Сайн байна уу эрхэм гишүүдээ.
2017 оны Спортын Цонх лиг 2018 оны 4-р сарын 22-ны Бүтэн сайн өдрийн өглөө 9 цагаас эхэлж 6-р сарын 10-ны Бүтэн сайн өдрийн 13 цагт дуусна. (Эхлэх болон дуусах хугацаа аль аль нь 7 хоногоор хойшилж магадгүй)
“СПОРТЫН ЦОНХ ЛИГ 2017” хөлбөмбөгийн тэмцээний заавар
НЭГ. Тэмцээний ерөнхий нөхцөл
1.1. Спортын цонх форумын гишүүдийн хүсэл сонирхлыг дэмжиж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулан өрсөлдүүлж, аврага багийг тодруулахын хамт тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлэх, улмаар хөлбөмбөгийн спортыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх, суртачлахад үндсэн зорилго оршино.
1.2 Лигийн дундуур Супер цомын аварга, Бүх оддын тоглолт болон бусад тэмцээнүүд зохион байгуулагдана.
1.3 Тэмцээнд 8 баг оролцох ба баг бүр менежертэй байна. Менежер нь өөрөө тоглолтонд оролцоно. Менежер нь мөн дасгалжуулагч, багийн ахлагчаа баг дотроосоо томилно.
1.4 Тамирчин бүр 8 долоо хоногийн тоглолтонд оролцох боломжтой. Тэмцээний хураамж 25000 төгрөг.
1.5 Тоглолт бүр 1 тоглолтын комиссионер, 3 талбайн шүүгч, 1 статистикч явагдана.
Тоглолт 1 үе 12 минутаар бохир цагаар 2 үе явагдана. Шүүгчийн мэдлийн нэмэлт цагтай.
ХОЁР. Тэмцээний удирдлага, зохион байгуулалт
2.1. Тэмцээнийг Спортын цонх форумаас томилогдсон зохион байгуулах түр хороо удирдан зохион байгуулна.
2.2. Тэмцээн нь 2016 оны 4 дүгээр сарын 30-ны 09:00 цагаас 5-р сургуулийн хөлбөмбөгийн талбайд эхлэн явагдана.
2.3. Тэмцээнийг зохион байгуулах түр хорооноос томилсон, сургалтанд хамрагдсан шүүгчид шүүн явуулна.
2.4. Тэмцээн хөлбөмбөгийн дүрмийн дагуу явагдана. Нарийвчилсан заалтууд: 1. Отон тоглолтын дүрэм үйлчлэхгүй 2.
ГУРАВ. Тэмцээний журам
3.1. Тэмцээнд оролцох багууд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
• Баг нь 18-иас дээш насны 14-өөс багагүй тоглогчидтой байна.
• Талбай дээр хаалгачыг оролцуулаад нийт 8 тоглогч тоглоно.
• Тэмцээнд тодорхой шаардлагыг хангасан мэдүүлгийн дагуу оролцоно.
• Баг нь нэг ижил өнгийн хувцастайгаар тэмцээнд оролцоно. Тоглогч заавал шилбэний хамгаалалттай байх ёстой бөгөөд метал товруу бүхий гуталтай тоглохыг хориглоно.
3.2. Тоглолтын хугацаа 12 минутаар 2 үе байна. Тоглолтын цаг бохироор явагдах бөгөөд шүүгчийн мэдлийн нэмэлт хугацаатай.
3.3. Тэмцээний бүх тоглолтонд цагийн хуваарийг хатуу баримтлах бөгөөд багууд хуваарьт заасан цагаас наад зах нь 10 минутын өмнө тоглоход бүрэн бэлэн болсон байна. Хуваарьт цагийн дагуу талбайд гараагүй болон 6-аас цөөн тоглогчтой байвал тухайн багийг 3:0-ийн харьцаатайгаар хожигдсонд тооцож, хожлын оноог эсрэг багт өгнө.
3.4. Шар болон улаан хуудсаар торгуулсан тоглогчийг 1000, 3000 төгрөгөөр торгох бөгөөд торгуулийн мөнгийг тушаагаагүй тохиолдолд дараагийн тоглолтонд оролцуулахгүй.
3.5. Тоглолтын дундуур солилцоо хязгааргүй хийгдэх боломжтой ба талбайн шүүгчид мэдэгдэж тоглолтыг зогсоолгүй солилцоог хийнэ. Тоглолтоос солилцоогоор гарсан тоглогч эргэж тоглолтонд орох боломжтой. Солилцоог явуулахдаа Талбайг чөлөөлж буй тоглогч талбайгаас бүрэн гарсны дараагаар талбайд орж буй тоглогч орно.
3.6. Хажуугийн шугамаар бөмбөг талбайг орхисон тохиолдолд бөмбөгийг толгойн араас гараар шидэж талбайд оруулна.
3.7. Тэмцээний үеэр архи, дарс хэргэлсэн тоглогчийг тэмцээнээс шууд хөөнө.
3.8. Багийн удирдлагууд дараах асуудалд тамирчидын анхаарлыг хандуулбал зохино. Үүнд:
• Тэмцээний үеэр хөлбөмбөгийн талбай, зүлэг, тоног төхөөрөмж, эд хогшлын бүрэн бүтэн байдал, ариун цэврийг сахина. Тодорхой бүсээс дотогш тамхи татхыг хатуу хориглоно.
• Тэмцээний үеэр хөлбөмбөгийн талбайн эргэн тойронд үзэгчид, тамирчид согтууруулах ундаа хэрэглэх, согтуурах, танхайрах, зодолдох, хэрүүл маргаан гаргахыг хориглох ба хэрэв баг тамирчид нь ийм байдал гаргасан бол тэмцээнээс хасах, үзэгч, хөгжөөн дэмжигч иргэдийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж зохицуулна.
• Тэмцээний үеэр баг тамирчдын зүгээс талбайн шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж элдэв зүй бус үйлдэл гаргахыг хориглоно. Тоглолтын явцад гаргасан талбайн шүүгчийн шийдвэр эцсийн шийдвэр байна.
3.9 Багуудын оноо тэнцсэн тохиолдолд хоорондын тоглолтыг харна. Хоорондын тоглолт тэнцсэн тохиолдолд гоолын зөрүүг харна.
Дөрөв: Ирцийн асуудал
4.1 Тухайн тоглох баг нь талбай дээр 8-аас доош 6 буюу түүнээс их хүнтэй тоглох ирцтэй бол тухайн жилийн лигийн тэмцээнд анх ороогүй драфтын сүүлийн 10-аар сонгогдсон гишүүдээс сонгон авч багийн ирцийг гүйцээнэ.
4.2 Хэрвээ тухайн тойргийн тоглолтод дээрхи 10 гишүүд ирээгүй эсвэл оролцох боломжгүй тохиолдолд өрсөлдөгч баг нь менежерүүдтэй хэлэлцэн бусад багаас тоглогч сонгон багийн ирцийг бүрэн болгоно.
4.3 Ирц хүрээгүй багт орж тоглох тоглогч нь эсрэг багийх нь тоглогч биш байна.
Тав: Шинэ гишүүдэд тавигдах шаардлага
5.1 Форумд бүртгүүлж форм бөглөсөн байх, бичлэг хийсэн байх (
http://www.sportnews.mn/forum/viewtopic.php?f=12&t=9282)
5.2 Форумын гишүүний найз байх
5.3 Энэ бол улс бүсийн чанартай том тэмцээн биш уур омгоо дараад сурчихсан байх шаардлага тавина.
5.4 Ёс зүйн асуудалгүй, талбай дээр бусад тамирчидтай эе эвийг эрхэмлэх, спортын зан чанар, сахилга баттай байх (ямар нэг байдлаар тэмцээн дундуур асуудал үүсгэвэл багийн менежерүүд хэлэлцээд тэмцээнээс шууд хасах хүртэл арга хэмжээг авна)
5.5 Цаашид форумдаа идэвхитэй байх
5.6 Хураамжаа төлсөн
5.7 Хөлбөмбөгийн дээд лигт тоглож байсан болон тоглож байгаа тамирчин биш байх
Тав: Хариуцлага
5.1 Тоглолтын явцад спортын бус авир гаргасан, зүй бус үйлдэл хийсэн, ёс зүйгүй аашилсан тоглогчийг багуудын менежерүүдийн түвшинд хэлэлцэн хариуцлага тооцно.
5.1.1 Хариуцлага тооцох хэлбэр нь сануулах, тоглолт өнжих торгууль, мөнгөн торгуул, тэмцээнээс хасах байна.
Зургаа: Шагнал
6.1 Лиг зохион байгуулагчаас дараах шагналыг олгоно.
1 дүгээр байр медаль, үнэ бүхий зүйл, цом
2 дугаар байр медаль, үнэ бүхий зүйл
3 дугаар байр медаль, үнэ бүхий зүйл
6.2 Шилдэг тоглогчдыг шалгаруулах
6.2.1 Шилдэг тоглогч: Спортын цонх форум лигт оролцогч бүх гишүүдийн санал асуулгаар тодруулах.
6.2.2 Шилдэг довтлогч: Хамгийн олон гоол оруулсан тоглогч
6.2.3 Шилдэг хагас хамгаалагч: Бүх гишүүдийн санал асуулгаар тодруулна
6.2.4 Шилдэг найруулан тоглогч: Хамгийн олон оновчтой дамжуулалт өгсөн тоглогч (Хамгийн олон гоол оруулсан тоглогч болсон бол дараагийн тоглогчийг шалгаруулна)
6.2.4 Шилдэг хамгаалагч: Хамгийн олон тоглолтонд clean sheet хийсэн тоглогч. Статистик ижил хэд хэдэн тоглогч байвал бүх гишүүдийн саналаар тодруулна.
6.2.5 Шилдэг хаалгач: Хаалгаандаа хамгийн бага гоол алдсан үзүүлэлтээр шалгаруулна. Хэрэв энэ үр дүн тэнцвэл хэдэн тоглолт хаалгандаа гоол алдаагүй статистикаар шалгаруулна. (Цөөхөн тоглолтонд хаалгач хийсэн үзүүлэлттэй бол шалгаруулахгүй)
6.3 Ивээн тэтгэгчдийн шагнал: Бүх номинациудын шалгаруулалтыг спорт цонх форумын лигт оролцогч гишүүдийн олонхийн саналаар шалгаруулна. Шалгаруулалтыг лигийн сүүлийн хоёр тойргийн хооронд санал асуулга хэлбэрээр явуулна. Баг бүрээс тав хүртэл гишүүнийг нэр дэвшүүлнэ.
6.3.1 Хамгийн цэвэр, шударга тоглолттой тоглогч: Тэмцээнд ашиглаж буй бөмбөгөөр шагнана. Ивээн тэтгэгч: Реалист – Жерси Зоне дэлгүүрээс
6.3.2 Багт хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан тоглогч: Дуртай жерсигээр нь шагнана.
Ивээн тэтгэгч: Реалист – Жерси Зоне дэлгүүрээс
6.3.3 Шилдэг, шударга шүүгч шагнал: ........шагналыг ивээн тэтгэх хувь хүн, байгууллага хайж байна хэхэ. Ивээн тэтгэгч: ............... шагналыг ивээн тэтгэх хувь хүн, байгууллага хайж байна хэхэ
6.3.4 Тэмцээний шилдэг гоол шагнал: ........шагналыг ивээн тэтгэх хувь хүн, байгууллага хайж байна хэхэ. Ивээн тэтгэгч: ............... шагналыг ивээн тэтгэх хувь хүн, байгууллага хайж байна хэхэ
6.3.5 Баг бүрт багийнх нь фото зургийг бэлэглэнэ.
Ерөнхий нөхцөлүүдээ сануулая: Дараа нь сүүлд уншаагүй нтр гээд юм болдог болохоор
1. Багийн менежер бүх хураамжийг авч ЗБ-д шилжүүлнэ.
2. Драфт хийсэн багаар тэмцээнд оролцох ба солилцоо наймааг драфт хийгдсэний дараа хийхгүй.
3. Солилцоо наймааны цонх лиг эхлээд 3 дах долоо хоног дууссаны дараагийн долоо хоногт эхлэнэ.
4. Солилцоо наймааг ижил түвшинд сонгогдсон тоглогч хооронд хийнэ. Жишээ нь Драфт 2-оор сонгогдсон бол драфт 2-ынхоо тоглогчтой.
5. Солилцоо наймааг 2 багийн менежерүүд тоглогч нар зөвшөөрсөнөөр хийнэ.
6. Тоглогч нараа шүүгч болон бусад багийн тамирчидтай хийх спортын ёс бус авир гаргахаас менежер хүн хамгаална.
7. Спортын ёс бус үйлдэл гаргасан тамирчинд менежерүүд болон ЗБ нарын зөвлөл хамтран шийтгэл ноогдуулна.
8. Бүх асуудалд менежер бүр 1 саналын эрхтэй дээр нь 9 дэх саналаар ЗБ оролцоно.
9. Менежер хүн 1 тоглолтын туршид багийнхаа бүх тоглогчдоо талбайд тоглуулах үүрэгтэй. Хамгийн багадаа 3 минут
10. Хүн дутуу багт драфтын сүүлийн 14-өөр сонгогдсон хүмүүс орж тоглож болно.
11. Драфтын эрх наймаалцахгүй. Сугалааг солихгүй. Наймааг зөвхөн наймааны цонхоор л хийнэ.
Корвинус баг