Tottenham Hotspurs 130 years with Passion, Glory, Pride
Posted: Fri Aug 24, 2012 8:50 pm
Tottenham Hotspurs FC
1882 онд Хотспур нэртэй Крикетийн спортын хөвгүүд тоглож “Hotspur FC” нэртэйгээр анх байгуулагдаж байсан бөгөөд Tottenham Hotspur нэртэйгээр хойд Лондонд 1884 онд шинэчлэгдэн албан ёсоор зохион байгуулагдаж байсан байна.
1898 онд Woolwich Arsenal /одоогийн Арсенал клуб/-н эсрэг тэдний тоглолтыг 14000 хөгжөөн дэмжигч үзэж тэр үедээ томоохон амжилт болж байсан бөгөөдс энэ үеэс клуб нь хувьцаат компаний эзэмшилд шилжиж,одоогийн White Hart Lane цэнгэлдэх хүрээлэндээ нүүж орж байжээ. 36230 хүний багтаамжтай тэдний цэнгэлдэх нь Уайт Харт Лайн буюу утгачилбал “Гэрэлт цагаан цэнгэлдэх” гэсэн үг. Клубын бэлэг тэмдэг нь цэнхэр өнгөтэй шувуу.
Англид "Тоттенхэм хотспур" клубыг хамгийн үнэнч шүтэн бишрэгчидтэй гэдэг. Учир нь Английн премьер лигийн 1990, 2000 онд явуулсан судалгаагаар "Тоттенхэм" клубийн фэнүүдийн 98.8 хувьд нь дэмждэг клубээ солиогүй. Энэ нь бусад багуудаас харьцангуй сайн үзүүлэлт болохыг мэргэжлийн хүмүүс онцолжээ. Тэдний түүхэндээ хамгийн гайхалтай улирал бол клубын домогт дасгалжуулагч асан Bill Nicholson-н удирдлага доор 1961 онд Английн дээд лиг болон Холбооны цомд/FA Cup/ давхар түрүүлж байсан юм. Тэдний хувьд FA Сup лигийн цом, дээд лигийн цом нийлээд 12 түрүү авч байсан бөгөөд 1963 онд Британы клубуудээс анх удаа European trophy буюу цомтой багуудын цом тэмцээн одоогийн аваргуудын лигт түрүүлж байсан түүхтэй. Тоттенхэм Хотспур клубын 130 жилийн ой энэ жил тохиож байгаа юм.
Шагнал:
Нэгдүгээр дивизоны аварга - 1950-51, 1960-61
Нэгдүгээр дивизоны аман хүзүү - 1921-22, 1951-52, 1956-57, 1962-63
Хоёрдугаар дивизоны аварга - 1919-20, 1949-50
Өмнөдийн лиг 1899-1900 онд түрүүлсэн
Зүүний лиг 1903-04 онд түрүүлсэн.
Бусад цомын тэмцээн:
ФА цом- 1901, 1921, 1961, 1962, 1967, 1981, 1982, 1991 – 9 удаа финалдаж 8т нь түрүүлсэн байдаг.
Лигийн цом- 1971, 1973, 1999, 2008.
АХБХ Чарити шиелд 1921, 1951, 1961, 1962, (1967, 1981, 1991)
Европын цомын тэмцээнүүд:
УЕФА-гийн цом - 1972 (шигшээ тоглолтын үр дүнгээс хамаарсан), 1984
УЕФА-гийн цом 1974 онд хоёрдугаар байрт
УЕФА-гийн Цомтой багуудын цом- 1963
Англи-Италиа лиг хоорондын тэмцээнд 1970-71 онд түрүүлсэн
Цэнгэлдэх: White Hart Lane
Эзэн: ENIC групп , Жое Левис
Захирал: Даниел Леви
Менежер –Андре Виллаш-Боаш
Туслах менежер - Стеффэн Фриэнд
Үндсэн багийн дасгалжуулагч: Луис Мартинс
Үндсэн багийн туслах дасгалжуулагч: Тим Шервүүд
Хаалгачын дасгалжуулагч: Тони Паркс
Довтлогчийн дасгалжуулагч: Лес Фердинанд
Ерөнхий эмч: Geoff Scott
Ерөнхий скаут: Daniel Sousa
Хаалгачид:
1. Гомеш
23. Гудичини
24. Фрэдл
35. Баттон
Хамгаалагчид:
3. Данни Рөүз
4. Кабул
5. Вертонген
13. Галлас
16. Наутон
20. Доусан
28. Уокер
32. Ассу Экотто
33. Колкер
Хагас хамгаалагчид:
6. Хаддлстоун
7. Азза
8. Паркер
10. Ваарт
11. Бейл
14. Модрич
15.Бентлей
17. Дос Сантос
21. ЖЖ
22. Сигурдссон
29. Ливерморе
30. Сандро
Довтлогчид:
18. Дефо
25. Аде
Энэ улиралд өмсөх жерсиний хоум, эвэй албан ёсоор танилцуулагдсан. 3 дахь өмсгөлийг 8-29нд танилцуулах гэнэ лээ.
Пуматай хийсэн гэрээ дуусч Андер арморын жерсиг энэ жилээс өмсөж эхэлж байгаа нь Nice, Adidas биш ч тун дажгүй, таалагдаж байгаа. Ялангуяа эвэй өмсгөл тасархай.
Лигийн тоглолтонд Aurasma өмсөх бол цомуудын тоглолтонд Investec гэсэн спонсортой өмсгөл өмсөнө.
Зуны транстерийн тухайд:
Кранчъяр – Динамо 5,75сая фунт
Чорлука – Локомотив 5,5 сая фунт
Пиенаар – Эвертон 4,5 сая фунт
Бассонг – Норвич 5 орчим сая фунт.
Хумало зээлээр ПАОК руу, Нелсен, Са гэх мэт 7 тоглогчыг чөлөөлж, хэд хэдэн залуусаа доод лигүүд рүү зээлчихлээ.
Одоогийн байдлаар 20 гаран сая фунтыг тоглогч зарж олоод байгаа бол Аде 5 сая, Вертонген 10, Сигурдссон 8 сая гээд 23 сая фунтээр тоглогч авчихаад байгаа.
130 жилийн ой тохиож байгаа энэ түүхэн жил багийнхаа зорилгыг амжилтаа бататгаж, ахиулж ТОП4-т багтаж, ямар нэгэн цом аваасай гэж их хүсч байна. Ялангуяа Европа лигийг чухлаар тавьж энэ тэмцээнд хүчтэй өрсөлдөөсэй билээ.
13 жил үндсэн багт тоглохдоо 264 тоглолт хийж, 10 гоолыг өөрийн нэр дээр бүртгүүлсэн Ледлей Кинг хэдийгээр тэр зодог тайлах нь тодорхой байсан ч манай фанатуудын хувьд хүнд цохилт болсон, харин түүнд зориулж маргааш ВБА-ы эсрэг тоглолтын 26 дахь минутанд хүндэтгэл үзүүлэхээр болж, гэхдээ хаан маань клубт ажилласаар байгаа. Кареерынх нь турш зовоосон гэмтлийг үндсэн багт анх гараад гарч 30хан секунд тоглохдоо авчээ. Делапын цохилтонд өвдгөө гэмтээж хагалгаанд орсоноор 6 7 хоног талбайд гарч чадаагүй. Үүнээс хойш энэ гэмтэлтэй тэмцэлдэж явсан.
4 жил манайхыг амжилттай удирдаж, түүхэн амжилтанд хүргэсэн Харри халагдаж АВБ гэх нөхрийг авчирсан нь маш эрсдэлтэй гэж олон хүн дүгнэж байгаа ч хараад, амжилт хүсээд суухаас өөр сонголт байх биш.
Энэ жил академын залуустаа нэлээн боломж олгоно гэж найдаж байгаа.
Харри Кане – 1993 онд төрсөн тамирчинд энэ улирал нэлээд хэдэн минут өгнө гэж найдаж байгаа.
Таунсенд – 1991 оны жигүүрт тоглодог зүүн хөлтэй залуу маань 2001 онд манай төлөө дебютээ Чарлтоны эсрэг хийхдээ гоолдож, тоглолтын МОМ болж байсан. Бейл, Азза-н сэлгээгээр нэлээн тоглочих байх. Юм дуулганаа.
Ингэсгээд шинэ сэдвээ нээлээ.
130 жилийн ойтой давхцаж мартагдахгүй нэгэн улирал болох байхаа. Фанатууд маань ч нэмэгдэж байна, удахгүй Тот-н монгол сайт ажиллаж эхэлнэ. Шинэ залуухан дасгалжуулагчын удирдлага дор урт улиралд янз янзын л юм үзэх байх даа.