ЛИГИЙН ТОГЛОЛТУУДЫН ХУВААРЬ
Posted: Tue May 10, 2011 1:51 pm
Тэмцээний дүрэм, хуваарь.
"Спортын цонх":::Спортод хайртай хүн бүрт зориулав:::
http://forum.sportnews.mn/
Khosoo wrote:Тэмцээний урдчилсан удирдамж. 5 сарын 6-нд комиссын хурлаар нягтлан ярилцана.
Боловсруулсан: Зиго
“СПОРТЫН ЦОНХ ЛИГИ 2011” хөлбөмбөгийн лигийн
тэмцээний заавар
НЭГ. Тэмцээний зорилго
1.1. “Спортын цонх” форумын гишүүдийн хүсэл сонирхлыг дэмжиж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулан өрсөлдүүлж, аварга багийг тодруулахын хамт тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлэх, улмаар хөлбөмбөгийн спортыг бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх, суртачлахад үндсэн зорилго оршино.
ХОЁР. Тэмцээний удирдлага, зохион байгуулалт
2.1. Тэмцээнийг “Спортын цонх” онлайн форумаас томилогдсон зохион байгуулах түр хороо удирдан зохион байгуулна.
2.2. Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ……………………………
2.3. Тэмцээн нь 2011 оны 05 сарын 15-наас 7 сарын 31-ны хооронд явагдана.
2.4. Тэмцээнийг зохион байгуулах түр хорооноос томилсон шүүгчид шүүн явуулна.
2.5. Тэмцээн мини хөлбөмбөгийн дүрмийн дагуу явагдана.
2.6. Тэмцээнд зөвхөн Спортын Цонх ТББ-ын гишүүн гишүүн оролцох эрхтэй бөгөөд “идэвхитэй” гэдэг шалгуурыг харгалзан үзэх болно. Идэвхитэй гэдэг шалгуурт бичлэгийн тоо, элссэн огноо, ТББ-ийн үйл ажиллагаанд оролцсон байдал зэргийг харгалзан үзэх бөгөөд 2011 оны 5 сарын 5-ны байдлаарх үзүүлэлтээр тооцно.
ГУРАВ. Тэмцээний журам
3.1. Тэмцээнд оролцох багууд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
• Баг нь 18-аас дээш насны 12-оос багагүй, 18-аас ихгүй тоглогчидтой, 1 дасгалжуулагчтай байна.
• Тэмцээнд тодорхой шаардлагыг хангасан мэдүүлгийн дагуу оролцоно.
• Баг нь нэг ижил өнгийн хувцастайгаар тэмцээнд оролцоно. Тоглогч заавал шилбэний хамгаалалттай байх ёстой бөгөөд металл товруу бүхий гуталтай тоглохыг хориглоно.
• Баг нь өөрийн гэсэн нэр, лого, туг далбаатай байна.
3.2. Тэмцээн лигийн форматаар явагдах бөгөөд баг бүр хоорондоо хоёр тоглолт хийж цуглуулсан оноогоор лигийн аваргыг тодруулна. Тоглолтын хугацаа 10 минутаар 2 үе байна. Тоглолтын цаг бохироор явагдах бөгөөд шүүгчийн мэдлийн нэмэлт хугацаа гэж байхгүй.
3.3. Тэмцээний бүх тоглолтонд цагийн хуваарийг хатуу баримтлах бөгөөд багууд хуваарьт заасан цагаас наад зах нь 10 минутын өмнө тоглоход бүрэн бэлэн болсон байна. Хуваарьт цагийн дагуу талбайд гараагүй болон 5-аас цөөн тоглогчтой байвал тухайн багийг 2:0-ийн харьцаатайгаар хожигдсонд тооцож, хожлын оноог эсрэг багт өгнө. Хэрвээ хоёр баг хоёул тоглолтонд оролцоогүй тохиолдол хоёуланд нь хожигдол өгч хасах хоёр бөмбөгөөр тооцно.
3.4. Шар болон улаан хуудсаар торгуулсан тоглогчийг 500, 1000 төгрөгөөр торгох бөгөөд торгуулийн мөнгийг тушаагаагүй тохиолдолд дараагийн тоглолтонд оролцуулахгүй.
3.5. 3 тоглолтонд шар хуудас авсан тоглогчийг дараагийн тоглолтонд өнжүүлнэ. Улаан хуудас авсан тоглогчийг 1 тоглолт өнжүүлнэ. Хэрвээ ноцтой алдаа гаргавал зохион байгуулах түр хороо хэлэлцэн 2 ба түүнээс дээш тоглолт өнжүүлэх, тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээг авч болно.
3.6. Тэмцээний үеэр согтууруулах ундаа, мансууруулах бодис хэргэлсэн тоглогчийг улаан карт өгч цаашид тэмцээнд оролцох эрхийн асуудлаар шүүгчийн зөвлөл хэлэлцэнэ.
3.7. Талбайн түрээсийн мөнгийг талбайн эзэн баг долоо хоногийн өмнө зохион байгуулах хороонд тушаасан байна.
3.7. Багийн удирдлагууд дараах асуудалд тамирчдын анхаарлыг хандуулбал зохино. Үүнд:
• Тэмцээний үеэр хөлбөмбөгийн талбай, зүлэг, тоног төхөөрөмж, эд хогшлын бүрэн бүтэн байдал, ариун цэврийг сахина. Тодорхой бүсээс дотогш тамхи татахыг хатуу хориглоно.
• Тэмцээний үеэр хөлбөмбөгийн талбайн эргэн тойронд үзэгчид, тамирчид согтууруулах ундаа хэрэглэх, согтуурах, танхайрах, зодолдох, хэрүүл маргаан гаргахыг хориглох ба хэрэв баг тамирчид нь ийм байдал гаргасан бол тэмцээнээс хасах, үзэгч, хөгжөөн дэмжигч иргэдийг цагдаагийн байгууллагад мэдэгдэж зохицуулна.
• Тэмцээний үеэр баг тамирчдын зүгээс талбайн шүүгчийн шийдвэрийг эсэргүүцэж элдэв зүй бус үйлдэл гаргахыг хориглоно. Тоглолтын явцад гаргасан талбайн шүүгчийн шийдвэр эцсийн шийдвэр байна.
ДӨРӨВ. Бүртгэл
4.1. Тэмцээнд 8 багийг бүртгэх бөгөөд, багийн мэдүүлгийг 2011 оны 5-р сарын 11-ны 23:55 цаг хүртэл цахим форматаар хүлээн авна. Цаг хугацаандаа өгөөгүй мэдүүлгийг хүлээн авахгүй буюу тухайн багийн уг тэмцээнд оролцуулахгүй болно.
4.2. Багийн мэдүүлгэнд багтсан болон багтаагүй тоглогчдын шилжилт хөдөлгөөн, наймаа арилжааг техникийн зөвлөгөөнийг хүртэл зөвшөөрнө. Техникийн зөвлөгөөн 2011 оны 5-р сарын 13-ны 19:00 цагт МҮОХ байранд болно.
4.3. Тэмцээнд оролцох багууд ................. төгрөгийн хураамж төлнө. Хураамжийг техникийн зөвлөгөөнөөс өмнө заавал хураалгасан байна. Хураамжаа бүрэн гүйцэд төлөөгүй багийг тэмцээнд оролцуулахгүй болохыг анхаарна уу.
4.4. Ямар нэгэн шалтгаанаар тэмцээнд оролцох боломжгүй болсон багийн хураамжийг буцаан олгохгүй.
4.5. Багийн мэдүүлэгт: Овог нэр, нас, хувийн дугаар, тоглогчийн байрлал, бичлэгийн тоо, элссэн огноо, үүрэг, утасны дугаар, ажил, цээж зураг зэргийг заавал багтаасан байна.
ТАВ. Шагнал
5.1 Тэмцээнд түрүүлсэн багт цом гардуулж, эхний 3-н байр эзэлсэн багийг диплом, мөнгөн шагналаар шагнана.
Нэгдүгээр байр:
- ..................төгрөг, Цом, медаль, диплом
Хоёрдугаар байр:
- .................төгрөг, медаль, диплом
Гуравдугаар байр:
- .................төгрөг, медаль, диплом
Тусгай шагналууд
Тэмцээний мэргэн бууч:
- Ивээн тэтгэгчийн шагнал
Тэмцээний шилдэг тоглогч:
- Ивээн тэтгэгчийн шагнал
Тэмцээний шилдэг хаалгач:
- Ивээн тэтгэгчийн шагнал
Diavolo wrote:Хуралдааны шийдвэрийн хураангүй
Спортын цонх лиг-2011 хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах түр хорооны анхны хуралдаан 2011 оны 5 дугаар сарын 6-ны 19.00 цагт МҮОХ-ны байранд боллоо. Тэмцээнд оролцох бүх багийн төлөөлөл нийт 17 гишүүн хуралд оролцов.
Хуралдаанаар тэмцээний зааврын төсөлд тусгагдсан ихэнхи заалтууд дэмжигдсэн.
Тэмцээн зааварт заасан ёсоор 2011 оны 05 сарын 15-аас 07 сарын 31-ний хооронд бүтэн сайн өдөр бүр нийт 10 багтай явагдахаар эцэслэн шийдвэрлэв. Ливерпүүл болон Челси багуудаас тус бүр 2 баг оролцохоор болов. Баг 12-18 тоглогчтой байна.
Багууд мэдүүлгээ өгөх сүүлчийн хугацаа 5 сарын 11-ний өдрийн 23.55 цаг.
Техникийн зөвлөгөөн, оноолт гаргах хурал 5 сарын 13-ны 19.00 цагт МҮОХ-ны байранд явагдана. Оноолт гаргах аргачлалыг Арсенал багийн Цогоо гаргах болсон.
Баг бүрээс нэг шүүгч ажиллах бөгөөд нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн зөвлөл ажиллана. Энэхүү зөвлөл нь өндөр үүрэг хүлээх ба ажиллах шүүгчид ойрын хугацаанд томилогдсоны дараа хуралдаан хийнэ.
Зааварт дурдагдаагүй зарим шинэ заалтыг дурьдвал:
-Тэмцээн өндөрлөхөд тэргүүн байр эзэлсэн 2 багийн оноо тэнцвэл 2 багийн хооронд болсон тоглолтын харьцааг харгалзан үзнэ. Уг тоглолтуудад 2 баг ижил оноогоор тэнцсэн тохиолдолд гоолын зөрүүг харгалзан үзнэ.
-Баг тэмцээнийг дундаас нь орхиж явахыг хатуу хориглоно. Зөрчсөн тохиолдолд дахин тэмцээнд оролцуулахгүй байх шийдвэр гаргана.
-Бүх багууд хоорондоо тус тус 1 удаа тоглосноос хойш буюу тэмцээн талдаа орсоноос хойш ямарваа солилцоо наймаа явагдахгүй болно.
Тэмцээн эхлэхээс өмнө багуудаас авах мөнгөн хураамжын дүнг удахгүй зарлана.
Тэмцээний вэб сайтыг ажиллуулахаар болсон. Уг вэб сайтад тоглолтын тойм долоо хоногийн шилдгүүд гэх мэт мэдээллүд байрлана.
Зохион байгуулах түр хороо
Realist wrote:Эл классиког битгий өглөө 8с тавиарай хэхэ