Дэлхийн аваргын хэсгийн тоглолтууд шувтрах шатандаа орж байна. Дөнгөж сая Канадчууд Финляндад буллитээр хожигдсоны улмаас хэсгээс гарах найдлага нь тасарлаа.
Америк, Латви, Германд хожигдсон хожигдлууд нь хэсгээс мултрахад хангалттай шалтгаан боллоо.
Энэ тэмцээний нээлт Казакстан. Тэд Фин, Латви, Герман гэсэн гол өрсөлдөгчдөө хожсон хирнээ Норвегид хожигдоод эргэлзээтэй байдалд орчих юм. Ашгүй Фин арай гэж Канадчуудыг хожиж амийг нь аварлаа.