FC JUVENTUS 2018/2019 Benvenuto nell'era di Ronaldo
Posted: Sun Aug 12, 2018 10:10 am
Стураро Спортинг руу явахаар болж, явах хүмүүс нь явж, үндсэн бүрэлдэхүүн тодорлоо.
Наймааны цонхны хувьд санхүүгийн байдал болон багийн сул талыг харж, зохистой наймаа хийлээ.
Улирлын гарааны хувьд ингэж гарахаар болж байх шиг. Роналду, Дибала, Коста 3-ын тридент энэ улирлын гол харах зүйл болж байна.
Гарааны 3 хагас хамгаалагчийн эрхийн төлөө Пьяаничтай хамт тоглох 2 хагас хамгаалагчийн төлөө Матиуди, Жан, Хедира 3 өрсөлдөх нь ээ. Бентанкур энэ улирал цахиур хагалж гараанд ороод ирж магад. Маркизио ямар ч найдваргүй ч, цомын тэмцээнүүдэд гарах биз.
Сери С-д анх удаа тоглох гэж байгаа JUVENTUS U23 багийн бүрэлдэхүүн ингэж зарлагдсан бололтой. Амжилттай тоглож, Сери Б-д гарч ирэх болтугай.
Роналду Дибалагийн том ах, халамжлан хүмүүжүүлэгч болжээ... хамт бэлтгэл хийдэг партнер, энд тэнд явахад 1 өрөөний анд болж байгаа болтой. Клубтээ Роналдутай, шигшээтэй Месситэй тоглодог гайхалтай боломж бий болжээ. Томчуудаас их юм сурч, тэдэн шигээ том тоглогч болтугай
Роналдугийн үе ингээд албан ёсоор эхэллээ дээ.