Сэдвээ ганц эргэе дээ. зав их муутай байлаа...
Сүүлийн сар гарангийн хугацаанд баг маань бас давгүй үр дүнгүүдийг аваад явж байна... Ерөнхийдөө бол муугүй шүү, багийн тоглолтууд ч тэр ихэнхдээ гоё ойлголцож довтолж тоглож байна, Экичи, Арна 2 их гоё болж ирж байна... харин хамгаалалт л үе үе манараад байгаа талтай... гэхдээ сүүлд Налдо ирж бүр Штуттгарт-г хожиход үнэтэй хувь нэмэр оруулж клийн-шийт хийснийг харвал бас ч гэж нөөц бололцоо бидэнд байна гэж үзээд байгаа... мань Бразил залуу маань Штутт-тай тоглохын өмнө багтаа тус хүргэмээр байгаагаа хэлж байгаад л гоалдсон... энэ эрчээрээ хамгаалалтаа аваад яваасай...
Өмнөх тоглолтын өмнө Боруссиа-н өөр нэгэн баг болох Mönchengladbach-д 5-0 дуулдийм даа... гэсэн чинь тэд чинь үнэхээр бас энэ улирал шал анги тоглолтыг харуулж байгаа баг байна лээ... уул нь тоглолтын эхэн үед харилцан довтлолцоод адилхан л алалцаж байсан чинь тэгээл яацийн гэмээр юу юугүй гоалууд ороод эхэлсэн дээ... гэхдээ тэр хүнд хожигдлын дараа хүснэгтийн дээхнэ яваа Штуттгарт-г хожсон нь үнэхээр том сэргэлт боллоо...
За тэгээд одоогоор хүснэгтийн дээгүүр олон баг зэрэгцэн яваа ч манайх байраа хадгалж үлдэх, мөн дээшээ ч ахих боломж бусдыг бодвол илүү их байна гэж үзээд байгаа... бид чинь энэ улирал ердөө ганц лиг-тээ л үзэж байна шүү дээ...
Харин одоо Байерн-тай Аллианз-д нь үзнэ... Тэд энэ улиралд үнэхээр мундаг байсан ч гол хөдөлгүүр Швайни-г гэмтсэнээс хойш ер нь л дэгэн догонтой тоглолт үзүүлээд байгаа... энэ үе дээр нь таардаг их авууштай зүйл боллоо...
Багийн ахлагч Фритц маань "Байернчууд Бундэслиг-н оргилд байгаа, бүрэлдэхүүн нь мундаг... гэхдээ бидэнд итгэл найдвар бий, бид тэнд үл үзэгдэгч шиг байхгүй байх болно" гэж.... Харин Хант "Мэдээж бид тэнд очих үед тэд зарим талаараа илүү мөн фаворит баг нь байх болно, гэхдээ Байерн бол ялагдашгүй баг биш" гэж...
Багийн мэнэжэр Аллофс Байерн-тай хийх тоглолтонд ялалт байгуулж чадна гэж итгэж байгаа гэнэ... Тэрээр "Бид өмнө нь хүнд ялагдал амссан ч сая гайхалтай ялалт байгуулсан, баг зарим зүйлээр илүү их сайжирсаар л байна... Харин Байерн хожигдоод байна, энэ харьцуулалт бидэнд сэтгэл санааны давуу байдлыг бий болгоно... Бид Мюнхэн-д ялж чаднаа" гэж...
Мөн энэ хагассайнд Бундэслиг-н 2 шилдэг мэргэн буучдын тулаан болох нь... Пизарро маань энэ улирал 11 гоалтой яваа бол Гомэз 13 гоалтой явна... Харин Пизарро энэ хагассайны тоглолтонд оролцох нь эргэлзээтэй юм даа... Шааф түүний өвдөгний бэртэл хэр зэрэг эдгэсэн, фит байгаагаас нь шалтгаалж тоглуулах эсэхээ шийдэх биз дээ...
Харамсалтай мэдээ байгаа нь Вийзэ-н аав нь өнгөрсөн байна... тэрээр Мюнхэн руу явахааргүй болж... түүний оронд залуу хаалгач Сэбастиан Миэлтц дахин орлох бололтой... Мань эр яахав муугүй авьяас чадвартай юм байна лээ, намар хэдэн тоглолтонд харсан... том багийн талбай дээр гээд зарим нэг зүйлээс шалтгаалаад бүр л манарчихгүй бол Вийзэ-г нээх үгүйлүүлэхээгүй байна байх гэж итгэж байна...