Page 1 of 1

2006 оны шилдэг баг

PostPosted: Thu Dec 07, 2006 2:04 am
by Nomer 10
Шилдэг 11 тоглогчийг шилдгийн шилдэг дасгалжуулагчтай нь сонго.

Image


Сонголтоо хийхээс өмнө суман дээр дарж видеог үзээд тоглогч бүрийн тухай товч дүгнэлтийг уншаад нухацтай хандахыг зөвлөж байна.

Би хувьдаа дараах 11-ийг сонголоо:

Хаалгач: Буффон - Дэлхийн аварга болоход багтаа гайхалтай тус хүргэсэн, долоон тоглолтод ганцхан гоол алдсан. Дэлхийн аваргын үеэр 453 минут хаалгандаа гоол алдалгүй тоглон рекорд хийсэн. Юветэй лигийнхээ аварга болсон(харамсалтай нь үүнийгээ муу удирдлагаасаа болж хураалгасан, уг нь Сери А-ийн мэргэн буучдын тэр олон довтолгоонуудыг сайхан няцааж байсансан)

Баруун захын хамгаалагч: Эбоуэ - Арсеналыг АЛ-ийн финалд үлдэн үлдтэл маш сайн тоглосон. Дэлхийн аваргаар бас өөрийгөө ямар багт ямар тоглогч болсныг харуулж чадсан. Хамгаалагч байж овоо гоол хийж сураад байгаа.

Төвийн хамгаалагч: Каннаваро - Дэлхийн аваргын шилдгийг Зидан биш энэ хүн авах байсан болов уу, магадгүй Буффон л түүнтэй өрсөлдөх байсан. Хэлэх үг байхгүй.

Төвийн хамгаалагч: Терри - Багаа лигийн аварга болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн. Дэлхийн аваргаар Англи шөвгийн 8 хүртэл явсны хүч нь чухам түүний төгс тоглолтын үр дүн, багтаа үнэлж баршгүй нэмэр болж байсан.

Зүүн захын хамгаалагч: Гроссо - Доороос орж ирсэн Палермог шууд АЛ руу хөтөлж оруулсан. Тэгээд дэлхийн аваргаар гялалзчихаад Интер лүү дэвшиж зэрэг цол нэмсэн. Дэлхийн аваргын туйлын сонирхолтой хагас шигшээд шийдвэрлэх гоолыг ганган хийж багаа финалд хүргэсэн. Итали дэлхийн аварга болоход голлох үүрэг гүйцэтгэсэн тоглогчдын нэг.

Баруун хагас хамгаалагч: Месси - Дэлхийн аваргаар хэрхэн тоглосныг санахад л хангалттай. АЛ-ээр бас хэрхэн тоглолоо, лигийн аварга болоход яаж тоглолоо гэдгийг бүгд мэдэх тул олон юм хэлэхээс татгалзий.

Төвийн хагас хамгаалагч: Пирло - Энэ бол бас ойлгомжтой. Дэлхийн аваргаар 6 тоглохдоо 3-д нь мэн оф дэ мэтч болсон. Шийдвэрлэх тоглолтуудад багийн лидер гэдгээ харуулж орохоос аргагүй пассуудыг хаясан. Россонеригийн амьд домгуудын нэг дээ.

Зүүн хагас хамгаалагч: Рикелме - Тэр бүр хүн мэдэхгүй бижгэн хотын багийг дэлхийд таниулж, АЛ-ийн шөвгийн 4-т үлдээсэн нь түүний хамгийн том гавьяа. Дэлхийн аваргаар багийн найруулагч ямар байх ёстойг яг таг харуулсан.

Довтолгооны хагас хамгаалагч: Роналдиньо - Барсагийн төлөөх тэмцлүүд нь түүнийг энд өргөмжилж байна. Олон олон саад бартааг туулан давсаар клубүүдийн хамгийн том тэмцээний аваргыг багтаа авч өгсөн гол хүн. Хүний санаанд ормооргүй үйлдлүүд хийн цэнхэр дэлгэцийн өмнө суугаа хүн бүрийг ангайлгасан. Дэлхийн аваргаар яваагүй ч түүний өмнө гарах хүн энэ ангилалд үгүй.

Довтлогч: Клозэ - Дэлхийн аваргын шилдэг мэргэн бууч. Довтлогч хүн байж багийн тоглолтыг төгс хийдэг. Хөлөөрөө бас тоглож чаддаг гэдгээ удаа дараа баталсан. Энэ залуу энэ зуны наймааны гол хүн байх болно оо.

Довтлогч: Это - АЛ-ийн финал хүртэл тэрбээр өөрийгөө аварга тоглогч болсон гэдгийг бүрэн нотолсон. Челси, Бэнфика, Арсеналд дараалан гоолдсоор аваргалсан. Лигийн 33 тоглолтод 25 гоол хийн мэргэн буучаар тодорсон. Тивийнхээ аваргаар мөн л мэргэн буучдыг тэргүүлсэн. Түүнд довтлогч хүнд байх ёстой бүх шинж бий, хурд хүч мэдрэмж гээд л. Энэ улирлыг 4 тоглолтонд 4 гоолтойгоор амжилт арвинтай эхэлсэн ч гэмтсэн. Хурдан илааршиж, багтаа урьдын адил тус хүргэх болтугай.

Дасгалжуулагч: Райкаард - Бүх мэргэжил нэгтэнгүүдээсээ илүү байж чадсанаараа АЛ-ийн түрүүг авсан. Маш зөв тактик хэрэглэн тоглодог тэр энэ номинац дээр зайлшгүй түрүүлэх ёстой.

PostPosted: Thu Dec 07, 2006 2:25 am
by Nomer 10
Оо линкийг нь тавихаа мартчихаж:D http://www.uefa.com shuu:mrgreen:

Өмнөх жилүүдийн шилдгүүд:

Image

Image

Image

PostPosted: Thu Dec 07, 2006 9:39 am
by Mr S
гайхалтай.............

PostPosted: Thu Dec 07, 2006 10:26 am
by Lampard
10 tai sanal niilj baina aa , ganshan chelseagiin hun nemchihmeer baidag yaasgiin bilee , terry ganstaaraa joohon tiimhen baina :D

PostPosted: Thu Dec 07, 2006 7:16 pm
by orangeman
ene tsenheruud uu aan :-o

PostPosted: Fri Dec 08, 2006 10:32 am
by El Payaso
хөөе залуусаа яаж саналаа өгөөд байнаа би саналаа өгөх учраа олдгүй ээ шит...

PostPosted: Fri Dec 08, 2006 10:43 am
by Gooner
Чиний ухаан хүрэхгүй лд:mrgreen:

PostPosted: Fri Dec 08, 2006 6:36 pm
by Raul_ag
B tegeed bagaa nerleechee hariii

PostPosted: Sat Dec 09, 2006 1:46 pm
by Цоомоо
Гоё зурагнууд байна.
10 нөгөө сар бүрийн шилдэгүүдийг тавьдаг байсан, тэрийгээ нэг тавихгүймуу?
Би тэгж байгаад саналаа өгнө өө...

PostPosted: Sat Dec 09, 2006 4:15 pm
by hulbumbugch
10-tai yurunhiiduu sanal neg bna. Gehdee minii huvid jiguuriin hamgaalagch nar urgelj nudend urtuud baidgui murtluu togloltiin hamgiin chuhal humuusiin neg baidag bolhoor bi huvidaa ih harj yavdag yum. Tiim bolhoor baruun jiguurt Grosso bish Lahm, zuun jiguurt Eboue bish Sagnold sanal ugmuur bna.

Busad humuus bol bolj l bna.

PostPosted: Wed Dec 13, 2006 12:50 pm
by .batka.
Мэссигийн оронд Жиррард маань байвалч . . .

PostPosted: Sat Jan 20, 2007 10:06 am
by Gankhuu
Шилдэг 11 гэнэ ээ инээдтэй юм.

Goalkeeper: Gianluigi Buffon (Juventus)

Defenders: Gianluca Zambrotta (FC Barcelona), Fabio Cannavaro (Real Madrid CF), Carles Puyol (FC Barcelona), Philipp Lahm (FC Bayern Munich)

Midfielders: Steven Gerrard (Liverpool FC), Cesc Fábregas (Arsenal FC), Kaká (AC Milan)

Strikers: Ronaldinho (FC Barcelona), Thierry Henry (Arsenal FC) and Samuel Eto'o (FC Barcelona).

Coach: Frank Rijkaard (FC Barcelona).
Пирло, Терри хоёр байхгүй байгаа нь надаа ерөөсөө таалагдахгүй байна. Бусад нь ч яахав.
Юве-гийн 2 гар байна. Уул нь 3 л гэж тоологдмоор. Тэгвэл Барса 3-тай Реал хасагдах нь дээ.

PostPosted: Sat Jan 20, 2007 10:08 am
by Gankhuu
Fabregas-ын оронд Пирло, Каннаваро, Пуюол хоёрын аль нэгнийх нь оронд Терри байх ёстой гэж бодож байна. 8+)

PostPosted: Sun Jan 21, 2007 2:49 pm
by Nomer 10
Энэ 11 санаанд хүрэхгүй байнаааааа.

PostPosted: Sun Jan 21, 2007 2:50 pm
by Nomer 10
saviola wrote:Гоё зурагнууд байна.
10 нөгөө сар бүрийн шилдэгүүдийг тавьдаг байсан, тэрийгээ нэг тавихгүймуу?
Би тэгж байгаад саналаа өгнө өө...


Энэ улирлаас тэрийг шалгаруулахгүй байгаа юм шиг байсан, би бас сар бүр л хардаг юм.

PostPosted: Sun Jan 21, 2007 3:55 pm
by El Payaso
манай Рик ороогүй нь тоогүй... ууг нь өнгөрсөн улирал супер л байсан даа... гэхдээ энийг харж байхад ер нь цом авсан багуудын тоглогчид л ордог юм шиг байна... Буффон, Замбротта, Каннаваро нар Сериа а болон ДАШТ-ын хүчээр орж... Ронние, Пуюол, Это гурав аваргуудын лигийн цомоороо орсым шиг байна... Жерард Ческ Кака гурав яхав царайлаг болохоороо орчиж... тэгээл манай рик алга гсн лол...

PostPosted: Mon Jan 22, 2007 12:37 am
by barca forever
bi sanalaa ingej ogsonshd

buffon
zambrotta puyol marquez gio
messi deco cesc ronnie
eto'o larsson

PostPosted: Tue Feb 20, 2007 12:56 pm
by Nomer 10
Europe's best team - 2006

Image

Gianluigi Buffon (Juventus)
Gianluca Zambrotta (FC Barcelona)
Fabio Cannavaro (Real Madrid CF)
Carles Puyol (FC Barcelona)
Philipp Lahm (FC Bayern München)
Steven Gerrard (Liverpool FC)
Cesc Fabregas (Arsenal FC)
Kaká (AC Milan)
Ronaldinho (FC Barcelona)
Thierry Henry (Arsenal FC)
Samuel Eto'o (FC Barcelona)
Trainer: Frank Rijkaard (FC Barcelona)

PostPosted: Tue Feb 20, 2007 12:59 pm
by Nomer 10
Дээр 2005 oныхыг тавихаа мартчихаж.

Image

PostPosted: Sun Mar 11, 2007 10:25 pm
by kool shen
ene ch taalagdaj bna shu