LIVERPOOL FC 2024-2025: 1st Year of Arne Slot!!!

Будант Албионы хөлбөмбөгийн лигээр аялах булан

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: LIVERPOOL FC 2024-2025: 1st Year of Arne Slot!!!

Postby Chin-T-Mac » Wed Sep 25, 2024 8:23 am

АЛ-ийн хэсгийн шат 2 тоглолт нэмэгдсэн, 2, 3 дугаар багийн холимог тоглогчдоор үзэх байх...
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8340
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: LIVERPOOL FC 2024-2025: 1st Year of Arne Slot!!!

Postby gremlin » Thu Sep 26, 2024 10:50 am

Шөнийн тоглолтоос анзаарсан зүйлс хэд байна.
- Арнэ Шлот тоглогчдод тоглолтын хэмнэл маш чухал гээд яриад байсан учиртай байж. Салах, Мака, Робо 3-ыг сэлгээгээр оруулж ирдэг юм даа. Би бүр гайхсан. Салахыг 60 хавьцаа оруулсан.
- Куртис Жонс бөмбөг эзэмшилт, туулт, тогтоолт бол ярих юмгүй сайн боловч шийдвэр гаргалт үнэхээр тааруу. Өчигдөр хэд хэдэн удаа бөмбөгнөөсөө 0,5 секундын өмнө салчихсан бол тоглолт 5-1 биш 7-1 ч юм уу болж болохоор л байлаа.
- Эндог туршлагатай хүн тайван, цэгцтэй гоё тоглож байна. Цаашид 2 цомын тоглолтод бараг бүгдэд нь гараанд гарах байх.
- Гакпо Алварэз улаан авдагаас хойш гоол хийх гэж үнэхээр чичирлээ. Хүссэнээ ч авлаа. Ер нь үзүүр дээр биш жигүүртээ хамаагүй сайн юм байна.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Re: LIVERPOOL FC 2024-2025: 1st Year of Arne Slot!!!

Postby gremlin » Sun Sep 29, 2024 2:34 am

Чононууд анхны хожилоо талбай дээрээ авах гэж их хичээлээ дээ. Фэнүүд нь багаа хэтэрхий шахаад яаруулаад байгаа санагдлаа. Тэрнээс дэмжлэг бол гоё байна.
Лхагва гаригт тоглолттой байсан болохоор нэлээд зуураатай үзлээ. Конатэ, АБ 2 ойлголцсонгүй гоол алдаад буцаагаад дор нь нөхлөө. Иймэрхүү тоглолтоос яаж ийж байгаад 3 оноогоо авах нь л чухал байдаг юм доо. Хэцүү тоглолтоос гэмтэл бэртэлгүй гараад болоо болоо.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл
User avatar
gremlin
 
Posts: 2932
Joined: Mon Dec 03, 2007 11:41 am
Location: Эх нутагтаа

Previous

Return to Английн Премьер Лиг

Who is online

Users browsing this forum: No registered users and 25 guests