Page 1 of 14

Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Sun Aug 08, 2010 9:32 am
by Khosoo
Манай гарагийн спортын хамгийн том арга хэмжээ хөлбөмбөгийн ДАШТ өндөрлөөд сар хүрээгүй байхад Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудад НТВ телевизийн зүгээс ахин нэг том бэлэг барих гэж байна. Учир нь, тус телевизийн хамт олон Европын хөлбөмбөгийн топ-3 лигийн нэг Германы Бундеслигийн эрхийг албан ёсоор авч, 10 сарын туршид спортын хорхойтнуудад хүргэхээр болоод байна. Энэ талаар НТВ телевизийн спортын редактор И.Отгонбаатар тодруулга хийлээ.

С: Юуны өмнө танай телевизийн спортын албаны үйл ажиллагааг товч танилцуулна уу?

От: НТВ телевизийн алба 2006 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өдөр тутмын 15-20 минутын мэдээллийн хөтөлбөрөөр гараагаа эхэлж байсан. “Бээжин хүрэх зам” томоохон төслийг БТСГ-тай хамтран хийж, Бээжинд өрсөлдсөн тамирчдаа сурталчлахад хувь нэмрээ оруулсныг тв үзэгчид санаж байгаа байх. Манай алба өнгөрсөн хугацаанд Бээжингийн Олимпийн наадам, ФИФА клубуудын ДАШТ болон УЕФА-гийн Аваргуудын лиг зэрэг спортын томоохон арга хэмжээг шууд дамжуулж, мөн Ванкуверийн Өвлийн Олимпийн наадам, Өмнөд Африк-2010 хөлбөмбөгийн ДАШТ, боксын ДАШТ болон хөнгөн атлетикийн ДАШТ, уран гулгалтын ДАШТ зэрэг уралдаан тэмцээнийг тоймлон хүргэсэн билээ. Ер нь бид дэлгэрэнгүй болон мэргэжлийн анализтай мэдээлэл болон тайлбараар үзэгчдийн спортын мэдлэгт дусал ч болов нэмэр оруулахыг зорьж ажилладаг.

С.Өнгөрсөн улиралд манай нэгэн телевиз Английн Премьер Лигийг шууд дамжуулан хүргэсэн. Танайх тэдэнтэй өрсөлдөх үүднээс Бундеслигийг авахаар болов уу?

От: Саяхан өндөрлөсөн хөлбөмбөгийн ДАШТ манай оронд тус спортыг эрчимтэй хөгжихөд үлэмж түлхэц үзүүлж, үзэгчдийг хөлбөмбөгийн спортыг улам ихээр сонирхоход томоохон хувь нэмэр оруулсан. Манай телевиз шинэ улирлын программаа өөрчлөх хүрээнд спортод илүү түлхүү анхаарал тавихыг зорьж, гадаад харилцаагаа өргөжүүлэн, хөлбөмбөгийн спортын тэмцээнийг албан ёсоор үзэгчдийн хүртээл болгох тал дээр ажиллаж байна. Үүний хүрээнд бидний ажиллаж буй нэг төсөл бол Германы Бундеслиг юм.

С: Германы Бундеслигийг арай дэлгэрэнгүй танилцуулна уу?

От: Энд эхлээд нэг танилцуулга маягийн хэдэн зүйл хэлье. Германы Бундеслиг нь Европ төдийгүй дэлхийн түвшинд ТОП-3-т багтдаг нэр хүндтэй спортын арга хэмжээ. Хөлбөмбөгийн 2006 оны ДАШТ-д зориулагдан баригдсан Германы цэнгэлдэх хүрээлэнгүүдийн уур амьсгал давтагдашгүй гэдгийг хөлбөмбөгийн хорхойтнууд санаж байгаа байх. Эдгээрээс гадна Бундеслиг нь эдийн засгийн хувьд Европ төдийгүй дэлхий дахинд ашигтай ажилладаг цөөн хэдэн лигийн нэг гэдгийг тодотгох нь зүйтэй. Германд одууд тоглодоггүй гэж зарим нэг нь хэлэх байх. Гэхдээ өргүй хүн баян, өвчингүй хүн жаргалтай гэдэг. Бундеслигийн 18 клубээс өртэй баг бараг байхгүй. Харьцуулахад, Английн ПЛ-ийн клубуудын 70 хувь нь өртэй ажилладаг. Ийм байсны ачаар Бундеслигийн клубуудын түвчин жигд, улмаар АШТ бусад топ лигээс илүү өрсөлдөөнтэй явагддаг. Тиймээс ч энэ лиг нь цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн тоогоор Английн Премьер Лиг, Испанийн Ла Лиг, Италийн Серия А зэрэг нэр хүндтэй АШТ-үүдийг хол ардаа орхиж, салбартаа тэргүүлдэг.

Ла Лиг, Сери А зэрэг Европын топ лигүүд байгаа. Тэдгээрийг бус Германы лигийг сонгох болсон шалтгааныг хэлбэл: Испанид Барса, Реал Мадрид гэсэн хоёрхон агуу баг байдгаас гадна тоглолтын цагийн хуваарь нь манайхтай таарахгүй байгаа. Италийн хувьд бол нэг үе бага ДАШТ гэгддэг Сери А-гийн багууд хамгаалсан, уйтгартай тоглолттой тул бид Бундеслигийг сонгосон юм.

С: Танай телевиз Бундеслигийг хэрхэн дамжуулах талаар мэдээллийг уншигчдад хүргэнэ үү?

От: Бундеслигийн 2010-2011 оны улирал 8-р сарын 20-нд эхэлж, 5 сарын сүүлээр дуусна. Манай телевиз 34 тойрог бүрээс тус тус 3 тоглолт шууд дамжуулах хүргэхээс гадна тойрог бүрийн урьдчилсан тойм, мөн тоглолтуудын тоймыг хүргэж байх болно.

Бундеслигийн төлөөлөлтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр манай телевиз удаан хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байгаа.

Германы АШТ-д УЕФА-гийн Аваргуудын Лигийн цомын 4 удаагийн эзэн Байерн Мюнхен багаас гадна Хамбург, Шальке 04, Боруссия Дортмунд, Вердер Бремен, Хамбург болон Штутгарт зэрэг Европын хүчтэй клубууд өрсөлддөг. Эдгээр багт Арьен Роббен, Рууд Ван Нистельрой, Марк Ван Боммель зэрэг Голландын супер одод, мөн өнгөрсөн ДАШТ-ийн шилдэг залуу тоглогч Томас Мюллер, Реал Мадрид-аас 50 сая еврогоор үнэлэгдсэн Мезут Өзил, ДАШТ-ийн бүх цагийн шилдэг мэргэн буучдын нэг Мирослав Клозе, өнөө цагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Франк Рибери, Испанийн домогт Рауль Гонсалес Бланко, ДАШТ-д харамсалтайгаар оролцож чадаагүй Германы шигшээ багийн ахлагч Михаэль Баллак болон бидний таних олон алдартай тоглогч хүчин зүтгэж байгаа. Хөлбөмбөг бага зэрэг гадарладаг хүн бүрт эдгээр тоглогч танил. Тиймээс шинэ улирлын Бундеслигийг одгүй гэж хэлж болохгүй. Өрсөлдөөн нь ч урьд жилүүдийнхээс ширүүсэн төлөвтэй байна.

Эдгээр агуу тоглогчдыг эгнээндээ багтаасан 18 багийн 100 гаруй тоглолтыг бид 10 сарын туршид үзэгчдийн хүртээл болгохыг зорьж байна. Энэ дашрамд таныг болон танай байгууллагыг хамтран ажиллахыг уриалж байна.

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Sun Aug 08, 2010 10:52 am
by [AMATORY]
Сери А, Ла Лигийг муухай хийжээ :grin: . Амны зоргоороо ярих юм

[Бундес сонирхдоггүй ч гэсэн үздэг болох нь дээ]

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Sun Aug 08, 2010 11:52 am
by MJ
Гоёо гоё хужаа тайлбартай болохоор сств5 аар үзхээр жоохон кайфгүй бдаг бсан........
Энэ улиралаас Бүндэс лиг сайн үзнээ, түрүү улирал хэсэг үзэх гэж оролдсон тун сонихролтой санагдсан шүү

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Sun Aug 08, 2010 1:09 pm
by chukcha2002
нтв-ийнхэнд амжилт хүсээд л үзээд суугаад байна даа.

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Sun Aug 08, 2010 6:10 pm
by Popuz_LYON
2 тайлбарлагч нь тайлбарлаж байхдаа баахан худлаа юм яриад байх юмаа

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Sun Aug 08, 2010 6:59 pm
by chelsea_richie
гараад эхэлциймуу? Попуз лион хулаа яриад байна уу?

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Sun Aug 08, 2010 7:32 pm
by ABC
хааяа худлаа ярьх зүгээр шдээ. биенд сайн...

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Sun Aug 08, 2010 7:40 pm
by Gunnerz
эл классикогийн үеээр шаагаад байсан 2 байна лээ тийм тайлбартай нээрээ явахгүй дээ

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Mon Aug 09, 2010 10:13 am
by haka
Гарч эхлээгүй байхад нь тайлбарыг нь голоод авсан кккк.
Сая Супер Покал гаргаж байхад, цаана нь оросууд юм яриад байна лээ. :ногоон:

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Mon Aug 09, 2010 11:14 am
by Devil 7
Тэр нэг залуу нь лав Ла лиг нтр-г гайгүй л мэддэг юм шиг санагдсийшд

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Tue Aug 10, 2010 9:51 pm
by Popuz_LYON
Шааал худлаа

За яахав Жоохон Сэргэлэн тайлбарлавал ядаж

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Wed Aug 11, 2010 2:32 pm
by *R9*
[AMATORY] wrote:Сери А, Ла Лигийг муухай хийжээ :grin: . Амны зоргоороо ярих юм

[Бундес сонирхдоггүй ч гэсэн үздэг болох нь дээ]


Харин ч үнэн үгийг цөөн хэдэн үгээр хэлсэн байнашүүдээ.

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Wed Aug 11, 2010 4:26 pm
by Ricardokaka
гоёоо гоё.3 лиг үзээл жаргах нь дээ

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Wed Aug 11, 2010 6:37 pm
by Mojul
НТВ спортын сэтгүүлч ажилд авна гэж зарлаад байна. Бундесийнхан очиж ТВээр дамжуулж буй ажилд оролцож болмоор юм шиг.

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Wed Aug 11, 2010 6:45 pm
by Билгүүдэй
Ла лиг мэддэг гэдэг чинь лав Билгүүн бх. Тэр гайгүй мэдлэгтэй ч тайлбар нь нэг тиймэрхүү.

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Sat Aug 14, 2010 3:33 pm
by Cornerback
тоглолтийн хуваари?

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Sat Aug 14, 2010 4:38 pm
by fond
Амралтын өдөрийг уйдахааргүй л өнгөрөөхийн байна даа.. Ла лига , Бундес лиг, Премьер лиг гээл...

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Sat Aug 14, 2010 4:40 pm
by Буучин
fond wrote:Амралтын өдөрийг уйдахааргүй л өнгөрөөхийн байна даа.. Ла лига , Бундес лиг, Премьер лиг гээл...

Амралтыг өдөрүүдыг харин гэртээ хийсэн бүтээсэн зүйлгүй өнгөрөөх гээд л байх шиг...ккк

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Sun Aug 15, 2010 5:31 pm
by focus_mn
Бундэслигийн ихэнх тоглолтууд Амралтын өдрүүдэд манай цагаар 21:30, 23:30, 00:30 болно. Тэгэхээр манайхны хувьд үзэх цаг сайхан таарах байх. Одоогоор эхний хэдэн тойргийн хуваарь гарчихсан байгаа. Хувиарыг эндээс үзээрэй:
http://bundesliga.com/de/liga/matches/2010/index.php

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Sun Aug 15, 2010 10:04 pm
by Eternity
амжилт!

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Sun Aug 15, 2010 10:09 pm
by Amgaa
Амраад ирэхэд хөлбөмбөгийн хувьд хамгийн гоё мэдээ нь энэ байлаа :-D

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Mon Aug 16, 2010 8:50 am
by haka
Өнгөрсөн 2 улирлын аварга болох
02.00 Германы Бундеслига / Байерн М – Вольфсбург / /шууд/ тоглолтоор Бундеслиг эхлэх нь ээ. :eek:

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Mon Aug 16, 2010 12:15 pm
by focus_mn
Тийм байна,
Баасан гаригийн хуваарь:
21.45 Бундеслига: Тойргийн өмнө
02.00 Германы Бундеслига / Байерн М – Вольфсбург / /шууд/

Бямба гариг:
11.35 Германы Бундеслига / Байерн М – Вольфсбург / давталт
00.15 Германы Бундеслига / Хамбург – Шальке 04 / /шууд/

Ням гариг:
12.55 Германы Бундеслига / Хамбург – Шальке 04 / давталт
23.15 Германы Бундеслига / Боруссия Д – Байер Л / /шууд/

Раул вс. Нистэлрой бас Баллакынхаа тоглолтыг үзэхэнэ сайхандаа

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Mon Aug 16, 2010 1:27 pm
by haka
Давталтыг нь гаргана гэдэг нэг давуу тал шүү :eek:

Re: Бундеслиг НТВ телевизээр…

PostPosted: Fri Aug 20, 2010 9:46 pm
by Amgaa
Одоо тойм нэвтрүүлгэ гарах гэж байна