Маруан Шамах
Posted: Tue Sep 20, 2011 9:59 pm
танилц :Маруан Шамах:
Маруан Шамах Араб хэл: مروان الشماخ, Англи хэл Marouane Chamakh, 1984 оны нэгдүгээр сарын 10-нд төрсөн, Марокко,Франц гаралтай хөлбөмбөгчин бөгөөд Английн
Маруан Шамах Араб хэл: مروان الشماخ, Англи хэл Marouane Chamakh, 1984 оны нэгдүгээр сарын 10-нд төрсөн, Марокко,Франц гаралтай хөлбөмбөгчин бөгөөд Английн
Арсенал баг болон Мароккогийн шигшээ багт төвийн довтлогчийн байрлалд тоглодог.
Шамах 2000 онд Францын Бордо багт элсэн орж өсвөрийн багт тоглож байгаад 2002-03 улиралд залуучуудын багт дэвшин мэргэжлийн гараагаа эхлүүлүүлсэн. Бордо багт найман жил тоглохдоо хамгийн том гавъяагаа 2007 онд Францын лигийн цомд түрүүлэхэд байгуулсан. Бордод 230 тоглолтонд оролцохдоо 56 гоол оруулсан Шамахтай 2010 оны тавдугаар сарын 21-нд Арсенал багийн удирдлага арилжаа наймааны фри статусаар дөрвөн жилийн гэрээ байгуулан эгнээндээ элсүүлсэн юм.Премьер лиг урьтал 2010 оны долоодугаар сарын 17-нд Английн «Барнет» багтай хийсэн нөхөрсөг тоглолтонд Арсеналын бүрэлдэхүүн дэх анхны гараагаа хийсэн Шамах арав хоногийн дараа Австрийн Нейсидл багтай хийсэн тоглолтонд анхны гоолоо оруулсан.2010 онд зохиогдсон «Emirates Cup» тэмцээний сорилын тоглолтын үеэр талбай дээрээ Италийн Милан багийг хүлээн авч тоглосон тоглолтонд Арсеналын нэрийн өмнөөс гоолдсон. Харин наймдушаар сарын 15-нд Премьер лигийн нэгдүгээр тойргийн Ливерпүүл багтай 1-1 харьцаагаар тэнцсэн тоглолтонд Шамах лигийн анхны гараагаа хийж, боломжийн тоглолт үзүүлж тоглолтын үндсэн цаг өндөрлөхийн өмнөхөн хөндлөн дамжуулалтаар ирсэн бөмбөгийг мөргөж хаалгач Пепе Рейнагаар өөрөөр нь тэнцээний гоолыг оруулуулсан. 2010 оны наймдугаар сарын 21-нд Блэкпүүл багийг Эмиратс цэнгэлдэхдээ хүлээн авч 6-0 харьцаагаар бут ниргэсэн тоглолтонд Шамах Премьер лигийн анхны гоолоо хийсэн билээ.
Бүтэн нэр Маруан Шамах
Төрсөн он 1984 оны 1 сарын 10
Төрсөн газар Тоннен, Франц
Биеийн өндөр 1.88 м
Тоглодог байрлал Төвийн довтлогч
Одоогийн клуб Арсенал, дугаар 29
2003-2010 Бордо 230 тоглолт 56 гоал
2003 Франц 19 наснааас доош 1 тоглолт 0 гоал
Марокко 53 тоглолт 14 гоал
Арсенал багийн довтлогч Маруан Шамах Английн хөл бөмбөгт өөрийн нэрээ үлдээж буйдаа баяртай байгаагаа илэрхийлжээ.
Мороккогийн довтлогч маань хэлэхдээ Премьер Лигт тоглох шалгуур их өндөр ч гэсэн , “мөрөөдлийнхөө багт” тоглоно гэдэг дэндүү сайхан гэсэн байна.
“Бусад хүмүүсийн хувьд Реал ч юмуу Барса байдаг. Харин миний хувьд үргэлж л Арсенал байсаар ирсэн,” the Daily Star-д ярилцлага өгсөн байна.
“Та нар харж байгаа байх, би тоглолт болгоныг үр бүтээлтэй өнгөрүүлдэг. Би маш их бөмбөг өөр дээрээ хүлээж авдаг. Энэ их хүнд ч гэсэн, би надад байгаа 4 жилийн хугацаанд хамаг чадах зүйлээ гаргамаар байна, үүнээсээ мөн таашаал авмаар байна. Би өөрийгөө Буучин гэдгээр их бахархдаг.
“Одоогийн байдлаар бол энэ бүхэн тааламжтай байна. Бүх зүйл яг л миний төсөөлснөөр болж байна. Хөл бөмбөгийн хувьд ч тэр, хөл бөмбөгийн уламжлал, хөгжөөн дэмжигчид, хурд гээд л бүгд л надад сайхан санагдаж байна. Миний урам огтхон ч хугараагүй.”
Шамах улирал эхлээд 11 тоглолтонд нийт 6 гоол оруулаад байгаабөгөөд тэрээр Английн Премиер лигийн эхний улиралд гаргаж буй амжилтандаа сэтгэл хангалуун байгаа юм байна.
“Хамгийн эхэнд би хэтэрхий их өөрийгөө хучилсэн, учир нь би Тиерри Анри болон Эммануэль Адебаёр нарын мөрөөр явж байгаа учраас,”
“Би ганц л клубт тоглож байсан болохоор, надад доод тал нь энд дасахын тулд нэг улирал хэрэгтэй гэж бодож байсан боловч, одоо бол би бараг хуваариа хэтрүүлцэн явж байгаа.
“Би өөрийгөө ингэж их тоглоно гэж бодоогүй, гэтэл бусад тоглогч нарын маань бэртэл гэмтлтэй холбоотой би их хөгжиж байгаа,” хэмээн тэрээр өгсөн ярилцлагандаа дурьдсан байна.