by ARBAR » Thu Oct 18, 2012 1:39 pm
14. Jimmy Connors - Ivan Lendl
Тэд 36 таарсны 7 нь Их дуулгын тэр дундаа 2 нь Их дуулгын финалын тоглолт байдаг.
Лэндл 22 хожилтойгоор тэргүүлдэг бөгөөд мөн Их дуулгад ч 4 хожилтойгоор давамгайлдаг. Коннорс Их дуулгын финалын 2 тоглолтонд хоёуланд нь хожиж байжээ. Эхний 8 тоглолтонд Коннорс, сүүлийн 17 тоглолтонд Лэндл хожиж байсан байна.
13. Bjorn Borg - John McEnroe
Өрсөлдөөн гэж юу байдгийг жинхэнэ утгаар нь үзүүлж байсан Borg-McEnroe 2 талбай дээр эрс тэс зан гаргадаг хүмүүс. McEnroe хурц дүрэлзсэн бол Borg тайван дөлгөөн зантай.
1978-1981 оны хооронд 14 таарч тоглосны 4 нь 1980, 1981 оны Уймбэлдон, Амэрикийн нээлттэй тэмцээний финал байдаг. Хожил хожигдлын харьцаа 7-7. Анх таарч тоглосон 5 тоглолтын 3-т нь McEnroe хожиж дараагийн 6 тоглолтын 5-д Borg хожиж байжээ.
Хамгийн дурсамжтай тоглолт бол 1980 оны Уймбэлдоны финал юм. Өгөө аваатай 5 үе тоглож 1–6, 7–5, 6–3, 6–7, 8–6 харьцаатай Borg хожин Их дуулгын 10, Уймбэлдоны 5 дахь цомоо авч байв.
Borg 1981 оны Амэрикийн нээлттэй тэмцээний финалд 4-6, 7-6 (7-1), 7-6 (7-4), 6-4-р McEnroe-д хожигдсоныхоо дараа зодог тайлсан юм.
12. Boris Becker - Stefan Edberg
Бэкэр, Эдбэрг 2 нийт 35 удаа таарсны 25-д нь Бэкэр хожиж байжээ. Харин Их дуулгад 4 удаа таарч 3-т нь хожигдсон, үүний 3 нь финалын тоглолт бөгөөд 2-т нь хожигдож байжээ.
Хамгийн сэтгэлд хоногшсон тоглолт гэвэл 1988-1990 оны Уймбэлдоны финалын тоглолтууд. 1990 онд эхний 2 сэт Эдбэрг 6-2, 6-2-р хожсон ч Бэкэр дараагийн 2 сэтэд 6-3, 6-3-р хожин сэтийн харьцааг тэнцүүлж 5 дахь сэтэд Эдбэрг илүүрхэн 6-4-р хожсоноор түрүүлж 4 дэх Их дуулгын тэр дундаа 2 дахь буюу сүүлийн Уймбэлдоны цомоо авсан байна.
11. Jimmy Connors - John McEnroe
70-аад оны сүүл, 80-аад оны эхэн үед хүмүүсийн хайрыг ч татаж, дургүйцлийг ч төрүүлж явсан 2.
McEnroe нийт 20-14, финалд 8-7, Их дуулгад 6-3 гэсэн үзүүлэлттэй хожил хожигдлын харьцаагаар давуу байдаг ба Их дуулгын финалд 2 удаа таарч 1982 оны Уймбэлдонд Connors, 1984 оны Уймбэлдонд McEnroe хожиж байжээ. Коннорс 1982-1984 оны хооронд 10 тоглолт дараалан хожигдохоосоо өмнө уг нь хожлынхоо тоогоор илүүрхэж байв.
1979 оноос хойш 10 Их дуулгын тэмцээнд 1 ч удаа финалд шалгарч чадаагүй байсан Коннорс /8 удаа хагас шигшээ, 2 удаа шөвгийн 4-т үлдэж байсан/ 1982 онд 29 насандаа Уймбэлдоны финалд дахин шалгарч McEnroe-г 3–6, 6–3, 6–7(2), 7–6(5), 6–4-р хожин 8 жилийн дараа Уймбэлдоны 2 дахь цомоо хүртсэн байдаг.
Мара Бати Мэсси