэдэн үхрийн эвэр, дасгалжуулагчаа солиод ч гавихгүй байхоо, яг л нөгөө өөр, өөр багт, өөр өөр системээр тоглодог улсууд яаж ч олон жил хамт тоглосон гар хөлөө олохгүй хэвээр.

2026 онд Гави, Педри дунд Родритой нэмэгдээд урдаа Олмог хуурамч 9 дээр тавиад тогловол финал хүртэл явна шүү.

Родриг МВП авсанд баярлалаа, үнэхээр хамгийн андеррэтэд тоглогч байсан, дунд бүх л юмийг хийж, багийн балансыг барьж байсан. Фабиан харин үе үе бөмбөг өөрийн талд алдаж алах гээд байхад гол засаж байсан хүн нь Родри, дунд шугамд бүх юмийг барьсан. Сүүлд Зүбимэнди гарч ирээд бас гоё тоглочихсон, манайхтай байнга холбогдоод байдгийн, тоглолтыг нь өчигдөр л харлаа, бас л мундаг залуу байна шүү. Хоёр дугаар хагаст ёстой аюулгүй аваад явсан.

Хамгаалалтанд л хамгийн их санаа зовж байсан, олигтой том нэр байхгүй гэж айж байсан, франц хослол харин мундаг байлаа шүү, сонин юм шүү, тэгээд францын шигшээ нь дан африк гаралтай тоглогчоо түлхүү дуудаад шигшээдээ гологдсон цэвэр франц гаралтай нь испанийн шигшээд мандаад, ккк. Нэмээд Карвахал, Куко, Уно гурав найдвартай байлаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8947
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: "La Furia Española"

Postby meesh » Tue Jul 16, 2024 1:44 pm

Баяр хүргэе ээ, үнэхээр галзуу байлаа.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9120
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Previous

Return to Олон улсын хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 22 guests
cron