by Forza Juve » Fri May 28, 2021 1:34 pm
Элдэв санааг л тайлбарлахыг хичээлээ. Ингээд л туйлшраад байдаг шүү. Супер лигийг өмөөрөх, няцаах гэсэнгүй ээ. Ер нь ямар ч юм бусдын давуу талыг өөриймсүүлээд, сул талаа арилгаад, өөрийн онцлог үнэт зүйлсээ хадгалж явж л хөгжинө шүү дээ. АНУ-ыг шууд хуулах гэсэн зүйл яриагүй, зүгээр л ийм боломжууд байна аа л гэж байна. Алив юмнаас өө, шалтаг хайвал байнга л байдаг зүйл. Мэдээж том хот, жижиг хот, АНУ соёл, ПЛ соёл гэж байгаа.... маниус шиг арай толгойгүй хуулахаа бодоогүй л биз.
Тоёота чинь АНУ-гийн машин үйлдвэрлэлийг хуулаад, сайжруулаад, өөрийн онцлогыг тусгаад Кайзен, Lean Manufacturing гээд л явж дэлхийг тэргүүлсэн.
Супер лиг бас гарлаа гээд улсуудын лигийг орхих гээгүй, томчууд нь тэтгээд л оролцоод явна. Гол нь сүүлийн үед уйтгартай, гол фэнүүдээ цааш нь түлхээд шөвгийн 16-аас л сонирхол төрүүлдэг АЛ-ыг л шинэчлэх гэсэн алхам... энэ бол том өөрчлөлт, ӨӨРЧЛӨЛТӨД эрх баригч, хүмүүний угын мөн чанар дургүй.... гэхдээ УЕФА, эсрэг тал ингэж явж байгаад дундын шийдэл, хэн хэндээ болон нийт хөлбөмбөгт хэрэгтэй дундын шийдэл гарах л байх. Хөөрхий мань мэт шиг л сэтгэл хөдлөлөөр л гүйлдээд байлгүй, судалгаа дүгнэлт, харьцуулалтаа хийсэн л байх....
ҮНЭН ХУДАЛ, ДАЙСАН МАНАЙХ гэсэн туйлширалаа бүх зүйл дээрээ нааж, дүгнэх хэрэггүй дээ.