Дэлхийд теннисний тэмцээн хэдэн зуугаараа зохиогддог. Өнгөц харах аваас тэдгээрийн учрыг олж ялгахад тун бэрх. Харин ухаж ойлговоос дээрх тэмцээнvvд нь гурван төрлийн ангилалтай бөгөөд тэрхvv зэрэг шатаас хамаарч тухайн тэмцээнд оролцох тоглогчдын чансаа хамаарна.
Тус зэрэглэлийн эхний буюу мэргэжлийн теннисний хамгийн доод зэрэглэлийн тэмцээн АТР-ийнх гэж нэрлэгддэг бол дунд шатыг нь “Супер цуврал” хэмээх. АТР-д бараг ихэнх тэмцээн хамаарч, “Супер цуврал”-д Цинцинатти, Гамбургийн гэсэн есөн тэмцээн л харъяалагддаг билээ.
Харин дээрх бvхний оргил болсон дөрвөн тэмцээн байдаг нь теннисний албан бус дэлхийн аварга хэмээгдэх “Уимблдон” болон Франц, Австрали, АНУ-ын нээлттэй тэмцээн юм. Энэ дөрвөлийг багцлаад “Их дуулга” гэж нэрийдэх ба өнө эртнээс зохиогдож ирсэн нэр хvндээрээ дээрх хvндтэй гуншинг авчээ.
Эдгээр Их дөрвөлийн түүх шастир гээд ярих юм бол барагдахгуй их юм байгаа ... Тиймээс
2008 оний Их Дуулгийн талаарх мэдээг эхэлж оруулая..
1 сард Мэльбурнд Австралийн нээлттэй тэмцээн явагдаж дуулиан шуугиантай өндөрлөсөн.
Чансааны номэр нэг , аваргаа хамгаалж байсан Рожэр Фэдэрэрийг буулган авсан Новак Жойкович эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд түрүүлсэн...
Федерер-Надалийн тэмцэл эрэгтэй ганцаарчилсан төрөлд өрнөх болоод хоёр жил болж байгаа. Гэтэл тэдний дундуур бас нэг серб хөндөлсөн нь Новак Жокович. Тэдний араас замнах итгэлийг олон нийт мөн Британийн Энди Мюррейд үүрүүлдэг ч тэрбээр одоогоор тэр төвшингөө харуулаагүй л байна. Харин Жокович дээрх гуншинд тохирох хүн гэдгээ Австралийн индэр дээрээс илтгэсэн юм. Тэрбээр хагас шигшээд өнөөгийн теннисний даяар дурсагдах дархан аварга Рожер Федерерийг гурван сетэд 7:5, 6:3, 7:6 (5)-аар хожин сар дамжин яригдах сенсаацийн эзэн болсон. Учир нь Новак швейцарь эрийг зүгээр ч нэг ялсангүй, бүр илт илүүрхэж тоглон эйс гээчийг олон олноор нь гүйцэтгэжээ. Рожер ийнхүү дийлдсэнээр 2003 оны “Уимблдон”-оос хойш анх удаа “Их дуулга”-ын шувтаргад шалгарч чадаагүй. Тэрбээр дээрх өдрөөс эхлэн “Их дуулга”-ын финалд нийт арван удаа үлдэхдээ ердөө ганц удаа буюу Рафаэль Надальд “Ролан Гаррос”-д хожигдсон.
Аваргын цом булаалдахаар тунасан удаахи дуулианы эзнээр Жо Вильфрид Цонга тодорсон билээ Тэрбээр Энди Мюррейг нэгдүгээр тойрогт, Максим Южныйг шөвгийн наймд хожсон дэвшилтэд үзүүлэлтээ Надалийг хагас шигшээд 6:2, 6:3, 6:2-оор ялсан амжилтаар ахиулан сүрийг үзүүлэв. Гэхдээ энэхүү үсрэлтийг нь Жоковичийнхтой адилтгавал учир дутагдалтай билээ. Нэгд, тэрбээр хэзээ ч том амжилт гаргаж байгаагүй, хоёрт, теннисчдийн хувьд ахмадад тооцогдох 25 насандаа “Их дуулга”-ын финалд шалгарсан нь түүний нөөц бололцоонд эсрэг үзүүлэлт болж буй.
“Их дуулга”-ын аль ч тэмцээнд Цонга мэтийн зурвасхан харвах бичил одод Налбандян, Багтадис, Филиппоуссис, Крайчекийн адилаар олон төрдөг. Тэд “Их дуулга”-ын тэмцээнд нэг түрүүлж эсвэл тийм удаа шувтаргад үлдсэн гэж хэлэх ганцхан үгтэй байсаар он цагийг элээдэг нь гарцаагүй баримт билээ. Тиймээс Жо-Вильфридийн энэ удаагийн гэнэтийн цойлолтын чансаа ирж буй шинэ улирлаас харагдах учиртай.
Харин эмэгтэйчүүдийн ганчаарчилсан төрөлд Мариа Шарапова сэрбийн Ана Иванович -г 7-5, 6-3 харьцаагаар буулган авч түрүүлсэн юм... Мария Шарапова 2006 оны намар “US open”-д түрүүлэхэд “сиймхийгээр гараад ирлээ” хэмээн амтай болгон шүүмжилж баисан. Гэтэл тэрбээр 2008 оны Австралийн тэмцээнд, магадгүй теннисний түүхэнд хамгийн хүнд давааг туулан хоёр жил хүлээсэн аваргын цомоо хүртсэн билээ.Шарапова Америкийн Дэвенпортыг хожин түүнд үргэлж дийлдсээр ирсэн хар цувралаа зогсоосон төдийгүй Энен-Арденний дараалсан ялалтаа дэлхийн дээд амжилтад хүрэх гэсэн эрмэлзлийг тасалдуулан том гавьяа байгуулсан. Түүгээр зогсохгүй, ганцхан жилийн дотор “Их дуулга”-д аваргалахуйц төвшинд хүрч төлөвшсөн Сербийн супер теннисчдийг буулган авч спортын амжилтын амт шимтийг мэдэрсэн билээ.
Тэгэхдээ дээрх топ теннисчдэд нэг ч сет алдаагүй нь дэлхийд данслагдах үзүүлэлт болсон. Энэхүү “Australian open”-ы анхны түрүү нь Шарапова хэмээх 20-хон настай бүсгүй орон зайгаа эзэлсэн хэвээр шүү гэсэн анхааруулгыг эсрэг байр суурьт нөхдүүдэд өгсөн. Мария 2006 оны “US open”-ы цом хүртсэнээсээ хойш том амжилт гаргаагүй тул серб хүүхнүүдийн үе, бельги теннисчний мандалт ирлээ хэмээн яригдахад хүрээд байсан юм.
за өндөрсөн Австралийн опэний талаар дурьдахад нэг иймэрхүү байна..
Яг одоо Paris - т Ролан Гаррос буюу Францын нээлттэй тэмцээн үpгэлжлэн явагдаж бараг дуусах тийшээ хандаж байна...
тэмцээний өмнө түрүүлэх магадлалтай хүмүүсийн жагсаалтыг Рафаэль Надаль тасархай тэргүүлж байсан.. Бооцооны хамгийн том конторуудын нэг “William Hill”-ийн статистикаас харахад 11 хүн тутмын 8 нь испани эрд бооцоогоо даатгасан байхад Рожер Федерерт 9 хөгжөөн дэмжигчдийн дөнгөж 4 нь итгэл үзүүлжээ.
Харин гуравдугаар байрт Сербийн Новак Жокович (5/1) явна. Ноднин жилийн өдийд теннисний ертөнцөд Надаль, Федерер гэсэн хоёр хүн л ноёлж байлаа. “Их дуулгууд”-д толгой дараалан ялдгаараа швейцарь теннисчин алдарших нь мэдээж. Харин Рафаэль түүнийг хашраадаг цорын ганц тоглогч учир олон фэнүүдтэй болсон.
Надаль Рожерийг “Ролан Гаррос”-т хоёр жил дараалан хожиж үүнийгээ бататгасан билээ. Ингэснээр Францын нээлттэй тэмцээн Федерерийн түрүүлж чадаагүй цорын ганц “Их дуулга” болсон билээ. Гэтэл тэдний ёс мэт болсон уулзалтыг тасалдуулах хүчтэн 2008 онд төрөн гарлаа. Тэр нь Жокович. Серб тоглогч ирээдүйн од хэмээн үнэлэгддэг авч энэ статусаа нэгдүгээр сарын “Australian Open”-д жинхэнэ утгаар нь харуулсан. Новак супер теннисчдийн супер уулзалтыг тасалдуулаад зогсохгүй тэмцээнд түрүүлэн тэдний зэрэглэлд хүрсэнээ албан ёсоор зарласан юм. Ингэснээр теннисний ертөнц “супер гурвалтай” болж, ойрын жилүүд гагцхүү тэдний ноёрхолд байна гэдэг тодорхой болов. Энэ ч үүднээс энэ жилийн “Ролан Гаррос”-ын бүх бооцоо зөвхөн дээрх гуравт тавигджээ.
Харин Надаль Жокович хоёр хагас шигшээд таарах нь. Учир нь Новак чансаагаараа гуравдугаарт бичигдсэн тул Рафаэлийн бүст хуваарилагдсанаар шувтаргад ногоон гэрлээр шалгарах боломж Рожерт нээгдлээ. Хэрэв швейцарь эр энэ тэмцээнд түрүүлж чадвал 2008 оны анхны “Их дуулга”-ын цомоо гардана. Тэрбээр дээрх ангиллын дөрвөн тэмцээний гуравт нь (нэг жилд) аваргалсан амжилтаараа Матс Виландерийн 1988 оны рекордтой зэрэгцдэг. Гэхдээ дээрх үзүүлэлтээ гурван жил дараалан давтсан гэдгээрээ тэрбээр швед теннисчнийг ардаа орхидог юм. Дашрамд сонирхуулахад Федерер Шведийн бас нэг домогт эр Бьорн Боргийн “Уимблдон”-д дөрвөн жил завсаргүй манлайлсан дээд амжилтыг 2007 онд тав болгон шинэчилсэн. Тэгвэл Надаль Боргийн бас нэг хосгүй үзүүлэлттэй зэрэгцэхээр зэхэж байна. Тэрбээр “Ролан Гаррос”-ын аварга цолоо хамгаалж чадвал тус тэмцээнд тэргүүлсэн тоогоо дөрөв болгох юм.
Энэ Ролан Гаррос ч дуулиан шуугианаар хомсдохгүй сайхан болж байна ...
Дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг Н.Давыденко Хорватын И.Любичичтэй тааран эхний хоёр сетэд 6:4, 6:2 харьцаатай илт илүүрхэж байсан ч 3:6, 2:6, 4:6-аар дараалан гурван сет алдан харамсалтайгаар тэмцээнийг орхилоо.
Уул нь би нилээн хол явна гэж боджийсан юм энэ эрийг ...
яг одоогийн байдлаар эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн хагас шигшээд , шөвгийн наймд Чилийн Фэрнандо Гонзалэзийг буулган авcaн номэр 1 Фэдэрэр , Францийн Монфилс -тэй учраа таараад байгаа бол/энэ Франц залуу Давид Фэррэр -г мулталсан гэж байгаа../
v
Нөгөө 2 хос болох Надаь Жойкович хоёрийн тоглолт хэн бүхний анхаарлийн төвд байгаа билээ...Энэ тоглолт ч үнэхээр гал гарсан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна.. миний хувьд Надалийг дэмждэг ...
v
За харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл ч ёстой гоё юм болж байна даа..
Хагас шигшээд 2 орос 2 Сэрби бүсгүйчүүд шлгараад байгаа бөгөөд ... Шигшээ тоглолт ОРОС - Сэрбийн тулаан болoх нь тодорхой болсон билээ..
Шөвгийн наймд нутаг нэгт Дементиева -г ниргэсэн Сафина шөвгийн дөрөвт хатуухан Боорцог Кузнецоваг буулган авах хэцүүхэн даалгавартай тулаад байна.... Кузнецова одоо чансааны 4 -т эрэмбэлэгдэж байгаа..
Уул нь би Шараповаг нилээн дэмжиж байсиймдаа..даанч Сафинаг барсангүй ...
v
харин нөгөө талын Сэрби хосын хувьд ёстой чөтгөр бүү мэд л болж байх шиг байна.. яджийхад хоюулаа чансааны 2 -3 т бичэгддэг .. энэ хоёрийн тоглолтыг ч амаа ангайгаа л үзэхээс өөр яахавдээ.. миний бодлоор АНА -д л найдаж байна..
v